Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.З*гоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч,

Иргэний нэхэмжлэгч  Ж.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн ..................дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр .... аймгийн ......... суманд төрсөн, ......... настай, .......эй, ............боловсролтой, ........, .................байдаг, ам бүл ..., эхнэрийн хамт ...... аймгийн ........н сумын ........багийн ........ийн ........ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ...........одонгоор шагнуулж байсан, Х овогт Б*ын Ж /РД:............/  

Шүүгдэгч Б.Ж нь ******* аймгийн ..............н сумын ..............багийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө ...............улсын дугаартай ..............маркийн ******* хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт /Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно/-ыг зөрчсөний улмаас ............улсын дугаартай .............маркийн ******* хэрэгсэлтэй мөргөлдөж, .............улсын дугаартай ..........маркийн ******* хэрэгслийн зорчигч ............амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүгдэгч Б.Ж-ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хуульчлан заасан гэмт хэрэгт                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              хамаарч байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч Ж.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед байх малчнаа хүргэж өгөх гээд явж байсан. Өвөлжөө маань сумын төвөөс 7 километрийн зайтай байдаг. Үдэш явж байтал эсрэг урсгалаас машин орж ирээд машин руу мөргөх гэхээр нь зугтаад замын далан руу орсон. Тухайн үед шокт орсон байсан. Сэргээд харахад машин дээшээ харсан байсан. Малчин жолоочийн хажуу талын суудалд сууж байсан. Эхнэр ард талын суудалд сууж байсан учир машинаас чирж буулгасан. Мөргөсөн машин замын голд байсан. Би гүйж очоод машиных нь хүмүүсийг буулгасан. Бие муутай эхнэр нь явж байсан. Урд сууж байсан учир азаар аваарын дэр буудаад эхнэр нь гайгүй байсан. Ард нь хүүхдүүд сууж байсан бүх хүмүүсийг машинаас нь буулгасан. Сумынхаа цагдааг дуудаад болсон зүйлийг хэлэхэд та Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн дуудсан нь дээр гэхээр нь бүрэлдэхүүнийг газар дээр нь дуудсан. Миний бодлоор энэ хөгшний унаж явсан ******* хэрэгслийн дугуй нь хагараад үрүүлийг нь булаасан байх. Үнэлгээчний төлбөр 326,000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 6,280,000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэв.

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй болно.

Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Ж-т холбогдох эрүүгийн ...........3 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Ж нь ............ аймгийн ..........сумын ............багийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө ...........улсын дугаартай.............маркийн ******* хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт /Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно/ гэснийг зөрчсөний улмаас ..........улсын дугаартай ........маркийн ******* хэрэгсэлтэй мөргөлдөж, ...............улсын дугаартай ........маркийн ******* хэрэгслийн зорчигч ..........амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч Б.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Тийм учраас Б.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг гаргаж байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүхээс тогтоосон эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 7,207,352 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 4,396,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна. Тухайн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна..” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрийг төлсөн.  Амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг даруй үзүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр гэмт хэргийн шалтгаан нь хохирогчийн зүй бус шалтгаанаас үйлдэгдсэн нөхцөл байдал байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн авч үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэж заасан байгаа учир түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж өгөөч...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх ....... аймгийн.....баг ...........тоотод сумын төвд байрлах гэрээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны 15 цаг 40 минутын үед хадам ах Ж нь талийгаач нөхөр болох Ч.О*ыг хонины хот ховхолно гээд аваад явсан. Тэгээд би орой болоод талийгаач нөхөр маань залгахгүй байхаар нь би тэндээ хонох гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл 23 цаг өнгөрч байхад манай гэрт Ц-ын авгай М ирээд зам ******* осол болсон талаар хэлээд намайг гэрээс аваад сумын төвийн эмнэлэгт авчирч ирсэн. Эмнэлэгт ирээд талийгаач нөхрийгөө эмнэлгийн орон дээр хэвтэж байхыг харсан. Тэгээд талийгаач нөхрөөсөө бие нь зүгээр үү гэж асуухад зүүн талын хавирга хугарчихсан юм шиг байна их хөндүүр оргиж байна гэж хэлсэн. Тэр үед нөхрийн царай хэсэг буюу нүүр хэсэг нь цус болсон байсан. Тэгэхдээ талийгаач нөхөр маань толгой өвдөж байна гэж нэг ч удаа хэлээгүй юм. Тухайн үед толгойгоо баруун гараараа илээд л байсан. Сумын төвийн эмнэлгээс маргааш нь Тосонцэнгэл сумын эмнэлэгт ирж үзүүлсэн. Тэгээд Тосонгийн эмнэлэгт нэг хоног хэвтэн эмчлүүлээд маргааш нь Улиастай сумын эмнэлэг рүү явсан. Улиастай сумын эмнэлэгт өдөртөө үзүүлээд ******* сумандаа ирсэн. ******* суманд нэг хоночхоод маргааш нь Улиастай сумын эмнэлэгт очин хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан юм. ...М нь манайд ирэх үедээ надад ........н аймгийн........н сумын ...........багт зам ******* осол болж танай гэрийн хүн бэртсэн байна таныг эмнэлэг дээр аваад ир гэж хэлсэн. ...Намайг талийгаач нөхрийн хэвтэж байсан гэх орны хажууд очих үед нүүр хэсэг нь цус болсон, хамар хэсэг нь мурийлттай байсан. Нүдээр харахад гайгүй байсан. Дүүнгэдүү буюу шокийн байдалд талийгаач нөхөр маань орсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

        -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О*ын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогч осолд орсны дараагаар надтай юу ч яриагүй өвчний шокийн байдалтай байсан. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны орой ....... сумын нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад тэр өдрөө ....... аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлж байхдаа миний хөл, гар хөдлөхгүй байна яасан юу болсон юм бэ? Хэн ийм болгосон юм бэ? гэж хэлж байсан түүнээс өөр дахиж юм яриагүй. Осолд орсноо ч мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р хуудас/,

       -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О*-ын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад уг хэрэгтэй холбогдуулан гаргаж өгөх баримт бичиг байхгүй. Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 38-38-р хуудас/,

        -Иргэний нэхэмжлэгч Ж.О*ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 17-ны  шөнө 22 цагийн үед ........ аймгийн ................ сумаас малчин П.Л-г өвөлжөө рүү нь хүргэж өгөх гээд өөрийн өмчлөлийн .........улсын дугаартай .....маркийн ******* хэрэгслээр эхнэртэйгээ хамт гурвуулаа ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй сумаас 2 орчим км зайтай асфальтан зам дээр машинаа жолоодоод явж байсан. Тухайн үед миний урдаас 2 машин явж байсан бөгөөд эхний машин зөрж өнгөрөөд 2 дахь машин нь эсрэг урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд талын дугуй, крило хэсэг рүү мөргөхөөр нь зайлсхийж баруун гар тийш дарахад замын хажуу руу дээшээ хараад онхолдсон. Уг машин миний машиныг мөргөсөн газраасаа бага зэрэг ухраад зогссон байсан. Миний машинд зорчиж явсан эхнэр О, малчин Л нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Манай эхнэрийн зүүн талын өвдөг нь шалбарч хөхөрсөн байсан. Би машинаасаа түрүүлж гараад эхнэр, малчин хоёроо буулгаад намайг мөргөсөн машин дээр очиход Ж гэх хүн машиныхаа жолооны хүрд нь дээрээ, хажууд нь түүний эхнэр, хойд суудалд 4 хүн сууж явсан. Тэгээд би тэр машинд байсан хүмүүсийг бүгдийг нь буулгасан. Ж гэх хүн урд салхины шилээ мөргөснөөс болоод ч тэр үү дух хэсэг нь цус болсон байдалтай, хойд суудал дээр сууж явсан талийгаач Ч.О гэх хүний нүүрнээс нь цус гарсан байдалтай, бусад хүмүүс нь ил харагдах гэмтэл шархгүй байсан. Тухайн үед жолооч Ж гэх хүн нь “би гэдэг хүн хүмүүст гай боллоо” гээд ярьж байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллага болон Ж гэх хүний 2 хүүхэд рүү нь залгасан. ...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн. Маргааш нь буюу 10 цагийн үед 0.5 литр хэмжээтэй лаазтай Сэнгүр гэх пиво 1 ширхгийг уусан. Өөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний зүрх салгалаад байхаар нь хааяа долоогонын ханд хэрэглэдэг. Би тэр өдөр долоогонын ханд хэд хэдэн удаа хэрэглэсэн. Гэхдээ миний урд өдөр уусан архи гарахгүй үнэртээд байдаг. 0.28 хувийн согтолт гэвэл миний урд өдөр уусан архи болон өглөө уусан 1 ширхэг пивоноос болоод гарсан гэж бодож байна. ...Миний ******* хэрэгслийг 6,280,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Миний машин одоо ашиглах боломжгүй гэж би үзэж байна. Гэхдээ одоо надад дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахад хүндрэлтэй байна. Юу ч гэсэн би Ж гэх хүнтэй уулзаад машиныхаа эвдрэлийн талаар ярилцаад хоорондоо зохичихвол надад санал хүсэлт байхгүй. Гэхдээ би их хэмжээний мөнгө нэхээгүй, Ж гэх хүнээс ямар нэгэн мөнгө төгрөг өг гэж яриагүй. ...Би тухайн үед 60 км цагийн хурдтай явж байсан. Ж гэх хүн мөн 60 км цагийн хурдтай явж байсан байхаа. Тухайн үед гадаа харанхуй болсон, авто замын хувьд эвдрэл гэмтэл байхгүй, тэгш, шулуун зам байсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багатай. Миний явж байсан эгнээний урд болон хойд талд ямар ч ******* хэрэгсэл байгаагүй. Миний өөдөөс ирж байгаа эхний машин нь гэрлээ шилжүүлээгүй байхаар нь би гэрлээрээ дохиод гэрлээ шилжүүлэхэд тэр машин дөхөж ирээд гэрлээ шилжүүлсэн. Түүний араас ******* гэх хүн ойрын гэрэлтэйгээ явж байсан. Би 2 дахь машиныг өнгөрөөгөөд гэрлээ шилжүүлье гэж бодож байтал гэнэтхэн хажуу талаас ирж мөргөсөн. Миний машин болон Ж гэх жолоочийн машины гэрлүүд тийм их тод гэрэлтэй байгаагүй. ...Би авто машиныхаа үнэлгээг болон шинжээчийн ослын талаар гаргасан дүгнэлтийн төлбөр болох 200,000 төгрөг, авто машинд үнэлгээ хийлгэхэд үнэлгээчинд дансаар 405,000 төгрөг, бэлнээр 40,000 төгрөг тус тус өгсөн. Би эдгээр мөнгөө нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл одоогоор алга байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-43-р хуудас/,

         -Иргэний нэхэмжлэгч Ж.П*ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн аав болох Б.Ж-т тухайн онд бэлэглэсэн юм аа. Тэгээд би тухайн машины гэрчилгээг аав Ж-н нэр дээр шилжүүлэн өгч амжаагүй л явна. Ерөнхийдөө уг машины эзэн нь манай аав байгаа юм. ...Би уг үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуудас/,

         -Иргэний нэхэмжлэгч Д.Ц*гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогч Ч-ы О нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 7,207,352 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан байна. Гэмт хэргийн улмаас амь хохирогч Ч-ны О-т Эрүүл мэндийн даатгалын сангаас 7,207,352 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Ж.О-ын гэрчээр дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн чиглэлийн замын өргөнд машин жолоодон явж байх үед Ж нь эсрэг урсгалаас орж ирээд намайг мөргөсөн юм. Миний машиныг мөргөх үед би баруун тал руугаа жолооны үрүүлийг дарсан. Тэрнээс биш би машиныхаа тормозыг дарсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63-66-р хуудас/,

 -Гэрч Н.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө хэдэн цагт гэдгийг санахгүй байна манай нөхөр О нь өөрийн эзэмшлийн .........улсын дугаартай мөнгөлөг өнгийн ........маркийн ******* хэрэгслийг жолоодоод малчин П.Л*г ......... сумын ...... багийн .......гэх газар руу хүргэж өгөхөөр явж байсан. Манай нөхрийн хажууд малчин П.Л суугаад би арын суудал дээрээ ганцаараа суугаад явж байсан. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй бид нар бүгд эрүүл явж байсан бөгөөд бид нар бүгд суудлын бүсээ бүслээд явж байсан.Тэгээд сумын төвөөс баруун тийш _____ аймгийн ......... сумын чиглэлд явах засмал замд ороод 2 орчим км явж байхад өөдөөс 2 машин цувраад ирж байсан. Эхний машин нь бид нарыг өнгөрөөд явтал араас нь яваа машин нь гэрлээ шилжүүл гэж гэрлээрээ дохио өгөөд нөхөр гэрлээ шилжүүлсэн. Тэгтэл тэр машин манай машиныг гэнэтхэн зүүн талаас нь мөргөөд цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд манай машины замын хойд тал руу 4 дугуй нь дээшээ хараад онхолдсон манай нөхөр намайг чирч гаргасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-69-р хуудас/,

             -Гэрч П.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би .......... аймгийн ........ сумын ........багийн нутаг .......гэх газраас сумын төв рүү мотоциклын эд анги худалдаж авах гээд орж ирсэн байсан. О нь мотоциклын эд анги зардаг дэлгүүрээс авч өгсөн. Аваад тухайн дэлгүүрийн гаднаас машинд суугаад хөдөлсөн. Засмал зам дээр явж байхад нэг машин өнгөрсөн. Тэгтэл түс тас хийж чимээ гарсан. Тэгээд л нэг мэдэхэд сууж явж байсан машин маань замын хажуу руу ороод унасан байсан. Уг машинд би болон О, О*ын эхнэр О нар сууж явсан. ...... аймгийн ........... сумын .......... баг Булагийн өвөлжөөний ойролцоох засмал дээр гарсан зам ******* осол гарсан юм. ...Баруун гар талын замын цагаан зураасыг дагаж явж байхад гэнэт л түс тас хийх чимээ гарсан. Тэгээд нэг мэдэхэд О намайг татаж сэрээсэн. Яг юу болсныг би санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-74-р хуудас/,

            -Гэрч Ө.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машиныг хадам Ж бариад түүний хажууд урд суудал дээр нь хадам ээж Б сууж явсан. Би машины хойд суудлын зүүн талын хаалганы орчимд суугаад миний хажууд амь хохирогч Ч.О нь суугаад түүний хажууд буюу жолоочийн хойд талын суудал дээр Н суугаад явж байсан. ...Намайг унтаж байхад осол болсон байсан би чухам юунаас осол болсныг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77-р хуудас/,         

-Гэрч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр .......... баг нутаг дэвсгэрт хүүгийнхээ хаваржааны өтгийг нь ховхлоод орой сумын төв рүү буцаж явсан бөгөөд сумын төвөөс 2 орчим км зайтай явж байсан. Манай нөхөр өөрийнхөө цагаан өнгийн .........машиныг жолоодоод би хажууд нь суугаад хойд суудал дээр О......., ........, зээ Н нар сууж явсан. Бид нар сумын төв орох гээд нэг машиныг дагаад явж байсан. Тэгтэл бид нарын өөдөөс нэг машин гэрлээ тусгаад зөрж өнгөрөх гэж байхад л гэнэтхэн манай машин тэр машинтай мөргөлдсөн. Цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Миний баруун гарын сарвууны гадна хэсэг хавдсан. Өөр гэмтэл байхгүй байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-р хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 17-ны орой сумын төв явах гэтэл унаа олдохгүй байсан. Тэгтэл Ж ах манай гэрийн хажуугаар явж байхаар нь замыг нь тосож суусан. Автомашиныг Ж гэх хүн жолоодоод түүний хажууд эхнэр нь суугаад явж байсан. Арын суудал дээр надаас гадна гурван хүн сууж явсан. Би замаас суусан болохоор яг жолоочийн хойд талд суугаад миний хажууд Н, түүний хажууд нас барсан Ч.О ах, түүний хажуу талд П гэдэг хүн сууж явсан. Машины хойд суудал дээр суугаад явж байсан хүмүүс бүгд суудлын бүсээ бүслээгүй байсан. Тэгээд засмал зам дээр гараад явж байхад нь би гар утсаа оролдоод явж байсан. Бид нарыг явж байхад хажуугаар ганц нэг машин зөрөөд өнгөрч байсан. Тэгтэл гэнэтхэн машинтай мөргөлдсөн ба би машинтай мөргөлдөх үед нь дээшээ машины таазанд тулаад буцаад суудал дээрээ суусан. Машин мөргөлдөөд зогсохоор нь эхний ээлжид миний хажууд сууж явсан Н гэх охиныг машинаас буулгаад урд суудал дээр суугаад явж байсан Ж гэх хүний эхнэрийг нь буулгасан, тэгтэл бусад хүмүүс нь машинаас буусан байсан. Тэгтэл арын суудал дээр суугаад явж байсан Ч.О гэх хүний духнаас нь мөн цус гарч байсан. Бид нарын машинтай мөргөлдсөн гэх машин нь замын хажуу руу ороод онхолдсон байсан. ...Тухайн үед миний биед гэмтэл учраагүй толгойн дагз хэсэг хөндүүрлээд хамраас цус гарсан байдалтай байсан. Бусад хүмүүс нь зүгээр байсан. Ж осол юунаас болсон яасан талаар бид нарт ямар нэгэн юм хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 81-82-р хуудас/,

            - Насанд хүрээгүй гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цаг өнгөрч байхад хөдөөгөөс ээж яриад хотоо ховхлох гэж байна хүрээд ирээч гэхээр нь өвөө өөрийнхөө цагаан өнгийн ......маркийн авто машинаа жолоодоод эмээ, О ах бид 4 явсан. Хөдөө очоод хотоо ховхолчхоод шөнө 22 цаг өнгөрсөн байхад буцаад сумын төв рүү явахаар болоод өвөө машинаа жолоодоод хажууд нь эмээ суугаад хойд суудалд О ах, П ах бид нар суугаад явж байхад замаас ........ сумын 11 дүгээр ангид сурдаг Д*ын Л гэдэг хүүхэд суугаад нийт машины хойд суудал дээр 4 хүн сууж явсан. Хойд суудал дээр жолоочийн хойд талд Л суугаад би түүний хажууд суугаад миний хажууд П, түүний хажууд буюу эмээгийн хойд талд О ах сууж явсан. Хойд суудал дээр дөрвүүлээ суусан болохоор шахцалдаад байхаар нь би жаахан урагш болоод урд суудлын түшлэгийн дэрнээс нь тэврээд хажуу тийш хараад явж байсан. Тэгтэл өөдөөс машины гэрэл тусаж байсан. Тэгтэл гэнэтхэн машин өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн. Би тэр үед бас зүүрмэглээд явж байсан болохоор сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/,

           -******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0000000022 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 158-163-р хуудас/,

-*******-ийн *******, ******* сургуулийн шинжээч нарын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/105 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 58-59-р хуудас/,

-“..........” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1245 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 70-71-р хуудас/,

-2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1249 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 82-83-р хуудас/,

-2024 оны 04  дүгээр сарын 18-ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл” /1-р хх-ийн 5-р хуудас/,

-Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам ******* ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 6-16-р хуудас/,  

-******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17/52 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1-р хх-ийн 25-26-р хуудас/,

-Ж*ийн О нь 0.28% тоон үзүүлэлт бүхий согтолттой гэсэн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 17-р хуудас/,

-Шүүгдэгч Б.Ж*-ын ял шийтгэлийн тэмдэглэл, хувийн байдалд холбогдох баримтууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь ......... аймгийн ......н сумын .......багийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө ........улсын дугаартай ...........маркийн ******* хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас ..........улсын дугаартай ..........маркийн ******* хэрэгсэлтэй мөргөлдөж, ..........улсын дугаартай ............маркийн ******* хэрэгслийн зорчигч Ч.О-ын амь насыг хохироосон үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал, шүүгдэгчийн үйлдэл, хохирогч Ч.О*ын амь хохирсон болон иргэний нэхэмжлэгч Ж.О*-ын эд хөрөнгөд хохирол учирсан байдал, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Ж нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б.Ж-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч  нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.    

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь ******* хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Б.Ж нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, сэтгэцэд хор уршиг учрах боломжтой гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай ч тэрээр түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан  үйлдлээрээ хохирол, хор уршигт  хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан тул Б.Ж*ын үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг хуульчилсан тул шүүгдэгч Б.Ж-ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ч.О*ын амь насыг хохироосныг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Ч.О*ын амь хохирч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ын эд хөрөнгөд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

Иймд Б.Ж*ын дээрх үйлдлийг ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.         

Шүүгдэгч Б.Ж-*т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б.Ж-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Б.Ж-ын үйлдлийн улмаас хохирогч Ч.О-ын амь хохирсон хэдий ч түүний хууль ёсны төлөөлөгч С.О-ын зүгээс хохирол, хор уршгийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлээгүй болно.

Харин амь хохирогч Ч.О*т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 7,207,352 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Ж*-ын үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Ж.О нь эд хөрөнгөнд учирсан хохирол 6,280,000 төгрөг, ослын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөрт 645,000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд эд хөрөнгөд учирсан хохирол 6,280,0000 төгрөг, ослын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөрт 326,000 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж хуульчилсан тул шүүх иргэний нэхэмжлэгч Ж.О*-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад ослын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөрт нэхэмжилсэн 319,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан гэж үзээд нэхэмжлэлийг эд хөрөнгөнд учирсан хохирол 6,280,000 төгрөг, ослын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр 326,000 төгрөгийн хүрээнд хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.О нь шүүгдэгч Б.Ж*-аас ослын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөрт төлсөн гэх 326,000 төгрөгийг нэхэмжилсэн хэдий ч энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Харин иргэний нэхэмжлэгч Ж.О*-ын эд хөрөнгөд буюу автомашинд 6,280,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй...” гэж, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлнө” гэж, 229.2 дахь хэсэгт “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий ******* хэрэгслийг ашиглах явцад бусдын ...эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн ******* хэрэгслийг эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.

Зам ******* осол нь шүүгдэгч Б.Ж*-ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас шалтгаалан гарсан ч, иргэний нэхэмжлэгч Ж.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтаар хориглосон буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохыг хориглосныг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 0.28%-ийн тоон үзүүлэлт бүхий согтолттой үедээ ******* хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноор осолд өртөх нөхцөлөө бүрдүүлсэн байна.

Түүнчлэн .........улсын дугаартай ...........маркийн ******* хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ж.П*-ын нэр дээр боловч Ж.П нь уг ******* хэрэгслийг өөрийн эцэг Б.Ж-т бэлэглэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул уг ******* хэрэгслийн эзэмшигчийг Б.******* гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин ..........улсын дугаартай ...........маркийн ******* хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ж.О/*ын эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Ж.О*ын эд хөрөнгөд  учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Ж, иргэний нэхэмжлэгч Ж.О нар хамтран хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх шүүгдэгчээр төлүүлэх гэм хорын хэмжээг тодорхойлохдоо иргэний нэхэмжлэгчийн хууль, дүрэм зөрчсөн үйлдэл, ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үнэлгээний 70%-иар тогтоохоор шийдвэрлэв.

Тодруулбал иргэний нэхэмжлэгч Ж.О*ын эд хөрөнгөд учирсан хохирол 6,280,000 төгрөгөөс шүүгдэгч Б.Ж 4,396,000 төгрөгийг, харин үлдэх хэсгийг иргэний нэхэмжлэгч өөрөө хариуцах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ж*аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн 7,207,352 төгрөгийг болон иргэний нэхэмжлэгч Ж.О-т төлүүлэхээр тогтоосон 4,396,000 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Ж-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.   

Түүнчлэн шүүх шүүгдэгч Б.Ж*т оногдуулах ялын төрөл, хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүний  гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, үйлдлийн хэр хэмжээг харгалзаж, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол ******* хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээс дээш 8 жил хүртэл хугацаагаар хасаж 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Хуулийн эдгээр зохицуулалтуудаас үзвэл шүүгдэгч Б.Ж-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр урьд өмнө эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй, гавьяа шагнал бүхий өндөр настан хүн байх бөгөөд шүүхээс иргэний нэхэмжлэгч нарт төлүүлэхээр тогтоосон хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул прокурор, өмгөөлөгчийн санал болгосны дагуу ******* хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, уг шийдвэрийг биелүүлэхийг ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй юм.   

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Ж/*ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж*-ын ******* хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Ж-ын ******* хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

5. Шүүгдэгч Б.Ж*-аас энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт иргэний нэхэмжлэгч Ж.О-т 4,396,000 /дөрвөн сая гурван зуун ерэн зургаан мянга/ төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 7,207,352 /долоон сая хоёр зуун долоон мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Ж.О-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 326,000 /гурван зуун хорин зургаан мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг заасугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН