Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Хохирогч Ц.Дагиймаа,

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ /шүүгдэгч өөр өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Н.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2017 2503 0351 дугаартай  хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хойд эцэг, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 24-274б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, Боржигон овогт Нэргүйн Бат-Эрдэнэ /РД:УЧ92121710/,

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ц.Дагиймааг бусадтай хардсаны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Дагиймаа мэдүүлэхдээ: “2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би найзынхаа төрсөн өдөрт очоод харих гэж явж байгаад Бат-Эрдэнэтэй таарсан. Намайг найзтайгаа хардаад машиндаа суулгасан. Тэгээд харанхуй гудамжинд очиж машиндаа намайг зодсон. Тэгээд машиндаа намайг авч хоноод өдөр гэрт хүргэж өгсөн. Гэр рүүгээ ороход миний биеийн байдал муу байсан. Тэгээд гэрийнхэн цагдаа болон түргэн тусламж дуудсан. Надад гомдол санал байхгүй” гэв.

Н.Бат-Эрдэнэ сэжигтнээр мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө: “…тэгээд би доошоо уруудаад цагаан байр луу буюу өөрийнхөө гэрийн гадаа очоод юу хийж яваа юм Даваанямтай унтсан уу гэж асуухад юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би хоёр хацрыг нь гараараа хавчсан. Тэгээд би Дагиймааг алгадсан. Тэгээд би Дагиймааг Даваанямтай унтсан эсэхийг шалгахаар Дагиймааг бэлэг эрхтэн рүү гараа хийсэн. Тэгээд хэсэг юм ярьж байгаад чи харих юм уу гэтэл Дагиймаа яаж ийм царайтай гэр лүүгээ явах юм танай гэрт орж унтъя гэхээр нь би чам шиг бузар юмыг гэртэ оруулахгүй харин эгчийн паабад очиж унтъя гээд бид хоёр манай эгчийн ажиллуулдаг паабын гадаа очсон …” гэх мэдүүлэг,  

Хохирогч Ц.Дагиймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай найз Даваанямын төрсөн өдөр байсан. Орой 20 цагийн орчимд Давааням намайг манай гэрээс ирж авсан. Тэгээд 00-01 цагийн орчимд Давааням бид хоёр завсарын буудлаас такси бариад дээшээ өгсөөд камелын буудал орчим явж байтал Бат-Эрдэнэ өөрийнхөө 33-70 УНС улсын дугаартай маркийг нь мэдэхгүй машинтайгаа таксины урдуур хөндлөн зогсож Давааням бид хоёрын сууж явсан таксийг зогсоогоод Бат-Эрдэнэ өөрөө машинаасаа бууж ирээд Даваанямыг чирч буулгаад заамдалцаад зогсож байсан. Тэгээд Давааням зугтаагаад араас нь хоёр залуу хөөгөөд алга болчихсон. Тэгээд Бат-Эрдэнэ намайг өөрийнхөө машин руу чирч оруулсан. Тэгээд нэг харанхуй гудамж руу машинаа оруулсан. Тэгээд Бат-Эрдэнэ урд суудлаасаа бууж арын суудал дээр миний хажууд хүрч ирээд миний хоёр гутал, куртик өмд дотоожийг маань тайлсан. Тухайн үед миний сарын тэмдэг ирчихсэн ариун цэврийн хэрэглэл хийчихсэн байсан бөгөөд Бат-Эрдэнэ тэрийг аваад чиний биеийн юм ирчихсэн гэсэн энэ үү дуусчихсан байгаа юм биш үү пизда минь гээд орилж хашгичаад байсан. Тэгээд Бат-Эрдэнэ миний үснээс зулгаагаад та хоёр унтсан уу хаана аль буудлаас гарч ирсэн бэ гээд миний нүүр лүү гараараа их олон удаа цохисон …” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

Гэрч Ж.Даваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Дагиймаа Бат-Эрдэнэ хоёр одоогоос 3 жилийн өмнө танилцаад хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард манай охин Дагиймаа нэг залуу дагуулаад ирсэн байсан. Тэгээд манай гэрт 2016 оны 6 дугаар сар хүртэл манай гэрт Бат-Эрдэнэ, Дагиймаа хоёр амьдарч байгаад 2016 оны 06 дугаар сараас тусдаа гарсан. Манай гэрт амьдрах хугацаандаа Бат-Эрдэнэ нь Дагиймааг их дарамтанд байлгадаг байсан. Янхан банзлаар нь дуудна, зодож нүддэг байсан. Тэгээд муудалцахаараа хэдэн сар алга болж байгаад эргээд хүрээд ирнэ. Бат-Эрдэнэ юм л болвол Дагиймааг зодож нүдээд байдаг юм манай нөхөр бид хоёр хэсэг чимээгүй байж байгаад сүүлд нь үг хэлдэг болсон. Тэгээд л бид хоёрыг үгэлэхээр нь Дагиймааг дагуулж гарч зодчихоод ороод ирнэ их хэцүү зэрлэг хүн. Дагиймаа энэ хоёр ямар шалтгаанаас болж муудалцаад ямар шалтгаанаас болж муудалцаад ямар шалтгаанаас болж Дагиймааг зодоод байдгийг нь мэдэхгүй юм. Дагиймаа өөрөө ч бид нараас нуугаад хэлдэггүй юм. Сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дагиймааг бас зодсон байсан бөгөөд Бат-Эрдэнэ манай нөхөрт Дагиймааг хүнтэй явалдаад байна би 3 жил хамт амьдарсан болохоор найзууд хэлээд тэссэнгүй зодчихлоо гэж хэлсэн …” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1776 тоот дүгнэлтэд:

“1. Ц.Дагиймаагийн биед тархи доргилт, шанаа, хацар, чихний цус хуралт, баруун нүдний гадна булан, эрүүний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн.

6.7. Ц.Дагиймаагийн гэх үтрээний арчдас, наалдац эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн байна.

8. Ц.Дагиймаа нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна” гэжээ /хх-18х/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28-29х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-35-43х/ зэрэг болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ц.Дагиймааг бусадтай хардсаны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Дагиймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “… Тэгээд Бат-Эрдэнэ миний үснээс зулгаагаад та хоёр унтсан уу хаана аль буудлаас гарч ирсэн бэ гээд миний нүүр лүү гараараа их олон удаа цохисон …” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Даваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “… Тэгээд л бид хоёрыг үгэлэхээр нь Дагиймааг дагуулж гарч зодчихоод ороод ирнэ их хэцүү зэрлэг хүн. Дагиймаа энэ хоёр ямар шалтгаанаас болж муудалцаад ямар шалтгаанаас болж муудалцаад ямар шалтгаанаас болж Дагиймааг зодоод байдгийг нь мэдэхгүй юм. Дагиймаа өөрөө ч бид нараас нуугаад хэлдэггүй юм. Сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дагиймааг бас зодсон байсан бөгөөд Бат-Эрдэнэ манай нөхөрт Дагиймааг хүнтэй явалдаад байна би 3 жил хамт амьдарсан болохоор найзууд хэлээд тэссэнгүй зодчихлоо гэж хэлсэн …” гэх мэдүүлгүүд,

 хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1776 тоот дүгнэлт /хх-18х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28-29х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-35-43х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байдал арилсан байна.

Иймд шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Дагиймаа шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ нараас “сайн дураараа эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.