| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/10 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/10
2025 01 14 2025/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2404001280201 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Гантогтох
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо
Шүүгдэгч Л.******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “*******” *******-т слесарь ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Багануур дүүргийн *******,******* хашаанд оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан, ******* овгийн******* ******* (РД:)
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 07-08 цагийн үед Багануур дүүргийн , гэрээс түүний эзэмшлийн “Samsung А33” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Л.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэр орой караокед сууж байхдаа би авчихсан юм. Тэгээд маргааш нь 6 дугаар байрны СӨХ-ийн таньдаг ахад 80,000 төгрөгөөр авах уу гэхэд 40,000 төгрөг л байна гээд байхаар нь зарчихсан юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Багахан уучихсан байсан. Тухайн үед би ганцаараа байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 74-р хуудас)
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч ийн “...би хэсэг найз нарын хамт 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Багануур дүүргийн нд байрлах “М” лоунж нэртэй газар нөхөр Бат-Очир болон нөхрийн ажлын газрын найз , Лууяа, ******* нарын хамт орж архи, пиво ууж хэсэг хугацаанд суусан. Тэгээд тэр шөнөдөө Багануур дүүргийн , 86 дугаар байранд байдаг гэртээ ирээд амарсан. Маргааш өглөө нь өөрийн ашигладаг “Самсунг А33” загварын гар утсаа хайгаад олохгүй байсан. Ингээд буцаад “М” лоунж гэдэг газар очоод хяналтын камерийн бичлэгийг нь шүүж, өөрийнхөө бичлэгийг харахад би өөрийн гар утсаа гар цүнхэндээ хийгээд тэр газраас гарч байсан. ...Би анх цагдаатай уулзахдаа сэжиглэж байгаа хүн байгаа гэдгээ хэлж байсан бөгөөд нөхрийн ажлын газрын Л.******* гэдэг жижиг залууг сэжиглэж байсан. Уг нь гээчихлээ гэж бодоод байж байхад Л.******* байн, байн манай гэрт ирээд миний алга болгочихсон гар утсанд их санаа зовоод байгаа гэж харагдах гээд янз янзын юм яриад байсан нь их сэжигтэй байсан. ...Улаанбаатар хотод үнэлгээ хийсэн бичиг авахад 46,000 төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас)
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч ийн дахин өгсөн “...Би өөрийн “Самсунг А33” загварын гар утсаа хүлээн авсан. Гар утастай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Гар утсаа хүлээн авахад миний гар утас хэвийн ажиллагаатай байсан. Гар утасны үнэлгээ хийлгүүлсэн мөнгөө гаргуулж авмаар байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Би “М” нэртэй баарнаас 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Л.*******г гэрлүүгээ дагуулж орсон. Л.******* манай гэрт хоноод өглөө нь 07-08 цагийн үед гараад явсан. Л.******* тухайн шөнө манай гэрт хоносон. Тэгээд гэрээс гараад явахдаа миний гар утсыг хулгайлаад гараад явсан байсан. Би тухайн шөнө Багануур дүүргийн , 6 дугаар байрны ойролцоо очсон зүйл байхгүй. “М” нэртэй баарнаас Л.*******тэй хамт гараад шууд гэрлүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),
Гэрч ын өгсөн “...би Л.*******г танина надтай хамт төмрийн үйлдвэрт 2024 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байсан. Миний туслах хийдэг, манай гэрээр орж гараад яваад байдаг байсан. Манай төмрийн үйлдвэрийн цалин 2024 оны 5 дугаар сарын 07-ны орой буугаад бид нар Багануур дүүргийн , “М” нэртэй бааранд эхнэр , найз ,, Л.******* нарын хамт орж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Би согтоод эхнэр аа үлдээгээд гэрлүүгээ яваад өгсөн. Тэгээд гэртээ ороод унтаад өгсөн. Л.******* манай эхнэртэй манай гэрт хоносон байсан. Би өглөө нь эхнэр аас сонссон. Намайг өглөө босоход Л.******* байхгүй байсан. Тэгтэл манай эхнэр өөрийн гар утсаа хайгаад эхэлсэн. Эхнэр ийн гар утсыг алга болсноос хойш Л.******* манай гэрээр дахин ирэхээ больсон. Надтай хамт ажиллаж байсан ажлаасаа бас гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч өгсөн “...Би тухайн дугаарыг Самсунг А33 загварын утсанд хийж ашиглаж байгаа. Тухайн гар утсыг манай аав надад 2024 оны 5 дугаар сард өгсөн. Тэгээд тэр өдрөөс хойш тухайн гар утсыг ашиглаж байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),
Гэрч ын өгсөн “...Би хүү даа 2024 оны 5 дугаар сард Самсунг А33 загварын гар утсыг өгсөн. Одоог хүртэл манай хүү ашиглаж байгаа. Би тухайн гар утсыг Багануур дүүргийн , 6 дугаар байрны 60 тоот ажил дээрээ байхад 2024 оны 5 дугаар сард зүс таних Сууц өмчлөгчдийн холбооны ажилтан залуугаас 150,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Тухайн залуу надад мөнгөний хэрэг гараад байна, ээжийн бие өвдөөд мөнгөний хэрэг гараад гэхээр нь би худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ын өгсөн “...Би Л.******* гэх залуугаас Самсунг А33 загварын гар утсыг бэлэн 40,000 төгрөгөөр авсан. Л.******* гэх залуу надад А33 гар утас зархаасаа 7 хоногийн өмнө А52 загварын гар утас надад зарсан. Тухайн утас нь ажиллагаа нь болохгүй байсан болохоор би Л.*******гээс 110,000 төгрөг авах ёстой байсан болохоороо А33 загварын гар утсыг бэлэн 40,000 төгрөг авах ёстой байсан 110,000 төгрөгөө тооцоод нийт 150,000 төгрөгөөр авсан. Би Л.*******гээс 150,000 төгрөг нэхэмжилж байна. Л.******* надад ямар нэгэн юм хэлээгүй урьд нь зарсан эвдэрсэн А52 загварын гар утасныхаа оронд энэ гар утсыг аваад ирлээ гэж хэлээд надад А33 загварын гар утсыг зарсан. Надаас бэлэн 40,000 төгрөг Л.******* гэх залуу авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),
Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 4/5383 дугаартай “356356737704441 имэй кодтой утсанд ашигласан дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг, хавсралт (хх-ийн 56-57-р хуудас),
“Итгэлт хөрөнгө” хөрөнгийн үнэлгээний компанийн “Самсунг А33 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 650,000 төгрөг” гэсэн 1860/дд20674187 дугаартай үнэлгээний тайлан, 1898 дугаартай хавсралт (хх-ийн 51-52-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл...” гэсэн дүгнэлт (хх-ийн 11-12-р хуудас)
Эд зүйл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “Samsung A33 загварын гар утсыг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр т хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 76, 84-87-р хуудас)
Иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /хх-н 79-82-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлийн тал дээр маргах зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол 150.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогчийн зүгээс 46.000 төгрөгийг авъя гэсэн байр суурь илэрхийлээгүй учраас энэ хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “…Намайг эхнэр хүүхэдтэй маань үлдээгээч. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна...” гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар давхар батлагдлаа.
Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 07-08 цагийн үед Багануур дүүргийн , 86 дугаар байрны 13 тоот орон сууцанд байх хохирогч ийн гэрээс түүний эзэмшлийн “Samsung” А33 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.******* нь хулгайн үйлдэлдээ шунахайн сэдэлттэй, санаатай хандсан болох нь хохирогчийн гэрээс “Samsung А33” загварын гар утсыг хулгайлан авсан үйлдлээр нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч нь амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгө олох ” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Хулгайн үйлдлийн улмаас хохирогч т 650.000 төгрөгийн хохирол учирсан нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь Л.******* нь хохирогчийн “Samsung А33” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэх үндэслэл боллоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогчид 650.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эд зүйл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай “...Samsung A33 загварын гар утсыг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр т хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэлээр “Samsung A33” загварын гар утсыг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгчээ. Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-н 31/-аар хохирогч нь үнэлгээний төлбөрт 46,000 төлсөн бөгөөд дээрх мөнгийг нэхэмжилнэ гэжээ.
Шүүгдэгчээс “...иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол 150.000 төгрөгийг төлнө. Хохирогчийн зүгээс 46.000 төгрөгийг төлөөгүй байгаа...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Л.*******гээс 46.000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 150.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч од тус тус олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах саналтай...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирол төлбөр төлөх боломжийг олгон түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгчээс ”...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм зүйл хийхгүй...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.******* нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Багануур дүүргийн *******,******* хашаанд оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.*******д 1 (нэг) жилийн хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Л.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялийг биелүүлээгүй бол түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн******* *******г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.*******д 1 (нэг) жилийн хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Л.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялийг биелүүлээгүй бол түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч т “Samsung A33” гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдаж, шүүгдэгч Л.*******гээс 46.000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 150.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч од тус тус олгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Л.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ