Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга                    М.Баярмэнд                    

улсын яллагч                                    Н.Цогтбаяр

шүүгдэгч                                            Т.Д

             

шүүгдэгчийн өмгөөлөгч                     Г.Х

                                                            Б.А

                                                    Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, тус аймгийн ... суманд үйл ажиллагаа явуулдаг ... ажилтай, ам бүл 3, бэр, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн ... сумын ... баг... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... овогт ... ... /РД: .../

Шүүгдэгч Т... нь Завхан аймгийн ... сумын .... даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн ... суманд сайн үүлдрийн бух үхэр нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд оролцох саналыг ... тээл хоршооны дарга С.... гарын үсэг, аж ахуйн нэгжийн тамга тэмдгийг ашиглан тухайн аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс хуурамч баримт бичиг бүрдүүлэн ... хороонд өгч, үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн ... оны 07 дугаар сарын 21-ний өдөр ... хоршоотой “... сумын малын үүлдэр угсааг сайжруулж сайн үүлдрийн 3 тооны бух үхрийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийлүүлэх тухай гэрээг байгуулж, улмаар ... оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангаас ... хоршооны дансанд шилжүүлсэн 8,050,000 төгрөгийг ... оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэн С.... арилжааны Хаан банкин дахь ... тоот харилцах дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгож, төсөвт 8.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Т... холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                          

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг. Шүүгдэгчийг  гэм буруутайд тооцсон талаар:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Завхан аймгийн ... сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сүү махны чиглэлийн хээлтүүлэгч бэлтгэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор тендер шалгаруулалт зарлан явуулсан байна. Уг тендер шалгаруулах ажиллагаанд Завхан аймгийн ... сумд үйл ажиллагаа явуулдаг ... хоршоо холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Завхан аймгийн ... сумын үнэлгээний хороонд хүргүүлсэн байна.

Бэлчир тээл хоршооноос ирүүлсэн тендерийг үндэслэн үнэлгээний хорооноос уг хоршоотой гэрээ байгуулах тухай зөвлөмжийг Завхан аймгийн ... сумын ...өгсөн ба ... оны 07 дугаар сарын 21-ний өдөр ... хоршооны дарга С... сумын малын үйлдвэр угсааг сайжруулах зорилгоор сайн үүлдрийн 3 бухыг ... хоршоо ... оны 07 дугаар сарын 21-нээс ... оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд ... суманд нийлүүлэх төсөлт ажлын гэрээг байгуулсан байна.

Гэрээгээр санхүүжилтийн 70 хувь 8,050,000 төгрөгийг ... оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус хоршоонд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний үүргийн дагуу ... сумын орон нутгийн хөгжлийн сангаас 8,050,000 төгрөг ... оны 07 дугаар сарын 26-ны өдөр ... хоршооны Хаан банкин дахь ... дугаарын дансанд шилжин орсон нь ... хоршооны Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

Гэвч бодит байдал дээр ... хоршоо нь Завхан аймгийн ... сумын үнэлгээний хороонд ямар нэгэн тендер ирүүлээгүй, Завхан аймгийн ... сумын ... нь ... хоршооны нэрийн  өмнөөс материал бүрдүүлж, Завхан аймгийн ... сумын үнэлгээний хороонд тендерийг хүлээлгэж өгсөн,  засаг даргын хувьд уг хоршоотой гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, … оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу ... хоршооны дансанд ... оны 07 дугаар сарын 26-ны өдөр санхүүжилтээр орж ирсэн 8,050,000 төгрөгийг С.... дамжуулан 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өөртөө авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

... хоршоо ямар нэгэн баримт бичиг бүрдүүлж Завхан аймгийн ... сумын үнэлгээний хороонд өгөөгүй, сайн үүлдрийн бух нийлүүлэх гэрээнд Т.... гуйлтаар С.... өмнөөс гарын үсэг зурсан, ... хоршооны дансанд орсон 8,050,000 төгрөгийг Т.... хэлсэн дансанд шилжүүлсэн тухай шууд тусган мэдүүлсэн гэрч С....н “...оны 07 сарын үед намайг сумандаа байж байтал ... сумын ... надтай ирж уулзсан. ... ирж уулзсан шалтгаан нь гэвэл  “манай сум малын үүлдэр угсаагаа сайжруулах зорилгоор сайн үүлдрийн бухтай болох гэсэн юм, танай ... хоршоотой гэрээ байгуулаад хоршоогоор чинь дамжуулаад бухныхаа мөнгийг оруулаад буцаагаад авмаар байна, бид өөрсдөө бухаа  өөр хүнээс худалдаж авах гэж байгаа  юмаа” гээд бух нийлүүлэх гэрээн дээр гарын үсэг зуруулж байсан. Ингэж хэлэхээр үнэхээр өөрсдөө л бухаа худалдаж авах юм байна гэж ойлгосон. Надад ч нээх хамаагүй болохоор би ч таг мартчихаж, гэрээ байгуулснаас хойш хэсэг хугацааны дараа намайг ... зусаж байтал ... утсаар яриад “ хоршооны чинь данс руу бухны мөнгө шилжигдэж орсон байгаа шүү, мөнгөө энэ дансаар шилжүүлчих ” гэхээр нь ... хүү С.... руу утсаар яриад Т.... өгсөн дансны дугаарыг өгөөд “ миний хүү хоршооны дансанд шилжигдэн орсон байгаа 8 сая 50 мянган төгрөгийг энэ данс руу шилжүүлчих” гэж хүүдээ хэлсэн юм. Хүү маань нарийн ширийн учрыг нь мэдэхгүй байх, миний хэлж өгсөн данс руу тэр мөнгийг нь шилжүүлсэн байна лээ. Тэгээд тэрнээс  би ч таг мартсан байсан. Тэгсэн чинь энэ намар 9 сарын үед  над руу аймгийн Төрийн аудитын газраас нэг эмэгтэй хүн утсаар яриад “ та бух  нийлүүлэх гэрээний дагуу 8,050,000 төгрөг авсан байна, төслийнхөө дагуу бухаа ямар учраас ... суманд нийлүүлээгүй юм бэ гэхээр нь “ надад наад асуудал чинь  хамаагүй, ... сумын ... чинь бухаа өөрөө нийлүүлнэ гээд надаас мөнгөө буцаагаад авсан ш дээ, би сайн мэдэхгүй байна” гэсэн чинь тантай л гэрээ байгуулсан байна, та 8,050,000 төгрөгийг төлж төрийн санг хохиролгүй болго” гэхээр нь би төлөх ёсгүй, би ... яриад эргээд хэлье гээд орхисон. Тэгээд байж байтал ... сумын төрийн сангийн төлөөлөгч ... над руу утсаар яриад та бух нийлүүлэх гэрээний дагуу бухаа нийлүүлээгүй юм чинь төлбөрөө төлөөч ээ, над руу аудитын газраас яриад байна гэсэн. Тэгж хэлэхээр нь би ... “ надад хамаагүй гэдгээ л хэлээд ... дарга чинь бух нийлүүлэх гэрээний дагуу хоршооны дансанд орсон мөнгөө буцааж аваад өөрөө бухаа нийлүүлнэ гэсэн ш дээ, надад ямар хамаатай юм бэ” гэсэн чинь “ та л төлөх юм байна ш дээ” гэхээр нь би ... чинь яриад эргээд хэлье гээд тэр даруй ... луу  утсаар яриад “ надаас аймгийн аудитын газраас яриад байна, чи өөрөө бухаа нийлүүлээгүй юм уу, ямар учиртай юм болоод байгаа юм бэ” гэсэн чинь  ... “ бух худалдаж авах  мөнгөө цааш нь хүнд дамжуулаад өгчихсөн, шүлхий ч гэл үү, малын гоц халдвар  өвчин гараад бухаа оруулж ирэх боломжгүй болчихсон юмаа, би өөрөө учраа олчихно” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрсдөө учраа олчих юм байлгүй, надад ер нь ямар хамаатай юм  гээд байж байтал төрийн сангийн төлөөлөгч ... “ та мөнгөө төлөөч ээ” гээд дахиад ярихаар нь би мэдэхгүй, танай дарга чинь төлөх ёстой гээд дахиад ... луу залгаад над руу танай сумаас чинь залгаад байна, ямар асуудал үүсээд байгаа юм бэ, гэрээн дээр гарын үсэг зураад бөөн асуудал үүсгэчих юмаа гээд уурлаад хэлсэн чинь ... “ би цаад хүнээсээ мөнгөө авч чадахгүй байна, мөнгийг би авсан болохоор ямартай ч би өөрөө төлж барагдуулна” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш 2, 3 хоногийн дараа ... манай суманд надтай ирж уулзахдаа “ бэлэн 5 сая төгрөг өгөөд та энэ 5 сая төгрөгийг аймгийн төрийн аудитын  газрын дансанд тушаачих, үлдэгдэл 3 сая төгрөгийг удаахгүй өгье” гээд явсан. Би ... руу утсаар яриад “ ... дарга чинь 5 сая төгрөг авчирч өглөө, надаар заавал тушаалгах ёстой гэвэл мөнгийг нь тушаая, ямар дансанд тушаах уу гэсэн чинь надад  ... сумын Орон нутгийн хөгжлийн төрийн сангийн данс шилжүүлсэн. Тэгээд би ...  надад бэлнээр өгсөн 5 сая төгрөгийг сумынхаа төрийн банкны салбар дээр очиж шилжүүлснийхээ дараа ... луу эргэж залгаад мөнгөө тушаачихлаа мөнгө тушаасан баримтаа яах уу гэсэн чинь миний фейс хаяг руу явуулчих гэсэн.Тэгэхээр нь би мөнгө тушаасан баримтын зургийг нь дараад ... фейс рүү явуулсан. Ингээд тэрнээс хойш 10 сарын сүүлээр намайг захиргаан дээр ажил хөөцөлдөөд явж байсан чинь Т... залгасан. Утсаа аваад ярьсан чинь “ чи хаана байна вэ гэхээр нь хаана юм байдаг юм бэ захиргаан дээр байна гэтэл яваад очъё гэсэн. Тэгээд би захиргаанаас гараад явж байтал Т... миний урдаас хүрч ирээд “эртээд 5 сая төгрөгийг өгсөн, одоо энэ үлдэгдэл нь шүү гээд 3 сая 50 мянган төгрөг байгаа, энийг банкин дээр очоод тушаачих гэхээр нь би уурлаад “чи өөрөө тушаачхаж болдоггүй юм уу” гэсэн чинь “ чи гэрээн дээр гарын үсэг зурж, хоршооны чинь данс руу бухны мөнгө шилжигдэн орсон учраас чамаар л дамжуулж төрийн сан луу шилжүүлэхгүй бол болохгүй байна, би яаралтай явж байна, май тушаачих гээд байхаар нь өгсөн мөнгийг нь аваад сумынхаа төрийн банкны салбар дээр очоод урд өмнө 5 сая төгрөг тушаасан төрийн сангийн данс руу шилжүүлсэн. ...Би ... суманд сайн үүлдрийн бух нийлүүлэх талаар ямар нэгэн төсөл бичиж өгөөгүй. Миний хүү ... л бичээгүй бол би лав бичээгүй. Харин Т.... дарга анх бух нийлүүлэх гэрээн дээр гарын үсэг зуруулах гэж ирж уулзахдаа нэг төсөл үзүүлж байсан санагдаж байна. Т.... надад үзүүлсэн тэр төслийнхөө талаар тайлбарлаж хэлэхдээ  “ энэ төслийн дагуу чамтай гэрээ байгуулах хэрэгтэй байна, хоршооны чинь дансаар мөнгөө оруулаад буцааж аваад би өөрөө бухаа нийлүүлэх юмаа гэсэн. Тэгээд надаар гэрээн дээр гарын үсэг зуруулж авсныхаа дараа “... хоршооны чинь улсын бүртгэлийн чинь гэрчилгээ хэрэгтэй байгаа, гэрчилгээ хуулбарлаад өгөөрэй” гэхээр нь хүү рүүгээ утсаар яриад хоршооны гэрчилгээ аавд нь хэрэгтэй байна, гэрчилгээний зургийг дараад ... эгчийнхээ фейс рүү нь явуулчих гэж хэлсэн. Хүү маань ... бол таньдаг болохоор ... хоршооны гэрчилгээний зургийг дараад түүний фейсбүүк чат руу нь явуулсан байна лээ. ... суманд сайн үүлдрийн бух нийлүүлэх ажлын саналыг надад хэн нэгэн хүн тавиагүй, миний зүгээс ийм төсөл хөтөлбөрийг чинь хэрэгжүүлж ажиллая, надтай гэрээ байгуулчих гэж ... сумын ... болон өөр хэн нэгэнд хүсэлт тавьж хандаагүй. .. надтай өөрөө ирж уулзахдаа “ манай сум сайн үүлдрийн бухтай болох гэж байгаа юм, танай  мал эмнэлгийн  үржлийн хоршоотой гэрээ байгуулахгүй бол ..., ... сумууд арай холдоод байна, хоршооны чинь дансаар бухныхаа мөнгийг оруулаад авъя гэхээр нь ямар нэгэн ургуулж бодолгүй, авчирсан гэрээн дээр нь гарын үсэг зурсан. ... надтай гэрээ байгуулсан учраас мөнгө төгрөг өгье, хоршооны чинь дансаар мөнгө шилжүүлж буцааж авч байгаа учраас мөнгө төгрөг өгнө гэж хэлж яриагүй, тийм  байдлаар харилцан тохироогүй. ... хоршоо нь анх миний нэр дээр байдаг байсан. Сүүлд  малчдын хоршоотой болох  гэж байсан бөгөөд нэг хүн дээр 2 хоршоотой байж болохгүй байсан болохоор ... хоршооныхоо нэрийг хүү ... шилжүүлж байсан юм. Уг нь бол гэрээн дээр манай хүү л гарын үсэг зурах ёстой байсан. ..Тухайн үед хүү маань суманд байгаагүй, аймгийн төв дээр байсан учраас  тэр гэрээг нь  бариад аймгийн төв рүү явалтайн биш, тэглээ ч ...  нь миний төрсөн хүү болохоор хүүгийнхээ өмнөөс гарын үсэг зурсан юм. Ийм асуудал болно гэж огт төсөөлсөнгүй...” гэсэн мэдүүлгээр

Гэрч С... “...Манай аав ... нь .... оны үеэс эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд миний нэр дээр ... оны 04 сард шилжигдэн  ирсэн юм. Уг хоршоо нь миний нэр дээр  хэдий бүртгэлтэй байдаг боловч аав ..., ээж ... нар нь өөрсдөө хариуцаад ... суманд хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Би хоршооны үйл ажиллагаанд нь оролцоод байдаггүй. ...Би ийм гэрээ байгуулаагүй, манай аав ... байгуулсан байна. Хоршооны нэр дээрх Хаан банкны ... тоот данснаас гүйлгээ хийхийн тулд банкнаас миний гарын үсэг зурагдаж зарлага гаргадаг юм. Би түрүүн  ... хоршооны Хаан банкны дансаа банкин дээр очоод шүүлгүүлээд үзэхэд ... оны 07 сарын 30-ны өдөр 8,500,000 төгрөгийг бэлнээр зарлага хийж аваад ... гэж хүний  ...-ээр эхэлсэн арын тоонууд нь олон зургаагийн тоо орсон данс руу уг 8,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Би ... гэж хүнийг огт танихгүй. Манай аав, ээж хоёр ч гэсэн ... гэж хүнийг танихгүй байх. Би түрүүн аав луу утсаар яриад асуулаа. Тэгсэн чинь  “... дарга таны өөрийн чинь  мал үржлийн хоршоогоор чинь дамжуулж сумандаа бухтай болмоор байна, гэхдээ данс руу чинь бухны мөнгөө шилжүүлнэ, мөнгийг нь гаргаад өгөөрэй, би бухаа өөрөө худалдаж авна гээд уг 8,500,000 төгрөгийг буцааж авсан гэж байна. Мөнгийг нь буцааж гаргах үйл явцын талаар түрүүн хэллээ. Манай аав над руу ярьсан юм уу эсвэл ... дарга  над руу ярьж  ... гэж хүний дансны дугаарыг өгсөн юм уу тэрийг одоо би хэлж мэдэхгүй байна. Ямартай ч  би ... оны 07 сарын 30-ны өдөр аймгийн төвийн Хаан банкны тооцооны төв дээр очиж тэр 8,500,000 төгрөгийг зарлагадаж аваад тэгээд аваад шууд ... гэж хүний данс руу 8,500,000 төгрөгийг бүхэл мөнгөн дүнгээр нь шилжүүлсэн байна. ...Аав маань надад ... даргатай бух нийлүүлэх гэрээ байгуулсан талаар хэлээгүй. Гэхдээ энэ асуудал болоод байгаа 8,500,000 төгрөгийг би ямар нэгэн учир шалтгаангүйгээр хоршооныхоо данснаас авна гэж байхгүй. Уг 8,500,000 төгрөгийг данснаас авах тухайн үед бол аав над руу утсаар яриад ... бух нийлүүлэх гэрээ байгуулсан юм, бух нийлүүлэх мөнгийг нь гаргаж өгөх гэж байгаа юм гэж хэлэхээр нь би банкин дээр очоод мөнгийг нь  данснаас аваад энэ нэр дурдагдаад байгаа ... гэж хүний данс руу шилжүүлсэн байж магадгүй. Гэхдээ энэ 8,500,000 төгрөгийн асуудал нь аав ... бид хоёрт ямар ч хамааралгүй, мөнгөнөөс ямар нэгэн хувь аваагүй. Надад ... эгч бух нийлүүлэх гэрээ байгуулж байгаа данс руу чинь мөнгө төгрөг шилжүүлээд авъя гэж өөрөө биечлэн уулзаж хэлж яриагүй...” гэсэн мэдүүлгээр,

Завхан аймгийн ... сумын үнэлгээний хороонд ... хоршооны тендерийг тус сумын засаг дарга ... өгсөн талаар шууд тусган мэдүүлсэн “...Сумын ИТХ-ын ... оны жилийн эцсийн хуралдаанаар ...-өөр ... онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд малын үүлдэр угсааг сайжруулах төслийг 6 сая төгрөгөөр хийж хэрэгжүүлэхээр баталж байсан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн ... оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар төсвийн тодотгол хийж, эрчимжсэн мал аж ахуй гэдгээр 5.300.000 төгрөгөөр баталсан. Тэгэхээр 2018 онд тухайн төсөл хөтөлбөрийг 11.300.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх ёстой байсан. Сумын ИТХ-аас энэ ажлыг хийж хэрэгжүүлэх ажлын төсөв мөнгийг баталж өгсөн боловч 1-рт тендер зарлаад аж ахуйн нэгж оролцоогүй, мөн 2-рт аймгийн Санхүү төрийн сангаас санхүүжилт орж ирэхгүй байж байгаад 2018 оны жилийн эцсээр санхүүжилт нь орж ирсэн. Энэ 2 шалтгаанаас болж малын үүлдэр угсаа сайжруулах төсөл хөтөлбөр 2018 онд бол хэрэгжээгүй юм. Ингээд 2018 онд хэрэгжээгүй төслийн мөнгө нь сангаас гараагүй учир 2019 онд уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж .... хоршоотой .... оны 07 сард 11.500.000 төгрөгөөр сайн үүлдрийн бух нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу эхний 70 хувь санхүүжилт буюу 8.050.000 төгрөгийг ... хоршооны данс руу шилжүүлсэн, үлдэгдэл 30 хувь буюу 3.450.000 төгрөгийг бухаа хүлээж авсны дараа шилжүүлэх ёстой байсан боловч ... хоршооноос гэрээний дагуу 3 ширхэг хээлтүүлэгч бухаа нийлүүлээгүй учир үлдэгдэл санхүүжилтийг нь өгөөгүй юм. Энэ төсөл хэрэгжээгүй учраас үлдэгдэл 30 хувь санхүүжилтийг 2020 ондоо өөр төсөл хөтөлбөрт зарцуулсан. ... хоршооны төсөл, төсөлтэй холбоотой материалыг ... дамжигдаж ирсэн, надад өгсөн бил үү, ... даргад өгсөн билүү тэрийг санахгүй байна. Бид хоёрын аль нэгэнд өгсөн...” гэсэн мэдүүлгээр, /3 дугаар хавтаст хэргийн  112-114 дахь тал/, ... хоршоотой байгуулсан сайн үүлдрийн бух  нийлүүлэх  тухай гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 246, 247 дахь тал/,  ... хоршоонд  .... оны 07 дугаар сарын 26-ны өдөр 8,050,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ... хоршооноос 8,050,000 төгрөг бэлнээр авсан баримт, мөн өдөр ... .... дугаарын дансанд 8,050,000 төгрөг шилжүүлсэн болохыг нотолсон ХААН банкны депозит дэлгэрэнгүй хуулгуудаар / 3 дугаар хавтаст хэргийн 29, 33 дахь тал/ тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Сумын засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.9-д зааснаар улс төрийн албан тушаалд хамаарч байгаа бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д зааснаар нийтийн албан тушаалтан байна.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагддаг.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж, мөн зүйл хэсгийн 3.1.3-д  "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгоно гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нь Т... нь Завхан аймгийн ... сумын ... хувьд үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн иргэн хуулийн этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй боловч энэ эрхээ урвуулан ашиглаж сайн үүлдрийн бух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд шаардлагатай үнийг тооцоолох болон бусад баримт бичгийг ... хоршооны нэрээр боловсруулан уг хоршооны дарга С.... гарын үсгийг түүний эцэг С.... зуруулан ... сумын үнэлгээний хороонд өгч мөн уг хоршоотой гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа 8,050,000 төгрөгийг С... дансаар дамжуулж авсан нь Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, тэдгээрийг бэлтгэх оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

 Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг ямагт хүндэтгэн хувийн ашиг сонирхлоос ангид тэгш шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Т.... ... хоршооны нэрээр тендер боловсруулсан, мөн холбогдох баримт бичгийг өөрөө боловсруулсан атлаа тухайн хоршоотой гэрээ байгуулж 8,050,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөртөө авсан нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т... Завхан аймгийн ... сумын үнэлгээний хороонд ... хоршооны нэрээр баримт бичиг боловсруулан тендер өгсөн, засаг даргын хувьд уг хоршоотой сайн үүлдрийн 3 бух нийлүүлэх гэрээг байгуулсан, гэрээний дагуу ... сумын орон нутгийн хөгжлийн сангаас тус хоршооны данс руу шилжүүлсэн байсан 8,050,000 төгрөгийг бусдаар дамжуулан өөртөө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Т... үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэрч С... мэдүүлэг бусад эх сурвалжаар нотлогдохгүй байна гэж байгаа боловч гэрч өөрт болсон асуудлаа шууд тусган мэдүүлж байх тул түүний мэдүүлгийг шүүх эх сурвалжаа заасан үнэн зөв мэдүүлэг гэж үзнэ.

Мөн гэрч С... дансанд С... 8,050,000 төгрөгийг шилжүүлснийг Т... өөрөө авсан гэж үзэхгүй гэж мэтгэлцэж байгаа ч гэрч С... эх сурвалжаа заан “Т... дансны дугаар өгөөд энэ данс руу мөнгийг шилжүүлчих гэж хэлсэн” гэж мэдүүлснийг үндэслэн Т... 8,050,000 төгрөгийг С.... дамжуулан авсан гэж үзсэн болно.

Т... дээрх 8,050,000 төгрөгийг С.... бэлнээр өгснийг С.... Завхан аймгийн ... сумын орон нутгийн хөгжлийн санд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан С... мэдүүлэг ... сумын орон нутгийн хөгжлийн санд бэлнээр мөнгө тушаасан баримтаар тогтоогдож байх тул түүнийг хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ.

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.         

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялд өөрчлөлт орж торгох ялыг хассан байна.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар тогтооно” гэж заасан байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих, зорчих эрх хязгаарлах ялаас хөнгөн төрлийн ял болох торгох ялыг сонгон оногдуулах боломжтой байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.            

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж  заасан   шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.         

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд           

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч … овогт … Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т… нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнийг 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т… оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоосугай.  
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т… нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

      6. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

    7. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

       9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ