Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/910

 

 

 

 

  2024         12             18                                  2024/ШЦТ/910

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор, улсын яллагч С.Сүрэнхорол, шүүгдэгч Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 186/2024/0900/Э индекстэй хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Д,

          Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ххх аймгийн ххх  сумын нутаг дэвсгэрт байрлах “ххх” гэх газраас Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “ховор ургамлын жагсаалт”-д багтсан 778.8кг Сибирь хушны үр идээ /самар-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн ххх улсын дугаартай ххх маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологи, ургамалын аймагт 77.023.320 төгрөгийн шууд хохирол түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 385.116.600 төгрөгийн хохирол, хор уршиг  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

          1.1. Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлгээ үнэн зөв өгсөн нэмж  мэдүүлэх зүйл  байхгүй гэв.

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О:...ххх  сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. 77.023.320x5=385.116.600 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 85-87 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.О:...манай ах Д нь энэ оны 8 дугаар сарын 27-ны өдөр ххх  аймгийн ххх сумын “ххх” гэх газар луу ганцаараа самар түүхээр явсан. Тэндээ самар түүж байгаад 8 дугаар сарын 31-ний өглөө надруу манай ах холбогдоод ххх улсын дугаартай ххх маркийн тээврийн хэрэгсэл аваад ир гэхээр нь би “ххх” гэх газрын ойролцоо ахад машиныг нь дөхүүлж өгсөн. Ах машинаа аваад цаашаагаа ганцаараа явсан харин би замын унаанд суугаад буцсан. Тэгсэн манай ах түүж бэлтгэсэн самраа тээвэрлээд буцаж явж байх замдаа цагдаа нарт саатуулагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Н:...манай үеэл Б.Д нь энэ оны 8 дугаар сарын 27-ны өдөр надтай холбогдоод ххх аймгийн ххх сумын “ххх” гэх газарлуу хүргээд өгөх боломж байна уу самар түүх гэсэн юм гэхээр нь би дөхүүлж өгсөн. Тэгээд би тэндээсээ буцаад гэрлүүгээ харьсан. Манай аав 67 настай бие нь тааруу суумгаа болох гээд байдаг учраас би асардаг. Ийшээ тийшээ хаяад явж чаддаггүй аав бид хоёр хоёулхнаа амьдардаг. Сүүлд сураг сонсоход Б.Д нь түүсэн самраа цагдаад хураалгасан гэж байсан. Өөрөөр би дахиж холбогдсон асуудал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24-27 дугаар тал/,

           2.4. Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч цагдаагийн дэслэгч А.Есөнтөмөрийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №2886 дугаартай дүгнэлтэд:…

           1. Сибирь Хуш  Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу ур.

           2. Сибирь Хуш Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал.

           3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь Хуш Pinus sibirica Du Tour -ийн үрийн түүж бэлтгэсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.

           4. Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй.

           5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 38.14% байх тул нойтон байна.

           6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой.

           1. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой.

           2. Шинжилгээнд ирүүлсэн 0.5кг дээжээс шинжилж үзэхэд хар хүрэн өнгөтэй, хөгцөрч, муудаагүй байгаа тул цаашид зориулалтын дагуу ашиглах боломжтой.

           3. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98.900 төгрөг х 778.8кг = 77.023.320 төгрөг байна. /хх-ийн 64-70-р хуудас/,

          2.5. Б.Дгийн:..хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлнө. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 97-98 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Улсын яллагч хавтас хэргээс:яллах дүгнэлтийн хавсралтанд дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулъя гэв.

            3.2.   Шүүгдэгч хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрт байрлах “ххх” гэх газраас Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “ховор ургамлын жагсаалт”-д багтсан 778.8кг Сибирь хушны үр идээ /самар-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн ххх улсын дугаартай ххх маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологи, ургамалын аймагт 77.023.320 төгрөгийн шууд хохирол түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 385.116.600 төгрөгийн хохирол, хор уршиг  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

         - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О:...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. 77.023.320x5=385.116.600 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 85-87 дугаар тал/,

          - гэрч Б.О:...манай ах Д нь энэ оны 8 дугаар сарын 27-ны өдөр ххх аймгийн ххх  сумын “ххх” гэх газар луу ганцаараа самар түүхээр явсан. Тэндээ самар түүж байгаад 8 дугаар сарын 31-ний өглөө надруу манай ах холбогдоод ххх улсын дугаартай ххх маркийн тээврийн хэрэгсэл аваад ир гэхээр нь би “ххх” гэх газрын ойролцоо ахад машиныг нь дөхүүлж өгсөн. Ах машинаа аваад цаашаагаа ганцаараа явсан харин би замын унаанд суугаад буцсан. Тэгсэн манай ах түүж бэлтгэсэн самраа тээвэрлээд буцаж явж байх замдаа цагдаа нарт саатуулагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар тал/,

          - гэрч Э.Н:...манай үеэл Б.Д нь энэ оны 8 дугаар сарын 27-ны өдөр надтай холбогдоод ххх аймгийн ххх сумын “ххх” гэх газарлуу хүргээд өгөх боломж байна уу самар түүх гэсэн юм гэхээр нь би дөхүүлж өгсөн. Тэгээд би тэндээсээ буцаад гэрлүүгээ харьсан. Манай аав 67 настай бие нь тааруу суумгаа болох гээд байдаг учраас би асардаг. Ийшээ тийшээ хаяад явж чаддаггүй аав бид хоёр хоёулхнаа амьдардаг. Сүүлд сураг сонсоход Б.Д нь түүсэн самраа цагдаад хураалгасан гэж байсан. Өөрөөр би дахиж холбогдсон асуудал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24-27 дугаар тал/,

           - Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч цагдаагийн дэслэгч А.Есөнтөмөрийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №2886 дугаартай дүгнэлтэд:…

           1. Сибирь Хуш  Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу ур.

           2. Сибирь Хуш Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал.

           3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь Хуш Pinus sibirica Du Tour -ийн үрийн түүж бэлтгэсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.

           4. Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй.

           5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 38.14% байх тул нойтон байна.

           6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой.

           - Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой.

           - Шинжилгээнд ирүүлсэн 0.5кг дээжээс шинжилж үзэхэд хар хүрэн өнгөтэй, хөгцөрч, муудаагүй байгаа тул цаашид зориулалтын дагуу ашиглах боломжтой.

           - Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98.900 төгрөг х 778.8кг = 77.023.320 төгрөг байна. /хх-ийн 64-70-р хуудас/, болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл,  шүүгдэгч нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрт байрлах “ххх” гэх газраас Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “ховор ургамалын жагсаалт”-д багтсан 778.8кг Сибирь хушны үр идээ /самар-г зохих звөшөөрөлгүйгээр түүж бэлтгэн 84-46 УАВ улсын дугаартай бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэн байгаль экологи, ургамалын аймагт 77.023.320 төгрөгийн шууд хохирол түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 385.116.600 төгрөгийн хохирол, хор уршиг  учруулж байгаа нь хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрсдийн  дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “ховор ургамлын жагсаалт”-д багтсан 778.8кг Сибирь хушны үр идээ /самар-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн 84-46 УАВ улсын дугаартай бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологи, ургамалын аймагт 77.023.320 төгрөгийн шууд хохирол түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 385.116.600 төгрөгийн хохирол, хор уршиг  учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Б.Дгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “ зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Д нь “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор  ховор ургамалыг түүсэн,  тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас Байгаль Орчин уур амьсгалын санд 385.116.600 төгрөгний хохирол хор уршиг учруулсан боловч төлөөгүй, мөн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 15.000.000 төгрөг нийт Б.Дгаас 400.116.600 /дөрвөн зуун сая нэг зуун арван зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж улсын орлого оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн  дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч Б.Дг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул  шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 778.8кг хуш модны самрыг эд мөрийн баримтаар тооцож, Экологийн  цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн хашаанд байрлах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн  цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгахыг дурдах нь зүйтэй байна.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг, түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

          5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 778.8кг хуш модны самрыг эд мөрийн баримтаар тооцож, Экологийн  цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн хашаанд байрлах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн  цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгаас 400.116.600 /дөрвөн зуун сая, нэг зуун арван зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ