Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

 

2025 оны 01 сарын 07-ны өдөр                            Дугаар 2025/ШЦТ/11                                           ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын дагуу шилжүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

         Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* ******* ******* тоотод иргэн тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, улмаар эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь тархины доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, нэг шүд унасан, дух, хацрын зулгаралт, уруулын язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед д очсон. машины наймаа хийх гэж очсон. Би эрүүл байсан. Тэнд байсан хүмүүс согтуу байсан. намайг ядуу айлын хүүхэд гэж хэлсэн. Гадаа гарахад түрүүлээд намайг цохихоор нь эргүүлээд цохисон гэв.

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 26-ны орой 19 цаг өнгөрч байхад би Чулуундэлгэр гэх эмэгтэй рүү залгахад мах шөл авсан. Чи ирээд яс холдуулаач өгөөч гэсэн. Би яриад шууд гэрт нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Гурван сайхан гэр хорооллын ******* тоот хашаанд очсон. Намайг хашаанд байрлах автомашины грашинд ороход , , нар тэмээний мах шулаад 0.75 шилтэй архи задалсан ууцгааж байсан. Мах чанаж байхаар нь би махнаас нь идээд ойр зуурын юм яриад сууцгааж байсан. Гаднаас гэх нэртэй үл таних залуу грашинд ганцаараа орж ирсэн. Тухайн үед гэх тэр залуу архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн байсан. грашинд орж ирээд зүүн талд аяганы ширээний хажууд баруун зүг рүү харж сандал дээр суусан. Би босоод явах гэтэл гэх залуу чи намайг таних уу гэж асуусан. Би хариуд нь чам шиг ийм хүүхдүүдийг танихгүй, ёстой бүү мэд гэж хэлсэн чинь миний нүүр рүү шууд гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөхөд нь би ухаан алдсан байсан. Намайг ухаан алдсан байхад грашинд чирж гаргаж миний дээрээс дахин хөлөөрөө дэвссэн байсан. Хэдэн удаа миний дээрээс дэвссэнийг би мэдэхгүй байна. Би босож ирээд машинаа унаад хашааны гадаа тавиатай байсан портероо унаж хөдөлгөөд зүүн талынх нь хашааны үүдэнд байрлуулж машинаа түгжээд явган гэр рүүгээ харьсан. Миний дээд талын нэг шүдийг хугалсан. Миний баруун нүдний ухархайны яс хугарсан байсан. Уруулын дээд хэсэгт гадна талд оёдолтой. Өөр гэмтэл бэртэл байхгүй. Эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Үүнд шүд хийлгүүлэхэд одоо надад 1.500.000 төгрөг хэрэгтэй байна. /хавтаст хэргийн 10-11, 53-54 дэх тал/

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 26-ны үдээс хойш 18 цагийн орчим би ын хамт гэрт хамт очсон. би бид 3 машины грашинд нь тэмээний мах шулаад байж байхад гэх хүн ирсэн. Тухайн үед нь архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн өөрийн портер машинаа унаад 1 шил БНХАУ-ын талын хар нэртэй архи бариад грашид орж ирсэн. Түүнийг нь би той юм ярингаа хамт хувааж уусан. гаднаас ганцаараа архи уучихсан согтуу орж ирсэн Орж ирээд нь ыг ах таньж байна уу гээд мэндэлсэн би чамайг танихгүй байна гээд хэлэхэд ядуу айлын хүүхэд болохоор таньдаггүй юмуу гээд хоорондоо маргалдаад муудсан. Хоёулаа грашнаас хамтдаа гарсан. Намайг дуудсан. Намайг гараад очиход нь грашны гадаа өөрийн унаж ирсэн портерын хажууд газар уначихсан, нь хажууд нь унагасан байж байсан. Би ыг боль гээд дээш нь босгож болохгүй гэж хэлэхэд нь би цагдаа дуудлаа гэж хэлэхэд нь зугтаад явсан. ыг тухайн үед би харахад амнаас нь цус гарсан газар хэвтэж байсан. Тухайн үед ыг нь зодсон нь бол үнэн. нь согтуу машинаа асаагаад хашаанаас гараад явсан. /хавтаст хэргийн 14-16, 55-56 дахь тал/,

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 26-ны үдээс хойш 18 цагийн үед манай грашинд , нар ирсэн. Тэр 2 ирээд 1 шил архи задалж хувааж уусан. Би тэр хоёрын задалж байгаа архинаас уугаагүй. Тухайн үед хөдөөнөөс хүнс ирсэн. Би тэмээний махаа яснаас нь салгаад шулж байсан. Мөн тогоон дээр мах үйгээд чанаж байсан. Над руу нь 19 цагийн үед танай ойролцоо явж байна би жаахан юм уугаад хариагүй явж байна юу хийж байна гэж надаас асуусан. Би мах янзлаад мах чанаж байна өөр хийсэн юмгүй ээ гэж хэлэхэд өө тийм үү мах ирээд хийлцэх эвсэх юм байна уу гэж асуусан. Би хийлцээд байх юм алга мах чанаж байна одоо яс холдуулах л ажил байна гэж хэлэхэд хүрээд очъё нохойн хоол авъя гэж над руу яриад утсаа салгаад удалгүй манай хашаанд ирсэн. нь ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн. Тухайн үед портер машинаа унаад ирсэн. Мөн БНХАУ-ын талын хар нэртэй архи 1 шилийг аваад ирсэн. Түүнээс нь би биед сайн гэхээр нь уусан. нь тэй юм яриад хувааж уусан. нь хүүхдээ авлаа гээд манайхаас явсан. ыг явсны дараа манай грашид орж ирсэн. Тухайн үед нь мөн адил архи уучихсан халамцуухан байсан. Орж ирээд нь той мэнд ус асуугаад ах намайг танихгүй байна уу гэхэд нь ядуу айлын хүүхэд болохоор танихгүй юм байна л даа гэж хэлэхэд нь уурлаж ыг түрээд шууд грашнаас гараад аваад гарсан. Би араас нь гарсан. Тэр 2 барилцаад гадаа гараад нь ыг хөлөөрөө өшиглөхөөр нь би буцаж граш руу ороод ийг дуудсан. унтах гээд хэвтэж байсан. нь гараад . хоёрыг салгасан нь яваад өгсөн. Удалгүй нь босоод машинаа асаагаад машинаа унаад яваад өгсөн. Тухайн үед ын амнаас нь цус гарсан байсан. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 518 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ын биед тархины доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, нэг шүд унасан, дух. хацрын зулгаралт, уруулын язарсан шарх гэмтлүүд үүссэн. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Нэг шүд унасан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.6.42 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 311 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 24- 25 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт, хохирол төлбөрийн баримтууд /хавтаст хэргийн 44-45 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/

Регистрийн дугаарын лавлагаа / хавтаст хэргийн 59 дэх тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 61-64 дэх тал/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 69-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* ******* ******* тоотод иргэн тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, улмаар эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь тархины доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, нэг шүд унасан, дух, хацрын зулгаралт, уруулын язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 53-54 дэх тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, гэрч Б. мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 518 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ын биед тархины доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, нэг шүд унасан, дух хацрын зулгаралт, уруулын язарсан шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 518 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ын бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогч нь гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан  хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй юм.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээтэй холбоотой хохиролд нийт 1.500.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь шүд хийлгэхтэй холбоотой зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч од эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         7. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

         8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ