Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 115/ШШ2022/0034

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор******* дүгнэлттэй, Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч*******эд холбогдох захиргааны хэргийн материалыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч******* иргэн******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 19-ний хооронд бэлэг дурсгал, цүнх худалдан борлуулж төлбөрийн баримт олгоогүй гэх зөрчлийг илрүүлэн шалгаж холбогдогч*******Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 78,998 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шалгалтын хүрээнд хянахад материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, зөрчил илрүүлсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, дансны хуулбар зэргээр******* нь бэлэг дурсгал, цүнх худалдан борлуулж төлбөрийн баримт олгоогүй зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч******* нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0067536 дугаартай шийтгэлийн хуудсаар*******Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Гэтэл энэхүү зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч******* 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр*******Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1-д зааснаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч******* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын******* 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтээр Татварын хэлтсийн татварын улсын байцаагч******* би Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0067536 дугаартай шийтгэлийн хуудсаар*******Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна. Гэтэл энэхүү зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэйг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч******* нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0067536 дугаар Шийтгэлийн хуудас-аар холбогдогч*******Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 78,998 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******аас татварын улсын байцаагч******* гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0067536 дугаартай Шийтгэлийн хуудас-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт гэснийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д гэж өөрчлөлт оруулах тухай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч татварын улсын байцаагч******* нь прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор******* Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0067536 дугаартай Шийтгэлийн хуудас-д өөрчлөлт оруулах тухай 61 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч******* зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА