Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/04

 

 

 

 

 

 

                                                                                      2025/ШЦТ/04

 

 

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б

Шүүгдэгч: Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч Ат холбогдох эрүүгийн 2412.......... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ....... аймгийн ...... сумын ..... дугаар баг .......... тоотод оршин суух, урьд нь Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сар хорих ялаар, Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 209 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар 6 сарын хорих ялаар, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Ч А /РД:........./   

 

                                             Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Ч.А нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ........ аймгийн ...... сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэр Нисэхийн тойргийн зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 14-18 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:        

                                                                                                                                                                                                                 

                  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 *Эрүүгийн 2412.............тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

              *Гэрч Б.Б “...Ч.А гэх хүний би танихгүй. 2024 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө өөрийн хуваарьт томилгооны дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед ......... гэх газарт иргэн Ч.А нь Тоёота Приус-20 маркийн 14-18 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явж байх үед зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан. Мөн зорчиж явсан 2 эрэгтэй мөн адил согтуу байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Аыг согтолт хэмжих багажаар шалгахад 1.43 хувийн бүхэлтэй гарсан. Жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг түр саатуулж аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг журмын хашаанд байрлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар тал/

 

*Өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ч.Аын өгсөн: “...прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэл тохирч байна, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өөрийн гэр болох ........ тоотод байх үед найз Б нь намайг хүрээд ир гэхээр нь архи согтууруулах ундааны хэрэглэсэн байх үедээ 14-18 УНӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гэрээсээ гарч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын шинээр баригдсан Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талд байх уурын зуухны гадна иртэл манай найз Б нь хамт ажилладаг залуугийн хамт байсан. Б нь надаар өөрийн гэр рүүгээ хүргүүлэх зорилгоор дуудсан байсан ба Б болон цуг байсан залуу тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тэр хоёрыг аваад уурын зуухнаас хөдлөөд шороон зам дээр замын цагдаагийн тасгийн алба хаагч намайг зогсоож шалгах үед согтолтын зэрэг 1.43% согтолттой гарсан байсан. Би өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж байх үедээ жолоодох эрхээ хасуулсан. Улмаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан. Би өөрийн гэм буруутай хүлээн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/  

 

             *Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б.Б 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 6 дугаар тал/,

*Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...1.43% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/,

*Жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 11 дүгээр тал/,

*Шүүгдэгч Ч.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 13-21, 70-83 дугаар тал/

*Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар тал/,

*Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 30-50 дугаар тал/

*Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ч.А нь Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр  илэрхийлсэн, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Ч.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Ч.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Ч.А нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг  ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.               

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

            Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

                                                                                                                                                                                    Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.   

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн тул прокурорын саналын хүрээнд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгчийн орлого олох боломж, хувийн байдлуудыг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                       ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч  Б овогт Ч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5

дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч Ч.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь шүүхээс оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Ч.Ат хяналт тавьж ажиллахыг ........... Шүүхийн

шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн

өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

     9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ГАНДОЛГОР