| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0123/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/404 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
-улсын яллагчаар М.Үүрийнтуяа,
-шүүгдэгч, хохирогч Х.Т, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,
-шүүгдэгч, хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Т нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 10 дугаар сары 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Х.Тг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын 2 дугаар хурууны толгой хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Х.Т нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Б.Дыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, ззүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Д нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Х.Т нь: “2023 оны 10 дугаар сарын 06-с 7-нд шилжих шөнө Б.Д буюу н.Дашка зодож хамар болон гарыг хугалсан” гэв.
Хохирогч Б.Д нь: “7 өнгөрч байхад н.Бманай эхнэр рүү залгаж байсан. Уулзъя, оройн мэнд гэсэн. Тэгээд би яах гээд байгаа юм бэ гэсэн чинь уулзъя гэнээ 5 минут юм ярьчихая гээд 11 цаг болсон н.Бгараад ир гээд залгасан. Тэгээд байж байсан чинь цагаан, цэнхэр өнгийн портер машин, нэг нь түрүүлээд яваад өгсөн. Нэг нь араас нь асаагаад явсан. Тэгээд би 20-с 30 минут болоод эхнэр рүү залгаад, манай бага хүүхэд уйлаад байсан. Тэгээд гарсан чинь хашааны ар талд очоод харсан чинь машин дотроо гурвуулаа н.Бын машин дотор том пиво задалчихсан сууж байсан. Тэгээд би аваад явах гэсэн чинь миний нутагт яагаад томроод байгаа юм бэ гээд татаад миний өвчтэй хөл рүү хавирч унагаагаад зодсон. Би босож ирээд байсан чинь баруун гараараа миний толгой руу хүчтэй цохисон. Тэгж байтал н.Бтатаж унагаагаад миний чих толгой руу нийлээд зодсон. Би больё гэсэн. Тухайн үед таягтай байсан” гэв.
Хохирогч Х.Т нь: “Тэр өдөр манай сургуулийн 100 жил болж байсан. Мандалын ард манай зуслан байдаг. Тэгээд төв рүү орой гарсан. Орой н.Бнад руу чат бичээд, залгаад хаана байгаа юм гэхээр нь наадмын талбай дээр байна гэсэн. Юутай явж байгаа юм гэхээр нь явган явж байна гэхэд би унаатай явж байна орой цуг харья гэсэн. Тэгээд харихдаа над руу залгаад машинтайгаа ирж намайг аваад Мандал руу явсан. Тэгээд замдаа н.Бхоёулаа нэг хүнтэй уулзаадхая гээд эдний гадаа очсон. Тэгээд н.Лхагвасүрэн гэрч ирээд, удаа ч үгүй араас нь Б.Д орилоод гараад ирсэн. Тэгээд н.Лхагвасүрэн буугаад, тэгсэн чинь н.Лхагвасүрэн рүү орилж, хашгираад байсан. Тэгээд н.Ббид хоёрыг янз бүрийн үгээр хэлээд буугаад ир гээд байсан. Тэгээд би буугаад чи буруу ойлгоод байна тайлбарлая гэсэн чинь шууд намайг цохисон. Тэгээд би нүүрээ хаагаад тонгойсон чинь миний гар, цээж рүү өшиглөсөн. н.Бхүрч ирээд бид хоёрыг салгасан. Тэнд нэлээн ноцолдоод, нэлээн юм болсон. Тэгээд Б.Д бид хоёрыг нь н.Бсалгаад, Б.Д түрүүлээд гэр рүүгээ орсон. н.Ббид хоёр гэрийнх нь үүдэнд очоод, би дүүгээ дуудаад эдний хашаанд цусаа угаачхаад гэр рүүгээ орсон.” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Х.Тг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын 2 дугаар хурууны толгой хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол,
Шүүгдэгч Х.Т нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Б.Дыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, ззүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь дараах
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 тал/,
-Хохирогч Б.Дын “...Би 2023 оны 10 сарын 06-ны өдрөөс 23 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3-р баг Мандалын ар гэх газарт байх хадам аав н.Батсайханы хашаанд барьсан гэртээ эхнэр Э.Лболон хүүхдүүдийн хамт байж байтал эхнэр лүү тэнд байдаг манай эхнэр Э.Лбагын найз гэх Ш.Бгэх залуу залгаад гараад ир уулзая гээд байсан. Э.Лнадаас би гарч уулзахгүй бол залгаад байна гэхээр нь би зөвшөөрч Э.Лхамсүрэнг гаргаад би гэртээ 2 хүүхдээ хараад үлдсэн. Тэгээд 30 орчим минутын дараа манай төрөөд нэг сар болж байгаа бага хүү маань уйлаад байхаар нь Э.Лгар утас руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Би гадаа байгаа байх гээд гартал хашааны үүдэнд байхгүй болхоор нь хашаанаас гараад хойд талын гудамж руу ортол цагаан өнгийн хөх өнгийн 2 тооны ачааны портер болон вонго 3 маркийн машинууд зогсож байсан. Би тэр үед номерыг нь хараагүй цагаан өнгийн вонго 3 маркын машин дотор Э.Лхамсүрэн, Ш.Б, Х.Т гурав том савтай пиво тавьчихсан сууж байсан. Би очоод Э.Лхамсүрэнд хүүхэд уйлаад байна гэтэл Э.Лхүүхэдрүүгээ түрүүлээд гүйгээд явсан. Э.Лхамсүрэнг машинаас буухад Ш.Б, Х.Т нар цуг бууж ирсэн. Миний баруун хөл өсгийн гэмтэлтэй байсан учраас Э.Лхойноос гүйж чадаагүй. Би явахдаа Ш.Б, Х.Т нарт та хоёр согтуу машин бариад болж байгаа юм уу гэтэл Х.Т чи миний нутагт ирчихээд битгий томроод байгаарай, надад Батсүмбэрт хууль цагдаа үйлчилдэггүй юм гээд миний баруун нүд чамархай орчим мөргөсөн. Тэгтэл Ш.Бнь миний цамцны захнаас хойш нь татаж унагаад миний баруун шанаа, чих дагж орчим хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би сүүлдээ нүүрээ дараад доошоо хараад газар хэвттэл тэр хоёр нуруу бөөр рүү маань хэд хэдэн удаа өшиглөж дэвссэн. Тэгээд би болъё үхлээ гээд орилсон. Тэгээд тэр хоёрын зодхоо болихоор нь босоод гэртээ ирсэн. Тэгээд байж байтал Х.Тэмүүжийнгийн дүү ирээд намайг дахиад зодох гэж дайрсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9 тал/,
-Хохирогч Б.Дын дахин өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө би гэртээ эхнэр Э.Лболон 5 сартай жоохон хүүхэдтэйгээ гэртээ байж байхад манай эхнэр Э.Лманай найз дуудаад байна хальт уулзчихаад ирье гэхээр нь за тэг тэг гээд гаргасан. Тухайн үед манай тог тасарсан гэрт харанхуй байсан, хүүхэд уйлаад байхаар нь би 20-30 минутын дараа эхнэр Э.Лараас гарч очоод хүүхэд уйлаад байна гэхэд эхнэр Э.Лгэр рүүгээ гүйгээд орсон. Гэтэл Х.Т намайг хэл амаар доромжлоод байхаар нь та нар яагаад машин тэрэг согтуу бариад байгаа юм гэхэд Х.Т машинаасаа бууж ирээд надад цагдаа үйлчилдэггүй гэж байсан. Тэгээд Х.Т намайг заамдаж аваад нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Гэтэл Ш.Бхажуу талаас татаж унагаасан. Газар унасан байхад толгой түрүү рүү өшиглөөд байсан. Тэгээд би гэр рүүгээ орсон. Гэртээ ороод удалгүй байж байтал Х.Тгийн дүү гэх залуу Х.Т, Ш.Бнар манай гэрт орж ирээд намайг Х.Тэмүүжийнгийн дүү ална гээд байсан. Зодож цохисон зүйл байхгүй. Тэгж байгаад гараад явцгаасан, би гэртээ амарсан. Х.Т нь миний толгой, нүүр хэсэг рүү нэлээн олон удаа цохисон, яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12 тал/,
-Хохирогч Х.Тгийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Ш.Бын хамт сумын төвөөс Мандалын ар руу Ш.Бын цагаан өнгийн вонго маркийн машинтай явж байгаад замдаа багын найз Э.Лманайд хүрээд ир таван үг сольё гэж чат бичхээр нь нөхөр чинь уурлахгүй биз гэхэд зүгээрээ манай нөхөр Ш.Бхоёрыг таних юм чинь гэхээр нь бид хоёр Э.Лгадаа очиж зогстол Э.Лгарч ирсэн. Э.Лхамсүрэнтэй мэн; мэдээд 2-3 минут болсны дараа нөхөр нь гарч ирээд Э.Лрүү орилж, хашгираад байсан. Тэгээд манай машины хажууд ирээд намайг буугаад ир гээд байсан. Би буугаад очтол Э.Лнөхөр н.Даашка буюу Б.Д миний хамар руу хатуу зүйлээр цохисон, харанхуй байсан болохоор би юугаар цохисныг нь харагүй, миний хамраас цус гарч, би нүүрээ дараад тонгойтол Б.Д миний нүүрээ дарж байсан баруун гарын сарвуу хэсэг рүү өшиглөсөн. Гэтэл Ш.Бирээд Б.Дыг салгаад миний нүүр рүү утасныхаа гэрлийг тусгаад хамар чинь далийчихсан байна шдээ юугаар цохичих воо гэхээр нь миний уур хүрээд Б.Дтай маргалдаад нүүр хувьд нь нэг удаа цохисон. Дараа нь харахад уруул руу нь цохисон байсан. Б.Дын уруул шалбарсан байсан. Тэгээд би Б.Дыг хавирч унагасан. Тэгтэл Ш.Бдахин бид хоёрыг салгасан. Тэгээд Б.Дыг гэртээ ороход нь араас нь дагаж ороод чи яагаад хамар руу зүгээр байхад цохиж байгаа юм гэтэл уучлаарай би түргэн уурандаа ингээд цохихлоо гээд байхаар нь за за гээд би Б.Даар ус гаргуулж өөрийнхөө хамраас гарсан цусыг угаачхаад Ш.Бын хамт тэдний гаднаас гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15 тал/,
-Хохирогч Х.Тгийн “...Би учирсан хохирлоо Б.Даар төлүүлж авмаар байна. Би гараа гэмтээснээс болж 1.500.000 төгрөгөөр хүн хөлсөлж үхрийн фермер бариулж байгаа, гараа гэмтээгээгүй байсан бол би өөрөө фермерээ барьчих байсан. Энэ мөнгөө би Б.Даас нэхэмжилнэ. Дээрээс нь эм тариа, шинжилгээ хийлгэсэн, нааш цааш явсан зардлын 308.000 төгрөг, хоол, унд гээд нийт 2.000.000 төгрөгийг Б.Даас нэхэмжилж байна. Энэ мөнгөө төлүүлчихвэл өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17 тал/,
-Гэрч Э.Л“...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг Батсүмбэр сум Сөгнөгөр-Баянгол 3-р Мандалын ард байх гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байтал миний багын найз болох Ш.Борой 19 цагийн орчим би Дархан хотоос ирсэн байна түр уулзая гэж мессенжер хаяг руу чат бичсэн байсан. Би завгүй жоохон хүүхэдтэй гэтэл Ш.Буулзая хүүхдээ унтуулчих гээд байсан. Тэгээд орой 23 цагийн үед танай гадаа ирчихлээ гэж чат бичхээр нь Б.Дд хүүхдээ харж байгаараа гэж захиад Ш.Бтай уулзхаар гэрээсээ гартал Ш.Бманай хашааны хойд буланд ирчихсэн байсан. Мөн Х.Т бас цуг ирсэн байсан. Тэгээд би тэр хоёртой мэнд мэдэж хууч хөөрч багын дурсамж ярьж 30 орчим минут болсон. Тэгтэл миний хойноос Б.Д гарч ирээд хүүхэд уйлаад байхад хашаа алга болчихдог юм гэж намайг уурлаж загнасан. Би Б.Дтай хэрэлдэж муудалцсан тэр үед Х.Т, Ш.Бнар машинаасаа бууж ирсэн. Би Б.Дтай муудалцхаа болиод гэрлүүгээ хүүхэдрүүгээ гүйсэн. Тэр үед Х.Т Б.Дыг чирээд машины цаагуур орж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ ороод хүүхдээ хөхүүлж байтал удалгүй Б.Д гэрт орж ирээд Х.Т, Ш.Бнар намайг пойлдож зодлоо гээд зүүн чих болон хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд удаагүй байж байтал Х.Т, Ш.Бнар Б.Дын хойноос ирж Б.Дтай уулзана гэхээр нь би хүүхэд айна гээд Х.Т Ш.Бнарыг гэртээ оруулаагүй. Тэгтэл Х.Тэмжүүнгийн дүү н.Төгөлдөр гэдэг банди ирээд миний ахыг зодсон байна Б.Дтай уулзана гээд байхаар нь би н.Төгөлдөрийг гэртээ оруулсан. Би гэрийнхээ гадаа Х.Т, Ш.Бнартай хэсэг байхад тэр хоёр Б.Дд зодуулсан гэж юм ярихгүй нүүр ам нь зүгээр байх шиг байсан. Зүгээр л бичиг баримтаа бүрдүүлээд өг гэхээр бичиг баримт бүрдүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21 тал/,
-Гэрч Э.Л“...Би 2023 оны 10 сарын 06-аас 07-нд шилжих шөнө гэртээ нөхөр Б.Д болон хоёр жоохон хүүхэдтэйгээ байж байтал манай багийн танил болох Х.Т, Ш.Бхоёр надтай уулзая гээд фэйсбүүкээр чат бичээд байхаар нь би зөвшөөрөөд уулзхаар болоод Б.Дд хэлээд гарсан. Гартал Х.Т, Ш.Бхоёр манай хашааны ард портер маркийн машинтай ирчихсэн байсан. Би нөгөө хоёртой уулзаад юм яриж суугаад 30 орчим минут болоод байж байтал манай нөхөр Б.Д миний араас гарч ирээд хүүхэд уйлаад байна гэхээр нь би гэрлүүгээ орсон. Намайг орох гэж байхад Х.Т, Б.Д хоёр муудалцаад хоорондоо барилцаж Х.Т Б.Дыг татаад цааш нь аваад явсан. Би тухайн үед гэрлүү хүүхэдрүүгээ явсан цааш юу болсныг мэдэхгүй. Би гэртээ ороод хүүхдээ хараад байж байтал удалгүй миний араас манай нөхөр Б.Д гаднаас нүүр ам нь цус болчихсон гаднаас орж ирсэн. Би яасан талаар нь тодруулахад нөгөө хоёртой зодолдоод гэж хэлсэн. Гэтэл Б.Дын араас Ш.Б, Х.Т хоёр гэрийн гадаа ирээд Б.Дыг гараад ир гэж байсан. Би тэгэхээр нь Б.Дыг дахиад зодолдчихно гээд гаргаагүй. Тэгээд байж байтал Ш.Бнадаас ус гаргаад өгөөч гэхээр нь би шанаганд ус хийж гаргаж өгөөд орсон. Би ус өгчихөөд гэртээ ороод байж байтал Х.Тгийн төрсөн болох н.Төгөлдөр манайд ирээд Б.Дыг манай ахыг зодож хамрыг нь хугалчихлаа гээд Б.Дыг өөрийг нь зодно гээд ууртай ирсэн. Н.Төгөлдөр, Б.Д хоёр хэсэг ярилцаж байгаад учраа олчих шиг болхоор нь та хоёр эвээр ярилцаад учраа олчихсон уу гэхэд н.Төгөлдөр үгүй ээ Х.Тгийн хамар хугарсан байна хамарны мөнгийг Б.Даар төлүүлнэ гэж байсан. Тэгээд удалгүй Х.Т, н.Төгөлдөр, Ш.Бнар явцгаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23 тал/,
-Гэрч Х.Т“...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02 цагийн орчим Батсүмбэр сумын Мандал 1-р баг Будаан толгойд байх гэртээ байж байтал Ш.Баас миний гар утасны фэйсбүүкийн мессенжерт танай ах чинь Мандалын ард хүнд зодуулчихлаа чи ирж чадахуу гэсэн чат ирхээр нь би Ш.Баас асууж тодрууж байгаад тэд нарын байгаа газарт буюу Мандалын арын н.Батсайхан гэх айлны гадаа ганцаараа өөрийн приус маркын машинаар очсон. Намайг очиход н.Батсайхан гэх айлын хашааны гадаа Х.Т, Ш.Б, Э.Лзогсож байсан. Тэгээд би машинаасаа буугаад машины гэрэлд харахад хамар нь мурийгаад хавдчихсан цус гоожиж байсан. Мөн баруун гарын сарвуу нь хавдчихсан байсан би Б.Дын гэрт ороод Б.Дтай уулзаад яагаад хүн зодоод байгаан вэ гэтэл Б.Д уучлаараай хөгшөөн би буруу ойлгоод жоохон түрэгдээд ахыг чинь хэд цохичихлоо маргааш уулзаж учраа ольё гэхээр нь би гарч ах Х.Тгээ машиндаа суулгаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25 тал/,
-Гэрч Ш.Бын “...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн орчим Батсүмбэр сумын Төвд өөрийн портер маркын машинтай явж байгаад Х.Т ахтай таарч Х.Т ахыг хажуудаа суулгаад Батсүмбэр сум Сөгнөгөр-Баянгол 3-р Мандалын ард байх гэртээ очхоор явах замдаа өмнө нь чат бичиж тохирсон байсан багын найз Э.Лхамсүрэнтэй уулзахаар гэрийнх нь гадаа очоод гар утас руу нь залгатал Э.Лгэрээсээ гарч ирээд бид гурав мэнд мэдээд 5 минут хэртэй болж байтал Э.Лнөхөр Даашка гэх залуу гэрээсээ гарч ирээд 2 пязда минь харанхуй шөнө хүний эхнэрээр яах гээд байгаа юм гэж хараагаад Э.Лхамсүрэнг бас загнаж хараагаад байсан. Тэгтэл Х.Т ах машинаас буугаад Даашка буюу Б.Дд хандаж чи буруу ойлгоод байна учраа ярья гэтэл Б.Д Х.Т ахын хамар руу цохисон. Би машинаас буугаад утасныхаа гэрлийг асаагаад хартал Х.Т ахын хамраас цус гараад хамраа гараараа дарчихсан байсан. Би Б.Дд яаж байгаа юм бэ хөгшөөн гэтэл Б.Д юун хөгшөөн мөгшөөн ална шүү бацаан минь гэсэн. Тэр үед миний хойноос Х.Т ах гарч ирээд Б.Дын баруун шанаа хэсэг рүү нь баруун гараараа цохисон. Тэгээд тэр хоёр барилцаж авад бие биенээ хэд хэд цохисон. Тэгэхээр нь би Х.Т ахыг хойш нь татаж салгасан. Тэгээд салгангуут Б.Д түрүүлж гэр рүүгээ яваад хойноос нь Э.Лявсан. Х.Т ах бид хоёр хойноос нь Б.Дын гэрт очиход Э.Лманайд жоохон хүүхэд унтаж байна гээд гэртээ оруулаагүй тул Э.Лхамсүрэнгээс ус гуйж гэрээс нь гаргуулж Х.Т ахын нүүрний цус болон гарыг угаахад Х.Т ахын хамар болон гарынх нь долоовор хуруу нь уг хэсгээрээ хавдсан байсан. Би Х.Т ахын төрсөн дүү нь болох Х.Төгөлдөр рүү утсаар ярьж Х.Т ахыг ирээд авчих гэж хэлсэн. Удалгүй Х.Төгөлдөр ирээд бид хэд тэндээс явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 тал/,
-Гэрч Х.Т“...Би 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө гэртээ унтах гээд утсаа оролдоод хэвтэж байтал миний утсанд манай танил ах болох Ш.Бнад руу фэйсбүүк чат бичээд ах чинь хүнд зодуулчихлаа гэсэн чат бичсэн. Би тэгэхээр нь итгэхгүй худлаа хүнээр тоглоод бай гэхэд Ш.Бнээрээ чи хүрээд ир гээд манай ах Х.Тгийн хамар, амнаас нь цус гарчихсан зургийг нь явуулсан. Би Х.Т ахын зургийг нь хараад итгээд босоод Ш.Б, Х.Т нарын байгаа газар очиход Х.Т, Ш.Б, Б.Дын эхнэр н.Лхамаа нар Б.Дын гэрийн гадаа зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Б.Д эхнэртэйгээ хардаад Х.Тгийн хамрыг хуга цохисон гэж байсан. Тэгээд би гэр рүү нь орж Б.Дтай уулзаад чи манай ахыг яаж байгаа юм бэ гэхэд Б.Д уучлаарай хөгшөөн би арай түргэн зан гаргасан байна гэж байсан. Тэгэхээр нь би тайвшраад манай ахын хамар хугарсан байна шүү чи үүнийг янзлуулж өгөөрэй гээд Б.Дд хэлэхэд Б.Д би янзлуулж өгнө, хэдүүлээ маргааш өглөө учраа уулзаж ольё гэхээр нь би ах Х.Тг аваад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №12853 дугаартай “...Б.Дын биед тархи доргилт, зүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дууд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэхр боломжтой...” /1-р хх-ийн 33-34 тал/,
-Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №630 дугаартай “...Х.Тэмүүжийнгийн биед баруун 2 дугаар хурууны алга ясны толгой хэсэг хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралттай, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх баруун гарын 2 дугаар хурууны толгойн хэсгийн хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийнг 37-38 тал/,
-Яллагдагч Ч.Б.Дын “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Х.Тгийн биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 тал/,
-Яллагдагч Х.Тгийн “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзсэн.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Х.Тг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын 2 дугаар хурууны толгой хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол,
Шүүгдэгч Х.Т нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Б.Дыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, ззүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж үзсэн.
Хохирогч Б.Дын биед “тархи доргилт, зүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дууд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт” хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Х.Тгийн үйлдэл нь Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг,
Хохирогч Х.Тгийн биед “баруун 2 дугаар хурууны алга ясны толгой хэсэг хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралттай, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхийн хүндэвтэр гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Дын нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангасан байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Б.Д, Х.Т нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Д нь хохирогч Х.Тг зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,
-шүүгдэгч Х.Т нь хохирогч Б.Дыг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Шүүгдэгч Х.Т, Б.Д нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Х.Тгийн биед “баруун 2 дугаар хурууны алга ясны толгой хэсэг хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралттай, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Б.Дын биед “тархи доргилт, зүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дууд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,
-шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч М.Үүрийнтуяагаас: “Шүүгдэгч Х.Т, Б.Д нарыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр, шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байна.” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Г.Ганбаяр нь: “Улсын яллагчийн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогчийн хууль бус, зүй бус байдлын улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн миний үйлчлүүлэгч бага насны хоёр хүүхэдтэй, гэр бүлээ ганцаараа тэжээдэг нөхцөл байдал зэргийн харгалзан үзнэ үү. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450.000 төгрөгөөс 5.400.000 төгрөгийн торгох ялтай. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс 450.000 төгрөгөөр торгоод, торгуулийн ялыг дор хаяж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгөхийг санал болгож байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.Тгийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нь: “Миний үйлчлүүлэгч анх удаа энэ хэрэгт холбогдсон. Энэ хэрэгт хохирогчийн буруутай үйлдлээс анх энэ байдал эхэлсэн байдаг. Тийм учраас торгуулийн хэмжээг бага ч гэсэн буруулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Х.Тэмүүжийнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ял,
Шүүгдэгч Б.Дын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Х.Т, Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэг учраас торгуулийн ялыг төлөх болотжтой талаараа илэрхийлсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Г.Ганбаяраас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450.000 төгрөгөөс 5.400.000 төгрөгийн торгох ялтай. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс 450.000 төгрөгөөр торгоод, торгуулийн ялыг дор хаяж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгөхийг санал болгож байна...” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Учир нь
Шүүгдэгч Б.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Тгийн биед учуулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.
Шүүгдэгч Х.Т, шүүгдэгч Б.Д нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д“энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч Х.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дын биед “тархи доргилт, зүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дууд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Б.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Тгийн биед “баруун 2 дугаар хурууны алга ясны толгой хэсэг хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралттай, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Х.Т нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд нийт 2.458.500 төгрөг, хохирогч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд 931.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаснаас шүүгдэгч Б.Даас 458.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Тд, шүүгдэгч Х.Тгээс 931.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дд тус тус олгож,
Хохирогч Х.Т нь “хашаа, саравч бариулсан” гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон гэх нотлох баримт нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй. Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор мэдүүлэхдээ 1.500.000 төгрөгөөр хүн хөлсөлж хийлгүүлсэн гэж, шүүхийн хэлэлцүүлэгт 2.000.000 төгрөгтэй дүйцэх хээлтэй хязаалан гунж авсан гэж байгаа нь мөн Батсүмбэр сумын Засаг даргын тамгийн газрын даргын тодорхойлолтоор малын үнийг тодорхойлох боломжгүй байна гэж үзсэн тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Хохирогч Б.Д, Х.Т нар нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэлийн шаардлагаа Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ийг 2 дугаар хавсралтаар баталж, тухайлсан гэмт хэргийн хүснэгтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хамаарч байх бөгөөд Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.3-д “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар"-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заасан байх бөгөөд хэрэгт энэ талаарх хүснэгт авагдаагүй нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул мөн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Т, Б.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
-шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг,
Шүүгдэгч Б.Дд оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Т, Б.Д нарын торгох ялын биелэлт шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тгээс 458.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дд олгож, шүүгдэгч Б.Даас 931.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Тд олгож, хохирогч Х.Т нь “хашаа, саравч бариулсан” гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Х.Т, Б.Д нар нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Т, Б.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА