Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/01368

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр Дугаар 181/ШШ2017/01368 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

гч:  Нарантуяа/РД: -ийн ,

 

: МДТОФ ХХК/РД: /-д холбогдх

 

4 954 441 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нарантуяа нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч МДТОФ ХХК-тай харилцан тохирч орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Дархан цогцолбор хороололд 119/А байрны 130 тоот 2 өрөө, 36 м.кв талбайтай орон сууцийг тухайн үеийн ханшаар 1 м.кв-ийг 1 055 555 төгрөгөөр тооцож нийт 38 000 000 төгрөг төлсөн. Гэтэл МДТОФ ХХК-ийн ашиглалтанд оруулсан 105 тоот орон сууцны метр квадратыг тусгай зөвшөөрөл бүхий Зууны гүүр ХХК-иар хэмжилт хийлгүүлэхэд гэрээнд заасан, үнийг нь төлсөн талбайн хэмжээс зөрүүтэй гарч 36 метр квадрат байх ёстой байтал гүйцэтгэгчийн захиалагч талд шилжүүлсэн талбай 31.42 м.кв буюу 4.58 м.кв дутуу байгаа нь тогтоогдсон юм.

Гэрээний дагуу 1 м.кв-ийн үнэ 1 055 555 төгрөг бөгөөд гэрээнд заасан хэмжээнээс дутуу 4.58 м.кв-ийн үнэ 4 834 441 төгрөг болж байгаа бөгөөд мөн орон сууцны хэмжилт хийлгэхэд төлсөн 120 000 төгрөг нийт 4 954 441 төгрөг юм.

Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлж төлбөрөө төлсөн боловч гүйцэтгэгч тал гэрээний 2.1, 4.1.3, 4.1.6 д заасан 36 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагч тал зохих ёсоор үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан бодит хохирол 4 954 441/дөрвөн сая есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгийг МДТОФ ХХК-иас гаргуулж, 130 тоот орон сууцны өмчлөгч Б.Нарантуяад олгож, хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогт шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэрээ захиалан бариулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч Иргэний хуулийн 245, 246.1-д заасны дагуу Худалдах, худалдан авах гэрээ-ний шинжийг агуулсан тул орон сууц захиалан бариулах биш худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байна. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн төлбөрөөс болж нийт төлбөрийг хийсэн худалдах, худалдан авах гэрээ байна гэж үзэж байгаа. Гэрээг нотлох баримтаар өгсөн. Гэрээний ард 38 сая төгрөгийн төлбөрийг 100 хувь бэлнээр төлсөн баримт байгаа. Мөнгө тушаасан банкны баримтад худалдах, худалдан авах гэрээг нотолж байрны төлбөр гэж тушаасан. Метр квадратын үнэ тогтоох боломжтой байрыг нөгөө талдаа үнэ тохирч өгсөн. Нөгөө тал төлбөрийг 100 хувь төлж худалдаж авсан байгаа. Гэрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах хугацааг тусгаж өгсөн. Орон сууцны худалдах, худалдан авах гэрээний эд хөрөнгийн доголдлын талаар мэдсан буюу мэдэх боломжтой байхдаа хүлээн авсан бол Иргэний хуулийн 257, 257.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна гэдгийг үндэслэсэн. Гэрээний 6.3-т Талбайн хэмжээг тэнхлэгээр тооцно. гэж заасныг захиалагч мэдэж байсан. Тухайн үедээ байрны метр квадратыг хэмжих буюу хэмжүүлж авах боломжтой байсан. Байр хүлээж авахдаа хүртэл метр квадратыг хэмжих бүрэн боломжтой байсан. Доголдол гэж үзвэл мэдэх боломжтой доголдол байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр 35.18 гэсэн байна. Манайх тэнхлэгээр 36 гэж гаргасан. Орон сууцны байрны хувьд хэлбэлзэх хэмжээнд үнэн зөв гарсан байна. Гэрээний 6.3-т Талбайн хэмжээг тэнхлэгээр тооцно. гэж заасныг худалдан авагч авагч мэдэх боломжтой байсан учир шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу ашиглалтанд оруулах хугацаагаа тохироод манайд 100 хувь төлбөрийг төлсөн. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Нарантуяа хариуцагч МДТОФ ХХК-д холбогдуулан 4 954 441/дөрвөн сая есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Зохигчид 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан болох нь уг Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэхүү гэрээгээр Гүйцэтгэгчий Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 29-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 303 айлын Дархан Цогцолбор хорооллын орон сууцнаас Захиалагч нь орон сууц захиалан бариулж төлбөрийг төлөх, уг орон сууцыг өмчлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна. гэжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж, нэхэмжлэгч нь тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба зохигчдын тус хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, 119А байр, 130 тоот орон сууцны өмчлөгч болох нь 000332808 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 36/гучин зургаа/ метр квадрат талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 36/гучин зургаа/ метр квадрат талбайтай орон сууцыг барих ажлын нийт хөлсийг 38 000 000/гучин найман сая/ төгрөгөөр тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч нь 130 тоот орон сууцны хөлсийг бүрэн төлсөн талаар, хариуцагч нь орон сууцны хөлсийг хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргахгүй байна.

 

Зууны гүүр ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 130 тоот орон сууцны талбайн хэмжилтийг хийсний дараа нэхэмжлэгч нь 130 тоот орон сууцны нийт талбай 36/гучин зургаа/ метр квадратад хүрэхгүй байгаа болохыг мэдсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Зууны гүүр ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчээр томилогдсон Эм Эм Инженеринг ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн сууцны нийт талбайн хэмжилтээр 130 тоот 2 өрөө орон сууцны нийт талбайн хэмжээ 31.16/гучин нэг зууны арван зургаа/ метр квадрат болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон .... зохих ёсоор, шударгаар  гүйцэтгэнэ., 227 дугаар зүйлийн 227.5Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх .... үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол .... учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй., 352 дугаар зүйлийн 352.1Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ. гэж заасан.

 

Хариуцагч Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 хэсэгт заасан үүргээ зөрчиж нэхэмжлэгчид нийт 31.16/гучин нэг зууны арван зургаа/ метр квадрат талбайтай буюу Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаас 4.84/дөрөв зууны наян дөрөв/ метр квадратаар дутуу 130 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь Эм Эм Инженеринг ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн сууцны нийт талбайн хэмжилтээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу 130 тоот орон сууцны нийт талбай 4.84/дөрөв зууны наян дөрөв/ метр квадратаар дутуу байгаагаас нэхэмжлэгчид 5 108 886/38000000:36=1055555, 4.84х1055555=5108886/ /таван сая нэг зуун найман мянга найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Гэрээний хуулбар, 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн төлбөрийн даалгавар, Эм Эм Инженеринг ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн сууцны нийт талбайн хэмжилтээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид 5 108 886/таван сая нэг зуун найман мянга найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учирсан байх боловч нэхэмжлэгч нь 4 954 441/дөрвөн сая есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгийн хохирол нэхэмжилж байх тул хариуцагчаас 4 954 441/дөрвөн сая есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь Гэрээнд 130 тоот орон сууцны метр квадратыг тэнхлэгээр тооцохоор тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээг байгуулах үед Стандартчилал, хэмжил зүйн газрын Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт MNS 6058:2009 үйлчилж байсан байх тул 130 тоот орон сууцны талбайг тэнхлэгээр тооцсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримттлан хариуцагч МТДОФ ХХК-иас 4 954 441/дөрвөн сая есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нарантуяад олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримттлан хариуцагч МТДОФ ХХК-иас 4 954 441/дөрвөн сая есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нарантуяад олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 000 төгрөгөөс илүү төлсөн 15 779 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Нарантуяад олгож, хариуцагч МТДОФ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нарантуяад олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ