2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/12

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407000000295 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “” ХХК-д ******* ажилтай, , , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ын ******* (РД:).

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт найз А.тай “ыг тээврийн хэрэгсэл жолоодох үед зогсоосонгүй” гэх шалтгаанаар маргалдаж, А.гийн толгой хэсгийг гараараа цохиж, эрүүл мэндэд нь “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э. холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Э.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт найз А.тай “ыг тээврийн хэрэгсэл жолоодох үед зогсоосонгүй” гэх шалтгаанаар маргалдаж, А.гийн толгой хэсгийг гараараа цохиж, эрүүл мэндэд нь “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед найзууд болох , , ******* нарын хамтаар Налайх дүүргийн нд байх “” амралтын газарт очиж амарсан. Тэгээд бид нар хоол хийж и******* байж байхад ын найзууд болох улсаас ирсэн гэх танихгүй хоёр хүн ирэхдээ “экс” нэртэй 0,75 литрийн хоёр шил архитай ирж, бид нар цуг уусан. Тэгээд тэр хоёр танихгүй хүн нээх удахгүй явцгаасан. Бид дөрөв үлдсэн архийг ууж байгаад би түрүүлж унтлаа гээд унтсан. Тэгсэн тэр гурав хоорондоо маргалдаад байх шиг байсан. ******* намайг сэрээгээд танай найз машин унаад явчихлаа гэхээр нь “ыг та нар машин барихыг нь болиулахгүй яасан юм” гэхэд ******* ширээн дээрээс нэг юм бариад миний зүүн нүдний хажууд цохисон. Тэгээд миний баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. аа салгаж байхад гаднаас орж ирээд болиулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

  • Гэрч Е.даваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед найзууд болох , , ******* бид дөрөв Налайх дүүргийн нд байх “” амралтын газарт очсон. Тэгээд амраад, ууж идэж байгаад хөзөр тоглож байхад хожигдоод байсан болохоор уурлаад гараад явсан. Би араас нь гарсан чинь гийн машинд суугаад хойшоо ухарч байсан. Тэгээд би буцаад орсон чинь *******, хоёр маргалдаж байснаа эхлээд Номин-Эрдэнийг түлхсэн, зөрүүлээд ******* г түлхэж байсан. Тэгээд гаднаас орж ирээд тэр хоёр гараад явсан. ******* бид хоёр амралтын газарт хоносон. Өглөө , хоёр орж ирсэн. гийн нүд нь хөхөрсөн байсан “яасан юм” гэж асуусан чинь “өчигдөр орой ******* цохисон” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 513 дугаартай “ын гийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

  • Шүүгдэгч Э. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн амралтын газарт найзууд болох , , бид дөрөв очиж амарсан. Тэгээд хоол унд хийж идчихээд 2 шил 0,75 литрийн ногоон экс нэртэй архи хувааж ууж байхдаа хөзөр тоглосон, тэгээд ууж байгаад түрүүлээд унтаад өгсөн, одоо уухаа болиоч гэхээр нь амралтанд ууж идэх гэж ирдэг биздээ гэж би хэлсэн чинь аа бид хоёртой маргалдаж байгаад уурлаад гарсан. Би араас нь харсан чинь гийн машинд суугаад ухарч байсан. Тэгэхээр нь би г сэрээгээд машиныг чинь бариад явчихлаа гэж хэлсэн чинь босож ирээд над руу уурлаад хүний машиныг өгөөд явууллаа зогсоохгүй яасан юм гээд босож ирээд намайг нэг удаа түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн гараараа нэг удаа гийн зүүн нүд хэсэгт нь цохисон чинь аа бид хоёрыг салгасан, гаднаас орж ирээд тэр хоёр явлаа гээд амралтын газраас гараад явсан. аа бид хоёр амралтанд үл******* хоносон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Э. үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч А.гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Э. үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу согтууруулах ундаа хэрэглэсэн найз нь тээврийн хэрэгсэл жолоодож байхад хориглоогүй гэх шалтгаанаар үүссэн хэрүүл маргаан улмаас хохирогч А.гийн толгой хэсгийг гараараа цохиж, эрүүл мэндэд нь “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч А.гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар компьютер томографт харуулсан зардалд 180,000 төгрөг, тосон түрхлэг авсан зардалд 38,900 төгрөг, нийт 218,900 төгрөг нэхэмжилсэн ба шүүхээс баримтуудыг судалж үзээд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зайлшгүй гарах зардал гэж дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******эс 218,900 төгрөгийг гаргуулж хохирогч А.д олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч А.гийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 185,158 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Э.*******эс уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

   Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй буй үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдөөгүй) хувийн байдал (гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Номин-Эрдэнийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Э.*******эс 218,900 (хоёр зуун арван найман мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч А.д, 185,158 (нэг зуун наян таван мянга нэг зуун тавин найм) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай. 

 

  1. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ