Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 151

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ц.Мөнхжаргал,

шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангууд овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэд холбогдох 2017 2400 0017 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Эрчим хүч Ус хангамжийн 1 дүгээр ангид жолооч монтер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 13 дугаар гудамж 293 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тангууд овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэ /РД:ИЦ74102717/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цаг 45 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байрны урд талын зогсоол дээр Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, Ус хангамжийн 1 дүгээр ангийн эзэмшлийн Тоёота Ландкруйзер маркийн 01-17 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэснийг зөрчин согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 7.17-д заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг зөрчиж Д.Мөнхдөлийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 37-72 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 1.898.900 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;", "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;" гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Манай найз нар Замын цагдаагийн баяр тэмдэглээд найзынхаа бааранд сууж байгаад гарцгаасан. Тэгээд би дүүгээ 30 минут хүлээж сууж байгаад хөдөлсөн. Тухайн үед би машинаа яг зогсоол дээр тавьсан байсан учир ухрахдаа анзаараагүй хохирогчийг машиныг мөргөсөн байсан. Тэгтэл тухайн үед нэг хүүхэн машин мөргөлөө гэж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхэд өөрийнхөө утасныхаа дугаарыг өгчихсөн. Тэгээд би айгаад цагдаа дуудаагүй, яваад өгсөн” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшпийн хөх өнгийн Тоёота Приус 20 маркийн 37-72 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байрны зүүн талын гадна зогсоолд ертөнцийн зүгээр хойд зүгт харуулаад тавьчихаад гэртээ орж хүүхдүүдээ аваад эргэж гарах гээд байж байтал 96655312 дугаарын утасны нэг эмэгтэй хүн залгаад өөрийн чинь автомашиныг нэг Тоёота Ландкруйзер 80 маркийн 01-17 УБН улсын дугаартай автомашины жолооч мөргөчихөөд зугтчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад иртэл миний машины баруун хойд хэсгээс нь мөргөсөн бололтой нилээн эвдрэл үүссэн байсан. Ингээд байж байтал цагдаа нар ирсэн ба надруу залгаж хэлсэн эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан юм. Жолооч ослын газар байгаагүй" гэх мэдүүлэг /хх-67х/,

 

              Гэрч Ө.Ууганжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтээс ярьж байна танай байгууллагын нэр дээр байдаг 01-17 УБН улсын дугаартай Ландкруйзер маркийн автомашин байрны гаднаас хөдлөхдөө зогсоолд байрлуулсан байсан автомашин шүргэчихээд зугтаад явчихлаа гэж 00;00 болж байхад ярьсан. Энэ дагуу нь би Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очоод уг автомашиныг Ч.Бат-Эрдэнэ гэдэг хүн жолоодон явж байгаа гэж хэлээд түүний гэрийг нь зааж өгч гэрлүү нь дагуулан очсон. Биднийг очиход тэрээр унтаж байсан ба архи уусан бололтой байсан. Эхнэрээс нь Бат-Эрдэнэ хэзээ гэртээ ирсэн талаар асуухад саяхан архи уучихсан согтуу ирсэн гэж ярьсан ба хашаанд нь манай албаны 01-17 УБН улсын дугаартай бор саарал өнгийн Ландкруйзер маркийн автомашин зогсож байсан. ..." гэх мэдүүлэг /хх-45х/,

 

              “Ухаа шүрт консалтинг" ХХК-ны үнэлгээний тайлан: "...Үнэлгээгээр Д.Мөнхдөлийн эзэмшлийн 37-72 УНВ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд 1.380.000 төгрөгний шууд, 1.898.900 төгрөгний нийт хохирол тогтоогдсон ..." /хх-28х/,

 

        Техникийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №79 дугаартай  дүгнэлтэд:

“1. 01-17 УБН улсын дугаартай Тоёота Ландкруйзер 80 маркийн автомашины жолооч Ч.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг; 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;", "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;" 7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй …” гэжээ /хх- 34х/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал схем зураг /хх3-5х/,

              Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: "...Жолооч Ч.Бат-Эрдэнэ нь драгер багаж үлээлгэн шалгахад 1.52% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон ...” /хх- 44х/,             

              Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-90/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, хөдөлмөрийн гэрээ /хх-50-55х/, 1.964.900 төгрөг өгсөн тухай тодорхойлолт /хх-56х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цаг 45 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байрны урд талын зогсоол дээр Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, Ус хангамжийн 1 дүгээр ангийн эзэмшлийн Тоёота Ландкруйзер маркийн 01-17 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэснийг зөрчин согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 7.17-д заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг зөрчиж Д.Мөнхдөлийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 37-72 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 1.898.900 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;", "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;" гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн өгсөн: “Манай найз нар Замын цагдаагийн баяр тэмдэглээд найзынхаа бааранд сууж байгаад гарцгаасан. Тэгээд би дүүгээ 30 минут хүлээж сууж байгаад хөдөлсөн. Тухайн үед би машинаа яг зогсоол дээр тавьсан байсан учир ухрахдаа анзаараагүй хохирогчийг машиныг мөргөсөн байсан. Тэгтэл тухайн үед нэг хүүхэн машин мөргөлөө гэж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхэд өөрийнхөө утасныхаа дугаарыг өгчихсөн. Тэгээд би айгаад цагдаа дуудаагүй, яваад өгсөн” гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулын өгсөн: "2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшпийн хөх өнгийн Тоёота Приус 20 маркийн 37-72 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байрны зүүн талын гадна зогсоолд ертөнцийн зүгээр хойд зүгт харуулаад тавьчихаад гэртээ орж хүүхдүүдээ аваад эргэж гарах гээд байж байтал 96655312 дугаарын утасны нэг эмэгтэй хүн залгаад өөрийн чинь автомашиныг нэг Тоёота Ландкруйзер 80 маркийн 01-17 УБН улсын дугаартай автомашины жолооч мөргөчихөөд зугтчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад иртэл миний машины баруун хойд хэсгээс нь мөргөсөн бололтой нилээн эвдрэл үүссэн байсан. Ингээд байж байтал цагдаа нар ирсэн ба надруу залгаж хэлсэн эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан юм. Жолооч ослын газар байгаагүй" гэх мэдүүлэг,

гэрч Ө.Ууганжаргалын өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтээс ярьж байна танай байгууллагын нэр дээр байдаг 01-17 УБН улсын дугаартай Ландкруйзер маркийн автомашин байрны гаднаас хөдлөхдөө зогсоолд байрлуулсан байсан автомашин шүргэчихээд зугтаад явчихлаа гэж 00;00 болж байхад ярьсан. Энэ дагуу нь би Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очоод уг автомашиныг Ч.Бат-Эрдэнэ гэдэг хүн жолоодон явж байгаа гэж хэлээд түүний гэрийг нь зааж өгч гэрлүү нь дагуулан очсон. Биднийг очиход тэрээр унтаж байсан ба архи уусан бололтой байсан. Эхнэрээс нь Бат-Эрдэнэ хэзээ гэртээ ирсэн талаар асуухад саяхан архи уучихсан согтуу ирсэн гэж ярьсан ба хашаанд нь манай албаны 01-17 УБН улсын дугаартай бор саарал өнгийн Ландкруйзер маркийн автомашин зогсож байсан. ..." гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан “Ухаа шүрт консалтинг" ХХК-ны үнэлгээний тайлан /хх-28х/, Техникийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №79 дугаартай  дүгнэлт /хх- 34х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал схем зураг /хх3-5х/, Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх- 44х/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-90/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, хөдөлмөрийн гэрээ /хх-50-55х/, 1.964.900 төгрөг өгсөн тухай тодорхойлолт /хх-56х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Ч.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Мөн шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.964.900 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.