Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/391

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

-улсын яллагчаар Э.Уянга,

-хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

-шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б, Б.Бнарт холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч О.Б, Б.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Орхон түшээ” караокены үүдэнд Э.Б нартай маргалдаж түүнд ууралсан уурандаа 75-63 БУА улсын дугаартай “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслээр дагаж Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 1 дүгээр гудамж 07 тоот дахь хохирогч О.Бийн эзэмшлийн хашааны хаалгыг хаалттай байхад нь тээврийн хэрэгслээр мөргөн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 362.400 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар тус хашаанд тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтрэн орж зогсох үед хохирогч Э.Бтээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоход ухрах үйлдэл хийж, тээврийн хэрэгслийн хаалганд савагдан унасныг мэдсээр байж түүний дээгүүр гарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. гэв.

Шүүгдэгч О.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн .....дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч О.Б, Б.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллага явуулдаг “Орхон түшээ” караокены үүдэнд Э.Б нартай маргалдаж түүнд ууралсан уурандаа 75-63 БУА улсын дугаартай “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслээр дагаж Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 1 дүгээр гудамж 07 тоот дахь хохирогч О.Бийн эзэмшлийн хашааны хаалгыг хаалттай байхад нь тээврийн хэрэгслээр мөргөн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 362.400 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар тус хашаанд тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтрэн орж зогсох үед хохирогч Э.Бтээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоход ухрах үйлдэл хийж, тээврийн хэрэгслийн хаалганд савагдан унасныг мэдсээр байж түүний дээгүүр гарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримт нь дараах:

 

-Хохирогч Э.Б: “...Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багт хувиараа гутлын үйлдвэр ажиллуулдаг юм. 2023 оны 10 сарын 31-ний орой манай ажилчид Төв аймгийн Заамар сум Хайлааст 3-р багт байрлах Орхон түшээ гэх бааранд сууж байхад нь би эхнэр Сгийн хамт 23 цагийн орчимд очоод ажлын хүмүүсийн хамт 0,5л Эдэн архи аваад уугаад талбай руу бүжиглэх хүмүүс нь гарч бүжиглээд, сууж босоод байж байхад миний танихгүй хоёр залуу талбай дээр бүжиглэж байгаа хүмүүсийг хоргоогоод манай Амраа гэж ажилчныг аваад гарахаар нь би араас нь гарахад Амрааг өндөр залуу нь хүзүүгээр нь сугадчихсан байхаар нь би яаж байнаа, юу болж байна гэхэд жижиг залуу нь над руу хандаж хоёулаа халзагная, нааш ир гээд байхаар нь би буцаад ороод сууж байтал 12 цаг болох гэж байсан тул уугаагүй үлдсэн байсан 5 лааз пиво аваад ажилчдынхаа араас гартал нэг залуу нь П ахын өшиглөөд унагааж байхаар нь би очоод тэр залууг баруун хөлөөрөө гуя руу нь жийгээд барьцалдаж аваад хажуунаас хүмүүс салгаад машиндаа суугаад манай эхнэр жолоо бариад гэртээ очоод П, Ү, У, Б, Номиоко бид 6 хашаандаа буугаад манай эхнэр Түвшээ ахыг гэрт нь хүргэж өгөх гээд яваад Номиоко бид хоёр байшиндаа ороод Б, У, Ү, П нар байшингийн урд байдаг гэр рүү орсон. Тэгтэл араас Уянга, Амраа хоёр манай байшинд орж ирээд гадуур саяны хоёр залуу машинтай хаазлаад байна гээд яриад сууж байтал манай хашааны гүйдэг том хаалгыг гаднаас карина маркийн машин мөргөөд ороод ирэхээр нь би байшингаас гартал байшин руу чиглээд хааз гишгэхээр нь баруун буюу жолоочийн хаалгыг онгойлгоод жолоочийг татаад буулгах гэтэл ухраад би хаалганд цохигдоод дээшээ хараад унахад жолооч талын урд дугуй миний баруун хөл, гэдэс, цээж, нүүр дээгүүр дайраад зугтаад явчихсан. Би тэр хоёр залууг өмнө нь харж байгаагүй. Намайг хэн нэгэн цохиогүй. Тээврийн хэрэгслийн дугуй миний дээгүүр гарч намайг дайрсны улмаас надад гэмтэл учирсан. Орхон түшээ баарны үүдэнд нөгөө хоёр залуугийн нэгийг нь нэг удаа жийгээд нэг удаа цохисон. Бааранд хүмүүс хоргоогоод байсан хоёр залуугийн жижиг биетэй нь жолоодож байсан. Тэр хоёр залуу нэлээн согтолттой байсан. Байшин дотор цонхны доор хоёр хүүхэд маань унтаж байсан юм, тэгтэл манай байшин руу чиглээд хааз гишгээд явахад нь би хаалгыг онгойлгож зогсоосон. Хэрэв би амжаагүй бол хүүхдүүд маань яах байсныг мэдэхгүй байна. Тэр хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 тал/,

Хохирогч Э.Бийн дахин өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлтүүдтэй уншиж танилцлаа. №14043, №14044, №03/411, №06/410, №01/13 дугаартай дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Харин миний биед гэмтлийн зэрэг тогтоосон №678 дугаарын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Миний бие уг ослоос болж одоог хүртэл ачаалал дааж чадахгүй байна. Нуруу өвдөөд булчин суллах тариа болон өвчин намдаах тариа байнга хийлгэж байгаа. Хүнд зүйл өргөж чадахгүй дагз руу хатгаж өвддөг болсон. Тиймээс дахин шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна. Би хувиараа гутлын үйлдвэр ажиллуулж амьдралаа залгуулдаг байсан бөгөөд энэ хэргээс болж би хүнд зүйл өргөж чадахгүй, хөдөлгөөний хязгаарлалтад орж ажлаа хийж чадахгүй болж орлогоо алдаж байгаадаа маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37 тал/,

Б.Бын гэрчээр өгсөн: “...Би Булган аймгийн Бүрэгхангай суманд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг юм. 2023 оны 10 сарын 31-ний өдөр аавын ах Баярсайханы гэрийг Бүрэгхангай сумын Дэрст багийн Жороо гэх газарт өвөлжөөнд нь буулгачихаад тэнд туслах гэж очсон байсан Батбаяр гэх ахыг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багт байрлах гэрт нь хүргэж өгөх гээд би ах Жаргалсайханы эзэмшлийн 75-63 БУА улсын дугаартай саарал өнгийн карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажууд Батбаяр ах суугаад бид хоёр орой 20 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багт очоод Батбаяр ах хоол ид гээд Оюу гэх цайны газарт очсон. Оюу цайны газарт ороход Батбаяр ахын танил гэх Дожи ах бид хоёрт хоол авч өгөөд Батбаяр ах, Дожи ах хоёр лаазтай пиво уугаад, би хажууд нь радлер гэдэг пиво нэг шилийг уугаад 30-аас 40 минут сууж байгаад тэндээсээ гараад би машиндаа суугаад Батбаяр ахыг явах уу гэтэл Оюу цайны газрын хажууд байрлах Орхон түшээ караокед орчихоод гараад ирье гээд орсон. Батбаяр ах Орхон түшээ рүү ороод 30- аад минут болоод гарч ирэхгүй болохоор нь би араас нь ороод Батбаяр ахын сууж байсан ширээний хажууд суугаад Батбаяр ах бүжиглээд байхаар нь би бие засах гээд гараад нойл руу алхаж явахад Батбаяр ах гарч ирээд нэг хүнтэй яриад сууж байсан. Тэгээд би нойлоос буцаад ирэхэд Орхон түшээгийн үүдэнд байсан зургаагаас долоон хүн Батбаяр ахыг цохиод авхаар нь би очоод салгах гэтэл, над руу бас дайраад хэд хэдэн хүн нүүр рүү цохихоор нь би зугтаад цаашаа булан руу явтал араас ахиж ирээд намайг үсдэж дарсан байхад толгой руу нэг хатуу юмаар цохиод тэр хүмүүс Батбаяр ах бид хоёрыг хаячихаад хар өнгийн Харрер маркийн машинд суугаад яваад өгсөн. Тэгээд Батбаяр ах зүс мэддэг хүн байгаа араас нь очиж уулзъя, зүв зүгээр байсан хүмүүсийг яагаад ингээд зодчихов гээд би машинаа жолоодоод, хажууд Батбаяр ах суугаад ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан хашааны хаалгатай хашааг зааж өгөөд машинтайгаа очиход хашааны хаалга жоохон завсартай байхаар нь шууд ортол машины зүүн гар талын урд булангаар хашааны хаалгыг шүргээд унагаагаад хашаан дотор ортол хашаан дотор хүмүүс бөөнөөрөө зогсож байсан бөгөөд гэтэл нэг ах нь миний хаалгыг онгойлгоод намайг татахаар нь би хартал баруун гартаа хутгатай байхаар нь машины урд хүмүүс бөөнөөрөө байхаар нь би сандраад шууд ухрах араандаа хийгээд ухарсан чинь тэр ах хаалганд цохигдоод унаад би хаалгаар гараад зугтаад Батбаяр ахын хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын Ар хөндий гэх газарт очиж Лувсанжамц гэх айлд хоносон. Би 2022 онд жолооны сургуульд суралцаад тээврийн хэрэгсэл жолоодох В ангилал авсан байгаа. Миний жолоодож явсан 75-63 БУА улсын дугаартай саарал өнгийн карина маркийн тээврийн хэрэгсэл нь төрсөн ах Жаргалсайхан гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд манай аав Батсайхан нь Булган аймгийн Бүрэгхангай суманд ахуйн хэрэгцээндээ унаж ашигладаг юм. Манай ах Жаргалсайхан Улаанбаатар хотод амьдардаг. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин Батбаяр ах хоёр, гурван ширхэг лаазтай пиво уусан байх, би орж гараад байсан учир яг сайн мэдэхгүй байна. Би хэнийг ч зодож цохиогүй. Батбаяр ахыг 6-аас 7 хүн тойрчихсон цохиод байсан байхад нь би очоод салгах гэтэл тэнд байсан хүмүүсийн 2-оос 3 хүн нь над руу дайраад нүүр рүү цохихоор нь би булан руу зугтаатал араас ирээд нэг үсдээд доошоо дараад, бас нэг нь толгой руу хатуу юмаар цохисон. Яг хэн, хэн хаашаа, хаашаа цохисон талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр 75-63 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн би ганцаараа жолоодож байсан. Жолоо шилжүүлээгүй. Би ямар шалтгаантай байсан талаар мэдэхгүй байна. Батбаяр ах руу гэнэт дайрсан гэсэн. Тэгээд би салгах гээд очтол над руу бас дайрсан. Бид хоёр нэг нутгийн хүмүүс бага наснаасаа ойр дотно өссөн хүмүүс. Би Б гэх хүнийг танихгүй. Хаалганд цохигдоод унасан. Харин тээврийн хэрэгсэлд дайрагдаагүй. Хашааны хаалгыг тээврийн хэрэгслийн зүүн урд талын булан хэсгээр шүргэж унагаасан. Батбаяр ах зүс мэддэг хүн байна, зүгээр байхад зодчихоод явчихлаа очиж уулзаж ярилцана гээд уг хашаанд очсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал/,

О.Бын гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 10 сарын 31-ний өдөр нутгийн ах Баярсайханы гэрийг Бүрэгхангай сумын Дэрст багийн Жороо гэх газарт өвөлжөөнд нь буулгачихаад орой Бнамайг аавынхаа машинаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багт хүргэж өгөх гээд Бжолоо бариад би хажууд нь сууж яваад орой 20 цагийн орчимд Хайлааст багт очоод Оюу гэх цайны газар манай найз хоол захиалчихлаа очоод идээрэй гэхээр нь яваад ороход Дожи ах сууж байсан бөгөөд хамт суугаад хоол идчихээд, би нэг лааз пиво уугаад, Дожи ах бас нэг лааз пиво уугаад, Бнэг радлер гэдэг пиво уугаад дуусаад 21 цагийн орчимд Оюу цайны газраас гараад хажууд нь байдаг Орхон түшээ гэх караоке руу Дожи ах бид хоёр ороод Бмашиндаа суусан. Тэгээд Дожи ах бид хоёр ороод нэг нэг пиво уугаад байж байтал Бгаднаас орж ирээд хажууд суугаад би Дожи ахтай хамт тамхилах гээд гараад гадаа байсан 4-вес 5 танихгүй залуучуудтай маргалдаад. Дожи ах орьё гээд бид хоёр орж бүжиглээд байж байгаад гадаа маргалдсан хүмүүсийн нэг залуутай нь би хамт гараад тамхи татах гээд зогсож байтал удалгүй араас хамт явж байсан 4-өөс 5 хүн гарч ирээд Б гэх хүн үгийн зөрүүгүй баруун гараараа миний зүүн талын шанаа руу хоёр удаа цохиод би зууралдаад зогстол цаанаас Бирээд салгах гэтэл хоёр гурван залуу нь Баянжаргалыг цаашаа булан руу аваад яваад, цаанаас Дожи ах гарч ирээд салгатал тэр хүмүүс машиндаа суугаад яваад Биртэл толгойг нь юмаар цохисон гэхээр нь би араас нь очиж үг хэлээр учраа ольё гээд Бжолоо бариад би хажууд нь суугаад Бын хашаа руу очиход хашааны хаалга хагас онгойсон байхаар нь багтчих байх гээд ортол тээврийн хэрэгслийн зүүн гар талын булангаар шүргээд хашааны хаалга унаад, хашаанд ороод зогстол хашаан дотор хүмүүс зогсож байсан бөгөөд Б гүйж ирээд жолоочийн хаалгыг онгойлгоод баруун гартаа хутга атгачихсан далайхаар нь Бхутгатай байна шдээ гэж хэлээд ухартал хаалганд нь савагдаад Б унахаар нь Бын хажуугаар нь хөдлөөд хашаанаас нь гараад явсан. Тэгээд араас нэг юм шидээд багаж онохоор нь эргээд хартал Б босоод ирсэн байсан. Тэгээд Ббид хоёр Булган аймгийн Бүрэгхангай суманд Лувсанжамц гэх айлд очиж хоносон. Бдандаа жолоо барьж байсан. Би 3 лаазтай пиво уусан, Бнэг лаазтай радлер гэдэг пиво уусан. Бид хоёр тухайн үед согтоогүй байсан. Би ерөөсөө хэнийг ч цохиогүй. Намайг Б баруун гараараа миний зүүн шанаа руу 3 удаа цохисон. Би цуг явж байсан залуутай нь би тамхи татах гээд гадаа зогсож байхад л гэнэт гарч ирээд Б намайг шууд цохиод авсан. Шалтгааныг нь мэдэхгүй байна. Бид хоёр нэг нутгийн хүмүүс, бага наснаасаа ойр дотно өссөн хүмүүс. Б гэх хүнийг зүс таних болохоос биш харьцаж байгаагүй. Тухайн үед дайраагүй, ухрах үед хаалганд цохигдоод газарт унасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 тал/,

Гэрч Н.С: “...Би 2023 оны 10 сарын 31-ний өдөр манайд ажилладаг У гэх ажилтан Улаанбаатар хот руу маргааш нь буцах гээд манай ажлын хүмүүс караокед сууж байгаад ирье гээд 22 цаг өнгөрч байхад яваад араас нь манай нөхөр Б бид хоёр 23 цаг 30 минутад гэрээсээ гараад ажилчдаа авч ирэх гээд Орхон түшээ караокед очоод нөхөр бид хоёр ороход манай ажилчид нэг ширээн дээр бүгдээрээ сууж байхаар нь бид хоёр хамт очоод сууж байхад баарны тэкен дээр дуу тавиад байсан өндөр саарал цамцтай залуу нь манайд ажилладаг Агэх залууг сууж байхад нь шилдээд дагуулаад гараад явахаар нь би араас нь гараад чи яах гэж байгаа юм Амарбаясгаланг наад залуугаа таньдаг юм уу гэтэл эгчээ би танихгүй гэхээр нь Амарбаясгаланг дагуулаад бусдыгаа дагуулаад гарцгаая гээд бааранд ороод би тооцоо хийгээд эргээд гараад иртэл манай ажилчид гарсан байсан бөгөөд Амарбаясгаланг эхэнд дагуулж гарч байсан залуу хоёр залуутай хамт гурвуулаа болчихсон гадаа манай ажилчдыг тэр мөрөвчтэй өмдтэй залуу нь та нарыг алнаа, совоос гаргахгүй хутгалнаа гээд орилоод байж байхаар нь би юу болоод байгаа юм бүгдээрээ машиндаа сууцгаа гээд машинаа онгойлгоод ажилчдаа суулгаад би өөрөө машинаа жолоодоод гэртээ очоод П, Үүрцайх, Батбаатар, У, Б нар буугаад би Тахыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад араас машин дагаад байсан бөгөөд би замдаа нэг цагдаад үнэртүүлээд Тахыг гэрт нь буулгачхаад буцаад явж байхад Хайлааст хүнсний дэлгүүрийн үүдэнд миний машины урдуур нэг карина маркийн машин миний машины урдуур орж зогсоогоод жолооч талын суудлаас мөрөвчтэй өмдтэй намхан залуу, хажуу талын суудлаас бааранд байсан өндөр саарал цамцтай залуу бууж ирсэн бөгөөд машины ард нь бас хүмүүс байсан, тэгтэл намхан мөрөвчтэй өмдтэй залуу нь миний эсрэг талын завсартай байсан цонхны зайгаар хутга сарвайгаад чамайг ална гэж намайг сүрдүүлээд байхаар нь та нар хүн андуураад байна, би та нарыг танихгүй гэж хэлэхэд би хүн андуураагүй та нарыг ална нөгөө хүмүүсийг чинь ална гэж байгаад машиндаа суухаар нь би хөдлөөд хашаандаа орохгүйгээр хашаагаа өнгөрч яваад зогсож байтал манай хадам ээж Днад руу залгаад согтуу хүмүүс хашаа мөргөөд орж ирээд Бдайраад гараад явлаа гэхээр нь би цагдаагийн газар очоод дуудлага өгөөд нэг цагдаатай хамт хашаандаа очиход хашааны том хаалга дотогшоогоо салаад уначихсан манай нөхөр байшин дотор байсан бөгөөд баруун хөл, гэдэс, цээж, нүүрний зүүн тал дээгүүр нь машин гарсан гэсэн гээд уг хэсгүүд нь зулгарч цус гарсан байдалтай байсан. Тэгээд Батбаатар, Амраа бид гурав нэг цагдаагийн алба хаагчийн хамт хайгаад явж байхад хамгийн хойд талын гудамжинд урдаас саарал өнгийн фростер маркийн машин ирж байхаар нь би хурдаа удаашруултал нөгөө машин бас удаашраад хажууд зэрэгцээд зогсохоор нь би цонхоор хартал над нөгөө хоёр залуугийн нэг нь жолоо бариад нөгөөдөх нь хажууд нь суусан байхаар нь би цагдаад наад хэд чинь мөн байна гэж хэлээд цагдаа машинаас буугаад зогс гэтэл нөгөө машин хөдлөөд яваад цагдаа эргэж машинд суугаад араас нь хөдлөөд хөөгөөд алдчихсан. Сүүлд тэр машин дотор нөгөө хоёр залуугийн ард нь бас хүмүүс байсан. Би уг хүмүүсийг өмнө нь харж байгаагүй, танихгүй хүмүүс байсан. Орхон түшээ караокен үүдэнд ямар нэгэн зодоон болоогүй. Б бид хоёр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай ажилчид хоёр хоёр лаазтай пиво уусан байсан бөгөөд согтоогүй байсан. Би тухайн үед сандарсан байсан болохоор царайг нь тогтоож амжаагүй. Тухайн үед манай хашааг дайраад орж ирэх үед манай байшин дотор 10 сартай охин, 11 настай хүү хоёр маань унтах гээд хэвтэж байсан бөгөөд тэр чимээнээс айсан учир манай хүү оройн цагаар гарч нойлд орж чадахгүй айдаг болсон, бага охин маань орой болгон айгаад уйлаад ширэглүүлж байна. Тиймээс хоёр хүүхдийнхээ сэтгэл санааны хохирлыг тогтоолгох. Мөн тэр үед манай хадам ээж байсан учир тэр өдрөөс хойш даралт нь байнга ихэсдэг болсон, миний бас сэтгэл санаа цочролд орсон тул ээж, бид хоёр мөн сэтгэл санааны хохирлыг тогтоолгох шаардлагатай байна. Манай нөхөр эмнэлэгт огт үзүүлдэггүй эрүүл саруул хүн байсан одоо цаашдаа маш их эмчилгээ хийлгэнэ, мөн энэ үйл явдлаас болоод манай ажлын захиалгаа алдаад, өр зээлийн хүү төлөлт маань нэхэгдэж байна, энэ цаг үед манай нөхөр бид хоёрын маш их орлого олдог үед юм. Энэ хугацаанд олох ёстой байсан орлогоо нэхэмжилмээр байна. Мөн нөхрийнхөө цаашдаа эмчлүүлэх зардлаа нэхэмжилмээр байна. Мөн огт танихгүй хүмүүс байж араас хөөж ирээд ингэж хохирол учруулсан үйлдэлд нь гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 тал/,

Гэрч Б.А: “...Хашаа дайраад орж ирсэн карина маркийн тээврийн хэрэгслийг өмнө баарны үүдэнд байсан мөрөвчтэй өмдтэй намхан залуу нь жолоодоод цаад талд өндөр залуу нь сууж байсан. Ард талын суудалд хүн байгаагүй. Э.Б ах байшин дотор гартаа ямар нэгэн хутганы зүйл бариагүй зүгээр юм яриад сууж байсан. Тэр үед бүгд сандралдаад яараад гарсан. Б ах гартаа хутга, мэсний төрлийн зүйл бариагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 тал/,

Гэрч Э.У: “...Би 2023 оны 10 сарын 31-ний өдөр манай ажлын газрын У гэх ажилтан Улаанбаатар хот руу маргааш нь буцах гээд манай ажлын хүмүүс караокед сууя гээд манай цугларчихсан байна гэхээр нь араас нь би нөхөр А хамт Орхон түшээ караокед 22 цаг өнгөрч байхад ороод ширээнд суугаад нэг нэг лааз пиво захиалаад уугаад бөөнөөрөө бүжиглээд байж байхад 23 цаг өнгөрч байхад манай захирал Б, эхнэр С хоёр ирээд ахиж нэг нэг лааз пиво захиалаад уугаад бүжиглээд байж байхад тэнд дуу тавиад байсан нэг залуу бид нар тойрог болоод бүжиглэж байтал дундуур орж ирээд манай нөхрийг шилэн хүзүүнээс нь бариад аваад гарахаар нь С эгч бид хоёр гараад нөхрийгөө аваад буцаж ороод ажлын газрын хүмүүс явъя гээд тооцоогоо хийчихээд буцаад бөөнөөрөө гартал гадаа тэр өндөр залуу ахиад нэг арай намхан залуутай нийлчихсэн та нарыг ална, совоос гаргахгүй ална, гэх зэргээр үг хэлээр дайраад С эгч гарч ирээд машинаа онгойлгоод манай ажлын газрын хүмүүсийг суулгаад хөдлөөд араас нь манай нөхөр Амарбаясгалан, Номин-Эрдэнэ бид гурав өөрсдийн машиндаа суугаад хөдлөх гэж байхад нөгөө хоёр залуу карина маркийн машинд суугаад ална гээд орилоод хөдөлтөл өөдөөс нь цагдаа гарч ирээд эсрэг зүг рүү яваад өгсөн. Тэгээд Номин-Эрдэнэ бид гурав ажил дээрээ очиход манай ажлынхан гэртээ орчихсон, С эгч Түвшээ ахыг гэрт нь хүргэж өгөх гээд явсан гэж байсан. Манай нөхөр бид хоёр Б ахын байшинд ороод сууж байхад С эгч энүүгээр нөгөө залуучууд яваад байна гээд утсаар хэлээд бид хоёр байшинд нь сууж байхад гадуур машин хаазлаад байж байтал хашааны хаалга мөргөөд ороод иртэл Б ах, Ахоёр гараад ардаас нь Б ахын ээж, том хүүхэд нь бид хэд гартал хашааны том хаалга дотогшоо уначихсан машин хойшоо ухарч байхад Б ах машины доороос гараад ирсэн. Тэгээд манай нөхөр Б ахыг босгоод нөгөө машин хаалгаар нь гараад яваад өгсөн. Би тэр залууг зүс танина. Заамар сумын Хайлааст багийн 2-р сургуульд сурч байсан надаас 4-с 5 дээшээ үеийн залуу байсан. Нэрийг нь мэдэхгүй. Хажууд нь байсан хүнийг танихгүй. Орхон түшээ караокен үүдэнд хоорондоо үг хэлээрээ маргалдаад салсан. Б ах С эгч хоёр архи пиво уугаагүй. Бусад хүмүүс хоёр хоёр лааз пиво уусан байсан. Согтсон хүн байгаагүй. Өндөр залуу нь бол согтуу байсан. Намхан залууг нь архи уусан байсан эсэх талаар мэдэхгүй байна. Жолоочийг харж чадаагүй. Харин жолоочийн хажуу талд бааранд Амарбаясгаланг гадагшаа авч гараад байсан өндөр залууг байна гэж харсан. Арын суудалд хүн байсан эсэх талаар мэдэхгүй. Э.Б ах байшин дотор гартаа ямар нэгэн хутганы зүйл бариагүй зүгээр юм яриад сууж байсан. Тэр үед бүгд сандралдаад яараад гарсан. Б ах гартаа хутга мэсний төрлийн зүйл бариагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/,

Гэрч Б.Угийн: “...Би 2023 оны 10 сарын 31-ний өдөр манай ажлынхан намайг гаргаж өгөх гээд 22 цагийн үед Орхон түшээ караокед ороод нэг нэг лааз пиво аваад ширээнд суугаад бүжиглээд байж байхад 23 цаг өнгөрч байхад манай захирал Б, эхнэр С хоёр ирээд бужигналдаад бүжиглээд байж байхад текний ойр хавиас үл таних нэг залуу ирээд Амарбаясгаланг шилэн хүзүүнээс нь атгаад аваад гадагшаа гараад араас нь С, Уянгаа хоёр гараад ардаас нь би Бтой хамт гартал Амарбаясгаланг нэг залуу чи хаанахынх юм гээд байж байсан бөгөөд Б бид хоёр эргээд ороод ардаас С, Уянга, Амраа гурав орж ирээд бүгдээрээ гарцгаахаар болоод би нойл ороод ажлынхныхаа араас нь гартал танихгүй хоёр залуу манайд ажлын хүмүүстэй маргалдаад та нарыг ална, совоос гаргахгүй ална гээд хэрэлдэж байгаад С жолоо бариад Б. Б, П. Ү, Энхтүвшин бид нар суугаад баарны үүднээс хөдлөөд гутлын үйлдвэрийн хашаанд ирээд Б, Б, Ү, П бид тав бууж үлдээд С Энхтүвшинг хүргэж өгөх гээд яваад Б, Ү, П бид дөрөв байрладаг гэр рүүгээ ороод амрах гээд зарим нь орондоо ороод би гутлаа тайлаад байж байтал гадаа их дуу, чимээ гараад юу болов гээд гутлаа өмсөөд гараад иртэл нэг жижиг тэрэг улаан галзуу хашааны хаалгаар жолоочийн хаалга нь хашааны шонд савагдаад гараад явсан. Юу болов гээд асуухад Бийн гэдэс, нүүр зэрэг нь цус болчихсон тонгойчихсон байж байсан бөгөөд саяны машин Бдайраад дээгүүр нь гарсан гэж байсан. Би тэр залууг танихгүй, урд өмнө нь харж байгаагүй. Хажууд нь байсан хүнийг бас танихгүй. Орхон түшээ караокен үүдэнд хоорондоо үг хэлээрээ маргалдаад салсан. Б ах С эгч хоёр архи пиво уугаагүй. Бусад хүмүүс хоёр хоёр лааз пиво уусан байсан. Согтсон хүн байгаагүй. Би сайн мэдэхгүй байна, тэр өндөр залуу нь дуу тавьж байхдаа дуугаа таслаад хүмүүстэй маргалдаад байсан болохоор согтуу байсан байх гэж бодож байна. Би харж амжаагүй, намайг гэрээс гарахад яг хаалгаар гарч байсан. Ямар ч байсан баруун урд талын хаалга нь онгорхой хашааны шонд цохигдоод гарч байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 тал/,

Гэрч Н.Б: “...Би 2023 оны 10 сарын 31-ний өдөр манай ажлынхан У гэх ахыг гаргаж өгөх гээд 22 цагийн үед Орхон түшээ караокед ороод нэг нэг лааз пиво аваад ширээнд суугаад бүжиглээд байж байхад 23 цаг орчимд манай захирал Б, эхнэр С хоёр ирээд бужигналдаад бүжиглээд байж байхад саарал цамцтай нэг танихгүй залуу Амарбаясгаланг шилэн хүзүүнээс нь атгаад аваад гадагшаа гараад араас нь С, Уянгаа хоёр гараад нээх удалгүй эргээд орж ирээд бүгдээрээ гарцгаахаар болоод гартал саарал цамцтай залуу П гэдэг ахтай маргалдаад та нарыг ална гээд байж байтал Б гарч ирээд нөгөө залуу руу чи юу гээд байгаа юм гээд барьцалдаад авахаар нь хэдэн талаас нь салгасан. Тэр үед тэр саарал цамцтай залуугийн хажууд нэг мөрөвчтэй өмдтэй залуу хамт байсан. Тэгээд С жолоо бариад Б, У, П, Ү, Энхтүвшин бид нар суугаад баарны үүднээс хөдлөөд гутлын үйлдвэрийн хашаанд ирээд Б. У. Ү, П бид тав бууж үлдээд С Энхтүвшинг хүргэж өгөх гээд яваад У. Ү, П бид дөрөв байрладаг гэр рүүгээ ороод амрах гээд байж байтал гадаа их чимээ гараад гутал хувцсаа өмсөөд гэрээс гартал нэг карина маркийн тээврийн хэрэгсэл хашааны хаалгаар гараад явж байсан. Тэгээд С нэг цагдаатай хамт ирээд би хамт сууж яваад нөгөө машиныг хайгаад олоогүй эргээд ирсэн. Тэгээд хайж явж байхад нэг гудамжинд форестер маркийн машин таараад зогсоох гэж байхад зугтаад явсан. Буцаад явж байхад Бэмнэлэг рүү авч ирж байхаар нь дагаж ирээд эмнэлэгт ороод өрөөний хаалганы завсраар харахад гэдэс нь улаан эрээн болчихсон хэвтэж байсан. Би тэр залууг танихгүй, урд өмнө нь харж байгаагүй. Мөн тэр мөрөвчтэй өмдтэй залууг танихгүй. Орхон түшээ караокен үүдэнд хоорондоо үг хэлээрээ маргалдаад салсан. Манай ажлын хүмүүс хоёр хоёр лааз пиво уусан байсан. Согтсон хүн байгаагүй. Б ах С эгч хоёр архи пиво уугаагүй. Би сайн мэдэхгүй байна. Гадаа байсан залуу нь бол гайгүй байх шиг байсан. Дотор байсан саарал цамцтай залуу нь халамцуу байсан байх. Би харж амжаагүй, намайг гэрээс гарахад яг хаалгаар гарч байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/,

Гэрч Д.Пийн: “...2023 оны 10 сарын 31-ний өдөр манай ажлынхан У гэх ахыг гаргаж өгөх гээд 22 цагийн үед Орхон түшээ караокед ороод нэг нэг лааз пиво аваад ширээнд суугаад бүжиглээд байж байхад 23 цаг орчимд манай захирал Б, Эхнэр С хоёр ирээд бужигналдаад бүжиглээд байж байхад нэг танихгүй өндөр залуу Амарбаясгаланг шилэн хүзүүнээс нь атгаад аваад гадагшаа гараад араас нь С, Уянгаа хоёр гараад нээх удалгүй эргээд орж ирээд бүгдээрээ явцгаахаар болоод гартал нөгөө танихгүй залуу үүдэнд зогсоод бүгдийг чинь ална, ээд өөдөөс хашхираад бид нар тэрнээс салаад С жолоо бариад Б, У, Батбаатар, Ү, Энхтүвшин бид нар суугаад баарны үүднээс хөдлөөд гутлын үйлдвэрийн хашаанд ирээд Б, У, Ү, П бид тав бууж үлдээд С Энхтүвшинг хүргэж өгөх гээд яваад У, Ү, Батбаатар бид дөрөв байрладаг гэр рүүгээ ороод амрах гээд байж байтал гадаа хашааны хаалга түчигнэхээр нь гутал хувцсаа өмсөөд гэрээс гартал нэг карина маркийн тээврийн хэрэгсэл хашааны хаалгаар гараад явж байсан. Юу болсон талаар асуухад гэдсээр нь өвдөөд байна, дээгүүр гарчихлаа гээд байж байсан. Ухраад дайрчихсан гэж байсан. Мөн нэмж хэлэхэд Орхон түшээ караокегээс гараад ирэхэд эхэнд Амарбаясгаланг дуудаж гаргаад байсан залуу хоёулаа болчихсон байсан. Би тэр залууг танихгүй, урд өмнө нь харж байгаагүй. Мөн тэр хажууд нь байсан залууг танихгүй. Орхон түшээ караокен үүдэнд хоорондоо үг хэлээрээ маргалдаад салсан. Манай ажлын хүмүүс хоёр хоёр лааз пиво уусан байсан. Согтсон хүн байгаагүй. Б ах С эгч хоёр архи пиво уугаагүй. Тэр анх Амарбаясгаланг авч гарсан залуу согтуу байх шиг байсан. Нөгөө хүнийг нь би анзаараагүй. Би тээврийн хэрэгсэл хэн жолоодож байсан талаар харж амжаагүй, намайг гэрээс гарахад яг хаалгаар гарч байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.” Гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 тал/,

Гэрч М.Ү: “...2023 оны 10 сарын 31-ний өдөр манай ажлынхан У гэх ахыг гаргаж өгөх гээд 22 цагийн үед Орхон түшээ караокед ороод нэг нэг лааз пиво аваад ширээнд суугаад бүжиглээд байж байхад 23 цаг орчимд манай захирал Б, эхнэр С хоёр ирээд бужигналдаад бүжиглээд байж байхад нэг танихгүй өндөр залуу Амарбаясгаланг шилэн хүзүүнээс нь атгаад аваад гадагшаа гараад араас нь С, Уянгаа хоёр гараад нээх удалгүй эргээд орж ирээд бүгдээрээ явцгаахаар болоод гартал ямар хүмүүс байсныг харж амжаагүй, хэдэн залуучууд ална, гээд өөдөөс хашхираад бид нар тэрнээс салаад С жолоо бариад Б, У, Батбаатар, П, Энхтүвшин бид нар суугаад баарны үүднээс хөдлөөд гутлын үйлдвэрийн хашаанд ирээд Б, У, П, Батбаатар бид тав бууж үлдээд С Энхтүвшинг хүргэж өгөх гээд яваад У, П, Батбаатар бид дөрөв байрладаг гэр рүүгээ ороод амрах гээд байж байтал гадаа хашааны хаалга тас няс гээд дуугараад гутал хувцсаа өмсөөд гэрээс Б дайруулчихлаа гээд хашхираад байж байсан. Тэгээд Бэмнэлэг рүү аваад явсан. Би тэр залууг танихгүй, урд өмнө нь харж байгаагүй. Орхон түшээ караокен үүдэнд хоорондоо үг хэлээрээ маргалдаад салсан. Манай ажлын хүмүүс хоёр хоёр лааз пиво уусан байсан. Согтсон хүн байгаагүй. Б ах С эгч хоёр архи пиво уугаагүй. Би согтуу байсан эсэх талаар мэдэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 тал/,

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №678 дугаартай “...Э.Бийн биед баруун шилбэ ясны доод толгой хэсгийн хугарал, зүүн хацар, нуруу, хэвлийн доод хэсэг, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох, цохиулах үйлчлэлээр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 72-73 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №408 дугаартай “...Э.Бийн биед баруун шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн хацар, нуруу хэвлийн доод хэсэг, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Учирсан гэмтэл нь тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүсэх боломжтой...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 117-119 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний №14043 дугаартай “...Б.Бын биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 74-75 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №14044 дугаартай “...О.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй.” талаарх дүгнэлт /хх-ийн 76-77 тал/,

Хөрөнгийн үнэлгээний шинжээч Г.Амбасэлмаагийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/411 дугаартай “...хашааны гүйдэг хаалганы зах зээлийн үнэ 362,400 төгрөг болно..." талаарх дүгнэлт /1-р хх-ийн 82-94 тал/,

Хөрөнгийн үнэлгээний шинжээч Г.Амбасэлмаагийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/410 дугаартай "... Тоёота Карина маркийн 75-63 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 5,500,000 төгрөг, хохирлын үнэлгээ 390,000 төгрөг болно..." талаарх дүгнэлт /1-р хх-ийн 100-110 тал/,

"Цагаан шонхрын жигүүр"НҮТББ-ын 20234 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/13 дугаартай "...хэргийн материалтай танилцахад уг үйл явдал нь зам тээврийн осолд хамаарахгүй гэж үзсэн тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй..." талаарх дүгнэлт /1-р хх-ийн 113 тал/,

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгт болсон үйл явдлын талаар үнэн зөв ярьсан тул надад нэмж ярих зүйл байхгүй. Тухайн хүн машины хаалга онгойлгохоор нь хутгатай байсан тул сандраад жолоогоо эргүүлээд ухарсан чинь хаалганд цохигдоод цаашаа унахаар нь хажуугаар нь гараад явсан. Түүнээс тэр хүний дээгүүр гарсан зүйл байхгүй. Тэр хүн зүүн гартаа хутгатай байсан. Тухайн үед айсан тул сайн харж чадаагүй, надад тэр хутгаар гэмтэл учруулаагүй. Тухайн хашааны хаалга машин орох хэмжээний завсартай байсан. Тэгээд орох гэтэл багтаагүй хашааны хаалга уначихсан. Би өөрийн эхнэр Шинэзул, аав Батсайхан, ээж Отгонжаргал нараар өөрийн хувийн байдлын талаар мэдүүлэг өгүүлнэ. Мөн товч намтрын талаар ярина. Би 1998 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд айлын 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн цэцэрлэг сургуульд суралцаж өнгөрөөсөн. Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Ерөнхий боловсролын сургуульд 2004 онд 1-р ангид элсэн суралцаж 2012 онд 9 дүгээр анги төгсөөд Дархан-Уул аймгийн политехникийн сургуульд гагнуурчин мэргэжлээр суралцаж 2016 онд төгссөн. 2016 оноос 2020 он хүртэл Булган Хач бөхийн дэвжээнд Улсын заан Баасандоржийн удирдлаган дор бэлтгэл сургуулилт хийж 2019 онд Булган аймгийн Могод суманд сумын начин цолны болзол хангасан. 2021 онд мөн сумын начин цолоо баталсан. Эхнэр Шинэзултай 2019 онд танилцаж тэр бүл болоод одоо дундаасаа 2 насны 1 хүүхэдтэй хамтдаа амьдарч байна. Би одоо Булган аймгийн Бүрэгхангай суманд Хос хас алтны уурхайд эксковаторын оператораар ажиллаж байгаа. Би 2023 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд үндэсний бөхийн секц ажиллуулсан. Би урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167-168 тал/,

Шүүгдэгч О.Бын яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орхон түшээ караокен үүдэнд эхлээд намайг цохисон болохоор нь араас очиж яагаад цохиж зодсон талаар нь асууж, учир зүйгээ олох гээд гэрт нь очсон юм. Тэгээд Бмашинаа жолоодоод би хажуу талын суудал дээр суугаад хохирогчийн гэрт очиход хашааны хаалга нь тал онгойсон байхаар нь багтаад орох гэтэл хашааны хаалга нь шүргээд уначихсан юм. Гэтэл байшин дотроос Б гэх хүн гарч ирээд жолооч талын хаалга онгойлгоход гарт нь хутга харагдсан. Тэгээд хойшоо ухархад Б нь хаалганд цохигдоод ойчхоор нь бид хоёр хажуугаар нь гараад явчихсан. Түүнээс яг дээгүүр нь дайрч гараагүй. Зүүн гартаа хутгатай байсан. Яг ямар содон шинж тэмдэгтэй хутга байсан талаар нь мэдэхгүй байна. Хутгаар хэн нэгэнд гэмтэл учруулсан зүйл байхгүй. Хашааны хаалга нь тал онгойчихсон байсан бөгөөд машин орчих байх гээд ороход шүргээд онгойчихсон. Б гэх хүнийг гутлын үйлдвэр ажиллуулдаг гэдгээр нь өмнө зүс мэддэг байсан. Тэгээд би зам зааж тэдний гэрт очсон. Би өөрийн ээж Одонтунгалаг, ах Одхүү, эгч Чаминчулуун гэх хүмүүсээр мэдүүлэг өгүүлмээр байна. Мөн товч намтрын талаар ярина. Би 1996 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд айлын 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага балчир насаа ээжийн хамт мал маллан амьдарч байсан Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Ерөнхий боловсролын сургуульд 2002 онд 1-р ангид элсэн суралцаж 2011 онд 9 дүгээр анги төгсөөд Орхон аймгийн Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд "Экологи, байгаль хамгаалагч мэргэжлээр суралцаж 2014 онд төгссөн. 2015 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 2016 онд Витафит ХХК-д дамжилгын ажилтнаар нэг жил ажиллаад түүнээс хойш найз Баасансүрэнгийн хамт барилгын гадна фасатны ажил хийж одоог хүртэл амьдарч байна. Эхнэр Хишигнямтай 2018 онд танилцаж 2020 оноос хойш хамтран амьдарч байгаа. Одоогоор хүүхэдгүй байгаа. Би урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй. Машин зогссон байх үед Б нь хаалга онгойлгосон. Жолооч талын хаалгыг онгойлгох үед л гартаа хутгатай байсныг нь мэдсэн. Б нь гартаа яг хутга барьсан байсан. Ббас харсан. Тийм Ббид хоёр гартаа хутгатай байсан гэж хоорондоо ярилцсан. Тийм зүйл мэдэгдээгүй. Бдайрч ална гэсэн зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-189 тал/,

Гэрч Д.Д: “...Би өөрийн хүү Э.Бийн гэрт амьдардаг юм. 2023 оны 10 дугаар сарын 31-ний орой манай хүү Б, бэр С хоёр ажилчдаа караокегээс аваад ир гээд би хоёр хүүхдийг нь байшиндаа хараад үлдсэн юм. Тэгээд би хоёр хүүхдээ яг унтуулаад байж байтал шөнийн 12 цагийн орчимд манай хүү Б орж ирээд араас нь ажилчид болох Амарбаясгалан, Уянга хоёр орж мөн орж ирсэн. Тэгээд би нойл орохоор гараад нойл орчихоод нойлоос гартал хашааны үүдэнд машин ирж байх шиг гэрэл тусахаар нь би бэр Сг ирж байна гэж бодоод хашааны хаалгаа онгойлгое гэж бодоод алхаж байтал шууд хашааны хаалга дайрч унагаагаад нэг машин орж ирээд шууд байшингын цонх руу хааз хасахгүй чиглэтэл манай хүү Б байшингаас гарч ирээд зогсоотол нөгөө машин жолоогоо эргүүлж мушгаад ухраад дээгүүр нь гараад буцаад урагшаагаа хашааны хаалгаар хар хурдаараа гараад явсан. Би тэр үед маш их балмагдаж, айж сандарсан. Б гартаа ямар ч эд зүйл бариагүй байсан. Манай хүүхэд эрүүл саруул биетэй байсан. Энэ үйл явдлаас болж эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд маш их хохирсон. Мөн тэр үйл явдлаас болж миний сэтгэл санаа маш айж цоцдог болсон, хажууд машин хаазлах төдийд л айж сандардаг болсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-204 тал/,

Хохирогч Э.Бийн дахин өгсөн: “...Би энэ үйл явдлаас болж маш их эмчилгээ хийлгэсэн, одоо ч хийлгэж Байгаа. Мөн цаашид ахиж эрсдэл үүсэх өндөр магадлалтай гэж эмч нар хэлж байгаа. Дахин хагалаа хийлгэнэ, мөн гадаад орон руу явж шинжилгээ хийлгэ гэсэн байгаа. Намайг одоо эмч нар гадаад орон руу явж үзүүлж шинжилгээ хийлгэ гээд байгаа. Бусад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би байшингаас сандраад маш хурдан гарч очсон. Би гартаа ямар эгэн эд зүйл барих завдал байгаагүй, би гартаа юу ч бариагүй байсан. Би маш их гомдолтой байна. Эмч нар бол хоёр жил, гурван жилийн дараа эрсдэл үүсэх магадлалтай тиймээс гадаад орон руу явж үзүүл гээд байгаа. Би одоо ч өвчин намдаах эмийг уусаар байгаа. Эмчилгээний зардал болон энэ үйл явдлаас болж ажлаа хийж чадаагүй алдсан орлого, цаашид эрүүл мэндэд гарах эрсдэлээс үүсэх зардлуудыг, сэтгэл санааны хохиролтой хамт нэхэмжилнэ. Хохирлын талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Жаргалсайханы: “...75-63 БУА улсын дугаартай карина маркийн тээврийн хэрэгслийг миний аав Л.Батсайхан, дүү Б.Б нар нь ашигладаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Б.Б нь төрсөн дүү юм. Миний 75-63 БУА улсын дугаартай карина маркийн тээврийн хэрэгсэлд ямар ч хохирол байхгүй.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211 тал/,

Гэрч Л.Б: “...Б Бнь миний төрсөн хүү юм. Миний хүү Б.Б нь даруухан зантай, хүний үгнээс гардаггүй томоотой хүн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214-215 тал/,

Гэрч Д.Ш: “...Б Бнь миний нөхөр, хамт амьдраад 2 жил болж байна. Манай нөхөр Б.Б нь төлөв даруухан зантай, халамжтай хүн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 217-218 тал/,

Гэрч О.О: “...Би түүний төрсөн ах нь байгаа юм. Манайх эхээс 2-уулаа юм. Дүү маань их даруухан, дуугүй, бусадтай нийтэч бус, гэрээсээ гардаггүй зантай хүн байгаа юм. Тусгай дунд боловсролтой бөгөөд байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм. Одоогоос 2-3 жилийн өмнө нүдний шил зүүх болсон бөгөөд хараа муутай юм. Тийм ээ, хааяа хэрэглэдэг байх. Дүү маань тамхи татдаггүй бөгөөд өөр ямар нэг хорт зуршил байхгүй ээ. Эхнэртэйгээ хамт Их залуу багт тусдаа амьдардаг бөгөөд хүүхэдгүй юм. Одоогоор тогтсон ажилгүй бөгөөд олдсон ажлыг ийш тийшээ явж хийдэг юм. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн: “...Лавлагаанаас харахад Э.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж 1.186.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227 тал/,

Шүүгдэгч О.Бын яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 49/01 дугаартай тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тэр талаар сайн санахгүй байна. Заамар сумын Хайлааст багийн төвөөр явсан. Э.Быг гутлын үйлдвэр ажиллуулдаг гэдгийг нь мэддэг байсан. Би өөрийн хийсэн гэм бурууг ойлгож, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 тал/,

 

 

 

Шүүгдэч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 49/01 дугаартай тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Э.Б гэх хүнтэй уулзах гэж хайж явж байгаад караокений үүднээс хөдөлсөн машин мөн байхаар нь гудамжинд явж байхаар нь урдаас нь очиж зогсоогоод цонхоор нь хараад буцаад машиндаа суусан. Заамар сумын Хайлааст багийн төвөөр явсан. Батбаяр ах зүс мэддэг хүн байна гээд очсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-55 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

  Шүүгдэгч О.Б, Б.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Орхон түшээ” караокены үүдэнд Э.Б нартай маргалдаж түүнд ууралсан уурандаа 75-63 БУА улсын дугаартай “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслээр дагаж Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 1 дүгээр гудамж 07 тоот дахь хохирогч О.Бийн эзэмшлийн хашааны хаалгыг хаалттай байхад нь тээврийн хэрэгслээр мөргөн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 362.400 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар тус хашаанд тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтрэн орж зогсох үед хохирогч Э.Бтээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоход ухрах үйлдэл хийж, тээврийн хэрэгслийн хаалганд савагдан унасныг мэдсээр байж түүний дээгүүр гарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдсон.

 

            Шүүгдэгч О.Б, Б.Б нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч хохирогчийн эрх чөлөөнд идэвхтэй үйлдлээр халдаж, хүндэвтэр хохирол  учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

           

            Шүүгдэгч О.Б, Б.Б нар хашаанд тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтрэн орж зогсох үед хохирогч Э.Бтээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоход ухрах үйлдэл хийж, тээврийн хэрэгслийн хаалганд савагдан унасныг мэдсээр байж түүний дээгүүр гарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилсан байна.          

            “Бүлэглэж” гэдгийг хоёр,түүнээс дээш хүн үйлдлээрээ санаатай нэгдсэн байхыг ойлгох бөгөөд уг хэрэгт шүүгдэгч О.Б, Б.Б нар нь бүлэглэж хохирогч Э.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №408, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №678 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаж мэтгэлзээгүй талаарх мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

            Мөн шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Б, Б.Б нарын үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөөж, гудамж талбайд тээврийн хэрэгслээрээ хаазлан давхиж, хашааны хаалгыг дайрч орж ирэн, хохирогч Д.Бдайрч, үйлдвэрийн хашаанд байрлах ажилчдын амрах байрандаа амрах гэж байсан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, өөрөөсөө бусдыг дорд үзэж, дээрэлхэн, бүдүүлэг догшин авирлан өөрийн ичгүүргүй зан авир, балмад жигшүүрт үйлдлээр бусдын анхаарлыг татаж, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч Б.Б, О.Б нарыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэсгийн 2.1-т заасан энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд,

-Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгийг гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

 

            Харин Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч нарын холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д “...эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж...“ гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Б, О.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Орхон түшээ” караокены үүдэнд Э.Б нартай маргалдаж түүнд ууралсан уурандаа 75-63 БУА улсын дугаартай “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслээр дагаж Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 1 дүгээр гудамж 07 тоот дахь хохирогч О.Бийн эзэмшлийн хашааны хаалгыг хаалттай байхад нь тээврийн хэрэгслээр мөргөн орж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн болох нь хэрэт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр давхардуулан зүйлчлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Уянга нь: “Шүүхээс шүүгдэгч О.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч О.Б, Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгосон. Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хор хохирлын асуудлыг нөхөн төлөхөө илэрхийлж, нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн. Ингээд шүүгдэгч О.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ялын саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч О.Б, Б.Б нарт нийт 4 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч нарын оршин суугаа газар болох Б.Бын оршин суугаа газар болох Булган аймгийн Бүрэнхангай сумын нутаг дэвсгэрээр, шүүгдэгч О.Бын оршин суугаа газар болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоох саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь н.Жаргалсайхан гэдэг хүний дээр байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул 5.500.000 төгрөгийг улсын орлого болгож, шүүгдэгч О.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тухайн хэрэгт 1 ширхэг СD эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй ” гэх ялын дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нь: “Шүүгдэгч О.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруутайд шүүх тооцсон. Хохирогчид учирсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээж зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хувьд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхээ нээлттэй үлдээхийг хүсэж байгаа. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан доод хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү ” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч И.Отгонсүрэн нь: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчөөр оролцож байна. Б.Быг Э.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгслийн үнийг улсын орлого болгож шийдвэрлэсэн тул завсарлага авсан. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг оруулж ирж байна. Өмгөөлөгчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял дээр санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1-с 5 жилийн хугацаагаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай. Хохирогчийн өмгөөлөгчөөс зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 жилийн хугацаагаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогчийн хувьд хорихоос өөр төрлийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлж байна гэж ойлгож байна. Б.Бын хувийн байдлын хувьд Булган аймгийн Бүрэгхангай суманд гэр бүлээрээ ажиллаж амьдардаг, энд уурхайд улирлын чанартай ажил хийгээд уурхайд амьдардаг. Хувийн байдлын талаар Б.Б нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны нэг охин 2022 оны хүү, 2024 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн бага насны хүүхдүүдтэй, хамгийн бага хүүхэд сар 17 хүрээгүй байгаа. Насны байдлын хувьд 1998 онд төрсөн, 26 настай хүүхэд байна. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирол хор уршгийг боломжоороо арилгаж байгаа. Хохирогч Э.Бийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөөр илэрхийлж оролцож байгаа. Яагаад гэвэл хадаас авхуулна, эмчилгээ хийлгэхэд шаардлагатай мөнгийг тооцох боломжгүй учраас өмгөөлөгчийн зүгээс цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэж байгаа учраас төлөхөө илэрхийлж байна ” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Т.Батцэцэг нь: “Өмгөөлөгч Т.Батцэцэг миний хувьд О.Бын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүх хуралдаанд оролцож байна. О.Бт прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2 жил 6 сар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг санал болгож байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тус хоёр зүйл ангид заасан хамгийн бага хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг санал болгож байна. Мөн хохирогчийн өөрийнх нь санааг хэлж байна гэж ойлгож байна. О.Бын хувьд анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, улсын орлого болгох 5.500.000 төгрөгөөр өөрт ноогдох хэсгийг төлөхөөр бэлэн авч ирсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдал харагдаж байна гэж үзэж байна. О.Бын хувьд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 дүгээр баг, Баянтал 4 дүгээр гудамж, 21 тоотод оршин суух хаягтай, 4 настай хүүхэд, эхнэрийн хамт оршин сууж, тухайн хаягтаа ажиллаж амьдарч байгаа. Нэгэнт чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг төлсөн, хохирогчийн зүгээс иймэрхүү саналыг илэрхийлж оролцож байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн адил саналтай 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч О.Б, Б.Б нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учируулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Б, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимыг удирдлага болгон эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч О.Б, Пүрэвжав овогт Б Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан талаараа ойлгож гэмшсэн байдал, хүний эрүүл мэндийн болон эд хөрөнгөд учирсан хохирлыг төлсөн байдал, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

Шүүгдэгч О.Бын шүүхээс тогтоосон Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Пүрэвжав овгийн Б Баянжаргалын шүүхээс тогтоосон Булган аймаг, Бүрэнхангай сумаас бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулж.

 

Шүүгдэгч Б.Б, О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулж,

Шүүгдэгч О.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д“энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Б.Б, О.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Бийн биед баруун шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн хацар нуруу, хэвлийн доот хэсэг, баруун шилбэнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.     

Хохирогч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин шүүгдэгч Б.Б, О.Б нар нь шүүхийн шатанд хохирогч Э.Бид 15.000.000 төгрөгийг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс “ Э.Б нь цаашид гарах эмчилгээний задлыг иргэний  журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөх “ хүсэлтийг дэмжиж оролцсон бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б нь хүндэвтэр хохирол авсан байх тул хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасан байх тул  шүүгдэгч О.Б, Б.Бан нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “75-63 БУА” улсын дугаартай “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 5.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 2.750.000 төгрөгийг шүүгдэгч О.Б, Б.Бан нараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэснийг

Шүүгдэгч Б.Б, О.Б нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулах саналыг асуухад өмгөөлөгч нараас нь “...Шүүх хуралдааныг завсарлуулах саналтай байна...” гэснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар завсарлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч  Б.Б, О.Б нарын өмгөөлөгч нараас “Өмнөх шүүх хуралдаан дээр “75-63 БУА” улсын дугаартай “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 5.500.000 төгрөгийг төлөхөөр завсарлага авсан. Улсын орлого болгох мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд хийхээр ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Пүрэвжав руу ярьсан боловч гүйцэтгэх хуудас бичигдээгүй учраас манай данс руу мөнгө хийх боломжгүй. Түрүүлж тушаах юм бол буцаагдана гэсэн хариу өгсөн учраас мөнгөө бэлэн авч ирсэн байна...” гэх дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн .....дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б, Б.Бан нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б, Пүрэвжав овогт Б Бнарт холбогдох эрүүгийн .....дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч О.Б, Пүрэвжав овогт Б Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэсгийн 2.1-т заасан энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд,

-Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгийг гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Шүүгдэгч О.Б, Пүрэвжав овогт Б Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нарт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын шүүхээс тогтоосон Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Пүрэвжав овгийн Б Баянжаргалын шүүхээс тогтоосон Булган аймаг, Бүрэнхангай сумаас бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

 

8. Шүүгдэгч О.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхийг дурдсугай.

 

 

9.. Шүүгдэгч Б.Б, О.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Бид шүүгдэгч Б.Б, О.Б нар нь 15.000.000 төгрөг төлсөнг дурьдаж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй

 

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б, Б.Бан нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “75-63 БУА” улсын дугаартай “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 5.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 2.750.000 төгрөгийг шүүгдэгч О.Б, Б.Бан нараас гаргуулж, улсын орлого болгосугай.

 

12.Эрүүгийн .....дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б, Б.Бан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

13.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б, Б.Бан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

14. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

15. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

16.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Б, Б.Бан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

           

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА