Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/325

 

 

 

 

 

 

 

 

 

2024        12          17                                           2024/ШЦТ/325

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0183/Э/226/2022/0008

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Б.*******, Т.******* нарын өмгөөлөгч Ж.Энхчулуун,

Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

Шүүгдэгч  Б.*******, М.******* нарын өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч  Ү.Мадийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.*******, Б. нарын өмгөөлөгч Б.Сарнай,

Шүүгдэгч Д.*******, Б.*******, Ү.*******, М.*******, М.*******, Б.*******, Б.*******, Ө.*******, Т.*******, Б., “ ” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******, Ү.*******, Т.*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Б.*******,  М.*******, Ө.*******, Э., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “ ” нарт холбогдох эрүүгийн 2039000630120 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч  Д.*******, Б.*******, Ү.******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, байгаль орчинд 7,479,418 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Б.*******, Б.*******, Ү.*******, Т.*******, Б. нар бүлэглэж, Хэнтий аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Хавгай т” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй  буюу хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 568,096 төгрөгийн хохирол учруулсан,  

Шүүгдэгч  Б.*******, М.******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Хавтгай т” гэх газарт хүнд машин механизм ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 674,950 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Б.*******, М.*******, Ө.******* нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан,

“ хан хэнтийн ” нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, байгаль орчинд 7,479,418 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, байгаль орчинд 7,479,418 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Б.*******, Б.*******, Ү.*******, Т.*******, Б. нар бүлэглэж, Хэнтий аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Хавгай т” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй  буюу хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 568,096 төгрөгийн хохирол учруулсан,  

Шүүгдэгч  Б.*******, М.******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Хавтгай т” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 674,950 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Б.*******, М.*******, Ө.******* нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан,

“ хан хэнтийн ” нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, байгаль орчинд 7,479,418 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1. Шүүгдэгч Д.*******, Б.*******, Ү.******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, байгаль орчинд 7,479,418 төгрөгийн хохирол учруулсан,

“ хан хэнтийн ” нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, байгаль орчинд 7,479,418 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийн тухайд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 10-19-р хуудас),

Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Л.Аюурзана гэх хүн  над руу утсаар яриад манай энд газар ухдаг техник хэрэгсэлтэй хүмүүс  ирээд  газар  ухаад  байна гэх дуудлага өгсөн бөгөөд  би  ээлжийн  амралттай  байгаа та сумын удирдлагууд руу хэлээ гэж хэлсэн тэгээд орой 21 цагийн үед хөдөөнөөс залгаж байна гээд хэсгийн төлөөлөгч холбогдоод Баян-Адрага сумын Бага Барчхай гэх газарт “ ”  нэртэй газар  ухсан байна.  Хариуцаж  яваа  захирал Д.******* гэх хүн байна. Энэ Д.******* гэх хүн лиценц, зөвшөөрөлгүй юм уу, мэргэжлийн хяналтын дарга дээр бүх бичиг баримт  байгаа гэж  ярьж  байна  гэж хэлсэн.Тэгээд би дарга руу холбогдоод  асууж  лавлаад хэлье гээд даргатай  холбогдоод асуухад тийм хүн танихгүй  надад  бичиг баримт гэж байхгүй гэж хэлсэн. Тэгээд би   буцаж  холбогдоод  наадах чинь  зөвшөөрөл лецензгүй  юм байна,  хууль бусаар ашигт малтмал   олборлож  байгаа юм байна, явуулж байгаа үйл ажиллагааг нь  зогсоогоод  хуулийн дагуу  шийдвэрлээрэй  гэж хэлсэн.  Тэгээд 2020 оны  01 дүгээр сарын   25-ны өдөр Баян-Адрага  сумын Засаг  даргын орлогч Н. гэх хүн  над руу хөдөөнөөс  ярьж  байна гэж холбогдоод  нөгөө  Д.*******  гэх хүн  чинь  дахин  нөгөө газраа ухаад байна, чи ухсан  газар нь ирж танилцаарай гэж хэлсэн. Тэгээд  би шууд Бэрхээс  гараад Баян-Адрага  сумын  2 дугаар  багийн нутаг  Бага Барчгай гэх газар ирэхэд  газрыг нь ухаад  жонш  гаргачихсан Д.******* гэх хүн  байхгүй, хоёр  экскаватор  болон  бусад  техник хэрэгсэл  нь байсан. Тэгээд  би  ажилчидтай  нь уулзаад зөвшөөрөлгүй  газар  ухаж, жонш гаргасан талаар   хэлээд  буцаад Бэрх тосгон руу явсан юм...огт бичиг баримт  байхгүй хууль бусаар ашигт малтмал  олборлосон байгаа юм... Энэ ухсан  газар нь 0.1 га газрыг хамарч байгаа...Би ухсан газрын хохирлыг тооцуулж  нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй  байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 51-52-р хуудас),

Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Адрага сумы ЗДТГазар ажил дээрээ байхад Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг Бага Барчгай гэх газарт хууль бусаар газар ухаж байна гэсэн дуудлага гарч Баян-Адрага сумын байгаль хамгаалагч Х. болон  холбогдох хүмүүсийн хамтаар Бага Барчгай гэх газарт очиход хоёр экскаватор байсан бөгөөд нэг экскаватор нь газар шороо ухаж  байсан. Мөн Volvo FM-12  маркийн  хоёр тээврийн хэрэгсэл, мөн жижиг суудлын автомашинууд байсан. Тэгээд  хариуцаж  явсан Д.Өзийжаргал гэх хүнтэй уулзахад манайх “ хан хэнтийн ” нэртэй   байгаа юм. Тэгээд  мэргэжлийн хяналтын дарга дээр бүх бичиг баримтаа  бүрдүүлж  өгсөн байгаа  гэж  хэлсэн...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө бас дахин  Бага Барчгай гэх газарт дуудлага  ирээд тус сумын Засаг даргын орлогч Н.аар ахлуулсан ажлын хэсэг очиж үзээд 1 хоног  манаж  хоноод хоёр  дахь хоногийн шөнийн 04 цагийн үед бид нар айлд байж байхад нөгөө газар машин техник дуугараад  байхаар нь очсон чинь  хоёр экскаватор нь ажиллаад ухсан нүхээ ухаж байгаа гэж  хэлж  байсан,  тэгээд  үйлдлийг  таслан  зогсоогоод маргааш өдөр нь бүх техник хэрэгслийг нь сум руу авч ирсэн... Энэ ухсан газар нь 0.1 га газрыг хамарч байгаа... энэ газар  нь лицензгүй газар байгаа юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-р хуудас),

Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны  01 дүгээр сарын  21-ний  өдөр Хэнтий  аймагт  явж байхад  Баян-Адрага сумын  2 дугаар  багийн иргэн  Л.Аюурзана гэх хүн  над руу  утсаар  яриад Бага Барчгай гэх газар техник хэрэгсэлтэй хүмүүс ирээд газар ухаж байна гэх дуудлага өгсөн. Тэгээд би сумын төв рүү хэсгийн төлөөлөгч рүү ярьж хэлээд холбогдох хүмүүсийг явуулж шалгуулж үзэхэд Баян-Адрага  сумын 2 дугаар багийн нутаг Бага Барчгай  гэх  газарт  Д.******* гэх хүн хариуцаж яваа гээд “ хан хэнтийн ” нэртэй нь хоёр экскаватор  мөн бусад  техник  хэрэгсэлтэй  ирчихсэн хууль бусаар газар ухаж  байна гэж утсаар  ярьсан.  Тэгээд би  техник  хэрэгслийг нь хурааж  аваад  сумын  төвд авч ир гэж  хэлсэн, тэгээд нөгөөдөр  өглөө нь *******  гэх хүн  ирээд  надтай  уулзахад ямар  нэгэн лиценз зөвшөөрөл байхгүй хууль бусаар ашигт малтмал  олборлож  байсан нь  үнэн болсон  юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 76-р хуудас),

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны  01 дүгээр 18-ны  өглөө У.Доржлхагва ахын 93-75 унц улсын дугаартай, шар өнгийн  Volo PM-12 маркийн тээврийн хэрэгслийг очиж аваад У.Мөнхбаттай утсаар холбогдоод Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Баянмөнх сум орж хоёр  экскаваторыг нь авахаар явсан юм. Тэгээд маргааш өглөө нь Баянмөнх суманд очиход хар өнгийн Ford маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг хүн ирээд У.Мөнхбаттай уулзаад тэгээд хоёр экскаватор ачихад  бэлэн болсон байхаар нь экскаватораа ачаад Хэнтий аймаг орохоор явсан юм.  Хэнтий аймаг орох замдаа нэг хоноод  Хэнтий аймагт  очиж  нэг хоноод 2020 оны 01-р сарын 21-ний  өдөр 15 цагийн үед  Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг Барчгай гэх газарт ирж тэнд экскаватораа машин дээрээсээ буулгачихаад хоол хийсэн байхаар нь идчихээд  машиндаа ороод унтаад өгсөн юм....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн  78-р хуудас),

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 сарын 03-ны өдөр *******  гээд миний таньдаг ах над руу утсаар яриад  Хэнтий аймаг руу экскаваторын ажил байна явах юмуу гэсэн, тэгээд би тэгье гэсэн чинь за би тэгж байгаад  холбогдоно гэсэн тэгээд  2020 оны 01  сарын 18-ны өдөр *******  ах над руу утсаар холбогдоод за нөгөө ажилдаа  явах уу гэсэн би тэгье  гээд  М.  руу утсаар  яриад цуг явъя гээд М. бид хоёр миний эзэмшлийн 40-57 УБА  улсын дугаартай цагаан өнгийн приус-20  маркийн тээврийн хэрэгсэлтэй Чулуун-Овооны уулзвар дээр очоод Д.*******, ******* хоёртой уулзаад цуг Улаанбаатар хотоос гараад замдаа Налайхаас Ү.******* гэх залууг аваад Баянмөнх суманд очоод хоёр экскаватораа ачаад миний эзэмшлийн 40-57 уба улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн  тээврийн хэрэгсэлд би Б.*******, М. бид гурав суугаад Баянмөнх сумаас хөдлөөд Хэнтий аймагт ирж хоноод маргааш өглөө нь Хэнтий аймагт байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Хэнтий  аймгаас Д.******* гэх хүнийг дагаж гараад  2020 оны  01-р сарын 21-ний өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг Барчгай гэх газарт ирж техник хэрэгслээ буулгаад нэг экскаватордаа засвар үйлчилгээ хийгээд нөгөө экскаваторыг ******* гээд ах барьж  газар ухсан юмаа....” гэх мэдүүлэг  (1-р хх-ийн 80-р хуудас),

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д.******* гэх хүнтэй уулзахад Хэнтий аймаг руу явж ажил хийнэ оперотерийн туслахаар явна шүү гэж хэлсэн тэгээд машиндаа хоноод маргааш өглөө нь экскаватор ачих 2 машин ирээд тэр оройдоо хоёр экскаватораа ачаад Б.ын эзэмшлийн 40-57 уба улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд би , М.  бид гурав  суугаад  Баянмөнх сумаас хөдлөөд Хэнтий аймагт ирж хоноод  маргааш өглөө нь Хэнтий аймагт байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Хэнтий аймгаас  Д.Өлзийжжаргал гэх хүнийг  дагаж  гараад  2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг Барчгай гэх газарт ирж техник хэрэгслээ буулгаад нэг экскаватордаа засвар үйлчилгээ хийгээд нөгөө экскаваторыг Жагаа гээд ах барьж газар ухсан...Би Жагай ахтай 1.500.000 төгрөг гэж тохиролцсон юмаа...Жагай ах 5 метр гүн, 3 метр өргөн ухсан байх гэж харагдаж  байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 84-р хуудас),

Байгаль орчинд учруулсан хохирол тогтоосон шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн  20/01 дугаартай:

1. Жонш  ашиглах үйл ажиллагаа явуулсан /1 дүгээр асуултад өгсөн/ солбилцол бүхий газарт 413 м2 дунджаар 1.8 м гүнтэй нүх ухаж, 966 м2 талбайд 1620.2 м3 хэмжээний 5 хэсэг хөрсний овоолго, 152 м2  шимт хөрсний овоолго нийт 1531 м2 хэмжээтэй эвдрэл үүсгэсэн байна.

2. Голын гольдрол өөрчлөөгүй ойн болон усан сан бүхий газрын энгийн хамгаалтын бүсэд ороогүй, хохирол учруулаагүй байна.

3. Жонш ашиглах үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 0.1531 га талбайд байгаль  орчинд учруулсан хохирлыг тооцоолоход газрын хэвлийд  733.356 төгрөг хөрсөн бүрхэвчид 189.222 төгрөг ургамлан нөмрөгт 6.556.840 төгрөг нийт 7.479.418  төгрөгийн хохирол учруулсан байна.

4. Тус 0.1531 га талбайд нийт 1615 м3 эзлэхүүн бүхий газрыг  нөхөн сэргээх шаардлагатай бөгөөд техникийн нөхөн сэргээлт хийхэд 2.277.560 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 304.820 төгрөг, хяналт, монеторингийн зардалд 232.400 төгрөг, нийт 2.814.780 төгрөг зарцуулагдах тооцоо гарсан болно гэх  дүгнэлт (1-р хх-ийн 92-115-р хуудас),

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” -ны хөрөнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 071-1 дугаартай ... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 9375 УНН улсын дугаартай VOLVO маркийн  тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 50.000.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт (1-р хх-ийн 117-120-р хуудас),

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” -ны хөрөнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 071-2 дугаартай ... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд  1951 УНГ  улсын  дугаартай  VOLVO  маркийн  тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 53.000.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт (1-р хх-ийн 121-124-р хуудас),

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” -ны хөрөнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 071-3 дугаартай...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд  58-52 УН  улсын дугаартай Hyundai Robix 2900LC-7 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 100.000.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт (1-р хх-ийн 125-128-р хуудас),

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” -ны хөрөнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 071-4 дугаартай...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд  4454 УН улсын дугаартай Hyundai Robix 2900LC-7 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 90.000.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт (1-р хх-н 129-132-р хуудас),

Геологийн төв лабораторийн шинжилгээний “СаF2 88.04%” гэх дүн (1-р хх-ийн 138-р хуудас),

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” -ны хөрөнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШД211 дугаартай “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд  10 тонн  жоншны зах зээлийн үнэлгээг 4.000.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт (1-р хх-ийн 143-146-р хуудас),

" хан хэнтийн " -ны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн засаг даргад гаргасан хүсэлт, холбогдох баримтууд (1-р хх-ийн 186-208-р хуудас),

Ашигт малтмалын газрын тосны газрын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 8/1780 дугаартай “...Хэнтий аймгийн сумын нутаг “Барчгай” хэмээх солбилцол бүхий талбай нь “ хан хэнтийн ” -ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайг тусгай зөвшөөрөл хүссэн ХА-23000069-001-NE тоот өргөдлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байна гэх тоот (1-р хх-ийн 232-р хуудас),

Гэрч Х.ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "....2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шиг санаж байна. Бага   гэх газар нутаглах Аюурзана гэх хүний эхнэр тээврийн хэрэгсэлтэй хэдэн хүмүүс ирчихээд газар ухаж байна гэсэн дуудлага өгсөн юм. Тэгээд тэр өдрөө шууд сумын төвөөс би болон хэсгийн төлөөлөгч , газрын даамал , байгаль хамгаалагч Батсуурь бид нар очсон, бид хэдийг очиход Бага зүүн талын хамар дээр  2 экскавартор ухаад эхэлчихсэн байсан. Хажууд нь 2 трайллер, 2-3 суудлын машинтай хүмүүс машин дотроо сууж байсан. Тэгээд бид нар зөвшөөрөл чинь байгаа юмуу хаанаас ирсэн хүмүүс бэ гэж асуухад ******* гэж хариуцаж байсан хүн нь зөвшөөрөл байгаа  танай сум орон нутаг мэдэж байгаа, бид  хэд хайг ажлаар  явж байна  гэсэн утгатай юм ярьсан. Тэр хүмүүс бид нарт үзүүлэх ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй. Тэгээд бид хэд тээврийн  хэрэгслүүдийнх нь зургийг нь авчихаад суман дээр ирж уулзаарай гэж хэлчихээд бид хэд буцсан, араас ******* гэх хүн нь очно гээд тэндээ үлдсэн. Тэгээд тэр хүмүүс бид хэдийн араас суман дээр ирж уулзаагүй, тэгсэн бид хэдийг очоод ирснээс хойш 2-3 хоногийн дараа нөгөө айлаас маань дахин дуудлага ирсэн, нөгөө хүмүүс чинь явахгүй дахиад ухаад  байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа сумын орлогч дарга , хэсгийн төлөөлөгч , газрын даамал , байгаль хамгаалагч Батсуурь бид хэд нөгөө газраа очиход нэлээн ухаад жоншийг нь хөрснөөс нь ил гаргачихсан байсан. 2 экскаватор, 2 трайллер нүхэн дээр байж байсан. Харин ******* гэх  нөхөр нь тэндээ байхгүй байхаар нь бид хэд олж уулзах санаатай урдуур машинтай явж харахад тэр ******* гэх нөхөр машинтайгаа нэлээн урд оччихсон бид хэдийг харснаа ирж уулзахгүй, нэлээн цаагуур машинтайгаа давхиад байсан. Тэгээд бид хэд нөгөө тээврийн хэрэгслүүдийг авчрах гэхэд бинзен, түлш дууссан гээд хөдөлж өгөхгүй байхаар нь бид хэд буцлаа гээд 2 экскаваторын жолоочид нь худал  хэлчихээд тэнд 2 гүвээний цаана нь байдаг айлд очоод нөгөө ******* гэх нөхрийг хүлээсэн, тэгээд шөнө нь унтахгүй хэвтэж байхад машины дуу гараад эхэлсэн, тэгээд бид хэд нөгөө  газар дээр нь ирэхэд нөгөө ******* гэх нөхөр тонн хэртэй түлштэй машин авчирчихсан 1 экскаватор нь аман дотор нь орчихсон ухаж байсан. Тэгээд үйл ажиллагааг нь зогсоогоод 27-ны орой нь гэхэд нөгөө хүмүүсийг машинтай нь сумын төв дээр авчирсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 88-89, 91-92-р хуудас),

Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр хүмүүс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нь ирээд ухаж эхлэж  байхад нь сумаас манайхан очоод үйл ажиллагааг нь зогсоогоод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахгүй гээд тайлбарлаж хэлээд ирсэн юм байна лээ. Тэгсэн тэр хэдийг явсны дараа тэр шөнөө мөн ухсан гэсэн. Тэгээд би сумын ажилчидтай 25-ны өдөр ирэхэд хөрсийг нь ухаад жоншоо гаргачихсан тээврийн хэрэслүүд нь зогсож байсан. Тэгээд бид нар 2 шөнө нөгөө нөхдүүдийг доор нь байдаг айлд манаж хоносон. Тэгсэн 26-27-ныг шилших шөнө үүрээр мөн ухаж байхаар нь үйл ажиллагаа нь зогсоогоод суман дээр авчирсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 93-95-р хуудас),

Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шиг санаж байна Бага Барчгай гэх газар нутаглах Аюурзана гэх хүний эхнэр тээврийн хэрэгсэлтэй хэдэн хүмүүс ирчихээд газар  ухаж байна гэсэн дуудлага өгсөн юм, тэгээд тэр өдрөө шууд сумын төсвөөс би болон газрын даамал Ж., байгаль хамгаалагч О.Батсуурь, Х. бид нар очсон, бид хэдийг очиход Бага Барчгай зүүн талын хамар дээр 2 экскаватор хайгуул хийж байгаа гээд ухаад эхэлчихсэн байсан, хажууд нь 2 трайллер,  2-3 суудлын машинтай нэлээн хэдэн хүмүүс машин дотроо сууж байсан, тэгээд бид нар зөвшөөрөл чинь байгаа юмуу хаанаас ирсэн хүмүүс бэ гэж асуухад Өлзиийжаргал гэх хариуцаж байсан хүн нь зөвшөөрөл байгаа, танай сум орон нутаг мэдэж байгаа, бид хэд  хайг ажлаар явж байна гэсэн утгатай юм ярьсан, тэр хүмүүс бид нарт үзүүлэх ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй. Тэгээд бид хэд тээврийн хэрэгслүүдийнх нь зургийг нь авчихаад, жолооч нарынх нь жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж аваад тэнд нь техник хэрэгслээ манаж хонох 2 хүн үлдээгээд бусад хүмүүсийг нь  сумын төвд авч ирээд төвд байлгаж байгаад 2 хоногийн дараа явуулсан юм. Тэр хүмүүсийг  хариуцаж явсан Д.******* гэх хүн Хэнтий аймгаас бичиг баримтаа авч ирсэн гээд хэдэн бичиг баримт үзүүлээд явж байсан, тэгсэн бид хэдийг очоод ирснээс хойш 2-3 хоногийн дараа нөгөө айлаас маань дахин дуудлага ирсэн, нөгөө  хүмүүс чинь явахгүй дахиад ухаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа би болон сумын орлогч дарга Н., газрын даамал Ж., байгаль хамгаалагч Батсуурь, Х. бид хэд нөгөө газраа очиход нэлээн ухаад жоншийг нь хөрснөөс нь ил гаргачихсан байсан. 2 экскаватор, 2 трайллер нүхэн дээрээ байж байсан. Харин ******* гэх нөхөр нь тэндээ байхгүй байхаар нь бид хэд олж уулзах санаатай урдуур машинтай явж харахад тэр ******* гэх нөхөр машинтайгаа нэлээн урд оччихсон бид хэдийг харснаа ирж уулзаагүй, нэлээн цаагуур машинтайгаа тойроод давхиад байсан. Тэгээд бид хэд нөгөө  тээврийн  хэрэгслүүдийг нь авчрах гэхэд бинзен, түлш дууссан гээд хөдөлж өгөхгүй байхаар нь бид хэд буцлаа гээд 2 экскаваторын жолоочид нь худал хэлчихээд тэнд гүвээний цаахан байдаг айлд очоод нөгөө ******* гэх нөхрийг хүлээсэн, тэгээд шөнө нь унтахгүй хэвтэж байхад машины дуу гараад эхэлсэн, тэгээд бид хэд нөгөө газар дээр нь ирэхэд нөгөө ******* гэх нөхөр тонн хэртэй түлштэй машин авчирчихсан 1 экскаватор нь аман дотор нь орчихсон ухаж байсан, тэгээд үйл ажиллагааг нь зогсоогоод 27-ны орой нь гэхэд нөгөө хүмүүсийг машинтай нь сумын төв дээр авчирсан. Харин гаргасан жоншийг нь хурааж тээврийн  хэрэгслээр зөөж “Хөлийн холбоо” гэх газар авчирч хурааж үлдээсэн...Ер нь бол тухайн газрын ойрхон байсан Аюурзана гэх хүний эхнэрээс 1 сарын 21-ний  өдөр дуудлага ирээд, бид хэд шууд сумын төвөөс очсон. Тэгэхэд ухаад эхэлж байсан....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 85-86-р хуудас),

" хан хэнтийн " -ны улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд (11-р хх-ийн 124-138-р хуудас),

Гэрч Б.ын "... Хэнтий Хишиг -аас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн засаг даргад сумын 1 дүгээр баг “Бага " гэх нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайг тусгай зөвшөөрөл олгох хүсэлт гаргасан, тухайн хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагт Ашигт малтмал системд бүртгэж хүлээж авсан. Газрын тосны газрын цахим өргөдлийн бүртгэлийн Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 8/777 дугаартай албан бичгээр тухайн өргөдөлд хайг тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт ирсэн. Тухайн дүгнэлтийг сумын засаг даргат 2020 оны 02 дугаар сарын 18-ны 5/295 дугаартай албан бичгээр хүргүүлж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу Сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцүүлж хариу саналаа ирүүлэхийг хүссэн. сумын засаг дарга О.ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/97 дугаартай албан бичгээр тухайн өргөдөлд "Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайг тусгай зөвшөөрөл олгох боломжгүй" гэсэн хариу санал ирүүлсэн. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор дээрх өргөдөлд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн тогтоол ирүүлсэн. Түгээмэл тархацтай хуулийн дагуу тухайн өргөдлийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар 2020 оны 05 дугаар сарын 20- ны өдөр хэлэлцүүлсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаас тухайн өргөдөлд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцээд "дэмжихгүй" гэсэн 30 дугаартай тогтоол гаргаж аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг...." гэх мэдүүлэг (12-р хх-ийн 215-р хуудас),

Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр хэдийг яг ухсаных нь дараа бол очиж хараагүй, сүүлд хажуугаар нь өнгөрч явах даа харахад экскаватор орох зориулалтай бүр налуулаад нэлээн гүн ухчихсан харагдсан. хэмжээг нь бол хэлж мэдэхгүй байна. ******* нарын гаргасан жоншийг сүүлд Хөлийн холбоонд ажилдаг нөхөрлөлийн ахлагч Адъяажавын ажилчдыг манай ажлын хэсэг гуйгаад тэнд гарсан байсан жоншнуудыг Адъяажавын нөхөрлөл дээр гуйж хураасан гэсэн, би тухайн жоншнуудыг зөөхөд нь бол байгаагүй, манай ажлын хэсгийнх нь л зөөж хураалгасан юм байна лээ. Тухайн хураасан жонш одоо яг хэвээрээ байгаа...." Хэнтий Хишиг" -аас ямар нэгэн дээж авна гэж ямар нэгэн холбогдох бичиг баримт над дээр орж ирээгүй. Би ийм компани мэдэхгүй байна. ...Хэрэг чинь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний үеэр гарсан гэхээр нь тухайн хэрэг гарахаас нэлээн өмнө 2020 оны эхээр шиг санаж байна, би одоо яг хэдний өдрийг нь хэлж мэдэхгүй байна, ******* гэх залуу Энхжаргал гэх хүнтэй хамт ирээд надтай уулзсан, уулзаад манайх "Барчгай" гэх газар дээр хайг зөвшөөрөл гаргах гэж байгаа, тэрнээс өмнө судалж үзэж болох уу гэж хэлсэн, тухайн үед би бичиг баримт чинь бүрдсэн үед нь ирж уулзаа гэж хэлээд явуулсан..." гэх мэдүүлэг (11-р хх-ийн 102- хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хэнтий аймгийн цагдаагийн газар нь эрүүгийн 2139001160030 дугаартай хэрэгт "Фэйр валуэшн" -аар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан. Шинжилгээний байгууллагаас үнэлгээ гаргуулсны төлбөрт 320,000 төгрөг нэхэмжлэл ирүүлсэн. Манай байгууллага уг з ардлыг мөрдөн шалгах ажиллагааны зардлаас 320,000 төгрөг гаргаж "Фэйр валуэшн" -руу шилжүүлсэн. Иймд эрүүгийн хэрэгт буруутай этгээдүүдээс мөрдөн шалгах ажиллагааны зардалд гаргасан 320,000 төгрөгийн зардлыг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (11-р хх-ийн 160-р хуудас),

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би оныг нь хэлж мэдэхгүй байна 2020 оны үеэр шиг санаж байна. Намайг ажил дээрээ байж байхад ******* манай өрөөнд орж ирээд хуучин нөхөрлөлийн ойролцоо жоншны талбайтай болсон, ашиглах зөвшөөрөл авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би та бичиг баримттай юу гэхэд, аймгийн Тамгын газар гэл үү, Байгаль орчин ч гэл үү тухайн газраас авчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь манайх зөвшөөрөл өгдөггүй, манай геологи уул уурхай, хөдөлмөрийн байцаагч нартай уулзаад нарийн зөвлөгөө аваарай гэж хэлээд гаргасан. Үүнээс хойш хэд хоногийн дараа над руу утасдаад нөгөө газраа ажиллаж байхад цагдаагаас ирээд зогсоочихлоо, энэ асуудлыг танайх шалгадаг уу, цагдаа шалгадаг уу, сумын байцаагч шалгадаг уу гэж асуусан. Тэгэхээр нь манайх ч шалгах юмаа шалгана, цагдаа ч мөн шалгана танайх бичиг баримт бүрэн бол шалгуулахад асуудал байхгүй ш дээ гэж хэлсэн. Мөн тэрнээс хойш над руу удаа дараа утасдаж энэ асуудлынхаа талаар асуугаад байсан, мөн намайг ажил дээр байхад ч хүртэл орж ирээд энэ асуудлынхаа талаар яриад байсан. ... сумын Эрүүл мэндийн төвийг ажлын хэсгээрээ шалгаад явж байхад *******тай сумын төв дээр хальт таарсан, тэгэхэд ******* ганцаараа явж байсан ба тухайн үед таараад мэнд усаа мэдэхэд ******* "ажлаар явж байна, ганц нэг юм аваад суух уу" гэхээр нь ажлаар явж байна болохгүй гээд өнгөрсөн. Би *******тай уулзаж ууж идэж явж байгаагүй. Би тухайн үед ******* гэх хүнтэй уулзаагүй...” гэх мэдүүлэг (11-р хх-ийн 213-р хуудас),

 Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын үер *******ын Фэйсбүүк хаягаар холбогдож уулзаад хөгшин нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт боржингийн хайгуул хийх гэсэн юм бичиг баримт нь бүрэн болчихсон байгаа чиний экскаватор чинь байгаа юу гэсэн чинь ******* би уул нь говь руу гарах ажилтай байсан юм чиний ажил гайгүй юм бол гялс 2-3 канап татаад өгчихье гээд *******тай тохиролцсон. Тэгсэн ******* цааш нь өөр найзаасаа ч гэлүү нэг хүнээс экскаватор ачуулах трайллер авна. Миний хоёр экскаватор Баянмөнх суманд байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны үер ******* трайллертай Ганбаа, Отгоо гээд экскаваторын хоёр жолоочтой зургуулаа Хэнтий аймгийн Баянмөнх сум руу гарцгаасан тэгээд Баянмөнх суман дээр өглөө нь ирээд 2 трайллер дээрээ 2 экскаватораа ачсаар байтал өдөр болсон. Тэгээд Баянмөнх сумаас орой нь шууд аймаг руу гарцгаасан. Тэгээд шөнө нь аймагаар дамжаад шууд канап татах Баян-Адрага сумынхаа Барчгай гэх газар руу шөнөжингөө явсан. Тухайн үед цастай байсан болохоор нэлээн удаан явсаар байгаад маргааш өдөр нь Барчгай гэх газрынхаа доор очсон. Тэгээд нэг экскаваторынхаа молдокоор хөлдүү газраа ухаж байхад сумын цагдаа нь явж байна гээд нэг хүнтэй ирээд бид хэдтэй уулзаад хаанаас ямар хүмүүс явж байгаа билээ гэж асуухаар нь би эндээс хайг хоёр канап татаад үзчих гээд явж байгаа юм аа харин бичиг баримтаа аймагт үлдээчхээд ирсэн байна гэж хэлсэн чинь нөгөө хүмүүс бид наад асуудлыг чинь сайн мэдэхгүй байна хайгуул хийх зөвшөөрлөө авчирч ирж үзүүлээд бичиг баримт чинь бүрэн байвал үргэлжлүүлж болно гэсэн утгатай юм хэлэхээр нь харин тиймээ бичиг баримт асуудалгүй би сум орж энэ талаараа та нарт хэлэх гэж байсан юм гэж тэр хүмүүст хэлсэн. Тэгээд нөгөө хүмүүс ч яваад өгсөн. Тэгээд би нөгөө хүмүүсийг явсны дараа нэгэнт хол газраас зорьж ирчхээд 2 шуудуй татаж чадахгүй буцалтай биш бичиг баримт нь бүрдэж байгаа юм чинь  асуудалгүй та хэд үргэлжлүүлээд  канапаа татаж байхгүй юу би бичиг баримтандаа аймаг явчихаад ирье гэж хэлээд  ******* бид хоёр аймаг явсан, тэгээд аймаг дээр ирж бүрдүүлж байсан бичиг баримтаа  аваад  аймгаас гарах гэж байхад  нөгөө тэнд үлдсэн канап татах гээд  үлдсэн нөгөө хэд маань нөгөө сумын хүмүүс ирээд бид хэдийг  үргэлжлүүлж ухлаа  экскаватор, трайллеруудаа сумын төв дээр  авчир гэнээ гэж хэлэхээр ******* бид хоёр шууд Баян-Адрага суман дээр  очоод засаг  даргатай нь  уулзаад би энэ  Барчгай  гэх газрыг түгээмэл тархацтай ордны газраар авах сонирхолтой явж байгаа юм, авахаасаа өмнө 2 шуудуй татаад дээж  авах гэж яваа хүн байгаа юмаа гэж үнэн учраа  хэлсэн. Тэгсэн сумын засаг дарга нь миний бичиг баримтыг үзсэнээ аймгаас  ийм ийм бичиг  баримт гаргачихсан юм байна чиний ярьж байгаа юмыг ойлгож байна. Тэгэхээр манай наад газар чинь цэн тогорууны буудалдаг газар байгаа  юм, чиний хэлээд байгаа газар чинь орон нутгийн тусгай  хамгаалалтын газар байгаа  юм, чиний энэ асуудлыг  цааш нь хэлэлцэж үзвэл хурал энэ тэр гээд баахан ажил болдог юм гэж хэлсэн.Тэгээд бид хэдийн экскаватор,трайллер  энэ тэрийг хурааж авсан...би уул нь тухайн газрыг түгээмэл тархацтай ордоны газраар  авах гэсэн хүссэн  өргөдөл өгчихөөд байсан юм. Тэгээд тухайн  газрыг авах гэж байгаа юм чинь авахаасаа өмнө ямар баяжмалтай газар гэдгийг мэдэх гээд  эхэлж  очоод 2 канап дараад  татаад үзье гэж бодоод явсан юм...Би тухайн газарт түгээмэл тархацтай  ашигт малтмалын хайгуул хийх өргөдлөө аймгийн засаг даргын тамгын газарт өгчихсөн байсан. Харин тусгай зөвшөөрөл лиценз нь бүрэн гараагүй байсан...Миний бичиг баримтыг бүрэн гэж бодоод л миний хэлснээр явсан. Харин 2 экскаватороо буулгаад нэгээр нь ухаж байхад хүмүүс ирж болиулсан. Харин 1 экскаватор нь трайллер дээрээс нь  буулгаад  ашиглаагүй байсан юм...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...******* над руу утасдаад юу хийж байна хаагуур байгаа юм танай ажил гараагүй бол Хэнтий аймгийн Бэрхээс хойш хайгуул шуудууны 3 хоногийн ажил байна чамд экскаватораа ачих трайллер байгаа юу гэхээр нь трайллер олдноо болох байх гэж хэлсэн. Тэгээд ******* бид хоёр тээврийн хэрэгслүүдийнхээ үнэ ханшийг 6 сая төгрөгөөр тохиролцоод явахаар явахаар болцгоосон...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *******тай Баянзүрх дүүргийн зам дээр уулзаад Чулуу-Овоон дээрээс жолооч , нарыг аваад, Налайхаас ******* гээд жолоочоо аваад Хэнтий аймаг руу гарсан. Тэгээд маргааш нь буюу 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд орж ирсэн, тэгээд Баянмөнх суманд байсан 2 экскаватораа трайллер дээр ачаад 01 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймагт орж ирсэн. Тэгээд аймагт тээврийн хэрэгслүүдэдээ гагнуур энэ тэр хийлгэж байгаад 01 дүгээр сарын сарын 20-ноос 21-нийг шилжих шөнө хайгуул хийх газар руугаа гарцгаасан. Тэгээд 20-ны шөнө шөнөжингөө явж байгаад хайгуул хийх газраа 21-ний үдээш хойш 16 цагийн үед ирцгээсэн. Тэгсэн ******* хайгуул хийх газраа ингэж "Х" хэлбэрээр ухаарай гээд зааж өгсөн....экскаватораа буулгаад шууд ухаж байхад 17 цагийн үед сумын цагдаа гээд хэдэн хүмүүс ирээд *******тай уулзаад байсан. гээд хэсгийн төлөөлөгч нь та нар үйл ажиллагаа явуулахгүй шүү араас бичиг баримтаа авчирч уулзаарай гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд тэр хүмүүсийг явснаас хойш үйл ажиллагаа явуулахгүй 2 хоног болсон, тэгээд би *******д үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч гэсэн түрээс чинь явж байгаа шдээ 2 хоног зогсчихлоо гэж хэлсэн. Тэгээд ******* ч 2 хоногийн дараа сум орж засаг дарга мэдэх хүмүүстэй нь уулзана гэхээр нь би ч гэсэн сүлжээтэй газар очиж утсаар яръя гээд ******* бид хоёр сум орсон тэгсэн ******* засаг, дарга төлөөлөгч нартай нь уулзаад яваад байсан. Тэгээд уулзасныхаа дараа надад одоо асуудалгүй гэж хэлсэн...сумын төв дээр очиж цагдаатай нь уулзахад ******* ийм бичиг баримт бүрдүүлсэн байгаа, газрын зөвшөөрөл нь гараагүй байгаа гээд бичиг баримт үзүүлсэн. Тэгээд би ч *******д уурлаад чи дутуу бичиг баримттай байсан бол яах гэж энэ асуудалдаа намайг чирээд байгаа юм гэж хэлсэн....Бид хэд тухайн газраа 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед очоод шууд 2 экскаватораа буулгасан, тэгэхэд 44-54 УН экскаваторынх нь гинж нь мултарчихсан ажилах боломжгүй болохоор нь 58-52 УН экскаватораараа *******ын хэлсний дагуу ухаж эхэлсэн, эхлээд ухахдаа би 58-52 экскаваторыг ажилуулаад 1 цаг хэртэй ухаж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа, орлогч нар нь ирээд зөвшөөрөлгүй ухлаа бичиг баримтаа байгаа бол араас авчирч уулзаарай гэж хэлчхээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ү.Мадийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний шилжих шөнө Би ******* гэдэг хүнтэй 2 жил хамтарч экскаватор тээврийн хэрэгсэл барьсан. 2020 оны 01 дүгээр сард намайг гэртэй байж байтал ******* над руу залгаж Хэнтий аймаг руу 4-5 өдөр экскаватор барих ажил байна чи явах юм уу гэж асуухаар нь би хариуд нь тэгье гэж хэлээд явсан. Надтай утсаар ярьсны маргааш нь намайг гэрээс ирж аван ******* бид хоёр Хэнтий аймаг руу явсан. Хэнтий аймгийн Баянмөнх сумаас бид хоёр экскаватор авчхаад тэндээсээ Хэнтий аймгийн сумд байрлах Бага Барчгай гэх газар очоод ажлаа эхлэх гээд би экскаватороо янзлаад байж байтал сумын цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд цагдаа нар надаас юун хүмүүс вэ яах гэж явна вэ гэж асуухаар нь би мэдэхгүй тэр хоёр хүнтэй уулз гээд *******, ******* хоёрыг цагдаа нарт зааж өгсөн. Цагдаа нар тэр хоёртой уулзчихаад яваад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь цагдаа нар ирээд *******тай уулзаад тэгээд бид нар экскаватороо ачаад Бага Барчгай гэх газраас Хэнтий аймгийн сум руу явсан. Би экскаватороо сумын цагдаагийн хэлтсийн гадна буулгаад налайхад байрлах гэртээ ирсэн. Тэр ******* манай экскаваторыг *******тай ярьж байгаад түрээсээр авч явсан. Би зөвшөөрөлтэй байсан эсэх талаар юу ч мэдээгүй цалинтай ажил байна гэж ******* хэлэхээр нь би явсан...Би очоод газар ухаагүй экскаватораа засварлаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь бүлэглэн Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, газрын хэвлийд халдсан,

“ хан хэнтийн ” нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, газрын хэвлийд халдсан болох нь нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Харин шүүгдэгч Ү.******* нь шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь бүлэглэн Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, газрын хэвлийд халдсан гэх үйлдэлд оролцоогүй болох нь:

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг Барчгай гэх газарт ирж техник хэрэгслээ буулгаад нэг экскаватордаа засвар үйлчилгээ хийгээд нөгөө экскаваторийг ******* гээд ах барьж  газар ухсан юмаа....” гэх мэдүүлэг  (1-р хх-ийн 80-р хуудас),

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг Барчгай гэх газарт ирж техник хэрэгслээ буулгаад нэг экскаватордаа засвар үйлчилгээ хийгээд нөгөө экскаваторыг Жагаа гээд ах барьж газар ухсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 84-р хуудас),

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Бид хэд тухайн газраа 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед очоод шууд 2 экскаватораа буулгасан, тэгэхэд 44-54 УН экскаваторынх нь гинж нь мултарчихсан ажиллах боломжгүй болохоор нь 58-52 УН экскаватораараа *******ын хэлсний дагуу ухаж эхэлсэн, эхлээд ухахдаа би 58-52 экскаваторыг ажиллуулаад 1 цаг хэртэй ухаж байхад цагдаа нар ирсэн...******* экскаватораа засварлаж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ү.Мадийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...******* манай экскаваторыг *******тай ярьж байгаад түрээсээр авж явсан. Би зөвшөөрөлтэй байсан эсэх талаар юу ч мэдээгүй цалинтай ажил байна гэж ******* хэлэхээр нь би явсан...Би очоод газар ухаагүй экскаватораа засаж байсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ү.******* нь газрын хэвлийд халдаагүй тухайн хэрэгт оролцоогүй болох нь тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч  Б.*******, Б.*******, Ү.*******, Т.*******, Б. нар бүлэглэж, Хэнтий аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Хавгай т” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй буюу хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 568,096 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдийн тухайд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (3-р хх-ийн 68-71-р хуудас),

21. Хохирогч Ш.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2020 оны 08 дугаар сарын 18, 19-ний үед үүрээр 5 цагийн үед нэг нууцалсан дугаараас нэг хүн залгаад Хавтгай ууланд хүмүүс жонш олборлоод байна гэж хэлсэн, тэгээд би сумын төлөөлөгч Батсүрэнтэй очиход нүхнээс нь нэлээн хэсэг жонш гаргаад тавьчихсан ойр хавиар нь гинжтэй экскаваторын мөр байсан. Тэгээд бид хоёр буцаж очоод засаг дарга, тамгын дарга нарт нэлээн хэсэг жонш гаргаад тавьчихсан байна. Энэ жоншоо яах вэ гэж хэлсэн тэгээд түүнээс хойш хэд хоног нөгөө жоншоо эргэж тойроод явсан. Тэгсэн 8-р сарын 21-ний өдөр Гэрэлт-Од гэх эмэгтэй надтай уулзаад би засаг даргатай чинь уулзсан, та хэд энэ гаргасан жоншоо улсын орлого болгох уу гэж надад хэлсэн, би энэ талаар сайн мэдэхгүй байна гэсэн чинь нөгөө эмэгтэй эргэж ярья гээд явсан. Тэгээд маргааш нь нөгөө эмэгтэй над руу утасдаад би жоншоо авах гээд техник хэрэгслээ бэлдээд явж байна гэж хэлсэн. Тэгээд шөнө 22 цагийн үед Гэрэлт-Од гэх эмэгтэй мөн дахин залгаснаа би машин техникээ Чандганы уурхай дээр авчирчихлаа та хэд ирэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би шөнө очих боломжгүй, манайх ажлын хэсгийн тушаал, захирамж гарч байж маргааш өглөө очиж уулзана гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь өглөө 05 цагийн үед нөгөө Гэрэлт-Од гэх эмэгтэй над руу утасдаад энд баахан техниктэй хүмүүс ирчихсэн газар ухаад байна гэж хэлсэн. Байгаль хамгаалагч Энхтөр над руу утасдаад Хавтгай уул дээр баахан техниктэй хүмүүс ирчихсэн байна гэнээ гэж хэлсэн. Тэгээд Хурлын дарга Энхсүх, байгаль хамгаалагч Энхтөр, цагдаа Баасандорж нарын хамтаар бид хэд 23-ны өглөө 06 цагийн үед очиж явахад нөгөө хүмүүс бид хэдийг нэлээн холоос хараад 2 экскаватороо ачиж байсан, харин жонштой хоёр шаланз нь хөдлөөд баруун тийшээ явж байсан. Тэгээд газар дээр нь очиход нэлээн олон тооны тээврийн хэрэгсэлтэй хүмүүс хэдэн тийшээ зугтаасан. Тэгэхээр нь хэргийн газар дээрээ цагдаа, байгаль хамгаалагч хоёрыг үлдээгээд хурлын дарга бид хоёр жонштой машины  араас давхиж очоод нэг шланз дээр нь үлдсэн, харин хурлын дарга намайг буулгачхаад нөгөө зугтааж байгаа машинууд руу явсан. Тэгээд зугтаасан тээврийн хэрэгслүүдийн заримуудыг зогсоогоод хүч хүрэхгүй болохоор нь хурлын дарга Энхсүх аймгийн цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа, байгаль хамгаалагч хоёр над дээр ирээд  энэ тээврийн хэрэгслүүдийг бөөгнүүлье гээд жонштой шланзаа хөдөлгөөд хэргийн газар дээр ирэхэд аймгаас цагдаа нар ирчихсэн байсан...Бид хэдийг очиж байхыг тэр хүмүүс нэлээн холоос харснаа 2 экскаватораа 2 трайллер дээр ачиж байсан....Миний мэдэхээр бол Приус-20, Прадо, 2 экскаватор, 1 хоосон шалаанз, 2 жонштой шаланз, 2 трайллер гэх мэтчилэн нэлээн олон машинууд байсан...Тэр жоншийг бол хэн гаргасныг мэдээгүй, нэг нууцалсан дугаараас эмэгтэй хүн залгаад энд баахан хүн жонш гаргачихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр очиж үзэхэд нэлээн их жонш гаргачихсан байсан. Батсүрэн бид хоёр ойр хавиар нь нэлээн машин техник хараад олдохгүй болохоор нь буцаад ирсэн...Нүхний амсар дээр гаргаад тавьчихсан байсан жоншийг бол ачсан байсан, мөн амнаас жонш ухаж гаргасан байсан. Нүх нь шинэхэн ухсан ул мөртэй байсан....” гэх мэдүүлэг  (3-р хх-ийн 93-94-р хуудас),

Гэрч Г.Шинэхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... сумаас цаашаа нэлээн яваад замын хажууд зогссон. Тэгээд *******ийг хүлээнэ гээд тэндээ машиндаа хүлээсэн Приус-30-аас 1 залуу бууж ирээд *******, ******* нартай уулзаад зогсоод байсан...тэгээд машин ч хөдлөөд хэсэг явж байгаад зогссон, тэгээд сэрээд харсан чинь баахан машин ирчихсэн нэлээн цаана нэг нүхэн дотор нэг экскаватор гэрэл асаачихсан юм ухаад байсан, нүхнийх нь амсар дээр нэг экскаватор нь машин руу юм ачиж байсан, ойр хавиар нь хүмүүс харагдаж байсан. Тэгээд үүр цайж байхад сэрсэн чинь сумынх нь хүмүүс гээд цагаан пажиро, нэг мотоциклтой хүмүүс ирчихсэн байсан. Миний ойлгож байснаар ******* зөвшөөрөлтэй газар байгаа юм гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг  (3-р хх-ийн 150-152-р хуудас),

Гэрч П.Дашнямын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үеэл ах болох ******* миний гар утас руу залгаж “Ахдаа 2 трайллер олоод өгөөч ах нь Хэнтий аймгийн сум руу экскаватор ачиж явах хэрэгтэй байна" гэхээр нь би тэр өдөр нь Содномпил ахын утас руу залгаж ах ачаанд явах уу, Хэнтий аймгийн Батноров сумаас сум руу экскаватор ачиж ирнэ гэхэд “тэгье' гэж зөвшөөрсөн. Тэгэхээр нь би Содномпил, ******* ах хоёрыг хооронд нь холбож өгсөн...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 157-р хуудас),

Гэрч Э.Энхмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 18, 19-ний үеэр хотод байхад манай найз ******* над руу утасдаад 2 хоногийн дараа буюу 20, 21-ний үеэр ******* мөн залгаснаа хөгшөөн нөхөн сэргээлтийн ажил байна, тээвэр хийх машин хэрэгтэй байна, Чойр яваад жонш ачих 3-4 машин олоод ирэх үү гэж ажлын санал тавьсан. Тэгээд дараа нь Сайнхүү, Мөнгөн-Эрдэнэ, Сэргэлэн гэх 3 залуутай уулзаад тохиролцсон, тэгсэн тэр жолооч нар тээврийн түлшний мөнгө 2 сая төгрөг өгчих гээд байхаар нь ******* рүү яриад өөрийнхөө хаан банкны 5163248724 гэсэн данс руу 2 сая төгрөг шилжүүлж аваад, Сэргэлэн гэх жолоочийн данс руу шилжүүлсэн. Тэгсэн мөн хоолны мөнгө 200.000 төгрөг өгчих гээд байхаар нь мөн ******* рүү залгасан. Тэгээд өөртөө байсан 200 мянган төгрөгийг бэлнээр Сэргэлэн гэх жолоочид өгсөн. 62-59 УНЧ кулугер маркийн машинтай ганцаараа явж байсан юм. Баянмөнх сумын гүүрэн дээр шөнийн 23 цагийн үед ирсэн, тэгэхэд гүүрэн дээр 88-78 УАК улсын дугаартай Прадо маркийн машинтай , мөн экскаваторын оператор жижигхэн сахалтай залуутай хамт ирж тосож авсан. Тэгээд бид нар Прадо маркийн машиныг дагаж явсаар байгаад шөнийн 03 цагийн үед нөгөө жонш гаргаж байгаа газар дээр ирсэн, тухайн газар ирэхэд 2 трайллер дээрээс 2 экскаватораа буулгаж байсан, үүрээр цагдаа нар ирээд бид хэдийг саатуулсан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 161-164-р хуудас),

Гэрч Г.Сайнхүүгийн мөрдөн шалгах ажиллааны явцад өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймагт байхад Энхмөрөн ажлын санал тавьж Сэргэлэн, Мөнгөн-Эрдэнэ нарын хамт тус тусын Норд бенз, шаланз маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн сумын ойролцоо жоншны уурхай дээр 2020 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 03 цаг өнгөрч байхад ирсэн, Ирээд байж байхад Сэргэлэн, Мөнгөн-Эрдэнэ нарын машин дээр жонш ачсан. Дараа нь миний машинд ачихыг хүлээгээд унтаж байхад цагдаа ирсэн...”  гэх мэдүүлэг  (3-р хх-ийн 166-р хуудас),

Гэрч Э.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөнхбаяр гэдэг хүн яриад жоншны ажил байна ирээд уулзчих гэхээр нь би очиж уулзахад Бүдүүнээ гэх залуу надад Хэнтий аймгийн суманд жоншны ажил байна, бичиг баримт бүрэн, асуудал байхгүй гэсэн, сумаас Чойр хот руу 3 машин жонш ачна гэсэн. Тухайн үед надтай хамт тээвэрт явдаг Сайнхүү, Мөнгөн-Эрдэнэ нар очсон. Хэнтий аймгийн Баянмөнх суманд ирэх үед хар өнгийн “Prada" маркийн тээврийн хэрэгсэлтэй цээжин дээрээ шивээстэй сахалтай залуу тосож аваад зам зааж тээвэр хийх газар 08 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн үед ирсэн. Тэнд ирэхэд 2 экскаватор, цагаан өнгийн Приус-20, хар өнгийн ланд-100, цагаан өнгийн алпард, Приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл, хар өнгийн кровн, 4 ширхэг самосвал зэрэг тээврийн хэрэгслүүд байсан. Бид гурвыг очих үед жоншоо гаргаж амжаагүй ухаж байсан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 168-р хуудас),

Гэрч О.Буян-Оргихын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай найз А.Содномпил экскаватор ачих ажлын санал тавьж бид хоёр Улаанбаатар хотоос тус тусын трайллер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2020 оны 08 дугаар сарын 21-нд гараад 22-ны өдрийн 10 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров суманд очсон, Батноров сумаас зүүн зүгт 35 км зайд байх жоншны уурхайгаас очиж экскаватор ачаад Хэнтий аймагт 23 цаг болж байхад орж ирсэн. Орж ирэх үед прадо маркийн тээврийн хэрэгсэлтэй Балт гэх залуу тосож аваад зам зааж өгсөн. Өлзийт тосгон руу салдаг зам дээрээс цагаан өнгийн Приус-30 маркийн автомашин тосож аваад 34 км зайд байх жоншны уурхай дээр 02 цагийн орчимд очсон, очоод экскаватороо буулгаад хагас км зайд очоод унтсан. Тэгээд унтаж байхад өглөө 5 цаг өнгөрч байхад цагаан Приус-20 машинтай сахалтай залуу ирээд экскаватороо буцаагаад ачихаар боллоо гээд ачиж байхад сумын цагдаа болон байгаль хамгаалагч нар ирсэн..” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 174-р хуудас),

Гэрч Я.Гэрэлт-Одын мөрдөн  шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хавтгай гэх газар руу явж байхад жонш байгаа гэх газар 2 том гэрэл цацраад байсан. Тэгээд хүүтэйгээ хамт яваад очсон, бүх гэрлээ унтраачихсан том машинууд зогсож байсан. Очоод машинаас буугаад хүмүүстэй нь уулзах гэсэн чинь таньдаг хүн байхгүй байхаар нь буцаад явсан. Буцаж яваад сүлжээтэй болохоор нь сумын байгаль хамгаалагч Баасандоржид утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 192-р хуудас),

Гэрч Э.Даваадоржийн мөрдөн  шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... сумын Хавтгай гэх газар руу явж байхад хоёр шар гэрэл гараад байхаар нь зогсоод сонссон чинь том тэрэгний чимээ гараад байсан. Ээж бид хоёр машинтайгаа очих үед 2 экскаватор зэрэг ажиллаж байсан....намайг тэнд очсон чинь саарал биеийн тамирын хослолтой, өдөн майктай, масктай хүн тохойноос татаад алпард маркийн тээврийн хэрэгслийн ард очоод надад хандаад чи орлогодож авч байгаа хүн нь мөн үү гэхээр нь тийм ээ би мөн байна. Энд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь зүгээр чи санаа зоволтгүй, ах нар нь зохицуулчихсан байгаа, чи хэдэн машиныг ачих юм гэхээр нь би нэг машиныг ачна гэсэн чинь 1,2,3 хамаагүй үнэгүй ачаад өгье би тэр экскаватортой ах нь байна гэсэн....” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 194-195-р хуудас),

             Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн  20/05 дугаартай: “...Жонш ашиглах үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 143 м.күб буюу 0.0143 га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход газрын хэвлийд 436.200 төгрөг, хөрсөн бүхэвчинд 74.796 төгрөг, ургамлын нөмрөгт 57.100 төгрөг нийт 568.096 төгрөгийн хохирол учирсан байна  ...” гэх дүгнэлт, тайлан  (3-р хх-ийн 232- 4-р хх-ийн 4-р хуудас),

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” -ны хөрөнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШД313 дугаартай ... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд  13-56 УБ, 44-54 УН, 57-41 УНТ,  04-24 АА, 52-14 УНҮ, 00-48 АЧ, 98-62 ГСА, 62-39 АЧ, 90-95 УНО, 31-21 УНБ, 86-16 БЧ  улсын  дугаартай  Hyundai,  Hovo, Yangjia, Nordbenz, Liang shang, THT, Faw, Beiben, zjv  маркийн 11 тооны  тээврийн хэрэгслүүдийн  зах зээлийн үнэлгээ нийт 370.865.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт (4-р хх-ийн 10-20-р хуудас),

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” -ны хөрөнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны  өдрийн 2020/ШД405 дугаартай...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд  130 тонн, 760 кг  жоншны   зах зээлийн үнэлгээг 39.228.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт (4-р хх-ийн 29-31-р хуудас),

Шүүгдэгч Ү.Мадийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө би болон манай найз үл таних хүмүүстэй хамт 2 ширхэг экскаватор ашиглан Хэнтий аймгийн сумын Хавтгай Цахиурт гэх  газраас жонш олборлосон. Гэхдээ олборлосон жоншоо түүхий эд  болгож чадаагүй цагдаа нарт баригдсан. Тухайн үед  2 экскаватор байсан. Үүний  нэг нь миний өөрийн экскаватор байгаа юм. Харин  нөгөө нь манай найз  н  хариуцаж байсан экскаватор байсан юм. Гэхдээ уг экскаватор хэний эзэмшлийн  экскаватор гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед 120-иод орчим тонн чулуулаг олборлосон...Өөрийн танил *******ийн санал болгосны дагуу хамтран оролцсон...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны  08 дугаар сард жонш  гардаг гэхээр нь үзэж харах зорилготой найз Шинэхүүгийн хамтаар очоод жонштой газраа үзээд Хэнтий аймгийн төв рүү явсан. Миний үзсэн  газар урьд өмнө нь хүмүүс  ухаж байсан бололтой эвдэгдсэн газар байсан. Тэгээд би хувьдаа экскаватортой ******* гэх хүнтэй утсаар холбогдоод Хэнтий аймгийн төвд уулзсан. Би Балттай уулзаад Хэнтий аймгаас  баруун зүгт сумын Баагийн хоолой гэдэг газарт жонштой газар байна. Тэр газарт хамтраад орох уу гэж санал тавьсан. Балт надад хандаж эндхийн нэг  хуурай  ах бий  тэр ахтай  уулзаадах гэж хэлсэн. Би Балтаас  яадаг  хүн юм бэ гэхэд  намайг зүгээр л уулзаад үз гэж хэлсэн. Би Балттай хамт тэр Мэк гэх хочтой Эрдэнэцогт гэдэг нэртэй 50 орчим насны хүнтэй уулзсан. Эрдэнэцогт гэж хүн надад  хандаж  чи яаж тэр газарт орох гэж байгаа юм бэ тэр газарт чинь олон айл байдаг шүү дээ гэж хэлсэн. Би хариуд нь би сайн мэдэхгүй байна гэхэд тэр Эрдэнэцогт  гэдэг хүн  надад хандаж  ахад нь тэр хавиар таньдаг  хэдэн айл байгаа  ах нь тэрүүгээр яваад  зохицуулаад өгье гол нь бэлэн мөнгө авах шаардлагатай гэж надад хэлсэн. Би тэр хүнтэй өөр юм ярилгүйгээр  утасны дугаарыг нь аваад салсан. Балт миний энэ хэлсэн саналыг сонсоод эргээд уулзъя гээд явсан. Тэгээд би Хэнтий аймгийн төвд 2 хоносон шалтгаан нь Балт гэдэг хүний хариуг  сонсох гээд удсан. Тэгээд 2 хоногийн дараа Балт гэдэг хүн над руу утсаар залгаад  надад хандаж миний  ажил  амжихгүй юм шиг байна...Хэнтий аймгийн төвд байж байгаад сум руу явдаг  зам дээр  Балттай уулзсан.  Тэр үед Балт надад хандаж би тэр газар руу энэ шөнө орно хамаг техникээ дуудсан чи маргааш ор гэж хэлээд Балт буцаад  Хэнтий аймгийн төв рүү явсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.*******н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын сүүлээр намайг Хэнтий аймгийн Батноров суманд би түрээсийн экскаваторыг барьж ажил хийгээд  түрээс нь дуусаад трайллер хүлээгээд Батноров суманд байхад , ******* нар прадо маркийн хар өнгийн машинтай ирээд энд ажил байна явж хийе найдвартай бичиг баримт бүрэн гэхээр нь би экскаватороо аваад Хэнтий аймгийн сум руу  явж би экскаватороороо ар хэсгийг *******, нар нь энэ газар шүү гэж хэлж ухуулаад 2 машин жоншийг нортбенз гэсэн нэг нь улаан нөгөө  машины өнгийг мэдэхгүй байна ямар ч байсан хоёр машинаар  зөөж явуулсан. Тэгтэл маргааш өглөө нь 05-06 цагийн үед цагдаа нар ирсэн....Би ******* гэх хүний эзэмшлийн экскаваторын жолоог барьж байсан...Ү.******* нь надаас гадна өөр экскаватор барьж байсан...тухайн үед 2 экскаватор 2 том тэрэг ажиллаж 100 гаран тонн жонш гаргасан..Би хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө би болон манай найз үл таних хүмүүстэй хамт 2 ширхэг экскаватор ашиглан Хэнтий аймгийн сумын Хавтгай Цахиурт гэх  газраас жонш олборлосон. Гэхдээ олборлосон жоншоо түүхий эд  болгож чадаагүй цагдаа нарт баригдсан.... бид хоёроос гадна үл таних хүмүүс байсан... Тухайн үед  2 экскаватор байсан. Үүний нэг нь минийх, нөгөөх нь *******ийнх байсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед *******ийн хамт Батноров сумын нутагт жоншны Нөхөрлөл дээр ажиллаж байгаад тухайн ажил маань дуусаад Улаанбаатар хот руу буцахаар болсон. Тэгсэн ******* над руу утасдаад нэг нөхөн сэргээлтийн ажил гарсан, тухайн ажил нь бид хэдийг буцах замд юм юм гэж хэлсэн, мөн ******* гэх залуу бичиг баримт нь ямар ч асуудалгүй гэж хэлээд байхаар нь буцах замдаа тэр газар руу явсан.  Хэнтий аймаг өнгөрөөд тэр хэд бид хэдийг тосож аваад нөгөө газарт нь ирсэн. Би тухайн үед *******ийн экскаваторын жолооч *******, манай экскаваторын жолооч ******* нарын хамт 2 экскаватортой ирсэн. Тухайн үед шөнө болчихсон байсан болохоор би яагаад шөнө ажиллана гээд байгаа юм бичиг баримтыг чинь өглөө болохоор үзэж байж болъё гэхэд ******* гэх залуу нь бичиг баримт нь ямар ч асуудалгүй гээд байсан. *******, ******* хоёр тухайн нүхэд орчихсон экскаватороо хөдөлгөөд байсан. Жоншоо ачуулах 2 шалаанз урдаас ирж байгаа тэрийг тосож авъя гэж хэлэхээр нь би *******тэй хамт Баянмөнх сумын гүүр лүү явсан, тэгээд тухайн хоёр машины жолооч нартай уулзаад тухайн 2 машиныг дагуулаад нөгөө газраа ирсэн, ирэхэд ер нь гадаа үүр цайж байсан. би тэгээд машин дотроо унтаад өгсөн, тэгсэн гэнэт л цагдаа ирж байна гэж хэлэхээр нь сэрсэн. Тэгээд цагдаа нар бид нарын экскаваторыг ачуулаад аймаг руу хөдөлсөн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

3. Шүүгдэгч  Б.*******, М.******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Хавтгай т” гэх газарт хүнд машин механизм ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 674,950 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6-р хх-ийн 67-74-р хуудас),

Хохирогч Б.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 20-ны үүрээр 04 цагийн үед хурлын нарийн бичиг Баянсувд над руу утасдаад Хавтгай уулан дээр жонш ухаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тамгын дарга Намжилноров руу утасдаад энэ талаар хэлсэн. Намжилноров засаг даргын машиныг аваад яв гэж хэлсэн. Тэгээд засаг даргын жолооч Батгэрэл, хэсгийн төлөөлөгч Батсүрэн бид гурав шууд Хавтгай уул руу явсан, тэгээд уулан дээр 05 цагийн үед очиход жонш гараад байгаа нүхнийхээ амсар дээр нэг экскаватор зогсчихсон “хово" маркийн машинд жонш ачиж байсан, мөн хажууханд нь нэг “хово” маркийн машин зогсож байсан, харин нүхнээс зүүн урагш нэлээн зайдуу 1 трайллер маркийн машин зогсож байсан. Трайллерын хажууд хар өнгийн форд маркийн машин зогсож байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч экскаваторынх нь үйл ажиллааг зогсоогоод форд машин дотор байсан залуутай хэсгийн төлөөлөгч уулзаад бичиг баримтуудыг нь хураасан…” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 100-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт мэргэжлээрээ ажилдаг. Тус хэрэг дээр Хэнтий аймгийн Засаг даргын нөөц сангаас 4.132.700 төгрөгийн зардал гаргаж, Ойт бүс -тай  гэрээ байгуулж экологи-эдийн засгийн үнэлгээг гаргуулсан байгаа. Тус хэрэг Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Хэргийн талаар бол нарийн зүйлийг хэлж мэдэхгүй байна...Экологи-Эдийн засгийн үнэлгээг гаргуулахад Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 4.132.700  төгрөгийг  зардалд төлж  барагдуулсан учраас тус мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 109-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...98-07 УНЛ улсын дугаартай “хово” маркийн машинаар хуваариа ачаа тээвэрт явдаг юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний танил дүү болох Оюунбат над руу утасдаад Хэнтийгээс, Жаргалтхаан сумын урдаас жонш ачаад Бор-Өндөр суманд буулгах ажил байна, 1 тээвэр нь 2.000.000 төгрөг гэнээ ганц л явах юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тээврийн хөлс нь гайгүй юм байна явна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 19-ний орой 19 цагийн үед Оюунбат, Амартүвшин, ******* бид 4 машинуудтайгаа хотоос гарсан. Тэгээд Жаргалтхаан суман дээр шөнийн 00 цагийн үед орж ирэхэд засмал зам дээр хар өнгийн форд маркийн машинтай нэг залуу бид хэдийг тосож авсан, тэгээд ******* гэх хүнтэй уулзахад эндээс ойрхон 20-30 км яваад аччихна, би Ариунболдын найз нь байгаа юм гэж өөрийгөө танилцуулснаа бид хэдтэй тамхилчхаад намайг дагаад явчих гээд дагуулаад явсан, тэгээд Хэнтий чиг рүү явдаг засмалаараа 10-аад км явж байгаад баруун гар тал руугаа шороон замаар салаад 30 гаран км хэртэй явж байгаад шөнийн 02 цагийн үед нөгөө газар нь очиход хөрсийг нь хуулчихсан, жижиг уурхай маягийн газар байсан, нүхэн дотор нь нэг экскаватор орчихсон, амсар дээр нь зам гаргачихсан байсан, тэгсэн тэр залуу бэлдчихсэн жонш байгаа юм гээд Амарбатын барьж явсан 51-16 улсын дугаартай “потон” маркийн машиныг түрүүлж оруулаад шууд ачуулсан, тэгэхэд ******* гэх залуу шууд явж байгаарай гэж хэлсэн, дараа нь би өөрийнхөө 98-07 машиныг оруулж ачуулсан, намайг гарч байхад ******* 60-61 машинтайгаа орж байсан. Тэгээд *******, Амарбат бид гурав түрүүлээд хөдөлж байхад гадаа үүр цайж байсан, харин сүүлд Оюунбат ачуулна гээд үлдсэн. Тэгээд бид хэд тод замаа барьж явсаар байгаад Баянмөнхийн гүүрээр орж ирээд сумынх нь баруун хойд талаар гарсан, тэгээд Бор-Өндөр сумын хойд дээр ирэхэд өдрийн 14 цаг болж байсан, тэгээд Оюунбатыг хүлээгээд байж байхад Оюунбат машин дээрх жоншоо асгачихсан гээд ирэхээр нь яагаад жоншоо асгачихваа гэхэд тэр залуутай утсаар ярьсан, хулгайн юм шиг байна, гэхээр нь одоо энэ хүртэл ачаад ирсэн юм чинь хүний юм асгаад яахав хүлээгээд байж байя гээд бид хэд хүлээсэн. Тэгээд тэндээ хоноод маргааш нь байж байхад тагнуулаас явж байна гээд хүмүүс ирээд бид хэдийг цагдаа дээр авчирсан...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 117-118-р хуудас),

Гэрч С.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр миний барьдаг 99097266 дугаарын утас руу 89234444 гэсэн дугаараас нэг хүн залгаад чиний дугаарыг чиний найз Ариунболдоос авлаа, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас Чойр луу ганц удаа жонш тээвэрлүүлэх ажил байна, нийт 4 машин хэрэгтэй байна, 1 машины тээвэрт нь 2.000.000 төгрөг өгнө гэж хэлэхээр нь мөнгийг нь бодоод тухайн саналыг хүлээн зөвшөөрөөд өөрийн таньдаг хувийн машинтай Амарбат, Амартүвшин, ******* гэсэн 3 ахад ийм тээвэр байна гэж хэлсэн, манай хэд ч хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ******* гэх хүнд би 4 машин олчихлоо гэж хэлэхэд маргааш Жаргалтхаан суман дээр хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь жоохон ажилтай байсан болохоор ажил хунараа бөөгнүүлж байгаад 19-ний орой 19 цагийн үед Амарбат, Амартүвшин, ******* бид 4 машинтай хотоос гарсан. Тэгээд Жаргалтхаан суман дээр шөнийн 00 цагийн үед орж ирэхэд ******* засмал зам дээр хар өнгийн форд маркийн машинтай бид хэдийг тосож авсан, тэгээд ******* гэх хүнтэй уулзахад эндээс ойрхон 20-30 км яваад аччихнаа би Ариунболдын найз нь байгаа юм гэж өөрийгөө танилцуулснаа бид хэдтэй тамхилчхаад намайг дагаад явчих гээд дагуулаад явсан, тэгээд Хэнтий чиг рүү явдаг засмалаараа 10-аад км явж байгаад баруун гар тал руугаа шороон замаар салаад 30 гаран км хэртэй явж байгаад шөнийн 02 цагийн үед нөгөө газар нь очиход хөрсийг нь хуулчихсан, жижиг уурхай маягийн газар байсан, хажууд нь 1 трайллер, нүхэн дотор нь нэг экскаватор орчихсон, амсар дээр нь зам гаргачихсан байсан, тэгээд Амарбат ахын барьж явсан 51-16 улсын дугаартай “потон” маркийн машиныг түрүүлж оруулаад шууд ачуулсан, тэгэхэд ******* гэх залуу шууд явж байгаарай гэж хэлсэн, дараа нь Амартүвшин ахын барьж явсан 98-07 машиныг оруулж ачуулсан, дараа нь ******* ахын 60-61 машиныг оруулж ачуулсан, хамгийн сүүлд нь би орж ачуулсан,, тэгээд хамгийн сүүлд намайг гарахад ******* шууд тод замаа дагаад явчихаа, урдаас чинь Баянмөнхийн гүүр гарч ирнэ, гүүр гарахаар би араас чинь гүйцээд оччихно гэсэн. Тэгээд би тод замаараа 20-иод км явж байгаад нэг толгой дээр гарч ирээд *******тай утсаар ярихад энд цагдаа нар ирчихсэн байна, гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь ******* утсаа тасалчихсан, тэгэхээр нь эргүүлж залгаад чи юу яриад байгаа юм зөвшөөрөлтэй гээд ачуулаа биз дээ гээд уурласан, тэгсэн ******* зүгээрээ ямар ч асуудалгүй та хэд явж бай гэж хэлсэн, тэгэхээр нь хулгайд орох юм байна гэж бодоод замаасаа гараад толгойн хажууханд нөгөө ачсан жоншоо буулгаад орхисон. Тэгээд шууд Баянмөнхийн гүүрээр гараад түрүүлж явсан ах нартайгаа холбогдож чадахгүй, замын хүнээс зам асууж явсаар байгаад маргааш нь өдөр 14 цагийн үед Бор-Өндрийн хойхно нөгөө хэдтэйгээ уулзсан. Тэгээд шууд *******тай яриад бид хэд Бор-Өндөрт ирээд байна, би тэр жоншийг чинь буулгачихсан байна шүү гэж хэлсэн. Тэгсэн тэр ******* гэх залуу наанаа та хэд хүлээж бай асуудалгүй, бичиг баримтыг нь аваад очно гэж хэлсэн. Тэгээд *******ыг Бор-Өндрийн хойхно машиндаа хүлээгээд байж байхад тагнуулаас явж байна гээд машинтай хүмүүс ирж уулзаад бид хэдийг цагдаагийн журмын хашаанд оруулсан...” гэх мэдүүлэг  (6-р хх-ийн 165-166-р хуудас),

Гэрч С.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 18, 19-ний үеэр миний танил дүү болох Оюунбат над руу утасдаад Хэнтийгээс Жаргалтхаан сумын урдаас жонш ачаад Бор-Өндөр суманд буулгах ажил байна, 1 тээвэр нь 2.000.000 төгрөг гэнээ ганц л явах юм байна гэж хэлсэн, тэгэхээр нь тээврийн хөлс гайгүй юм байна явна гэж хэлсэн. Тэгээд маргааш орой нь 19 цагийн үед Оюунбат, Амартүвшин болон би өөрийнхөө 51-16 УНМ “потон” маркийн машиныг бариулаад бид 4 хотоос гарсан. Тэгээд Жаргалтхаан суман дээр шөнийн 00-01 цагийн үед орж ирэхэд засмал зам дээр хар өнгийн форд маркийн машинтай нэг залуу бид хэдийг тосож авсан, тэгээд Жаргалтхаан суман дээр түлш хийж өгнө гэхэд нь миний машинууд түлштэй байсан болохоор Амартүвшингийн машинд түлш хийж өгсөн, тэгээд Жаргалтхаан дээр хоол идчихээд гарч ирэхэд нөгөө залуу дагаад явчих гээд бид хэдийг дагуулаад явсан, тэгээд Хэнтий чиг рүү явдаг засмалаараа 10-аад км явж байгаад баруун гар тал руугаа шороон замаар салаад 30 гаран км хэртэй явж байгаад шөнийн 02 цагийн үед нөгөө газар нь очиход хөрсийг нь хуулчихсан, жижиг уурхай маягийн газар байсан, нүхэн дотор нь нэг экскаватор орчихсон, амсар дээр нь зам гаргачихсан байсан, тэгсэн тэр залуу бэлдчихсэн жонш байгаа юм гээд Амарбатын барьж явсан 51-16 улсын дугаартай миний “потон” маркийн машиныг түрүүлж оруулаад шууд ачуулсан, тэгэхэд ******* гэх залуу шууд явж байгаарай гэж хэлсэн, дараа нь Амартүвшингийн  98-07 машиныг оруулж ачуулсан, тэгээд Амартүвшингийн дараа би өөрийнхөө 60-61 УНС машинтайгаа орсон, тэгэхэд нөгөө экскаватортой залуу шанагадаад л ачаад байсан. Тэгээд Амартүвшин, Амарбат бид гурав түрүүлээд хөдөлж байхад гадаа үүр цайж байсан. Оюунбат ачуулна гээд үлдсэн. Тэгээд бид хэд тод замаа барьж явсаар байгаад Баянмөнхийн гүүрээр орж ирээд сумынх нь баруун хойд талаар гарсан, тэгээд Бор-Өндөр сумын хойд дээр ирэхэд өдрийн 14 цаг болж байсан, тэгээд Оюунбатыг хүлээгээд байж байхад Оюунбат машин дээрх жоншоо асгачихсан гээд ирэхээр нь яагаад жоншоо асгачихав гэхэд тэр залуутай утсаар ярьсан хулгайн жонш юм шиг байна гэхээр нь одоо энэ хүртэл ачаад ирсэн юм чинь хүний юм асгаад яахав гээд хүлээсэн. Тэгээд тэндээ хоноод маргааш нь байж байхад тагнуулаас явж байна гээд хүмүүс ирээд бид хэдийг цагдаа дээр авчирсан...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 168-169-р хуудас),

Гэрч С.Алтайбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Форд загварын машинтай ******* гэж залуу ирээд Жаргалтхаан сумаас зүүн урд зүгт 30 км зайд уурхайгаас жонш ачаад Бор-Өндөр сум руу хүргэж өгөх ажил байна гээд бид нараас гуйсан, тэгээд тээвэрлэлтийн зардалд 1 сая төгрөг авахаар тохироод би хамт явж байсан Баярмагнай, Төрбаяр нар ярилцаад 04 цаг өнгөрч байхад Жаргалтхаан сумаас зүүн урд зүгт хөдлөөд *******ыг дагаад сумын жонш гарч байгаа газарт 05 цаг өнгөрч байхад ирсэн, бид нарыг очиход тэр газарт шар өнгийн экскаватор, улаан толгойтой трайллер хоёр байсан, тэгээд миний 92-89 УНО хово маркийн машинд ил байсан шороотой жоншноос гурван шанагыг тавьсан. Тэгтэл сумын цагдаа, байгаль орчны байцаагч гэж хүмүүс цагаан өнгийн машинтай ирээд бид нарын бичиг баримтыг хураагаад энэ газар зөвшөөрөлгүй газар наад ажлаа зогсоо гэсэн...” гэх мэдүүлэг (6-р хх-ий 177-р хуудас),

Гэрч Ш.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2020 оны 10 дугаар сарын 19-20-ны өдөр мөн үл таних хүмүүс тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудалд би очиж шалгаагүй. Манай байгаль хамгаалагч Энхтөр болон хэсгийн төлөөлөгч Батсүрэн нар газар дээр нь очиж шалгасан, 8 сараас хойш Хавтгай уул гэх газар жонш олборлох асуудал гарахгүй байж байгаад 10 сарын 19, 20-ны үеэр мөн олборлох асуудал гараад байгаа юм… 8 сарын 23-нд гарсан хэрэг дээр тухайн этгээдүүд нэлээн хэдэн тээврийн хэрэгсэлтэй ирж жонш олборлосон асуудлыг хурлын дарга Энхсүх, сумын цагдаа бид нар очиж таслан зогсоож аймгийн цагдаа нарт хүлээлгэн өгсөн. 8 сард гарсан хэргээс хойш тухайн газар дээр ямар нэгэн ил гаргасан жонш байгаагүй, харин 10 сарын 19-өөс 20-ны хооронд 1 экскаватор, 6 хово маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирж хууль бусаар ашигт малтмал олборлосон байна лээ… тухайн газар маань хуучин уурхайн нэлээн олон нүхтэй, тухайн этгээдүүдийн хууль бусаар ухаад байгаа газарт ямар нэгэн ил гаргасан жонш байгаагүй, байгаль хамгаалагч, сумын цагдаа нар байнга эргэж тойрдог байсан, 10-р сарын 19-ний үеэр жонш олборлосон нөхдүүд өөрсдөө ухаж гаргасан, тэрнээс бол өөр ямар хүн тухайн газарт ухаж жонш ил гаргах вэ дээ, Б.******* гэх хүн ил гаргасан жоншийг авсан гэж худал ярьж байна…” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 185-р хуудас),

Гэрч Т.Өнөрбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн үед найзынхаа прадо 120 маркийн машинтай шөнө Хэнтий аймгаас гараад тухайн газар дээр очсон. Намайг очиход 3 залуу экскаватороо нүхэн дотор оруулчихсан экскаватороо ажиллуулаад жонш олборлож байсан. Тэгээд намайг очоод удаагүй байхад гадаа гэгээ орсон тэгээд удаагүй байж байхад баруун хойд зүгээс 12 ширхэг самосвал маркийн машинууд ирээд 10 самосвал дээр жонш ачаад урагшаа хөдөлгөсөн, харин үлдсэн 2 самосвал машин дээр нь жонш ачих гэж байхад нь сумын хэсгийн төлөөлөгч прадо маркийн машинтай гурвуулаа ирсэн...” гэх мэдүүлэг  (6-р хх-ийн 194-р хуудас),

“Ойт бүс” -ний 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/06 дугаар “...Жонш ашиглах үйл ажиллагаа явуулсан ...солбилцол бүхий /өмнө нь ашигт малтмал олборлож эвдэгдсэн/ талбайд 1.8 м гүнтэй 112,5м2 талбай бүхий хоёр ухаш, 3м гүнтэй 184,9м2 хэмжээтэй нэг ухаш нийт 297,4м2 талбай бүхий хоёр ухаш үүссэн байна...жонш ашиглах үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 297,4м2 буюу 0,0297 га талбай байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход газрын хэвлийд 470.710 төгрөг, хөрсөн бүрхэвчид 204.240 төгрөг, нийт 674.950 төгрөгийн хохирол учруулсан байна...техникийн нөхөн сэргээлт хийхэд 718,500 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 268,900 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 88,900 төгрөг нийт 1,076,300 төгрөг болно...” гэх дүгнэлт (6-р хх-ийн 220-237-р хуудас),

“Файр валуэшн” -ний 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШД409 дугаартай тээврийн хэрэгслүүдийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт (6-р хх-ийн 241-247-р хуудас),

“Файр валуэшн” -ний 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШД10 дугаартай ....107 тн 940 кг жоншны үнэлгээ 30,223,200 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (7-р хх-ийн 1-3-р хуудас),

“Файр валуэшн” -ний 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2020/ШД26 дугаартай ....0364 Ун улсын дугаартай экскаваторын үнэлгээ 91,568,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (7-р хх-ийн 6-10-р хуудас),

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “.... сумын Хавтгай гэх газрын хажуугаар гарахад нүхний амсар дээр хэсэг жонш гаргачихсан байхаар нь тухайн жоншийг үзэж харчихаад тэндээсээ Хэнтий аймаг явсан. сумын ойролцоо засмал зам дээр явж байхад нэг трайллер маркийн тээврийн хэрэгсэл нэг экскаватор аччихсан явж таарсан. Тэгээд тухайн трайллерын жолоочтой нь уулзаад нэг шөнийн ажил байна, мөнгийг нь хангалтай өгнө гэж хэлсэн чинь нөгөө жолооч л зөвшөөрсөн. Тэгээд Бооёо гэх найз руугаа залгаад Хэнтий аймгаас сумаас Чойр руу шороо ачуулчих сонсмол байна уу гэж асуухад Бооёо нэг хүний утасны дугаар өгсөн, тэгээд Бооёогийн өгсөн утас руу залгаад Оюунболд гэх залуутай утсаар яриад ачаа ачих машин байна уу гэж асуухад 4 машин байна гэж хэлсэн..Хэнтий аймгийн сумаас Чойр руу тээвэрт явуулах гэсэн юм нэг ресийг нь 2 сая төгрөгөөр явуулна гэж хэлсэн. Тэгээд нэг машиныг нь 2 сая төгрөгөөр ачуулахаар тохиролцсон. Оюунболд 3 машин дагуулаад нийт 4 хово маркийн машин 10 дугаар сарын 19-ний өдөр гараад шөнө нь надтай Хэнтий аймгийн Жаргалтхаан суман дээр уулзсан. Жаргалтхаан суман дээрээс Оюунболдтой яваа нийт 4 сонсмолыг тосож аваад сумын "Хавтгай уул" гэх газар дагуулж ирсэн. Тэгээд замд таарсан экскаватораараа ажиллуулаад 4 машинд жонш ачаад түрүүлээд Чойр руу явуулсан....Жаргалтхаан сумын цайны газрын үүдэнд 2 хово маркийн машин байхаар нь тухайн машинуудын жолооч нартай уулзаад, эндээс ойрхон нэг газраас шороо ачаад Чойр орох ажил байна, нэг удаа л ачина, нэг машины хөлсөнд нь 2 сая төгрөг өгье гэхэд тухайн машинуудын жолооч нар хүлээн зөвшөөрсөн. Тэгээд нөгөө машинуудыг нөгөө Хавтгай уулныхаа нүхэн дээр дагуулж очоод нэг машин дээр нь нэг шанаг жонш ачиж байхад машинтай цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд тухайн цагдаа зөвшөөрөлгүй жонш олборлолоо гээд тэнд байсан 2 хово маркийн тээврийн хэрэгсэл, мөн намайг дагуулж цагдаа дээр авчирсан, харин трайллер, экскаватор нь эвдэрчихсэн гээд тэнд нь үлдээсэн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2010 оны 10 дугаар сарын 20-нд Хэнтий аймгийн зүүн урдаас найзынхаа экскаваторыг ачаад хот руу явж байсан. Замд ******* тааралдаад уурхайгаас үлдсэн жонш байгаа тэрийг ачаад өгөөч гэсэн тэгээд ачиж байхад өглөө цагдаа ирсэн. Тэгээд асуудалтай газар юм байна гэдгийг мэдсэн....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

4. Шүүгдэгч  Б.*******, М.*******, Ө.******* нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан гэх үйлдлийн тухайд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (8-р хх-ийн 3-12-р хуудас),

Хохирогч Д.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр талаар 2020 оны 03 дугаар сард сумын засаг даргын тамгын газрын даргаас сонссон. Тухайн үедээ тамгын дарга надад хандаж хууль бусаар газар ухсан хүмүүсээс газрын төлбөр гаргуулж авч болдог юм уу гэж асууж байсан. Тухайн үедээ би болохгүй гэж хэлсэн. Ингээд би хууль бусаар газар ухагдаад байгааг мэдсэн...” гэх мэдүүлэг (8-р хх-ийн 38-р хуудас),

Гэрч Х.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Удалгүй экскаватороор тус нүхний зүүн хойд хэсэгт байсан сул шороог 5-6 удаа татсан. Тус нүхнээс татаж гаргасан шороогоо тус нүхний зүүн хойд хэсэгт урьд өмнө нь овоолсон шороон дээр нэмж шанагаар асгасан. Тэр нүхнээс олигтой жонш гараагүй. Тэнд байсан хүмүүс юм гарахгүй болъё буцъя гэж ярилцацгаасан...Би ******* гэдэг хүнд уурлаад өдий газар түлш зарцуулж ирлээ, юу ч байхгүй газар намайг авчирлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (8-р хх-ийн 57-58-р хуудас),

Экологийн хохирлын үнэлгээ хийсэн шинжээчийн 07/20 дугаартай:  “...нийт 59 м2 газар ухагдсан байна.. Биологийн нөхөн сэргээлтийн зардал 443,400 төгрөг, хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирлын хэмжээ 1.016.273 төгрөг болно... гэх дүгнэлт (8-р хх-ийн 77-84-р хуудас),

Гэрч С.Угтахбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед *******, *******, ******* нар над дээр ирээд "Гурвансайхан суманд нэг газар жонш байна, тийшээ орж жонш гаргамаар байна, сумынх нь удирдлагуудтай яримаар байна, чамд таньдаг хүн байвал яриад өгөөч" гээд байсан. Тэгэхээр нь би тухайн сумын Засаг дарга Өлзийбат гэх хүнтэй би нэг намын учраас таньдаг болохоос тийм юм гуйж өгч чадахгүй гэж хэлсэн. Дараа нь тэр гурав над руу яриад "бид 3 баригдчихлаа, унаагүй байна, гэр рүү хүргээд өгөөч" гэж шөнө ярьсан. Тэгэхээр нь би очоод юу болсон талаар асуухад "нөгөө газраа очоод байж байтал цагдаа ирээд бид нарыг барьчихлаа" гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг (11-р  хх-ийн 151-р хуудас),

“Дамно үнэлгээ” -ний 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №Хэ24-14 дугаартай “...0364 УН улсын дугаартай Hyundai Robex 2900LC-7 маркийн  экскаваторын хөрөнгийн үнэлгээ 80,360,000 төгрөг...” гэх дүгнэлт (12-р  хх-ийн 228-232-р хуудас),

Шүүгдэгч Ө.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатан өгсөн: “...Би энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...Миний буруу...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатан өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг, 

Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатан өгсөн: “...Тухайн үед өмнө нь хамт ажиллаж байсан ******* түүний багын найз болох манай нутгийн залуу ******* нартай танилцсан. Тэр хоёр надад Гурвансайхан сумын наана жонш байна тэрийг гурвуулаа хамт очоод үзье гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг дагуулаад Гурвансайхан сумаас баруун зүгт 20 км зайтай аймгийн төвөөс 40 км зайтай Цагаан дэл гэх газарт очсон, намайг тухайн  газарт тэр хоёрыг дагаад очих үед нүх ухчихсан байсан. Тухайн газарт ******* трайллер дээр ачсан экскаватар, хоёр хово маркийн автомашин дуудчихсан байсан. Тэгээд тэр ухсан нүхний хойд хэсгээс экскаватораар шанагаар 3-4 удаа ухсан. *******эд жонш биш шороо гаргаад байна гэж хэлээд больсон. Тэгээд тэр газраас хөдлөөд 5-6 км зайд явж байтал цагдаа нар ирээд бид нарыг саатуулан шалгасан...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь гэм буруутай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******, Б.*******, Ү.*******, М.*******, М.*******, Б.*******, Б.*******, Ө.*******, Т.*******, Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч “ ” -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Б.*******, Т.******* нарын өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байгаа...” гэв.

Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.Цэрэндолгор шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэв.

Шүүгдэгч  Б.*******, М.******* нарын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  Б.*******ийн хувьд гэм буруу дээр маргаан байхгүй зөвшөөрч байгаа...*******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ү.Мадийн өмгөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ү.******* нь Д.*******, Б.******* нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, газрын хэвлийд халдсан гэх үйлдэлд оролцоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...Харин шүүгдэгч  Б.*******, Б.*******,  Т.*******, Б. нар бүлэглэж, Хэнтий аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Хавтгай т” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй буюу хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно....” гэв.

Шүүгдэгч Б.*******, Б. нарын өмгөөлөгч Б.Сарнай шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Б.*******  нь Д.*******, Ү.******* нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, газрын хэвлийд халдсан гэх үйлдэлд гэм буруугүй түрээсийн гэрээний харьцаагаар оролцсон тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...Харин 2020 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Хавтгай т” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч айгаа болно...Шүүгдэгч Б.н хувьд гэм буруугаа зөвшөөрч маргахгүй оролцож байгаа...” гэв.

Эрх зүйн дүгнэлт:

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Хайг болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно…” гэсэн заалтыг шүүгдэгч нар нь зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон ба шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны шүүгдэгч Д.*******, Б.*******, Ү.*******, М.*******,            Б.*******, М.*******, Б.*******, Ө.*******, Т.*******, Б. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлож, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч “ ” -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлож, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.*******, Б.*******, М.*******, Б.*******, Ү.*******, М.*******, Б.*******, Ө.*******, Т.*******, Б. нар нь хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл авалгүйгээр техник, хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмалын эрэл, хайгуул явуулсан үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн байгаль экологид хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.******* нь шүүгдэгч Д.*******, Б.******* нартай  бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, газрын хэвлийд халдсан гэх хэрэгт оролцоогүй, шүүгдэгч Ү.******* нь тухайн үйлдэлд гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгч Ү. холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулах байтал шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцоогүй болно.

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, газрын хэвлийд халдсан гэх үйлдэл Д.*******тай түрээсийн гэрээ байгуулж ажилласан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Замд ******* тааралдаад уурхайгаас үлдсэн жонш байгаа тэрийг ачаад өгөөч гэсэн тэгээд ачиж байхад өглөө цагдаа ирсэн. Би зөвшөөрөлгүй гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Сарнайн: “...Б.******* нь *******тай түрээсийн гэрээ хийсэн байсан ба Б.******* нь түрээсийн гэрээний харилцаанд оролцсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэх санал дүгнэлтийг,

Шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн “...М.******* нь замд явж байгаад Б.*******тай таарч хөлсөөр ажиллахаар очоод гаргасан байсан жоншийг 4 машинд ачиж явуулсан бөгөөд тухай үйлдэлд оролцоогүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

Учир нь гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01-р сарын 18-ны өдөр ******* ах над руу утсаар холбогдоод за нөгөө ажилдаа  явах уу гэсэн би тэгье  гээд  М.  руу утсаар  яриад цуг явья гээд М. бид хоёр миний эзэмшлийн 40-57 УБА  улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Чулуун-Овооны уулзвар дээр очоод Д.*******, ******* хоёртой уулзаад цуг Улаанбаатар хотоос гараад замдаа Налайхаас Ү.******* гэх залууг аваад явсан...2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Хэнтий  аймгаас Д.******* гэх хүнийг дагаж гараад  2020 оны  01-р сарын 21-ний өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг Барчгай гэх газарт ирж техник хэрэгслээ буулгаад нэг экскаватордаа засвар үйлчилгээ хийгээд нөгөө экскаваторыг ******* гээд ах барьж  газар ухсан юмаа....” гэх мэдүүлэг  (1-р хх-ийн 80-р хуудас),

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг Барчгай гэх газарт ирж техник хэрэгслээ буулгаад нэг экскаватортоо засвар үйлчилгээ хийгээд нөгөө экскаваторыг Жагаа гээд ах барьж газар ухсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 84-р хуудас),

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт боржингийн хайгуул хийх гэсэн юм бичиг баримт нь бүрэн болчихсон байгаа чиний экскаватор чинь байгаа юу гэсэн чинь ******* би уул нь говь руу гарах ажилтай байсан юм чиний ажил гайгүй юм бол гялс 2-3 канап татаад өгчихье гээд *******тай тохиролцсон....тусгай зөвшөөрөл лиценз нь бүрэн гараагүй байсан...Миний бичиг баримтыг бүрэн гэж бодоод л миний хэлснээр явсан....” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.******* нь техник хэрэгслээ ашиглуулахаас гадна өөрөө тухайн техник хэрэгсээ барьж газрын хэвлийд халдсан болох нь тогтоогдож байна. Мөн Д.*******ыг зөвшөөрөлгүй болохыг мэдээгүй нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч М.*******, Б.*******тай урьдчилсан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь

Гэрч Ш.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...тухайн этгээдүүдийн хууль бусаар ухаад байгаа газарт ямар нэгэн ил гаргасан жонш байгаагүй, байгаль хамгаалагч, сумын цагдаа нар байнга эргэж тойрдог байсан, 10-р сарын 19-ний үеэр жонш олборлосон нөхдүүд өөрсдөө ухаж гаргасан, тэрнээс бол өөр ямар хүн тухайн газарт ухаж жонш ил гаргах вэ дээ, Б.******* гэх хүн ил гаргасан жоншийг авсан гэж худал ярьж байна…” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 185-р хуудас),

Гэрч Т.Өнөрбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн үед найзынхаа прадо 120 маркийн машинтай шөнө Хэнтий аймгаас гараад тухайн газар дээр очсон. Намайг очиход 3 залуу экскаватороо нүхэн дотор оруулчихсан экскаватороо ажиллуулаад жонш олборлож байсан...” гэх мэдүүлэг  (6-р хх-ийн 194-р хуудас), гэрч С.Оюунбатын (6-р хх-ийн 165-166-р хуудас), гэрч С.*******ын (6-р хх-ийн 168-169-р хуудас), гэрч С.Алтайбаатарын (6-р хх-ий 177-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-т “газарт учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заажээ.

Шүүгдэгч Д.*******, Б.******* нарын бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт хүнд машин механизм ашиглан, тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлосны улмаас байгаль орчинд 7.479.418 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 49.4.5 дахь заалтад зааснаар 3 дахин нэмэгдүүлж байгаль орчинд учирсан нийт 22.438.254 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.*******, Б.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.*******ын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрийн сангийн 100181155408 тоот дансанд төлсөн 2,493,140 төгрөгийг хасаж шүүгдэгч Д.*******аас 8,725,987 төгрөгийг, шүүгдэгч Б.*******аас 11,219,127 төгрөгийг, мөн гэмт хэргийн улмаас байгаль орчинд хийгдэх нөхөн сэргээлтийн зардал нийт 2,814,780 төгрөгийг хувааж шүүгдэгч Д.*******аас 1,407,390 төгрөг, шүүгдэгч Б.*******аас 1,407,390 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах,

Шүүгдэгч Б.*******, Б.*******, Ү.*******, Т.*******, Б. нарын бүлэглэн Хэнтий аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Хавтгай т” гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд хүнд машин механизм ашиглан, тусгай зөвшөөрөлгүй буюу хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд 568.096 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 49.4.5 дахь заалтад зааснаар 3 дахин нэмэгдүүлж байгаль орчинд учирсан нийт 1.704.288 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******ээс 340,858 төгрөг, шүүгдэгч Б.*******ээс 340,858 төгрөг, шүүгдэгч Ү.Мадиас 340,858 төгрөгийг, шүүгдэгч Т.*******гөөс 340,858 төгрөг, шүүгдэгч Б.гаас 340,858 төгрөгийг, мөн гэмт хэргийн улмаас байгаль орчинд хийгдэх нөхөн сэргээлтийн зардал нийт 419.400 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж, шүүгдэгч Б.*******ээс 83,880 төгрөг, шүүгдэгч Б.*******ээс 83,880 төгрөг, шүүгдэгч Ү.Мадиас 83,880 төгрөг, шүүгдэгч Т.*******гөөс 83,880 төгрөг, шүүгдэгч Б.гаас 83,880 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах,

Шүүгдэгч  Б.*******, М.******* нарын бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Хавтгай т” гэх газарт хүнд машин механизм ашиглан, тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлосны улмаас байгаль орчинд 674.950 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 49.4.5 дахь заалтад зааснаар 3 дахин нэмэгдүүлж байгаль орчинд учирсан нийт 2.024.850 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******, М.******* нараас хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******ын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрийн сангийн 100181655406 тоот дансанд төлсөн 674,950 төгрөгийг хасаж шүүгдэгч Б.*******аас 337,475 төгрөг, шүүгдэгч М.*******оос 1.012.425 төгрөгийг, мөн гэмт хэргийн улмаас байгаль орчинд хийгдэх нөхөн сэргээлтийн зардал нийт 1.076.300 төгрөгийг хувааж шүүгдэгч Б.*******аас 538.150 төгрөг, шүүгдэгч М.*******оос 538.150 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах,

Шүүгдэгч  Б.*******, М.*******, Ө.******* нарын бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт хүнд машин механизм ашиглан, тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас байгаль орчинд 1,016,273 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 49.4.5 дахь заалтад зааснаар 3 дахин нэмэгдүүлж байгаль орчинд учирсан нийт 3.048.819 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******ээс 1,016,273 төгрөг, шүүгдэгч М.*******аас 1,016,273 төгрөгийг, шүүгдэгч Ө.*******аас 1,016,273 төгрөгийг, мөн гэмт хэргийн улмаас байгаль орчинд хийгдэх нөхөн сэргээлтийн зардал нийт 443.400 төгрөгийг хувааж шүүгдэгч Б.*******ээс 147,800 төгрөг, шүүгдэгч М.*******аас 147,800 төгрөгийг, шүүгдэгч Ө.*******аас 147,800 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Ө.Энхтөмөр нь 1 тонн түлшний үнэ 2.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч холбогдох санхүүгийн баримтуудыг хэрэгт хавсаргаагүй, иргэний нэхэмжлэгч Б.Боргилбаатар, “Ойт бүс” , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, Ж. нар нь үнэлгээ гаргуулсны төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Засгийн газрын 2018 оны 161 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсгийн 2.6.4 дэх заалтад заасны дагуу нотлох баримтуудыг бүрдүүлж хэрэгт хавсаргаагүй, шаардлагатай нотлох баримтууд дутуу байгаа тул төлбөр зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 2 жил 8 сар хорих ял, шүүгдэгч  Б.*******д 2 жил 7 сар хорих ял, шүүгдэгч Б.д 2 жил 2 сар хорих ял, шүүгдэгч Ү.*******, М.*******, М.*******, Б.*******, Б.*******, Ө.*******, Т.******* нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч нарын хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “ ” -нд үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.*******, Т.******* нарын өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.Цэрэндолгор шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч  Б.*******, М.******* нарын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Заал нийгмээс тусгаарлахгүйгээр шүүгдэгч Б.*******эд 6 сая төгрөгөөр торгох,  М.*******ид 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ү.Мадийн өмгөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “....Хорихоос өөр төрлийн  торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.*******, Б. нарын өмгөөлөгч Б.Сарнай шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Энэ хэрэг маань сонгох санкцтай хэрэг байгаа. Иймд хөнгөн ялыг нь оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.*******, Б.*******, Ү.*******, М.*******, М.*******, Б.*******, Б.*******, Ө.*******, Т.*******, Б., “ ” нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 167, 208-р хуудас)

Шүүгдэгч Ү.Мадийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 169, 209-р хуудас)

Шүүгдэгч Д.*******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хх-ийн 21 -р хуудас)

Шүүгдэгч Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (6-р хх-ийн 18, 36-р хуудас)

Шүүгдэгч Т.*******н иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (6-р хх-ийн 24, 35-р хуудас)

Шүүгдэгч Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (6-р хх-ийн 29, 38-р хуудас)

Шүүгдэгч Б.н иргэний үнэмлэхийн лавлагаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (6-р хх-ийн 30, 37-р хуудас)

Шүүгдэгч Ө.Хүүхсугирын иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (8-р хх-ийн 211, 227-р хуудас)

Шүүгдэгч М.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (8-р хх-ийн 213-220, 229-р хуудас)

Шүүгдэгч М.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (9-р хх-ийн 9,16-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч М.******* нь урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (8-р хх-ийн 213-220, 229-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******, Б.*******, Ү.*******, М.*******, Б.*******, Б.*******, Ө.*******, Т.*******, Б. нар нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.*******, Б.*******, Ү.*******, Б.*******, Б.*******, Ө.*******, Т.*******, Б. нар нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийн харгалзан үзэж шүүгдэгч Д.*******, Ү.*******, Б.*******, Ө.*******, Т.*******, Б., М.******* нарыг тус бүр 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.*******, Б.******* нарт тус бүр 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч  М.*******ийг 5,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч “ ” -ийг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.*******, Б.*******, Ү.*******, М.*******, М.*******, Б.*******, Б.*******, Ө.*******, Т.*******, Б. нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан ба тухайн гэмт хэргүүдийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч нарын өмчлөлийнх биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тухайн хэрэгслүүдийн үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.*******, Б.******* нар гэмт хэрэг үйлдэхээс ашигласан БНСУ-д үйлдвэрлэсэн HYUNDAI үйлдвэрийн 58-524УН улсын дугаартай экскаваторын үнэ 100 сая төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Д.*******, Б.******* нараас тус бүр 50,000,000 төгрөгийг,

Шүүгдэгч  Б.*******, Б.*******, Т.*******, Ү.*******, Б. нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13-56 УБ улсын дугаартай "HYUNDAI" үйлдвэрийн экскаваторын үнэ 89,950,000 төгрөг,  44-54 УН улсын дугаартай "DAEWOO" үйлдвэрийн экскаваторын үнэ 58,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч  Б.*******, Б.*******, Т.*******, Ү.*******, Б. нараас тус бүр 29,600,000 төгрөгийг,

Шүгдэгч Б.*******, М.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 51-16 УНМ улсын дугаартай "FOTON" маркийн тээврийн хэрэгслийн үнэ 41,374,875 төгрөг, 60-61 УНС улсын дугаартай "SHAANXI" маркийн тээврийн хэрэгслийн үнэ 41,374,875 төгрөг,  98-07 УНЛ улсын дугаартай "HOWO" маркийн тээврийн хэрэгслийн үнэ  40,869,000 төгрөг, 73-17 УБК улсын дугаартай "HOWO" маркийн тээврийн хэрэгслийн үнэ 43,284,375 төгрөг, 03-64 УН улсын дугаартай "HYUNDAI" экскаваторын үнэ 91,568,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээг буюу шүүгдэгч Б.*******, М.******* нараас тус бүр 129,235,563 төгрөгийг,

Шүүгдэгч Б.*******, Ө.*******, М.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 03-64 УН улсын дугаартай "HYUNDAI" үйлдвэрийн экскаваторын үнэ  80,360,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.*******, Ө.*******, М.******* нараас тус бүр 26,786,667 төгрөгийг гаргуулж улсын төсөвт тус тус оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2039000630120 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн 4,000,000 төгрөгийн үнэлгээтэй 10 тонн жонш, 39,228,000 төгрөгийн үнэлгээтэй 130 тонн 760 килограмм жонш, 30,223,200 төгрөгийн үнэлгээтэй 107 тонн 940 килограмм жоншийг хурааж улсын төсөвт шилжүүлж, прокурорын 10 тонн жоншийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, эд хөрөнгө хадгалуулах тухай мөрдөгч С.Энхбатын 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******, Б.*******, Ү.*******, М.*******, Б.*******, Б.*******, М.*******, Ө.*******, Т.*******, Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2039000630120 дугаартай хэргээс шүүгдэгч ийн холбогдох 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, байгаль орчинд 7,479,418 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч овогт ын *******, овогт ын *******, овогт ийн *******, овогт ын *******, овогт ын *******, овогт гийн *******, овогт *******ын *******, овогт ын *******, овогт ын ******* овогт ын нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлож, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч “ ” -ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлож, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ын *******ыг 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч ын *******ыг 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч ийн Мадийг 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч  ын *******ийг 5,600 (таван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч ын *******ийг 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч гийн *******ыг 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч *******ын *******ийг 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч ын *******ыг 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч ын *******г 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч ын г 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч “ ” -ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жил хасаж, 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, М.*******, Б.*******, Д.*******, Ү.******* нарын цагдан хоригдсон 91 (ерэн нэг) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр буюу нийт 1,365,000 төгрөгөөр тооцож торгох ялаас тус тус хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  Д.*******д оногдуулсан 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.*******д оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ү. оногдуулсан 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000  төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч  М.*******ид оногдуулсан 5,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.*******эд оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч М.*******т оногдуулсан 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.*******эд оногдуулсан 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ө.*******т оногдуулсан 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000  төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Т.*******д оногдуулсан 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.д оногдуулсан 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “ ” -д оногдуулсан 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.*******, Б.*******, М.*******, Б.*******, Ү.*******, Б.*******, М.*******, Ө.*******, Т.*******, Б. нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “ ” -д оногдуулсан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.*******аас экологи эдийн засагт учруулсан хохирол 8,725,987 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 1,407,390 төгрөгийг, шүүгдэгч Б.*******аас экологи эдийн засагт учруулсан хохирол 11,219,127 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 1,407,390 төгрөгийг, шүүгдэгч Б.*******ээс экологи эдийн засагт учруулсан хохирол 340,858 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 83,880 төгрөгийг, шүүгдэгч Б.*******ээс экологи эдийн засагт учруулсан хохирол 340,858 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 83,880 төгрөгийг, шүүгдэгч Ү.Мадиас экологи эдийн засагт учруулсан хохирол 340,858 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 83,880 төгрөгийг, шүүгдэгч Т.*******гөөс экологи эдийн засагт учруулсан хохирол 340,858 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 83,880 төгрөгийг, шүүгдэгч Б.гаас экологи эдийн засагт учруулсан хохирол 340,858 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 83,880 төгрөгийг, шүүгдэгч Б.*******аас экологи эдийн засагт учруулсан хохирол 337,475 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 538,150 төгрөгийг, шүүгдэгч М.*******оос экологи эдийн засагт учруулсан хохирол 1,012,425 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 538,150 төгрөгийг, шүүгдэгч Б.*******ээс экологи эдийн засагт учруулсан хохирол 1,016,273 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 147,800 төгрөгийг, шүүгдэгч М.*******аас экологи эдийн засагт учруулсан хохирол 1,016,273 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 147,800 төгрөгийг, шүүгдэгч Ө.*******аас экологи эдийн засагт учруулсан хохирол 1,016,273 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 147,800 төгрөгийг тус тус гаргуулж Байгайль орчин, уур амьсгалын санд тус тус оруулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2039000630120 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн 4,000,000 төгрөгийн үнэлгээтэй 10 тонн жонш, 39,228,000 төгрөгийн үнэлгээтэй 130 тонн 760 килограмм жонш, 30,223,200 төгрөгийн үнэлгээтэй 107 тонн 940 килограмм жоншыг хурааж улсын төсөвт, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнэ шүүгдэгч Д.*******, Б.******* нараас тус бүр 50,000,000 төгрөгийг, шүүгдэгч  Б.*******, Б.*******, Т.*******, Ү.*******, Б. нараас тус бүр 29,600,000 төгрөгийг, шүүгдэгч Б.*******, М.******* нараас тус бүр 129,235,563 төгрөгийг, шүүгдэгч Б.*******, Ө.*******, М.******* нараас тус бүр 26,786,667 төгрөгийг гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.

10. Прокурорын 10 тонн жоншийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, эд хөрөнгө хадгалуулах тухай мөрдөгч С.Энхбатын 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Шүүгдэгч М.*******, Ө.*******, Т.*******, Б., Б.******* нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч  Ө.Энхтөмөр, Б.Боргилбаатар, "Ойт бүс” , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, Ж. нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******, Б.*******, М.*******, Б.*******, Б.*******, М.*******, Ө.*******, Т.*******, Ү.*******, Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УУГАНБАЯР