Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

-улсын яллагчаар Э.Уянга,

-шүүгдэгч А.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  А.Ад холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут-Хуримт 2 дугаар багийн нутагт байх Ч.Бгэрт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Бүл ялих зүйлээс шалтаглан маргалдаж түүний толгойн тус газарт пивор сандлаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.А нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут-Хуримт 2 дугаар багийн нутагт байх Ч.Бгэрт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Бүл ялих зүйлээс шалтаглан маргалдаж түүний толгойн тус газарт пивор сандлаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

-Хохирогч Ч.Б“...Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут-Хуримт 02 дугаар баг Залуус хороолол 1-5 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Тухайн 2024 оны 10 сарын 06-ны өдөр би Баясаа гэх ахындаа яваад орсон юм. Тэгтэл эхнэр нь “Баясаа ах нь гадуур явнаа чи гадаа байгаа туламлачихсан ямааг шараад хийгээд өгөөч" гэж гуйсан юм. Тэгээд би тухайн ямааг хийх гэтэл газны хошуу байхгүй байсан. Тэгээд эгчид газны хошуу байхгүй талаар хэлтэл “Баадай гэх хүний гэрт байгаа байхаа” гэж хэлсэн. Тэгээд би тухайн Баадай гэх хүний гэрт яваад ортол тухайн гэрт Баадай, Алтангэрэл, миний биед халддаг А.А нар 1 савтай пиво уугаад сууцгааж байсан. Тэгээд би газны хошууг асуутал “Баясаа ах өөрөө аваад явсан байхаа манай гэрт байхгүй" гэж Баадай хэлсэн. Тэгээд би буцаад гарах гэтэл Баадай надад хандан “Чи жаахан байж байхгүй юу” гэж хэлсэн. Би Баадайд хандан “Боодог хийж байна аа түрүүн чулууг нь гал дээр хийчихсэн байгаа” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн гэр лүүгээ харьж газны хошуугаа аваад буцаж ирээд Баясаа ахын боодогийг нь хийж өгчхөөд, тэр боодогноос жаахан юм аваад Баясаа гэх айлаас гараад Баадайгийн гэр лүү эргээд очсон юм. Баадайгийн гэр лүү ороод нөгөө боодогоо зүсээд өгтөл А.А нь надад хандан “Ийм туранхай ямаа юмуу” гэх мэтээр үг хаяаад байсан. Тэгснээ надад хандан “Би хүүхэдтэй чинь найз, чамд амьдрал зааж өгнөө, гуйлгачин түйлэгчин” гэх мэтээр үг хэлээр доромжлоод байсан. Би удалгүй гарч бие засчхаад буцаад ороод ирсэн чинь Баадайтай жаахан сөргөлдмөөр болчихсон барьцалдаад хоёр биенийгээ жаахан түлхэлцээд зогсож байсан. Тэгээд би гаднаас орж ирээд “Болиоч ээ” гээд голоор нь ороод салгах гэтэл духан дундуур нэг юм тас хийгээд л явчихсан. Би орны хөл дээр унаад доош хартал духнаас цус дуслаад гоожоод байсан. Би доошоо хараад цусаа гоожуулаад суутал араас юмаар цохиод байгаа бололтой 4-5 удаа цохиод байсан. Би юугаар цохичхов гээд хартал суудаг хуванцар саваар цохисон болуу гэлтэй тэр хавиар сандлын хагархайнууд байсан. Үүний дараагаар удалгүй Би хотод байгаа хүүхэд рүүгээ залгаж “Аав нь энд хүнд зодуулчихлаа, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд тухайн гэрт байж байхад намайг А.А нь “Чи тархиа хаглуулчхаад арчаагүй цагдаа дуудлаа, юм үзээгүй писда, чамд би амьдрал зааж өгч байгаа чинь энэ, чиний 2 цагдаа чинь ирж байгаа чинь хаана байгаа юм, би харьж унтлаа нойр хугаслаад хаячихлаа” гэх мэтээр доромжилж доромжилж байгаад гэрээс гараад мотоциклоо унаад яваад өгсөн. Үүний дараагаар манай сумын хоёр цагдаа ирж эмнэлэг рүү намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 тал/,

-Гэрч Ч.Б“...Би Төв аймгийн Дэлгэрхаан суманд эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг, намайг Баадай буюу Баатархүү гэдэг. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А.А, Алтангэрэл нар нь манай гэрт 2 савтай пиво уугаад байж байхад Б нь манай гэрт орж ирээд газны хошуу асууж орж ирсэн. Тэгээд орой нь ахиж манай гэрт Б нь орж ирсэн. Тухайн шөнө А.А, Алтангэрэл бид 3 манай гэрт 2 савтай пиво уусан. Би тэд нартай пиво уухаас өмнө өөр газар пиво уусан байсан болохоор нэлээн муудчихсан байсан. Тэгээд бид нар манай гэрт сууцгааж байгаад би хэсэг тасарсан уу унтсан уу мэдэхгүй орон дээр унтчихсан. Намайг унтсаны дараагаар Б орж ирсэн бололтой байсан. Тэгээд нэг мэдхэд хүмүүс муудалцаад ноцолдоод байгаа бололтой чимээ сонсогдсон. Намайг манай эхнэр Ундармаа дуудаад "Энэ хоёр муудалцаад байна" гэж хэлээд би сэрээд хартал Б, А.А 2 муудалцаад А.А Бнүүр хэсэг рүү нь хуванцар сандал шидсэн байсан, Бдух хэсгээс цус ихээр гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/,

-Гэрч Г.У“...Би Төв аймгийн Дэлгэрхаан суманд нөхөр 2 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Тухайн 2024 оны 11 сарын 06-ны орой А.А гэх хүн манай гэрт хамгийн түрүүнд орж ирсэн ба удалгүй Алтангэрэл гэх хүн манай гэрт орж ирсэн. Тэгээд манай гэрт Алтангэрэл, А.А манай нөхөр Баатархүү нар нь 2 савтай пиво уугаад сууцгааж байсан. Тэд нарыг пиво уугаад сууцгааж байтал гаднаас Б нь орж ирсэн. Тэд нар пивоо ууцгааж байгаад Б нь А.Атай муудалцаад Б нь А.Ад хандан “Шорон орон”-той холбоотой янз янзын юм яриад А.Ад ахархаад өдөөд байсан. А.А нь нэлээн тэвчээд суугаад л байгаад байсан. Тэгээд сүүлдээ болохгүй тэр хоёр барилцаж аваад А.А нь Бдух хэсэгт нь манай гэрт байсан, хуванцар ногоон өнгийн сандлаар цохисон. Тэр хоёр маргалдахаас өмнө манай нөхөр унтаж байсан. Тэгээд тэр хоёр маргалдаж эхлэх үед би нөхрийгөө сэрээгээд "Энэ хоёр муудалцаад байна" гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг манай нөхөр Алтай нар нь салгаад А.А хэсэг манай гэрт сууж байгаад гараад явсан. Тэгээд манай гэрт Б нь үлдсэн бөгөөд би Бцусыг нь Алтангэрэлтэй цэвэрлэлцэж өгсөн. Үүний дараа манай нөхөр Баатархүү нь бас согтчихоод намайг хөөгөөд байсан юм. Тэгээд би гэрийн гадаа гарч хэсэг гэрт байсан хүмүүсийг гархийг нь хүлээж, чимээ сонсож байгаад явахгүй байгаад байхаар нь хадмынхаа гэр лүү яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,

-Гэрч Б.А“...Би Төв аймгийн Дэлгэрхаан суманд 2 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Тухайн 2024 оны 11 сарын 06-ний өдөр Баясаа гэх хүний гэрт би орж боодог идсэн юм. Намайг ороход Б ямааны боодог хийгээд байж байсан. Тэгээд Баясаа ахын гэрт би боодог идчихээд, боодогноос нь жаахан юм аваад хүүхдүүддээ аваачиж өгчхөөд гэртээ байж байсан. Тэгээд би Б99911870 дугаарын утас руу залгаж “Хаана байгаа юм” гэж асуутал “Баадайгийнд байна яваад ир” гэж хэлсэн. Би удалгүй мотоциклтой яваад очтол Баадайгийн гэрт А.А, Б, Баадай нар нь байсан ба 2 савтай пиво ууж байсан, нэг савтай пивийг нь уугаад дуусгачихсан хоосон сав нь байж байсан. Тэгээд би тухайн гэрт байх хооронд нөгөө 2 савтай пивийг бид нар ууж дуусгасан. Тэдний гэрт байж байтал Б, А.А нар нь муудалцаж эхэлсэн. Б нь болохоор А.Ад хандан “Би баривчилгаанд явчхаад ирсэн, би атаман” гэх мэтээр А.Ад томроод байсан. А.А нь болохоор Бд хандан “Чи хэзээ ийм болчихсон юм, надаас нэлээн ах хүн та ингэж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр муудалцаж байгаад А.А нь газар сандал тохойлдоод гараараа тулчихсан сууж байгаад, тулж байсан хуванцар сандлаа Бдух хэсэг рүү нь шидчихсэн. Сандал шидсэний дараагаар Бдухнаас цус их хэмжээгээр гарч эхэлсэн, үүний дараа тэр хоёр барьцалдаж авсан. Тэгээд би тэр хоёрыг “больцгоо” гээд салгаад Амаргалыг би “явж амар” гээд явуулаад Б гэрт үлдсэн. Би Бцусыг нь угааж өгсөн ба нэг хүнтэй яриад байгаа бололтой "цагдаа дууд" гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 тал/,

Шүүгдэгч А.Аын сэжигтнээр өгсөн “...Тухайн 2024 оны 11 сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө би Баадай буюу Баатархүү гэх хүний гэрч очоод Баадай ахтай 3 савтай пиво хувааж уугаад сууж байсан. Тэгтэл гаднаас Б нь орж ирээд бид хоёртой хамт сууж суусан. Удалгүй гаднаас Алтангэрэл нь орж ирээд бид 4 хамт пиво ууцгаасан. Тэгээд тэдний гэрт сууж байтал Б нь надад хандан шоронтой холбоотой есөн бусын сонин сонин юм яриад над руу хэгжүүрхээд үг хаяаад байсан. Би тэр шоронтой холбоотой асуудал юм хумыг нь би яаж мэдхэв, тэр хүний ярьж байгаа зүйлүүдийг сайн ойлгохгүй байсан. Би Бд хандаж "дуугуй байгаарай писда минь шоронгийн чинь амьдралыг би яаж мэдэх юм" гэж хэлсэн. Би тэр хүний хэлсэн үгнүүдийг нь сонсоод нэлээн сууж тэвчсэн. тэгээд ерөнхийдөө бид хоёр муудалцаж эхэлсэн. Б нь орон дээр сууж байсан ба би газарт сууж байсан, би тэгээд над руу үг хаяад өдөөд байхаар нь хажууд байсан байсан сандалыг барьж аваад Бдух хэсэгт нь 1 удаа цохисон нь үнэн. Би Быг сандлаар 1 удаа цохисны дараагаар гэрт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Үүний дараа би Бгэрт 30 орчим минут хэсэг сууж байгаад гэрлүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

-Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №631 дугаартай “...Ч.Ббиед духанд шарх, хамар, духанд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн дал, зүүн бугалганд цус хуралт, дух, хамар, баруун, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,

-Шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг уншиж ойлгосон. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут-Хуримт 2 дугаар багийн нутагт байх Ч.Бгэрт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Бүл ялих зүйлээс шалтаглан маргалдаж түүний толгойн тус газарт пивор сандлаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч А.Ад холбогдсон тухайн гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч А.А нь хохирогч Ч.Бг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч А.А нь хохирогч Ч.Б нь пивор сандлаар цохисны улмаас “...Ч.Ббиед духанд шарх, хамар, духанд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн дал, зүүн бугалганд цус хуралт, дух, хамар, баруун, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч А.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Ганбаяр нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Уянга: “Шүүгдэгч С.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг үндэслэж шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээ шүүгдэгч нь сайн дураараа хүлээн зөвшөөрч мөн хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна.” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

              Шүүгдэгч А.Аыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.Аыг гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ч.Б нь пивор сандлаар цохисны улмаас “...Ч.Ббиед духанд шарх, хамар, духанд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн дал, зүүн бугалганд цус хуралт, дух, хамар, баруун, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол учирчээ.

 

Хохирогч Ч.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд эмчилгээний зардалд 524.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүгдэгч А.А нь эмчилгээний зардлын 524.300 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч А.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч А.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг пивор сандалыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч  А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч  А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

4.Шүүгдэгч А.Ад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн дугаартай хэрэгт, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА