Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/00041

 

 

 

20 оны 09 сарын 02 өдөр                   Дугаар 154/ШЦТ20/00041                                          Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн  дарга А.*******

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*******, П.*******  /цахимаар/

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 06-ны өдөр аймгийн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын багт оршин суух, ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч С.******* нь өөрийн эзэмшлийн - улсын дугаартай Nissan advan  маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн  “ ” гэх газарт  хохирогч О.ийн эзэмшлийн зүүн чихэндээ цэцгэн имтэй, хамар дээрээ босоо хайруул тэмдэгтэй 3 настай шүдлэн 800.000 төгрөгийн үнэтэй үхрийг бэлчээрт нь нядлаж хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

     Шүүгдэгч  С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Би 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө адууг харахаар аймгийн сумын Цэцэг гол багийн нутаг “ булан” гэх газарт очиж гэх хүн рүү утасдаад үхэр чинь хаана байгаа юм бэ? гэхэд буланд байгаа гэж хэлсэн. Тэгээд “ булан” гэх газарт очоод үхрийнхэн зүс асуухад надад улаан алаг үхэр байгаа гэсэн, энд улаан алаг, шартай үхэр байна гэж хэлсэн чинь мөн гэж хэлсэн. Тэгээд Рагчаасүрэн гэх хүний хаваржааны хашаа руу оруулаад нэг улаан зүсмийн бяруу барьж аваад алж авсан. ээс энэ улаан зүсмийн бяруу мөн үү гэхэд мөн гэж хэлсэн. Алаад машиндаа ачаад гэртээ, эхнэртээ авч ирсэн. Би эхнэртээ ээс авсан гэж хэлээгүй, хүнээс авдаг бяруугаа авч ирсэн гэж хэлсэн. Хэргийн газарт үлдсэн тамхины иш намайг мах ачих гэж машинаа цэвэрлэхэд унасан байж магадгүй юм. Манай эхнэр надтай хамт явахад тамхи татдаг. Би ээс утсаар ярьж бяруугаа авсанд харамсаж байна. Би хулгай хийж үзээгүй. Би хулгай хийгээгүй учир бярууны арьс, ширийг баастай нь хаясан юм. Би гэх хүний адууг 2022 оноос хойш эргүүлж хариулж байсан. Хөлсөнд юу авах бэ? гэхэд бяруу авна гэж хэлсэн. Им, тамгын хараагүй учир мэдэхгүй, улаан зүсмийн эм бяруу байсан гэх мэдүүлэг,

  Хохирогч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би бэлчээрт байгаа үхрээ эргэж яваад Цэцэг гол багийн баруун нд ирэхэд улаан зүсмийн охин бяруу нядлаад авч явсан байсныг хараад цагдаа дуудсан... Би 2023 оны 08 сарын 15-ны орой Мянганы нуруунаас үхэр сүргээ туугаад Цэцэг гол руу оруулж ирсэн. Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тэмээтийн худаг гэх газар луу мал гаргах гээд явж байхад саарал өнгийн прүис маркийн машин зогсож байсан. ...С.******* надад хэлэхдээ ийн үхэртэй андуураад алаад авчихсан юм гэж хэлээд им тамгагүй, хүрэн улаан зүсний эм, 3 настай үхэр 20 оны 03 дугаар сарын 10-ны үеэр авч ирж өгсөн. Би им тавьж авсан гэх мэдүүлэг,

      Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд манай гэр аймгийн сумын Улаантолгой багийн нутагт байсан. 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр ******* зуслангаас адуу орж ирсэн байх ёстой, би адуугаа хараад ирий гээд өөрийнхөө - улсын дугаартай Nissan Advan маркийн машинтай явсан. Тэгээд ойрхон 21:00 цагийн орчимд гэртээ ирэхдээ машиныхаа багажид нойтон мах ачиж ирсэн. Энэ ямар мах вэ гэж нөхрөөс асуухад нөхөр хүнээс авах ёстой авлагадаа нэг бяруу аваад алаад ирлээ гэж хэлсэн. Би тухайн үед нэг их тоогоогүй лавлаж сайн асуугаагүй орхисон. Тэр махыг манайх хоол хүнсэндээ хэрэглэсэн. Тэгээд саяхан 20 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган сумын цагдаагаас нөхөр бид хоёрыг дуудаж шүлснээс дээж авсан. Бид хоёрын шүлснээс яагаад дээж авч байгаа юм бол гээд гайхаад нөхрөөсөө удаа дараа уйлж байгаад асуухад өнгөрсөн оны намар 08 дугаар сард авч ирсэн бярууны махыг би д намаржаанд орж ирсэн эзэнгүй айлын үхрээс барьж аваад алаад аваад ирсэн юм. Тухайн үед манай мах дууссан байсан тул би хүний үхэр нядлаад аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэй гомдож энэ талаараа цагдаад үнэн учраа хэлсэн. О. гэх хүнтэй нөхөр бид 2 уулзаж орных нь бярууг өгсөн...Манай нөхөр одоогоос 2 жилийн өмнөөс сумын Цэцэг гол багийн иргэн ийн адууг дандаа харж өгдөг байсан. Түүнийхээ хөлсөнд өнгөрсөн онд 1 даага, энэ онд 1 бяруу өгсөн. Тэр бярууг нь т өгсөн. Манайх 12 тооны адуу, 27 тооны шүдлэнтэй. Өөр мал байхгүй гэх мэдүүлэг,

Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би ямар нэг хөлс өгч байгаагүй. 2023 оны 08 дугаар сард надтай ирж уулзаад надад нэг бярууны хэрэг байна. Та надад 1 бяруу өгөөч гэж хэлэхээр нь адуу мал хариулж тусалж явдаг учир 1 бяруу ав гэсэн чинь ямар бяруу өгөх юм бэ? гэхээр нь мал хийж авах байх гэж бодоод 1 охин улаан бяруу ав гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 20 оны 03 дугаар сард С.******* өөрөө ирээд би нөгөө бяруугаа авмаар байна хаана байна гэхээр сумын төвд очоод ав гэж хэлсэн. Очиж авсан байсан. Би улаан, хар голдуу үхэртэй, баруун чихэнд цагаан давуу зүүдэг, зүүн чих нь шуулбар имтэй, тамга байхгүй, хар алаг, улаан алаг үхэртэй. С.******* манай үхрийг сайн таньдаг. Манай үхэр хаана байна гэхээр тэнд байна, энд байна гэж хэлээд байдаг юм. Манай үхрийг хариулж байгаагүй, миний үхэр сумын төвд байдаг учир сумын төвийн бүх хүн таньдаг юм. Намар уулаар өвс муудахаар Цэцэг гол руу яваад, өвөл ус муудахаар хотондоо ирдэг. С.******* хариулж байгаагүй, захиж алсаас хардаг байсан. С.*******ийнх сумын төвд оршин суудаг юм гэх мэдүүлэг,

            Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Э.ийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4067 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн 2ш тамхины иш нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2ш тамхины ишнээс  шүлс илэрсэн. ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээний үр дүнгээр Dubliss нэртэй 2ш тамхины ишнээс нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн” гэх дүгнэлт,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Э.ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1735 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн 2 дээжний ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2023 оны №4067 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон Dubliss нэртэй тамхины ишнээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт,

“Дамно үнэлгээ” ХХК-ний 20 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХВЦ--091 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 3 настай шүдлэн эм үхрийн үнэ 800,000 төгрөг” гэх дүгнэлт,

“Дамно үнэлгээ” ХХК-ний 20 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХВЦ--126 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “- улсын дугаартай Nissan Advan-Y12 маркийн тээврийн хэрэгсэл нь 43,75 хувийн элэгдэлтэй, 1,890,000 /нэг сая найман зуун ерэн мянган/ төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, “гэрэл зургийн үзүүлэлт

- хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Энэ хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч С.******* нь аймгийн сумын Цэцэг гол багийн  “ ” гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бэлчээрт байсан хохирогч О.ийн эзэмшлийн зүүн чихэндээ цэцгэн имтэй, хамар дээрээ босоо хайруул тэмдэгтэй нэг тооны үхрийг хулгайлан нядалж, өөрийн эзэмшлийн - улсын дугаартай Nissan advan  маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч О.ийн мэдүүлэг,  гэрч Б., Л. нарын мэдүүлэг, “Дамно үнэлгээ” ХХК-ний 20 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХВЦ--091, 20 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХВЦ--126 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.

Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг  ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч С.******* нь хохирогч О.ийн 1 тооны үхрийг аймгийн сумын Цэцэг гол багийн  “ ” гэх газар нядалж өөрийн эзэмшлийн - улсын дугаартай Nissan advan  маркийн тээврийн хэрэгсэлд махыг нь ачиж сумын Улаантолгой багт байрлах өөрийн гэртээ авчирч хүнсэндээ хэрэглэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж хүнсэндээ хэрэглэх зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Прокуророос шүүгдэгч С.*******ийг машин механизм ашиглаж мал хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “машин механизм ашиглаж мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.*******ийг машин механизм ашиглаж мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.******* нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогч О.ийн эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Dublles” бичигтэй 2 ширхэг тамхины иш, улаан өнгийн үхрийн толгой, арьс зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.******* нь өөрийн эзэмшлийн - улсын дугаартай Nissan advan  маркийн автомашиныг ашиглан гэмт хэргийг үйлдсэн байх тул 1,890,000 /нэг сая найман зуун ерэн мянган/ төгрөгийн үнэлгээтэй, - улсын дугаартай Nissan Advan-Y12  маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.*******ээс гаргуулж улсын орлогод оруулж, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 20 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “машин механизм ашиглан бусдын  малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч С.*******т 1/нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.*******т оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,890,000 /нэг сая найман зуун ерэн  мянган/ төгрөгийн үнэлгээтэй, - улсын дугаартай Nissan Advan-Y12  маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.*******ээс гаргуулж улсын орлогод оруулж, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 20 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ Dublles” бичигтэй 2 ширхэг тамхины иш, улаан өнгийн үхрийн толгой, арьс зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.БАДРАХГЭРЭЛ