Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,

    Уëñûí ÿëëàã÷ А.Алтангэрэл,

    Ш¿¿ãäýã÷ ******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох,

    Ш¿¿ãäýã÷ ******нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

   Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ******, ****** овгийн ****** нарт холбогдох 2326003350264 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, ****** оны **** дугаар сарын ****-ний өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, ** настай, регистрийн дугаар *****, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын шат угсрагч мэргэжилтэй, ам бүл ****** Өвөрхангай аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэр ******* гэх газарт оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, ****** овгийн ******.

        Монгол Улсын иргэн, ****** оны ***** дугаар сарын ****-ний өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, ***** настай, регистрийн дугаар *****, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ******** хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын **** дүгээр багийн ***** дугаар гудамжны *****тоотод оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, ****** овгийн ******.

     Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******, ****** нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******тэй маргалдан түүний нүүр, толгой хэсэгт гараараа цохиж, өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд хаван хавдар бүхий цус хуралт, дух баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Хохирогч ******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” буудалд орой 22 цагийн орчимд ороод хүнтэй уулзчихаад 22 цаг өнгөрч байхад гарах гээд явж байтал 3 залуу буудлаас гарч байсан. Тэр гурван залуу надаас тамхи нэхэхээр нь байхгүй гэж хэлчихээд явах гэсэн чинь хоёр залуу нь намайг чирч гараад дэгээдэж газарт унагаагаад хоёр нь гарч ирээд миний нүүр хэсэг рүү хоёулаа өшиглөж зодсон. Нэг залуу нь харж зогсож байгаад нөгөө хоёр залууг салгаад аваад явсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би тэр хүмүүсийг танихгүй.  Шинжээч эмчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс өөр гэмтэл учраагүй. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. Уг үйл явдал болсон өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд эмнэлэгт үзүүлж тусламж үйлчилгээ авсан. Тэр гурван залуу надад учирсан хохиролд 1 сая төгрөг өгсөн. Тэр гурван залуу намайг зодох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хх- ийн 54 хуудас),

  Гэрч ******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” гэх буудалд найз ******, ****** гэх найзын хамт гурвуул орсон. Би буудал дотор ганцаараа сууж байтал ******, ****** хоёр тэр ахыг буудлын үүдэнд гаргаад ирчихсэн маргалдаад хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгээд нөгөө хүн нь хэрүүл гуйгаад байхаар нь ******, ****** хоёр зодоод байсан. Тэр ах газарт өнхрөөд унасан. Тэгээд би ******, ****** хоёрыг салгаад аваад явсан. Аваад 9 дүгээр хорооны орчмоос салсан. Нөгөө зодуулсан гэх ах нь согтуу, манай найзууд согтуу байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ****** нь өнгөрсөн оны 10 сард Өмнөговь аймгийн 161 дүгээр ангид цэргийн алба хаахаар явсан. Манай хоёр найз тэр ахыг толгой руу нь хоёулаа цохиод байсан. Хэд цохисныг нь сайн мэдэхгүй байна. Тэгтэл тэр ах уначихсан. Тэгэхээр нь би хоёр найзыгаа аваад явчихсан. Тэгтэл тэр ах араас чулуу шидээд байсан. ****** гэх хүн миний болон манай найзуудын биед халдсан зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 хуудас)

          Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****** нь Эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 335,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байх тул уг мөнгөн дүнг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66-67 хуудас)

          “Арвайн тал” зочид буудлаар үйлчлүүлсэн иргэдийн талаарх бүртгэл (хх-ийн 30 хуудас)

          Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Э.Хүрэлсүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 11-12 хуудас)

           Шүүгдэгч ******ын хувийн байдлыг тодорхойлсон эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, мал, хашаа худгийн 2023 оны тооллогын баримт,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 85-87, 89 хуудас) зэрэг болно.

          Шүүгдэгч ******ын хувийн байдлыг тодорхойлсон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 88, 110-113 хуудас) авагдсан байна.

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******, ****** нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх шинжтэйгээр буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хагаж байгаа учраас прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч ****** нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ******, ****** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч ******, ****** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна.

                 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “монгол хэл, бичиг мэдэхгүй”, 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.” гэж заасан.

 

          Шүүгдэгч ****** нь монгол хэл, бичиг мэдэхгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож байгаа бөгөөд шүүгдэгч ******, ****** нарыг хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч ******нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

          Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******, ****** нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******тэй маргалдан түүний нүүр, толгой хэсэгт гараараа цохиж, өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд хаван хавдар бүхий цус хуралт, дух баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

            Хохирогч ******ийн “...2023 оны 09 дүгээр сарын 27-нь өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” буудалд орой 22 цагийн орчимд ороод хүнтэй уулзчихаад 22 цаг өнгөрч байхад гарах гээд явж байтал 3 залуу буудлаас гарч байсан. Тэр гурван залуу надаас тамхи нэхэхээр нь байхгүй гэж хэлчихээд явах гэсэн чинь хоёр залуу нь намайг чирч гараад дэгээдэж газарт унагаагаад хоёр нь гарч ирээд миний нүүр хэсэг рүү хоёулаа өшиглөж зодсон. Нэг залуу нь харж зогсож байгаад нөгөө хоёр залууг салгаад аваад явсан. Шинжээч эмчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс өөр гэмтэл учраагүй. Тэр гурван залуу надад учирсан хохиролд 1 сая төгрөг өгсөн. Тэр гурван залуу намайг зодох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хх- ийн 54 хуудас),

Гэрч ******ийн “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” гэх буудалд найз ******, ****** гэх найзын хамт гурвуул орсон. Би буудалд дотор ганцаараа сууж байтал ******, ****** хоёр тэр ахыг буудлын үүдэнд гаргаад ирчихсэн маргалдаад хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгээд нөгөө хүн нь хэрүүл гуйгаад байхаар нь ******, ****** хоёр зодоод байсан. Тэр ах газарт өнхрөөд унасан. Тэгээд би ******, ****** хоёрыг салгаад аваад явсан. Аваад 9 дүгээр хорооны орчмоос салсан. Манай хоёр найз тэр ахыг толгой руу нь хоёулаа цохиод байсан. Хэд цохисныг нь сайн мэдэхгүй байна. Тэгтэл тэр ах уначихсан. Тэгэхээр нь би хоёр найзыгаа аваад явчихсан. Тэгтэл тэр ах араас чулуу шидээд байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 хуудас)

                    “Арвайн тал” зочид буудлаар үйлчлүүлсэн иргэдийн талаарх бүртгэл (хх-ийн 30 хуудас)

          Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Э.Хүрэлсүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 537 дугаартай “....1. ******ийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд хаван хавдар бүхий цус хуралт, дух, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 11-12 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Шүүгдэгч ******, ****** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******, ****** нарын бүлэглэж хохирогч ******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

           Шүүгдэгч ******, ****** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

 

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

 

           Хохирогч ****** нь хохиролд 1,000,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нар нь хохирогч ******өд төлөх төлбөргүй байна.

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд “...****** нь Эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 335,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байх тул уг мөнгөн дүнг нэхэмжилнэ.” гэж мэдүүлжээ.

 

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч ******, ****** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****** нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаториор үйлчлүүлж,  эрүүл мэндийн даатгалын сангаас 355,000 төгрөгийн зардал гарсан бөгөөд шүүгдэгч ****** нь Эрүүл мэндийн даатгалын санд 177,500 төгрөгийг төлсөн болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ******аас 177,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

          3. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч нарын хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас нийгэмд учирсан хор аюул, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг оршин суух харьяаллын дагуу эдлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгч ******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...****** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж Эрүүгийн хариуцлагыг торгох арга хэмжээгээр шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

            Шүүгдэгч ******, ****** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

            Шүүх шүүгдэгч З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, шүүгдэгч ******ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч  ******ын  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн  гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялуудаас торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

          Шүүгдэгч ******, ****** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

           Шүүгдэгч ******, ****** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

            Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах,  иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

          

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******, ****** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ****** овгийн ******, ****** овгийн ****** нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ******аас 177,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5. Шүүгдэгч ******, ****** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******өд 1,000,000 төгрөг, шүүгдэгч ****** нь эрүүл мэндийн даатгалын санд 177,500 төгрөг төлсөн, шүүгдэгч ****** нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ****** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******, ****** нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******, ****** нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ЦЭЦЭГЭЭ