Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/920

 

 

 

 

 

2024            12        19                                     2024/ШЦТ/920

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

     Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор, улсын яллагч Ц.Цэрэнбалжир, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

     Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,  2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, ххх  тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.Б,

          Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 35 минутын орчимд ххх дүүргийн ххх  дүгээр хороо цаг уурын баруун урд замд ххх маркийн ххх  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 7.2. “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана’’. 10.5. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ххх  маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Э эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

   1.1.  Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эын:...тухайн өдөр би ххх  автобусны буудлаас автобусанд суугаад автобусны зүүн талын эгнээний голын суудалд голын хаалганы эсрэг талаар суугаад явж байсан. Би өвөр дээрээ цүнхнээсээ бариад сууж байсан. Суудал дээрээ сууж байсан учир би ямар нэгэн бариул баганаас бариагүй явж байсан. Гэтэл автобус гэнэт огцом тооромслосон, би энэ үед урд талын баганыг нүүрээрээ мөргөөд зүүн хөлөөрөө урд талын суудлын ирмэгийг мөргөсөн. Тэгээд автобусны жолооч ххх  дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 22 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Д.Чтын:.. “Жолоочоосоо сонссон. Автобус зорчигч тээврийн нэгтгэл гуравын ОНӨААТҮГ-ийн эзэмшлийнх. Тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг үнэлгээний хариуг харж байгаад хэлнэ. Хохирлоо барагдуулна гэх мэдүүлэг. /хх-н 31-32 дугаар тал/,

           2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.Тын:...мэдэхгүй ээ. Ааваас сонсоход буруу зөрүү юм яриад байх шиг байна лээ. Мөргөлдөөгүй араас ирж тулсан гэж ярьсан гэх мэдүүлэг.  /хх-ийн 38 дугаар тал/,

         2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Шын:...тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгээд ххх улсын дугаартай автобусаа унаад цаг уурын уулзвараар урдаас хойшоо чиглэлд замын 3-р эгнээгээр явж байгаад уулзварын гол хэсэгт ирэхэд 2-р эгнээнээс гэнэт нэг приус машин миний автобусны баруун гар талаас 3-р эгнээ рүү дарж ороод автобусны баруун урд буланг шүргэж яваад цаана түгжрэлд зогссон. Тэгэхээр нь би автобуснаасаа буугаад шүргэсэн машины араас очтол хөгшин настай ах байсан. Тэгээд цагдаа дуудна та байж байгаараа гэж хэлсэн боловч тэр хүн яваад өгчихсөн. Тэгээд автобусандаа буцаж ортол 1 хүн сандал дээрээ сууж байгаад унасан гээд хөлөө бариад сууж байсан. Миний автобусны урдуур гэнэт приус маркийн машин дарж орж ирсэн учраас би шууд тоормос гишгэх үйлдэл хийсэн гэх мэдүүлэг. /хх- н 42 дугаар тал/,

           2.5. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 6-12 дугаар тал/,

            2.6. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл. /хх-ийн 13 дугаар тал/,

            2.7. Камерын бичлэгт үзлэг хийсэн “Дэлгэцийн баруун доод талын хяналтын камерт зорчих хэсэг харагдах ба автобус замын 3-р эгнээгээр явж байв. Уг 3-р эгнээ нь чигээрээ болон зүүн гар тийш эргэх тэмдэглэгээтэй байв. Бичлэгийн 11 цаг 35 минутад автобус уулзварын гол хэсэгт ирэхэд 2-р эгнээнээс хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийж автобусны баруун урд талын буланг шүргэх шиг болоод зогсолгүй зүүн гар тийш эргэв. Энэ үед дотор заалны хяналтын камерт зорчигч нарыг харахад автобус огцом тормос гишгэсэн байдалтай харагдаж, автобус зогсож жолооч бууж харагдана тэмдэглэл. /хх-ийн 14-15 дугаар тал/,

           2.8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн №13127 дугаартай дүгнэлтэд:..

           1. Д.Эын биед зүүн шилбэний урд булчингийн өнгөц урагдал, зүүн хацар, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1- т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 52-53 дугаар тал/,

 

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.

     3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: шүүгдэгчийн хувийн  байдлыг тогтоосон баримтуудыг  шинжлэн судлуулна гэв.  

          3.3  Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан  шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

           Гэм буруугийн талаар:     

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 35 минутын орчимд ххх дүүргийн ххх дүгээр хороо цаг уурын баруун урд замд ххх маркийн 86-ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 7.2. “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана’’. 10.5. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас "Xiamen" маркийн 32-55 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Эын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           - хохирогч Д.Эын:...тухайн өдөр би Ардын эрхийн автобусны буудлаас автобусанд суугаад автобусны зүүн талын эгнээний голын суудалд голын хаалганы эсрэг талаар суугаад явж байсан. Би өвөр дээрээ цүнхнээсээ бариад сууж байсан. Суудал дээрээ сууж байсан учир би ямар нэгэн бариул баганаас бариагүй явж байсан. Гэтэл автобус гэнэт огцом тооромслосон, би энэ үед урд талын баганыг нүүрээрээ мөргөөд зүүн хөлөөрөө урд талын суудлын ирмэгийг мөргөсөн. Тэгээд автобусны жолооч 102, 103-т дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 22 дугаар тал/,

           - иргэний хариуцагч Д.Ч:.. “Жолоочоосоо сонссон. Автобус зорчигч тээврийн нэгтгэл гуравын ОНӨААТҮГ-ийн эзэмшлийнх. Тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг үнэлгээний хариуг харж байгаад хэлнэ. Хохирлоо барагдуулна гэх мэдүүлэг. /хх-н 31-32 дугаар тал/,

           - иргэний хариуцагч Б.Т:...мэдэхгүй ээ. Ааваас сонсоход буруу зөрүү юм яриад байх шиг байна лээ. Мөргөлдөөгүй араас ирж тулсан гэж ярьсан гэх мэдүүлэг.  /хх-ийн 38 дугаар тал/,

            - гэрч Ц.Ш:...тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгээд ххх улсын дугаартай автобусаа унаад цаг уурын уулзвараар урдаас хойшоо чиглэлд замын 3-р эгнээгээр явж байгаад уулзварын гол хэсэгт ирэхэд 2-р эгнээнээс гэнэт нэг приус машин миний автобусны баруун гар талаас 3-р эгнээ рүү дарж ороод автобусны баруун урд буланг шүргэж яваад цаана түгжрэлд зогссон. Тэгэхээр нь би автобуснаасаа буугаад шүргэсэн машины араас очтол хөгшин настай ах байсан. Тэгээд цагдаа дуудна та байж байгаараа гэж хэлсэн боловч тэр хүн яваад өгчихсөн. Тэгээд автобусандаа буцаж ортол 1 хүн сандал дээрээ сууж байгаад унасан гээд хөлөө бариад сууж байсан. Миний автобусны урдуур гэнэт приус маркийн машин дарж орж ирсэн учраас би шууд тоормос гишгэх үйлдэл хийсэн гэх мэдүүлэг. /хх- н 42 дугаар тал/,

           - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 6-12 дугаар тал/,

            -  Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл. /хх-ийн 13 дугаар тал/,

            -  Камерын бичлэгт үзлэг хийсэн “Дэлгэцийн баруун доод талын хяналтын камерт зорчих хэсэг харагдах ба автобус замын 3-р эгнээгээр явж байв. Уг 3-р эгнээ нь чигээрээ болон зүүн гар тийш эргэх тэмдэглэгээтэй байв. Бичлэгийн 11 цаг 35 минутад автобус уулзварын гол хэсэгт ирэхэд 2-р эгнээнээс хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийж автобусны баруун урд талын буланг шүргэх шиг болоод зогсолгүй зүүн гар тийш эргэв. Энэ үед дотор заалны хяналтын камерт зорчигч нарыг харахад автобус огцом тормос гишгэсэн байдалтай харагдаж, автобус зогсож жолооч бууж харагдана тэмдэглэл. /хх-ийн 14-15 дугаар тал/,

           - Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн №13127 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар тал/, зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, Т.Бгийн гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”,

-мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

      Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана’’. 10.5. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугийн санаатай үйлдэл байна. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Бг “авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

    Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

 Хохирогч Д.Э, иргэний хариуцагч Д.Ч, Б.Т нартай шүүхээс яриахад нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх  хуралд оролцохгүй гэх тэмдэглэл мөн хохирогч Д.Э нь сэтгэцтэй учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 сар зорчих эрх хязгаарлах ял,  мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь  шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох ххх  дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гадагш явахыг хориглож  шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “...шүүх эрх хасах ял дээр нэмж зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан бол оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг” тоолно гэсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй байна.

 

 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                      

                                                                                                             ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан..гэмт хэргийг үйлдсэн”

   - мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

- мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял  дээр мөн хуулийн тусгай ангийн  27.11 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан  6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг  тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Удаанбаатар хот Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

5. Шүүгдэгч Т.Б нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

          9. Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, хохирогч иргэний нэхэмжлэгч хариуцагч нар нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй, хохирогч нь сэтгэцтэй учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг           СД-ийг хэрэгт хавсаргасугай.         

           11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   12. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.БАТЖАРГАЛ