Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 159

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Н.Алтантүлхүүр,

Шүүгдэгч Г.Тэгшээ, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

Иргэдийн төлөөлөгч Ш.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Их мянган овогт Гомбожавын Тэгшээд холбогдох эрүүгийн 2017 2503 0203 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын А-3 дугаар гудамж 52 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд өмнө 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 112 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 3, 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял,

1995 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын Шүүхийн 131 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоогр Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1, 276 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар,

2000 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн 365 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 02 жил 01 сар 02 хоногийн ялаар шийтгүүлж, 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Шүүхийн 408 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын сарын хорих ялаар шийтгүүлсэн,

2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Шүүхийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар 19 хоногийн ялыг нэмж 3 жил 08 сар 19 хоногийн хорих ял оногдуулж,

2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн ялыг тэнсэн суллагдсан, Их мянгат овогт Гомбожавын Тэгшээ / РД:ЧС72031877/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Тэгшээ нь 2017 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж 6006 тоотод хохирогч Л.Гантулгатай хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа Л.Гантулгын хэвлий тус газар нэг удаа хутгалж, бие махбодид хэвлийн хөндийд нэвтэрч, элэгний 4-р сегментийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тэгшээ мэдүүлэхдээ: “ 01 дүгээр сарын 21-нд Насанбат, Энхбаяр бид 3 хамт байсан. Тухайн үед Гантулга Багануур яваад ирэхгүй байсан учир бид 3 хороолол руу яваад буцаад ирэхэд гэрт нь хүн байгаагүй. Энхбаяр, Насанбат нар доод талынх нь айлд орсон байсан. Тэгээд хохирогч Гантулга, Ганзориг, Аагий нар ирсэн. Аагий гараад 2 шил архи авчирсан. Бид нар 1 шил архийг нь хувааж уугаад нөгөө 1 шил архиа нөгөө 2-т үлдээгээд тавьсан байсан. Энхбаяр надтай хамт цэрэгт хамт байсан. Бид нар он жавууд. Хохирогч Гантулга намайг өмнө нь боочихоод би үүнийг цохичих уу гэж байхад нь Энхбаяр хэрэггүй гэж болиулж байсан. Тэгээд би маргааш нь Гантулгыг эрүүл байхад нь чи намайг өчигдөр боогоод байсан гэхэд би тухайн үед юу болсон талаар санахгүй байна, тийм зүйл болсон бол уучлаарай гэж байсан. Яг энэ хэрэг болдог өдөр юм уугаад сууж байхад Гантулга жоохон унтаад босож ирээд над руу шууд дайраад эхэлэхээр нь чи одоо боль, чи оролддог хүнээрээ оролд гэхэд чамайг яадаг юм гээд боосон. Тэгээд яг боолт орж байхад Энхбаяр, Насанбат нар салгаад Гантулгыг орон дээр дарж байх хооронд би шүүгээ ухаад тэндээс жижиг иштэй хутга аваад тэрийгээ халаасандаа хийсэн байсан. Тэгээд Гантулга унтаж байснаа босож ирээд 2-уулаа сайхан үзье гэсэн. Тухайн үед миний гар түлэгдээд хавдсан байсан учир гараараа цохиж болохгүй байсан. Тэгээд би Гантулгат хэрэггүй, боль гэхэд чамд хамаагүй, чи мэддэг юм уу гээд стаканаар толгой руу цохисон. Тэгээд миний толгой хагарсан учир алчуураар цусаа арчаад хэвтэж байхдаа Гантулгатай хэрүүл хийсэн. Гантулга босоод ирэхээр нь би ч боссон. Тухайн үед Гантулгыг над руу дахиад дайрахгүй байх гэж бодож байхад дахиад дайраад хүрээд ирэхээр нь хутгаар хатгасан. Тэгээд Гантулга цээжээ бариад хэвтсэн. Насанбат хажуу айлын эмэгтэйг дуудсан. Тэгээд түргэн дуудаад эмч ирээд энэ яаж байгаад ийм болсон юм бэ гэж асуухад Гантулга би 00 ороод гарч явахдаа төмөр дээр унасан гэсэн. Тэгээд эмч оношыг нь тогтоохгүй бол наад шарх чинь хэцүү дээ гэсэн. Түргэний машинд Гантулгыг оруулж байхад би эмчид энэ мэсний шарх байх гэж хэлсэн. Энхбаяр, Насанбат, Гантулга түргэний машинд сууж яваад өгсөн. Би эгчийндээ очоод унтаад өгсөн. Тэгээд өглөө нь цагдаа ирээд намайг аваад явсан гэв.

 

   Хохирогч Л.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... хэдэн цагт гэртээ ирснээ мэдэхгүй байна. Манайд ирэхэд Тэгшээ гэх залуу байсан. Намайг чи гэртээ орхиод явлаа гээд надад гомдоллоод байсан. Яагаад тэгж гомдоллоод байсныг би мэдэхгүй. Бид нар архи уусан. Тэгээд архи ууж байхад чи хаяж энэ тэр гээд уурлаад байхаар нь би чи яагаад уурлаад солиороод байгаа юм бэ гээд би уурлаад би хаагуур явах нь чамд ямар хамаатай юм бэ гээд уурлаад тэгээд хоёр талаас уурлаад босоод ирсэн. Тэгээд босоод ирэхэд л Тэгшээ намайг хутгалсан би хутгалчихлаа гээд доошоо эвхрээд суусан. Тэгээд би юу болсныг санахгүй байна. Тэгшээг уурлаад байхаар нь зөрүүлээд уурлаж байснаа л санаж байна ... гомдолтой байна ..." гэх мэдүүлэг / хх-26-27, 29х/,

 

Гэрч Ю.Цолмонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Тэгшээ Гантулгыг хутгалсан талаараа намайг дээрэлхээд байхаар нь нэг хатгасан гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг / хх-32х/,

 

Гэрч Я.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... гэрт нь очиход Тэгшээгийн баруун гар нь цус болчихсон байсан ... Тэгшээ нь би Гантулгыг намайг дээрэлхээд толгой руу 2-3 удаа цохихоор нь би хутгалсан гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг / хх-33х/,

 

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Гантулгын гэрт ор засаад унтаж байсан чинь Энхбаяр намайг сэрээгээд босоорой Тэгшээ Гантулгыг хутгалчихлаа гэхээр нь би боссон. Тэгээд Насанбат, Энхбаяр хоёр Тэгшээгээс хутгыг булааж авсан. Гантулгыг харсан чинь цээж хэвлий хоёрын дунд хэсэг орчим газар хутгалуулсан байсан. Би архи уучихаад унтсан болохоор юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй..." гэх мэдүүлэг / хх-34х/,

 

Гэрч Г.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2017 оны 01 дүгээр 21-ний орой Гантулгын гэрт очсон...бид нар бүгдээрээ архи хувааж ууж дууссан. Тухайн үед хэн, хэн рүүгээ гэдэг нь тодорхойгүй агсагнасан хүмүүс л байсан. Тэгээд нэг харсан чинь Тэгшээ хутга барьчихсан байхаар нь би хутгыг булааж авчихаад...хутгыг шургуулганд буцааж хийсэн. Тэгтэл Тэгшээ хэзээ юм мэдэхгүй дахиад нөгөө хутгаа авчихсан байхаар нь Энхбаяр бид хоёр Тэгшээг шалан дээр унагаж байгаад гарт нь байсан хутгыг булааж авсан...хутгыг гаргаж шидсэн. Тэгээд Гантулга нь ширээн дээр байсан шилэн стаканыг аваад Тэгшээ рүү шидсэн чинь Тэгшээгийн толгойн ар талын дагз руу оноод цус гарсан. Тэгсэн чинь Тэгшээ хэсэг орон дээр хэвтсэн. Хэвтэж байхдаа Гантулга, Тэгшээ хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгсэн чинь Тэгшээ солгой гараараа өмднийхөө зүүн халааснаас юм гаргаж ирээд Гантулгын цээж рүү нэг удаа хатгасан. Тэгээд Гантулгын цээжнээс цус гараад байхаар нь түргэн дуудсан ..." гэх мэдүүлэг /хх-35-36, 37х/,

 

Гэрч Я.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Унтаж байсан чинь хэрүүл болоод Гантулга, Тэгшээ хоёр маргалдсан. Гантулга стакан Тэгшээ рүү шидээд толгойг нь хагалсан. Тэгээд маргалдаад салахгүй байхаар нь болиулаад байж байтал дахиад хоёр талаас босч ирэхээр л салгахад Гантулгын баруун талын цээж орчмоос нь цус гарч байсан. Тэгээд Тэгшээ рүү харсан чинь гарт нь хутга байсан. Тэгээд би Тэгшээгийн гар луу цохиод хутгыг нь булааж аваад гаргаж шидсэн ..." гэх мэдүүлэг /хх-38х/,

 

Гэрч Ш.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Л.Гантулга нь ирэхдээ биеийн байдал хүндэвтэр ирсэн. Хэвлийдээ хутгалуулсан шархтай байсан..." гэх мэдүүлэг /хх-40х/,

 

Г.Тэгшээгийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бид нар архи уусан. Гантулга над руу дайраад миний нүүр лүү гараараа 4-5 удаа цохисон. Тэгсэнээ дахиад миний толгойн ар дагз руу шилэн аягаар цохисон. Тэгэхэд нь миний толгой хагараад цус гарахлаар нь би цусаа алчуураар тогтоож байгаад орон дээр хэвтсэн. Тэгээд хэвтэж байсан чинь Гантулга дахиад босож ирээд чи муу босоод ир чамайг гүйцээнээ гээд босох гэхэд нь Насанбат, Энхбаяр хоёр Гантулгыг дарж хэвтүүлсэн...Гантулгыг буцаад босоод ирэхлээр нь би гал зуухны шар өнгөтэй шүүгээний шургуулгыг нээж харахад бор иштэй жижиг хутга байхаар нь аваад Гантулгын цээж рүү 1 удаа хутгалсан..." гэх мэдүүлэг /хх-70-71, 72-73, 74, 75х/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-3-5, 6-9х/,

Хохирогч Л.Гантулгын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14, 15-16 х/,

Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гар схем зураг /хх-17-20х/,

Яллагдагч Г.Тэгшээгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-23х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-24, 25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2012 тоот дүгнэлтэд:

“1. Л.Гантулгын биед хэвлийн хөндийд нэвтэрч, элэгний 4-р сегментийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь  насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-48х/.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1399 тоот шинжээчийн дүгнэлтэд:

         “1.Шинжилгээнд ирүүлсэн Л.Гантулгын цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна.

 2. Юүдэнтэй цайвар шаргал өнгийн куртик, хар саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн футболка, саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн хос оймс, шаргал өнгийн даавууны хэсэг дээр цус илэрсэн …” гэжээ /хх-65х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1401 тоот дүгнэлтэд:

 “1. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн өнгийн дэрний уут, цайвар ногоон эрээн өнгийн дэвсгэр даавуун дээр цус илэрсэн.

 2. Цайвар ногоон эрээн өнгийн дэвсгэр даавуун дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна.

 3. Бор эрээн өнгийн дэрний уутан дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна” гэжээ /хх-69х/,

 

 Хохирогч Л.Гантулгын гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-141-142х/,

 

 Оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-102, 107х, тогтоолын хуулбарууд /хх-110-123х/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Тэгшээ нь 2017 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж 6006 тоотод хохирогч Л.Гантулгатай хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа Л.Гантулгын хэвлий тус газар нэг удаа хутгалж, бие махбодид хэвлийн хөндийд нэвтэрч, элэгний 4-р сегментийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тэгшээгийн өгсөн: “ … Тэгээд миний толгой хагарсан учир алчуураар цусаа арчаад хэвтэж байхдаа Гантулгатай хэрүүл хийсэн. Гантулга босоод ирэхээр нь би ч боссон. Тухайн үед Гантулгыг над руу дахиад дайрахгүй байх гэж бодож байхад дахиад дайраад хүрээд ирэхээр нь хутгаар хатгасан. Тэгээд Гантулга цээжээ бариад хэвтсэн …” гэх мэдүүлэг,

 хохирогч Л.Гантулгын өгсөн: "... хэдэн цагт гэртээ ирснээ мэдэхгүй байна. Манайд ирэхэд Тэгшээ гэх залуу байсан. Намайг чи гэртээ орхиод явлаа гээд надад гомдоллоод байсан. Яагаад тэгж гомдоллоод байсныг би мэдэхгүй. Бид нар архи уусан. Тэгээд архи ууж байхад чи хаяж энэ тэр гээд уурлаад байхаар нь би чи яагаад уурлаад солиороод байгаа юм бэ гээд би уурлаад би хаагуур явах нь чамд ямар хамаатай юм бэ гээд уурлаад тэгээд хоёр талаас уурлаад босоод ирсэн. Тэгээд босоод ирэхэд л Тэгшээ намайг хутгалсан би хутгалчихлаа гээд доошоо эвхрээд суусан. Тэгээд би юу болсныг санахгүй байна. Тэгшээг уурлаад байхаар нь зөрүүлээд уурлаж байснаа л санаж байна ... гомдолтой байна ..." гэх мэдүүлэг,

гэрч Ю.Цолмонбаатарын өгсөн: "... Тэгшээ Гантулгыг хутгалсан талаараа намайг дээрэлхээд байхаар нь нэг хатгасан гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг,

гэрч Я.Чулуунбаатарын өгсөн: "... гэрт нь очиход Тэгшээгийн баруун гар нь цус болчихсон байсан ... Тэгшээ нь би Гантулгыг намайг дээрэлхээд толгой руу 2-3 удаа цохихоор нь би хутгалсан гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг,

гэрч Б.Ганзоригийн өгсөн: “...би Гантулгын гэрт ор засаад унтаж байсан чинь Энхбаяр намайг сэрээгээд босоорой Тэгшээ Гантулгыг хутгалчихлаа гэхээр нь би боссон. Тэгээд Насанбат, Энхбаяр хоёр Тэгшээгээс хутгыг булааж авсан. Гантулгыг харсан чинь цээж хэвлий хоёрын дунд хэсэг орчим газар хутгалуулсан байсан. Би архи уучихаад унтсан болохоор юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй..." гэх мэдүүлэг,

гэрч Г.Насанбатын өгсөн: "... 2017 оны 01 дүгээр 21-ний орой Гантулгын гэрт очсон...бид нар бүгдээрээ архи хувааж ууж дууссан. Тухайн үед хэн, хэн рүүгээ гэдэг нь тодорхойгүй агсагнасан хүмүүс л байсан. Тэгээд нэг харсан чинь Тэгшээ хутга барьчихсан байхаар нь би хутгыг булааж авчихаад...хутгыг шургуулганд буцааж хийсэн. Тэгтэл Тэгшээ хэзээ юм мэдэхгүй дахиад нөгөө хутгаа авчихсан байхаар нь Энхбаяр бид хоёр Тэгшээг шалан дээр унагаж байгаад гарт нь байсан хутгыг булааж авсан...хутгыг гаргаж шидсэн. Тэгээд Гантулга нь ширээн дээр байсан шилэн стаканыг аваад Тэгшээ рүү шидсэн чинь Тэгшээгийн толгойн ар талын дагз руу оноод цус гарсан. Тэгсэн чинь Тэгшээ хэсэг орон дээр хэвтсэн. Хэвтэж байхдаа Гантулга, Тэгшээ хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгсэн чинь Тэгшээ солгой гараараа өмднийхөө зүүн халааснаас юм гаргаж ирээд Гантулгын цээж рүү нэг удаа хатгасан. Тэгээд Гантулгын цээжнээс цус гараад байхаар нь түргэн дуудсан ..." гэх мэдүүлэг,

гэрч Я.Энхбаярын өгсөн: "...Унтаж байсан чинь хэрүүл болоод Гантулга, Тэгшээ хоёр маргалдсан. Гантулга стакан Тэгшээ рүү шидээд толгойг нь хагалсан. Тэгээд маргалдаад салахгүй байхаар нь болиулаад байж байтал дахиад хоёр талаас босч ирэхээр л салгахад Гантулгын баруун талын цээж орчмоос нь цус гарч байсан. Тэгээд Тэгшээ рүү харсан чинь гарт нь хутга байсан. Тэгээд би Тэгшээгийн гар луу цохиод хутгыг нь булааж аваад гаргаж шидсэн ..." гэх мэдүүлэг,

гэрч Ш.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Л.Гантулга нь ирэхдээ биеийн байдал хүндэвтэр ирсэн. Хэвлийдээ хутгалуулсан шархтай байсан..." гэх мэдүүлэг,

Г.Тэгшээгийн яллагдагчаар өгсөн: "...би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бид нар архи уусан. Гантулга над руу дайраад миний нүүр лүү гараараа 4-5 удаа цохисон. Тэгсэнээ дахиад миний толгойн ар дагз руу шилэн аягаар цохисон. Тэгэхэд нь миний толгой хагараад цус гарахлаар нь би цусаа алчуураар тогтоож байгаад орон дээр хэвтсэн. Тэгээд хэвтэж байсан чинь Гантулга дахиад босож ирээд чи муу босоод ир чамайг гүйцээнээ гээд босох гэхэд нь Насанбат, Энхбаяр хоёр Гантулгыг дарж хэвтүүлсэн...Гантулгыг буцаад босоод ирэхлээр нь би гал зуухны шар өнгөтэй шүүгээний шургуулгыг нээж харахад бор иштэй жижиг хутга байхаар нь аваад Гантулгын цээж рүү 1 удаа хутгалсан..." гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5, 6-9х/, Хохирогч Л.Гантулгын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14, 15-16х/, Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гар схем зураг /хх-17-20х/, Яллагдагч Г.Тэгшээгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-21-23х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-24, 25х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2012 тоот дүгнэлт /хх-48х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1399 тоот шинжээчийн дүгнэлт /хх-65х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1401 тоот дүгнэлт /хх-69х/,        Хохирогч Л.Гантулгын гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-141-142х/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-102, 107х, тогтоолын хуулбарууд /хх-110-123х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Тэгшээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

        

Шүүгдэгч Г.Тэгшээд ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч Л.Гантулга нь гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

 

Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар Г.Тэгшээгийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан. Энэ хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 26-нд дуусахаар байна.

  

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт нь хууль хэрэгжсэн өдрөөс буюу 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Иймд Г.Тэгшээгийн тэнсэн суллагдсан хугацаа нь өршөөлд хамрагдсан байх ба харин ялтай байдал нь өршөөлд хамрагдаагүй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Тэгшээ нь 97 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болно.