Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2017/00010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 17 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, Боржигон овогт Д-ийн Б /........../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 10 дугаар сарын 14ий өдөр хүлээн авч, 155/2016/01258/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б Хт 2012 оны 11 сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан жижүүрээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын дарга Н.Баатар-Очир нь намайг ажлаас чөлөөлөх тухай Б/13 тоот тушаал гаргасан байна. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3 дахь хэсгийн 3.9, 4 дэх хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан, 38 дугаар зүйлийн 38.1.2-т Ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус заасан байна. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргаагүй тул дээрх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Мөн тушаалд хөдөлмөрийн гэрээний 3 дахь хэсгийн 3.9, 4 дэх хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэсэн байх боловч хөдөлмөрийн гэрээнд тухайн зүйл заалт байхгүй байгаа тул ямар заалтыг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй, ойлгомжгүй. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан бөгөөд мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн хирнээ чөлөөлсөн тушаалд дээрх хуулийн заалтыг бариагүй, өөрөөр хэлбэл тушаал мэдэгдэл дээрх хуулийн заалтууд зөрүүтэй байна. Иймээс ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халагдах тухай мэдэгдлийг өгч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халагдах тушаалыг надад гардуулсан. Би ажил үүргээ гүйцэтгэж байхдаа сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авахуулж байгаагүй, арга хэмжээ авсан тухай тушаал надад гардуулж өгч байсан удаа байхгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж оролцож байна. 2016 оны 09 сарын 02-ны өдөр хамт олны хурал дээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгөхдөө хурлын сүүлд дарга ажлаас халах мэдэгдлээ аваад гарын үсгээ зур гэж хэлж байснаас надад тайлбар хэлэх боломж олгоогүйямар нэг тайлбар аваагүй. Мөн хамт олноос надад ажлаас халах тухай мэдэгдэл өгөх шаардлагатай эсэх тухай ч асуугаагүй. Ажлаас халах болсон үндэслэлийн тухайд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үүрийн 5 цагт толгойгоо угаачихаад, тухайн өдөр бороо орж байсан учраас ойр орчноо тойроод явж байтал хаалга нүдэж би онгойлгож өгсөн. Дарга үүдийг 30 минут нүдээгүй юм. Би удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлжцэвэрлэгээ зэрэг ажилд ээлжгүй байсан ч шууд л очиж ажилладаг байсан. Ажлаас чөлөөлөх тухай тушаалд 3-ын Д гэсэн заалт бичигдээгүй, мөн хариуцагч алдааг залруулсан тушаал гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч надад алдааг залруулж шинээр гаргасан гээд байгаа тушаалаа өгөөгүй гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын дарга Н.Баатар-Очир шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Бын шүүхэд гаргасан годмолд дараах тайлбарыг хийж байна.

1. Манай байгууллагад жижүүрээр ажиллаж байсан Д.Б нь ажлын цагаар олон удаа таксидсан, ажлын байраа орхиж байгууллагын хаалгыг цоожлон явсан. Энэ тухай байгууллага хамт олны хурал дээр удаа дараалан анхааруулсан боловч удирдлагаас өгсөн үүргийг үл хүндэтгэж, захирах, захирагдах ёсыг баримталж ажиллаагүй болно.

2. Д.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 30-нд жижүүрээр гарч байхдаа ажлын байраа орхиж байгууллагын сургалтаар ирсэн хүмүүсийг байрлуулах зориулалттай өрөөнд ор засан унтаж, намайг ажилдаа ирж 30 орчим минут хаалга цохиход нүцгэн гарч ирж хаалга онгойлгож өгсөн. Миний бие буудлын зориулалттай өрөөнд дагуулан ороход хувцсаа ширээн дээр тайлан тавьж, ор засан тухалж унтсан байсан. Тэр үед энэ чиний ажлын байр юм уу? гэхэд Үгүй гэж хэлж байсан. Дээрх сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 3 дахь хэсгийн 3-ын Д-д заасан Захирах, захирагдах ёс зарчмыг чанд баримтлах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх, хариуг заавал мэдэгдэх заалтыг зөрчсөн үйлдэл байсан болно.

3. Харин миний Д.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гараар бичсэн тушаалын эхийг дотоод ажил хариуцсан ажилтан Н.Тайванбаатар компьютерт оруулж шивэхдээ Хөдөлмөрийн гэрээний 3 дахь хэсгийн 3-ын д, 4 дэх хэсгийн 3-т заасныг үндэслэн гэсний д үсгийг 9 /есийн тоо/ гэж андуурч техникийн алдаа гаргаж бичсэн байна. Тушаалын гар бичмэлийн эхийг нотариатаар баталгаажуулан хүргэлээ. Мөн залруулга хийсэн тушаалын хувийг хавсаргав. Миний бие жижүүр Д.Быг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын зөрчлийг гаргасны дараа хамт олны хурал хийж болсон үйл явцыг танилцуулж, хэлэлцүүлэг явуулж санал гомдол байвал хэлээрэй гэхэд Д.Б нэг ч үг дуугараагүй болно. Иймд хөдөлмөрийн гэрээний 3 дахь хэсгийн 3-т заасан Ажилтан нь дараах хэлбэрийн сахилгын зөрчлийг нэг удаа гаргавал Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 4-т заасан ноцтой зөрчил гэж үзэж энэхүү гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл болно гэснийг болон хөдөлмөрийн гэрээний 4 дэх хэсгийн 3-т заасан гэрээний 3 дахь хэсгийн 3-т заасан хэлбэрийн зөрчлийг нэг удаа гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцална гэснийг үндэслэн 2016.09.30-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар жижүүр Д.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

4.Д.Б нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан тул түүний нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй болох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Баатар-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Быг ямар учраас шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдэж байгаа. Мөн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд техникийн алдаа гарсан байсан. Д.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхгүй ажлын байрыг орхиж, байгууллагын өрөөнд унтсан байсан. Уг асуудлаар хамт олны хурал хийж, түүний асуудлыг хэлэлцсэн. Хамт олны хуралд Д.Боос ажлын байраа орхиж явсан юм уу, өрөөнд орж унтсан юм уу гэж асуухад ямар нэг тайлбар хэлээгүй бөгөөд үүнийг хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Д.Быг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.Д-д заасан захирах, захирагдах ёсыг чанд баримтлан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, заавал хариу мэдэгдэх гэсэн заалтыг зөрчсөн юм. Мөн хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг нэг удаа гаргасан бол ажил олгогчийн хүсэлтээр гэрээг цуцална гэсэн заалт байдаг. Уг заалтын дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Би нотлох баримтаар гаргасан тушаалынхаа гар бичмэлийг шүүхэд өгсөн. Тус гар бичмэлд 3.Д-д гэж бичсэн байдаг ч ажлаас чөлөөлөх тушаалд 3.9-д зааснаар гэж бичиж техникийн алдаа гаргасан байсан. Гэвч би хянасан, нийлсэн дээр гарын үсэг зураагүй байдаг. Уг алдаатай тушаал гаргасан талаар Тайванбаатараас гэрчийн мэдүүлэг авахуулсан. Д.Б ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй, сахилгын зөрчил гаргасан талаар бичгээр мэдэгдээгүй юм гэж мэдүүлж байна. Гэвч хэд, хэдэн удаа ажлын байр цоожилж, таксинд явсан. Энэ талаар байгууллагын ажилчид ч мэднэ. Түүнчлэн би Д.Быг гүтгээгүй гэдгээ нотлох үүднээс жолооч Болд-Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авахуулсан. Бид хамт олны хурал хийж, зөвхөн Д.Бын асуудал бус олон зүйлийн талаар хэлэлцэж, 4 хаалганы цаана ороод унтаад, ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас ажлаас халах тухай мэдэгдэл өгье гэж шийдвэрлэсэн. Ер нь бол сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд мэдэгдэл өгөхгүйгээр ажлаас халах байтал мэдэгдэл өгч, 1 сарын хугацаанд түүний ажлыг дүгнэж байсан. Д.Быг гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрөөд мэдэгдлээ авсан гэж үзсэн. Хамт олны хурал дээр ажлаас халах тухай мэдэгдэл гардуулахад Д.Б ямар нэг тайлбар хэлээгүй. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулийн үндэслэлтэй гарсан. Мөн шүүхэд техникийн алдааг залруулж гаргасан тушаалхамт олны хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар өгсөн. Хамт олны хурал хийсэн. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас заавал хамт олноос асуух ч шаардлагагүй. Харин хамт олонд танилцуулах ёстой учраас Д.Бын эрхийг хүндэтгэж танилцуулсан. Хэрвээ Д.Бын бие нь өвдсөн эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол хэлэх боломжтой байсан. Гэвч ямар нэг зүйл яриагүй юм. ...Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед техникийн алдаатай тушаал гарсныг мэдэж уг тушаалыг залруулж гаргасан. Д.Бд Б/13 дугаартай тушаалыг гардуулсан ба залруулж гаргасан тушаалыг Б/13А дугаартай гаргасан. Энэ тушаалыг Д.Бд гардуулж өгөөгүй, харин танилцуулсан. Нэгэнт нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан учраас шүүх шийдвэрлэг гээд гардуулаагүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч  Хт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхийг шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 0дүгээр сарын 30-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дахь хэсгийн 3-ын 9, 4 дэх хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын жижүүр Д.Бтой байгуулсан 201оны 0дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг 201оны 0дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон цуцалжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргаагүй тул дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй, мөн хөдөлмөрийн гэрээнд байхгүй зүйл заалтыг Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд барьсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж, харин хариуцагчаас Д.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхгүй ажлын байрыг орхиж, байгууллагын өрөөнд унтсан байсан. Уг асуудлаар хамт олны хурал хийж, түүний асуудлыг хэлэлцсэн. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.Д-д заасан захирах, захирагдах ёсыг чанд баримтлан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, заавал хариу мэдэгдэх4 дүгээр зүйлийн 4.3-т хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг нэг удаа гаргасан бол ажил олгогчийн хүсэлтээр гэрээг цуцална гэсэн заалтын дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасанХөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор  заасан ноцтой зөрчил гаргасантул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн гэрээнд заасан хууль зүйн үндэслэлийг хянавал хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Гэтэл Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/13 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд хөдөлмөрийн гэрээний 3 дахь хэсгийн 3-ын 9, 4 дэх хэсгийн 3-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр ажилтан Д.Быг ажлаас чөлөөлсөн боловч ажил олгогчоос ажилтантай 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 3.9 /3 дахь хэсгийн 3-9/ гэсэн заалт байхгүй, дээрх Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч Д.Б хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ямар зөрчлийг гаргасан нь тодорхойгүй,

Мөн хариуцагч Н.Баатар-Очир нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/13 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал техникийн алдаатай бичигдсэн үүнд: Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.Д-д гэж гэж бичих байсныг бичиг хэргийн ажилтан 3.9 гэж андуурч бичсэн байсныг би Д.Быг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдэж уг алдааг залруулж 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/13А дугаартай тушаал гаргасан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх боловч нэхэмжлэгч Д.Бд Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/13А дугаартай тушаалыг гардуулж өгөөгүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч Д.Б нь өөрт гардуулагдсан Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын даргын Б/13 дугаартай тушаалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн хариуцагчаас Д.Б нь ажлын цагаар олон удаа таксидсан, ажлын байраа орхиж байгууллагын хаалгыг цоожлон явсан. Энэ тухай байгууллага хамт олны хурал дээр удаа дараалан анхааруулсан боловч удирдлагаас өгсөн үүргийг үл хүндэтгэж, захирах, захирагдах ёсыг баримталж ажиллаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.

Иймд Д.Быг Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ  

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 201оны 0дүгээр 30ы өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаа буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д ...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 07 сард 371.016 төгрөг, 2016 оны 08 сард 371.016 төгрөг, 2016 оны 09 сард 371.016 төгрөгийн цалин хөлс авч байсан нь түүний №0555388 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул 3 сарын цалин 1.113.048 төгрөг, нэг сард 371.016 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 17.256 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 201оны 0сарын 30ы өдрөөс 201оны 1сарын 26ы өдөр хүртэл ажлын нийт 58 хоногийн цалин 1.000.848 төгрөгийг Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.000.848 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 28.570 төгрөг, нийт 98.770 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Быг Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.000.848 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бд олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 1.000.848 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас улсын тэмдэгтийн хураамж 98.770 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН