Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2017/01197

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 28 өдөр Дугаар 181/ШШ2017/01197 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Кэй Эйч Ти Эс ХХК/РД:/-д холбогдох,

 

22 653 378 төгрөгийг гаргуулах тухай иргэний .

 

Шүүх хуралдаанд: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Кэй эйч ти эс ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 15 102 252 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 5 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна.

Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй

 

шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо.

 

Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан заалтын дагуу Кэй эйч ти эс ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 7 551 126 төгрөг, бүгд 22 653 378 төгрөгийг Кэй эйч ти эс ХХК-ний хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь зам барилгын үйл ажиллагаа эрхэлдэг. 2015-2016 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зам барилгын ажил гүйцэтгэсэн компаниудтай хамтран ажилласан. Засгийн газар ажлын санхүүжилтыг өнөө хүртэл өгөөгүйгээс нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252 төгрөгийг төлөөгүй болно. Иймд 15 102 252 төгрөгийг санхүүжилт хийгдсэн тохиолдолд төлж барагдуулна.

Хугацаа хэтрүүлсэний төлбөр болох 7 551 126 төгрөгийг төлөх боломжгүй учир чөлөөлж өгнө үү. гэжээ

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХК-иас хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 7 551 126 төгрөг, бүгд 22 653 378 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй дэмжиж байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХКхолбогдуулан хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан алданги 7 551 126 төгрөг, бүгд 22 653 378/хорин хоёр сая зургаан зуун тавин гурван мянга гурван зуун далан найм/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХК нь 15 102 252/арван таван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг төлнө, 7 551 126/долоон сая таван зуун тавин нэгэн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэж маргасан.

 

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэнд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Цэцгээ 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэг, 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, хариуцагчийн төлөөлөгч М.Цэцгээ нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэлх шимтгэл төлөлтийн тайлангаар нийгмийн даатгалын шимтгэлд 15 102 252/арван таван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг дутуу төлсөн болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 12-р сарын тайлангийн болон 2016 оны 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №194 албан шаардлагын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө: гэж заасан.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэлд 15 102 252/арван таван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй алдангид 7 551 126/долоон сая таван зуун тавин нэгэн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т .... тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл .... хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ., 17 дугаар зүйлийн 1-ийн 1-т .... шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;, 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна; гэж заасан.

 

Хариуцагч нь алдангийг төлөхгүй гэж маргаж байх боловч алданги төлөхөөс татгалзаж байгаа өөрийн татгалзал, үгүйсгэлээ баримтаар нотлохгүй байна.

 

Хариуцагчийн дутуу төлсөн 15 102 252/арван таван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийн шимтгэлд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алданги тооцооход 10 873 440/15102252x0.3%=45306, 45306x240/2016.05.31-2017.01.27/хоног=10873440/ /арван сая найман зуун далан гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөг болж, дутуу төлсөн шимтгэл 15 102 252/арван таван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийн 50/тавь/ хувиас хэтэрч байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалтад зааснаар хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй алдангид 7 551 126 /15102252:2=7551126/ /долоон сая таван зуун тавин нэгэн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252/арван таван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг, алдангид 7 551 126/долоон сая таван зуун тавин нэгэн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг, бүгд 22 653 378/хорин хоёр сая зургаан зуун тавин гурван мянга гурван зуун далан найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252/арван таван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг, алдангид 7 551 126/долоон сая таван зуун тавин нэгэн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг, бүгд 22 653 378/хорин хоёр сая зургаан зуун тавин гурван мянга гурван зуун далан найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 271216 төгрөгийг гаргуулан Улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот дансанд оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ