| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/01 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/01
2024 12 25 2025/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.А******* /цахимаар/,
Шүүгдэгч Д.Э*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Д.Э************т холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Улсын яллагч дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-
15-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 16-
21, 26-27-р хуудас/,
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Б*********ын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр жолооч Б.Б**********, Д.Э****** нарын согтууруулах ундаа
хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургуудын хамт /хх-ийн 22-25-р хуудас/,
Хохирогч Б.Б*******ийн "... 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 1100 цагийн үед *********** дугаар багт байрлах “********” суурьшлын бүс рүү нүүрс тээвэрлээд ********* улсын дугаартай “Норд Бенз” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замд гарсан. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны орой 19°° цагийн үед нүүрс тээврийн засмал замын 154 дэх километрт явж байхад миний өөдөөс ачаагүй машины цуваа ирж байгаа харагдсан. Тэр хавьд жоохон эргэлттэй газар байсан учраас сайн харагдахгүй байсан юм. Би эргэлт тойроод гараад ирсэн чинь өөдөөс урсгал сөрөөд хар өнгийн зүтгүүртэй ачааны авто машин гарч ирсэн. Тэгээд тэр машиныг хараад би машинаа зогсоох гээд тоормос гишгэсэн боловч мөргөлдсөн... Орон нутгийн ********** бүсийн чиглэлд явж байсан. Би 30-35 километр цагийн хурдтай явж байсан. Тухайн үед би хөл дээрээ алхаж чадахгүй байсан. Ер нь хөл л өвдөж байсан. Одоо өвдөж байгаа зүйл байхгүй ээ. *******улсын дугаартай *********** маркийн тээврийн хэрэгслийн жолооч тойрог дээр үзэгдэх орчин хязгаарлагдмал байх үед урсгал сөрж гүйцэж түрүүлээд гарч ирснээс зам тээврийн осол болсон... Д.Э******* ах бид 2 хоорондоо тохиролцсон. Надад тээврийн хэрэгслийн хохирол гээд Д.Э********* 25,607,000 төгрөг, эмчилгээний зардал гээд 2,500,000 төгрөг өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ... цаашид баримт гарган өгөхгүй ээ... Би хэргийн материалтай танилцана. Хоорондоо тохиролцоод гомдол, санал байхгүй болсон болохоор шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13114 дугаартай: 1 .Б.Б************ийн биед зүүн тавхайн эрхий хурууны үзүүрийн шивнүүрийн далд хугарал, зүүн тавхайн эрхий хурууны хумс хууларсан шарх, баруун шилбэний эрээн булчингийн жигд бус урагдал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-47-р хуудас/,
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн /Гашуунсухайт/ зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Э********ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ********** ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн Д******* овогтой Э********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 13.1.Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхдээ аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зам байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2.Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн эрх бүхий албан тушаалтны магадалгаа /хх-ийн 64-р хуудас/,
Яллагдагч Д.Э**********ын "...Би тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Э************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Э********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Д.Э*********ыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.Б********** нь эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 25,607,000 төгрөг, нийт 28,107,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Д.Э******** нь хохирогч Б.Б*********д хохирол төлбөрт 28,107,000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Б*********** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Э**********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Д.Э******** нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.Э*********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э**********т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э*********ыг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э**********т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Хохирогч Б.Б*********** нь эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 25,607,000 төгрөг, нийт 28,107,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Д.Э********* нь хохирогч Б.Б********д хохирол төлбөрт 28,107,000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Б*********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА