Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 113/ШШ2022/0010

 

2022 оны 10 сарын 14 өдөр

113/ШШ2022/0010

Говьсүмбэр аймаг

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Улсын бүргэлийн хэлтсийн улсын хяналтын байцаагч *******т холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0132016 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлт (гомдол)-ээр захиргааны хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн гаргасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай прокурорын дүгнэлтэд дурдсан Говьсүмбэр аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга,******* ******* миний үйлдсэн 0132016 дугаартай шийтгэлийн хуудсыг бичихдээ Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэлийн хэмжээг бичилгүй хуулийг буруу хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Иймд дээр дурдсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаар дүгнэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, 113/ШЗ2022/0086 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Улсын бүргэлийн хэлтсийн улсын хяналтын байцаагч *******т холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0132016 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүргэлийн хэлтсийн улсын хяналтын байцаагч ******* хүлээн зөвшөөрснөө 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүргэлийн хэлтсийн улсын хяналтын байцаагч ******* хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Улсын бүргэлийн хэлтсийн улсын хяналтын байцаагч *******т холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0132016 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ