| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2019/00564/И |
| Дугаар | 155/ШШ2019/00576 |
| Огноо | 2019-07-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2019/00576
2019 07 01 155/ШШ2019/00576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сум 13 дугаар баг 30 дугаар байрны 01 тоотод оршин суух, Цогнууд овогт Г.Г/РЛ….........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 2-14 тоотод оршин суух, Халзан овогт Ж.Д /РА….........../-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 16.725.000 /арван зургаан сая долоон зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.Гнэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Г.Гминий бие 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хагас дүнзэн харуулдсан торх захиалгаар барих гэрээ-г Ж.Дбайгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу 4 ширхэг 8x10 метр харьцаатай торх нэг бүрийг нь 5.000.000 төгрөг нийтдээ 20.000.000 төгрөгөөр гүйцэтгэгч өөрийн зардлаар бэлтгэн Хатгал тосгонд аваачиж барьж өгөх нөхцөлтэй, мөн гүйцэтгэгч Ж.Днь урамшуулал болгож 8x6 метр харьцаатай мансардтай 1 ширхэг торхыг үнэ төлбөргүй өөрийн зардлаар барьж өгөх бөгөөд нийтдээ 45 хоногийн дотор ажил гүйцэтгэж дуусах нөхцөлтэй гэрээг байгуулсан байсан. Ингээд Ж.Дажил эхлэхээр болоод надаас урьдчилгаа мөнгө дараах мөнгийг авсан. Үүнд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4.000.000 төгрөг
-2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг
-2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөг
-2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 170.000 төгрөг
-2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3.500.000 төгрөг
-2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2.400.000 төгрөг
-2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 500.000 төгрөг
-2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг
-2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг
-2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3.500.000 төгрөг нийт 17.970.000 төгрөг авсан. Мөн хөөс 255.000 төгрөгт, ажлын хөлс 500.000 төгрөг гэж нэмж аваад нийтдээ 18.725.000 төгрөг өгсөн боловч одоог хүртэл Ж.Днь гэрээнд заасан ажлаа бүрэн дуусаагүй байна. Гэрээний дагуу Хатгалд Давааням 3 дугаар сарын 21-27-ны өдрийг хүртэлх хугацаанд 8x10 харьцаатай торх 3 ширхэгийг хашаанд буулгаад үлдээсэн. Гэрээнд заасны дагуу бол өрж өгөх ёстой байсан ч өрж өгөөгүй. Тэгээд өгөхгүй байж байгаад 6 дугаар сард надаар хайрцаг хөөс 255.000 төгрөгөөр авахуулаад хамгийн сүүлд 3.500.000 төгрөгөө аваад үлдэгдэл 2 торхоо буулгана, хүмүүс хөлсөлж бариулна гээд нөгөө 2 торхоо хүмүүсээр 6 хэсэг болгож өрүүлээд харин 1 торхоо огт өгөөгүй орхисон байгаа. Үүнээс хойш би Ж.Даваанямыг ажлаа дуусгаж өг, торхоо өрүүлж өг, үлдэгдэл 2 торхоо нийлүүл гэж зөндөө олон удаа шаардсан боловч өгөхгүй гэрээгээ зөрчиж байна. Том 10x8 хэмжээтэй торхыг гэрээнд ачиж ирээд барьж өгөөд нийтдээ 5 сая төгрөг гэж тохиролцож байсан тул одоо Хатгалд буулгасан байсан 3 ширхэг торхноос ажлын хөлсийг нь зах зээлийн жишиг хөлс 1 торх 1.000.000 төгрөгөөр тооцож хасаад торхны үнэ тээврийн зардал 1 торх 4.000.000 төгрөг гэж үзээд 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг торхыг нийлүүлэх үүргээ биелүүлсэн гэж тооцсон. Ингээд миний Д-д өгсөн мөнгө, эд материал 18.725.000 төгрөгөөс 12.000.000 төгрөгийг хасаад зөрүү Ж.Д-д илүү өгсөн 6.725.000 төгрөгийг гаргуулж авах, мөн анх гэрээ байгуулах шалтгаан болсон 8x6 хэмжээтэй 1 ширхэг торхны үнэ 4.000.000 төгрөг, нийтдээ 10.725.000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна. Урамшуулалд өгөх торх нь энэхүү гэрээг хийх үндсэн нөхцөл болсон тул шаардах эрхтэй гэж үзлээ.
Мөн гэрээний хугацаа 45 хоног хэтрүүлсэн, дараа нь шинэчилж хугацаа олгоод 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 10 хоногийн дотор нийлүүлэх, барьж өгөх нэмэлт хугацаа буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл олгож энэ хугацааны дотор бүх торхоо нийлүүлж, өрж өгнө гэсэн боловч мөн энэ хугацаандаа хийгээгүй тул гэрээний үүргийн хугацаа хэтэрсэн өдрийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 358 хоног хугацаа хэтэрсэн гэж үзлээ. Гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнд тооцохдоо Ж.Д-нхийх ёстой байсан 20.000.000 төгрөгийн ажлаас 12.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэгдсэн тул 8.000.000 төгрөгийн ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй гэж, мөн нийлүүлээгүй урамшуулал торхны үнэ 4.000.000 төгрөг нийтдээ гэрээнд заасан гүйцэтгээгүй үнийн дүнг 12.000.000 төгрөгийн ажлаа хийгээгүй гэж тооцон хоногт 0.5 хувийн алданги буюу 60.000 төгрөгөөр 314 хоног хэтэрсэн гэж үзээд үүнийгээ гүйцэтгээгүй үнийн дүн 12.000.000 төгрөгийн 50% -иар тооцож 6.000.000 төгрөг нэхэмжилнэ.
Иймд захиалгаар торх нийлүүлэх, барьж өгөх тухай тохиролцсон 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний үүрэг 2018 оны 06 дугаар сарын 05-ны шинэчилсэн гэрээний үүргийн дагуу Ж.Д-сгэрээний үндсэн үүрэг 10.725.000 төгрөг гэрээнд заасан алданги 6.000.000 төгрөг нийтдээ 16.725.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д4 ширхэг торх бэлдүүлж, ачуулж, өрүүлэхээр 20.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны урамшуулал болгож надад 8х6 хэмжээтэй, мансардтай 1 ширхэг торх буюу 4.000.000 төгрөгийг өгөхөөр бид харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Нийт 24.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Энэ 24.000.000 төгрөгийн үнэ бүхий ажлаас хариуцагч Ж.Днь 12.000.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Иймд үлдсэн 12.000.000 төгрөгт бид алданги тооцож гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гээд 6.000.000 төгрөг нэмж нийт 18.000.000 төгрөг болж байгаа юм. Миний зүгээс Ж.Д-д нийт 20.000.000 төгрөг өгөх ёстой байснаас 18.725.000 төгрөгийг өгсөн учраас дутуу өгсөн зөрүүг Ж.Д-ннадад өгөх ёстой 18.000.000 төгрөгөөс хасаж тооцохоор 16.725.000 төгрөг болж байгаа ба энэ мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Анх хариуцагчтай гэрээ байгуулах шалтгаан нь Мөрөн сумын гахай тахианы хонхорт байдаг хөрөө рам дээр Ж.Дтаарсан юм. Ж.Днь энэ миний хөрөө рам байгаа юм. Би торхны бизнэс хийдэг хүн гэж хэлж байсан. Тухайн үедээ надад худлаа хэлсэн байсан. Би дараа нь хөрөө рам нь хүнийх гэдгийг мэдсэн. Гэрээ байгуулаад ажиллах гэсэн чинь хариуцагч Ж.Днь одоо торхнуудаа аваад ирнэ. Тав хоног, долоо хоног гээд л хойшлуулаад яваад байдаг байсан. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргээс болж мод буулгасан газарт 3 сар манаач байлгасан. Манаачийн зардалд 1.000.000 төгрөгөөр хохирсон, мөн Хатгал тосгон руу байнга явж түлшний зардал гарч байсан ба би энэ зардлуудаа нэхэмжлэлдээ оруулж тооцоогүй. ...Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд дансаар болон бэлнээр 18.725.000 төгрөгийг хариуцагч Ж.Д-д өгсөн боловч хөөсний үнэ 255.000 төгрөг, ажлын хөлсөнд бэлнээр өгсөн 500.000 төгрөг зэрэгт гаргах нотлох баримт байхгүй учир татгалзаж байна. Иймд Ж.Д-д дансаар шилжүүлж өгсөн 17.970.000 төгрөгөөс түүний хийж гүйцэтгэсэн ажлын 12.000.000 төгрөгийг хасаж үлдэх 5.970.000 төгрөг дээр алданги 2.985.000 төгрөгийг нэмж нийт 8.955.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн гэрээний урамшуулал болгож надад өгөх 6х8 хэмжээтэй мансардтай торхны үнэ гэрээнд тусгагдаагүй учир би гэрээгээр тохирсон ёсоор торхоо гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч Ж.Д-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 16.725.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 5.970.000 төгрөг, алданги 2.985.000 төгрөг, нийт 8.955.000 төгрөгийг, 6х8 хэмжээтэй мансардтай торхны хамт гаргуулахаар шаарджээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хагас дүнзэн харуулдсан торх захиалгаар барих гэрээ г байгуулж, энэхүү гэрээгээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд байрлах захиалагч Г.Г-ийнхашаанд 8х10 метрийн харьцаатай мансард, пиромтой 8/8 метрийн 4 ширхэг харуулдсан торхыг гүйцэтгэгч нь өөрийн зардлаар барьж байгуулан хүлээлгэн өгөх, торх тус бүрийн үнийг 5.000.000 төгрөгөөр тохиролцон нийт үнийн дүн 20.000.000 төгрөг, гэрээ байгуулсны урамшуулал болгож 8х6 хэмжээтэй мансардтай 1 ширхэг харуулдсан торхыг гүйцэтгэгч нь захиалагчид үнэ төлбөргүй, өөрийн зардлаар барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.
Дээрх гэрээний 4-т гүйцэтгэгч ажлыг 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх, 5-д захиалагч ажлаа хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх, ажлыг хугацаанд нь хүлээн авч, хөлсийг төлөөгүй бол буруутай тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиийн алданги тооцохоор заажээ. /хх-ийн 2-р тал/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахаар байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ хариуцагч Ж.Д-д 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд дансаар болон бэлнээр 18.725.000 төгрөгийг өгсөн боловч хөөсний үнэ 255.000 төгрөг, ажлын хөлсөнд бэлнээр өгсөн 500.000 төгрөг зэрэгт гаргах нотлох баримт байхгүй учир татгалзаж, нийт дансаар шилжүүлсэн 17.970.000 төгрөг байгаагаас Ж.Д-нхийж гүйцэтгэсэн ажлын 12.000.000 төгрөгийг хасаж үлдэх 5.970.000 төгрөг, түүний алданги 2.985.000 төгрөг, нийт 8.955.000 төгрөгийг гэрээний урамшуулал болгож өгөх 6х8 хэмжээтэй мансардтай торхны хамт гаргуулна гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ж.Д-д нэхэмжлэгч Г.Г-ийншүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардуулж, түүнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлэх хугацааг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр тогтоож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг танилцуулсан боловч Ж.Днь шүүхэд нэхэмжлэлийн талаар хариу тайлбарыг гаргаж ирүүлээгүй болно.
Хариуцагч Ж.Днь нэхэмжлэгч Г.Г-ийншүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар хариу тайлбар ирүүлээгүй учир түүнийг нэхэмжлэлд дурдсан маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагч болох Г.Гнь дээрх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч Ж.Дбайгуулсан гэрээнээс татгалсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 17.970.000 төгрөгийн үлдэгдэл 5.970.000 төгрөг болон 8х6 хэмжээтэй мансардтай торхыг гаргуулахаар хариуцагч Ж.Д-сшаардах эрхтэй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Гнь анз тооцох гэрээг хуульд заасан шаардлагын дагуу бичгээр байгуулсан, зохигч 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөхөөр тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбараас дүгнэвэл хариуцагч гэрээний хугацааг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдөр болох 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 325 хоногоор хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5.970.000 төгрөгийн 50 хувь болох 2.985.000 төгрөгөөр алдангийг хангаж шийдвэрлэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ж.Д-сажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 5.970.000 төгрөг, алданги 2.985.000 төгрөг, нийт 8.955.000 төгрөгийг, 6х8 хэмжээтэй мансардтай торхны хамт гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д-с8.955.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 158.230 төгрөг дээр 8х6 хэмжээтэй торхны үнийг үнэлэх боломжгүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөгддөг 70.200 төгрөгийг, нийт 228.430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-толгож шийдвэрлэснийг дурдав.
Шүүх хариуцагч Ж.Д-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д заасан журмын дагуу мэдэгдэхээр хүргүүлсэн боловч Ж.Дболон түүнтэй хамт амьдардаг насанд хүрсэн иргэн мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан болох нь шүүхийн мэдэгдэх хуудас болон бичиг хүргэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д зааснаар зохигч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэх ба энэ нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Д-сажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 5.970.000 /таван сая есөн зуун далан мянга/ төгрөг, алданги 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/ төгрөг, нийт 8.955.000 /найман сая есөн зуун тавин таван мянга/ төгрөгийг, 6х8 хэмжээтэй мансардтай торхны хамт гаргуулан нэхэмжлэгч Г.Г-толгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсы тэмдэгтийн хураамжид төлсөн 241.575 /хоёр зуун дөчин нэгэн мянга таван зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.Д-с228.430 /хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-толгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН