| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/412 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Уянга,
Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Гд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь үйлдлээрээ санаатай нэгдэж 2021 оны 6 дугаар сарын 24-ний Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Тоёота приүс-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалж явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Г нь: “Тухайн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бид нар Борнуур руу явж өвсийг түүж бэлтгэсэн. Тэгээд тэндээ хоноод маргааш нь хот буцах замдаа баригдсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 27-нд би дур мэдэж оргон зугтаасан. Гадаадад байх 3 жил 3 сарын хугацаанд өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг эргэцүүлэн бодож ирээдүйдээ санаа зовсон учраас хэргээ эцэслэн шийдвэрлүүлж, нутагтаа байя гээд Монгол Улсад ирсэн.” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч Н.Г нь Г.Н, Б.С, Ц.Бнартай үйлдлээрээ санаатай нэгдэж 2021 оны 6 дугаар сарын 24-ний Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Тоёота приүс-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалж явсан гэх үйл баримт нь:
-Гэрч У.М“...Уг машинийг 2018 онд төрсөн ахаасаа худалдан авч нэр дээрээ авч ашиглаж байсан бөгөөд 2020 оны 2 дугаар сарын дундуур байсан шиг санаж байна уг машинийг бүтэн нэрийг нь мэдэхгүй Ариука гэдэг залууд 8.800.000 төгрөгийн худалдсан бөгөөд мөнгөө бүтнээр нь авсан байгаа. Нэрээ шилжүүлэх гэсэн чинь торгууль татвар оношилгоо төлөөгүй гээд нэр шилжихгүй байгаад байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,
-Гэрч Ц.Б“...Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 08 цагт гэртээ сэрээд 09 цагийн орчим манай үеэл дүү Н надруу залгаад /бид 3 Борнуур орох гэсэн юмаа Борнуурын замыг мэдэх үү гэж асуугаад/ 32-ын тойрог дээр уулзхаар болсон ингээд би гэрээсээ гараад яваад очиход Н.Г, С, Н нар 3 уулаа саарал өнгийн приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй намайг хүлээгээд сууж байсан тэгээд бид 4, 10 цагийн орчим Борнуур сум руу хөдөлсөн ингээд 13 цагийн орчим Борнуур сумын Бичигт 3-р багийн "Шар хоолой" гэх газарт ирхэд замын жалга дагуу “Каннабис” харагдаж байсан тэгээд цаашаа 5-6 км явж үзхэд улам ихсэж байсан тэгээд бугаад 4үүлээ "Цэнхэр өнгийн 100-гын тор" гэх уутанд түүж эхлсэн түүсэн "Каннабис"-аа машины багааж, шаланд нууж болох бүхий л газар нуусан нийт 10 торыг 15-16 цагийн орчимд дуусаад тэгээд Улаанбаатар хөдөлсөн. Ингээд Борнуур сумаас гараад Баянчандмань сумын нутаг дэвсгэрт орж ирээд замын постонд замын цагдаа зогсоож баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 65 тал/,
-Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №3179 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан 39,35 гр шинжилгээний обьект хэсгийн төлөөлөгч Г.ГТӨА ЦГ” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан 39,35 гр шинжилгээний обьект хэсгийн төлөөлөгч Г.ГТӨА ЦГ гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенциийн жагсаалтанд багтдаг болно. Манай лабораторийн тодорхойлох хүрээ, шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй байна...” талаарх дүгнэлт /хх-ийн 21-22 тал/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №07/248 дугаартай “...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 5,616,000/таван сая зургаан зуун арван зургаан мянган/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна...” талаарх дүгнэлт /хх-ийн 29-35 тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 45 тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-50 тал/,
-Тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-54 тал/,
-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй бодис хэрэглэсэн анхан шатны тестээр шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 55-57 тал/,
-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 58 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Ц.М“...Уг машинийг 2018 онд төрсөн ахаасаа худалдан авч нэр дээрээ шилжүүлэн ашиглаж байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын дундуур байсан шиг санагдаж байна уг машинийг бүтэн нэрийг нь мэдэхгүй Ариука гэдэг залууд 8,800,000 төгрөгөөр худалдсан бөгөөд мөнгөө бүрнээр нь авсан байгаа. Нэрээ шилжүүлэх гэсэн боловч торгууль татвар оношлогоогоо төлөөгүй гээд нэр шилжихгүй байгаад байгаа юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/,
-Яллагдагч Ц.Б“...2021 оны 06 дугаар сарын 24-ний өглөө Н хоёр найзынхаа хамт манай гэр болох 32 тойргын тэнд Ирээд Төв аймаг Борнуур сум явах зам заагаад өгчих гэж алсэн тэгээд приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй бид дөрөв Төв аймаг Борнуур манд үдээс хойш очоод цаашаа мод руу байрлах газраа очих гээд явж байсан. Тэгтэл Н.Г жалганд өвс ургаж байгааг хараад бие засангаа бууя гээд буусан. Тэгээд цаашаа явж байхад бид дөрөв машин дотор өвс байнаа түүцгээхүү гэж ярилцаад машинаас буугаад тухайн өвс ургасан газраас 1 цаг гаран түүсэн түүсэн өвсөө машиндаа хийгээд цаашаа байрлах модны захад очиж байрласан. Тэгээд Н.Г машин дотор өвс хатаагаад тавьчихсан байсан бөгөөд тэндээс бид дөрөв сорсон. Тэгээд тухайн шөнөө унтчихаад маргааш нь хотруу явахдаа цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/,
-Яллагдагч Г.Нийн “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өглөө С, Н.Г хоёр манай гэр болох аанбаатар хот Дамбадаржаа 15-р хороо 20-38 тоотод ирээд хальт гарья аяны зд алүүдээ авчих гэж хэлсэн тэгээд хаашаа явах вэ? гэж хоорондоо ярилцаж байтал Н.Г Төв аймаг Борнуур сум явж үзье гээд бид хэд Төв аймаг Борнуур сумруу Сухбатын ахых нь приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явах болсон. Тэгээд зам заалгааад цуг амарчихаад салхинд гарах гээд хамаатны ах Бямбадоржийг Улаанбаатар хот 32 тойргоос аваад Төв аймаг Борнуур сум руу өглөөхөн хөдөлсөн. Тэгээд Төв аймаг Борнуур сумруу явахад замд жоохон бартаатай муухай байсан бөгөөд өдөрхөн 15 цагийн Борнуур сумын төв дээр очоод хушуур бууз идээд модруу орж буудлах газраа олох ад сумын төвөөс хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад Н.Г зам дагуу ургасан байсан канабис өвсийг олж хараад машинаас бууж түүх сэдэл гаргаж бид хэдийг ятгаад бид хэд бууж түүцгээсэн. Тэгээд ойролцоогоор 9-10 уутнууддаа 1-3 цагийн хооронд алга дагасан газруудыг самнаад түүгээд явсан түүж байсан өвснүүдээсээ хэсэг өвсийг тасдаж аваад Н.Г машины агааржуулагчин дээр тавьж хатаасан. Тэгээд түүсэн снүүдээ багажиндаа болон нууж болох газар суудлын доор шалавчин доор нууцгаасан гээд буудалж хонох газраа олоод цайлцгаагаад. Цай ууж байх хоорондоо Н.Г хайн хатаасан өвсөө нөтийн баримт хэвлэдэг цаасанд ороогоод сууж байсан. Ороож дуусчихаад асаагаад татаж эхлээд бид хэдийг сорж үз гээд ерөнхийдөө бид дөрөв татсан тэгээд машиндаа хөгжим сонсож байцгааж байгаад л машиндаа унтсан. Маргааш нь буюу 2021.06.25-ны өглөө 10 цагийн үед сэрцгээгээд Улаанбаатар хотруу буцна гэдгээ ярилцаад Улаанбаатар хот руу явж байгаад Баянчандмань сумын замын постонд цагдаа зогсоож шалгаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,
Яллагдагч Б.Сын “...Миний хичэээл амарчихсан таньдаг ах Ариукагийн 0412УНБ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр хотод таксинд 2021 оны 06 дугаар сарын 22-ны адреөс хойш Улаанбаатар хотод таксинд явсан. Тэгээд 2021.06.24-ны өглөө найз Н.Гтэй уулзхад Н.Г нь Төв аймаг явах ажил байна гэж хэлсэн тэгээд бид хоёр Улаанбаатар хотод найз Нийхруу очоод Нядоржийг аваад Төв аймаг Борнуур сум орох болоод газар мэдэхгүй байсан болохоор Нийн ах Бямдоржруу яриад замаасаа аваад Төв аймаг Борнуур сумруу 2021.06.24-ний өглөө 10 цагийн орчим явсан. Тэгээд Төв аймаг Борнуур суманд очход Н.Г энд өвс ургаж байна хэдүүлээ энэ авснуудийг гялс түүчихеээ гэж хэлсэн тэр үед нь би уг нь түүхгүй гэж бодсон тэгээд гялс хамжаад түүхээр болоод тухайн газраас бид хэд гараараа зулгаагаад өвснүүдийг түүцгээсэн. Тэгээд түүсэн өвснүүдээ машинынхаа гадна байлгаж байсан тэгтэл Н.Г нэг ширхэг өвсийг нь машины урд талын салхины шилний дотор талд наранд тавьж хатаагаад тэгээд баримт хэвлэдэг нарынхан цаасанд тухайн өвсийг хийж тамхи шиг Болгож асаагаад еерее сорж татаад Н, Ббид гуравт май гээд өгсөн. Би уг нь татахгүй гэж бодож байтал нөгөө хоёр татаад гайгүй яахчгүй гэхээр нь сонирхоод гурваас дөрвөн удаа сорсон тэгээд тэр хавьдаа байж байгаад машиныхаа хойд талын суудлыг хэвтүүлж байгаад орой бид хэд машиндаа унтсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөрхөн сэрээд Улаанбаатар хот руу хөдлөөд явсан ба Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн постон дээр замын цагдаа зогсоож шалгаад цагдаад баригдсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/,
-Шүүгдэгч Н.Ггийн яллагдагчаар дахин өгсөн “...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 125 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Н.Г нь Г.Н, Б.С, Ц.Бнартай үйлдлээрээ санаатай нэгдэж 2021 оны 6 дугаар сарын 24-ний Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Тоёота приүс-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалж явсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.:.” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдэл юм. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны "Мансууруулах эмийн тухай" конвенцын жагсаалт, 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Мөн "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ- ын конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг "хууль бус" гэж үздэг. Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг "хууль бусаар хадгалсан" гэж ойлгоно.
Шүүгдэгч Н.Ггийн хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Тоёота приүс-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалж явсан үйл баримт тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Г нь Г.Н, Б.С, Ц.Бнар нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөлж Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Тоёота приүс-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалж яваад Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн постонд Төв аймаг дахь Цагдаагийн газрын Баянчандмань сумын цагдаагийн зохицуулагч Н.Эрдэнэтулгад шалгуулан баригдсан болох нь:
Яллагдагч Ц.Б“...Н.Г жалганд өвс ургаж байгааг хараад бие засангаа бууя гээд буусан. Тэгээд цаашаа явж байхад бид дөрөв машин дотор өвс байнаа түүцгээх үү гэж ярилцаад машинаас буугаад туахй өвс ургасан газраас 1 цаг гаран түүсэн. Түүсэн өвсөө машиндаа хийгээд цаашаа байрлах модны захад очиж байрласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/,
Яллагдагч Г.Нийн “...Тэгээд замдаа явж байгаад Н.Г зам дагуу ургасан байсан канабис өвсийг олж хараад машинаас бууж түүх сэдэл гаргаж бид хэдийг ятгаад бид хэд бууж түүцгээсэн. Тэгээд ойролцоогоор 9-10 уутнууддаа 1-3 цагийн хооронд жалга дагасан газруудыг самнаад түүгээд явсан. Түүж байсан өвснүүдээ хэсэг өвсийг тасдаж аваад Н.Г машина агааржуулагчин дээр тавьж хатаасан. Тэгээд түүсэн өвснүүдээ багажиндаа болон нууж болох газар суудлын доорж шалавчин доор нууцгаасан. Цай ууж байх хоорондоо Н.Г тухайн хатаасан өвсөө нөтийн баримт хэвлэдэг цаасанд ороогоод сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,
Яллагдагч Б.Сын “...Төв аймаг Борнуур сум руу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн орчим явсан. Тэгээд Төв аймаг Борнуур суманд очиход Н.Г энд өвс ургаж байна хэдүүлээ энэ өвснүүдийг гялс түүчихнэ гэж хэлсэн. Тэр үед нь би уг нь түүхгүй гэж бодсон тэгээд гялс хамжаад түүхээр болоод тухайн газраас бид хэд гараараа зулгаагаад өвснүүдийг түүцгээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,
Яллагдагч Н.Ггийн “...Бхамаатны зуслангийн ойролцоо очиж салхинд гарсан. Н бид хоёр жалганд очиж бие засах гээд явж байсан чинь каннабис өвч ургаж байхаар нь Бямбадорж, С, Н бид нар түүж авч яваад Төв аймгийн Борнуур сумын цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 125 тал/-үүд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хэрэг үүсгэж яллаглагчаар татах тогтоол, өөрчлөлт оруулсан тогтоолууд болон 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 350 тоот яллах дүгнэлтийн удирдлага хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан ирүүлсэн атлаа тогтоох хэсгүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлын ирүүлснийг зөвтгөж шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “ Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-т “ Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн.... үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ “ заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Э.Уянга нь: “Шүүхээс шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй боловч түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ. Харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн. Ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг саналыг гаргахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээ их байгааг, мөн хэдийгээр шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч урьд нь 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан түүний хувийн байдлыг нь харгалзан үзээд хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг цагдаагийн байгууллагаас нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан делта-9 тетрагидроканнабинол гэх бодисыг өмнөх Б.Сад холбогдох шүүх хуралдааны шүүхийн шийтгэх тогтоолоор устгасан болохыг дурдаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь: “Шүүхээс шүүгдэгч Н.Гг гэм буруутайд тооцсон тул ял бол зайлшгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нийгмийн аюул их биш гэмт хэргийн хөнгөн ангилалд ордог гэмт хэрэг. 1996 оны, 2002 оны хуулиар урьд шийдэгдэж байсан эсэх асуудлыг ярьдаг байсан. Өнөөдрийн хуулиар урьд нь шийдэгдэж байсан асуудлыг ярихаа больсон. Учир нь 2015 оны хуулиар хасаад хаячихсан. Хувийн байдлын хувьд ял шийтгэгдсэн ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоол зэргийг нь гаргаад өгчихсөн байгаа. 2 жилийн ял оногдуулах тухай ярьж байна. Үүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд нийцүүлэх үндэслэлтэй байх. Учир нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнөх үйлдлүүд хамаарна гээд тодорхой заагаад өгчихсөн. Энэ нь ялыг өршөөж байгаа юм биш. Дүйцүүлэн хэрэглэ гээд хуульчилсан. Тэгэхээр оногдуулсан 2 жилийн ялыг дүйцүүлээд 7.1-д заасан ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Г нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж, тухайн цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэлтэй байх хугацаа дууссанг дурьдаж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж хорих ял эдлүүлэхээр тогтсон тул хорих ял эдлэх байгууллагыг гэм буруугийн талаар маргадаггүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...2021 оны 07 дугаар сарын 02-ны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд нийцүүлэх үндэслэлтэй байх. Учир нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнөх үйлдлүүд хамаарна гээд тодорхой заагаад өгчихсөн. Энэ нь ялыг өршөөж байгаа юм биш. Дүйцүүлэн хэрэглэ гээд хуульчилсан. Тэгэхээр оногдуулсан 2 жилийн ялыг дүйцүүлээд 7.1-д заасан ял оногдуулж өгнө үү..нэ бэлтгэсэн үйлдэл объектоороо тэндээс үйлдлээрээ л дуусна...аваад явж байгаа үйлдэл чинь хадгалж байгаа үйлдэл биш шүү...түүнээс биш чи түүсэн, дахиад хэрэглээд явж байна гээд хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй..” гэх хүсэлт гаргасанг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь: Шүүгдэгч Н.Ггийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох бэлтгэсэн, хадгалсан гэх шинжүүд нь үйл баримтаараа нотлогдон хангагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны "Мансууруулах эмийн тухай" конвенцын жагсаалт, 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, тээврийн хэрэгсэлд нууж авч явж байгаад баригдан үйлдэл хийснээр төгссөн.
Түүнчлэн шүүгдэгч Н.Ггийн үйлдсэн Эрүүгийн хуулий тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Өршөөл үзүүлэх туай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж зааснаар хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгч У.Мягмарсүрэнд мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: Нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч У.Мэзэмшлийн “” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн үнэ болох 5.616.000 төгрөгөөс 1.404.000 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Н.Ггээс гаргуулж улсын орлого болгож,
Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 39.35 гр делта-9 тетрагидроканнабинолыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №522 дугаартай шийтгэх тогтоолоор устгасан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА