Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/03263

 

 

 

 

 

 

 

 

  2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/0

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:

           Хариуцагч:

           580 643,09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 сарын 15-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

           Ц. нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 2014 оны 09 сарын 19-ний өдөр 30411249 тоот гэрээ  байгуулж 95181863 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ авсан. Ц. нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 580 643,09 төгрөгийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хэрэглэгчийн төлбөрөөс барьцаа 30 000 төгрөгийг хасаж тооцоход 580 643,09 төгрөг болж байгаа тул уг төлбөрийг Ц.оос гаргуулан шийдвэрлэж өгнө үү.  нь шүүхэд гаргасан тайлбартаа, 2016 оны 8 сарын хэрэглээний төлбөрөө хүлээн зөвшөөрдөг боловч 9 сард нэмэлт дата багц болох 10 000 төгрөгийн хэрэглээгээ дуусгаад нэмж задгай датаг интернетийн хэрэглээндээ хэрэглэсний төлбөр 421 647,36 төгрөг болсон байгааг нь баримтаар гаргаж шүүхэд өгсөн. Тухайн баримтаас түүний 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ямар хаягт хандалт хийсэн хэрэглээ тодорхой харагдаж, үнэ нь тооцогдсон байгаа гэв.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие  ХХК-ийн 95181863 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг олон жил авч байсан билээ. Уг үйлчилгээг авч байх хугацаандаа 10 мб датаг 1000 төгрөгөөр авч хэрэглэдэг байсан. Хэрэглэж дуусахад мобикомоос мэссэжээр мэдэгддэг байв. Гэвч 2017 оны 8 сард уг компаний доголдолтой үйлчилгээнээс болж дата дууссан мэссэж ирэхгүйгээр удаж, хэсэг хугацааны дараа төлбөрийн нэхэмжилэх нь дата дууссан мэссэжтэйгээ хамт ирсэн билээ. Мобиком руу утасдаж гомдол мэдүүлж фэйсбүүк хаягаар нь ороход ийм тохиолдол байнга тохиолдож үйлчлүүлэгчдийг бухимдуулж байдаг нь анзаарагдсан юм. Ийм болохоор би  ХХК-ийн үйлчилгээнээс татгалзаж дугаарыг шууд тэр дор нь хаяж, юнителийн дугаар барьсан билээ. Тэр үед 8 сарын төлбөр 89 573 төгрөг болсон байсан. Гэтэл уг компаниас гаргасан нэхэмжлэл дээр 8 сарын төлбөр дээр нэмэгдээд 9 сарын төлбөр 523 299 төгрөг гэсэн байх юм. Мөн уг үйлчилгээг анх авахад барьцаа мөнгө үлдээсэн байхад тэр барьцаа ямар ч хязгаар тогтоож чадаагүй байх юм. Уг компаний алдаанаас болж хэрэглэгч хохирох ёсгүй. Тиймээс уг компаниас нэхэмжилсэн 580 643 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгааг минь хүлээн авна уу. Үүнийг төлөхгүй байх олон шалтгаануудаас дурьдвал:

            Мобикомын багц шинэчлэгдэж задгай дата 0 төгрөг болсон

            Юнител болон бусад компаниуд багцандаа их хэмжээний датаг дагалдуулж өгдөг

            Уг компаний үйлчилгээнд алдаа гарсан

            Хэрэглэгчийн сэтгэл ханамж 0

             ХХК хэрэглэгчийг хохироож шулах сонирхолтой гэх мэт олон шалтгаан байгаа билээ гэжээ.

Шүүх зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч Ц.ид холбогдуулан 580 643,09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Ц. нь 2014 оны 09 сарын 19-ний өдөр  ХХК-ийн хэрэглэгч болох хүсэлт гарган 30411249 тоот гэрээг байгуулан 95181863 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг сонгосон байх бөгөөд уг гэрээний дагуу 95181863 дугаарыг 2016 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглаж байсан болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

            Хариуцагч нь дээрх гэрээний дагуу дараа төлбөрт үйлчилгээний 95181863 дугаарыг хэрэглэсэн хугацаа 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөрт 87 343.43 төгрөгийг, мөн 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны 523 299.66 төгрөг нийт 610 643.09 төгрөгийн төлбөр төлөх тооцоо гарсан байх ба уг төлбөрөөс нь анх гэрээ байгуулахад барьцаа болгон авсан 30000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 580 643.09 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бичгийн баримтыг хуульд заасан шаардлага хангуулан гаргаж шүүхэд ирүүлсэн байхад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч ...нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

             Хариуцагч нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслэл болгон хангах нь хуульд нийцнэ гэж үзэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: нэхэмжлэлийн шаардлагын 2016 оны 08 сард хэрэглэсэн хэрэглээний төлбөр болох 89 573.32 төгрөгийг өөрөө мэдсэн, харин 2016 оны 09 сарын хэрэглээний төлбөр болох 523 299 төгрөгийг мэдээгүй, тэрээр ийм хэмжээний датаг ашиглаагүй мэтээр тайлбарласан түүний тайлбар нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 95181863 дугаарын 2016 оны 08, 09 сарын задгай дата хэрэглээний дэлгэрэнгүй бичгийн баримтаар бүрэн нотлогдож байна.

Иймээс, хариуцагч Ц.оос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй 580 643.09 төгрөгийг гаргуулж, олгохоор шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Хариуцагчид хуульд заасан шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг нь эдлүүлэхээр 2017 оны 12 сарын 21-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу 2017 оны 12 сарын 14-ний өдөр хариуцагчид мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй ба эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.оос 580 643,09 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 069 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.оос улсын тэмдэгтийн хураамж 18 069 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  ХХК-д олгуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийн танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ