Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Б.Мөнхзаяа,

шүүгдэгч Б.Ариунаа, Ж.Төгсөө, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Буяндэлгэрийн Ариунаа, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Жамъянгийн Төгсөө нарт холбогдох 2016 2503 2141 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лайфе /Life/ спа массажны газарт захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1332 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайж овогт Буяндэлгэрийн Ариунаа /РД:ВЮ88011409/.

 

2. Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лайфе /Life/ спа массажны газарт ресепшин ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо чулуут амины орон сууц 1 дүгээр гудамж 46 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бичээч овогт Жамъянгийн Төгсөө /РД:ВЮ89032020/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ариунаа нь 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол караокед нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, иргэн Б.Мөнхзаяаг илтэд үл хүндэтгэн үсдэж танхайрсан,

Шүүгдэгч Ж.Төгсөө нь 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол караокед найз Б.Ариунааг өмөөрч Г.Наранхүүтэй маргалдан улмаар нүүрийг нь маажиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ариунаа мэдүүлэхдээ: “Монгол кароакед маргааныг эхлүүлсэн нь миний буруу. Гэхдээ Б.Мөнхзаяагийн буруутай үйлдэл ч байгаа. Бат-Оюуныг Б.Мөнхзаяатай хардаад маргаан болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Төгсөө мэдүүлэхдээ: “Тухайн өдөр “Монгол” кароакед найзуудтайгаа орсон. Гадаа хүмүүс маргалдаж байна гэхээр  нь гартал Б.Ариунаа, Б.Мөнхзаяа нар маргалдаж байхаар нь салгасан. Тэгээд Б.Мөнхзаяаг тайвшруулах гээд текний хажууд зогсож байтал Наранхүү гарч ирээд намайг зодох гээд дайраад байсан. Наранхүү Б.Мөнхзаяа бид хоёрыг яриулахгүй байхаар нь нойлд орж учрыг нь тайлбарлаж өгөөд уучлалт гуйгаад зогсож байтал Наранхүү араас орж ирсэн. Гэтэл Наранхүү над руу дайрахад нь Б.Мөнхзаяа Наранхүүг тайвшруулаад гарсан. Тэгээд бид нар өөр өөрсдийн өрөө рүүгээ орсон. Б.Ариунаа найз залуу Бат-Оюуныг аваад түрүүлээд гарсан. Харин би текэн дээр төлбөр хийх гээд зогсож байхад Наранхүү ирээд “Б.Ариунааг дуудаад ир, манай найзыг үсдэж зодчихоод явлаа” гэж хэлэхээр нь “өрөө рүүгээ орчихоо, бид нар явлаа” гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлоод Б.Ариунаагийн араас гарна гэхээр нь гарнаас нь барьтал намайг заамдсан. Би Наранхүүг тайвшруулах гээд гарнаас нь бариад буйдан дээр суулгахад миний гарыг амандаа хийгээд хазахаар нь сандарсандаа нүүрийг нь маажаад хувцсыг урсан. Б.Мөнхзаяа Наранхүүг аваад өрөөндөө ороход нь цагдаа дуудсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхзаяа мэдүүлэхдээ: “Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны шөнө найзуудтайгаа халливуны баяр тэмдэглээд “Монгол” кароакед орсон. Гэхдээ бид нар архи уугаагүй бөгөөд шүүгдэгч нар тасралтын байдалтай байсан. Би коридорт Бат-Оюунтай таараад “сайн уу” гээд гар барьчихаад утсаар яриад явж байтал араас Б.Ариунаа үсдээд унагаасан. Тухайн үед хардах зүйл болоогүй бөгөөд учраа олох ч боломж байгаагүй. Наранхүүг зодож байхаар нь салгах гэхэд намайг болон зөөгч нарыг ойртуулахгүй байсан” гэв.

Хохирогч Б.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Солонгос улсад хамт байсан Бат-Оюунтай таараад мэндэлтэл найзууд нь дуудаад яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр гадаа ирсэн байна гэхээр нь утсаар яриад гарах гэж байгаад Бат-Оюунтай дахин таарахаар нь гар бариад ээж нь сайн уу гэж асуутал миний ардаас нэг эмэгтэй үсдэж унагаан газар чирсэн …тайлбарлаад гадаадад хамт байсан тааралдаад мэнд мэдэж байна гэж хэлсэн боловч ойлгохгүй орилж дайраад дахин намайг үсдэж газар чирсэн …” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

Хохирогч Г.Наранхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Мөнхзаяа, Ариунаа хоёрыг 00-н өрөөнд оруулсан тэгээд учраа олчихлоо гээд гараад иртэл Төгсөө гэгч нь түрүүн намайг юу гээд байсан бэ гэснээ маажиж, үсдэж дараад толгой болон хөл рүү өшиглөсөн …Төгсөө нь үсдээд татаж байхдаа миний ам руу гараа хийж уруулнаас татаад байсан. Би сэгсрүүлж байхдаа гарнаас нь хазчихсан. Тэгээд уг караокены зөөгч болон бусад хүмүүс нь салгах шиг болсон …” гэх мэдүүлэг /хх-19-20х/,

Гэрч А.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Монгол караокед зохион байгуулагчаар ажилладаг … 4 номерт орсон хүмүүсийн 1 залуу нь 8 номерт орсон хүмүүсийн 1 хүүхэнтэй тааралдаад хамт үүд рүү чиглээд алхтал 4 номероос сүүлд нэрийг нь мэдсэн Ариунаа гэх эмэгтэй гарч ирээд тэр Мөнхзаяа гэх эмэгтэйг үсдэж татаад газар унагаасан. Тэгээд манай зөөгч нар салгасан, тэгээд хүмүүс салгаад байхад л орилж хашгиран дайраад байсан …Тэгээд Мөнхзаяа нь өрөөнөөсөө Наранхүү гэх эмэгтэйтэй хамт үүд рүү гарах гэтэл Ариунаа нь дахин Мөнхзаяа руу дайрч үсдсэн. Наранхүү нь юу болж байгааг ойлгохгүй салгах гэж ядаад хамт явсан хүмүүсээс нь асуутал Төгсөө нь тайлбарлаж өгсөн юм шиг байгаа юм, тэгээд буцаад явахад нь Төгсөө Наранхүүг араас нь татаж чирэн буйдан дээр унагаагаад дээрээс нь үсдэж дараад зууралдсан, арай гэж салгахад Наранхүүгийн нүүр нь энд тэндгүй их маажуулсан байсан. Тэгээд салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр Ариунаа болон Төгсөө нар их танхай юм байна лээ. Зодоон салгасан манай зөөгч нарыг түлхэж өшиглөж бүр алгадсан ч асуудал байгаа. Манайд үйлчлүүлж байсан хүмүүс уурлаад амгалан тайван байдал алдагдууллаа гээд гараад явсан ч асуудал байгаа …” гэх мэдүүлэг /хх-27х/,

Гэрч Х.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байхад 02 цагийн орчимд 4 номерт орсон хүмүүсийн нэг залуу нь 8 номерт орсон хүмүүсийн нэг хүүхэнтэй нь тааралдаад хамт үүд рүү чиглээд алхтал 4 номероос сүүлд нэрийг нь мэдсэн Ариунаа гэх эмэгтэй гарч ирээд тэр Мөнхзаяа гэх эмэгтэйг үсдэж татаад газар унагаасан. Тэгээд манай зөөгч нар салгасан. Тэгээд хүмүүс салгаад байхад л орилж хашгиран дайраад байсан би бодохдоо Ариунаа нь нөхрөө урьдын танилтайгаа таарахад нь хардаад тэр эмэгтэйг үсдчихлээ гэж бодсон. Тэгтэл салгаад текний хажууд аваачихад тэр залуутайгаа хэрэлдэж байгааг нь сонсоход эхнэр нөхөр бол биш бололтой “чи миний юу болоод ингээд байгаа юм” гэх зэргээр хэрэлдсэн. Тэгээд Мөнхзаяа нь өрөөнөөсөө Наранхүү гэх эмэгтэйтэй хамт үүд рүү гарах гэтэл Ариунаа нь дахин Мөнхзаяа руу дайрч үсдсэн. Наранхүү нь юу болж байгааг ойлгохгүй салгаж гэж ядаад хамт явсан хүмүүсээс нь асуутал Төгсөө нь тайлбарлаж өгсөн юм шиг байгаа юм. Тэгээд буцаад явахад нь Төгсөө Наранхүүг араас нь татаж чирэн буйдан дээр унагаагаад дээрээс нь үсдэж дараад зууралдсан арай гэж салгахад Наранхүүгийн нүүр нь энд тэндгүй их маажуулсан байсан. Тэгээд салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн …” гэх мэдүүлэг /хх-27х/,

Гэрч Б.Бат-Оюун мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз бүсгүй Ариунаа түүний найз Төгсөө, Энхбат манай Энхбат, Эрдэнэдаваа нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Монгол караокед орж үйлчлүүлсэн. Тэгээд уг караокед коридорт урьд Солонгосд нэг хотод байсан танил Мөнхзаяа таарсан бөгөөд мэнд мэдэлцээд зөртөл Ариунаа араас гарч ирээд ямар нэг зүйл ярилгүйгээр Мөнхзаяагийн үснээс татаад унагаасан. Тэгээд салгах гэтэл энэ чинь хэн юм, юун хүүхэн юм гээд намайг алгадаад авсан. Би Солонгос улсад байхдаа таньдаг байсан юм гэж хэлтэл Мөнхзаяа руу дахин дайрч үсдсэн …” гэх мэдүүлэг /хх-29х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14907 тоот дүгнэлтэд:

“1. Г.Наранхүүгийн биед зулайн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцралд, нүүр зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн үед үүсэх боломжтой гэмтэл

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-38х/,

Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-15х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-16-18х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59, 62х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60, 63х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 60 дугаар хуудасны ар, 65х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Ариунаа нь 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол караокед нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, иргэн Б.Мөнхзаяаг илтэд үл хүндэтгэн үсдэж танхайрсан,

Шүүгдэгч Ж.Төгсөө нь 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол караокед найз Б.Ариунааг өмөөрч Г.Наранхүүтэй маргалдан улмаар нүүрийг нь маажиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Б.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Солонгос улсад хамт байсан Бат-Оюунтай таараад мэндэлтэл найзууд нь дуудаад яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр гадаа ирсэн байна гэхээр нь утсаар яриад гарах гэж байгаад Бат-Оюунтай дахин таарахаар нь гар бариад ээж нь сайн уу гэж асуутал миний ардаас нэг эмэгтэй үсдэж унагаан газар чирсэн …тайлбарлаад гадаадад хамт байсан тааралдаад мэнд мэдэж байна гэж хэлсэн боловч ойлгохгүй орилж дайраад дахин намайг үсдэж газар чирсэн …” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Наранхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Мөнхзаяа, Ариунаа хоёрыг 00-н өрөөнд оруулсан тэгээд учраа олчихлоо гээд гараад иртэл Төгсөө гэгч нь түрүүн намайг юу гээд байсан бэ гэснээ маажиж, үсдэж дараад толгой болон хөл рүү өшиглөсөн …Төгсөө нь үсдээд татаж байхдаа миний ам руу гараа хийж уруулнаас татаад байсан. Би сэгсрүүлж байхдаа гарнаас нь хазчихсан. Тэгээд уг караокены зөөгч болон бусад хүмүүс нь салгах шиг болсон …” гэх мэдүүлэг,

Гэрч А.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Монгол караокед зохион байгуулагчаар ажилладаг … 4 номерт орсон хүмүүсийн 1 залуу нь 8 номерт орсон хүмүүсийн 1 хүүхэнтэй тааралдаад хамт үүд рүү чиглээд алхтал 4 номероос сүүлд нэрийг нь мэдсэн Ариунаа гэх эмэгтэй гарч ирээд тэр Мөнхзаяа гэх эмэгтэйг үсдэж татаад газар унагаасан. Тэгээд манай зөөгч нар салгасан, тэгээд хүмүүс салгаад байхад л орилж хашгиран дайраад байсан …Тэгээд Мөнхзаяа нь өрөөнөөсөө Наранхүү гэх эмэгтэйтэй хамт үүд рүү гарах гэтэл Ариунаа нь дахин Мөнхзаяа руу дайрч үсдсэн. Наранхүү нь юу болж байгааг ойлгохгүй салгах гэж ядаад хамт явсан хүмүүсээс нь асуутал Төгсөө нь тайлбарлаж өгсөн юм шиг байгаа юм, тэгээд буцаад явахад нь Төгсөө Наранхүүг араас нь татаж чирэн буйдан дээр унагаагаад дээрээс нь үсдэж дараад зууралдсан, арай гэж салгахад Наранхүүгийн нүүр нь энд тэндгүй их маажуулсан байсан …” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “… Ариунаа гэх эмэгтэй гарч ирээд тэр Мөнхзаяа гэх эмэгтэйг үсдэж татаад газар унагаасан. Тэгээд манай зөөгч нар салгасан. Тэгээд хүмүүс салгаад байхад л орилж хашгиран дайраад байсан би бодохдоо Ариунаа нь нөхрөө урьдын танилтайгаа таарахад нь хардаад тэр эмэгтэйг үсдчихлээ гэж бодсон … Тэгээд Мөнхзаяа нь өрөөнөөсөө Наранхүү гэх эмэгтэйтэй хамт үүд рүү гарах гэтэл Ариунаа нь дахин Мөнхзаяа руу дайрч үсдсэн. Наранхүү нь юу болж байгааг ойлгохгүй салгаж гэж ядаад хамт явсан хүмүүсээс нь асуутал Төгсөө нь тайлбарлаж өгсөн юм шиг байгаа юм. Тэгээд буцаад явахад нь Төгсөө Наранхүүг араас нь татаж чирэн буйдан дээр унагаагаад дээрээс нь үсдэж дараад зууралдсан арай гэж салгахад Наранхүүгийн нүүр нь энд тэндгүй их маажуулсан байсан. Тэгээд салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн …” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Бат-Оюун мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз бүсгүй Ариунаа түүний найз Төгсөө, Энхбат манай Энхбат, Эрдэнэдаваа нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Монгол караокед орж үйлчлүүлсэн. Тэгээд уг караокед коридорт урьд Солонгосд нэг хотод байсан танил Мөнхзаяа таарсан бөгөөд мэнд мэдэлцээд зөртөл Ариунаа араас гарч ирээд ямар нэг зүйл ярилгүйгээр Мөнхзаяагийн үснээс татаад унагаасан. Тэгээд салгах гэтэл энэ чинь хэн юм, юун хүүхэн юм гээд намайг алгадаад авсан. Би Солонгос улсад байхдаа таньдаг байсан юм гэж хэлтэл Мөнхзаяа руу дахин дайрч үсдсэн …” гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14907 тоот дүгнэлт /хх-38х/, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-15х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-16-18х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59, 62х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60, 63х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 60 дугаар хуудасны ар, 65х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Ариунаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан, Ж.Төгсөөд мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрт зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогч Г.Наранхүү нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Хохирогч Б.Мөнхзаяа нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн болно.

 Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж,  Б.Ариунаа, Ж.Төгсөө нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.