Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 150

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оргилтунгалаг,

Улсын яллагч: C.Энхтуул,

Иргэдийн төлөөлөгч Ж.Мөнх-Очир,

Шүүгдэгч Ч.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

Хэлмэрч П.Сайнбаяр,

Шүүгдэгч Б.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

Хохирогч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ч.Отгонцэцэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Дэлгэрмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2503 1300 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоо толгой 6-70б тоотод оршин суух, /иргэний үнэмлэхийн хаяг Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дунд дарь эх 39 дүгээр гудамж 1977 а тоот/ ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чойгийн Отгонцэцэг /РД:УВ90011603/,

2.Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5 эгч, хүргэн ах, үеэл дүү, 1 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 13 дүгээр гудамж, 1977 а тоотод оршин суух, /иргэний үнэмлэхийн хаяг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хад 57 дугаар гудамж 796 тоот/ ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Батсүхийн Дэлгэрмаа /РД:ЧГ84041808/. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Отгонцэцэг нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-86а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Бат-Эрдэнэтэй “эгчтэйгээ нийлж дайрч давшиллаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний толгойн тус газар нь алхаар цохиж хүнд гэмтэлp санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Дэлгэрмаа нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-86а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “дүү Б.Бат-Эрдэнийг байнга зовоодог” гэх шалтгаанаар Ч.Отгонцэцэгтэй маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Отгонцэцэг мэдүүлэхдээ: “Би Дэлгэрмаа руу аяга шидээгүй. Харин уурандаа нөхрийгөө цохисон. Цагдаа ирэхгүй байхаар нь гадаа гараад зогссон. Тэгтэл хадам ээж ирэхээр нь Бат-Эрдэнийг аваад эмнэлэг рүү явсан. Дэлгэрмаа цагдаа ирэхэд байгаагүй. Хавтаст хэрэгт манай нагац эгчийн өгсөн мэдүүлэг байгаагүй. Би анх мэдүүлэг өгөхдөө аяганы талаар мэдүүлээгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дэлгэрмаа мэдүүлэхдээ: Би найз залуутайгаа архи уугаад сууж байхад манай дүү Бат-Эрдэнэ бага охинтойгоо орж ирсэн бөгөөд бид гурав архи уусан. Тэгтэл араас нь Ч.Отгонцэцэг орж ирээд бид дөрөв архи уусан. Эхэндээ зодоон болоогүй бөгөөд Ч.Отгонцэцэг манай дүү Бат-Эрдэнийн толгой руу цохисны дараа би Ч.Отгонцэцэгийг 2 удаа цохисон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Намайг ороход манай эгч Дэлгэрмаа найз залуутайгаа архи уугаад сууж байсан бөгөөд би эхнэр Ч.Отгонцэцэгийг дэлгүүр рүү архинд явуулсан. Тэгээд би согтоод нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Маргааш өглөө нь гайгүй болохоор нь дэлгүүрээс тамхи авчихаад ажилдаа явсан” гэв.

Хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 06 дугаар сарын 7-ны өдөр миний төрсөн эгч Дэлгэрмаа нэг залуутай хамт хоёр шил 0.75 литрийн архи барьсаар манай гэрт ирсэн. Манай эхнэр Отгонцэцэг бид 4 хамт нөгөө хоёр шил архи ууж байгаад нилээд согтсон байсан. Нэг мэдсэн би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Тэгээд сэртэл бие гайгүй байхаар нь гарч ТҮЦ-с тамхи авчихаад ажил руу явсан. Дахиж гэмтэл дээр очоогүй …” гэх мэдүүлэг /хх-29х/, 

            Гэрч Ё. Ринагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би хот руу явчихаад эргээд иртэл замын хажуугийн шатан дээр манай бэр Отгонцэцэг утсаар яриад зогсож байсан. Тэгтэл бараг надтай цуг цагдаа ирсэн. Тэгээд би цагдааг дагаад хүүгийнхээ гэр рүү ортол хойморын орон дээр цус болчихсон байсан. Манай хүү орон дээрээ цаашаа хараад нил цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би Отгонцэцэгээс юу болсон талаар асуухад Отгонцэцэг цагдаа нарт би хоёрхон удаа л алхаар цохьсон ш дээ гэж байсан. Тэгээд цагдаа нар түргэн дуудаад хүүг аваад явсан. Мөн ОтгонцэцэгийТ аваад явсан. Яг юу болсон талаар би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-32/

      Гэрч Ч.Баатаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би болсон зүйлийн талаар дүү Отгонцэцэгээс өөрөөс нь сонсож мэдсэн. Бат-Эрдэнэ эгчтэйгээ архидаж байгаад эгч нь намайг зодоод байхаар нь би Бат-Эрдэнийг алхаар цохитол бие нь муудаад гэмтлийн эмнэлэг орсон, би цагдаа дээр байна намайг ирээд аваадахаач гэхээр нь би ирж авахдаа болсон явдлын талаар сонссон. Бат-Эрдэнэ Отгонцэцэг нарт гэрлэлтийн баталгаа байхгүй. Бат-Эрдэнэ урд нь өөр хүний гэрлэсэн болохоор гэрлэлтээ салгаагүй байхад дахиж гэрлэж болохгүй гээд гэрлээгүй юм байна лээ. Бат-Эрдэнэ урд нь гэрлээгүй эсвэл гэрэлсэн баталгаагаа салгуулсан бол манай дүүтэй гэрлэлтээ батлуулах байсан байх...гэх мэдүүлэг /хх-34/,

            Гэрч М.Баатарбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр эхлээд Дэлгэрмаа бид хоёр Рина ээжийн хашаанд байх амбаарт 0,75 литрийн нэг шил архи ууж байтал Б.Бат-Эрдэнэ нэг охиноо дагуулан орж ирээд бид гурав хамт ууж байтал Бат-Эрдэнийн эхнэр Отгонцэцэг нь ирэхээр нь сүүлийн архийг өгөөд дуусгасан Дэлгэрмаа нэг шил архины мөнгө Отгонцэцэгт өгч явуулаад тэр мөнгөөр Отгонцэцэг 0,5 литрийн нэг шил архи авчираад шууд өөрийнхөө гэрлүү орчихсон Дэлгэрмаа Бат-эрдэнэ бид 3 араас нь ороод архи ууж Бат-Эрдэнэ Отгонцэцэг хоёр хоорондоо хэрэлдэж байгаад Отгонцэцэг ширээн дээр байсан аяга аваад Бат-Эрдэнэ рүү шидтэл нэг газар нь оносон бололтой яагаад байгаа юм бэ? Гээд босоод ирсэн. Тэгсэн Дэлгэрмаа манай дүүрүү яахлаараа аяга шиддэг юм бэ? Гээд Отгонцэцэгтэй барилцаад авахаар нь тэр хоёрыг салгаад би Дэлгэрмааг аваад хойд талын амбаарт орсон. Тэгээд удаагүй байж байтал Отгонцэцэг "би нөхрөө алчихлаа" гэсээр уйлаад ороод ирсэн. Тэгсэн Дэлгэрмаа гүйгээд гэрлүү яваад өгсөн. Би араас нь явж очоод гэрийн хаалгаар хартал Бат-Эрдэнэ орон дээрээ нил цус болчихсон хэвтэж байхаар нь айгаад ороогүй Отгонцэцэг тэр үед өөрөө цагдаа дуудчихсан байсан юм шиг байна лээ. Цагдаа нар удаагүй хүрээд ирсэн...гэх мэдүүлэг /хх-35х/,

            Ч.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “ ...Тэр өдөр гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байгаад гэрт хоол ундгүй болохоор нөхөрөөс 30000 төгрөг аваад дэлгүүр явж хоол ундны зүйл аваад иртэл манай хүн бага охиноо дагуулаад гэрээс гараад явчихсан байсан. Би ээжийн хашаанд байж магадгүй гэж бодоод ээжийн гэрт очтол байхгүй харин хойд талд нь байдаг амбаарт Дэлгэрмаа эгч нэг залуутай хамт манай хүн 3 архи уугаад байж байсан. Би архинаас нь нэг татчихаад байж байтал архи нь дуусчихсан. Тэр 3 согтсон байна намайг архинд яваад ирээч гээд мөнгө өгөхөөр нь би мөнгөөр дэлгүүрээс 0,75 литрийн нэг шил архи авч уусан. Тэгээд бид нар тэрийг ууж дуусаад би нөхөрийгөө аваад гэртээ ирээд хоол хийх гээд байж байтал Дэлгэрмаа эгч нөгөө залуутайгаа хамт нэг шил архи барьсаар ороод ирсэн. Бид 4 тэр архиа ууж байтал Дэлгэрмаа эгч "чи манай дүүг зовоодог" гээд над руу дайраад эхэлсэн. Дэлгэрмаа эгч нөхөр Бат-Эрдэнэ бид 3 хоорондоо бөөн юм болоод байж байтал Дэлгэрмаа эгчтэй хамт явж байсан залуу бид нарыг салгаад Дэлгэрмаа эгчийТ аваад гараад явсан. Тэгэхээр нь миний уур хүрээд сэнжтэй шаазан аягаар нөхрийнхөө толгойруу цохитол сэнж нь хугараад унасан. Тэгэхээр нь дахиад өөр зүйл аваад толгойруу нь цохитол манай гэрт байдаг шар өнгийн будаг нь арилаж байгаа төмөр алх байсан. Тэгээд манай нөхрийн толгойноос цус гарахаар нь айгаад гялс түргэн тусламж цагдаад дуудлага өгсөн ... Манай нөхрийн эгч Дэлгэрмаа надруу дайраад намайг зодсон. Тэгээд эгчийн найз залуу эгчийг аваад гарчихаар нь би уурандаа гарт байсан алхаар 2 удаа цохисон. Тэрний өмнө эхлээд муудалцаж байхдаа сэнжтэй аягаар нэг удаа цохитол сэнж нь хугараад уначихсан юм...гэх мэдүүлэг / хх-44, 51 х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1116 дугаартай дүгнэлтэд:

“1.4.6. Бат-Эрдэнийн биед лямбада заадас дайрсан салсан хугарал, дагз ясны ар хэсэг төвгөр дайрсан цөмөрсөн ил хугарал, толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.5.Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            7. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27х/,

            Хохирогч Ч. Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би нөхөр Бат-Эрдэнээс 30000 төгрөг аваад дэлгүүр орж хоол ундны зүйл авчихаад гэртээ иртэл манай хүн гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би хайгаад ээжийнд ортол байхгүй байсан. Тэгсэн ээжийн гэрийн хойно байдаг модон амбаарт манай хүн эгч Дэлгэрмаа болон бас нэгэн залуутай хамт архи уугаад байж байсан. Манай хүн надад архи хундгалаад өгөхөөр нь би уухгүй гэтэл манай хүн "миний хөгшин ганц л татчих" гэхээр нь би уусан. Удалгүй архи "дуусчихлаа бид 3 согтсон байна, чи дэлгүүр яваад ирээч" гээд мөнгө өгөхөөр нь би дэлгүүр явж 0,75 литрийн нэг шил архи авч ирж өгөөд би тэр архинаас хамт уусан. Тэр авчирсан архи дуусах үед манай хүн нилээд согтсон байхаар нь дагуулаад гэртээ орсон чинь эгч Дэлгэрмаа нь нөгөө найзтайгаа дахиад нэг шил архи барьчихсан манай гэрт орж ирсэн. Бид нар архиа ууж байтал Дэлгэрмаа эгч нь "Чи манай дүүг байнга зовоож байдаг, тус болдоггүй" гээд надруу хэлэхээр нь би эгчтэй нь хэрэлдсэн юм. Тэгтэл эгч нь надруу дайрсан би эгчтэй нь барилцаад авсан чинь манай хүн эгчийгээ өмөөрөөд надруу дайрсан. Тэгээд бид гурав хоорондоо гурвалжин дөрвөлжин юм болж байгаад манай гэрт байдаг нэг хутгаар миний хөлийг зүсчихсэн. Тэгээд Дэлгэрмаатай хамт явж байсан залуу бид нарыг салгаад Дэлгэрмааг аваад гарсан. Миний уур хүрээд эхлээд аяга аваад толгойруу нь цохисон чинь аяганы сэнж нь хугарчихсан. Тэгэхээр нь гарт байсан зүйлээрээ дахиад нэг цохитол манай хүн орон дээрээ унаад өгсөн. Толгойноос нь цус гарахаар нь гарт байсан зүйлээ хартал алх байсан. Би шууд гараад өрөө түргэн тусламж дуудсан ...Тухайн үед миний биед сүртэй гэмтэл учирсан зүйл байхгүй. Ганц хоёр хөхөрсөн. өвдөг зүсэгдсэн байсан. Дэлгэрмаа намайг цохиод ийм болгосон юм...гэх мэдүүлэг/хх-ийн 31х/,

            Б.Дэлгэрмаагийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Тухайн үед би дүүгээ өмөөрөөд Отгонцэцэгт муухай аашлаж дайрчихсан юм. Отгонцэцэг манай дүүг байнга дээрэлхэж байдаг гэж сонсож байсан юм. Тэгээд архи уусан байсан болохоор зориг ороод "чи манай дүүг байнга дээрэлхэж зовоодог1 гээд хэлчихсэн чинь би тэгдэггүй гээд надруу бас дайраад байхаар нь гараараа хэд хэдэн удаа толгой орчим газар нь цохисон. Харин тэр хутгаар хөлийг нь зүсэж гэмтээсэн талаар нь би мэдэхгүй байна. Би гартаа ямар ч хутга бариагүй. Хутгаар хөлийг нь зүсээгүй. Нэг мэдсэн хөл нь зүсэгдсэн байсан. Бид хоёр хоорондоо барилцаж авах үед газар өвдөглөж унахдаа зүссэн байж ч болно. Тэрнээс хөлийг нь би зүсээгүй...гэх мэдүүлэг /хх-49х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7967 дугаартай дүгнэлтэд:

            “1. Отгонцэцэгийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-25х/,

            Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “ ...Үзүүлэгч Ч.Отгонцэцэгийн биед учирсан эдгээр гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ч.Отгонцэцэгийн зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал 0,5х5 см хэмжээтэй зүсэгдсэн шарх нь хагархай аяга, шилэн дээр унах үед үүсэх боломжтой ...” гэх мэдүүлэг /хх-171х/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд:

            “1. Ч.Отгонцэцэг нь сэтгэцийн өвчингүй байна.  

             2. Ч.Отгонцэцэг нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

             3. Ч.Отгонцэцэг нь болж байгаа үйл явдлыг ухамсарлан ойлгож чадна.

             4. Ч.Отгонцэцэгт архи мансууруулах бодист хамааралтай гэх шинж тэмдэг баримт үгүй байна” гэжээ /хх-161-162х/,         

      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг /хх-6-8х/,

      Гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11х/,

      Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-76-77х/,

       Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-182-185х/,

       Иргэний үнэмлэхийн лавлагаа /52, 54х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53, 55х/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-69, 72х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ч.Отгонцэцэг нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-86а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Бат-Эрдэнэтэй “эгчтэйгээ нийлж дайрч давшиллаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний толгойн тус газар нь алхаар цохиж хүнд гэмтэлp санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Дэлгэрмаа нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-86а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “дүү Б.Бат-Эрдэнийг байнга зовоодог” гэх шалтгаанаар Ч.Отгонцэцэгтэй маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

гэрч Ё. Ринагийн өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би хот руу явчихаад эргээд иртэл замын хажуугийн шатан дээр манай бэр Отгонцэцэг утсаар яриад зогсож байсан. Тэгтэл бараг надтай цуг цагдаа ирсэн. Тэгээд би цагдааг дагаад хүүгийнхээ гэр рүү ортол хойморын орон дээр цус болчихсон байсан. Манай хүү орон дээрээ цаашаа хараад нил цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би Отгонцэцэгээс юу болсон талаар асуухад Отгонцэцэг цагдаа нарт би хоёрхон удаа л алхаар цохьсон ш дээ гэж байсан. Тэгээд цагдаа нар түргэн дуудаад хүүг аваад явсан. Мөн Отгонцэцэгийг аваад явсан. Яг юу болсон талаар би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Баатаржавын өгсөн: “... Би болсон зүйлийн талаар дүү Отгонцэцэгээс өөрөөс нь сонсож мэдсэн. Бат-Эрдэнэ эгчтэйгээ архидаж байгаад эгч нь намайг зодоод байхаар нь би Бат-Эрдэнийг алхаар цохитол бие нь муудаад гэмтлийн эмнэлэг орсон, би цагдаа дээр байна намайг ирээд аваадахаач гэхээр нь би ирж авахдаа болсон явдлын талаар сонссон. Бат-Эрдэнэ Отгонцэцэг нарт гэрлэлтийн баталгаа байхгүй. Бат-Эрдэнэ урд нь өөр хүний гэрлэсэн болохоор гэрлэлтээ салгаагүй байхад дахиж гэрлэж болохгүй гээд гэрлээгүй юм байна лээ. Бат-Эрдэнэ урд нь гэрлээгүй эсвэл гэрэлсэн баталгаагаа салгуулсан бол манай дүүтэй гэрлэлтээ батлуулах байсан байх...гэх мэдүүлэг,

гэрч М.Баатарбилэгийн өгсөн: “...Тэр өдөр эхлээд Дэлгэрмаа бид хоёр Рина ээжийн хашаанд байх амбаарт 0,75 литрийн нэг шил архи ууж байтал Б.Бат-Эрдэнэ нэг охиноо дагуулан орж ирээд бид гурав хамт ууж байтал Бат-Эрдэнийн эхнэр Отгонцэцэг нь ирэхээр нь сүүлийн архийг өгөөд дуусгасан Дэлгэрмаа нэг шил архины мөнгө Отгонцэцэгт өгч явуулаад тэр мөнгөөр Отгонцэцэг 0,5 литрийн нэг шил архи авчираад шууд өөрийнхөө гэрлүү орчихсон Дэлгэрмаа Бат-эрдэнэ бид 3 араас нь ороод архи ууж Бат-Эрдэнэ Отгонцэцэг хоёр хоорондоо хэрэлдэж байгаад Отгонцэцэг ширээн дээр байсан аяга аваад Бат-Эрдэнэ рүү шидтэл нэг газар нь оносон бололтой яагаад байгаа юм бэ? Гээд босоод ирсэн. Тэгсэн Дэлгэрмаа манай дүүрүү яахлаараа аяга шиддэг юм бэ? Гээд Отгонцэцэгтэй барилцаад авахаар нь тэр хоёрыг салгаад би Дэлгэрмааг аваад хойд талын амбаарт орсон. Тэгээд удаагүй байж байтал Отгонцэцэг "би нөхрөө алчихлаа" гэсээр уйлаад ороод ирсэн. Тэгсэн Дэлгэрмаа гүйгээд гэрлүү яваад өгсөн. Би араас нь явж очоод гэрийн хаалгаар хартал Бат-Эрдэнэ орон дээрээ нил цус болчихсон хэвтэж байхаар нь айгаад ороогүй Отгонцэцэг тэр үед өөрөө цагдаа дуудчихсан байсан юм шиг байна лээ. Цагдаа нар удаагүй хүрээд ирсэн...гэх мэдүүлэг,

Ч.Отгонцэцэгийн яллагдагчаар өгсөн: “ ...Тэр өдөр гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байгаад гэрт хоол ундгүй болохоор нөхөрөөс 30000 төгрөг аваад дэлгүүр явж хоол ундны зүйл аваад иртэл манай хүн бага охиноо дагуулаад гэрээс гараад явчихсан байсан. Би ээжийн хашаанд байж магадгүй гэж бодоод ээжийн гэрт очтол байхгүй харин хойд талд нь байдаг амбаарт Дэлгэрмаа эгч нэг залуутай хамт манай хүн 3 архи уугаад байж байсан. Би архинаас нь нэг татчихаад байж байтал архи нь дуусчихсан. Тэр 3 согтсон байна намайг архинд яваад ирээч гээд мөнгө өгөхөөр нь би мөнгөөр дэлгүүрээс 0,75 литрийн нэг шил архи авч уусан. Тэгээд бид нар тэрийг ууж дуусаад би нөхөрийгөө аваад гэртээ ирээд хоол хийх гээд байж байтал Дэлгэрмаа эгч нөгөө залуутайгаа хамт нэг шил архи барьсаар ороод ирсэн. Бид 4 тэр архиа ууж байтал Дэлгэрмаа эгч "чи манай дүүг зовоодог" гээд над руу дайраад эхэлсэн. Дэлгэрмаа эгч нөхөр Бат-Эрдэнэ бид 3 хоорондоо бөөн юм болоод байж байтал Дэлгэрмаа эгчтэй хамт явж байсан залуу бид нарыг салгаад Дэлгэрмаа эгчийТ аваад гараад явсан. Тэгэхээр нь миний уур хүрээд сэнжтэй шаазан аягаар нөхрийнхөө толгойруу цохитол сэнж нь хугараад унасан. Тэгэхээр нь дахиад өөр зүйл аваад толгойруу нь цохитол манай гэрт байдаг шар өнгийн будаг нь арилаж байгаа төмөр алх байсан. Тэгээд манай нөхрийн толгойноос цус гарахаар нь айгаад гялс түргэн тусламж цагдаад дуудлага өгсөн ... Манай нөхрийн эгч Дэлгэрмаа надруу дайраад намайг зодсон. Тэгээд эгчийн найз залуу эгчийг аваад гарчихаар нь би уурандаа гарт байсан алхаар 2 удаа цохисон. Тэрний өмнө эхлээд муудалцаж байхдаа сэнжтэй аягаар нэг удаа цохитол сэнж нь хугараад уначихсан юм...гэх мэдүүлэг,

хохирогч Ч. Отгонцэцэгийн өгсөн: “ ...2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би нөхөр Бат-Эрдэнээс 30000 төгрөг аваад дэлгүүр орж хоол ундны зүйл авчихаад гэртээ иртэл манай хүн гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би хайгаад ээжийнд ортол байхгүй байсан. Тэгсэн ээжийн гэрийн хойно байдаг модон амбаарт манай хүн эгч Дэлгэрмаа болон бас нэгэн залуутай хамт архи уугаад байж байсан. Манай хүн надад архи хундгалаад өгөхөөр нь би уухгүй гэтэл манай хүн "миний хөгшин ганц л татчих" гэхээр нь би уусан. Удалгүй архи "дуусчихлаа бид 3 согтсон байна, чи дэлгүүр яваад ирээч" гээд мөнгө өгөхөөр нь би дэлгүүр явж 0,75 литрийн нэг шил архи авч ирж өгөөд би тэр архинаас хамт уусан. Тэр авчирсан архи дуусах үед манай хүн нилээд согтсон байхаар нь дагуулаад гэртээ орсон чинь эгч Дэлгэрмаа нь нөгөө найзтайгаа дахиад нэг шил архи барьчихсан манай гэрт орж ирсэн. Бид нар архиа ууж байтал Дэлгэрмаа эгч нь "Чи манай дүүг байнга зовоож байдаг, тус болдоггүй" гээд надруу хэлэхээр нь би эгчтэй нь хэрэлдсэн юм. Тэгтэл эгч нь надруу дайрсан би эгчтэй нь барилцаад авсан чинь манай хүн эгчийгээ өмөөрөөд надруу дайрсан. Тэгээд бид гурав хоорондоо гурвалжин дөрвөлжин юм болж байгаад манай гэрт байдаг нэг хутгаар миний хөлийг зүсчихсэн. Тэгээд Дэлгэрмаатай хамт явж байсан залуу бид нарыг салгаад Дэлгэрмааг аваад гарсан. Миний уур хүрээд эхлээд аяга аваад толгойруу нь цохисон чинь аяганы сэнж нь хугарчихсан. Тэгэхээр нь гарт байсан зүйлээрээ дахиад нэг цохитол манай хүн орон дээрээ унаад өгсөн. Толгойноос нь цус гарахаар нь гарт байсан зүйлээ хартал алх байсан. Би шууд гараад өрөө түргэн тусламж дуудсан ...Тухайн үед миний биед сүртэй гэмтэл учирсан зүйл байхгүй. Ганц хоёр хөхөрсөн. өвдөг зүсэгдсэн байсан. Дэлгэрмаа намайг цохиод ийм болгосон юм...гэх мэдүүлэг,

Б.Дэлгэрмаагийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би дүүгээ өмөөрөөд Отгонцэцэгт муухай аашлаж дайрчихсан юм. Отгонцэцэг манай дүүг байнга дээрэлхэж байдаг гэж сонсож байсан юм. Тэгээд архи уусан байсан болохоор зориг ороод "чи манай дүүг байнга дээрэлхэж зовоодог гээд хэлчихсэн чинь би тэгдэггүй гээд надруу бас дайраад байхаар нь гараараа хэд хэдэн удаа толгой орчим газар нь цохисон. Харин тэр хутгаар хөлийг нь зүсэж гэмтээсэн талаар нь би мэдэхгүй байна. Би гартаа ямар ч хутга бариагүй. Хутгаар хөлийг нь зүсээгүй. Нэг мэдсэн хөл нь зүсэгдсэн байсан. Бид хоёр хоорондоо барилцаж авах үед газар өвдөглөж унахдаа зүссэн байж ч болно. Тэрнээс хөлийг нь би зүсээгүй...гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “ ... Үзүүлэгч Ч.Отгонцэцэгийн биед учирсан эдгээр гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ч.Отгонцэцэгийн зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал 0,5х5 см хэмжээтэй зүсэгдсэн шарх нь хагархай аяга, шилэн дээр унах үед үүсэх боломжтой ...” гэх мэдүүлэг,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1116 дугаартай дүгнэлт /хх-27х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7967 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-161-162х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг /хх-6-8х/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11х/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-76-77х/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-182-185х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /52, 54х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53, 55х/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-69, 72х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ч.Отгонцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт, Б.Дэлгэрмааг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Отгонцэцэг, Б.Дэлгэрмаа нарт ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч нар нь хохирол нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг нь 2016 оны 06 дугаар сарын 07-ний өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Д.Дэлгэрмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Отгонцэцэгийн насанд хүрээгүй үлдсэн охин О.Ану, О.Хонгорзул нарт зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох шаардлагатай болж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн оршин суугаа газрын дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул нь 10.5 см, ажлын хэсэг нь 11.5 см, өргөн 2.2 см, нийт 22 сантиметрийн урттай шар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, бариул нь 30 см, алхны толгойн урт 12.5 см, цохих хэсэг 3 см радиустай эсрэг талдаа хадаас авагчтай шар өнгийн будаг нь халцарч үндсэн төмөр хэсэг нь гарсан 1 ширхэг алх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.