Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2019/00406

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар ********5/ШШ2019/00406

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: ********5/2019/00367/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** дүгээр баг, ********-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух, ******** регистрийн дугаартай, утас **************** холбогдох

 

СӨХ-ын төлбөр 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** , хариуцагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсаэн төлөөлөгч ********  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан********-д харьяалагдах******** тоотод оршин суух ******** нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж заасан үүргээ биелүүлээгүй, 148.3-т Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалт, Сууц өмчлөгдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******** дугаар зүйлийн ********.2.6-д сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэх гэсэн заалтыг тус тус зөрчин, СӨХ-ын төлбөрийг огт төлөөгүй байгаа. ******** нь Дархан сумын ******** баг ******** дугаар хороолол 18 дугаар байранд 2 орц 7 давхрын******** тоотод 54 м.кв байрны өмчлөгч бөгөөд энэхүү байр нь 2014 онд ашиглалтад ороод СӨХ байгуулах гэсэн боловч СӨХ байгуулахгүй гэж явсаар 2017 оны 1 сарын 1 өдөр СӨХ байгуулагдсан. СӨХ-ийн төлбөрийг 2017 оны 4 сарын хагасаас 2018 он, 2019 оны 1, 2 дугаар сарын СӨХ-ийн төлбөр төлөөгүй нийт 450,000 төгрөг нэхэмжилж байгаа. Орон сууцандаа өөрөө амьдраагүй гэж байгаа боловч энэ орон сууцны өмчлөгч нь өөрөө мөн юм. Мөн хариу тайлбартаа СӨХ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгох хурал хуулийн дагуу болоогүй гэж маргаж байгаа. СӨХ-ын хурал 2017 оны 5 сард хуралдаж хурал 80 хувийн ирцтэй хуралдаж 5 хүнийг сонгож дотроосоо ******** намайг гүйцэтгэх захирлаар сонгосон. Би 2018 оны 01 гэсэн тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2018 онд ******** СӨХ-ын төлбөрөө төлөөгүй байсан учир Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч ирээгүй шүүх дээр уулзъя гэсэн. Би сар бүр ажлын тайлан тооцоогоо давхар бүрт гаргаж бичдэг байгаа.

******** өнөөдөр өгсөн баримт нь 2019 оны 4 сарын 26 өдөр 42 225 төгрөг, 33 780 төгрөг нийт 76 005 төгрөг төлсөн байна. Үүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох боломжтой. Бид СӨХ-ын хурлаар жишиг үнэ тогтоосон байдаг. Би жишиг үнээс хамаагүй бага тогтоосон. Нэг давхрын айлууд 16 000 төгрөг 2 ба түүнээс дээш давхрын айлууд 20 000 төгрөгөөр тогтоосон байгаа. Иймд дээрх хуулийн заалтуудыг зөрчиж бус ********гаас СӨХ-д төлөх хураамж болох 450 000 төгрөгийг гаргуулан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би одоо Дархан сумын ******** тоотод амьдарч байгаа 2017, 2018 онуудад Дархан сумын ******** баг ******** дугаар хороолол ******** дугаар байранд ******** орц 7 давхрын******** тоотод 54 м.кв байранд амьдрахгүй хоосон байж байгаад 2018 оны 8 дугаар сард айл орсон байгаа. Дархан********-ын гүйцэтгэх захирал хэмээх Ч.******** нь оршин суугчдыг байлгаагүй хэсэг бүлэг 5-6 хүн ярилцаж сонгосон байна. Оршин суугчид бид мэдэхгүй. 2018 онд Ч.******** сонгогдож ажиллаагүй мөртөө хүний нэр төрд халдаж тооцоогүй мөнгө нэхсэн. Уг хүн нь 2018.12.02-ны өдрийн 002 тоот удирдах зөвлөлийн тогтоолоор сонгогдсон байна. Оршин суугчид хурал хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулаагүй. 2018 онд уг байранд ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, өөрөө сонгогдоогүй мөртлөө мөнгө тооцож нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна. 2019 он болоход бас бидэнд мэдэгдэхгүй одоо ч юу ч хийгээгүй. Миний бие тэнд амьдардаггүй тул хог цэвэрлэгээний төлбөрийг өгөх боломжгүй. Харин Дархан-Уул аймгийн СӨХ-ын холбооноос баталсан м.кв үнийн дагуу төлж болно. Энэ нэхэмжлэл нь хууль бус байгаа. Оршин суугчид энэ хүнийг сонгоогүй, бас цуглуулж хурал хийгээгүй. 2014 онд МХГУБ-ийн ажилчдын нийгмийн баталгаа хангах зорилгоор тус байрыг барьсан. Байцаагч нар хуралдаад 20 гаруй байцаагч нар орсон. ******** багийн ******** хорооллын 18-55 тоотын өмчлөгчөөр хүү ********болон миний өмч. Би одоо энэ байрандаа амьдрахгүй байгаа. Дархан-Уул аймгийн СӨХ хуралдаад м.кв 150 төгрөг болгосон. Би энэ дүнгээр нь төлсөн. Харин СӨХ-ийн үйл ажиллагаа явахгүй байх үед төлөөгүй, 2018 оны 4 сараас 2018 оны 12 сард хүртэл 8 сарын хугацаанд ажиллаагүй. Удирдах зөвлөл нь дахин шинэчлэгдээд ********г эргээд томилсон байгаа. Тийм учраас 2018 оны 1-4 хүртэл 2018 оны 12 сараас хойш төлбөрийг төлсөн. Удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоосон үнэ алга байхгүй. СӨХ-ийн төлбөрийг удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоох ёстой, би м.кв 150 төгрөгөөр тооцоод төлбөрөө төлсөн байгаа. 2017 оноос хойш тэр байранд юу хийсэн юу ч хийгээгүй, тэгсэн хэрнээ мөнгө аваад л байгаа. Би үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Дархан.********сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч ********д холбогдуулан 2017 оны 4 сараас 12 сар хүртэл, 2018 оны, 2019 оны 1, 2 сарын СӨХ-ын засвар, үйлчилгээний зардал 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2018 оны 4 сараас 2018 оны 12 сард хүртэл 8 сарын хугацаанд ажиллаагүй. Удирдах зөвлөл нь дахин шинэчлэгдээд ********г эргээд томилсон байгаа. Тийм учраас 2018 оны 1-4 хүртэл 2018 оны 12 сараас хойш төлбөрийг төлсөн. Удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоосон үнэ алга. СӨХ-ын зардлыг удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоох ёстой, би м.кв 150 төгрөгөөр тооцоод төлбөрөө төлсөн байгаа. 2017 оноос хойш тэр байранд юу хийсэн юу ч хийгээгүй, тэгсэн хэрнээ мөнгө аваад л байгаа. Би үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Дархан-Уул аймаг Дархан сум, ********-р баг, ********-р хороолол, 18-р байрны сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар, 80,6 хувийн ирцтэйгээр ...хурал удирдах дарга, нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, Сөх байгуулах тухай, Сөх-ийн оноосон нэрийг тогтох, Сөх-ийн дүрмийн төслийг танилцуулж батлах, Сөх-ийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах, Сөх-ийн хураамжийг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, оршин суугчдын 78 хувийн саналаар ********-г байгуулж, СӨХ-ийн удирдах зөвлөлийн даргад ******** гишүүдэд Ч.********, ********, ********, ********нарыг, Сөх-ийн хяналтын зөвлөлийн даргад ********, гишүүдэд ********, ********нарыг 100 хувийн санал нэгтэйгээр сонгож, засвар үйлчилгээний зардлыг ******** 000 төгрөг, цэвэрлэгээний хөлс 5000 төгрөг, лифтний төлбөр 4000 төгрөг буюу ********-ийн сарын нийт хураамжийг 20 000 төгрөг байхаар 100 хувийн саналаар баталж шийдвэрлэж, Дархан.********Сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №001 дугаартай Удирдах зөвлөлийн тогтоолоор захирлаар Ч.********г томилсон болох нь хэрэгт авагдсан бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн тогтоол, Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч ******** нь СӨХ-ын зардалд 2017 оны ******** дүгээр сарын 17-нд 70 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 42 225 төгрөг, 33 780 төгрөг нийт 146 005 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь ********-ийн гүйцэтгэх захирал хэмээх Ч.******** нь оршин суугчдыг байлгаагүй хэсэг бүлэг 5-6 хүн ярилцаж сонгосон байна. Оршин суугчид бид мэдэхгүй. 2018 онд Ч.******** сонгогдож ажиллаагүй мөртөө хүний нэр төрд халдаж тооцоогүй мөнгө нэхсэн гэж маргаж байгаа боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.3-д Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдуулна, 5.4-д Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулсанд тооцно, 9.2 Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсноор хурал хүчин төгөлдөр болно, 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарьлах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ, 10.3-д Удирдах зөвлөлийн гишүүн төлөөлүүлэх сууц өмчлөгчдийн олонхийн саналаар сонгогдоно, 10.8.2-т холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх гэж заасны дагуу сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 80,6 хувийн ирцтэйгээр Дархан.********сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, холбооны удирдах зөвлөлийг сонгож, гүйцэтгэх захирлаар Ч.********г томилж, засвар үйлчилгээний сарын нийт хураамжийг 20 000 төгрөг байхаар 100 хувийн саналаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдардаггүй гэж тайлбарлаж байгаа боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ********.2.6-д сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж зааснаар сууц өмчлөгчдийн холбоонд засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбоо байгуулахаас өмнө СӨХ-ын зардал, хураамжийг компанид төлдөг байсан, компани 2017 оны 1 сараас төлбөр хураамжийг ав гэсний дагуу 2017 оны 1 сараас тооцож хурааж байгаа, хариуцагч ********гийн 2017 оны ******** дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70 000 төгрөгийг 2017 оны 1 сараас 4 сарын төлбөрт тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Дархан.********сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан болох нь тогтоогдож байх тул энэ хугацаанаас буюу 2017 оны 6-12 сар, 2018 он, 2019 оны 1-3 сарын хураамжийг сарын 20 000 төгрөгөөр тооцож нийт 22 сар х 20 000 = 440 000 төгрөгөөс төлбөрт төлсөн 146 005 төгрөгийг хасч үлдэх 293 995 төгрөгийг хариуцагч ********гаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********5 дугаар зүйлийн ********5.2.2 дахь хэсэг, ********6, ********8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч ********гаас 293 995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********-д олгож, 156 005 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9 470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********9 дүгээр зүйлийн ********9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА