Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2021/00167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн лж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1******* оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б******* аймгийн Т******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, *******д боловсролтой, Б******* аймаг, Т******* сум, 5 дугаар баг, Ж*******т тоотод оршин суух, С******* овогт А*******гийн Э******* /ГЙ60020*******2/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймгийн Т******* сумын З рт  холбогдох, 

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 7.115.890 /долоон сая нэг зуун арван таван мянга найман зуун ерэн/ төгрөг гаргуулах тухай 132/2021/00069/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э******* /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч 1 онд  Б******* аймгийн Хр суманд төрсөн, настай, эрэгтэй, д боловсролтой, Б******* аймгийн Т******* сумын З ажилтай,  Б******* аймгийн Т******* сумын 5 дугаар баг, Шинэ нисэх тоотод оршин суух, С овогт Бын Б /ГЙ700226/ /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн нар Ж.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч А.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад 36 жил үүнээс төрийн албанд 30 жил ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан үндэслэлээр сумын З 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.  Засгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 2.2-т заасны дагуу хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын үндсэн цалин 1.045.653 төгрөг байсан боловч сүүлийн 3 жилийн цалингийн дундаж 808.456 төгрөгөөр тооцон 24.253.700 төгрөгийн буцалтгүй тусламж олгож, 7.115.890 төгрөг дутуу олгосныг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Э******* нь тус сумын Засан рт ар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасны дагуу сумын З 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. А.Э*******д тэтгэвэрт гарсантай холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн 2019 оны 7 дугаар тогтоолын 2.1 дэх заалтын дагуу тэтгэмж бодогдож олгогдсон байна. Сумын З р болон аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс А.Эрдэндалайгийн тэтгэмжийг бодохдоо тухай үед мөрдөгдөж байсан Засгийн 07 дугаар тогтоолын 2.1-ийн дагуу 3 жилийн цалингийн дундажаар тооцож гаргасан. А.Э*******г хохироосон зүйл байхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э******* нь хариуцагч Б******* аймгийн Т******* сумын З рт холбогдуулан төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 7.115.890 /долоон сая нэг зуун арван таван мянга найман зуун ерэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “Монгол улсын Засгийн 2019 оны 7 дугаар тогтоолын 2.2-т “энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасны дагуу буюу хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын цалин болох 1.045.653 төгрөгөөр тооцон олгоогүй тул тэтгэмжийн зөрүү 7,115,890 төгрөгийг нөхөн гаргуулна гэж, хариуцагч байгууллагын төлөөлөгч татгалзалын үндэслэлээ “Төрийн албаны тухай хууль болон Засгийн 2019 оны 07 дугаар тогтоолыг баримтлан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон тул иргэнийг хохироогоогүй гэж тус тус тайлбарлан маргаж байна. 

Нэхэмжлэгч А.Э******* нь Б******* аймгийн Т******* сумын З ар ажиллаж байгаад тус сумын З 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/04 тоот захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч хүсэлтээ өгсөн гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь зохигчийн тайлбар, Б******* аймгийн Т******* сумын З захирамжаар нотлогдож байна. /хх-ийн 4/

Б******* аймгийн Т******* сумын З газраас тэтгэвэрт гарах насанд хүрсэн ажилтан албан хаагчдын судалгааг гаргаж тэтгэмж авах тооцооллыг хийж нэхэмжлэгч А.Э*******гийн цалингийн 1 сарын дундаж хэмжээг 808,455 төгрөг байхаар тооцон бодож Б******* аймгийн З Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн байх бөгөөд А.Э*******гийн албан тушаалын ангилал зэрэглэлийг Т шатлалаар, сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сарын дундажийг 808,455 төгрөгөөр тогтоож төрийн алба хаасан хугацааг 30 сараар тооцож, 24,253,700 төгрөгийн тэтгэмж олгохоор тэтгэмжийн хэмжээг тогтоосон байна. /хх-ийн /

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн д хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн р тогтооно гэж заажээ.

Хуулийн рх заалтаас үзвэл төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн р тогтоохоор хуульчилсны дагуу Монгол улсын Засгийн 2007 оны 354 дүгээр тогтоол, 2019 оны 275 дугаар тогтоолоор цалингийн шатлалыг, 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолын 2.1-д “...тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундажаар тооцно” гэж заасны дагуу 3 жилийн цалингийн дундажийг тооцож тогтоосон байна.

Тухайлбал нэхэмжлэгч А.Э*******гийн үндсэн цалинг Монгол улсын Засгийн 2007 оны 354 дүгээр тогтоолоор ТЗ-7-5 зэрэглэлээр /2017.02.1-2019.7.1/ 733.863 төгрөг, 2019 оны 275 дугаар тогтоолоор Т зэрэглэлээр /2019.7.1-2020.01.01/ 792.572 төгрөг, /2020.1 сар/ Т 1.045.653 төгрөгөөр тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолын  2.1-д зааснаар 3 жилийн цалингийн дундажийг 808.455 төгрөгөөр тогтоосон байна.

Монгол улсын Засгийн 2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор “2.2 Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж   өөрчлөлт оруулж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.  

Нэхэмжлэгч А.Э*******гийн албан тушаалын ангилал зэрэглэлийг ТЗ-9-5 шатлалаар, сүүлийн 3 жилийн цалингийн нэг сарын дундажийг 808,455 төгрөгөөр тогтоож нэг удаагийн буцалтгүй тусламж  олгосон нь Төрийн албаны тухай хууль болон  Засгийн тогтоолуудтай нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

Иймд Б******* аймгийн Т******* сумын З рт холбогдох буцалтгүй тусламжийн зөрүү 7.115.890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Нэхэмжлэгч А.Э******* нь тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 128,804 /зуун хорин найман мянга найман зуун дөрвөн/ төгрөгийг урьдчилан төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хурмаажаас чөлөөлөгдөхөөр заасан байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128804 /нэг зуун хорин найман мянга найман зуун дөрвөн/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Б******* аймгийн Т******* сумын З рт холбогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 7.115.890 /долоон сая нэг зуун арван таван мянга найман зуун ерэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

              2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.804 /нэг зуун хорин найман мянга найман зуун дөрвөн/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

               3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МЯГМАРСҮРЭН