Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/12

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

 

   2025          01             17                                        2025/ШЦТ/12

      

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох эрүүгийн 2504000000004 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                Б.Баттуяа

Шүүгдэгч                                                            М.******* нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, хувиараа фермерийн аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* хоолой гэх газар оршин суух хаягтай боловч хот, ******* дүүрэг, 33 дугаар хороо, ийн 1 дүгээр гудамжны 20 тоотод оршин суудаг,

урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан овгийн ийн ******* (РД:)

Шүүгдэгч М.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хотоос найз Б.гийн хамт ирсэн, яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна, гийн найзынд очиж архи пиво ууцгааж байхад найз нь над руу томроод байхаар нь уурандаа гараад өөрийн машинаа унаад “” урд жалга руу орчихсон, тэгээд цагдаа дуудаад “гаргаад өгөөч” гэж хэлсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Гэрч А.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед хотоос *******тэй хамт ирээд ажлын газрын найз ы гэрт очиж 3 том пиво уусан, удалгүй найз ******* машиныхаа түлхүүрийг аваад гараад явсан. Удаагүй байж байтал ******* залгаад цагдаад баригдаад цагдаагийн байгууллагад байна, хүрээд ирээч гэхээр нь яваад очтол согтуу машинаа бариад замын хажуу жалга руу орсон байна, маргааш ирж аваарай гэж цагдаа хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8)

2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...М.******* (РД:) нь эрх хасагдсан үедээ “  ******* УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.69 хувийн согтолттой жолоодсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2, 5),

Шүүгдэгч М.******* жолоочийн “...Эрх хасагдсан төлөвтэй, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл эрх хасагдсан...” гэсэн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 31),

******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/35 дугаартай шийтгэврээр “М.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” тухай шийтгэврийн хуулбар (хх-ийн 52-54),

Шүүгдэгч М.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 44-47),

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан тоотод “М.******* РД:-д холбогдох 12.000.000 төгрөгийн торгох ялаас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 4.000.000 төгрөгийг төлсөн, 8.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэжээ (хх-ийн 56)

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэсийн шийдвэр гүйцэтгэгч хошууч Ч.ын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №25/200 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон “ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1027 дугаартай шийтгэх тогтоол, 1/25260289 хувийн хэргийн дугаартай ийн ******* нь шүүхээс оногдуулсан 12.000.000 төгрөгийн торгох ялыг бүрэн барагдуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэх тогтоол болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой (хх-ийн 31-38, 73) баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.******* гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.******* нь ******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/35 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 03 цаг 50 минутын үед согтуугаар Багануур дүүргийн 2 дугаар хороо, “” дэлгүүрийн урд замд “ маркийн ******* УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Багануур дүүргийн Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 2, 4-5), М.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан болохыг тогтоосон ******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/35 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 52-54), шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан талаарх жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 31) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль(%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш  промиль(%) илэрснийг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгчийн согтуурлыг шалгахад 2.23%-тай байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг хугацаанд дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж, бусдад хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Харин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц үйлдэл юм.  

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.

Улсын яллагчийн гаргасан “Шүүгдэгч М.Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлттэй холбогдуулж шүүгдэгчийн зүгээс тусгайлан санал хүсэлт гаргаагүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Мөн аливаа эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоос гадна нөгөө талаасаа  нийгэмшүүлэх зорилгыг хамтад нь агуулдаг.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч М.*******д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч М.******* нь урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 12.000 (арван хоёр мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ч.ын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №25/200 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор М.*******д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар дурдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овгийн ийн Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн ийн ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хасаж, 3.000 (гурван мянган) нэгж буюу 3.000.000 (гурван сая) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг М.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. М.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА