Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2019/00068/И |
Дугаар | 142/ШШ2019/00256 |
Огноо | 2019-03-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2019/00256
2019 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 142/ШШ2019/00256 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй
Хариуцагч: холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3 407 645.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Охин овогтой Отгонтуяа нь 2017 оны 05 дугаар сарын 24-нд *******ны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс №******* тоот зээлийн гэрээ байгуулан 6 500 000 /Зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сар /3 жил/-ийн хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 30, 2018 оны 12 дугаар сарын 26 өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн боловч хамтран зээлдэгчийн зүгээс зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Охин овогтой Отгонтуяатай байгуулсан ******* тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, *******гаас зээлийн үндсэн төлбөр 3 175 619.28 төгрөг, зээлийн хүү 232 026.55 төгрөг, нийт 3 407 645.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие ******* нь *******ны нэхэмжлэлтэй уншиж танилцсан болно. Би 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цуг ажилладаг байсан эгч болох *******гийн *******наас авсан цалингийн зээлд батлан даалт хийсэн. Тэр үед Эрдэнэтуяа эгч манай охин Гантуяа Сингапурт ажилладаг одоогоор охин маань ирсэн буцах зардалгүй болсон байгаа чи эгчдээ тус болоод батлан даалт хийж өгөөч гэж гуйсан. Би тухайн үедээ зөвшөөрөөгүй 7 хоносон. Харин дахиад эгчид чинь батлан даалт хийх хүн үгүй байна туслаач гэж гуйгаад байсан учир би батлан даалт хийсэн. Тухайн үед Хаан банкныхаа өрийг дараад үлдэснийг нь охиндоо явуулна гэж байсан. Одоо надаас ******* 3 407 645.60 төгрөгийг нэхэмжилж байгаа ба би талийгаачийн авсан зээлээс нэг ч төгрөг аваагүй ээ. Иймд би энэ мөнгөн дүнг төлж чадахгүй болно гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ны Орхон салбар нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч ******* хамт ажилладаг байсан эгч *******д тус болж гарын үсэг зурсан төдий, мөнгийг аваагүй тул хариуцахгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банкны Орхон салбартай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 6 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй, барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого, гэрийн тавилга эд зүйлс, 32 инчийн телевизор, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна./хх 4-7/
Зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд 6 500 000 төгрөг авсан эсэх талаар зохигчид маргаагүй, харин хамтран үүрэг гүйцэтгэгч ******* уг мөнгийг аваагүй тул хариуцан төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
Зээлдэгч *******гийн ******* тоот дансаар зээлийн төлбөр болох 6 500 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ******* шилжүүлсэн бөгөөд ******* нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь зээлийн дансны хуулга, нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх 14-17, 34/
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч ******* шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ******* зээл төлөх тухай мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч *******д хүргүүлсэн гэх боловч хариуцагчийн сүүлд нөхөн зуруулсан гэсэн тайлбарыг няцааж чадаагүй.
Гэхдээ зээлийн төлбөр төлөх талаар 2018 оны 10 дугаар сард банкны зүгээс шаардаж байсан зээл төлөгдөхгүй байгааг мэдсэн талаар хариуцагч маргаагүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч *******гаас үндсэн зээлийн төлбөрт 3 175 619.28 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 232 026.55 төгрөг, нийт 3 407 645.60 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ны Орхон салбарт олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 69 473 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 69 473 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ны Орхон салбарт олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан ******* *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******гаас үндсэн зээлийн төлбөр 3 175 619.28 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 232 026.55 төгрөг нийт 3 407 645.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69 473 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 69 473 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ны Орхон салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ