Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Н.Баасанжав,

Шүүгдэгчийн Д.Мын өмгөөлөгч Б.Алтангэрэл

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн, Б.Энхжаргал

Шүүгдэгч Б.Б, Д.М,

Иргэний хариуцагч Б.М, Н.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт-1: .... төрсөн, .... настай, ...., .... боловсролтой, ........., ........ мэргэжилтэй, .......................... ажилтай, ам бүл .......... ...................хамт ...................................тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..................... регистрийн дугаартай М овогт Б Б.

Шүүгдэгчийн биеийн байцаалт-2:  Монгол Улсын иргэн, . өдөр . төрсөн, 44 настай, ., ...боловсролтой, ................... мэргэжилтэй, ................................., одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......................... хамт ........................... оршин суух хаягтай, ...................., .................... регистрийн дугаартай, Х. овогт Д.М.

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Б нь ...........................Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаартай Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т “Энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэрийг баталгаажуулах”, 3.4.3-т “Төслийг хэрэгжүүлэх этгээдтэй холбогдох хууль, журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, төслийн явц, үр дүнд байнгын хяналт тавих”, 3.4.4-т “Энэ журмын 3.4.3-т заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа барьцаалах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх”, 3.4.5-т “Зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх”, 6.5 дахь хэсэг “Зээл авахаар хүсэлт ирүүлсэн хоршоо нь бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг тухайн сумын иргэдэд ил тод, нээлттэй зохион байгуулна”, 7.3-т “Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгах бөгөөд хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээнд заасан заалтыг зөрчсөн зээлдэгчийн зээлийн гэрээг цуцалж, зээлийг Сангийн дансанд буцаан төвлөрүүлэх  ажиллагааг зохион байгуулна” гэснийг тус тус зөрчиж, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн дарга, Санхүү албаны даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Мтай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Ад 10,000,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Ад 10,000,000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Год 5,000,000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Од 10,000,000 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Бөд 10,000,000 төгрөг,

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ш 10,000,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Мад 10,000,000 төгрөг нийт хоршоо хөгжүүлэх сангаас үргэлжилсэн үйлдлээр 7 иргэнд 65,000,000 төгрөгийн зээлийг олгож, тус сумын хоршоо хөгжүүлэх санд 65,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Д.М нь Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны даргыг түр орлон гүйцэтгэгчээр, мөн Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллах хугацаандаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаартай “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих” журам, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Б.Бтай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус сумын засаг дарга Б.Бийн төрсөн дүү Б.Ад 10,000,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Ад 10,000,000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Год 5.000.000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Од 10,000,000 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Бөд 10,000,000 төгрөг,

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ш 10,000,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Мад 10,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийн хоршоо хөгжүүлэх сангаас зээлийг олгосон, мөн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож,

2022 оны 04 дүгээр 28-ны өдөр О.Бийн төрийн банкны ............ тоот дансаар дамжуулан 2,000,000 төгрөг нийт үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр 67,000,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Д.М, Б.Б нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Хэргийн үйл баримтын тухайд

Шүүгдэгч Б.Б нь Завхан аймгийн Тэс сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Ад 10,000,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Ад 10,000,000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Год 5,000,000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Од 10,000,000 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Бөд 10,000,000 төгрөг,

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ш 10,000,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Мад 10,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийн зээлийг хоршоо хөгжүүлэх сангаас олгосон,

Шүүгдэгч Д.М нь Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны даргыг түр орлон гүйцэтгэгч мөн Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байхдаа Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Б.Бтай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус сумын засаг дарга Б.Бийн төрсөн дүү Б.Ад 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Ад 10,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Год 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Од 10,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Бөд 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ш 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Мад 10,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр 28-ны өдөр О.Бийн төрийн банкны ... тоот дансаар дамжуулан 2,000,000 төгрөгийн зээлийг хоршоо хөгжүүлэх сангаас олгосон гэмт хэргийн үйл баримт нь: хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Үүнд:

Завхан аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын үйлдвэр худалдаа, үйлчилгээний албаны дарга, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Завхан аймгийн Тэс сумын орон нутгийн хөгжлийн сан, Хоршоо хөгжүүлэх сангаас 2022 онд зээл олгохдоо иргэдийн төслийг сонгон шалгаруулах хороо байгуулагдсан боловч хорооны шийдвэргүйгээр 8 иргэн, аж ахуй нэгж байгууллагад 67 сая төгрөгийн зээл олгосон, зээлүүд зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд хяналт хийгээгүй, эхний жилийн хүүгийн төлбөрийг төлүүлээгүй, “Буга сого” ХХК-д зээлийн баримтгүй олгосон бөгөөд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдэд сонгон шалгаруулалтгүй зээл олгосон байж болзошгүй гэх хэрэгт Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/417 дугаартай захирамжаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байгаа. ...Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон 67,000,000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжлэх болно...”  гэсэн мэдүүлэг /1хх 18-18/

Гэрч Ц.Д.мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай “Хороо байгуулах тухай” Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны даргаар томилогдсон. 2022 онд Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны хурал 2 удаа хуралдсан бөгөөд эхний хурал 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж шинээр батлагдсан журамтай хорооны гишүүд танилцсан. Дараагийн хурал нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж хоршоо хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангаагүй үндэслэлээр зээл олгох шийдвэр гаргаагүй хойшилсон. Дахиж хоршоо хөгжүүлэх сангийн хорооны хурал хуралдаагүй бөгөөд 2022 онд зээл олгохоор шийдвэрлээгүй бөгөөд ямар нэгэн зээл гаргасан зүйл байхгүй. ...2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 05 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” Завхан аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн албан шаардлагатай танилцсан. Манай санхүүгийн албанаас баримтаа авч очиж шалгуулсан байгаа. ...2022 онд хоршоо хөгжүүлэх сангаас хорооны хурал хуралдаж зээл олгохоор шийдвэрлэсэн асуудал байхгүй. Завхан аймгийн Тэс суманд хоршооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байхгүй учир ирсэн төслүүдийг буцаасан байсан...” гэсээн мэдүүлэг /1хх 22-23/

Гэрч Б.М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ............ тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан. ...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай “Хороо байгуулах тухай” Завхан аймгийн .................. захирамжаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны гишүүнээр томилогдсон гэдгээ мэдсэн. 2022 онд Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны хуралд 2 удаа хуралдсан бөгөөд эхний хурал 2022 оны 04 дүгээр сард шинээр батлагдсан журамтай хорооны гишүүд танилцсан. Дараагийн хурал нь хэд хоногийн дараа хуралдаж хоршоо хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангаагүй үндэслэлээр зээл олгох шийдвэр гаргаагүй хойшилсон. Дахиж хоршоо хөгжүүлэх сангийн хорооны хурал хуралдаагүй бөгөөд 2022 онд зээл олгохоор шийдвэрлээгүй бөгөөд ямар нэгэн зээл гаргасан зүйл байхгүй. ...Завхан аймгийн Тэс сумын Хоршоо хөгжүүлэх сангийн төрийн сангийн .... дугаартай дансны 2022 оны гүйлгээг харахад 2022.04.28-аас 2022.10.11-ний өдрийн хооронд нэр бүхий нийт 8 иргэн, хуулийн этгээдэд нийт 67,000,000 төгрөгийн зээлийн гүйлгээний заримыг бол хийгээгүй. Намайг эзгүй байхад Санхүүгийн албаны дарга М. шилжүүлгийг хийсэн байсан. Би өөрөө байхдаа бол Завхан аймгийн Тэс сумын засаг дарга Б.Б, санхүүгийн албаны дарга Д.Мын нарын гарын үсэгтэй төлбөрийн хүсэлтийн дагуу холбогдох анхан шатны баримтыг үндэслэж гүйлгээг хийсэн. Би өөрөө гүйлгээг хязгаарлах эрх байхгүй. Анхны шатны баримт бүрэн гарын үсэг бүрэн тохиолдолд гүйлгээг заавал хийх ёстой. Анхан шатны баримт дутуу үед гүйлгээ хийхгүй байж болдог юм...” гэсэн мэдүүлэг /1хх 27-28/

Гэрч Г.Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын Хөдөө аж ахуйн тасгийн малын үржил, бүртгэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. ...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай “Хороо байгуулах тухай” Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны гишүүнээр томилогдсон гэдгээ мэдсэн. 2022 онд Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны хурал 2 удаа хуралдсан бөгөөд эхний хурал 2022 оны 04 дүгээр сард шинээр батлагдсан журамтай хорооны гишүүд танилцсан. Дараагийн хурал нь хэд хоногийн дараа хуралдаж хоршоо хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангаагүй үндэслэлээр зээл олгох шийдвэр гаргаагүй хойшилсон. Дахиж хоршоо хөгжүүлэх сангийн хорооны хурал хуралдаагүй бөгөөд 2022 онд зээл олгохоор шийдвэрлээгүй бөгөөд ямар нэгэн зээл гаргахаар шийдвэрлээгүй. Ирсэн төслүүд нь шаардлага хангаагүй байсан бөгөөд барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй, газрын бичиг байхгүй, өөр бусад байгууллагаас өр зээлтэй иргэд байсан учир зээл олгохыг зөвшөөрөөгүй. ...Завхан аймгийн Тэс сумын Хоршоо хөгжүүлэх сангийн төрийн сангийн ....... дугаартай дансны 2022 оны гүйлгээг харахад 2022.04.28-аас 2022.10.11-ний өдрийн хооронд нэр бүхий нийт 8 иргэн, хуулийн этгээдэд нийт 67,000,000 төгрөгийн зээл олгосон гэдгийг сүүлд мэдсэн. Хорооны гишүүдээс зээл олгох талаар санал авч шийдвэрлүүлсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 38-39/,

Иргэний хариуцагч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би Завхан аймгийн Тэс сумын Хаан банканд эдийн засагч ажилтай. 2022 оны 01 дүгээр сард Завхан аймгийн Тэс сумын төвд цайны газар ажиллуулах төсөл бичиж Засаг дарга Б.Бид өгсөн. Тэгээд бичсэн төслийг шалгаруулахдаа намайг дуудсан зүйл байхгүй. 2022 оны 06 дугаар сард миний бичсэн төсөл шалгарсан гээд Засаг дарга Б.Бтай гэрээ байгуулсан. Үүний дараа санхүүжилт нь орж ирсэн. Төслийн санхүүжилтийг би өөрийн төрсөн эгч Цамбаагийн Хандсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй “Сүмт Минж” ХХК-ийн дансаар дамжуулан авсан бөгөөд тухайн мөнгийг би өөрөө авч цайны газар ажиллуулахдаа зарцуулсан. Манай эгч Хандсүрэн нь зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй зөвхөн эгчийн компанийг нэрийг ашигласан. Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийг одоогийн байдлаар төлөөгүй байгаа бөгөөд эргэн төлөлтийг хуваарийг сар бүр 300,000 төгрөг төлөхөөр заасан байгаа. Би 2020 оноос Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. ...Би өөрөө төсөл бичиж өгөхөд төсөл шалгарсан гээд зээлийг олгосон...” гэсэн мэдүүлэг /1хх 44-45/

Иргэний хариуцагчаар Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн ......... дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны .......... дугаарын дансанд “Сүмт Минж” гэсэн нэрээр 10.000.000 төгрөгийн зээлийг авсан. Одоогийн байдлаар төлж барагдуулсан зүйл байхгүй. Би энэ зээлийг төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /1хх 48-49/

Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Энх Дооно” ХХК-ийн захирал, эмийн сан ажиллуулдаг. Би 2022 оны 01 дүгээр сарын 15-аас 30-ны өдрийн хооронд хоршоо хөгжүүлэх сангийн төсөл авах зарын дагуу эмийн сангийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл бичиж өгсөн. Тэгээд миний бичсэн төсөл шалгарсан гэдгийг Засаг даргын тамгын газраас санхүүгийн албаны дарга Мөнхням хэлээд засаг дарга Б.Бтай гэрээ байгуулсан. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурал болсон эсэхийг мэдээгүй төсөл бичсэн намайг бол дуудаагүй. ...Завхан аймгийн Тэс сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн, шан харамж авсан зүйл байхгүй. Зээл авсан 10,000,000 төгрөгийг би өөрөө зарцуулсан. ...Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Б.Б бол манай төрсөн ах байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх 52-53/,

Иргэний хариуцагч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн ............. дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны ...............дугаарын дансанд “Энх Дооно” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийн зээлийг авсан. Би одоогийн байдлаар 1,680,000 төгрөг төлсөн байгаа. Үлдсэн мөнгийг удахгүй төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /1хх 57/

Иргэний хариуцагч Б.Мын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Тайгын Ундрага” ХХК-ийн захирал. Би 2022 оны 01 дүгээр сард сумаас хоршоо хөгжүүлэх сангийн төсөл авах зарын дагуу цайны үйлдвэртээ дэмжлэг авахаар төсөл бичиж өгсөн. Тэгээд миний бичсэн төсөл шалгарсан гэдгийг төрийн сан хариуцаж байсан Мөнхням хэлээд Засаг дарга Б.Бтай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу зээлийн мөнгө орж ирсэн бөгөөд авсан зээлийг би сар бүр төлөөд 2024 оны 01 сард үлдсэн мөнгийг төлнө. ...Завхан аймгийн Тэс сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн, шан харамж авсан зүйл байхгүй. Зээл авсан 10,000,000 төгрөгийг би өөрийн үйлдвэртээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх 60/

Иргэний хариуцагч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн .................... дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны ..........................дугаарын дансанд “Тайгын Ундарга” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийн зээлийг авсан. Би одоогийн байдлаар 1.000.000 төгрөг төлсөн байгаа. Үлдсэн мөнгийг 2024 оны 06 дугаар сарт багтааж төлөх гэж байгаа. Би 10.000.000 төгрөгийн зээлийг авснаа бол хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх 65/

Иргэний хариуцагч Н.Шын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оноос Завхан аймгийн Тэс сумын төвд “Түшиц” нэртэй 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байгаа юм. Тэгээд 2022 онд өөрийн дэлгүүрийг өргөжүүлэхээр Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахаар төсөл бичиж засаг даргын тамгын газарт өгсөн. Тэгээд төсөл өгсний дараа ямар нэгэн хурлаар ороогүй байхад санхүүгийн албаны дарга Мөнхням нь намайг шалгарсан гээд засаг дарга Б.Бтай гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээл авсан. Авсан зээлийг одоогийн байдлаар төлж эхлээгүй байгаа. ...Завхан аймгийн Тэс сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн, шан харамж авсан зүйл байхгүй. Зээлж авсан 10,000,000 төгрөгийг би өөрөө зарцуулсан. Хаан банкны .............................. дугаартай данс бол миний өөрийн данс байгаа юм. Би 2020 оноос одоог хүртэл Завхан аймгийн Тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх 68-69/

Иргэний хариуцагч Н.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн ....................дугаартай данснаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны .................... дугаарын дансанд “Ш.” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийн зээлийг авсан. Одоогийн байдлаар төлж барагдуулсан зүйл байхгүй. Би өөрийн авсан 10.000.000 төгрөгийн зээлийг төлж барагдуулах болно. Би 10.000.000 төгрөгийн зээлийг авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх 73/,

Иргэний хариуцагч Т.Гын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Би 2022 оны хавар Нано проктет бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлаж борлуулахаар нийт 30,000,000 төгрөгийн төслөөс 10,000,000 төгрөг авахаар сум хөгжүүлэх санд өгсөн. Тэгээд Хоршоо хөгжүүлэх сангийн ямар нэгэн төсөл сонгон шалгаруулах хуралд оролцоогүй бөгөөд 2022 оны 07 дугаар сарын намайг Улаанбаатар хотод хадам аавын бие муу байхад Засаг даргын тамгын газрын дарга Дашдэлгэр, санхүүгийн албаны дарга Мөнхням, Засаг дарга Банзрагч нар над руу яриад танай төсөл Хоршоо хөгжүүлэх сангаас дэмжигдсэн гэж хэлсэн бөгөөд хэдэн төгрөгийн санхүүжилт олгох талаар хэлээгүй. Тэгээд 2022.07.06-ны өдөр “Ихэр билэгт од” ХХК-ийн дансанд 5,000,000 төгрөг орж ирсэн. Би уул нь 10,000,000 төгрөг авахаар төсөл өгсөн боловч надад 5,000,000 төгрөг өгсөн. Завхан аймгийн Тэс сумын Хоршоо хөгжүүлэх сангаас орж ирсэн 5,000,000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан бөгөөд төслөө хэрэгжүүлж чадаагүй. Зээл авснаас хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй байгаа. ...Завхан аймгийн Тэс сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахад эрх бүхий бүхий албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн, шан харамж авсан зүйл байхгүй. Зээлээр авсан 5,000,000 төгрөгийг би өөрөө зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх 76-77/

Иргэний хариуцагч Т.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн .................дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төрийн банкны ....................... дугаарын дансанд “Ихэр билэгт од” гэсэн утгаар шилжүүлсэн 5.000.000 төгрөгийн зээлээс одоогийн байдлаар төлж барагдуулсан зүйл байхгүй. Би авсан 5.000.000 төгрөгийн зээлийг төлж барагдуулах болно. Би 5.000.000 төгрөгийн зээлийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би зээлийг төлөхөөр хуваарь гаргасан байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх 82/

Иргэний хариуцагч Б.Бийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Соёл урлагийн газарт ерөнхий нягтлан бодогч, Завхан аймгийн Тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Би Завхан аймгийн Тэс сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахаар 2022 оны 10 дугаар сард үхрийн фермерийн аж ахуй эрхлэх төсөл бичиж өгөөд 10,000,000 төгрөг зээлж авсан. “Буга Сого” ХХК нь Завхан аймгийн Тэс суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж бөгөөд надтай ямар нэгэн хамааралгүй эзэд нь надтай найз нөхдийн холбоотой юм. Хоршоо хөгжүүлэх санд өгсөн төсөлд эхний жилд бэлтгэл ажлыг хангах, тоног төхөөрөмж авах бөгөөд 2024 оны 06 дугаар сараас үйл ажиллагаа эхлэхээр тусгасан байгаа. Хоршоо хөгжүүлэх сангаас авсан 10,000,000 төгрөгийг “Буга Сого” ХХК-ийн дансаар шилжүүлэн би өөрөө авсан бөгөөд би өөрөө зарцуулсан. Одоогоор зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд гэрээ байгуулахдаа эхний жил зээлийн хүү төлөхөөр тусгасан байгаа. Одоогийн байдлаар би зээл болон хүүгийн төлбөрийг хийгээгүй байгаа ...Намайг зээл авах үед Тэс сумын Засаг дарга Б.Б нь сумандаа байхгүй байсан бөгөөд гэрээ байгуулж чадаагүй. Тэгээд төрийн сангийн ажилтан Мөнхням засаг даргатай яриад мөнгийг олгосон бөгөөд зээлийн гэрээ болон төслийг “Буга Сого” ХХК-ийн захирал Чанцалд үлдээсэн боловч өгөөгүй байсан. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг заавал хуулийн этгээдэд өгнө гэхээр нь би нэг хуулийн этгээдийг гуйж дансаар нь гаргуулан авсан. ...Завхан аймгийн Тэс сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн, шан харамж авсан зүйл байхгүй. Зээлээр авсан 10,000,000 төгрөгийг би өөрөө зарцуулсан. ...Би 2020 оноос иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг, /1хх 85-86/

Иргэний хариуцагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд тухайн зээлээс төлж барагдуулсан зүйл байхгүй. Би өөрийн авсан зээлийг бүгдийг нь төлнө, зээл төлөх хугацааг тохироод хугацаандаа зээлээ төлөх бодолтой байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх 92-93/

Иргэний хариуцагч М.Оын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч юм. “Халзан заяа хайрхан” ХХК нь манай нөхөр Оюунбаатарын нэр дээр байдаг компани юм. Миний бичиж өгсөн төсөл шалгарахаар нь би төслийн гэрээгээ хийгээд 10.000.000 төгрөгөө төрийн сангийн данснаас нөхрийн нэр дээрх “Халзан заяа хайрхан” ХХК-ний данс руу шилжүүлж авсан. Тухайн 10.000.000 төгрөгөө ороод ирэхээр нь  би зээлсэн мөнгөө хүмүүст нь буцааж өгсөн.  ...Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нартай ямар нэгэн дотно харилцаа холбоо надад байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 97/,

Иргэний хариуцагч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Тэс сумын Хоршоог хөгжүүлэх сангаас анх 2022 оны 07 дугаар сарын 07-ны үед ногоо тарих зорилготойгоор хүнээс зээлсэн мөнгө төлөхийн тулд буюу ерөнхийдөө ногоо зорилгоор 10.000.000 зээлж байсан. Яг одоогийн байдлаар тухайн авсан зээлээс төлж барагдуулсан зүйл байхгүй. Миний хувьд бол тухайн мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /1хх 102-103/

Гэрч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Баянтэс суманд эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй байсан. 2018 онд . сум руу Б. гэдэг хүнд 4 сая төгрөгөөр зараад тухайн үед 2 сая төгрөгөө аваад үлдэгдэл мөнгөө аваагүй байтал Завхан аймгийн Тэс сумын Тамгын газар нягтлан хийдэг Ням гэдэг дамжуулж зарсан байсан. 2022 оны 04 дүгээр сард үлдэгдэл 2 төгрөгөө энэ дансаараа авсан...” гэсэн мэдүүлэг, /1хх 113/

Гэрч Т.Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2023 онд Завхан аймгийн Тэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн бүх байгууллагуудыг хамруулан 2023.04.28-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. Тухайн шалгалтыг Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Ч. ахлан 2023.05.01-ний өдрийн дотор шалгалтыг хийж дуусгасан. Тус төлөвлөгөөт шалгалтаар илэрсэн зөрчил гэвэл Тэс сумын Орон нутгийн хөгжлийн сан, Хоршоо хөгжүүлэх сангийн 2021-2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийг сонгон шалгаруулсан боловч хорооны шийдвэргүйгээр 2022 онд 8 иргэнд, хуулийн этгээдэд 67 сая төгрөгийн зээл олгосон. Зээлүүдийг зориулалтын дагуу ашиглаагүй, хяналт шалгалт хийх боломжгүй, эхний жилийн хүүгийн төлбөрийг төвлөрүүлээгүй, “Буга сого” ХХК-д олгосон зээл баримтгүй, зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулаагүй, Иргэдийн хурлын төлөөлөгч болон түүний хамаарал бүхий этгээдэд сонгон шалгаруулалтгүй зээл олгосон байх магадлалтай нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр зөрчилтэй холбоотой 2 албан шаардлага хүргүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн 67,025,000 төгрөгийн гүйцэтгэлтэйгээс 44,240,000 төгрөгийн 17 удаагийн гүйлгээнд төрийн санч болон нягтлан бодогч нарын гарын үсэг зурагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх 117-118/, Завхан аймгийн Тэс сумын засаг даргын тамгын газрын төрийн сангийн гүйлгээний дансны хуулга, Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгосон гэрээний хуулбар, зээлийн баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

 

1.1. Шүүгдэгч Б.Бийн “...Сумын засаг дарга төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдэд нөлөөлөх эрх байхгүй. Тухайн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдийг томилж өгсөн. 2 удаа хуралдсан гэдгийг мэдэж байгаа. Улаанбаатар хот руу шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой томилолтоор ажиллачхаад ирэхэд эхний зээлүүд олгогдсон байсан. Ирэхэд хагас жилийн тайлан мэдээ болсон. Тухайн үед Санхүү, албаны даргаар ажиллаж байсан Д.М зээлийн гэрээг оруулж ирсэн. Төсөл сонгон шалгаруулах хороо 2 удаа хуралдсаныг мэдэж байсан. Төсөл сонгон шалгаруулалт болсон уу гэхэд болсон гээд гэрээг оруулж ирсэн. Гэрээнд гарын үсэг зурж 06 дугаар сараас зээл олгогдож эхэлсэн. Анх 12 төсөл орж ирсэн. Үүнээс 6-7 төсөл шалгарсан гэж төслийг хорооны гишүүд ярьж байсан. Би тухайн хорооны гишүүдээс юу болж байгааг асуухад төсөл сонгон шалгаруулалт явагдаж байгаа гэж хэлсэн. 01 сард төсөл авчхаад удсан асуудал байгаа. Удсан шалтгаан нь хуучин сум хөгжүүлэх сан байсан. Энэ нь хоршоо дэмжих сан болоод сонгон шалгаруулах журамдаа өөрчлөлт ороод заавал хошоогоор дамжуулах чиглэлтэй болсон. Манай суманд шаардлага хангасан хоршоо байхгүй байсан учраас удааширсан. Аймгийн хөдөө аж ахуйн газартай холбогдоод хуучин журмаар аж ахуй нэгжид зээл олгогдож болно гэсэн чиглэл өгч байсан. Үүний дагуу тухайн төслүүд шалгарсан гэж үзэж байгаа. Эцсийн байдлаар сонгогдсон төслийг нягталж лавлаж үзээгүй. Санхүү, албаны дарга гэрээ хийгээд ороод ирэхээр нь төслүүд болчихсон уу гэхэд төслүүд шалгарсан, эхний зээлүүд олгогдсон гэдэг тайлбар өгсөн. Тэрний дагуу явчихсан нь ажилдаа хайхрамжгүй хандсаны илрэл болчихсон байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Мын “...Сонгон шалгаруулах хурал 3 болон 4 дүгээр сард 2 удаа болсон. Эхний хурал дээр барьцаа хөрөнгө нь дутуу байна гээд бүх төслүүдийг буцаасан. 2 дахь хурал дээр манайхан аман хэлбэрээр энд, тэнд, ингэж олгоё гэж шийдвэрлэсэн боловч цаасаар гаргаагүй. Комиссын дарга Д.шийдвэрээр шалгарсан төслүүдийн барьцаа хөрөнгө, банкны хулгуудыг нь аваад олгож болно гэсэн. Тэгэхдээ цаасаар баталгаажуулаагүй. Энэ төсөлд олгоно гэж аман хэлбэрээр надад хэлсэн. Д. дарга надад цаасан дээр энэ, энэ хүмүүст өгөх юм гэж бичиж өгснийг авсан. Үүнийг ноорог хэлбэртэй байхад нь засаг даргад орж танилцуулсан. Засаг дарга болох юм байна гэсэн. Засаг даргыг хот явсан хойгуур зээл олгогдож эхэлсэн...” гэсэн мэдүүлгүүд нь Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Ад 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ц.Ад 10,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Т.Год 5.000.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М.Од 10,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Бөд 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Мад 10,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр 28-ны өдөр О.Бид 2,000,000 төгрөгийн зээлийг хоршоо хөгжүүлэх сангаас олгосон гэмт хэргийн үйл баримтуудыг давхар нотолж байна гэж үзлээ.

1.2. Шүүгдэгч Б.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Мөн шүүгдэгч Б.Б, Д.М нарт холбогдох хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

2.1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна”, мөн зүйлийн 11.1.9-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер хамаарна” гэж зааснаар сумын засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж мөн хуулийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус зааснаар сум засаг дарга нь нийтийн алба тушаалтан мөн байна.

Шүүгдэгч Б.Бийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс  Завхан аймгийн Тэс сумын засаг даргаар томилсон болох нь Завхан аймгийн засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дугаартай захирамжаар тогтоогдож байна. /4хх 03/

Иймд Завхан аймгийн Тэс сумын засаг дарга Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект мөн байна гэж шүүх үзэв.

2.2. Төрийн албаны тухай хуулийн 12 зүйлийн 12.1.7-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал төрийн захиргааны албан тушаалтанд хамаарна” гэж заанаар сумын засаг даргын тамгын газрын санхүү албаны дарга нь төрийн захиргааны албан тушаалтан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж мөн хуулийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус зааснаар сумын засаг даргын тамгын газрын санхүү албаны дарга нь нийтийн алба тушаалтан мөн байна.

Шүүгдэгч Д.Мыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс  Завхан аймгийн Тэс сумын санхүүгийн албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон болох нь Завхан аймгийн Тэс сумын засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай захирамжаар тогтоогдож байна. /1хх 209/

Иймд Завхан аймгийн Тэс сумын засаг даргын тамгын газрын санхүү албаны даргын түр орлон гүйцэтгэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн байна гэж шүүх үзэв.

2.3. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

2.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагддаг.

2.5. Шүүгдэгч Завхан аймгийн Тэс сумын засаг дарга Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн дарга, Завхан аймгийн Тэс сумын засаг даргын тамгын газрын Санхүү албаны даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Мтай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Ад 10,000,000 төгрөг,  2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Ад 10,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Год 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Од 10,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Бөд 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ш 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Мад 10,000,000 төгрөгийн зээлийг тус тус олгож нийт хоршоо хөгжүүлэх сангаас үргэлжилсэн үйлдлээр 7 иргэнд 65,000,000 төгрөгийн зээлийг олгож, тус сумын хоршоо хөгжүүлэх санд 65,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаартай Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 3 дугаар зүйлийн 3.2.1-т “Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо хөгжүүлэх бодлоготой уялдуулан тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих” гэж мөн зүйлийн 3.4.2-т “Энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэрийг баталгаажуулах” гэж, мөн зүйлийн 3.4.3-т “Төслийг хэрэгжүүлэх этгээдтэй холбогдох хууль, журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, төслийн явц, үр дүнд байнгын хяналт тавих” гэж, мөн зүйлийн 3.4.4-т “Энэ журмын 3.4.3-т заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа барьцаалах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх” гэж, мөн зүйлийн 3.4.5-т “Зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх” гэж, мөн журмын 6 дугаар зүйлийн 6.5-т “Зээл авахаар хүсэлт ирүүлсэн хоршоо нь бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг тухайн сумын иргэдэд ил тод, нээлттэй зохион байгуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Түүний 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн дарга, Санхүү албаны даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Мтай бүлэглэн хоршоо хөгжүүлэх сангаас үргэлжилсэн үйлдлээр 7 иргэнд 65,000,000 төгрөгийн зээлийг олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

2.6. Шүүгдэгч Завхан аймгийн Тэс сумын засаг даргын тамгын газрын санхүү албаны даргын түр орлон гүйцэтгэгч Д.М нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сумын засаг дарга Б.Бтай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр засаг дарга Б.Бийн төрсөн дүү Б.Ад 10,000,000 төгрөг,  2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Ад 10,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Год 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Од 10,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Бөд 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ш 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Мад 10,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр 28-ны өдөр О.Бийн төрийн банкны . тоот дансаар дамжуулан 2,000,000 төгрөг олгож нийт үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр 67,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаартай “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг зөрчсөн байна.

Түүний 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Б.Бтай бүлэглэн хоршоо хөгжүүлэх сангаас нийт үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр 8 иргэнд 67,000,000 төгрөгийн зээлийн мөнгийг олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилж ба хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зоригоор үйл ажиллагаагаа явуулж байгаа, хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш тооны субъектуудын үйл ажиллагааны нэгдлийг хэлнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Б.Б нь Д.Мтай бүлэглэн нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Ад 10,000,000 төгрөг,  2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Ад 10,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Год 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Од 10,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Бөд 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ш 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Мад 10,000,000 төгрөгийн зээлийг тус тус олгож, нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 65,000,000 төгрөгийн хохирол учруулснаар гэмт хэрэгт хамтран оролцож гүйцэтгэсэн гэж хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, Сумын засаг дарга Б.Бтай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр засаг дарга Б.Бийн төрсөн дүү Б.Ад 10,000,000 төгрөг,  2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Ад 10,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Год 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Од 10,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Бөд 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ш 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Мад 10,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр 28-ны өдөр О.Бийн төрийн банкны 103600054295 тоот дансаар дамжуулан 2,000,000 төгрөгийн зээлийн мөнгийг хоршоо хөгжүүлэх сангийн данснаас гаргаж, нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 67,000,000 төгрөгийн хохирол учруулснаар гэмт хэрэгт хамтран оролцож гүйцэтгэсэн гэж хууль зүйн үндэслэлтэй байна.

2.8. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог.

Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 /тавин сая/ төгрөг, түүнээс дээш хэмжээний төгрөгийг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заажээ.

Иймд Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Д.М нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

2.9. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан  хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан  үеийн хуулиар тодорхойлно” гэж тус тус заасан.

 

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж эрх хасах ялын дээд хэмжээг хүндрүүлж, хорих ялын доод, дээд хэмжээг хүндрүүлэн өөрчилсөн байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2022 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоо мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байх тул 2022 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг шүүх хэрэглэх нь хуульд нийцнэ.

Тиймээс шүүгдэгч Б.Б, Д.М нарын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б, Д.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.

2.10. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Б, Д.М нарын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

3.1. Шүүгдэгч Б.Б, Д.М нарын үйлдлийн улмаас Завхан аймгийн Тэс сумын хоршоо хөгжүүлэх санд 67,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заажээ.

Завхан аймгийн Тэс сумын хоршоо хөгжүүлэх сангаас “Энх дооно” нэрээр Б.А нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, “Сүмт минж” нэрээр Ц.А нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, “Ихэр билэгт од” нэрээр Т.Г нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, “Халзан заяа хайрхан” нэрээр М.О нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, “Буга согоо” ХХК-ний дансаар Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг, “Түшиц” ХХК-ний нэрээр Г.Ш. нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, “Тайгын ундарга” ХХК-ний нэрээр Б.М нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг тус тус авсан тул тэдгээрийг иргэний хариуцагчаар тогтоох нь зүйтэй байна.

3.3. Иргэний хариуцагч Б.А нь 10,000,000 төгрөгийг, Ц.А нь 10,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг, Т.Г нь 5,000,000 төгрөгөөс 1,387,970 төгрөгийг, М.О нь 10,000,000 төгрөгөөс 9,100,000 төгрөгийг, Б.Б нь 10,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг, Г.Ш. нь 10,000,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг, Б.М нь 10,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь Завхан аймгийн Тэс сумын хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Г. 2022 оны зээлийн үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлангийн хүснэгтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

О.Б нэрээр 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрийн банкны ........ тоот дансаар дамжуулан авсан 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь төрийн банкны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 500,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Иймд .................... ............... сангаас хууль бусаар олгосон 67,000,000 төгрөгийн зээлээс 32,287,970 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн байна гэж шүүх үзлээ.

3.4. Б.А нь “Энх дооно” нэрээр 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, Ц.А нь “Сүмт минж” нэрээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, Т.Г нь “Ихэр билэгт од” нэрээр 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, М.О нь “Халзан заяа хайрхан” нэрээр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, Б.Б нь “Буга согоо” ХХК-ний дансаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг, Г.Ш. нь “Түшиц” ХХК-ний нэрээр 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, Б.М нь “Тайгын ундарга” ХХК-ний нэрээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан 10,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч нарт Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын дагуу олгоогүй учраас тэдгээрээс журамд заасны дагуу зээлийн хүүг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж хуульчилсан хэдий ч Завхан аймгийн Тэс сумын засаг дарга Б.Б, Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Д.М нарын хууль зөрчсөн үйлдлийн улмаас иргэний хариуцагч нарт гэм хор учраагүй, харин давуу байдал бий болсон байна.

Нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад байх ёстой хөрөнгө бусдын эзэмшил, ашиглалтад үндэслэлгүй шилжсэн, улмаар түүнд ашиг, давуу байдал олгосон тохиолдолд ийнхүү бусад этгээдэд бий болсон нэмүү хөрөнгө, ашгийг хууль ёсоор эзэмших ёстой этгээд буцаан нэхэмжлэх эрхтэй.

Иймд хохирогч Хоршоо хөгжүүлэх сангийн төлөөлөгч нь хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

3.6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1 дэх хэсэгт “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол” гэж тус тус хуульчлан зохицуулсан.

Шүүгдэгч Завхан аймгийн Тэс сумын засаг дарга Б.Б, Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Д.М нарын хууль зөрчсөн үйлдлийн улмаас зээлдэгч нарт 67,000,000 төгрөгийн зээл олгосон байх ба Хоршоо хөгжүүлэх сан иргэний хариуцагч буюу зээлдэгч нарын хооронд хууль, журмаар хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох үүрэг үүсээгүй байна.

Иймд иргэний хариуцагч Ц.Агаас төлөгдөөгүй үлдсэн 9,000,000 төгрөг, Т.Гоос төлөгдөөгүй үлдсэн 3,612,030 төгрөг, М.Оаас төлөгдөөгүй үлдсэн  900,000 төгрөг, Б.Бөөс төлөгдөөгүй үлдсэн 6,500,000 төгрөг, Г.Ш. төлөгдөөгүй үлдсэн 9,700,000 төгрөг, Б.Маас төлөгдөөгүй үлдсэн 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Завхан аймгийн Тэс сумын хоршоо хөгжүүлэх сангийн дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

3.7. Шүүгдэгч Б.Б, Д.М нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

4.1. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

            мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

4.2. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёр дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

4.3. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шүүх хуралдааны оролцогч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.М нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 5 сараар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ....торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, ...хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 5 сараар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолохоор шийдвэрлэв.

5. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Д.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэж яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулсугай.

2. Шүүгдэгч М. овогт Б. Б., Х. овогт Д.М. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.М нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 7,000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.М нарт оногдуулсан 7,000 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.М нарт оногдуулсан 2 жил, 5 сарын хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Б, Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Б.Б, Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч Б.Б, Д.М нарын үйлдлийн улмаас Завхан аймгийн Тэс сумын Хоршоо хөгжүүлэх санд нийт 67,000,000 төгрөгийн хохирол учирснаас иргэний хариуцагч Б.А 10,000,000 төгрөг, Ц.А 1,000,000 төгрөг, Т.Г 1,387,970 төгрөг, М.О 9,100,000 төгрөг, Б.Б 3,500,000 төгрөг, Г.Ширбазар 300,000 төгрөг, Б.М 5,000,000 төгрөг, О.Б 2,000,000 төгрөгийг тус тус төлж нийт 32,287,970 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг дурдсугай. 

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.Агаас 9,000,000 төгрөг, Т.Гоос 3,612,030 төгрөг, М.Оаас 900,000 төгрөг, Б.Бөөс 6,500,000 төгрөг, Г.Ш. 9,700,000 төгрөг, Б.Маас 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 34,712,030 төгрөгийг Завхан аймгийн Тэс сумын хоршоо хөгжүүлэх сангийн дансанд оруулсугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ