| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0111/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/444 |
| Огноо | 2024-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
-улсын яллагчаар Э.Уянга,
-шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Мд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үргэлжилсэн үйлдлээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 84в байрны 207 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Л.Х"ууж байсан шилтэй архи асгалаа" гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулаан хан байрны ард талын нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч А.Ү"хуучин нөхөр чинь залгаад байна" гэх шалтгаанаар хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон тооны гэмтэл учруулж буюу онц харгис хэрцгийгээр түүний нүүр, цээж хэсэгт 3-4 удаа цохих, халуун савтай хар цай асгаж баруун мөр, баруун даланд 1-р зэргийн түлэгдэл, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дотор, гадна булан, доод зовхи, зүүн шуу, зүүн ташаа, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын 84 дүгээр байрны орцонд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Л.Хтай "Ү танай гэрт байгаа юу" гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж улмаар түүний толгой, нүүр чих хэсэг рүү гараараа цохисон,
2024 оны 05 дугаар сарын 18- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын 84 дүгээр байрны 207 тоотод байрлах хохирогчийн гэрт "Үүрээ гичий хаана байна" гэх шалтгааны улмаас түүний гэрт орилж улмаар гал тогооны өрөөнөөс заазуур авч заазуурын бариул хэсгээр хохирогч Л.Хгийн шуу хэсэгт тус тус цохиж, хохирогч Л.Хгийн эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, цус хуралт, баруун шанаа, шуу, зүүн хөмсөг шанаа шуунд цус хуралт, зулай, баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.М нь цахим хэрэгсэл ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "фэйсбүүк цахим орчинд "Мөөгий Мөөгий" гэх хаягаас "төмс авна" гэсэн зарыг байршуулж зарын дагуу холбогдсон иргэн Д.О30 шуудай төмсийг 1,200,000 төгрөгөөр худалдан авна гэж тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Талбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс төмсийг авч "Дэнжийн 1000" зах дээр төмсөө буулгаад мөнгийг нь өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж Д.От 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.М нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үргэлжилсэн үйлдлээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 84в байрны 207 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Л.Х"ууж байсан шилтэй архи асгалаа" гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулаан хан байрны ард талын нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч А.Ү"хуучин нөхөр чинь залгаад байна" гэх шалтгаанаар хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон тооны гэмтэл учруулж буюу онц харгис хэрцгийгээр түүний нүүр, цээж хэсэгт 3-4 удаа цохих, халуун савтай хар цай асгаж баруун мөр, баруун даланд 1-р зэргийн түлэгдэл, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дотор, гадна булан, доод зовхи, зүүн шуу, зүүн ташаа, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын 84 дүгээр байрны орцонд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Л.Хтай "Ү танай гэрт байгаа юу" гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж улмаар түүний толгой, нүүр чих хэсэг рүү гараараа цохисон,
2024 оны 05 дугаар сарын 18- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын 84 дүгээр байрны 207 тоотод байрлах хохирогчийн гэрт "Үүрээ гичий хаана байна" гэх шалтгааны улмаас түүний гэрт орилж улмаар гал тогооны өрөөнөөс заазуур авч заазуурын бариул хэсгээр хохирогч Л.Хгийн шуу хэсэгт тус тус цохиж, хохирогч Л.Хгийн эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, цус хуралт, баруун шанаа, шуу, зүүн хөмсөг шанаа шуунд цус хуралт, зулай, баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.М нь цахим хэрэгсэл ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "фэйсбүүк цахим орчинд "Мөөгий Мөөгий" гэх хаягаас "төмс авна" гэсэн зарыг байршуулж зарын дагуу холбогдсон иргэн Д.О30 шуудай төмсийг 1,200,000 төгрөгөөр худалдан авна гэж тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Талбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс төмсийг авч "Дэнжийн 1000" зах дээр төмсөө буулгаад мөнгийг нь өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж Д.От 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 8 тал/,
-Хохирогч Д.Оийн “Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны орой фэйсбүүк дээр хаягаас төмс авна гэсэн зар дээр байсан 86773453 дугаарын утас руу би өөрийн 88768489 дугаарын утсаар залгаад төмс хэдээр авах вэ гэсэн чинь 1 шуудайг нь 40.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Надад 30 шуудай төмс байна гэсэн чинь нөгөө хүн би маргааш өглөө Жаргалант сумаас ачих машин явуулчихая та 30 шуудай төмсөө ачаад явуулчих би Жаргалант сумын хүүхэд байна. Улаанбаатар хотод дэнжийн 1000 дээр төмсөө буулгаад мөнгийг нь өгье гэсэн. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 14-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед Жаргалант сумын Ггэх хүн хөх өнгийн портер машинтай ирээд нөгөө төмс авах хүн чинь ярьсан уу? Танайхаас 30 шуудай төмс ачаад ир гэсэн гэж хэлсэн. Би Гансүхэд 30 шуудай ялгаж шуудайлсан таворын төмсөө нүхэн зоорьноос ачуулаад явуулсан. 86773453 дугаарын утас руу нь залгаад би төмсийг чинь ачуулчихлаа гэсэн чинь зарчихаад мөнгийг чинь явуулна гэж хэлсэн. Дараа нь 86773453 дугаарын утас руу дахиад залгасан чинь миний дугаарыг блоклосон байсан. Удалгүй манай төмсийг ачиж явсан машины жолооч Гминий утас руу залгаад нөгөө төмс ачуулсан хүн чинь ачилтын хөлсний мөнгөө хийдэггүй би Дэнжийн 1000-ын хашаанд түлшгүй болчихоод зогсож байна гэж ярьсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл миний төмсний мөнгө болох 1.200.000 төгрөгийг өгөөгүй, надтай холбоо барьж яриагүй байгаа тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19 тал/,
-Гэрч Х.Г“ Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Жаргалант сумын фэйсбүүк хаягт “Мөөгий Мөөгий” гэсэн хаягаас Улаанбаатар хот руу ачаа ачуулна гээд 86773453 дугаарын утас бичиж үлдээсэн байсан. Би тухайн зарын дагуу 86773453 дугаарын утас руу залгаад хаанаас юу ачих талаар асуухад Баянбулаг 3 дугаар багт байдаг Д.О гэх хүний нүхэн зоориноос 30 шуудай төмс ачаад Улаанбаатар хотод очоод Дэнжийн мянга зах дээр №20 номерын контенирт буулгаад би ачааны зардалаа 300.000 төгрөгөө авах гэсэн чинь би төмсний мөнгийг нь Э.Мийн төрийн банкны дансанд хийчихсэн гээд надад дансны хуулгаа харуулсан. Тэгээд би ачааны мөнгөө авч чадаагүй одоо болтол аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-6 тал/,
-Гэрч Х.А“ Миний 86773453 дугаарын утсыг Э.М ашиглаж байсан. Э.М нь 2024 оны 01 дүгээр сарын эхээр манай гэрт байж байгаад миний утсаар ярьчихаад ирье гэж гэрээс гараад эргэж ирээгүй миний утсыг аваад явчихсан. Би 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр симээ сэргээлгэж авсан. Одоо өөрөө ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-8 тал/,
-Гэрч Д.Б“ Э.М 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр надад 30 шуудай төмс авч ирж өгсөн. Гэхдээ өөрөө ирээгүй нэг танихгүй хүн авч ирж өгсөн. Би нэг шуудайг нь 40.000 төгрөгөөр худалдаж авсан. Э.М над руу утсаар залгаад 310001880740 гэсэн данс өгсөн. Би тэр дансанд 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Э.Мийн өөрийнх нь данс байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12 тал/,
-Гэрч С.Э“ Би Э.Мийг танина. Жаргалант суманд амьдардаг байсан. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би Э.Мийг одоо хаана амьдарч байгаа талаар сайн мэдэхгүй байна. Э.М нь өөрийн гэсэн орон гэргүй тэнэмэл маягаар амьдардаг. Улаанбаатар хотод нийтийн байраар амьдардаг байж магадгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14 тал/,
-Шүүгдэгч Э.М “ Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр О гэх хүнээс утсаар ярьж байгаад, Төв аймаг Жаргалант сум Тал булаг 3 дугаар багаас очиж 40 шуудай таваарын төмсийг 1 шуудай төмсийг нь 40 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон. Би мөнгө байхгүй байна. Төмсөө Улаанбаатар хотод буулгаад мөнгийн шилжүүлдэг гэж хэлээд төмсийг авч яваад одоог хүртэл мөнгийн өгөөгүй байна. Би уг төмсийг улаанбаатар хот оруулан зараад үрж дуусгасан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43 тал/,
-Хохирогч А.Ү “ Би 2023 оны 12-р сарын 26-ны өдөр Модны 2-т байхдаа хамтран амьдрагч Э.Мийн үл таних 2 найзтай Архи гэх нэртэй 0,75 литрийн 1 шил архи, 4 лааз сэнгүр гэх нэртэй пивийг бид 4 хувааж уусан. Э.М бид хоёр тухайн зочид буудлаас гараад Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаахан байрны ар талд нийтийн 2 давхар байр гэрлүүгээ явсан. Гэтэл манай хуучин нөхөр тухайн үед залгаад байсан бөгөөд гэрт ирэхэд хүртэл залгаад байсан. Гэтэл хамтран амьдрагч Э.М нь хуучин нөхөр чинь залгалаа гэсэн шалтгаанаар бид хоёр маргалдсан. Гэтэл Э.М миний цээж хамарлуу 3-4 орчим удаа цохисон. Би тухайн үед ухаан алдаад сэрэхэд надаас их цус гарсан байсан. Би өндийж байгаад босох гэтэл дээр халуун савтай хар цай дээрээс асгасан. Би тухайн үед хөнжил нөмөрсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60 тал/
-Хохирогч Л.Х “ Э.М гэх залуу 2024 оны 05 сарын 17-ны өдөр миний толгой, баруун чих болон цээж рүү 4-5 удаа цохьсон. Цохиулсан улмаас миний толгой, баруун, зүүн эрүү, цээж хэсэг маш их хөндүүрлэж өвдөж байгаа ба баруун чихний дээд омог хэсгээс цус маш их цус гарсан. Э.М 2024 оны 05 сарын 18-ны өдөр манай гэрийн мах хэрчдэг заазуурын бариул буюу ишээр нь зүүн гарын гадна шуу хэсэгт 2-3 удаа цохьсон Цохиулсны улмаас маш том хавдаж ягаан, цэнхэр, ногоон өнгөөр туяа орж хөхөрчихсөн байна. ГССҮТ-ийн эмчид үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл их байна гэж хэлсэн. Одоо миний толгой болон цохиулсан бүх газар хөндүүрлэж өвдөж байна. Мөн миний зүүн талын араа шүд хөдөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2 тал/,
-Хохирогч Л.Х “ Миний 1666УНВ улсын дугаартай мөнгөлөг өнгийн приүс- 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 хаалга, урд, баруун болон зүүн талын урд хойд кирлан, багажны арын хэсэг болон урд кобудыг зэргийг нарийн хурц үзүүртэй зүйлээр хэрээслээд зурчихсан байсан. Би энэ үйлдлийг Э.М хйисэн гэж бодож байна. Мөн Э.М гэх залуу нөхрийн дүү Ү болон миний охин А.Булганчимэгийг янхан минь, гичий минь гэх зэрэг элдвээр хэлж, доромжилдог. Манай охиныг 1 бус удаа хүчиндэж ална, араа харж амьдраарай орц руугаа орохдоо болгоомжтой ороорой, шоронгийн хүн яаж сэтгэдгийг харуулна гэж хэлж байсан. Энэ нь маш олон удаа давтагдаж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-3 тал/,
-Гэрч А.Ү “...Би 2023 оны 04 дүгээр сард Э.М гэх хүнтэй танилцсан. 2023 оны 05 сараас хойш хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй, албан ёсны гэр бүлийн батлахгүй. Э.М нь Төв аймгийн Жаргалант сумын харъат хүн бөгөөд ээж, аав, ах, дүү нар нь Төв аймагт байдаг. Э.М нь портер машинаар хот хөдөө хоёрын хооронд ногоо зөөдөг ажил хийдэг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-7 тал/,
-Гэрч А.Үүрийнтуа “...Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Э.М бэр эгчийн гэрт очоод намайг асуугаад эгчийг толгой, цээж хэсэгт цохисон гэж бэр эгч надад хэлсэн. Мөн 2024 оны 05 дугаар сарын 18-ны орой дахин бэр эгчийн гэрт хоол хийдэг заазуур аваад өрөөнүүдээр намайг хайж асуугаад чарлаад яваад байсан бэр эгч Л.Х би Үмэдэхгүй гэхэд барьж Үүрээ гичий хаана байна гээд орилоод байхаар нь нөхөр Ачитбаатарыг утсаар дуудтал Э.М гарах үедээ эгч Л.Хгын гарын шуу хэсэгт барьж байсан ногоон иштэй заазуурын иш хэсгээр нь 3 удаа цохисон гэж бэр эгч надад хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8 тал/,
-Гэрч Х.Ачитбаатар “Би Э.М гэх хүнийг сайн танихгүй 2023 оны намар манай гэрт Үгийн хамт ирсэн байсан. Би эхнэр Л.Хгаас юун хүн бэ гэж асуухад Үгийн араас дагаад салахгүй байгаа хүн гэж хэлсэн. Үүнээс хойш Э.М гэх хүнтэй тааралдаагүй... Би 2024 оны 05 дугаар сарын 18-ны орой намайг цагдаагийн хэлтэс дээр байх хойгуур Э.М манай гэрт ирээд гал тогооны шүүгээнд байсан ногоон өнгийн заазуураар эхнэр Л.Хгын зүүн гарын шуу хэсэгт цохисон гэж хэлсэн. Миний эхнэрийн зүүн гарын шуу хавдаж хөхөрсөн байсан. Би эхнэрийгээ аваад шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9 -10 тал/,
-Шүүгдэгч Э.М “Би үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би Үтай хамт амьдраад 1 жил гаран болж байна. Би 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Үтай хувийн таарамжгүй харьцаанаас болж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ сайн санахгүй байна... ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70 тал/,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №6794 дугаартай “...Л.Хгийн биед баруун чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, цус хуралт, баруун шанаа, шуу, зүүн хөмсөг, шанаа, шуунд цус хуралт, зулай, баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” талаарх дүгнэлт /2-р хх-ийн 21-22 тал/,
Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №14191 дугаартай “...Л.Хгийн биед баруун нүдний дээд зовхи, дотор булан, баруун хацар, дээд уруулд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх, дух зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 127-129 тал/
-Шүүгдэгч Э.Мийн яллагдагчаар өгсөн “Би үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би Үтай хамт амьдраад 1 жил гаран болж байна. Би 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Үтай хувийн таарамжгүй харьцаанаас болж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ сайн санахгүй байна... ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70 тал/ зэрэг баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсонгэж үзсэн.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үргэлжилсэн үйлдлээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 84-в байрны 207 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Л.Х"ууж байсан шилтэй архи асгалаа" гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулаан хан байрны ард талын нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч А.Ү"хуучин нөхөр чинь залгаад байна" гэх шалтгаанаар хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон тооны гэмтэл учруулж буюу онц харгис хэрцгийгээр түүний нүүр, цээж хэсэгт 3-4 удаа цохих, халуун савтай хар цай асгаж баруун мөр, баруун даланд 1-р зэргийн түлэгдэл, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дотор, гадна булан, доод зовхи, зүүн шуу, зүүн ташаа, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын 84 дүгээр байрны орцонд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Л.Хтай "Ү танай гэрт байгаа юу" гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж улмаар түүний толгой, нүүр чих хэсэг рүү гараараа цохисон,
2024 оны 05 дугаар сарын 18- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын 84 дүгээр байрны 207 тоотод байрлах хохирогчийн гэрт "Үүрээ гичий хаана байна" гэх шалтгааны улмаас түүний гэрт орилж улмаар гал тогооны өрөөнөөс заазуур авч заазуурын бариул хэсгээр хохирогч Л.Хгийн шуу хэсэгт тус тус цохиж, хохирогч Л.Хгийн эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, цус хуралт, баруун шанаа, шуу, зүүн хөмсөг шанаа шуунд цус хуралт, зулай, баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.М нь цахим хэрэгсэл ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "фэйсбүүк цахим орчинд "Мөөгий Мөөгий" гэх хаягаас "төмс авна" гэсэн зарыг байршуулж зарын дагуу холбогдсон иргэн Д.О30 шуудай төмсийг 1,200,000 төгрөгөөр худалдан авна гэж тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Талбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс төмсийг авч "Дэнжийн 1000" зах дээр төмсөө буулгаад мөнгийг нь өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж Д.От 1,200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Шүүгдэгч Э.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.М нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн...” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг...” гэж, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Э.М нь хохирогч Л.Х, А.Ү нарын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Э.М нь хохирогч Л.Х, А.Ү нарын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Э.Мийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Залилах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Өөрөөр хэлбэл хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг байна.
Харин шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмшиж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.
Иймд шүүгдэгч Э.Мийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.Уянгаас: “Шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1220 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.М нь 99 хоног цагдан хоригдсон байх тул 1220 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанаас 99 хоногийг тооцож хасах нь зүйтэй байна. Дээрх ялын саналыг Э.Мийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах.” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оээс: “Прокурорын саналыг сонслоо. Шүүгдэгч Э.М нь 5-6 удаагийн ял шийтгэлтэй боловч өнөөдөр дүгнэлт хийж байгаа. Цаашдаа анхаарна гэж байгаа. Үйлдсэн хэргүүдийг нь харахад тохиолдлын шинжтэй юм уу эсхүл өөрийнх нь хувийн байдлаас болоод энэ гэмт хэргүүдийг удаа дараа үйлдэж байсан. Гэхдээ гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал нэлээдгүй байсан юм байна гэж эндээс олж харсан. Э.Мийн тухайд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хариуцлагын гол зорилго бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийн эрх ашгийг нөхөн сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Энэ зорилгын хүрээнд хуулийн энэрэнгүй ёсны зарчим байдаг. Э.М нь олон удаа хуулийн энэрэнгүй ёсны зарчимд хамаарагдсан байна. Энэ удаад бас энэрэнгүй ёсны зарчмыг үндэслээд прокурорын ялын дүгнэлтийн хүрээнд ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Цагдан хоригдсон 99 хоногийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаас тооцогдож хасагдах байх. Тийм учраас хорихоос өөр төрлийн ялыг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хариуцлага бол тодорхой зорилготой. Энэ удаад энэ хүнд нийгэмших боломжийг олгож өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Э.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж зааснаар мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Шүүгдэгч Э.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тус тус тогтоож.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мийн цагдан хоригдсон 99 хоногийг биечлэн эдлэх ялаас нь хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасанг хүлээн авах боломжгүй.
Учир нь шүүгдэгч Э.Мийн хувьд урд нь удаа дараа гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээгдэж байсан атлаа энэндээ дүгнэлт хийдэггүй дахин гэмт хэрэгт холбогдож байгаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй тодорхой орлогоо тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй тул тогуулийн ял биелэгдэх боломжгүй зэрэг нөхцөл байдлыг дүгнэн үзсэн болно.
Шүүгдэгч Э.М нь урьд 6 удаагийн ял шийтгэлтэй байх ба гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Үгийн биед “баруун мөр, баруун даланд 1-р зэргийн түлэгдэл, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дотор, гадна булан, доод зовхи, зүүн шуу, зүүн ташаа, цээжин цус хуралт”,
хохирогч Л.Хгийн биед “баруун чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, цус хуралт, баруун шанаа, шуу, зүүн хөмсөг, шанаа шуунд цус хуралт, зулай, баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,
Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Мийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.От эд хөрөнгийн 1.200.000 төгрөгийн хохирол, хохирогч Л.Х, А.Үүийнтуяа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч А.Ү, Л.Х нар нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөр нэхэмжлээгүй. Мөн шүүх хуралдааны товын мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэж мэдэгдсэн.
Хохирогч Л.Хгийн хувьд сэтгэцэд учирсан хохирлыг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэхгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол саналгүй талаар илэрхийлсэн.
Хохирогч Д.О нь мөрдөн байцаалтын шатанд 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүхийн шатанд шүүгдэгч Э.М нь хохирол төлбөрт 30 ширхэг шуудай төмс, 570.000 төгрөгийг төлсөн, гомдол саналгүй гэх баримтыг шүүхэд ирүүлжээ. Иймд шүүгдэгч Э.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,
Бусад асуудлын талаар
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахийг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.М нарт холбогдох эрүүгийн 2334005750174 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд,
-Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Э.Мнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мнарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мшүүхээс тогтоосон Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Пүрэвжав овгийн Батсайханы Баянжаргалын шүүхээс тогтоосон Булган аймаг, Бүрэнхангай сумаас бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Мнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
8. Шүүгдэгч Э.Мнарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “75-63 БУА” улсын дугаартай “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 5.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 2.750.000 төгрөгийг шүүгдэгч Э.Мнараас гаргуулж, улсын орлого болгосугай.
10.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Мнь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
14.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Мнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА