Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

-улсын яллагч Л.Солонго,

-шүүгдэгч Э.Л, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч  Э.Лд холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Л нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян-Уул” амралтын газрын хашааны гадна 16 настай Н.Мөөдөөс хэрэлдсэн гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь алгадах, зүүн гуянд нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь халдан зодож, уруулын дотор салстанд язарсан шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Л нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

            Шүүгдэгч Э.Л нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Э.Л нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян-Уул” амралтын газрын хашааны гадна 16 настай Н.Мөөдөөс хэрэлдсэн гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь алгадах, зүүн гуянд нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь халдан зодож, уруулын дотор салстанд язарсан шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

-Насанд хүрээгүй хохирогч Н.Мөгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нөгсөн мэдүүлэг  /хх-ийн 15-16 тал/,

-Гэрч Ц.Оөгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Л.Дмэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

-Шүүгдэгч Э.Лын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ндахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Э.Ууганбатын мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

-Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №8761 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-57 тал/,

-Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №1397 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 тал/,

-Шүүгдэгч Э.Лын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 69 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Л нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 71 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 71 тал/-ийг хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 222 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 80-81 тал/ 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Э.Л нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Лд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.

Шүүгдэгч Э.Лын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Баярбилэг нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Баярбилэгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ньзүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Шүүгдэгч Э.Л нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян-Уул” амралтын газрын хашааны гадна 16 настай Н.Мөөдөөс хэрэлдсэн гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь алгадах, зүүн гуянд нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь халдан зодож, уруулын дотор салстанд язарсан шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

               Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ннь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримтаар хохиролд нийт 290.000 төгрөгийг нэхэмжилсэн ба түүний шүүгдэгч Э.Л нь 3.650.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

        Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нарантуулд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх хариуг ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Л бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.   Шүүгдэгч  Э.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Лыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Лд оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

  4.Шүүгдэгч  Э.Лд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   5. Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Э.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын

яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА