Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 145

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Халзан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Торгууд овогт Лхамсүрэнгийн Пүрэвдорж, Ноёд овогт Цэдэнноровын Пүрэвдагва нарт холбогдох 2015 2503 1829 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 48-5 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Торгууд овогт Лхамсүрэнгийн Пүрэвдорж /РД:ЧБ69081473/,

 

2. Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 14-16 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ноёд овогт Цэдэнноровын Пүрэвдагва /РД:ХП75122511/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Пүрэвдорж, Ц.Пүрэвдагва нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгатын 5 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд Д.Сүхийн түрийвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пүрэвдорж мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байхад “Шим” дэлгүүр дээр очиход урьд нь таньдаг байсан Пүрэвдагва зогсож байсан. Пүрэвдагва “4000 төгрөг байна, ганц шил архи авч уух уу” гэж хэлэхээр нь “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Дэлгүүрээс нэг хүн гарч явахаар нь 1000 төгрөг гуйх гээд бид хоёр араас нь очсон. Нөгөө хүн орцныхоо үүдэнд зогсож байхад Пүрэвдагва “та тортой юмаараа машин цохичихлоо, 1000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Харин би тухайн үед байрны буланд зогсож байсан. Тэгээд Пүрэвдагва гүйхээр нь би дагаад гүйсэн. Пүрэвдагва 24 дүгээр сургуулийн тэнд хар өнгийн түрийвч гаргаж ирээд “бээлий гэж бодсон чинь түрийвч байна” гэж хэлсэн. Түрийвчин дотор 70.000 төгрөг байхаар нь Пүрэвдагва бид хоёр архи аваад буудалд орсон. Тэгээд өглөө нь салцгаасан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Пүрэвдагва мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 04-ний оройн 21 цаг өнгөрч байхад “Шим” дэлгүүрийн үүдэнд Л.Пүрэвдоржтой таарсан бөгөөд надад 4000 гаран төгрөг байхаар нь Л.Пүрэвдоржоос мөнгө асуухад “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс нэг хүн гарч явсан чинь Л.Пүрэвдорж “энэ хүнээс 1000 төгрөг авчихъя” гэж хэлсэн. Байрны тэнд нөгөө хүн явж байхаар нь “та хүний машин цохичихлоо” гэж хэлэхэд “та нар машинаа холдуулахгүй яасан юм” гэж хэлсэн. Би тэр хүний бээлийг нь авлаа гэж бодсон чинь түрийвчийг нь авсан байсан. Л.Пүрэвдорж бид хоёр түрийвчинд байсан мөнгөөр архи аваад буудалд орсон бөгөөд өглөө нь салцгаасан” гэв.

Л.Пүрэвдоржийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг 2015 оны 12 дугаар сарын 04-ний орой Урт цагаан зүүн талаас ирж явахад зүс таних Пүүгээ гэх залуу Урт цагаан худалдааны төвийн дэлгүүрийн үүдэнд ганцаараа зогсож байсан. Пүүгээ дэлгүүрээс хүн архи авч байна архинаас нь гуйж ууя гэхээр нь би дэлгүүр лүү орж харсан чинь нилээн настай өндөр том биетэй хүн байсан. Тэгээд дэлгүүрийн гадаа гараад хүлээгээд зогсож байтал нөгөө хүн маань дэлгүүрээс тортой юм барьчихсан гарч ирээд баруун урагшаа зам хөндлөн гарахаар нь Пүүгээ бид хоёр араас нь дагаад явсан чинь 2 дугаар 40 мянгатын 5 дугаар байрны баруун талаар булан тойроод 1 дүгээр орцны үүдэнд очиход Пүүгээ, нөгөө ах дээр яваад очсон Пүүгээ тэр ахыг огт танихгүй бололтой байсан би байрнаас баруун тийш ойролцоогоор 3 метр зайнд зогсож байсан. Тэгсэн Пүүгээ миний хажуугаар гүйгээд явсан би хойшоогоо чигээрээ зам хөндлөн гарсан харин Пүүгээ 25 дугаар телевизийн тийшээ зугтаад явсан. Би зам хөндлөн гараад баруун тийшээ алхаад явж байсан чинь Пүүгээ 25 дугаар телевизийн ард талд зогсож байхаар нь очсон. Бид хоёр нийлээд баруун тийшээ алхаж байгаад 25 дугаар телевизийн баруун талаар урагшаа замаа дагаж явж байгаад баруун тийшээ эргэж 24 дүгээр сургуулийн зүүн хойд талын хашаагаар орж сургуулийн зүүн хойд талд ирсэн чинь Пүүгээ хармаанаасаа урт хоёр тал руугаа дэлгэгдэж онгойлгодог түрийвч гаргаж ирсэн харанхуйд харахад хар бараан л түрийвч харагдаж байсан. Түрийвчнээс нь мөнгө гаргаж ирсэн. Пүүгээ 70.000 төгрөг л байна гээд байсан би бол огт тоолж үзээгүй мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр сургуулийн хойд талаар баруун тийшээ 30 метр явж байтал Пүүгээ түрийвчийг нь хаячихсан …” гэх мэдүүлэг /хх-35-37х/,

Ц.Пүрэвдагвын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед хамт архи уудаг Л.Пүрэвдоржтой нийлээд 2 дугаар 40 мянгатын 5 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд настай хөгшин хүний пальтоны халаасанд байсан түрийвчийг булааж зугтсан гэмт хэрэг үйлдсэн юм. Би хохирогч Д.Сүхийг зодож цохиогүй. Юм ярьж байгаад пальтоных нь халаасанд ил харагдаж байсан түрийвчийг нь шүүрээд зугтаасан юм …” гэх мэдүүлэг /хх-86-87х/,   

Хохирогч Д.Сүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгатын 5 дугаар байрны 1 дүгээр орц 5-08 тоотод ганцаараа амьдардаг юм. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр урьд өдөр нь уусан архиныхаа үлдэгдлийг уучихаад гэрийнхээ юмыг янзалж байгаад 21 цаг 30 минутын орчим эм авахаар гэрээсээ гараад гэрийн зүүн урд талын Орос хоолны газрын зүүн урд талын эмийн сангаас харшлын эм 2 ш, даралтын эм түрүүгээр нь авсан юм. Тэгээд би эмээ авчихаад Шим хүнсний дэлгүүр орж Ган бургер аваад зүүн гартаа бариад байрны хойд талаар урт цагаанаар баруун тийшээ явж байгаад байрны зүүн талаар урагшаа зүүн тийшээ эргээд 5 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд ирэхэд орц хажууд цагаан өнгийн машин байрлуулаад тавьчихсан байхаар нь байр машин хоёрын голоор нь гарсан чинь танихгүй 40 орчим насны залуу та машинд хүрчихлээ гээд цагаан өнгийн машиныг тойроод яваад байхаар нь та хоёр хүний явдаг зам дээр машинаа тавьчихаад машинаа жаахан холдуулаад тавьчихаж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу нь та нэг шил архины мөнгө өгчих гэхээр нь би машинд чинь хүрсэн зүйл байхгүй яахаараа та хоёр архины мөнгө өгдөг юм бэ? гэсэн чинь та өөрөө л хар л даа гээд машинаа тойроод яваад байсан тэр хоёр залуугийн машин бол биш юм байна лээ. Манай орцны үүдэнд байсан машиныг надаас мөнгө авах гээд шалтаг хайгаад байсан. Тэгээд би цаашаа хараад хармаанаасаа түлхүүрээ гаргаж ирээд орцоо онгойлгох гэсэн чинь нэг залуу нь зүүн талын хармаанд байсан хүрэн өнгийн түрийвчтэй мөнгийг аваад нэг залуу нь байрны баруун талаар хойшоо урт цагааны зүг гүйсэн. Нөгөө залуу нь урт цагаанаар ороод зүүн тийшээ гүйгээд яваад өгсөн юм. Би өөрөө хөгшин хүн учраас араас нь алхаад гүйцээгүй. Тэгээд би гэр лүүгээ ороод утсаараа цагдаад дуудлага өгсөн юм. Би бол тэр машиныг нь шүргэсэн гэмтээсэн зүйл байхгүй. Миний юмыг авах гэж заль зохиосон байсан. Миний түрийвч 18х9 харьцаатай онцлог содон шинж тэмдэг байхгүй хоёр тал руугаа дэлгэгдэж онгойдог арьсан түрийвч байсан. Миний иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, ажлын газрын промсог 1 ш, Мобикомын гар утасны мөнгө тушаадаг бичиг 1 ш, бэлнээр 300.000 төгрөг байсан. Ихэнх нь 20.000 төгрөг байсан. Яагаад миний түрийвчинд их хэмжээний мөнгө байсан гэвэл маргааш нь үхрийн мах авах гэж байсан. Тэгээд түрийвчиндээ хийчихсэн байсан юм” гэх мэдүүлэг /хх-16-17х/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3х/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7х/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-12х/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-90, 92х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56, 99х/, хохирлын мөнгө төлсөн баримтууд /хх-166х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Пүрэвдорж, Ц.Пүрэвдагва нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгатын 5 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд Д.Сүхийн түрийвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Сүхийн өгсөн: “… Тэгээд би цаашаа хараад хармаанаасаа түлхүүрээ гаргаж ирээд орцоо онгойлгох гэсэн чинь нэг залуу нь зүүн талын хармаанд байсан хүрэн өнгийн түрийвчтэй мөнгийг аваад нэг залуу нь байрны баруун талаар хойшоо урт цагааны зүг гүйсэн. Нөгөө залуу нь урт цагаанаар ороод зүүн тийшээ гүйгээд яваад өгсөн юм. Би өөрөө хөгшин хүн учраас араас нь алхаад гүйцээгүй. Тэгээд би гэр лүүгээ ороод утсаараа цагдаад дуудлага өгсөн юм. Би бол тэр машиныг нь шүргэсэн гэмтээсэн зүйл байхгүй. Миний юмыг авах гэж заль зохиосон байсан. Миний түрийвч 18х9 харьцаатай онцлог содон шинж тэмдэг байхгүй хоёр тал руугаа дэлгэгдэж онгойдог арьсан түрийвч байсан. Миний иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, ажлын газрын промсог 1 ш, Мобикомын гар утасны мөнгө тушаадаг бичиг 1 ш, бэлнээр 300.000 төгрөг байсан. Ихэнх нь 20.000 төгрөг байсан. Яагаад миний түрийвчинд их хэмжээний мөнгө байсан гэвэл маргааш нь үхрийн мах авах гэж байсан. Тэгээд түрийвчиндээ хийчихсэн байсан юм” гэх мэдүүлэг, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-12х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-90, 92х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56, 99х/, хохирлын мөнгө төлсөн баримтууд /хх-166х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Баттуяад хохиролд 300.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Пүрэвдорж, Ц.Пүрэвдагва нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ гэмшсэн, хохирлыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Баттуяад 300.000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, Ц.Пүрэвдагва нь 48 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.