Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/428

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

-улсын яллагч М.Мөнхтайван,

-шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Мд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч хамтран амьдрагч Э.Жэр эмийн хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, баруун чихний дэлбэн, хөхлөх сэртэн, зүүн чихний дэлбэн, чихний арын хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, баруун дал, мөр, бугалга, шуу, өгзөг, гуя, шилбэ, тавхай, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, шилбэ, баруун мөрөнд зулгаралт баруун шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хохирогч Э.Ж2021 оны 2 дугаар сард гурилын элдүүр мод /ганжингаар/ толгой руу нь цохиж хагарсан, 2021 оны 5 дугаар сард гараараа толгой, нүд рүү нь цохиж зодсон, 2022 оны 3-4 сард толгой нүүр рүү нь гараараа цохиж зодсон газар унасан байхад үснээс нь татаж чирээд баруун нүд рүү нь өшиглөж зодсон, 2023 оны намар, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, 11-ний өдөр, 12-ны өдөр тус тус эр эмийн хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд “баруун зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн, зүүн чихний дэлбэн, чихний арын хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, баруун дал, мөр, бугалга, шуу, өгзөг, гуя шилбэ, тавхай, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, шилбэ, баруун мөрөнд зулгаралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.М нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

            Шүүгдэгч А.М нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч А.М нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч хамтран амьдрагч Э.Жэр эмийн хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, баруун чихний дэлбэн, хөхлөх сэртэн, зүүн чихний дэлбэн, чихний арын хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, баруун дал, мөр, бугалга, шуу, өгзөг, гуя, шилбэ, тавхай, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, шилбэ, баруун мөрөнд зулгаралт баруун шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хохирогч Э.Ж2021 оны 2 дугаар сард гурилын элдүүр мод /ганжингаар/ толгой руу нь цохиж хагарсан, 2021 оны 5 дугаар сард гараараа толгой, нүд рүү нь цохиж зодсон, 2022 оны 3-4 сард толгой нүүр рүү нь гараараа цохиж зодсон газар унасан байхад үснээс нь татаж чирээд баруун нүд рүү нь өшиглөж зодсон, 2023 оны намар, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, 11-ний өдөр, 12-ны өдөр тус тус эр эмийн хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд “баруун зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн, зүүн чихний дэлбэн, чихний арын хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, баруун дал, мөр, бугалга, шуу, өгзөг, гуя шилбэ, тавхай, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, шилбэ, баруун мөрөнд зулгаралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Хохирогч Э.Жийн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

-Гэрч О.Умэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

-Гэрч Н.Нмэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

-Гэрч Б.Эмэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

-Гэрч Б.Бмэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

-Шүүгдэгч А.Мын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

-Шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

-Шүүгдэгч А.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 85-87 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М нь 2024 оны 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 94 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхтайван нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 94 тал/-ийг хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 208 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  тус тус заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 99-100 тал/ 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч А.М нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч А.Мд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.

Шүүгдэгч А.Мыг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч А.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ньзүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Шүүгдэгч А.М нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч хамтран амьдрагч Э.Жэр эмийн хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, баруун чихний дэлбэн, хөхлөх сэртэн, зүүн чихний дэлбэн, чихний арын хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, баруун дал, мөр, бугалга, шуу, өгзөг, гуя, шилбэ, тавхай, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, шилбэ, баруун мөрөнд зулгаралт баруун шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хохирогч Э.Ж2021 оны 2 дугаар сард гурилын элдүүр мод /ганжингаар/ толгой руу нь цохиж хагарсан, 2021 оны 5 дугаар сард гараараа толгой, нүд рүү нь цохиж зодсон, 2022 оны 3-4 сард толгой нүүр рүү нь гараараа цохиж зодсон газар унасан байхад үснээс нь татаж чирээд баруун нүд рүү нь өшиглөж зодсон, 2023 оны намар, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, 11-ний өдөр, 12-ны өдөр тус тус эр эмийн хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд “баруун зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн, зүүн чихний дэлбэн, чихний арын хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, баруун дал, мөр, бугалга, шуу, өгзөг, гуя шилбэ, тавхай, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, шилбэ, баруун мөрөнд зулгаралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний байнга зодсон гэмт хэрэгт холбогдсон.

 

            Хохирогч Э.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй.

 

            Хохирогч Э.Жид шүүх хуралдааны  товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй” гэх,

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 93 тал/-д авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.М бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.М цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

   2.Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7/долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд шүүхээс тогтоосон Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

 

  6. Шүүгдэгч А.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

    7. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын

яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА