Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/915

 

 

 

 

2024          12         19                                      2024/ШЦТ/915

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор, улсын яллагч Г.Гармаа, шүүгдэгч Ө.Ч, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Чт холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 186/2024/0908/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ө.Ч,

         Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ө.Ч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хх дугаар байрны хх тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг Г.Ө “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “дух, уруулд язарсан шарх, дух, зүүн зовхи, хацар, шанаа, эрүү, хоёр чихний дэлбээ, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                           

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

          1.1.    Шүүгдэгч Ө.Ч нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Т:...би нөхөр Ө ххх  онд гэр бүл болоод ххх хүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр маань ххх  жил онгоцны инженерээр ажиллаад 2018 онд тэтгэвэртээ гарч 2022 оноос "ххх СӨХ-ийн даргаар ажиллаж байсан. Хүү Ч нь ххх онд төрсөн, ххх дүгээр цэцэрлэгт хүмүүжсэн, дээд боловсролтой, ххх  онд Нийслэлийн ххх  дүгээр сургуульд орж 2005 онд төгссөн. Дээд урлагийн дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгсөөд хүү маань эхнэр Т гэр бүл болоод ххх хүүхэдтэй том хүүхэд нь ххх настай. Хүү одоогоор ажил нь нэг юм болоод хийсэн зүйлгүй байгаа. Нөхөр маань тэтгэвэрт гарснаасаа хойш өөрийн дураараа байнга л пиво уудаг. Нөхөр маань элэгний хатууралтай тархиндаа 7 жилийн өмнө согтуу явж байгаад унаад гэмтэл авч байсан бөгөөд цус хуралт гавал тархины цууралтай гээд хагалгаанд орж байсан. Нөхөр маань залуудаа их л согтуурхдаг байсан сүүлийн үед бол уухаараа согтуурхах нь гайгүй байсан. Хүү маань хааяа нэг архи уудаг. Агсам энэ тэр тавиад байдаггүй. Өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед байх нөхөр маань гэртээ үлдээд би ажилруугаа явсан. Би ажил дээр ирээд удаагүй 11 цаг 30 минутын үед нөхөрлүүгээ залгаад хаана байгаа юм гэхэд өрхийн эмнэлэг дээр байна гэж байсан. Өнөөдөр би нөхөрт чи өрхийн эмнэлэг ороод шинжилгээний бичиг авчихаарай. Нэгдэх өдөр эмнэлэгт үзүүлнэ шүү гэж хэлсэн. 14:00 цаг өнгөрч байх үед нөхөр маань надруу залгаад Ч гэрт ирсэн байна. Юм уучихсан явж байна гээд би хүнтэй байсан болохоор эргээд залгая гээд салгасан. Тэгээд үсээ засуулж дуусчихаад нөхөрлүүгээ залгахад утас нь дуудаад аваагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Т:...миний бие эхнэр У болон ххх хүүхдийн хамт ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод оршин сууж амьдардаг. Манай хадам аав Ө, хадам ээж Т, хадам дүү А нар мөн ххх үүргийн ххх  дугаар хороо, хххх тоотод оршин сууж амьдардаг. Болсон асуудлын тухайд 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 14:00 цагийн орчимд эхнэр болон бага 2 хүүхэдтэйгээ гэртээ байж байхад гаднаас хадам аав бага зэрэг уусан бололтой нэлээн уурласан бухимдсан байдалтай хадам ээжтэй утсаар яриад орж ирсэн утсаар ярихдаа Ч /төрсөн хүү нь согтуу гэрт ирсэн байна надруу уурлаад хараагаад байна би хаана байхав дээ Т, З хоёр дээр орж ирээд байна. Миний эмчилгээнд өгсөн мөнгөө нэхээд авна гээд тэрийг өгөөрэй гээд нэлээн ууртай бухимдсан байдалтай ярихаар нь манай эхнэр хүүхдүүдийн хажууд юу яриад байгаа юм гээд аавд жаахан уурласан байдалтай хэлэхэд аав гэрээс гараад явчихсан. Ингээд эхнэр бид 2 нээх ч бодсон зүйлгүй гэртээ байж байгаад эхнэр 15:00 цаг нэлээн өнгөрөөд Gem plase-д байдаг гоо сайхныхаа салон руу явж би гэртээ ххх бага хүүхдээ хараад үлдсэн. Тэгээд би 16:00 цагийн үед гадуур хувиараа бараа зардаг учир барааны хүргэлт хийчихээд 17 цаг 40 минутын орчимд гэртээ ирсэн тэгэхэд эхнэр 18:00 цагийн үед надруу залгаад салоны хивс бохирдсон байна аавынхаас хивс угаагчийг аваад ажил дээр хүрээд ир гээд би ярьснаас нь хойш 10-20 минутын дараа байрны 9 давхрын 53 тоотод байх хадам аавынх руу ороход үүдний шалан дээр хадам аавын гар утас газар байсан том өрөөний үүдэнд хадам ах Чн гутал нь байсан тэгээд том өрөө рүү шагайгаад харахад хадам ах өрөөний гол хэсэгт байдаг буйдан дээр доошоо харсан байдалтай унтаж байсан. Би хивс угаагч авах гээд унтлагын өрөө рүү нь ороход өрөөний гол хэсэгт байдаг орон дээр хадам аав Ө дээшээ харсан байдалтай нүүр нь хавдчихсан толгой хэсэгтээ зулгарсан гадуур өмссөн фудволк нь нэлээн цус болчихсон орны доор хэсэгт цус болчихсон байсан тэгээд би юу болвоо гээд ааваа сэрээрэй гээд хөлөөс нь барьтал хөл нь хүйтэн ямар нэгэн хариу өгөхгүй ухаангүй болчихсон байсан. Тэр доороос айсандаа орц руу гараад орцонд эхнэр Уранзул болон хадам ээж Төмөрсүх нарлуу залгаж дуудсан тэгээд хадам ээж түрүүлж ирээд бид 2 хамт ороод би хадам ах Ч ахаа босооч ээ юу болсон юм бэ гэхэд нэлээн согтуурхуу янзтай яасан бэ гээд сэрсэн тэгээд аавыг яачихсан юм бэ гэхэд ах босож ирээд аавыг харснаа гэнэт ухаан орсон юм шиг тэвэрч аваад ааваа сэрээрэй гээд амьсгалахгүй байна гээд цээжин дээр нь дарсан. Би аавыг яачихсан юм бэ гэхэд хадам ах би юу хийчих вэ писда л гээд би одоо шоронд орохын байна л даа гээд байсан ингээд би хадам ээжээс түргэн дуудах уу цагдаа дуудах уу гэхэд түргэн дууд гээд би хххт дуудлага өгсөн тэгэхэд ххх-аас түрүүлээд цагдаа нар орж ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр тал/,

            2.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын      27-ны өдрийн 06/124 дугаартай дүгнэлт:

         1. Шинжилгээнд ирүүлсэн “1,2,3,4,5,6,7,8,9,10,11” гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин “№4 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

         2. Шинжилгээнд тэнцсэн №1 дугаартай гарын мөр  нь гарын хээний нэгдсэн санд MN0000510024706  дугааруудаар бүртгэлтэй Зоригтсайхан овогтой Түмэнжаргалын зүүн гарын алганы дардастай тохирно. Харин “2,3,5,6,7,8,9,10,11,12,13,14” дугаартай гарын мөрүүд нь санд бүртгэлтэй гарын мөрүүд болон гарын хээний дардасуудтай тохирохгүй байна.

          3. Талийгаач Г.Ө холбогдогч Ө.Ч  нарын гарын хээний дардастай тохирохгүй байна.

          4. Г.Өын гарын хээний  дардас нь санд MN005610007485 дугаар санд 1 удаа холбогдогч Ө.Ч нь MN0001100082098 MN0005200062558 MN000610028384 дугаараар тус тус 3 удаа бүртгэгдэж байна гэх дүгнэлт. /хх-ийн 101-108 дугаар тал/,

           2.4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын      15-ны өдрийн 2013 дугаартай дүгнэлт:

           1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн куртик, хар саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн өмд, хар өнгийн судалтай оймс дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Цэнхэр өнгийн подволк, хар өнгийн дотоож, хар өнгийн хос гутал дээр цус илрээгүй. Хувцаснуудад биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй.

           2. саарал өнгийн куртик, хар саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн өмд, хар өнгийн судалтай оймсон дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Г.Ө гэж хаягалсан цусны ДНХ-ийн тогтоц нь Г.Ө гэж хаягалсан  цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ө.Ч гэж хаягалсан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэх  дүгнэлт. /хх-ийн 109-112 дугаар тал/,

           2.5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын     15-ны өдрийн 2014 дугаартай дүгнэлт:

           1. Шинжилгээнд ирүүлсэн цэцэгтэй улбар шар өнгийн дэвсгэр даавуу, цагаан өнгийн дэрний уут, цагаан өнгийн хөнжлийн даавуу, саарал өнгийн урагдсан богино ханцуйтай цамц, хар өнгийн урагдсан майкан дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн.Хувцаснуудад биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй.

           2. Цэцэгтэй улбар шар өнгийн дэвсгэр даавуу, цагаан өнгийн дэрний уут, цагаан хөнжлийн даавуу, саарал өнгийн урагдсан богино ханцуйтай цамц, хар өнгийн урагдсан богино ханцуйтай цамц, хар өнгийн урагдсан майкан дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Г.Ө гэж хаягалсан  цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ө.Ч гэж хаягалсан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэх дүгнэлт. /хх-ийн 118-122 дугаар тал/,

           2.6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын     15-ны өдрийн 2015 дугаартай дүгнэлт:

           1. Ө.Ч гэж хаягалсан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. /хх-ийн 126-128 дугаар тал/,

            2.7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын    25-ны өдрийн 4155 дугаартай дүгнэлт:

           1. Ө.Чийн биед баруун шуу, бугуй, зүүн шуу, бугуй, сарвуунд  цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун шуу, сарвууны цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна.

           4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 134-135 дугаар тал/,

           2.8. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1296 дугаартай дүгнэлт:

           1. Шинжилгээгээр Г.Ө цогцост цээжний баруун 2-9, зүүн 3.4.8.7-р хавирганы хугарал, дух, уруулд язарсан шарх, дух, зүүн зовхи, хацар, шанаа, эрүү, хоёр чихний дэлбээ, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд тогтоогдлоо.

           2. Цээжний баруун 2-9, зүүн 3,4,6,7-р хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр сэхээн амьдруулах арга хэмжээ авах үед үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           4. Цээжний баруун 2-9, зүүн 3,4,6,7-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5. Талийгаач нь зүрхний булчингийн томрох хэлбэрийн эмгэгшлийн улмаас зүрх судасны архаг дутагдалд орж нас барсан байна. Талийгаач нь дээрх гэмтлүүдийг аваад үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэх дүгнэлт. /хх-ийн 139-143 дугаар тал/,

           2.9. Шүүх сэтгэц эмгэг судлалын 412 дугаартай дүгнэлт:

           1.Ө.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            2. Ө.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3. Ө.Ч нь асуултанд үнэн зөв хариулах, мэдүүлэг, үнэн зөв өгөх чадвартай байна.

            4.Ө.Ч нь асуултанд хариулах чадвартай байна.

            5.Ө.Ч гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.

            6.Ө.Ч нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.

            7.Ө.Ч нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

             8.Ө.Чт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт. /хх-ийн 153-155 дугаар тал/,

 

         Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.

3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай хавтас хэргээс: шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон  баримтуудыг шинжлэн судлуулна гэв.

           3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулж, шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах  талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ө.Ч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх дугаар байрны ххх тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг Г.Өтай “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “дух, уруулд язарсан шарх, дух, зүүн зовхи, хацар, шанаа, эрүү, хоёр чихний дэлбээ, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Т:...би нөхөр Ө ххх онд гэр бүл болоод ххх ххүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр маань ххх 33 жил онгоцны инженерээр ажиллаад 2018 онд тэтгэвэртээ гарч 2022 оноос ххх  СӨХ-ийн даргаар ажиллаж байсан. Хүү Ч нь ххх  онд төрсөн, ххх дүгээр цэцэрлэгт хүмүүжсэн, дээд боловсролтой, ххх онд Нийслэлийн ххх дүгээр сургуульд орж 2005 онд төгссөн. Дээд урлагийн дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгсөөд хүү маань эхнэр Ттай гэр бүл болоод ххх хүүхэдтэй том хүүхэд нь ххх настай. Хүү одоогоор ажил нь нэг юм болоод хийсэн зүйлгүй байгаа. Нөхөр маань тэтгэвэрт гарснаасаа хойш өөрийн дураараа байнга л пиво уудаг. Нөхөр маань элэгний хатууралтай тархиндаа 7 жилийн өмнө согтуу явж байгаад унаад гэмтэл авч байсан бөгөөд цус хуралт гавал тархины цууралтай гээд хагалгаанд орж байсан. Нөхөр маань залуудаа их л согтуурхдаг байсан сүүлийн үед бол уухаараа согтуурхах нь гайгүй байсан. Хүү маань хааяа нэг архи уудаг. Агсам энэ тэр тавиад байдаггүй. Өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед байх нөхөр маань гэртээ үлдээд би ажилруугаа явсан. Би ажил дээр ирээд удаагүй 11 цаг 30 минутын үед нөхөрлүүгээ залгаад хаана байгаа юм гэхэд өрхийн эмнэлэг дээр байна гэж байсан. Өнөөдөр би нөхөрт чи өрхийн эмнэлэг ороод шинжилгээний бичиг авчихаарай. Нэгдэх өдөр эмнэлэгт үзүүлнэ шүү гэж хэлсэн. 14:00 цаг өнгөрч байх үед нөхөр маань надруу залгаад Чинзориг гэрт ирсэн байна. Юм уучихсан явж байна гээд би хүнтэй байсан болохоор эргээд залгая гээд салгасан. Тэгээд үсээ засуулж дуусчихаад нөхөрлүүгээ залгахад утас нь дуудаад аваагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр тал/,

           - гэрч З.Тн:...миний бие эхнэр У болон ххх хүүхдийн хамт ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод оршин сууж амьдардаг. Манай хадам аав Ө, хадам ээж Т, хадам дүү А нар мөн ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх тоотод оршин сууж амьдардаг. Болсон асуудлын тухайд 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 14:00 цагийн орчимд эхнэр болон бага 2 хүүхэдтэйгээ гэртээ байж байхад гаднаас хадам аав бага зэрэг уусан бололтой нэлээн уурласан бухимдсан байдалтай хадам ээжтэй утсаар яриад орж ирсэн утсаар ярихдаа Ч төрсөн хүү нь согтуу гэрт ирсэн байна надруу уурлаад хараагаад байна би хаана байхав дээ Т, З хоёр дээр орж ирээд байна. Миний эмчилгээнд өгсөн мөнгөө нэхээд авна гээд тэрийг өгөөрэй гээд нэлээн ууртай бухимдсан байдалтай ярихаар нь манай эхнэр хүүхдүүдийн хажууд юу яриад байгаа юм гээд аавд жаахан уурласан байдалтай хэлэхэд аав гэрээс гараад явчихсан. Ингээд эхнэр бид 2 нээх ч бодсон зүйлгүй гэртээ байж байгаад эхнэр 15:00 цаг нэлээн өнгөрөөд Gem plase-д байдаг гоо сайхныхаа салон руу явж би гэртээ 2 бага хүүхдээ хараад үлдсэн. Тэгээд би 16:00 цагийн үед гадуур хувиараа бараа зардаг учир барааны хүргэлт хийчихээд 17 цаг 40 минутын орчимд гэртээ ирсэн тэгэхэд эхнэр 18:00 цагийн үед надруу залгаад салоны хивс бохирдсон байна аавынхаас хивс угаагчийг аваад ажил дээр хүрээд ир гээд би ярьснаас нь хойш 10-20 минутын дараа байрны 9 давхрын 53 тоотод байх хадам аавынх руу ороход үүдний шалан дээр хадам аавын гар утас газар байсан том өрөөний үүдэнд хадам ах Ч гутал нь байсан тэгээд том өрөө рүү шагайгаад харахад хадам ах өрөөний гол хэсэгт байдаг буйдан дээр доошоо харсан байдалтай унтаж байсан. Би хивс угаагч авах гээд унтлагын өрөө рүү нь ороход өрөөний гол хэсэгт байдаг орон дээр хадам аав Ө дээшээ харсан байдалтай нүүр нь хавдчихсан толгой хэсэгтээ зулгарсан гадуур өмссөн фудволк нь нэлээн цус болчихсон орны доор хэсэгт цус болчихсон байсан тэгээд би юу болвоо гээд ааваа сэрээрэй гээд хөлөөс нь барьтал хөл нь хүйтэн ямар нэгэн хариу өгөхгүй ухаангүй болчихсон байсан. Тэр доороос айсандаа орц руу гараад орцонд эхнэр Уранзул болон хадам ээж Т нарлуу залгаж дуудсан тэгээд хадам ээж түрүүлж ирээд бид 2 хамт ороод би хадам ах Ч ахаа босооч ээ юу болсон юм бэ гэхэд нэлээн согтуурхуу янзтай яасан бэ гээд сэрсэн тэгээд аавыг яачихсан юм бэ гэхэд ах босож ирээд аавыг харснаа гэнэт ухаан орсон юм шиг тэвэрч аваад ааваа сэрээрэй гээд амьсгалахгүй байна гээд цээжин дээр нь дарсан. Би аавыг яачихсан юм бэ гэхэд хадам ах би юу хийчих вэ писда л гээд би одоо шоронд орохын байна л даа гээд байсан ингээд би хадам ээжээс түргэн дуудах уу цагдаа дуудах уу гэхэд түргэн дууд гээд би ххх-т дуудлага өгсөн тэгэхэд ххх-аас түрүүлээд цагдаа нар орж ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр тал/,

            - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын           15-ны өдрийн 2015 дугаартай дүгнэлт. /хх-ийн 134-135 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1296 дугаартай дүгнэлт, /хх-ийн 139-143 дугаар тал/, зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг цохиж  эрүүл нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчтой маргалдаж, улмаар түүнийг цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Чийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Ө.Чийг  “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

            Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судалж   хохирогч нь мөрдөн шалгах, прокурорын шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, харин шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Т  утсаар ярьсан байх тул шүүх шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Чийн 82 /наян хоёр/ хоног цагдан хоригдсон хугацааг нь   нэг хоногийн 15 нэгжээр тооцож 1.230.000 төгрөгийг хасаж,  1470 нэгж буюу 1.470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж  шүүх дүгнэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэлээ.

         Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                          

                                                                                                           ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ө.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Чийг 2700  /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000  /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Чийн 82 /наян хоёр/ хоног цагдан хоригдсон хугацааны нэг хоногийн 15 нэгжээр тооцож 1.230.000 төгрөгийг хасаж,  1470  /нэг мянга дөрвөн зуун далан/ нэгж буюу 1.470.000 /нэг сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Чт оногдуулсан 1.470.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          6. Шүүгдэгч Ө.Ч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд  хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ