Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 136/ШШ2020/00473

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 3-р баг, М гудамж 0тоотод оршин суух, Р овогт Э М /РД:4444444444/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймаг, С сумын 2-р багт оршин байрлах, Д аймгийн М эмнэлгийн газарт холбогдох,

 

Өөр ажилд буруу шилжүүлснийг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, гэрч Г.Б, Л.О, О.Э, Г.М, Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д аймгийн М эмнэлгийн газарт анх 2014 оны 06 сарын 02-ны өдрөөс хойш халдварт өвчин хариуцсан их эмч, нян судлаач эмч, лабораторийн нян судлаач шинжээч эмч зэрэг ажлыг эрхэлж байгаад 2019 оны 02 сарын 11-ний өдрөөс лабораторийн эрхлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхад буюу 2020 оны 09 сарын 29-ний өдөр 13 цагийн үед Д аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн Мчин Б.Б болон Д аймгийнБ ТББ-ын хүмүүс нэг үхсэн ямааны дээжийг шинжлүүлэхээр манай байгууллагад авчирсан. Ингэхдээ тухайн үхсэн ямааны дээжийг шинжилгээнд дээж хүргүүлэх дагавар хуудасгүйгээр шууд М эмнэлгийн газарт хүлээлгэн өгөх шаардлага тавьсан. М эмнэлгийн газарт шинжилгээнд аливаа дээжийг өгөхдөө заавал шинжилгээнд илгээсэн Мын эмчийн Лабораторид шинжилгээний дээж хүргүүлэх дагавар гэсэн батлагдсан баримтаар хүлээж авах журамтай. Иймд миний бие шинжилгээнд дээж хүргүүлэх дагавар бичигтэй хүлээж авах талаар тайлбарласан боловч тухайн дээж авчирсан хүмүүс ойлгохгүй Дорноговийн телевизийг хүртэл дуудаж ирүүлэн тайлбар өгсөн. Энэ үеэр дарга Б.Бад хэлэхээр очиход тэрээр ажлын өрөөндөө байгаагүй, гар утас руу нь залгахад аваагүй. Тэгээд тухайн хүмүүс гарч яваад Мын их эмч Баянцагааны лабораторид шинжилгээний дээж хүргүүлэх дагавар бичиг болон тархвал зүйн асуумжийг бөглөж шаардлага хангаж ирүүлсэн учраас манай байгууллагын шинжээч эмч Л.От дээжийг хүлээлгэн өгсөн. Гэтэл энэ үйл явдлын дараа 17:20 цагт М эмнэлгийн газрын дарга Б.Б манай өрөөнд орж ирээд тухайн үхсэн ямааны дээжийг хүлээн авах ёсгүй байсан, буруу дээж хүлээн авлаа, буруу ажилласан чамд арга хэмжээ авна гэсэн. Гэтэл миний хувьд лабораторийн эрхлэгч учраас дээж хүлээн авдаг хүн биш юм. Би Б.Б даргад хандаж М эмнэлгийн газрын лаборатори яагаад дээж хүлээн авч болохгүй юм бэ гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2020 оны 09 сарын 30-ны өдөр Д аймгийн М эмнэлгийн газрын даргын Б/30 дугаарт тушаалаар намайг албан тушаалын тодорхойлолтын заалтууд, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, ажлын өндөр хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр хууль бусаар сонсох ажиллагаа болох хуралдах ч үгүй, намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол шалган тогтоох ажиллагаа огт хийхгүйгээр лабораторийн эрхлэгчийн албан тушаалаас бууруулж ариун цэвэр, магадлан шинжилгээний эмчийн албан тушаалд үндэслэлгүйгээр, буруу шилжүүлэн томилсон. Шинжилгээнд дээж ирүүлж буй хүмүүс нь шаардлага хангасан баримт бичгээ бүрдүүлж ирүүлсэн байдаг мөн түүнчлэн лабораторийн эрхлэгч миний ажил үүргийн хувьд ирж буй дээжийг хүлээж авдаггүй, тухайн дээжийг шинжээч эмч Л.О хүлээж авсан. Иймд намайг үндэслэлгүйгээр өөр ажилд буруу шилжүүлсэнд гомдолтой байгаа учраас урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бум-Э Б нь 2011 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн М эмнэлгийн сургуулийг Мын их эмч мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш Лсумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сард удирдах ажилтны шалгалт өгөөд 4 дүгээр сард Хөдөө аж ахуйн газрын М эмнэлгийн газрын даргаар томилогдсон. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр М эмнэлгийн газрын даргаар томилогдсон. М эмнэлгийн лабораторийн эрхлэгч Мын нэхэмжлэлийн дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний бие БНХАУ-д хандивлах 30.000 толгой хонины ажлын хэсэгт аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон. Тэр ажлын хэсэгт С сумаас баруун тийш 5-6 км-ын зайд зөвшөөрөлгүй газар 4000 толгой хонь бууж ирсэнтэй холбогдуулан тэр ажлыг зохион байгуулахаар Хын М аж ахуйн албаны дарга Н, өөрийн жолооч, сахиул болох Н гэдэг хүмүүстэй ажиллаж байсан. Түүнээс өмнө 6 дугаар багийн хэсгийн хорооны ахлагчаар ажиллаж байгаад 13 цаг 30 минутын үед дээрх хүмүүстэй нийлээд хойшоо явж ажилласан. М эрхлэгч над руу 2 удаа залгасан байсан. Би эргэж залгаад зөвлөгөө өгөх гэсэн боловч утсаа аваагүй. Бодвол ажилтай байсан байх. Тэгээд хажууд нь байсан З эмчид утсаар Аймгийн М эмнэлгийн лаборатори бол онцгой бүс. Энэ бүсэд гаднын иргэд шууд нэвтэрч орж дураараа авирлаж болохгүй учраас та нар эрхлэгчид хэлээд цагдаа дуудаж учрыг нь олуул гэж хэлсэн. Дагавар хуудасгүй ямаа ирсэн байсан. Тухайн Мчин өрх багийнхаа гэрээ байгуулсан Мын эмчид дуудлага өгөөд, дуудлага өгсний үндсэн дээр эмч өөрөө айлын хотонд очиж үзлэг хийгээд, шаардлагатай тохиолдолд задлан хийж, дээж авах тархвар зүйн асуумж, дагавар хуудсыг бөглөөд дээжийн халдвар хамгааллыг баримтлан тасгаар дамжуулан аймгийн М эмнэлгийн лабораторид шилжүүлдэг үндсэн зарчимтай. Тэр өдөр бүтэн ямаа ирсэн. Лабораторид ирж байгаа ямаа нь өөрөө дээж мөн үү? Миний хэлсэн эдгээр үгсийг Зэмч М эрхлэгчид дамжуулж хэлсэн байсан. Миний ажил 17 цаг 20 минутын үед дуусаад 17 цаг 30 минутын үед ирээд эрхлэгчийн өрөөнд орж Хэн авчирсан нь мэдэгдэхгүй дээж авлаа, өөр багийн эмч дуудаж тархвар зүйн судалгааны хуудас бичүүлж авлаа. Ер нь зарчмаа алдаж байна, энэ байдал олон удаа давтагдаад аймгийн М эмнэлгийн лабораторид хэн дуртай нь юу ч хамаагүй авчирч өгөөд байж болохгүй. Нэгдүгээр лаборатори бол онцгой бүс, хоёрдугаарт төрийн албан хаагчдыг хэн дуртай нь дайрч түрэмгийлж болохгүй гэж загнаад бид 2 маргалдсан нь үнэн. Хэрэв тэр ямаа гоц халдварт өвчин болох шүлхий, мялзан өвчтэй байсан бол яах вэ? Тэрийг нь Мчин иргэн мэдэлгүй энэ тэрүүгээр авч явсан байвал яах вэ? Хэрэв гоц халдварт өвчин гарсан бол эдийн засагт асар их хохирол учирна. Гэтэл гоц халдварт өвчтэй байсныг нь мэдэлгүй задалсан бол яах вэ? Тийм учраас уг дээжийг авсан нь буруу гэж үзсэн. М эрхлэгч надад Зүгээр л дээж байсан шүү дээ, тийм болохоор хүлээгээд авчихсан гэсэн тайлбар хэлсэн. Тэгэхээр нь би Хэрэв Мын гоц халдварт өвчин байсан бол яах вэ? Лаборатораас гоц халдварт өвчин алдсан гээд М эмнэлгийн салбар хүнд байдалд орно гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан тушаал бууруулах тушаал гаргасан. Тушаал гарснаас хойш 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй тасалсан. Тэгээд би эрхлэгчид Та ариун цэврийн эмчээ хийгээд ажиллаж бай, боломжийн хэмжээнд дэмжиж ажиллах болно гэж хэлсэн. Энэ хооронд ажилдаа ирээгүй. Тиймээс ажлын шаардлагаар дараагийн эрхлэгчийг томилох шаардлага гарсан. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М эмнэлгийн газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны Б/30 дугаар тушаал үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлгийн явцад үндэслэлээ тодорхой хариулж чадсангүй гэж үзэж байна. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр удирдлагаас утсаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг. Гэтэл Надад утсаар хэлсэн гэсэнЗгийн тодорхойлолт байгаа.Зд хэлсэн юм уу, Мт хэлсэн юм уу. Гэхдээ Мыг залгахад утсаа аваагүй гэдэг. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ч утсаар залгахад М утсаа аваагүй гэдэг. Тэгэхээр утсаар өгсөн үүрэг даалгавар нь яг чиглэсэн хүндээ очсон юм уу? Згэдэг эмчид л хэлсэн. Мт өгөх чинь өөр ойлголт. Тиймээс утсаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн 7 дугаар сарын 24-ний өдөр шинжилгээний хариу 14 хойшлуулсан гэж байгаа. Энэ асуудал дээр арга хэмжээ аваагүй. М энэ шинжилгээний дээж ирэхээс өмнө буюу 7 дугаар сарын 20-ны өдрөөс амраад эхэлчихсэн байсан. Ажилтан ээлжийн амралттай тохиолдолд үйлчлэх зохицуулалт эдний байгууллагад байгаа. Гэтэл түрүүн хариуцагчийн төлөөлөгчөөс асуухад би амарч байхдаа... гээд яриад байсан. Би Б дарга та амарч байгаа үедээ хавсарч ажилладаг уу, дуудагдаж ажилладаг уу гэж асуугаагүй. Байгууллагын дотоод журмын 5.9 дүгээр зүйлд ээлжийн амралт эдлэх хугацаанд албаны даргын үүргийг холбогдох мэргэжилтнүүд орлож гүйцэтгэхээр заасан. М нь лабораторийн эрхлэгч буюу албаны дарга. Хавтаст хэрэгт авагдсан ээлжийн амралтын хуудсаар ээлжийн амралттай байсан нь нотлогдож байгаа. Тийм учраас тэр үед арга хэмжээ авч чадаагүй гэж үзэж байна. Албан тушаалын тодорхойлолтод заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбоотойгоор арга хэмжээ авсан гэдэг. Даргалагчаас асуухаар ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнтэй холбоотойгоор арга хэмжээ авсан гээд, намайг шүүхийн хэлэлцүүлгийн явцад асуухад ёс зүйтэй холбоотойгоор арга хэмжээ аваагүй тушаалд үг үсгийн алдаа гарсан гээд байх юм. Үүнтэй холбоотой баримт байна уу гэж асуухаар 7 дугаар сард М бид нарын хуралдсан хуралдааны тэмдэглэл байгаа гэж хариулсан. Хавтаст хэрэгт тийм тэмдэглэл нотлох баримтаар авагдаагүй. 5 дугаар сарын 15-ны өдрийн нэг тэмдэглэл байдаг. Тэр нь өөрөө архив, албан хэрэг хөтлөлтийн журмыг зөрчсөн. Архив, албан хэрэг хөтлөлтийн журмын 2.4.3.4 дэх хэсэгт хуралдааны тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлэх бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл уг тэмдэглэл шаардлага хангахгүй бөгөөд юу хэлэлцсэн нь ойлгомжгүй байгаа тул нотлох баримтын шаардлага хангагдахгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-т ноцтой зөрчил гаргасан байхыг шаарддаг бөгөөд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдгийг тухайлан заана гэсэн байдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 5 дугаар заалтад ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж зааснаас биш ноцтой зөрчил гэдгийг тухайлан заасан заалт байхгүй. Өнгөрсөн 7 хоногт М гэдэг хүн даргынхаа хууль бус шахалтын дагуу 5 дугаар сарын 30-ны өдрийн А/30 дугаартай Байгууллагын дотоод журам шинэчлэн батлах, нэмэлт өөрлөлт оруулах тухай гэсэн тушаал гаргасан байна. Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн энэ асуудлыг М цаашаа эрх бүхий байгууллагад хандаж шалгуулах байх. Энэ тушаалын 4 дүгээр заалтад Энэхүү журам гарсантай холбогдуулан М эмнэлгийн газрын даргын 2019 оны А/11 дүгээр тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай гэсэн байгаа. Гэтэл одоо хавтаст хэрэгт авагдсан байгаа дотоод журам нь яг энэ 2019 оны А/11 дүгээр тушаал шүү дээ. Тэгэхээр хүчинтэй нотлох баримт эсэх нь эргэлзээтэй байгаа тул нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүсэж байна. Хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан байгууллагын дотоод журмын 5.11-д нөгөө нэмэлт өөрчлөлт оруулсан 7 үндэслэл яг тэр чигээрээ байж байгаа. Эрдэнэбаатар өмгөөлөгчийн гэрээний ард талд байгаа байгууллагын дотоод журманд 5.11 дүгээр заалт үндсээрээ байхгүй болчихсон. Харин 5.6 дээр яг үг үсгээрээ ороод ирчихсэн. Гэрч М, М нар Б даргыг тушаал гаргаж дотоод журмыг зассан гээд тодорхой мэдүүлээд байхад яагаад давхацчихсан байна гэж хэлээд байгаа юм бэ? Бүхэл бүтэн байгууллагыг төлөөлж байж ийм алдаа гаргаж болдог юм уу? Танд эрх мэдэл байгаа гээд доод ажилтнаа шахаж шаардаж ийм заваан зүйл хийж болдог юм уу? Ийм залуу боловсон хүчин байж төсвийн байгууллагыг ингэж удирдаж болохгүй. 5 дугаар сарын 30-ны өдрийн тушаал яагаад түрүү 7 хоногт гарсан бэ? Цалин бодох 20-ны өдрийг 18-наар тасалбар болгоё гэсэн байдаг. Шууд тэр хэсгийг засахаар хүний нүдэнд өртчих гээд санхүүтэй холбоотой жижигхэн заалтууд оруулсан байдаг. Зүй нь бол ноцтой зөрчлийн заалтууд хөдөлмөрийн гэрээнд байхгүй. Дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй үндэслэлээр энэ хүнийг эрхлэгчийн ажлаас нь халчихсан. Тушаалын үндэслэлээ дотоод журамдаа оруулахгүй бол шүүх дээр унах юм байна гээд өөрчилсөн. Энэ 2 заалтын чинь аль нь зөв юм бэ? Ингэж өөрчлөлт оруулахад хэн санал гаргасан юм бэ? Салшгүй хэсэг болсон санал нь хаана байна вэ? Энэ дотоод журмыг нотлох баримтаар үнэлэхгүй байхыг шүүхээс хүсч байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаартай зөвлөмжид Ноцтой зөрчил гэж ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн болон ажил хэргийн нэр хүнд гутаасан эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй гэж ойлговол зохино гэсэн байгаа. Эрх, үүрэгтээ харш юу хийчихсэн юм бэ? Дээж хүлээн авах нь О эмчийн ажил шүү дээ. О өөрөө ч хүлээж авсан гэдгээ мэдүүлсэн. Менежментийн тогтолцооны лабораторийн журмаараа ч ёс зүйн дүрмээрээ ч, албан тушаалын тодорхойлолтоороо ч, хөдөлмөрийн гэрээгээрээ ч М удирдан зохион байгуулж, үүрэг чиглэл өгөх, дээж хүлээн авах эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй. Тэр эрхээ л хэрэгжүүлсэн. Хэрэв тэр өдөр Мчныг ямаатай нь хамт хөөгөөд гаргасан бол бас л арга хэмжээ авагдах байсан. Мчин өөрийг нь түлхсэн гэж цагдаад өгөөд, ямаа нь муудаад бүр ч өөр асуудал хөндөгдөх байсан байх. Дарга зөвхөн үүрэг, чиглэл өгөх эрхтэй. Харин эцсийн шийдвэрийг М эрхлэгч гаргахаар хууль тогтоомжид заачихсан байна. Ажлаа хийснийх нь төлөө яагаад буруутгаад байгаа юм бэ? Ноцтой зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр хүнд сахилгын арга хэмжээ авсан байна гэж үзэж байна. Тиймээс Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар өөр ажилд буруу шилжүүлснийг тогтоож, Мыг М эмнэлгийн газрын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д аймгийн М эмнэлгийн газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Мыг албан тушаал бууруулж өөр албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Уг тушаалын эрх зүйн үр дагаврыг лабораторийн эрхлэгчийн албан тушаалаас халсантай адилтган үзнэ. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан зөрчил гаргасан ажилтныг халах шийтгэл оногдуулж болно гэж заасан. Тэгэхээр энэ тушаалын үндэслэл нь халах шийтгэл оногдуулсан юм байна гэж ойлгогдож байна. Ажил олгогч тушаалаа гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцаа шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж энэ заалтыг үндэслэсэн. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг заавал баримтална гэж Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15-д тайлбарласан байдаг. Маргаан бүхий тушаалд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэсэн үндэслэлийг баримталсан байгаа нь үндэслэлтэй байна. Дагавар бичиггүй ирсэн дээжийг Баянцагаан эмчээр нөхөн хийлгээд хүлээн авсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Улсын М эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2020 оны 8 дугаар сарын А/56 дугаар тушаалаар батлагдсан журмаар дээж хүлээн авах, шинжилгээ хийх, баталгаажуулах харилцаа зохицуулагдаж байна. Хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Мыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ажил албан тушаалыг нь өөрчлөөд, дараа нь өөрөө ажилдаа ирэхгүй байж байгаад 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Ийм өргөдөл өгөхөд нь байгууллагын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар энэ хүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тэр тушаал хүчин төгөлдөр хэвээр байхад түүний өмнөх тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгоно гэдэг бол хууль зүйн үр дагаврын хувьд боломжгүй. Нэгэнт өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан хүнийг одоо ажилд нь эгүүлэн тогтооно гэдэг бол хууль бус ажиллагаа болно. Ийм учраас Д аймгийн М эмнэлгийн газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 тушаалыг үндэслэл бүхий шийдвэр байна гэж үзээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал дүгнэлт гаргаж байна. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М нь өөр ажилд буруу шилжүүлсэн, урьд эрхэлж байсан Д аймгийн М эмнэлгийн газрын М эмнэлгийн лабораторийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулахаар, хариуцагч Д аймгийн М эмнэлгийн газар Э.Мын албан тушаалыг бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж маргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Э.М нь Д аймгийн М эмнэлгийн газрын М эмнэлгийн лабораторийн эрхлэгчийн албан тушаалд тус газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 тоот тушаалаар томилогджээ.

М эмнэлгийн газраас Э.Мыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэх тухай 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, Засгийн Газрын 2019 оны Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 472 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг тус тус үндэслэн албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан 1.3, 4.1, 4.2 дугаар заалтууд, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, ажлын өндөр хариуцлага алдсан гэх үндэслэлээр 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Албан тушаал бууруулж, ажилд томилох тухай Б/30 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлж, Ариун цэвэр, магадлан шинжилгээний эмчийн албан тушаалд томилжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг удирдлага болгон албан тушаал бууруулж, ажилд томилох тухай нэртэй тушаал гарсан нь үндэслэлгүй. Албан тушаал бууруулах нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах харилцаа мөн. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай тушаал гаргах ёстой байсан гэх тайлбарыг гаргаж маргасан.

Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно. гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг зөвхөн зохих үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох тухай заасан байна. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй үйлчилгээний албан хаагчийг албан тушаал бууруулах үндэслэл байхгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид үйлчлэх зохицуулалт байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан албан тушаал бууруулж, ажил томилох гэж бичсэн нь техникийн алдаа байсан. Албан тушаалаас чөлөөлж, ажил томилох тухай агуулгатай, тийм ч учраас үндэслэл хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсгийг удирдлага болгосон гэх тайлбарыг гаргасныг нэхэмжлэгч тал маргаагүй, мөн удиртгал хэсэгт баримталсан зохих хуулийн заалт, журам Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хүрээнд байх тул хариуцагчийн гаргасан Б/30 дугаар тушаалыг Э.Мын хөдөлмөрийн гэрээг цуцалж, өөр албан тушаалд томилсонтой адилтган үзэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлахад гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтах бөгөөд Э.Мыг албан тушаал бууруулж, ажилд томилох тухай Б/30 дугаартай тушаалд дараах үндэслэлийг заажээ. Үүнд:

А. Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан 1.3, 4.1, 4.2 дугаар заалтуудыг зөрчсөн болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тухайд

Хариуцагчаас Б.Мыг Албан тушаалын тодорхойлолтын 1.3 дахь хэсэгт заасан Дээж хүлээн авсан бүртгэлийн журнал, шинжилгээний экспертизийн дэвтэр хөтлөх, хариуг тухай бүр зааврын дагуу бичиж баталгаажуулан хүргүүлэх 4.2 дахь хэсэгт Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан байгууллагын дотоод журмыг мөрдөх, ажлын цагийг баримталж үр бүтээлтэй ажиллах заалтыг зөрчсөн гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.Мруу залгахад хариу өгөөгүй тул ариун цэврийн эмч Б.Зруу залгаж 1. Дагавар хуудасгүй дээж авахгүй, 2.М эмнэлгийн лаборатори бол онцгой бүс гаднаас хүн оруулж болохгүй, цагдаа дуудаад арга хэмжээ ав гэж чиглэл өгсөн байтал энэ чиглэлийг дагаж мөрдөөгүй. Иймд Албан тушаалын тодорхойлолтын 1.3, 4.1, 4.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарласан. Хариуцагчийн өгсөн чиглэлийг ариун цэврийн эмч Б.ЗЭ.Мт мэдэгдсэн гэх боловч Э.М шүүх хуралдаанд ямар нэг чиглэл өгөөгүй, утсаар холбогдож чадаагүй гэж маргасан байна.

Э.М нь М эмнэлгийн лабораторийн эрхлэгч /нян судлалын шинжээч/ эмчийн албан тушаалын тодорхойлолтын 1.3 дахь хэсэгт Дээж хүлээн авсан бүртгэлийн журнал, шинжилгээний экспертизийн дэвтэр хөтлөх, хариуг тухай бүр зааврын дагуу бичиж баталгаажуулан хүргүүлэх гэж заасныг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Учир нь Дээж хүлээн авах, хадгалах, хуваарилах, устгах журмын 4.Б хэсэгт лабораторийн эрхлэгч Маргаантай буюу онцгой тохиолдолд дээж шинжлэх үзүүлэлт, арга аргачлал сонгох, шинжилгээнд оруулах эсэх талаар эцсийн шийдвэр гаргах, шинжээч эмийн шинжилгээний үр дүнг хянан баталгаажуулж, шинжилгээний нэгдсэн дүгнэлт, тохирлын мэдэгдэл гаргах гэж, 4.Д хэсэгт дээж хүлээн авагч эмч: дээжийг хүлээн авах, бүртгэлийн дугаараар дэс дараалуулан цахим системд бүртгэх, 5.1 дэх хэсэгт Лабораторид дээж хүлээн авах: 5.1.2. дээж хүлээн авагч, хариу олгогч эмч холбогдох баримт бичгийг үндэслэн дээжийг тогтоосон тоо хэмжээний дагуу авна. гэж тус тус заасан байна. Иймд Лабораторийн эрхлэгч нь дээжийн хүлээн авах эрх бүхий этгээд биш байх ба зөвхөн дээжийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд эрхлэгчид мэдэгдэх тухай тус журамд заасан байна.

Дээж хүлээн авсан бүртгэлийн журнал, шинжилгээний экспертизийн дэвтэр хөтлөх, хариуг тухай бүр зааврын дагуу бичиж баталгаажуулах үүргийг шинжээч эмч Л.О гүйцэтгэж байгаа болох нь түүний шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй болно. Мөн зохигч Э.Мын ажлын цагийг баримталж үр бүтээлтэй ажилласан эсэхэд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн Э.Мыг журам зөрчин дээж хүлээн авсан гэх тайлбар үндэслэлгүй.

Э.М нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үхсэн ямааны дээжийг шинжлүүлэхээр лабораторид авчрахад Лабораторид шинжилгээний дээж хүргүүлэх дагавар хуудас дагалдаж ирээгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. Шинжилгээний дээжийг авчирсан иргэд Айраг сумын Мын их эмч Б.Баянцагаанаар Лабораторид шинжилгээний дээж хүргүүлэх дагавар хуудас-ыг лаборатор дээр бичүүлсэн байх тул дээжийг хүлээн авсан байна.

Э.М нь лабораторид хэв журмыг сахиулахаар цагдаагийн албан хаагчийг дуудан ирүүлсэн, дээж авчрахаар ирсэн хүмүүсийг дээжээ аваад явахыг шаардсан зэрэг үйлдлүүд нь хэрэгт авагдсан дискэнд хийсэн шинжилгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дээж хүлээлгэн өгөхөөр ирсэн иргэдэд Э.Мын авсан арга хэмжээ нь М эмнэлгийн газрын дарга Б.Бын өгсөн чиглэлтэй нийцэж байна.

Хариуцагчаас Э.Мыг ажиллаж байх хугацаандаа Ж.Аын Маас авсан шинжилгээний хариуг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан гэх боловч түүнийгээ баримтаар нотлоогүй, зохих хариуцлага хүлээлгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан гэх тайлбар үндэслэлтэй байх ба ээлжийн амралт олгох тухай мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

Талууд Э.М нь даалгавар, мэдээ, тайлан, хариутай бичиг, өргөдөл, гомдлыг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн талаар маргаагүй.

Хариуцагчаас Лабораторид шинжилгээний дээж хүргүүлэх дагавар хуудас-ыг Тухайн М эмнэлгийн нэгжийн эмч нь хариуцсан багийнхаа Мчдаас ирсэн дуудлагад үйлчилж, М сүрэгт үзлэг тандалт хийсний дараа шаардлагатай тохиолдолж дээж авч, дагавар хуудсыг бичиж М эмнэлгийн лабораторт хүргүүлдэг журамтай. Гэтэл өөр багийн, газар дээр нь үзлэг хийгээгүй эмчийг дуудаж, шинжилгээний дагавар хуудас бичүүлсэн нь буруу, Мын гоц халдварт өвчин тархаах эрсдэлтэй байсан. Дагавар хуудас нь дуудлага өгсөн Мчны хотноос бичигдэж гардаг болохоос аймгийн лаораторид ирсэн хойноо өөр багийн эмч бичдэггүй. гэж маргасан боловч үндэслэлээ тайлбарлаагүй, баримтаар нотлоогүй байна.

Б.Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрсөн тухайд

М эмнэлгийн газрын даргын 2018 оны А/53 дугаар тушаалын хавсралтаар баталсан Мын эмч, М эмнэлгийн техникийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт М эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь бодит баримтаар тогтоогдсон, ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй, мэргэжлийн Мын эмч, техникийн ажилтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. гэж, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана. гэж тус тус заасан байна.

Иймд М эмнэлгийн газар М эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд заасан үндэслэл байвал Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан журмын дагуу ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн тогтоол гаргах замаар зөрчлийг шийдвэрлэнэ.

Гэтэл хариуцагчаас Э.Мын гаргасан ёс зүйн зөрчил гэх үйлдлүүдийг дээрх журмын дагуу шалган тогтоогоогүй, зөрчил гаргагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн тогтоол гаргаагүй байх тул Э.Мыг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзэх боломжгүй.

В.Ажлын өндөр хариуцлага алдсан тухайд

Хариуцагчаас Э.Мыг албан тушаал бууруулж, ажилд томилсон 2020 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаартай тушаалын үндэслэл хэсэгт ноцтой зөрчил гаргасан гэх үг үсгийн алдаа гарч ёс зүйн зөрчил гаргасан гэж буруу бичжээ. Энэ хэсгийг ноцтой зөрчил гэж бичих ёстой байсан гэх тайлбарыг гаргасан. Гэвч хариуцагч баримт бичигт алдаа гарч үг солигдсон бол зөвтгөх тайлбараа бусад өөр баримтаар нотлох үүрэгтэй боловч нотлоогүй. Зөвхөн тайлбар гаргах нь хангалтгүй тул ёс зүйн зөрчил гаргасан гэж ойлгох нь зүйтэй.

Иймд Э.Мыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

Хариуцагчаас шүүхэд М эмнэлгийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/11 тоот тушаалын хавсралтаар баталсан Д аймгийн М эмнэлгийн газрын хөдөлмөрийн дотоод журам, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай А/30 дугаартай тушаалыг тус тус шүүхэд ирүүлсэн бөгөөд журамд орсон нэмэлт өөрчлөлтийн 5.11-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүрдсэн гэж мэтгэлцсэн.

Гэвч хариуцагч нь тухайн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай А/30 дугаартай тушаалаар батлаагүй бөгөөд шүүхэд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх зорилгоор өөрчлөн ирүүлсэн нь гэрч Г.Номин-Э 5 дугаар сарын 01-ний А/30 дугаар тушаалаар хариуцлагатай жижүүр томилсон. Тэр бол миний М эмнэлэгт ажилд ороод гаргасан анхны тушаал. А/30 дугаар дээр дотоод журмын тухай тушаал гаргаагүй... би 5 дугаар сарын 01-ний А/30 дугаартай хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай тушаалыг хавсралт хуудастай нь хамт гаргасан гэх, гэрч Г.Мгийн Надад аль эрт дотоод журмандаа өөрчлөлт оруулъя гэсэн санал хэлдэг байсан. Тэгээд цаг үеийн байдалтай холбоотойгоор хамт олон хуралдаж чадахгүй байсан. Дотоод журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гээд дарга над руу тушаал явуулсан. Би тэрийг нь хэвлэж гаргаж өгсөн. ... Нэмэлт өөрчлөлт оруулсан тушаал өнгөрсөн 7 хоногт гарсан. Би тухайн үедээ хэлсэн гэхдээ даргын өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлсэн гэх мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Бын Гэрчийн ярьсан үнэн. Нэмэлт өөрчлөлтийн журмыг өнгөрсөн долоо хоногын 3 дахь өдөр хавьцаа боловсруулан гэх тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн Хөдөлмөрийн дотоод журмыг үнэлэхгүй байх нь зүйтэй.

Э.Мын үйлдэлд байгууллагын дотоод журмыг зөрчсөн, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь сонсох ажиллагаа болох хуралдахгүйгээр буруу шилжүүлэн томилсон гэж маргажээ. М эмнэлгийн газрын даргын зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар албан тушаал бууруулж, ажилд томилох тухай А/30 дугаар шийдвэр гарсныг Э.Мт танилцуулсан байх тул түүнд заавал урьдчилан мэдэгдсэн байхыг шаардахгүй.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс Мыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ажил албан тушаалыг нь өөрчилсөн, дараа нь 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Өөрөө өргөдөл өгөхөд нь байгууллагын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Хүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тэр тушаал хүчин төгөлдөр хэвээр байхад түүний өмнөх тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгоно гэдэг бол хууль зүйн үр дагаврын хувьд боломжгүй. Нэгэнт өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан хүнийг одоо ажилд нь эгүүлэн тогтооно гэдэг бол хууль бус ажиллагаа болно. гэж маргажээ. Б.Мын ажлаас гарах хүсэлтийн дагуу М эмнэлгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Э.Мыг ажлаас чөлөөлөх тухай Б/33 дугаар тушаал гарч Ариун цээр, магадлан шинжилгээний шинжээч эмчээр ажиллах хөдөлмөрийн харилцаа дууссан байна. Гэхдээ Б.Мын ажлаас гарах хүсэлтийг Лабораторийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт байсан гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д аймгийн М эмнэлгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Албан тушаал бууруулж, ажилд томилох тухай Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Мыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Мыг Д аймгийн М эмнэлгийн газрын лабораторийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Мын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д аймгийн М эмнэлгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА