Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч: С.Энхтуул

Шүүгдэгч Д.Энхсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваасүрэнгийн Энхсүрэнд холбогдох эрүүгийн 201725030257 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, иргэний үнэмлэхний хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум 5 дугаар баг, Урт булаг 5 дугаар хороолол, 17 дугаар байр, 70 тоот, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овгийн Даваасүрэнгийн Энхсүрэн /РД:ФА92030719/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

              Шүүгдэгч Д.Энхсүрэн нь давтан үйлдлээр

  • 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кроун уушийн газарт иргэн Ж.Очгэрэлийн Самсунг Галакси Эс-6 эдж загварын гар утсыг нь "хүнтэй ярьчихаад өгье" гэж хуурч мэхлэн залилан авч 680.000 төгрөгийн хохирол
  • 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ямми" цайны газарт иргэн Э.Халиуны Ай поне 6 эс загварын гар утсыг "утсаар чинь яриад өгье" гэж хуурч мэхлэн залилан авч 650.000 төгрөгийн хохирол
  • 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрага хүнсний дэлгүүрийн гадна иргэн Н.Оргилсайханы Самсунг Жи-7 загварын гар утсыг "утсаар чинь яриад өгье" гэж хуурч мэхлэн залилан авч 550.000 төгрөгийн хохирол
  • 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Аз" хүнсний дэлгүүрийн гадна иргэн Г.Элбэгзаяагийн Ай поне-6 загварын гар утсыг "утсаар чинь яриад өгье" гэж хуурч мэхлэн залилан авч 720.000 төгрөгийн хохирол
  • 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрага хүнсний дэлгүүрийн гадна иргэн Б.Бадралмаагийн Самсунг Эс-4 загварын гар утсыг "утсаар чинь яриад өгье" гэж хуурч мэхлэн залилан авч 250.000 төгрөгийн хохирол

-2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Баялаг ундраа" хүнсний дэлгүүрийн гадна иргэн Н.Цогтбаярын Самсунг галакси А-7 загварын гар утсыг "яриад өгье" гэж хуурч мэхлэх залилан авч 900.000 төгрөгний хохирол тус тус учруулж, нийт 6 удаагийн үйлдлээр нийт 3.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхсүрэн мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй.Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг.

 

            Хохирогч Ж.Очгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кроун нэртэй пабыг түрээслэн ажиллуулдаг ба 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед паб дээрээ сууж байтал 20 орчим насны эрэгтэй ганцаараа орж ирээд нэг ширхэг рэд булл аваад зүүн талын булангийн ширээн дээр суусан. Тэгсэн тэр залуу над дээр ирээд эгчээ утсаа өгч байгаач найзыгаа дуудах гэсэн юм гээд 99359392 дугаар луу залгуулаад миний самсунг галакси эс 6 эдж маркийн утсыг аваад зааланд найз нь энд нэг пабд сууж байна хүрээд ирэх үү гээд яриад байсан. Тэр үед тэр залуу сэжигтэй санагдаад ширээ рүү нь хартал гадуур хувцас нь сандал дээр байхаар нь санаа амарчихсан юм. Тэгснээ үүдэнд гараад хаалгаа хагас онгойлгоод манай хаягийг хараад кроун гэдэг паб юм байна, хүрээд ирэх үү гэж яриад хаалга хаачихаар нь шууд араас нь гараад хартал гадуур хувцасаа орхиод булан эргээд гүйгээд зугтаачихсан. Би тэр залууг манайхаар үйлчлүүлж байгаа болохоор нь итгээд утсаа өгчихсөн юм. Одоо уг хүнийг харвал танина. Иргэн А.Хосбаярын надад харуулсан иргэний цахим үнэмлэхний зурагтай лавлагааны зургийг харахад намайг залилсан залуу мөн байна. Би хараад шууд таньсан...гэх мэдүүлэг,/хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч А.Хосбаярын мөрдөн байцаалтанд өгсөн...би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар хороололд байрлах Их орд нэртэй гар утас худалдааны төвийн 12 номерийн лангуунд гар утас засварын лангуу ажиллуулдаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажил дээрээ байж байтал утас худалдаж авах уу гэж нэг үл таних залуу ирсэн. Тэгэхээр нь ямар утас юм бэ гэтэл Самсунг галакси эс-б эдж маркийн гар утас байсан. Яагаад зарах гэж байгаа юм бэ гэтэл мөнгөний хэрэг гараад гэж байсан. Тэгэхээр нь чиний утас гэж яаж мэдэх юм бэ үнэхээр найдвартай утас юм бол өөрийнхөө бичиг баримтны хуулбарыг үлдээ гэхэд Даваасүрэн Энхсүрэн гэдэг нэртэй цахим үнэмлэхний лавлагаа гаргаж ирэхээр нь өөртэй нь тулгаад хартал мөн байсан. Тэгэхээр нь өөрийнхөө утас дээр лавлагааны зургийг нь аваад уг утсыг нь 310.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуу надаас бэлэн мөнгө аваад яваад өгсөн. Буцаж ямар нэг асуудал гарсан үед холбогдох утасны дугаар өгөөгүй. Би хохирогч Ж.Очгэрэлд учирсан Самсунг галакси эс 6 эдж маркийн гар утсыг өөрийн лангуун дээрх утаснуудаас авч өгсөн. Иймд өөрт учирсан 310.000 төгрөгний хохирлыг Д.Энхсүрэнгээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг,/хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

 

             Хохирогч Э.Халиуны мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 40 минутын үед намайг ажлаа хийгээд байж байхад нэг залуу орж ирсэн бөгөөд хоол захиална гээд меню авч хувцасаа тайлаад ширээн дээр суусан. Тэр залуу ширээн дээр суугаад утсаараа оролдож байгаад намайг тэкэн дээр зогсож байсан чинь хүрч ирээд миний нэгж дуусчихлаа та намайг утсаараа яриулаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө гар утсыг өгөөд хэлсэн дугаар луу нь залгасан чинь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн чинь миний утсыг авснаа өөрөө нэг дугаар хийх шиг болсон. Тэгээд утсаар ярьж байгаа юм шиг болоод би хоолны газар байна гээд нөгөө хүн нь олохгүй байгаа юм шиг зүйл ярьж байснаа хаалга руу дөхөөд тэр чигтээ гараад явчихсан бөгөөд араас нь гарсан чинь байхгүй болчихсон байсан. Тэгээд өөрийнхөө утас руу залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

          Хохирогч Н.Оргилсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 11-нй өдөр 13 цагийн үед дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кореа таун хотхон хүргүүлэхээр Гандангаас үл таних залуу суугаад тэгээд хүргүүлж буухдаа Аз супер маркет руу орчихоод тэр залуу эргээд гарч ирсэн тэгээд машинд сууж явахдаа 89838322 дугаарын утас руу миний утсыг гуйж ярьсан юм. Тэгээд та ахиад түрүүний дугаар луу залгаад өгөөч гээд надаар залгуулаад машинд суугаагүй, жолоочийн талын цонхон дээр зогсож байгаад миний гар утсыг бариад цаашаа яваад өгсөн. Дэлгүүрийн худалдагчтай яриулъя гэхээр нь өгсөн юм. Эргээд гараад ирэх байх гэж бодоод тэгсэн ар талдаа хаалгатай байсан юм байна лээ. Нөгөө залуу миний утсыг    аваад    хойд    талаар    нь    гараад    явсан    байна    лээ...гэх мэдүүлэг, /хх-ийн 90-92 дугаар хуудас/

 

           Хохирогч Г.Элбэгзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчим өөрийн 09-63 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота приус-20 маркийн автомашинтай Бөхийн өргөөний орчим явж байхад нэг залуу гараа өргөхөөр нь суулгасан. Тэгээд Баян Монгол хороолол явна гэхээр нь явж байгаад зам дээр буучих гэхэд би чигээрээ явна гэж хэлсэн. Тухайн залуу надад мөнгө байхгүй би эгч дээрээ очиж мөнгө авч өгнө гээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аз супер маркетын гадна очсон. Хэдэн километр гарсан хэдэн төгрөг болсон бэ гэхээр нь 2,4 км болсон. 2000 төгрөг гэж хэлэхэд би ороод эгчээсээ мөнгө аваад гараад ирье гээд Аз дэлгүүр лүү орсон. Тэгсэнээ эгчээ утсаа өгч бай манай эгч алга байна утсаар яриад өгье гэхээр нь би өөрийн гар утсаа тухайн залууд өгсөн. Тэгээд тухайн залууд гар утасныхаа кодыг гаргаад өгтөл нэг хүнтэй яриад надаас иргээд та бөхийн өргөө явах уу гэхээр нь явна гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу миний гар утсаар яриад 2 цаасан хайрцаг гээд цаашаа яваад Аз дэлгүүр рүү орсон. Би машинаасаа буугаад цоожлоод араас нь ортол тухайн залуу байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 138-139 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Ганзоригын мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 21 юмуу 22-ны өдрийн 16 цагийн орчим Теди төвийн худалдааны төвийн гадна тамхи татаад зогсож байхад нэг таксины урд талд суусан залуу гар утас авах уу гэж хэлсэн. Би очоод үзэхэд шаргал өнгийн нүүрний шил нь цуурсан ай поне 6 маркийн гар утас байсан. Тухайн залуу би энэ гар утсыг олсон гэж хэлж байсан. Энэ гар утас нүүрний шил нь хагархай, кодтой юм байна гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу би олсон зарна гээд байхаар нь 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Ажил явдал гараад Дархан хотруу 2 хоног явж ирсэн. Цагдаагийн байгууллагаас дуудахаар нь тухайн гар утсыг авч ирж өгсөн. Ямар нэгэн гомдол, санал байхгүй 80.000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Ажил ихтэй учир цагдаагийн байгууллагад ирэх боломжгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 141 дүгээр хуудас/

 

            Хохирогч Б.Бадралмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13-14 цагийн орчим Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн үүдэнд 20-25 орчим насны залуу гараа өргөхөөр нь би өөрийн 26-96 УНГ улсын дугаартай сувдан цагаан өнгийн аллион маркийн автомашинд суулгасан. Тэгээд төмөр зам орно гээд Баянгол дүүргийн баруун урд талд нэг байранд очсон. Мөнгөө гэхэд би картаа аваад ирье гээд дэлгүүр рүү ороод 2-3 минут орчим болоод буцаж гарч ирсэн. Буцаж суугаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Монгол хороолол ороод бууя гэж хэлсэн. Тэгээд түгжрээд Их Монгол хороолол руу очоод Ундрага нэртэй дэлгүүрийн гадна очоод 99117115 гэсэн утас руу залгаад өгөөч гэхээр нь би залгаж өгсөн. Тэгээд нөгөө утас нь эхлээд дуудаад авахгүй байснаа дахин надруу залгасан. Тэгэхээр нь утсаа тухайн залууд өгөхөд утсаар яриад машины гадна зогсож байсан, араас нь ороход нөгөө хаалгаар нь гараад явсан байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 166-167 дугаар хуудас/

 

           Гэрч Р.Батхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15-16 цагийн орчим Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Монтелийн Моби шоп дэлгүүрийн 4 дүгээр лангуунд гар утас зараад байж байхад 20-25 орчим насны эрэгтэй хүн ирээд цагаан өнгийн самсунг маркийн гар үтсыг 90.000 төгрөгөөр зарсан. Миний гар үтас мөнгөний хэрэг бопоод зарж байгаа гэж хэлж байсан. Цагдаагийн байгууллагаас дуудахад тухайн гар утсыг авч ирж өгсөн. Ямар нэг гомдол санал байхгүй. 90.000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Цагдаагийн байгууллагад ирэх боломжгүй зав муутай, ажил ихтэй байдаг...гэх мэдүүлэг, /хх-ийн 168-169 дүгээр хуудас/

 

          Хохирогч Н.Цогтбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:...би өнөөдөр 12 цаг 20 минутын үед Улсын их дэлгүүрийн урд өөрийн эзэмшлийн Приус-10 маркийн 9350 УНД улсын дугаартай машинтай явж байхад нэг үл таних 20-25 орчим насны бор гадуур хувцастай 170 см орчим өндөр бордуу царайтай туранхай залуу гар өргөхөөр нь би хаа хүрэх юм гэж асуухад 13 дугаар хороолол гэж хэлсэн. Би хэлсэн ёсоор 13 дугаар хороолол руу явж байхад уг хүн надаас утсаар чинь нэг ярьчихаад өгье гэж хэлэхээр нь би гар утсаа өгөхөд уг хүн нэг хүнтэй яриад байсан. Ингэж явж байхад Баянзүрх дүүргийн 18 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд очоод зогсоход уг хүн дахиж миний утсыг гуйхаар нь би утсаа өгтөл уг хүн миний утсаар ярьж буугаад дэлгүүр рүү орсон. Би удалгүй араас нь буугаад дэлгүүр ортол уг дэлгүүр цаашаа гардаг хаалгатай байсан. Миний гар утсыг авсан хүн байхгүй байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн хуудас/ болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

          Шүүгдэгч Д.Энхсүрэн нь давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кроун уушийн газарт иргэн Ж.Очгэрэлийн Самсунг Галакси Эс-6 эдж загварын гар утсыг нь "хүнтэй ярьчихаад өгье" гэж хуурч мэхлэн залилан авч 680.000 төгрөгийн хохирол, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ямми" цайны газарт иргэн Э.Халиуны Ай поне 6 эс загварын гар утсыг "утсаар чинь яриад өгье" гэж хуурч мэхлэн залилан авч 650.000 төгрөгийн хохирол, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрага хүнсний дэлгүүрийн гадна иргэн Н.Оргилсайханы Самсунг Жи-7 загварын гар утсыг "утсаар чинь яриад өгье" гэж хуурч мэхлэн залилан авч 550.000 төгрөгийн хохирол, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Аз" хүнсний дэлгүүрийн гадна иргэн Г.Элбэгзаяагийн Ай поне-6 загварын гар утсыг "утсаар чинь яриад өгье" гэж хуурч мэхлэн залилан авч 720.000 төгрөгийн хохирол, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрага хүнсний дэлгүүрийн гадна иргэн Б.Бадралмаагийн Самсунг Эс-4 загварын гар утсыг "утсаар чинь яриад өгье" гэж хуурч мэхлэн залилан авч 250.000 төгрөгийн хохирол, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Баялаг ундраа" хүнсний дэлгүүрийн гадна иргэн Н.Цогтбаярын Самсунг галакси А-7 загварын гар утсыг "яриад өгье" гэж хуурч мэхлэх залилан 900.000 төгрөгний буюу нийт 6 удаагийн үйлдлээр 3.750.000 төгрөгний хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь…хохирогч Ж.Очгэрэлийн өгсөн…2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед паб дээрээ сууж байтал 20 орчим насны эрэгтэй ганцаараа орж ирээд нэг ширхэг рэд булл аваад зүүн талын булангийн ширээн дээр суусан…тэгсэн тэр залуу над дээр ирээд эгчээ утсаа өгч байгаач найзыгаа дуудах гэсэн юм гээд 99359392 дугаар луу залгуулаад миний самсунг галакси эс 6 эдж маркийн утсыг аваад зааланд найз нь энд нэг пабд сууж байна хүрээд ирэх үү гээд яриад байсан…тэр үед тэр залуу сэжигтэй санагдаад ширээ рүү нь хартал гадуур хувцас нь сандал дээр байхаар нь санаа амарчихсан юм…тэгснээ үүдэнд гараад хаалгаа хагас онгойлгоод манай хаягийг хараад кроун гэдэг паб юм байна, хүрээд ирэх үү гэж яриад хаалга хаачихаар нь шууд араас нь гараад хартал гадуур хувцасаа орхиод булан эргээд гүйгээд зугтаачихсан гэсэн мэдүүлэг хх-9-10, хохирогч Э.Халиуны өгсөн…тэр залуу ширээн дээр суугаад утсаараа оролдож байгаад намайг тэкэн дээр зогсож байсан чинь хүрч ирээд миний нэгж дуусчихлаа та намайг утсаараа яриулаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө гар утсыг өгөөд хэлсэн дугаар луу нь залгасан чинь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн чинь миний утсыг авснаа өөрөө нэг дугаар хийх шиг болсон…тэгээд утсаар ярьж байгаа юм шиг болоод би хоолны газар байна гээд нөгөө хүн нь олохгүй байгаа юм шиг зүйл ярьж байснаа хаалга руу дөхөөд тэр чигтээ гараад явчихсан бөгөөд араас нь гарсан чинь байхгүй болчихсон байсан гэсэн мэдүүлэг, хх-12-13, хохирогч Н.Оргилсайханы өгсөн…тэгээд машинд сууж явахдаа 89838322 дугаарын утас руу миний утсыг гуйж ярьсан юм. Тэгээд та ахиад түрүүний дугаар луу залгаад өгөөч гээд надаар залгуулаад машинд суугаагүй, жолоочийн талын цонхон дээр зогсож байгаад миний гар утсыг бариад цаашаа яваад өгсөн… Эргээд гараад ирэх байх гэж бодоод тэгсэн ар талдаа хаалгатай байсан юм байна лээ…нөгөө залуу миний утсыг    аваад    хойд    талаар    нь    гараад    явсан    байна    лээ гэсэн мэдүүлэг хх-90-92, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

 

            Д.Энхсүрэн нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар “утсаар чинь яриад өгье” хэмээн, бусдын өмчлөх эрхийг хууль бусаар олж авах зэргээр залилан мэхэлсэн байх тул түүний үйлдсэн хэрэг  эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

        Иймд шүүгдэгч Д.Энхсүрэнг бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайг шүүхээр тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

                                                                                                                                                           

          Шүүгдэгч Д.Энхсүрэн нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтов. Битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй байна.

 

       Д.Энхсүрэнгийн нэр дээрх хөрөнгийн талаар мөрдөн байцаалтанд битүүмжилсэн хөрөнгө байхгүй тул хуульд заасан эд хөрөнгө хураах ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв

 

 

        Шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн уг хэргээ хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх нь зүйтэй байна.