2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал,

улсын яллагч Г.Ганзориг,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407003580271 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, ******* ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, мэргэжилтэй, , , , , , од оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/624 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* (РД: ).

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 17- ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт Э.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Э.ын толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамрын нуруунд цус хуралт, хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, ******* уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салст, зүүн шуу, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч О.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 17- ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт Э.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Э.ын толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамрын нуруунд цус хуралт, хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, ******* уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салст, зүүн шуу, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн нд байрлах “” гэх нэртэй амралтын газарт ажлын газрын хүмүүсийн хамтаар 09 цагийн үед ирсэн. ...Орой болж 17 цагийн үед шагнал гардуулах ёслол эхэлж дараа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн ба би тухайн орой 3 хундага архи уусан. Орой болж ажлын газрын хүмүүс явах нь яваад, үлдэх нь үлдэж байсан ба 6 хүн үлдэж амрахаар болсон. Орой амрах гээд авсан байшиндаа ортол ажлын газрын хүмүүс дотор нь байсан. Тэгэхээр нь би ажлын газрын хүмүүст саад болохгүй гээд өөрийн машин руугаа байшингаас эд зүйлээ зөөж байсан чинь хамт ажилладаг ******* гэх залуу араас дагаад юм яриад яваад байсан. Тухайн үед би *******ыг тоохгүй согтуурхаж байна гэж бодоод хаячихсан байсан чинь машин дотроо сууж байх үед гэнэт хаалга онгойлгоод хажуу талаас толгой хэсэгт маань 20 орчим удаа цохиод намайг боогоод авсан. Тэгэхээр нь би ухаан алдах гээд хаалгаар дөрвөн хөллөөд буусан чинь дээрээс дэвсэж, гараараа цохиж байсан. Тухайн үед *******той хамт байсан хамт ажилладаг сувилагч гэх эмэгтэй байсан тул салгах гэж оролдоод чадахгүй байсан. Би машинаас буусны дараа тусламж дуудан орилж байгаад ухаан алдаад уначихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

  • Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...******* нь машинд суугаад миний нүүр рүү 20 гаруй удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

  • Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нь “”-ын өдөр байсан учир тухайн үед өглөө 09 цагийн үед Улаанбаатар хотоос ажлынхантайгаа гарч Налайх дүүрэг нд байх “” амралтын газар ирсэн. Тэгээд арга хэмжээ зохион байгуулж дуусаад 20 цаг өнгөрч байх үед нэгдсэн автобус ирээд хүмүүс буцаж эхэлсэн. Тухайн үед тухайн амралтанд хонохоор болсон 7-8 хүн үлдсэн байсан. Би ..., ******* нар хонохоор үлдсэн байсан. Тэгээд манай байшинд ажлын хүмүүс байсан ба би ажилд ороод удаагүй учир нэрсийг нь мэдэхгүй байна. Тухайн үед манай байшинд , ******* нар байсан. ...Тэгээд манай байшинд эмнэлгийн дарга нар орж ирсэн ба тухайн үед зөрөөд гарсан. Тухайн үед “дарга нар надад таалагдахгүй байна” гээд гараад явсан. Тэгээд би *******т “ машинаа бариад явна гэнээ” гэж хэлсэн. Тэгтэл араас нь ******* гарсан, би мөн адил араас нь гарсан. Тэгтэл нэлээн согтсон, машин дээрээ очоод сууж байсан. Машинаа асаагаад явах гээд байсан тул би “болио машинаа бариад явж яах юм” гэсэн. Тэгээд ******* “яах гээд байгаа юм бэ боль” гэтэл нь *******ыг эхлээд нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь ******* өөдөөс нь 2-3 удаа нүүрэнд нь алгадсан. Тэгтэл өөдөөс нь нүүр рүү нь нулимсан. Тэгээд үгэнд орохгүй байхаар нь манай ажлын Хүслээ араас хүрээд ирэхээр нь ыг согтуу машин бариад явна гэж бодоод машиных нь аккумляторыг салгаад ын машины түлхүүрийг нь би аваад явсан ... машиных нь аккумляторыг авч байхад машинаасаа буусан мөлхөөд “авраарай” гээд орилоод байсан. Тэгээд байхаар нь бид нар хотоос ирсэн 103-н машинд суулгаад явуулсан. Тухайн үед мөлхөж байхад хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10944 дугаартай “...Э.ын биед хамрын нуруунд цус хуралт, хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, ******* уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салст, зүүн шуу, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

  • Шинжээч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь машинаас унах болон төмөр дээр унах үед үүсэх боломжгүй. Зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нидрэгдэх, шүргэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын нуруунд үүссэн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй гэмтлүүд байна” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 32, 71-72 дахь тал) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч О.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Э.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч О.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу согтуугаар машин жолоодож явах гэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж Э.Хишигбаатарын толгой, нүүр хэсэгт нь гараараа олон удаа цохиж зодон биед нь хамрын нуруунд цус хуралт, хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, ******* уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салст, зүүн шуу, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт, баруунд шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч О.*******ыг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Э. эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 336,978 төгрөг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч О.******* нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

   Шүүгдэгч О.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед олон удаагийн үйлчлэлээр халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, ) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ