| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0224/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/288 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,
Уëñûí ÿëëàã÷ Ц.Эрдэнэбат,
Хохирогч М.Т /цахимаар/,
Ш¿¿ãäýã÷ Б.М нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð
Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овгийн **** ****т холбогдох 2426003360238 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн **** суманд ****** оны ***** дүгээр сарын ****-ны өдөр төрсөн, эмэгтэй, ***** настай, регистрийн дугаар ****, дээд боловсролгүй, **** мэргэжилтэй, “****” ********* ажилтай, ам бүл ****, ******* хамт Өвөрхангай аймгийн ******** сумын ***** дугаар багийн ***** дүгээр байрны ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **** овгийн **** ****.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ****сумын 1 дүгээр багийн Хадат нарийн гэх газарт хохирогч М.Тын хамар хэсэгт чулуугаар цохисоны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамар хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед Арабчууд Өвөрхангай аймагт ирчихсэн шонхор шувуу аваад байна гэж нэг малчин хүн сар шахуу ***** бичлэг хийгээд байсан. Тэрийг шалгаж тогтоож байгаа хүн байхгүй, аймгийн удирдлагууд болон ****** сумын удирдлагуудаас чимээгүй байсаар байгаад ер нь иргэдийн тэмцлийн хэмжээнд хүргэсэн гэж бодож болно. Би энэ залууг өмнө нь харж байгаагүй, танихгүй. Одоо ч гэсэн танихгүй. Энэ залуугийн биед нь учруулсан гэмтлийг үүсгэсэн гэдгээ иргэнийхээ хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Гол нь надад бас гомдолтой зүйл байгаа нь аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагууд огт ажлаа хийхгүй байсаар байгаад иргэдийг тэмцлийн хэмжээнд хүргэсэн. Үүнийг тухайн үед нь мэргэжлийн байгууллагууд нь шалгаад тогтоогоод арга хэмжээ авсан бол би хаа хол очоод ийм зүйл болохгүй байсан гэж харж байгаа. Энэ талаарх асуудалтай холбогдуулж хууль зүйн сайд ****тэй 4 **** очиж уулзсан. Тэгэхэд Арабчууд огт зөвшөөрөлгүй, Өвөрхангай аймгаас огт шалгаагүй, ямар ч зөвшөөрөлгүй хууль бус шинжтэй байсан гэж хэлсэн. Энэ асуудлаар аймгийн Засаг даргад гомдол гаргаж өгч болно гэж хэлсэн. Тэгээд гомдол гаргаж өгье гэж байгаад за бас ****өг, сонгууль болж байгаа юм чинь бас нэр мэрийг нь татуулчих юм болов уу гэж бодоод аймгийн дарга дээр гомдол гаргаагүй. Энэ шүүхээс бас надтай холбогдуулж ямар шийдвэр гаргах вэ гэдгийг харж байсан. Бид нар Арабчуудыг машинтай хөөгөөд явж байхад тэнд маш олон Арабчууд байсан. Тэгээд гүйцээд очоод зогсоогоод байж байсан. Тэгэхэд аймгийн цагдаагаас 4 цагдаа, 4-5 араб ирээд зогссон. Тэгээд бид нар цагдаагийн машиныг дагаад зогссон. Тэр үед үдээс өмнө камергүй газар Тамиртай өчнөөн таарсан. Тэгэхэд Тамир бичлэг хийгээд хэдэн төгрөг авах юм бэ гээд орилоод байсан. Өөрийнхөө тэр бичлэгийг хасчихсан л байна лээ. Хэрүүл маргаан болоход би ганцаараа дайрсан юм биш. Энэ хүн ч гэсэн Монголчууд руугаа дайраад байсан. Бид нар эх орныхоо төлөө дайраад, эд нар болохоор Арабчуудын өмнөөс бид нар руу дайраад байдаг. Бид нар шувуугаа хамгаалаад тэмцээд байдаг, энэ хүн болохоор Арабчуудаа хамгаалаад тэмцээд байсан. Тэгээд маргаан болсон. Арабчууд зогсохоор нь бид нар машиных нь түлхүүрийг булааж авч байсан. Тэгсэн чинь **** нэг машинаас түлхүүрийг нь авах гээд очиход нөгөө машин нь чирч яваад унагаачихаар нь чулуу аваад шидсэн чинь энэ хүний хамар дээр нь оносон. Чулуу авч шидсэнээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Хохирогч М.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн өдөр миний бие 4 алба хаагчийн хамт тэр газарт очсон. Цагдаа нар хэл нэвтрэхгүй гэсэн учраас туслаад орчуулагчийн үүрэгтэй очсон. Тэгээд очоод машинаас буухад өөдөөс 2 машинтай **** нар явж байна гээд араас дагаж ирсэн. Тэнд иймэрхүү маргаан болсон л гэж наад хүн чинь ярьж байна. Ерөнхийдөө миний гомдоод сэтгэлээс гарахгүй байгаа үг нь Арабын шээсийг зөөгч нар гэчихсэн байгаа. Тэгээд иймэрхүү асуудал болоод хойшоо цуг явж байсан эрэгтэй нь манай жуулчныг барьж унагаахаар нь тэрийг салгах гэж очсон. Тэгэхэд миний хамар руу санаатай юм уу санамсаргүй юм уу мэдэхгүй нэг чулуу шидсэн. Миний хажуу талд 2 албан хаагч байсан. Иймэрхүү л зүйл болсон. Миний хамар цөмрөөд одоогоороо эдгээгүй, хамраа эмнэлэгт очиж янзлуулна гэж бодож байгаа. Эмнэлэгт үзүүлсэн. Хамрын менингиттэй болсон байна гэсэн. Би одоо хамрын цацлага цацаад явж байгаа. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Болохгүй бол өөрийг нь хамт дагуулж явж байгаад хэдэн төгрөг болно, түүнийг нь нэхэмжилнэ.” гэв.
судлав. Үүнд:
Хохирогч М.Тын зөрчлийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт сууж байтал нэг цагдаа ирээд та хэдийн нэг нь явахгүй бол тэнд маргаан болоод орчуулагч хэрэгтэй байна гэхээр нь би цагдаа нарыг дагаад Өвөрхангай аймгийн ****сумын 1 дүгээр багийн аймгаас 25 километр гаруй газарт очоод машинаас буутал Өвөрхангай аймгийн **** нар нь ерөнхийдөө бид хэд рүү дайраад харааж, янз бүрийн хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод та хэд яасан, Арабуудын суганы шээснүүд гээд байхаар нь би бичлэг хийгээд орчуулга хийж байх хооронд ягаан өнгийн цамцтай, бор өнгийн өмдтэй, эмэгтэй над руу чулуу шидээд “бид хэд бүрэн эрхтэй сурвалжлагч нар, хүний биед халдах, гэр лүү нь орж, нэгжлэг хийх бүрэн эрхтэй, бид хэдэн сурвалжлагч нар дөрөв дэх толгой нь” гээд байсан. Тухайн эмэгтэйн шидсэн чулуу нь миний хамар луу оноод их хэмжээний цус гарсан. Тэгээд би бичлэг хийгээд үлдсэн. Тухайн газар байсан хүмүүс бүгд явсан байсан. Тэгээд би шинжээч, цагдаа нартай Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт ирсэн. Би чулуу шидсэн эмэгтэйг танихгүй, Өвөрхангай аймгийн **** гээд байсан. Би facebook-ээс хайж үзэхэд **** гэсэн facebook хаягтай байсан. Мөнгөлөг гэсэн facebook хуудаснаас миний зургийг тавиад “Арвайн талын жигүүртнийг алж байгаа Арабын суганы үс бацаан.” гэж бичиж нийтэлсэн байсан. Над руу чулуу шидсэн эмэгтэй ягаан өнгийн цамцтай, бор өнгийн өмдтэй байсан. Би эрүүл байсан. ...Би чулуу шидсэн гэх эмэгтэйн биед халдаагүй, утсаар бичлэг хийж байсан учир юу ярьсан талаар тодорхой байгаа. Тухайн эмэгтэй нь тэнд байсан бүх хүмүүс рүү дайраад байсан. Арабуудыг цохиж авч унагаагаад танхайраад байсан. Цагдаа нартай ч гэсэн та нар авилгал авсан, хөдлөхгүй байгаа юм уу гэх зэргээр хэлээд байсан. Идлэг шонхор барих зөвшөөрөлтэй Арабуудын туслах ажилтан буюу орчуулагч хийж байсан. Над руу чулуу шидсэнээс болоод миний хамрын дээд хэсэгт нь шалбарсан. Би нэр төрөө сэргээж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6 хуудас),
Хохирогч М.Тын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт Арабын нэгдсэн Эмират улсын иргэдийн хамт шонхор шувууны асуудлаар аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байсан. Би тухайн гадаад иргэдийн орчуулагч хийдэг. Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр үүдэнд хүлээж байтал аймгаас урагш дуудлага ирлээ. Орчуулагч хэрэгтэй байна гээд намайг дагуулаад явсан. Тэгээд аймгаас 25 км орчим яваад дуудлага гарсан газар нь очиход Монгол улсын иргэд гадаад улсын иргэдийн машиных нь дугуйны хийг гаргаад цүнх чемодан, майхан сав зэргийг нь ухаад танхайрчихаад явчихсан байсан. **** гэх хүн нь намайг аймгаас дуудлага гарсан газар луу цагдаа нарын хамтаар явж байтал өөдөөс цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинтай ирж байгаад бид нарыг дагаад буцаад явсан. Хэрэг болсон газар нь очтол намайг **** гэх эмэгтэй Арабын шээсийг зөөгч, арабуудаас хэдэн төгрөг авчихсан юм бэ, эгч нь наад цалинг чинь чамд өгье гэх мэтээр хэл амаар доромжлоод өмнөөс live хийж олон нийтэд миний зургийг тавьж, миний эрхэнд халдсан. Тэгээд миний биед халдаж нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулсан. **** гэх эмэгтэй газраас чулуу аваад миний нүүр лүү шидчихсэн. Тэгээд миний хамрын нурууны дээд үзүүр буюу хоёр нүдний дунд хэсгээс цус гарч хамарт гэмтэл учирсан. Би энэ гэмтлийн улмаас Улаанбаатар хотод очиж нэрийг нь сайн санахгүй байна, эмнэлэгт үзүүлж хамрын дотор хэсэгт хэв гэх зүйл хийлгэсэн. Хамар яс цууралттай байна гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хийлгэсэн. Хамарт хэв хийлгэж, эмчилгээ хийлгэхэд нийт 350,000 төгрөгөөр хийлгэсэн. **** гэх хүн миний эрхэнд халдаж зураг болон видео live хийж уг бичлэг зургаа цахим орчинд тарааж, хүмүүст буруугаар ойлгуулсан. Гомдолтой байна. Би нэр хүндээ сэргээлгэмээр байна. Эмчилгээнд гарсан зардал болон энэ хэргийн улмаас нааш цааш явсан зардал мөнгийг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй.” (хх-ийн 35-36 хуудас),
Гэрч Ё.****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр томилгоот хэв журмын өдрийн эргүүлтэй байсан. ...Өвөрхангай аймгийн ****сумын Хадат нарийн гэх газарт байрлах Арабын отог дээр монгол хүмүүс ирсэн хэрүүл маргаан үүсгээд байна гэсний дагуу очсон. Тухайн газар очоод ****, **** нарын хамт буугаад арабын отогийн гэрийн зүүн талд очиход арабын орчуулагч гэх залуу намайг Мөнгөлөг гэх **** чулуу шидээд хамар оночихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнгөлөг гээд **** 1 арабын цамцнаас татаад байхаар нь очиж салгаад та энэ хүн рүү ямар шалтгааны улмаас чулуу шидсэн талаар нь асуухад би шидсэн юм хохь нь гэж орилоод байсан. Тэнд байсан Арабууд машиндаа суугаад зугтаасан. Хохирогч залуу намайг цохисон гэх бичлэг утсан дээр байгаа гэж байсан. ...Арабын суганы үс бацаан гээд доромжлоод байсан. Түүнээс болж зодсон байх.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38 хуудас),
Гэрч З.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...**** Мөнгөлөг гэх орчуулагч гэх монгол залуу руу дайраад чулуу шидсэн чинь тухайн залуугийн хамар дээр нь шалбарсан, цус гоожоод байсан. Удалгүй би тухайн газраас явсан. ...Чулуу шидэх шиг болсон. Хамар дээр нь шалбарсан цус гоожоод байсан. Тухайн залуу чулуу шидээд хамар хугалчихлаа гээд байсан. Өөр цохиж зодсон хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 хуудас),
Гэрч Б.****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нэг араб машиндаа сууж чадахгүй хойш явган зугтаасан чинь **** тухайн арабыг бариад авсан чинь орчуулагч гээд монгол залуу хажууд тухайн араб болон **** нар дээр очсон. Удалгүй **** Мөнгөлөг, орчуулагч гэх монгол залуу нар маргалдаад байсан. Эргээд хартал орчуулагч гэх монгол залуу бичлэг хийгээд Мөнгөлөг гэх ****ийг миний биед халдсан гомдол гаргана гээд хамраас нь цус гоожсон байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний ****ийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 625 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 10-11 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-21 хуудас) зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч Б.Мийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59-62, 68 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.
2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Мийн хохирогч М.Тын хамар хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч М.Т, гэрч ****, гэрч ****, **** нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний ****ийн 625 дугаартай дүгнэлт, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирогчоос мэдүүлэг болон бичгээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж мэдэгдсэн. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М өөрийн гэм буруутай эсэх талаар “...Хүний хамарт гэмтэл учруулсан гэдгээ бол хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхдээ тухайн үед эмчилгээний баримт байхгүй учраас ингэсэн гээд шүүх шийдвэр гаргачихдаг л юм байна лээ. Өмнө нь манай хүүхдийг маш их зодчихсон, насанд хүрээгүй жоохон хүүхдийг зодсон байхад та нар тухайн үеийнхээ эмчилгээний баримт байхгүй учраас энийг тооцохгүй гээд шүүх шийдвэр гаргаад иргэний хэрэгт ханд ч гэсэн билүү нэг тийм юм надад хэлж байсан. Энэ хоёр хэргийг бодоод үзэхээр яах ч аргагүй зөрөөтэй болоод байна. Нэг талд хүүхдийг тэр хүн зодсон байхад эмчилгээний баримт гаргуулахгүй, тухайн үедээ эмнэлэгт хэвтсэн баримтаа та нар аваагүй юм чинь тэр чинь хангахгүй, дараа нь иргэний хэргийн шүүхээр яваарай гээд шүүх шийдвэр гаргаж байсан. Тэгсэн чинь одоо энэ дээр болохоор тэр баримт нь байхгүй гээд би мөрдөн байцаагчаас хүртэл асууж байхад тэгж хэлж байсан. Тухайн үедээ угаасаа юу ч ирээгүй, байхгүй байна лээ, эмчлүүлсэн үгүйг нь бид нар ч гэсэн тогтоох боломжгүй гэж байсан. Хэрвээ үнэхээр яг тухайн үеийнх нь тэр өдөр сартай тухайн цаг үеийнх нь баримтаар нотлогдох юм бол би эмчилгээний зардлыг нь гаргаж өгнө. Тэрнээс хойш би хариуцахгүй. Тэр нэр төр гэдэг дээр би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хууль бус гэдэг нь хууль зүйн сайд **** өөрөө ****дэд Монгол даяар цацагдсан байгаа ямар ч зөвшөөрөлгүй маш олон арабчууд тэнд ажиллаж байсан. Дээрээс нь төрийн байгууллагууд огт ажлаа хийгээгүй. Энэнээс болоод ийм байдал үүссэн гэдэг юмыг албан ёсоор хууль зүйн сайд нь ярьчихсан байхад би худлаа юм бичээгүй учраас энийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Одоо жинхэнэ явдаг газраар нь явж байгаад заргалдаж үзнэ л гэж бодож байна. Тэгээд дээрээс нь энэ хэргийг за яах вэ шүүх ингээд өнөөдөр шийдвэрээ гаргачихлаа гэхэд би өөрийнхөө мэргэжлийн хүрээнд дахиад хуулийн хүрээнд дээш нь нэг гомдол гаргаад явах ёстой юм байна. Яагаад гэвэл надад маш их хохирол учирсан. Би жирэмсэн байсан, хүүхдээ алдсан. Энэнтэй би холбоотой гэж үзэж байгаа. Тухайн үед намайг машинаар чирээд л ингэж байсан. Тэгэхээр би өөрөө бас дахиад энэ аймгийн удирдлагуудад, прокурор дээр ч гэсэндээ гомдол гаргаад явах ёстой юм байна. Дээрээс нь энэ хэрэг энэ тухайд би юу болж байгааг эцсийн шийдвэрийг хүлээж байсан байхгүй юу. Тэгээд ер нь бол олон нийт мэдэх ёстой. Би бас мэдээлэх үүрэгтэй хүний хувьд яагаад тэр Арабчууд баахан шувуу алж дураараа загначихаад өнөөдөр ингээд чив чимээгүй алга болчхож байгаа юм бэ? Явж явж яагаад ганцаархнаа би эрүүгийн хэрэгт ялтан болох гээд зогсож байгаа юм бэ? Үүнийг би шударга бус байна гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч Б.Мт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Мт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ****сумын 1 дүгээр багийн Хадат нарийн гэх газарт хохирогч М.Тын хамар хэсэгт чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамар хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.Тын өгсөн “...Тухайн өдөр миний бие 4 алба хаагчийн хамт тэр газарт очсон. Цагдаа нар хэл нэвтрэхгүй гэсэн учраас туслаад орчуулагчийн үүрэгтэй очсон. Тэгээд очоод машинаас буухад өөдөөс 2 машинтай **** нар явж байна гээд араас дагаж ирсэн. Тэнд иймэрхүү маргаан болсон л гэж наад хүн чинь ярьж байна. Ерөнхийдөө миний гомдоод сэтгэлээс гарахгүй байгаа үг нь Арабын шээсийг зөөгч нар гэчихсэн байгаа. Тэгээд иймэрхүү асуудал болоод хойшоо цуг явж байсан эрэгтэй нь манай жуулчныг барьж унагаахаар нь тэрийг салгах гэж очсон. Тэгэхэд миний хамар руу санаатай юм уу, санамсаргүй юм уу мэдэхгүй нэг чулуу шидсэн. Миний хажуу талд 2 албан хаагч байсан. Иймэрхүү л зүйл болсон. Миний хамар цөмрөөд одоогоороо эдгээгүй, хамраа эмнэлэгт очиж янзлуулна гэж бодож байгаа. Эмнэлэгт үзүүлсэн. Хамрын менингиттэй болсон байна гэсэн. Би одоо хамрын цацлага цацаад явж байгаа. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Болохгүй бол өөрийг нь хамт дагуулж явж байгаад хэдэн төгрөг болно, түүнийг нь нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,
Хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч М.Тын “...2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт Арабын нэгдсэн Эмират улсын иргэдийн хамт шонхор шувууны асуудлаар аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байсан. Би тухайн гадаад иргэдийн орчуулагч хийдэг. Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр үүдэнд хүлээж байтал аймгаас урагш дуудлага ирлээ. Орчуулагч хэрэгтэй байна гээд намайг дагуулаад явсан. ...Хэрэг болсон газар нь очтол намайг **** гэх эмэгтэй Арабын шээсийг зөөгч, арабуудаас хэдэн төгрөг авчихсан юм бэ, эгч нь наад цалинг чинь чамд өгье гэх мэтээр хэл амаар доромжлоод өмнөөс live хийж олон нийтэд миний зургийг тавьж, миний эрхэнд халдсан. **** гэх эмэгтэй газраас чулуу аваад миний нүүр лүү шидчихсэн. Тэгээд миний хамрын нурууны дээд үзүүр буюу хоёр нүдний дунд хэсгээс цус гарч хамарт гэмтэл учирсан. Би энэ гэмтлийн улмаас Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж хамрын дотор хэсэгт хэв гэх зүйл хийлгэсэн. Хамар яс цууралттай байна гэж хэлсэн.. Хамарт хэв хийлгэж, эмчилгээ хийлгэхэд нийт 350,000 төгрөгөөр хийлгэсэн. Би нэр хүндээ сэргээлгэмээр байна. Эмчилгээнд гарсан зардал болон энэ хэргийн улмаас нааш цааш явсан зардал мөнгийг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 хуудас),
Гэрч Ё.****ын “...Өвөрхангай аймгийн ****сумын Хадат нарийн гэх газарт байрлах Арабын отог дээр монгол хүмүүс ирсэн хэрүүл маргаан үүсгээд байна гэсний дагуу очсон. Тухайн газар очоод ****, **** нарын хамт буугаад арабын отгын гэрийн зүүн талд очиход арабын орчуулагч гэх залуу намайг Мөнгөлөг гэх **** чулуу шидээд хамар оночихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнгөлөг гээд **** 1 арабын цамцнаас татаад байхаар нь очиж салгаад та энэ хүн рүү ямар шалтгааны улмаас чулуу шидсэн талаар нь асуухад би шидсэн юм хохь нь гэж орилоод байсан. Хохирогч залуу намайг цохисон гэх бичлэг утсан дээр байгаа гэж байсан. ...Арабын суганы үс бацаан гээд доромжлоод байсан. Түүнээс болж зодсон байх.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38 хуудас),
Гэрч З.****гийн “...**** Мөнгөлөг гэх орчуулагч гэх монгол залуу руу дайраад чулуу шидсэн чинь тухайн залуугийн хамар дээр нь шалбарсан, цус гоожоод байсан. Удалгүй би тухайн газраас явсан. ...Чулуу шидэх шиг болсон. Хамар дээр нь шалбарсан цус гоожоод байсан. Тухайн залуу чулуу шидээд хамар хугалчихлаа гээд байсан. Өөр цохиж зодсон хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 хуудас),
Гэрч Б.****ын “...Удалгүй **** Мөнгөлөг, орчуулагч гэх монгол залуутай маргалдаад байсан. Эргээд хартал орчуулагч гэх монгол залуу бичлэг хийгээд Мөнгөлөг гэх ****ийг миний биед халдсан гомдол гаргана гээд хамраас нь цус гоожсон байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний ****ийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 625 дугаартай “1.Үзүүлэгч М.Тын биед хамар ясны хугарал, хамар хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр
үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 10-11 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хураан авсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-21 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Мийн хохирогч М.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.Т шүүх хуралдаанд “...Миний хамар цөмрөөд одоогоороо эдгээгүй, хамраа эмнэлэгт очиж янзлуулна гэж бодож байгаа. Хамрын менингиттэй болсон байна гэсэн. Би одоо хамрын цацлага цацаад явж байгаа. Хамарт хийлгэх эмчилгээний мөнгийг нэхэмжилнэ. Болохгүй бол өөрийг нь хамт дагуулж явж байгаад хэдэн төгрөг болсон тэрийг нь нэхэмжилнэ. Би наад хүнээс чинь мөнгө нэхэмжилбэл нэхэмжилмээр л байна. Надад НӨАТ-ын баримтуудыг хавсаргана гэж хэлээгүй. Би тэрийг нь мэдээгүй учраас баримтуудаа устгалд оруулсан. Надад бензин тосноос авахуулаад зардал гарсан. Байцаагч ч гэсэн мэдэж байгаа, би өөрийнхөө хувийн машин тэрэгтэй цаг заваа алдаад ирж байсан. Баримтуудыг мэдээгүй байсан учраас устгалд оруулсан.” гэж мэдүүлсэн.
Хохирогч М.Т нь хамраа эмчлүүлэх зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэсэн тул эдгээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Мийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор аюул, хохирол төлбөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт хавсаргагдаж ирсэн СД-ийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлагын талаар “...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Би энэ ажлаа хийгээгүй албан байгууллага, дарга нартай холбоотой асуудлаар тусдаа гомдлоо гаргах юм байна. Явж явж Арабчуудтай холбоотой хэрэг дээр би Өвөрхангайгаас ганцаараа ялтай үлдэх гэж байна. Энэ залуу бид хоёр бие биеэ танихгүй, хэн хэндээ гэмгүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас болоод ийм байдалд орчихсон учраас хуулийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Мөнхцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Шүүгдэгч Б.Мт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хурагт хураагдаж ирсэн гар утасны бичлэг бүхий CD1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овгийн **** ****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн **** ****ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Т нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн утасны бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Тын хамраа эмчлүүлэх эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ