| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00584/И |
| Дугаар | 142/ШШ2020/00862 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2020/00862
| 2020 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 142/ШШ2020/00862 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоот хаягт оршин суух, *******, хүний нөөцийн бодлогын газрын дарга ажилтай, ******* овогт *******ын ******* /*******,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг ******* тоот хаягт оршин суух, *******, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга ажилтай, ******* овогт ******* /,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг тоот хаягт оршин суух, *******, хүний нөөцийн бодлогын газрын хүний нөөцийн албаны дарга ажилтай, овогт ,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг тоот хаягт оршин суух, *******, хүний нөөцийн бодлогын газрын дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга ажилтай, овогт ,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг тоот хаягт оршин суух, *******, хүний нөөцийн бодлогын газрын төрөлжсөн архивын дарга ажилтай, овогт нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, тоотод оршин суух, *******, хүний нөөцийн бодлогын газрын мэргэжилтэн ажилтай, овогт -т холбогдох,
Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, Нар туссан цаг, Өнөөгийн Эрдэнэт сонинуудын нүүрэнд уучлалт хүсэж мөн олон нийтийн Youtube сүлжээнд залруулга хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.*******, Н., Б., Б., нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.нь Хүний нөөцийн дарга нарын нэр төрд халдаж, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, Нар туссан цаг сонины 2019 оны 07 сарын 06-ны өдрийн 12 дугаарт Ёс суртахуун гэдэг нь хүнлэг, шударга байдал юм гэсэн гарчигтай нийтлэл гаргасан бөгөөд уг нийтлэлд Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлого одоо бол тодорхойлохын аргагүй будлиантай байна. Хүний нөөцийн дарга нь бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Энэ том үйлдвэрийн олон мянган ажилтан, энэ их капиталыг удирдах хүн бол өндөр ёс зүйтэй, манлайлагч байх ёстой. Гэтэл мэдлэг чадвартай үнэт капиталуудыг хүндэлдэггүй, хүний нөөцийн бодлогыг гардан хийх туршлагагүй, сулхан хүн тавигдсан явдалд харамсаж байна гэж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 09 сарын 22-ны өдөр Орхон аймгийн иргэдтэй уулзахад П.бичиг өгч, мэдээлэл хийсэн. Тэрээр Уурхайчин соёлын ордны их танхимд цугларсан 400 хүний өмнө Хүний нөөцийн дарга нар дээр маш шударга бус, хүний нөөцийн менежмент мэддэггүй, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, хүн капиталын үнэ цэнийг мэддэггүй хүмүүс ажиллаж байна. Ийм учраас хүний нөөцийн удирдлага дээр захиралтай хамтран анхаарал тавьж, чаддаг хүмүүсийг чаддаг ажил дээр нь чаддаггүй хүмүүсийг нь байранд нь тавих цаг болсон гэж мэдэгдсэн бөгөөд энэ уулзалтын дүрс бичлэгийг олон нийтийн мэдээллийн сүлжээ Youtube дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн уулзалт дээр ийн хэлсэн үг гэсэн нэртэйгээр байрлуулсан нь одоогоор 3124 хүний хандалттай байгаа болно. Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн дарга нар гэж тодорхой хэлж байгаа нь Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.*******, түүний орлогч Н. нарыг хэлж байна гэж Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ойлгож хүлээн авсан байна. Энэ асуудлаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.******* Орхон аймгийн Прокурорын газарт гомдол гаргаж, Орхон аймаг дахь Цагдаагийн газар шалгасан байдаг. П.нь Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлагын багт ажилладаг бидний ажил хэргийн алдар хүндэд халдсан байна. Иймд Хүний нөөцийн дарга нар дээр маш шударга бус, хүний нөөцийн менежмент мэддэггүй, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, хүн капиталын үнэ цэнийг мэддэггүй хүмүүс ажиллаж байна гэснийг үнэн зөвийг нотлуулах, хэрэв нотлох баримтаар нотлож чадахгүй бол Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу уг мэдээг тараасан хэлбэр, мэдээллийн хэрэгслээр залруулах үүргийг т даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Нар туссан сонин сэтгүүл дээр 2019 оны 07 дугаар сард Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн дарга нар туршлагагүй, ажлаа мэддэггүй хүн тавигдсан гэсэн мэдээллийг сонин сэтгүүлд гаргаж байсан. 2019 оны 09 дүгээр сард Хүрэлсүх сайд иргэд, олон нийттэй уулзахад 400 гаран хүн ирсэн. Тэр уулзалт дээр Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн даргаар нар ёс суртахуунгүй, мэдлэггүй, чадваргүй, туршлагагүй хүмүүс тавигдсан гэдэг үгийг уулзалт дээр хэлсэн. Үүний дараа иргэний хэргийн шүүхэд би энэ хүмүүстэй тэмцэж байна гэж хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Энэ үйл явдалтай давхцуулж Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэлийг гаргасан. Ийм мэдээлэл түгэж байх явцад хүний нөөцийн даргаар ажиллаж байгаа хүн туршлагагүй, цэцэрлэгийн багшийг хүний нөөцийн албан тушаал дээр тавих ёсгүй байсан юм. Би байх байсан гэдэг утгатай зүйлийг ярьж Захиргаан хүний нөөцийн газар ажиллаж байгаа хүмүүсийг туршлагагүй, мэдлэггүй гэх мэтээр ярьж явдаг. Тэр асуудлаас болж тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахад асуудал үүссэн. Танд захирагдахгүй гэж албан хаагчид нь эсэргүүцэхээс гадна өөрөө ажлаа хийхээ больсон. Энэ 5 хүний хувьд 5-уулаа т чиг үүрэг өгч ажилладаг. Гэтэл энэ хүмүүс т чиг үүрэг өгч ажиллаж чадахаа байсан. Сүүлдээ өөрийнх нь хаалгыг тогшихоор Цагдаа дууддаг болсон. Энэ байдлаар дарга, ажилтны захирах, захирагдах ёсыг хэрэгжүүлэхээ больсон.. Сүүлдээ ажил, үүргийг амаар өгөхөө болиод цаасан дээр бичиж өгдөг болсон. Бичгээр үүрэг даалгавар өгөхөөр гарын үсэг зурдаггүй. Ажил үүргээ хэрэгжүүлэхээ болиод өөртөө болж байгаа асуудалдаа удирдах албан тушаалтнуудаа буруутгаж туршлагагүй, мэдлэггүй, арын хаалгаар авсан тухай хэлж ярьдаг. Цагдаагийн байгууллагад ******* дарга өргөдлөө гаргасан. Ингээд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж нэр төрд халдаж байгаа үйлдэл мөн байна гэсэн тогтоол гарч Зөрчлийн хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзэж зөрчлийн хэрэг үүсгэж шалгахаар шилжүүлсэн. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж холбогдох гэрч, хохирогчоос мэдүүлэг авч холбогдох материалыг нь судалж явж байх үед Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт орж хүний нэр төрд халдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хэрэг болж өөрчлөлт орсон. Гэвч эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулиар энэ үйлдэл нь хуульд өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн учраас Зөрчлийн тухай хуулиараа шийдэх боломжгүй болж уг хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн агуулга дээр хариуцагч Би үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ болд миний үзэл байдал байсан. Би нэр хүндэд нь халдаагүй гэдэг тайлбарыг удаа дараа гаргасан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь энэ хүний эрхийн асуудал. Гэхдээ үнэн зөв мэдээлэл дээр тулгуурлаж байж үнэхээр , Одонтуяа, нар мэдлэггүй, чадваргүй сул хүмүүс үү гэдэг асуудлыг тодорхой мэдээлэлтэй хэлж ярих ёстой. Гэтэл яг хэнийг нь хэлээд байгаа нь мэдэгдэхгүй. Өөрөө хэн нэгний нэр заагаагүй, зөвхөн удирдлага гэж яриад байгаа боловч Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн дарга нар гэж ярьж байгаа. Тэгэхээр дарга нар гэдэг дээр удирдах 5 ажилтан байдаг гэдгийг өөрөө тодорхойлж хэлж байгаа. Энэ 5 удирдлагынхаа нэрийг нь дурьдаагүй боловч дарга нар гэж яриад мэдлэггүй, чадваргүй хүмүүс гээд тодорхойлж ярьсан. Энэ ярианаас үүдэж эдгээр хүмүүсийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчид туршлагагүй, мэдлэггүй, чадваргүй хүмүүс Захиргаа хүний, нөөцийн даргаар ажилладаг гэж ярьж байгаа. Өөрөө нар туссан сонин болоод Ерөнхий сайдын уулзалт дээр энэ 5 хүнийхээ тухай ярьсан. хүмүүсийн ажилд орох өргөдлийг шийдэж өгдөггүй. Хүмүүст чирэгдэл учруулж байна. Намайг ч ажил төрөл хийлгэхгүй байна гэж ярьдаг. Гэтэл энэ байдлын аль аль нь нотлогдоогүй байхад тухайн хүмүүсийг туршлагагүй, мэдлэггүй, чадваргүй гэж яриад байгаа боловч тухайн нөхцөл дээр энэ 5 удирдлага нь өөрсдийн мэдлэг, чадвар, туршлагаараа томилогдсон. Үүнийг нь үгүйсгэж нэр төрд нь халдаж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхийг нь зөрчиж тухайн иргэний нэр төр, алдар хүнд, ажлын нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхолд үл хүндтгэсэн байдлаар хандаж нэр төрд нь мэдээллийн хэрэгсэл ашиглаж халдсан үйлдэл гаргасан байгаа. Үүгээрээ энэ 5 албан тушаалтны ажлын нэр хүндийг сэргээж өгнө үү гэсэн. Мөн Нар туссан сонин, youtube-д цацсан мэдээллийг залруулах хүсэлтэй байна. Энэ хүн ******* даргыг мэдлэггүй, туршлагагүй хүн гэж бодож байж болно. Гэхдээ үүнийг олон нийтийн хэрэгслээр бүх хүмүүст ******* бол мэдлэггүй, туршлагагүй хүн мэтээр ойлголт төрүүлсэн нь гэрчийн мэдүүлэг дээр харагдаж байгаа. Хүний нөөцийн дарга гэхээр ******* даргыг гэж ойлгоно. Хүний цөөцийн дарга нар гэхээр 5 хүн байгаа. Тэр 5 даргыг гэж ойлгоно гэж гэрч нар мэдүүлсэн байгаа . Эдгээр 5 хүмүүсийг тодорхойлохдоо шинээр томилогдсон дарга нар гэж хэлсэн. Тэгэхээр 2019 оны 05 дугаар сард томилогдож орж ирсэн хүмүүс байгаа. Эдгээр 5 хүмүүсийг тэр албан тушаалд томилогдоход нь дургүйцэж туршлагагүй, мэдлэггүй хүмүүс томилогдож ирж байна гэж бодсон үзэл бодлоо олон нийтийн хэрэгслээр ярьсан. Эдгээр 5 хүмүүсийн талаархи бодит үнэн мэдээллийг яриагүй. Жишээлбэл ******* дарга цэцэрлэгийн багшаар ажлын гараагаа эхэлсэн гэсэн. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцөд олон жил ажилласан. Гадаад, дотоодын Их дээд сургуульд суралцаж төгссөн, мэргэжилтнээр ажиллаж байсан. Эрдэнэт үйлдвэрийн захирал өөрөө *******ыг Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн даргын албан тушаалд томилсон. Үүнийг буруутгаж байгаа үндэслэл нь ийн хувьд ******* дарга чинь туршлагагүй, мэдлэггүй, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан гэсэн. ******* даргын гомдлын дагуу эрэн сурвалжлагдаж байгаа гэж хүн гадаад улсад амьдардаг, Эрдэнэт үйлдвэртэй холбогдож нэг ч удаа ажиллаж байгаагүй. Ийм хүн өнөөдөр *******ын хувийн мэдээллийг цацаж байгаа. Гэтэл энэ мэдээлэл хаана хадгалагдаж байгаа вэ гэхээр т байдаг гэсэн. Энэ мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацаж маш их нэр төрд нь халдаж байгаа. Зөрчлийн хэргийг хааснаас хойш энэ мэдээлэл улам эрч хүчээ авч явж байгаа. Нэр төрд халдаж байгаа асуудлаар яагаад нэхэмжлэл гаргасан бэ гэхээр дуртай хүн нь миний үзэл бодол гээд үнэн бодитоор нотлогдож батлагдаагүй зүйлээр хүний нэр төрд халдаж болохгүй. *******, , , , нар гэж нэр зааж хэлээгүй ч Хүний нөөцийн дарга нар гэхээр энэ 5 хүн багтдаг. Энэ 5 хүний талаар аль нэг албан газраас мэдлэггүй, туршлагагүй, чадваргүй гэсэн тодорхойлолт гарч ирээгүй. Эдгээр албан тушаалтнуудыг ямар нэгэн байдлаар авилга өгч хууль бусаар томилогдсон юм байна гэсэн тушаал, шийдвэр гарч ирээгүй. Тийм байхад олон нийтийн сүлжээ ашиглаж Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн дарга нар ингэж орж ирж байна гэсэн мэдээлэл цацаж үүнээс үүдэж энэ 5 даргыг Эрдэнэт үйлдвэрийн маш олон газраас хүмүүс ирж шалгаж байгаа. Авилгатай тэмцэх газраас ирж шалгасан. Дараа нь цагдаагийн байгууллагаас шалгасан. Мэргэжлийн хяналтын газраас шалгасан. Энэ бүх асуудал юунаас болов гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан ийн ярианаас болсон байдаг. Энэ 5 албан тушаалтны нэр хүндэд халдсан үйлдэл гаргасан учраас нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг зөрчиж хүний нэр төрийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан гэж үзэж байгаа учраас тухайн заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.
Хариуцагч П.шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хүний нөөцийн бодлогыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ажилд өөрийн бүхий л эрдэм мэдлэг, боловсрол, ур чадвараа харамгүй зориулсны зэрэгцээ ажлаа хариуцлагатай гүйцэтгэж, чин үнэнчээр зүтгэж тус байгууллагад 30 жил тасралтгүй өөрийн хувь нэмрийг оруулсаар өдийг хүрлээ. Миний бие хүний нөөцийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтний хувьд салбараа хөгжүүлэхэд өөрийнхөө мэргэжлийн зөвлөгөө, санаа, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд иргэн хүний хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт заасан Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй" гэх үндсэн эрх чөлөөгөө эдэлсэн ба нэхэмжлэгчийн нэр төрд халдаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан шаардлага дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. 1. Миний бие Монгол Улсын Ерөнхий Сайдын Орхон аймагт 2020 оны 09 сарын 22-ний өдөр иргэдтэй хийсэн уулзалт дээр албан ёсоор хэлсэн үгэндээ ёс суртахуунтай удирдлагын чухлыг онцлон тэмдэглэсэн бөгөөд улс оронд болон дэлхий нийтийн удирдлагын менежментэд тулгамдаж буй бодлогын чанартай томоохон асуудлуудыг хөндөж ярьсан ба ерөнхийдөө хүний нөөцийн удирдлагад тулгарч буй асуудлыг дурьдсан болохоос дээр дурдсан нэхэмжлэгч нарын нэрийг цохож нэр төрд нь халдаагүй. Тус уулзалт дээр миний хэлсэн саналыг Ерөнхий сайд ч хүлээн зөвшөөрч, уулзалтад оролцсон 400 гаруй иргэд алга ташин намайг дэмжсэн байгааг харж болно. Энэ нь миний бие хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн дуу хоолой болж байгааг илтгэж байгааг харж болно. 2.Нар туссан цаг сонинд ярилцлага өгөхдөө ч, миний бие тус салбарт олон жил ажилласан, салбартаа мэргэшсэн мэргэжлийн хүний хувьд салбарынхаа хөгжилд тулгамдаж буй бэрхшээлтэй болон шийдвэрлэх шаардлагатай асуудлаар ярилцсан, өөрийн итгэл үнэмшлээ илэрхийлж ярилцлага өгсөн ба би өөрөө тус сонингоос гуйж ярилцлага өгөөгүй харин тус сонины сэтгүүлчид буюу холбогдох ажилтнууд намайг хүний нөөцийн ярилцлага өгөөч гэх удаа дараагийн урилгын дагуу ярилцлага өгсөн болно. Мөн, тус сонины ярилцлагад дээрх этгээдийн нэрийг цохож, нэр төрд халдаагүй. Иймд миний бие, нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Энэ хүмүүсийн гомдож байгааг ойлгож байна. Миний ярьсан зүйл бол манай улсад хамгийн их тулгамдаж байгаа удирдлагын ёс зүйн талаар Ерөнхий сайдад хандаж хэлсэн. Энэ үгийг би өөрийнхөө төлөө хэлээгүй. Хамт олныхоо төлөө хэлсэн. Миний хэлсэн удирдлагын менежментийн асуудлыг ерөөсөө ойлгохгүй байна. Хоёр эмгэний хоорондын хов шиг ойлгож намайг гүтгэж байна. Удирдах албан тушаалтны асуудлыг хөндөж ярьснаар хүмүүст гүтгүүлж байна. Энэ олон ард түмэн чинь удирдлагын асуудлаас болж сайхан амьдарч байгаа юм уу. Өмгөөлөгч хүн энэ бүлэг этгээдүүдийн аманд багтаж өмгөөлнө гэдэг бол өмгөөлөгчийн ёс зүйн асуудал яригдана. Би улс орны чухал асуудал гэж ярьсан. Глобал гэж ярьж байхад тэр дундаас удирдлага гэдэг үгийг аваад тэрийг нь дарга гэж орчуулаад дарга, сайд нарын асуудал болгож ойлгож байгаад их харамсаж байна. Миний хувьд ёс суртахууны талаар ойлголтыг 20 гаран жил ярьсан. Би 2 ч удаа Улсын Их хуралд нэр дэвшсэн. Тэгэхдээ ч би төрийн удирдлагын ёс суртахууны талаар ярьсан. Хэзээ ч энэ үзэл бодлоосоо ухрахгүй. Цаашид ч гэсэн ёс суртахууны асуудлыг ярина. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд арай дэндүү халдаж байна. Би ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. тус байгууллагад ажиллаад 30 жил болж байна. 30 жил ажиллахдаа дарга болно гэж зүтгээгүй, хүний нөөцийн мэргэжилтний ажлаа хийгээд даруухан амьдарч байгаа. Хариуцагчийн зүгээс 2013 оноос хойш хүний нөөцийн хамгийн гол ажлуудыг хариуцаж хийдэг байсан. Хариуцагчийн хувьд ажлаа маш хариуцлагатай хийж байсны үр дүнд өдий хүртэл ажиллаад явж байгаа юм. 2013 онд ******* албаны даргаар томилогдож ирсэн. Албаны даргаар ирснээс хойш хүний нөөцийн шударга бус зүйлүүд бий болж эхэлсэн. 2019 онд ******* Захиргаа удирдлага, хүний нөөцийн даргаар томилогдсон. Энэ үеэс эхэлж ийн ажлыг хийлгэхгүй ажлын байрны дарамт үүсгэж эхэлсэн. Ажлын байрны тодорхойлолтыг нь харсан. Эрдэнэт үйлдвэрт шинээр орох гэж байгаа иргэдийн ажилд орохыг хүссэн анкетыг нь шалгаж, хуульд нийцсэн, туршлагын шаардлага хангасан юм уу гэдгийг шалгаж, дугаар өгч ажилладаг хүн байсан. 2019 оноос ******* дарга орж ирснээр 6 удирдах албаны дарга нарт орон тоо баталж ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг нь хувааж өгсөн. Өргөдөл, гомдол, чөлөө өгөх хуудсыг бичдэг байсан. ажлаа муу хийж байна гэдэг асуудал яригдаж байгаагүй. 2019 онд ******* дарга ирээд ийм асуудал гарч байгаа. ийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг нь , хоёрт шилжүүлж өгсөн байсан. Зарим ажлыг нь хувааж өгсөн. Ганц хоёр ажлыг нь ******* дарга өөрөө авсан байсан. Өргөдөл, гомдол юу ч орж ирдэггүй. Хуулиараа мэргэжилтнийг мэдээллээр хангаж ажлыг нь хийлгэх ёстой. Тэр үүргийг бас биелүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулиараа нас, хүйсээр ялгаварлан гадуурхалтыг хориглодог. Нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж тэтгэвэрт гарах гэж байгаа юм чинь ажилгүй байлгая гэдэг, хэрэгт өгсөн CD дээрх бичлэгээр харагдаж байгаа. дарга 2020 онд ийн ажлыг шалгана гэж орж ирсэн. Ямар ч удирдамжгүй орж ирсэн. Тэр дээр ******* дарга хариу тайлбартай би тэр асуудал дээр ямар ч хамаагүй. , хоёр ийн ажлыг дүгнэдэг юм гэсэн байсан. Гэхдээ нотлох баримтаар , хоёр ******* дарга таны ажлыг шалга гэсэн юм гэж хэлж орж ирсэн байдаг. ******* даргын ажлын байрны тодорхойлолттой танилцсан. Мөн хариу тайлбартай танилцсан. Илт худал тайлбар гаргасан байна гэж бодсон. Худал тайлбар гаргасан гэдэг нь ажлын байрны тодорхойлолтоор харагдаж байсан. Би тэй ойр ажиллаж үзэж байгаагүй. надад хамаагүй. , хоёр ойр ажиллаж, ажлыг нь дүгнээд явдаг гэж бичсэн байсан. Хүний нөөцийн дарга хүн тэгж болох уу. Би өөрийнх нь ажлын байрны тодорхойлолттой танилцсан. Захиргаан, хүний нөөцийн удирдлагын хэлтсийн даргын доор хэн хэн харьяллагдах вэ гэхээр нэгт орлогч дарга, албаны дарга, мэргэжилтнүүд байна. Тэгэхээр т шууд даалгавар өгөх эрхтэй хүн байгаа. Шинээр ажлын байрны тодорхойлолт баталж байгуулахдаа ийн ажлын байрны тодорхойлолтыг яагаад орхигдуулчихсан юм бэ. Хуучнаараа хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр явж байгаа. Одоо бол ямар ч ажил хийхгүй байгаа. Ажлын байрны тодорхойлолт дээр заагдсан ажлыг нь бусад хүмүүст хуваагаад өгчихсөн юм чинь ямар ажил хийж гүйцэтгэх юм бэ? Зөрчлийн тухай хуулиар бол хариуцлага хүлээнэ. Ажлын байрны тодорхойлолт хүчинтэй хэвээр. Хуучнаараа явж байгаа. Өөрсдийнх нь санаагаар бол ажилгүй байлгаад байвал сэтгэл санаагаар унаад явчих байх гэж бодсон юм шиг байгаа юм. Өрөөнд нь хүн орохоор ийн өрөөнд орлоо гэж сахилгын шийтгэл авч байсан. Үндсэн хуульд зааснаар хүн хөдөлмөрийн аятай, таатай нөхцөлөөр хангуулах эрхтэй. Ажилгүй суулгана гэдэг бол хүний эрхийг зөрчсөн хэлбэр. Манай Монгол Улс хүний эрхийн түгээмэл тунхаглалын пактад 1974 онд элсэн орсон. Иргэний болон Улс төрийн олон улсын пактад 1974 онд нэгдэж орсон. Үүгээр бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ажлын байрны дарамтын конвенцид ажлын байрны дарамт гэж юуг хэлэх вэ гэхээр бэлгийн болон сэтгэлийн дарамтыг хэлнэ гэж байгаа. Ажлыг нь үндэслэлгүйгээр шүүмжлэх, ялгаварлан гадуурхах, урамшуулалт, олон нийтийн арга хэмжээнд оролцуулахгүй байх, ганцаардуулах нь ажлын байрны дарамтад орно гэж байгаа. Ажлын байрны тодорхойлолтоор хатр системийг хариуцдаг байсан, гэтэл тэр ажил үүргийг нь , , Болор-Эрдэнэ, нарт хуваагаад өгчихсөн байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2016 оноос сэтгэл санаатай дарамтанд оруулж, ганцаардуулах, ажилгүй байлгах, хавчих арга хэмжээ явагдаж эрх нь зөрчигдөж байгаа учраас ажлын байрны дарамтыг зогсоож өгөөч гэсэн сөрөг нэхэмжлэлийг *******т холбогдуулж гаргасан гэв.
Хариуцагч П.нь нэхэмжлэгч О.*******т холбогдуулан гаргасан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.миний бие ******* хүний нөөцийн хэлтэст анх 1989 онд ажилд орсон ба тус үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ажилд өөрийн бүхий л эрдэм мэдлэг, боловсрол, ур чадвараа харамгүй зориулсны зэрэгцээ ажлаа хариуцлагатай гүйцэтгэж, чин үнэнчээр зүтгэж тус байгууллагад 30 жил тасралтгүй өөрийн хувь нэмрийг оруулсаар өдийг хүрлээ. Гэтэл ******* овогтой ******* нь манай байгууллагын захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргаар 2019 онд томилогдсон үеэсээ албан тушаалын байдлаа ашиглан өөрийн ойр дотны найз, хамтран зүтгэгчийн хамт олуулаа бүлэг болж миний эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж, намайг нийгмийн байдал, нас, үзэл бодлоор гадуурхсан ажлын байрны дарамтыг надад 1 жилийн хугацаанд үзүүллээ. Ингэснээрээ миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь бүдүүлгээр зөрчлөө. Монгол Улсын нэгдэн орсон Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг бууруулах конвенцед Ажлын байрны хүчирхийлэл, дарамт гэдэг нь ажиллах орчинд илрэх бие махбодийн, сэтгэлзүйн, бэлгийн болон эдийн засгийн хохирол учруулах зорилготой, сөрөг үр дагаварт хүргэх, нэг тохиолдох эсвэл давтагдахаас үл хамааран хүлээн зөвшөөрч болохгүй, зохисгүй зан үйл, үйлдлийг хэлнэ гэж заасан байдаг. О.******* нь дээр дурдсан сэтгэлзүйн сөрөг үр дагаварт хүргэх дарамтыг надад дараах байдлаар учруулж байна. Үүнд ажлыг үндэслэлгүйгээр шүүмжлэх, тэгш үл хамруулах, ялгаварлан гадуурхах, ганцаардуулах, бүлгэрхэх, гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд нь шилжүүлэх, тухайн ажлыг хийхэд шаардлагатай мэдээлэл өгөхгүй байх, хэл амаар доромжлох, нүд үзүүрлэх, удаа дараа дайрсан гомдоосон үг хэлэх, эрхэлсэн албан тушаал, боловсрол, нас, нам, нийгмийн гарал байдал, биеийн гадаад байдал, эрүүл мэнд зэргээр ялгаварлан гадуурхах, албан тушаалд дэвших, ажлын байр баталгаатай байх эрхийг зөрчих мөн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэснийг зөрчиж байгаа.
Ялгаварлан гадуурхсан байдал: Томилогдсон цагаасаа эхлэн намайг өөрийнх нь найз нөхөд биш, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын боловсон хүчний хэлтэст 30 гаруй жил ажиллаж ирсэн арвин туршлагатай, мэдээлэлтэй байдалд минь атаархан, түүнчлэн Ерөнхий сайдын Орхон аймагт иргэдтэй хийсэн уулзалт дээр миний бие өөрийн үзэл бодлоо илэрхийлж ёс зүйн асуудлыг хөндөн ярьсны төлөө, Бүгд Найрамдах Намын гишүүний байдлаар ялгаварлан гадуурхаж ирсэн болно. Энэ нь дараах байдлаар илэрнэ. Тухайлбал, манай байгууллагын хэн нь ч надтай харьцахаа больсон, Facebook цахим хуудсан дээрээ миний Ерөнхий сайдад хандаж хэлсэн үгийг минь share, Like дарсан ажилтнууд болон миний өрөөнд орж ирсэн нарын ажилтнуудад ямар нэгэн хэлбэрээр дарамт үзүүлсэн. Мөн намайг ямар нэг хэлтсийн арга хэмжээнд оруулахгүй болсон. Ингэснээрээ намайг ганцаардуулж сэтгэлийн хүнд байдалд оруулахыг зорьж түүндээ хүрэх бүх арга хэмжээг авсан. Намайг 60 хүрсэн байдлаар минь ялгаж энэ муу өргөдлөө өгөхгүй хаачдаг юм бэ? гэсэн байдлаар харилцаж насны байдлаар ялгаварласан.
Ажлын байрны дарамт үзүүлсэн байдал: Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан бүх ажил, даалгавар, эрх үүрэг, хуваарийг надад огт мэдэгдэлгүйгээр О.******* томилогдсоноосоо хойш өөрөө шилжүүлэн авч ирсэн албан тушаалтнуудад хувааж өгсөн, тэдгээрт зориулж тэргүүлэхийн орон тоо баталсан, зэрэг дэв нэмсэн, ашиг сонирхол бүхий 3 иргэнд ажлын байр шинээр бий болгож өгсөн, ажлын байрны тодорхойлолт болгон хувааж бичээд баталж мөрдүүлсэн. Ингээд өнгөрсөн 1 жилийн хугацаанд надад нэг ч ажил өгөөгүй, ажил хуваарилаагүй, ажилгүй суулгаж өрөөндөө зүгээр суудаг хэнд ч хэрэггүй өрөөндөө хоригдсон хүн болгож хувиргасан. Энэ үйлдлээрээ намайг ажлаас халагдах өргөдөл өгүүлэх зорилго тавьсан боловч би хэзээ ч ингэж хүний эрх зөрчиж ажлын байрны дарамтанд орсныхоо төлөө өргөдлөө өгөхгүй билээ. Миний бие 30 жил энэ үйлдвэрийн хөгжилд мэдлэг чадвар, авъяас билгээ харамгүй зориулж ажилласан хүний хувьд ажилдаа ирэх дуртай, ажлаа хийх дуртай. Гэтэл миний ажлыг хийлгүүлэхгүй бусад мэргэжилтнүүдэд хувааж өгч намайг албаар ажилгүй мэт байлгах, бусдад муухай харагдуулах энэ үйлдэл нь надад асар их сэтгэлийн дарамт учруулж байна. О.******* нь дээрх байдлаар надад Үндсэн хуулипн 16 дугаар зүйлийн 4-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, 10-т заасан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно, 16-д заасан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэх эрхүүдийг бүдүүлгээр зөрчсөн байгаа тул эдгээр үйдлийг албан тушаалаа далимдууулан хийсэн, гаргасан гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.******* сөрөг нэхэмлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1-рт Д.ийн нийгмийн байдал, үзэл бодол, насаар ялгаварлан гадуурхсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Бүгд найрамдах намын гишүүн байдлаар ялгаварлан гадуурхсан, надтай харьцахаа больсон, арвин туршлагатай, мэдээлэлтэй байдалд минь атаархсан гэж дурджээ. Ажилтан Д.нь аль намын гишүүн эсэх талаар би мэдэхгүй бөгөөд энэ талаарх мэдээлэл нь ******* хүний хүний нөөцийн бодлогын газарт хийж гүйцэтгэх ажил үүрэгт огт хамааралгүй болно. Ажилтан Д.нь 2019.09.22-ны өдөр Ерөнхий сайд С.Хүрэлсүх иргэдтэй Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Уурхайчин соёлын ордонд уулзсан уулзалтад: Ёс суртахуунгүй удирдлагын асуудлыг шийдэх тооцох асуудал таны өмнө нэг том тулгамдсан асуудал гэж хувьдаа үзэж байна гээд ... Хүний нөөцийн бодлогын дарга нар дээр маш шударга бус, хүний нөөцийн менежментийг мэддэггүй, хүний үнэ цэнэ, хүн капиталийн үнэ цэнийг мэддэггүй ийм удирдлага ... хүний нөөцөд ажиллаж байна ёс суртахуунгүй, шударга бус, хүний нөөцийн менежментийг мэддэггүй ...чаддаггүй улсыг байранд нь тавих болсон гэж Хүний нөөцийн бодлогын даргаар ажиллаж байгаа миний ажлын нэр хүндэд халдсан үйлдлийг гаргасан ба энэ үйл явдлын дараа 2019.10.02-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЁС суртахуунгүй удирдлагын тухай үзэл бодлоо илэрхийлж, өргөх бичиг барьсан тухайгаа болон бид ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ гэсний дагуу намайг хариуцагчаар татсан" тухай нэхэмжлэл гаргасан. Мөн Нар туссан цаг сонины 2019.07.06-ны өдрийн дугаарт миний талаар буюу ажлын нэр хүндэд халдсан мэдээллийг сонинд нийтлүүлснийг үзээд Орхон аймгийн Цагдаагийн газарт Зөрчлийн хэрэг үүсгэн гомдол гаргасныг 2020.03.06-ны өдөр хууль өөрчлөгдсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын даргын албан тушаалд миний бие томилогдсоноос хойш ажилтан тэй нэг удаа ч биечлэн уулзаж, үүрэг даалгавар өгч байгаагүй бөгөөд түүнд биечлэн уулзаж ажлын үүрэг даалгавар өгөх албан тушаалтан Хүний нөөцийн албаны дарга Б. ,ажлын үр дүнг нь ******* Хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н. улирал бүрээр үнэлж дүгнэдэг болно. П.нь манай үйлдвэрт олон жил ажилласан бөгөөд ажлын байранд заагдсан ажил үүргийг гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан. Намайг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын даргын албан тушаалд томилогдох ёсгүй хүн гэж холбогдох байгуулага, албан тушаалтан нарт гомдлоо удаа дараа гаргаж, шалгуулж байгааг мэдэж байгаа боловч гомдол гаргах эрхийг нь хязгаарлах нэг ч үйлдлийг миний зүгээс гаргаж байгаагүй, энэ талаар түүнтэй уулзаж ярилцаж байгаагүй болно. Тухайн албан тушаалд томилогдохоос өмнө бид олон жил нэг хэлтэст хамт ажилласан ба ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг тус тусдаа гүйцэтгэж ирсэн ажилтнууд. Энэхүү албан тушаалд томилогдсоныг П.буруу гэж үзэж, туршлагагүй, чадваргүй, мэдлэггүй, цэцэрлэгийн багш хүн гэх зэргээр хувь хүнийхээ хувьд үздэг гэх бөгөөд үүнийгээ үзэл бодол гэх нэрийн дор иргэд олон нийтэд түгээн хэлж, олон нийтийн дунд намайг мэддэггүй, туршлагагүй, чадваргүй, ёс суртахуунгүй хүн гэх ойлголтыг түгээж ойлгуулж байгаа төдийгүй уг албан тушаалд хууль бусаар томилогджээ гэх ойлголтыг олон нийтийн дунд хүргэж, миний нэр хүнд ялангуяа ажлын нэр хүндэд халдсан үйлдлийг удаа дараа гаргасан ба үүнийгээ үргэлжлүүлэн Цагдаагийн байгууллага, шүүхэд шалгуулахаар гомдол өгч, надтай тэмцэж байгаа хэлбэр гэж хэлэх болж, Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад болон олон түмний дунд ярьж хэлж явах болсон. П.нь ажлын байрны дарамт үзүүлсэн гэж нэхэмжлэлийн 2 дахь шаардлага гаргаж, энэ талаарх үндэслэлээ ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг өөр этгээдэд хуваан өгсөн, ажил үүрэг өгөөгүй, хуваарилаагүй гэж буруутгажээ. П.нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээт ажилтан бөгөөд хийж гүйцэтгэх ёстой ажил үүргээс ямар ажил үүргийг бусдад шилжүүлсэн болох, шилжүүлсэн нь хууль зөрчсөн эсэх гомдлыг хуулийн хугацаанд холбогдох байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлэх боломжтой. Энэ асуудлыг хариуцах, шийдвэрлэх чиг үүрэг надад байхгүй болно. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад П.нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэхгүй байгаа талаар дурдаж /өрөөндөө зүгээр суудаг хэнд ч хэрэггүй өрөөндөө хоригдсон хүн, ажлаа хийхгүй байгаа/ талаарх үйлдэлдээ намайг буруутган бичиж байгаа нь харамсалтай бөгөөд миний төлөө ажил үүрэг гүйцэтгэж байгаа мэт тайлбарлан Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын эрх ашгийг хохироож байгаа нь хариуцлагагүй үйлдэл байна. Ажилтан ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.*******, Н. Б., Б., нар нь т холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх Нар туссан цаг, Өнөөгийн Эрдэнэт сонинуудын нүүрэнд уучлалт хүсэж мөн олон нийтийн мэдээллийн Youtube сүлжээнд залруулга хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,
хариуцагч П.нь нэхэмжлэгч О.*******т холбогдуулан нийгмийн байдал, үзэл бодол, насаар нь ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн, Үндсэн хуулийн 16-р зүйлээр олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ.
1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хүний нөөцийн дарга нарын нэр төрд халдаж, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, Нар туссан цаг сонины 2019 оны 07 сарын 06-ны өдрийн 12 дугаарт Ёс суртахуун гэдэг нь хүнлэг, шударга байдал юм гэсэн гарчигтай нийтлэл гаргасан бөгөөд уг нийтлэлд Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлого тодорхойлохын аргагүй будилаантай байна. Хүний нөөцийн дарга нь бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой...өндөр ёс зүйтэй, манлайлагч байх ёстой. Гэтэл мэдлэг чадвартай үнэт капиталуудыг хүндэлдэггүй, хүний нөөцийн бодлогыг гардан хийх туршлагагүй сулхан хүн тавигдсан явдалд харамсаж байна гэж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн. Мөн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 09 сарын 22-ны өдөр Орхон аймгийн иргэдтэй уулзахад 400-аад хүний өмнө П.нь хүний нөөцийн дарга нар дээр маш шударга бус, хүний нөөцийн менежмент мэддэггүй, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, хүн капиталын үнэ цэнийг мэддэггүй хүмүүс ажиллаж байна гэх мэдээллийг хийж, түүний үг хэлж байгаа бичлэг Youtube дээр байршсан байгаа нь хүний нөөцийн дарга нар, Захиргаа хүний нөөцийн удирдлагын багт ажилладаг бидний ажил хэргийн нэр хүндэд халдсан байх тул дээрх мэдээллийн үнэн зөвийг нотлуулах, хэрэв нотолж чадахгүй бол Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар уг мэдээг тараасан хэлбэр, мэдээллийн хэрэгслээр залруулах үүргийг даалгуулах нэхэмжлэл гаргасан... гэсэн.
Хариуцагч П.нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...иргэн хүний хувьд Монгол улсын Үндсэн хуульд заасан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөгөө эдэлсэн ба нэхэмжлэгчийн нэр төрд халдаагүй, ... Ерөнхий сайдын иргэдтэй хийсэн уулзалт дээр албан ёсоор хэлсэн үгэндээ ёс суртахуунтай удирдлагын чухлыг онцлон тэмдэглэсэн бөгөөд улс оронд болон дэлхий нийтийн удирдлагын менежментэд тулгамдаж буй бодлогын чанартай томоохон асуудлуудыг хөндөж ярьсан ба ерөнхийдөө хүний нөөцийн удирдлагад тулгарч буй асуудлыг дурьдсан болохоос дээр дурдсан нэхэмжлэгч нарын нэрийг цохож нэр төрд нь халдаагүй. ...Нар туссан цаг сонинд ярилцлага өгөхдөө ч, миний бие тус салбарт олон жил ажилласан, салбартаа мэргэшсэн мэргэжлийн хүний хувьд салбарынхаа хөгжилд тулгамдаж буй бэрхшээлтэй болон шийдвэрлэх шаардлагатай асуудлаар ярилцсан, өөрийн итгэл үнэмшлээ илэрхийлж ярилцлага өгсөн... гэсэн.
Хариуцагч *******, хүний нөөцийн бодлогын газрын мэргэжилтэн ажилтай П.нь Нар туссан цаг сонины 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №12/242 дугаарт Ёс суртахуун гэдэг нь хүнлэг, шудрага байдал юм гэх гарчигтай ярилцлага өгч нийтүүлсэн ба уг ярилцлагад ...Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлого тодорхойлохын аргагүй будилаантай байна. Хүний нөөцийн дарга нь бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой...өндөр ёс зүйтэй, манлайлагч байх ёстой. Гэтэл мэдлэг чадвартай үнэт капиталуудыг хүндэлдэггүй, хүний нөөцийн бодлогыг гардан хийх туршлагагүй сулхан хүн тавигдсан явдалд харамсаж байна гэж ярилцлага өгсөн, мөн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 09 сарын 22-ны өдөр Орхон аймгийн иргэдтэй уулзахад П.нь хүний нөөцийн дарга нар дээр маш шударга бус, хүний нөөцийн менежмент мэддэггүй, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, хүн капиталын үнэ цэнийг мэддэггүй хүмүүс ажиллаж байна гэх үгийг хэлж байгаа бичлэг Youtube сүлжээнд байршсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан.
Хариуцагч П.нь Монгол улсын Үндсэн хуульд заасан ...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу Нар туссан цаг сонинд болон Монгол улсын Ерөнхий сайдын иргэдтэй хийсэн уулзалт дээр үзэл бодлоо илэрхийлж ярилцлага өгч, үг хэлсэн байх ба түүний өгсөн мэдээлэл, ярилцлагаас үзэхэд нэхэмжлэгч нарын нэрийг тодорхой зааж мэдээлэл хийгээгүй, уг мэдээллийн улмаас нэхэмжлэгч нарын ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч П.нь Өнөөгийн эрдэнэт сонинд ярилцлага өгсөн болох нь тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч П.сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч О.******* нь намайг нийгмийн байдал, үзэл бодол, насаар нь ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан бүх ажил, даалгавар, эрх үүрэг, хуваарийг надад огт мэдэгдэлгүйгээр өөрөө болон өөр хүмүүст хувааж өгсөн, Үндсэн хуульд заасан эрхүүдийг зөрчсөн үйлдэл гаргасан... гэж тодорхойлсон.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч ийн ажлын байрны тодорхойлолтод заасан зарим ажил үүргийг нэхэмжлэгч О.*******, Н., Б. нарт давхар хариуцуулж өгсөн болох нь тогтоогдож байх боловч өөрийн ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн харилцаан дахь эрх зөрчигдсөн асуудлаар эрх бүхий албан тушаалтан, байгуулагад П.нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч О.*******ын хариуцагч ийг нийгмийн байдал, үзэл бодол, насаар нь ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн, Үндсэн хуулийн 16-р зүйлээр олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******, Н. Б., Б., нарын хариуцагч т холбогдуулан гаргасан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх Нар туссан цаг, Өнөөгийн Эрдэнэт сонинуудын нүүрэнд уучлалт хүсэж мөн олон нийтийн мэдээллийн Youtube сүлжээнд залруулга хийлгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т заасныг баримтлан хариуцагч ийн нэхэмжлэгч О.*******т холбогдуулан гаргасан нийгмийн байдал, үзэл бодол, насаар нь ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн, Үндсэн хуулийн 16-р зүйлээр олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ХИШИГДАВАА
О.ОДОНЧИМЭГ