| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/03945/И |
| Дугаар | 181/ШШ2019/00286 |
| Огноо | 2019-01-25 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2019/00286
| 2019 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 181/ШШ2019/00286 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Н.Н
хариуцагч: ж.г
хариуцагч: Ш.Б
орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Гантөмөр нарийн бичгийн дарга Д.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Н.Нийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н.Н нь ж.гын харьяа Эрд тана ХХК, Жаст ойл ХХК-нд барилгын ахлах инженерээр 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үр бүтээлтэй ажилласан, энэ байдлыг үнэлж ж.г ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЖГ/17-08 тоот орон сууц эзэмшүүлэх гэрээгээр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 49 дүгээр байр 41 тоотод байршилтай 62,25 м кв талбай бүхий орон сууцыг эзэмшүүлж, ж.г ХХК-ний 22 дугаартай орон сууц эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгосон. Дээрх гэрээний 2.1-д орон сууцны барилгыг ашиглалтад бүрэн хүлээлгэн өгсний дараа эзэмшиж буй орон сууцыг ажилтны өмчлөлд шилжүүлэхээр заасан. 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр талууд ЖГ/17-08 тоот гэрээг дүгнэн 01 дугаартай акт үйлдэж, Н.Н.Нийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэхээр тохирсон. Иймд 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЖШ/17-08 тоот гэрээгээр Н.Н.Нд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 49 дүгээр байр 41 тоотод байршилтай 62,25 м кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрх үүссэн тул тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Н.Н.Н нь 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр талууд ЖГ/17-08 тоот гэрээгээр орон сууцыг эзэмшиж, өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамтаар амьдарч байгаа бөгөөд гэрээний 4.1-д талууд ....харилцан зөвшөөрөлгүйгээр орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх, солих, бусдад түрээслэх, барьцаалах, худалдах зэргийг хориглоно гэж заасан боловч компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж уг орон сууцыг банкны барьцаанд тавих зорилгоор тус компаний санхүүгийн газрын захирал Ш.Батсайхантай орон сууцны захиалгын гэрээ гэж өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл хийж Ш.Ш.Буг орон сууцанд амьдардаг гэж засаг даргын тодорхойлолтыг хуурамчаар бүрдүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авч Хадгаламж банктай 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12-1060/78/5 дугаартай Батлан даалтын гэрээг байгуулан тус орон сууцыг барьцаалсан. Ш.Ш.Бнь уг орон сууцыг захиалан бариулж авах ямар ч хүсэл зориг байгаагүй, уг орон сууцны үнийг төлөөгүй, огт амьдарч байгаагүй, мөн тус орон сууцыг Н.Н.Нийн эзэмшилд 2008 онд, цаашлаад өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг мэдсэн атлаа ж.г ХХК-ийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч Хадгаламж банкны барьцаанд тавьснаа хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг. Иймд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49 дүгээр байр 41 тоотод байршилтай 62,25 м кв талбай бүхий орон сууцыг Хадгаламж банкны барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч нарт даалгуулахаар шаардлага гаргасан боловч орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагаа татан авч байна. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Гуравдагч этгээдийн уг барьцаа хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа нь үнэн. Энэ нь Н.Н.Нийн шаардах эрхийг өөрчлөхгүй. Яагаад гэвэл барьцаа хөрөнгө нь бусдын өмчлөлд байж болно. Эрх ашиг нь хөндөгдөхгүй учраас гэрээний талаар дурдаж байна. Гэрээний 2.1-д эзэмшиж буй орон сууцыг ажилтны өмчлөлд шилжүүлнэ тус орон сууцыг энэхүү актыг тус орон сууцыг хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулахад эрх үүссэн гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй. Энэ орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлсөн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад болохгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? гэв.
Хариуцагч иргэн Ш.Ш.Б2018 оны 2 дугаар сар 01-ний өдөр нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа: ж.г ХХК-д ажиллаж байсан Н.Н.Нийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргав. ж.г ХХК нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн хөрөнгөөр орон сууцны хороолол барьсан ба түүнээсээ ажилтнууддаа тодорхой нөхцөл, хугацаатайгаар эзэмшүүлж байсан юм. Н.Н.Нийн нэхэмжлэлд дурдагдаад байгаа орон сууц нь тэдгээр орон сууцуудын нэг нь юм. Өөрөөр хэлбэл эдгээр орон сууцуудыг ж.г ХХК нь ажилтнуудынхаа өмчлөлд өгөөгүй, түр эзэмшүүлж байсан. Ажилтнууддаа эзэмшүүлсэн орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тэдгээрийн нөхцөл, хугацааг нь бүрэн хангагдах хүртэл түр хувь хүний нэр дээр гаргаад, нөхцөл, хугацаа нь хангагдсаны дараа өөрсдийнх нь нэр дээр шилжүүлэх нь зүйтэй гэж ж.г ХХК-ийн ерөнхий захирал шийдвэрлэсэн бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А-60 тоот тушаал гаргасан. Уг тушаалын дагуу ажиллагсдад эзэмшүүлсэн орон сууцуудыг санхүүгийн газрын захирал Ш.Ш.Бминий нэр дээр түр шилжүүлсэн. Хэдийгээр эдгээр орон сууцууд нь Ш.Ш.Бминий нэр дээр түр шилжсэн хэдий ч эдгээр хөрөнгийн захиран зарцуулах эрх нь ж.г ХХК-ийн ерөнхий захирлын мэдэлд байсан. Ерөнхий захирал энэхүү эрх мэдлийнхээ хүрээнд дээрх орон сууцыг компанийн Хадгаламж банкнаас авсан зээлийн эргэн төлөлтөд барьцаалсан болно. Иймд дээрхи орон сууцтай холбоотой асуудлыг ж.г ХХК-д хандаж гаргана уу гэжээ.
Хариуцагчж.г ХХК, иргэн Ш.Ш.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:ж.г компани орон сууцыг эзэмшүүлж өмчлүүлэх гэрээг нэхэмжлэгч Н.Н.Нтэй байгуулсан. Ашиглалтанд хүлээлгэн өгсний дараа орон сууцыг нэхэмжлэгч Н.Н.Нийн эзэмшилд шилжүүлсэн. Үүний дараа 2009 оны 09 дүгээр сарын 21-нд өмчлөх эрх нь ж.гд хадгалагдаж байсан учраас Ш.Батсайханы нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийлгэж, компаний үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг босгох зорилгоор банкинд барьцаалсан байдаг.Компаний санхүүгийн байдал хүндэрснээр чөлөөлүүлж чадаагүй ийм болсон. Н.Н.Н гэрээнд заасан нөхцлөө биелүүлсэн тул түүний өмчлөлд шилжүүлэх болж, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Баталгаат хугацаа дууссан тул компани болон иргэн Ш.Ш.Бнарын зүгээс Н.Н.Нд өмчлөлийг шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Гантөмөр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулаад барьцаалбар үйлдсэн. 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ бусад гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгүүдийг дурдсан байдаг. Маргаан бүхий байрны 41 тоот 2 өрөө орон сууц багтсан. Зээлдэгч ж.г зээлийн гэрээний үүргийг зөрчсөн. 4,7 тэрбум төгрөгийг гаргаж Хадгаламж банкинд олгох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шүүхийн шийдвэрүүд гарсан. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учраас 2015 оны 6 сараас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, ямар ч төлбөр хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байгаа. Нэхэмжлэгчийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17/08 дугаартай гэрээний агуулгыг тодорхой болзол биелснээр хүчин төгөлдөр болохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл болзол нь биелэгдсэн юм уу гээд харахаар гэрээ дүгнэсэн актад өмнөх өмчлөх эрх хүчинтэй байна. Гэрээ хэлцэл 3.1-д тухайн ажилтан өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн бол гэж заасан ба энэ хугацаа болохоос өмнө Хадгаламж банк татан буугдах ажиллагаа хийгдсэн.Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1.-д заасны дагуу Ш.Батсайханыг өмчлөгч гэж тооцох бүрэн үндэслэлтэй. Түүнчлэн өмчлөх эрх шилжих гэдэг тодорхой хуулийн нөхцөл болзол шаардлага хангагдсаны дараа үл хөдлөх эд хөрөнгө нөгөө этгээдэд шилждэг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн нотариатаар гэрчлэгдсэн зүйл байдаггүй. Энэ хуулийн шаардлагыг хангаагүй. Н.Н.Н би хөрөнгийн өмчлөгч гэж хэлж байгаа боловч, барьцааны үүрэг хөрөнгөө дагана, өмчлөгчөө дагахгүй хүнээ дагаж байгаа юм шиг ийм ойлголт байгаа. Орон сууц эзэмшүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон. Өөрөөр хэлбэл өмчлөх эрх үүсэх Иргэний хуулийн тусгай зохицуулалт бий. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд өөрчлөгдсөн нөхцөлд гэрээнээс татгалзаж хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй байгаа. Эцэст нь дүгнэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас энэ өмчлөлийн хоёр тал. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэв.
Хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд талуудын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Н.Н нь ж.г ХХК, иргэн Ш.Ш.Бнарт холбогдуулан, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 49б дүгээр байр 41 тоотод байршилтай 62,25 м кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагаа татан авч, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлагаа дэмжиж оролцов.
Хариуцагч ж.г ХХК, иргэн Ш.Ш.Бнарыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн дэмжиж буй шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус орон сууцнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүх шийдвэрлэсэн гэж маргана.
"ж.г" ХХК нь нэхэмжлэгч Н.Н.Нтэй 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЖГ/17-08 тоот орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулан, мөн өдөр ж.гкомпаниас 22 дугаартай орон сууц эзэмших гэрчилгээг Н.Н.Нд бичиж олгож, Эрд танаХХК-ий барьж буй орон сууцны 5 барилгыг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгсний дараа эзэмшиж буй орон сууцыг ажилтны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцон гэрээний дагуу эзэмших эрх олгосон, 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр талууд ЖГ/17-08 тоот гэрээг дүгнэн 01 дугаар акт үйлдэж, орон сууцны баталгаат хугацаа дууссан тул орон сууцыг Н.Н.Нийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн/хэргийн 6-10 дахь тал/ байна.
2009 оны 9 сарын 21-ий өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол/13335/ Энхтайваны өргөн чөлөө 49б дүгээр байр 41 тоотод байршилтай 62,25 м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн Ш.Батсайханы нэр дээр нэг хүний өмчлөх эрхийг бүртгэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон/хэргийн 54 дөх тал/.
ж.г ХХК нь Хадгаламж банктай 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12-1060/78 дугаартай зээлийн шугам нээх гэрээ байгуулан, тус банкнаас 3.400.000.000 төгрөгийн зээлийн эрх нээлгэсэн, 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 12-1060/78-01 дугаартай зээлийн шугам нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан шугамын зээлийн эрхийг 1 500 000 ам доллар болон 1 335 310 000 төгрөгөөр нээхээр тохирсон, 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12-1060/78-02 дугаартай зээлийн шугам нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 1 335 310 000 төгрөгийн шугамын зээлийн эрхийг 59 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэг сая ам долларын шугамын зээлийн эрх нээж, 1 500 000 ам долларын шугамын зээлийн эрхийг нэг сая ам долларын шугамын зээлийн эрхтэй нэгтгэн 2 500 000 ам долларын шугамын зээлийн эрх нээсэн, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12-1060/78/5 дугаартай батлан даалтын гэрээг Хадгаламж банк иргэн Ш.Ш.Бнарын хооронд байгуулсан, гэрээний 2.1-д маргаж буй 49б дүгээр байр 41 тоот орон сууцыг дээрх 2 500 000 ам долларын зээлийн гэрээний 72 887 500 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар, улсын бүртгэлд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 36387 тоот барьцаалбар бүртгүүлсэн/хэргийн128-139 дөх тал/.
Дээрх орон сууцыг ж.гХХК барьж ашиглалтад оруулсан, 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Н.Н.Нтэй орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулсан ба 2009 оны 9 сарын 21-ий өдөр орон сууцыг иргэн Ш.Батсайханы нэр дээр нэг хүний өмчлөх эрхийг бүртгэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоны дараа 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ж.гХХК Н.Н.Н нар өмнөх орон сууц эзэмшүүлэх гэрээг дүгнэн 01 дугаар актаар, орон сууцны баталгаат хугацаа дууссан тул Н.Н.Нийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн, 2012 оны 07 дугаар сарын 09, 2012 оны 08 дугаар сарын 29, 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд ж.г ХХК нь Хадгаламж банктай зээлийн шугам нээх гэрээг тус тус байгуулан, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12-1060/78/5 дугаартай батлан даалтын гэрээг Хадгаламж банк иргэн Ш.Ш.Бнарын хооронд байгуулсан.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3638 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1019 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 09 дүгээр тогтоолоор "ж.г" ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 4.749.270.896 төгрөг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, зээлийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн, үүнд маргааны зүйл болох орон сууц багтсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, Авлигатай тэмцэх газрын 2019 оны 1 сарын 11-ий өдрийн 06/280 тоот албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай Прокурорын тогтоолд, маргааны зүйл болох 49Б байрны 41 тоот орон сууц нь шүүхийн шийдвэрүүдээр Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн дагуу ж.г ХХК-иас албадан гаргуулж, үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэсэн байх тул дээрх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолын битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, уг тогтоолыг нийтэд нь хүчингүй болгосон, оролцогчид энэ талаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч уг орон сууцыг өмчлөх эрхтэй эсэх нь маргааны зүйл болж байна. Н.Н.Н болон "ж.г" ХХК-ийн хооронд өмнө байгуулагдсан гэрээнүүд болон актад өмчлөгчөөр бүртгэгдсэн Ш.Ш.Боролцоогүй, мөн тэрээр дээрх гэрээ, актын дагуу шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэгэж зааснаар Н.Н.Н болон "ж.г" ХХК-ийн хооронд өмнө талууд гол нөхцлүүдээ тохиролцон байгуулсан орон сууц эзэмшүүлэх гэрээ, гэрээг дүгнэсэн акт нь хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Нэхэмжлэгч Н.Н.Н нь орон сууц эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцлийг хангасан болохыг хариуцагч ж.г"ХХК хүлээн зөвшөөрч байгаа,түүний өмчлөлд эзэмшиж буй орон сууцыг шилжүүлэхээр тохиролцон гэрээний дагуу эзэмших эрх олгосон, талууд гэрээг дүгнэн баталгаат хугацаа дууссан тул орон сууцыг Н.Н.Нийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн/хэргийн 6-10дахь тал/-ийг хариуцагч Ш.Ш.Бхүлээн зөвшөөрч, энэ орон сууцны өмчлөх эрх түүний нэр дээр түр шилжсэн, хөрөнгийн захиран зарцуулах эрх ж.г"ХХК, ерөнхий захирлын мэдэлд байгаа, ж.г"ХХК-ийн ерөнхий захирал эрх мэдлийнхээ хүрээнд захиран зарцуулах эрхтэй гэж байх тул энэ тохиолдолд хариуцагч ж.г"ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тодруулбал орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч тал орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсан ба дэмжиж байгаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий маргаанд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн асуудал хамааралгүй, нэхэмжлэгч Н.Н.Нийн өмчлөх эрх хариуцагч "ж.г" ХХК-тай тухайн орон сууцыг эзэмшүүлэх, эзэмшиж буй орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон 2008 оны 10 сарын 16-ны өдөр байгуулсан хэлцлээр үүссэн, уг гэрээгээр тохиролцсон нөхцөл биелэгдсэнийг дүгнэж, 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр акт үйлдэн баталгаажуулсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.,208 дугаар зүйлийн 208.1. Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.гэж зааснаар хариуцагч"ж.г" ХХК нэхэмжлэгч Н.Н.Нтэй өөрийн барьж буй орон сууцыг эзэмшүүлэх гэрээнд заасан 49А, 49Б байрууд ашиглалтад орсон, барилгын чанарын баталгаат хугацаа дууссан болзол биелэгдсэн тул баталгаат хугацаа дуусгавар болсны дараа Н.Н.Нийн өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.1 заалт хэрэгжсэн гэж дүгнэж акт үйлдсэн нь талуудын тохиролцоо болох 49Б байр ашиглалтад орсон, барилгын чанарын баталгаат хугацаа дууссан болзол биелэгдсэнээр, хариуцагч"ж.г" ХХК орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ шударгаар хэрэгжүүлэх үндэстэй тул талууд гэрээг дүгнэсэн актаар орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь зохих ёсны бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна.гэж зааснаар нэхэмжлэгч Н.Н.Нийг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх үндэстэй.
Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоор Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.-т зохицуулсан тул нэхэмжлэгч Н.Н.Нийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй, барьцаалагчийн эрх хөндөгдөхгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн дэмжин шаардсан шаардлага болох орон сууцны өмчлөгчөөр тогтоон шаардлагыг хангаж, энэ шийдвэр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад болохгүйг дурдаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т заасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл болж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар талуудад хариуцуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118-р зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн100 дугаар зүйлийн 100.1., 206 дугаар зүйлийн 206.1., 208 дугаар зүйлийн 208.1.-д зааснаар нэхэмжлэгч Н.Н.Нийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027093 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14-р хороолол/13335/, Энхтайваны өргөн чөлөө, 49Б дүгээр байрны 41 тоот 61,25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Нэхэмжлэгч орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагаа хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авсан тул уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.-т зааснаар нэхэмжлэгч Н.Н.Нийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй, барьцаалагчийн эрх хөндөгдөхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ж.г ХХК, Ш.Ш.Бнараас хариуцан төлөх хураамжид 70 200 төгрөгийг адил хэмжээгээр хувааж хариуцуулан тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Уранчимэг