Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/15

 

*******,******* нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч А.Ганбат,

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Халзан,

Шүүгдэгч *******,*******,

Нарийн бичгийн дарга У.Золчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоолтой *******,******* нарт холбогдох 1902007290317 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Их өлзийт овгийн Наваандондовын Туяабаатар, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 32Е-61 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ЕЦ86111278,

Боржигон овогт Ганганнавчийн Дарханбаяр, 1998 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сити дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан гэх, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо, Дунд тасган 8-80 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: СФ98080911,

Шүүгдэгч *******,******* нар нь Яллагдагч *******,******* нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Түшээ гүн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2-р жагсаалтанд багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,2 граммын жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр 31-14 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины ачааны тээшинд цүнхэн дотор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Их Өлзийт овогт Наваандондовын Туяабаатар, Боржигон овогт Ганганнавчийн Дарханбаяр нарыг бүлэглэн хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис/ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их Өлзийт овогт Наваандондовын Туяабаатарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

            - Боржигон овогт Ганганнавчийн Дарханбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч*******т оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

            Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, ял эдлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус тооцож,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Энхбаясгалангийн эзэмшлийн 31-14 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 11.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож,

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 61 гэж дугаарласан ургамлын үр мэт зүйл, 62 гэж дугаарласан тамхи ороодог цааснууд, 63 гэж дугаа рласан 1ш гаанс, 64 гэж дугаарласан хөх өнгийн цүнх, цүнхний ёроолд цэвэр жин 0,2 грамм нунтаг ургамал зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч А.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч *******ыг ЭХТАнгийн 20.7.1 дахь зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Төв аймаг дахь ЭХАШШүүх 2019.12.17-ны өдөр хуралдаад *******ыг МУЭХ-ийн тусгай ангийн 20.7.1 зүйл хэсэгт заагдсан "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хуртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан № 2019\ШЦТ\385 тоот шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч МУЭХХШТХуулийн 38.1 дахь зүйлд заасныг удирдлага болгон өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу доорхи үндэслэлээр "Давж заалдах шатны шүүхэд" гомдол гаргаж байна. Үүнд:

1. Миний үйлчлүүлэгч "Наваандовдон овогтой Хуягбаатар нь хэдийгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болон түүний түүхий эд болох өвстэй холбоотой хэрэгт холбогдсон боловч хөнгөрүүлэн авч үзэх шалтгаанууд байна" гэж үзэж байна.

Учир нь: Наваандовдон овогтой Хуягбаатар нь уг гэмт хэрэгт холбогдсон боловч үйлдсэн гэмт хэрэгтэй дүгнэлт хийж чин санаанаасаа гэмшиж байгаа цаашид амьдралдаа бодит зорилго тавин амьдарч байгаа, найз нөхөддөө мансууруулах төрлийн өвстэй холбоотой гэмт хэргийн хор аюулын талаар байнга тайлбарлан сануулж, өөрийн нэр бүхий пээсбүүк хуудсандаа "Хар тамхины төрлийн бодисын хор аюулын талаар тайлбарлаж залуусыг сэрэмжилүүлсэн" 30 минутын нэвтрүүлэг хийж олон нийтэд толилуулан 50000 орчим хүнд хүртээл болсон зэргээс харахад ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байдал харагдаж байна.

2. Наваандовдон овогтой Туяабаатар нь уг гэмт хэрэгт холбогдохдоо 0-9 насны 2 хүүхэдтэй байсан тул үр хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой үндэслэл харагдаж байна.

3. Миний үйлчилүүлэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийг харахад "Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц"-д заагдсан тэр онц аюултай мансууруулах бодис биш зөвхөн өвсны асуудал байсныг дурьдах нь зүйтэй.

4. Наваандовдон овогтой Туяабаатарын холбогдсон дээрхи төрлийн гэмт хэргийн ялын бодлогын талаар 1971 оны Олон улсын гэрээнд "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц"-д “Энэхүү конвенцийн зорилго нь олон улсын хэмжээний асуудал болж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой олон төрлийн асуудлыг үр өгөөжтэйгөөр шийдвэрлэх, талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино. Талууд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ өөрийн дотоодын хууль тогтоомжийн тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хуулийн болон захиргааны шаардлагатай арга хэмжээ авна.

3-р зүйл:

Гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлага

1. Тал бүр санаатайгаар үйлдсэн дээрхи үйлдлийг дотоодынхоо хуулийн дагуу эрүүгийн гэмт хэрэг гэж тогтоож арга хэмжээ авна.

1961 оны конвенц, нэмэлт өөрчлөлт оруулсан уг конвенц болон 1971 оны конвенцын заалтыг зөрчиж аливаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх, гаргаж авах, бэлдэх, санал болгох, худалдахаар санал болгох, түгээх, худалдах, ямар ч нөхцөлөөр хамаагүй хүргэх, зуучлах, илгээх, дамжуулан өнгөрүүлж илгээх, тээвэрлэх, экспортлох, импортлох

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсгүүд болох ухамсар, санаа зорилгыг хэргийн бодит байдлаас тогтоож болно.

"Талууд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт холбогдсон этгээдийг яллах болон шийтгэхийн оронд шийтгэл болон ялд нэмэлт болгож эмчлэх, хүмүүжүүлэх, эмнэлгийн дapaax эмчилгээ хийх, нөхөн сэргээх, эсхүл нийгмийн амьдралд эргэн оруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр зааж болно." гэж тодорхой заажээ.

Энэхүү дээрхи Олон улсын гэрээ конвенцэд заасны дагуу *******ын нийгэмшүүлэх байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл онолын хувьд харагдаж байна.

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээс харахад Наваандовдон овогтой Туяабаатарын ар гэр, хувийн зан байдлыг харгалзан 1 жил 6 сарын нээлттэй хорих ангид эдлэх ялыг тэнсэн харгалзах ялаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Халзан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Наваандоржийн Туяабаатарт 1 жил 6 сарын хорих ял, Ганганнавчийн Туяабаатарт 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр тус шүүхээс шийдвэрлэсэн. Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд өөрсдийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа ухамсарлан ойлгож гэмшиж байгаа. Иймд МУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д заасны дагуу *******, Г.Дарханбаатар нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Дарханбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “2019 оны 12 сарын 17-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

  1. Шүүхээс оногдуулсан хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний

хөлний 2 түнх хөгжилгүй удаан нэг газраа сууж болдоггүй байнгын хөдөлгөөн шаарддаг. Эмчийн хяналтанд багадаа байдаг байсан. Мөн цус харваж байсан үүнээс болж судас хагардаг болсон хүйтэн газар судас хагардаг өвчтэй.

2. Сити их сургуулийн хувцас дизайнерийн 4 дүгээр курс буюу төгсөх ангид сурдаг цаашид сургуулиа төгсөж мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхолтой байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох биеэр оролцох хүсэлтэй байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх хурлын явцад*******, ******* миний бие гэм буруугаа ухамсарлан ойлгож гэмшиж байсан юм.

******* миний бие 2016 оноос хойш архи тамхи үл хэрэглэн, ёог бясалгал хийн, кикбокс, паркоурын спортоор хичээллэж байгаа бөгөөд өөрийн олон нийтийн сувгуудаар мөн лекц тавьж залууст зөв үлгэр дуурайлал үзүүлэн, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж байдаг билээ.

2019 оны 12-р сард хийсэн, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодисоос урьдчилан сэргийлэх, залууст зориулсан видео агуулга цацагдсан нь одоогийн байдлаар өөрийн фээсбүүк хуудаст 60.600 залууст хүрч 50.000 үзэлт авсан үзүүлэлттэй байна. Энэ видео дээр хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодисийн хор уршгийг хууль эрх зүйн талаас, эрүүл мэндийн талаас, сүнслэг талаас нь тус тус тайлбарлан мэдээллэсэн байдаг. Цаашид ч нийгэмд тулгамдсан энэ асуудлын талаар мэдээлэл олгох урьдчилан сэргийлэх видео агуулгыг хийх төлөвлөгөөтэй байна.

******* миний бие 2009 онд Э.Мандухайтай нэг гэрт орон, 2011 онд ууган хүү Т.Ирмүүн мэндэлсэн билээ. 2013 онд бид салсан боловч өөрсдийн алдаа дутагдлыг засч 2018 онд эргэн нийлж, 2019 оны 08 сарын 28-нд хүү Хансуу минь төрсөн юм. Эхнэр Э.Мандухай нь нялх бие тэй байгаа бөгөөд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эрхэм үүргийг гүйцэтгэдэг тул албан ажил эрхэлдэггүй билээ. Би өөрөө “Аравт” продакшинд продьюсер “Говийн ухамсарт хөгжил” ТББ-д менежерийн ажлыг тус тус эрхлэн түрээсээ төлж гэр бүлээ тэжээдэг юм. Э.Мандухай бид 2 2020 оны зун хурим хийн албан ёсоор гэр бүл болохоор төлөвлөсөн байгаа.

Хорих ял эдэлснээр нялх балчир хүүхэдтэй дөнгөж бэхжиж эхэлж буй гэр бүлийн маань санхүүгийн цор ганц эх үүсвэр үгүй болон оршин тогтноход тун хүндрэлтэй болох юм. Мөн цагдан хоригдох үеэс эхлэн баруун гарын бугуйны үе дээр үл мэдэх хавдар үүсэн аажмаар томорч байгаа тул оройтоогүй дээр нь эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагад үзүүлж оношлуулан, хяналтанд орж эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна.

Хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодисоос урьдчилан сэргийлэх нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааг мөн түүний цар хүрээг дээрх гэр бүлийн болон эрүүл мэндийн шалтгаануудтай хамт хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн шүүгдэгч нарын хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гаргасан байна. Анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны  өдрийн 2019/ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /*******/-ийн өмгөөлөгч А.Ганбат гаргасан саналдаа: Зүйлчлэлийн хувьд маргахгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч маш их гэмшиж байгаа. ******* нь гэмт хэрэгт холбогдох үедээ бага насны 2 хүүхэдтэй байсан. Хар тамхины төрлийн бодисын хор аюулын талаар нэвтрүүлэг хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан. Үүнийг нь нь олон тооны хүмүүс үзсэн байна. Мөн Венийн конвенцид ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүнийг ял шийтгэхээс илүү нийгэмшүүлэх талаас нь арга хэмжээ авахаар заасан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд *******ын хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Халзан гаргасан саналдаа:*******ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч ирсэн. Сити дээд сургуулийн 4-р курст сурдаг зэргийг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Г.Дарханбаяр/-ийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа гаргасан саналдаа:******* нь 1 удаагийн тохиолдлоор хэрэгт холбогдсон. Эрүүл мэндийн хувьд түнхний төрөлхийн хөгжил байхгүй. Удаан хугацаагаар зогсч чаддаггүй. Хоолойны ангинатай. Энэ талаарх нотлох баримтыг хорихын эмчээс авсан. Хорих ял эдлээд явахад эрүүл, мэндийн хувьд муудах боломжтой. Цаашид сурч боловсрох, эрүүл мэндээ сайжруулах нөхцөл боломжийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Нийгэмд тулгарч буй хар тамхитай холбоотой асуудлыг өөрийн ойлголтоор 30 минутын бичлэг хийж нийгмийн сүлжээнд оруулсан. Хоригдох хугацаанд баруун гар дээр үл мэдэгдэх хавдар гарсан. Үүнийг үзүүлэх хүсэлтэй байна. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. Хийсэн хэрэгтээ*******ын аав болон өөрийн эхнэрээсээ уучлал гуйж гэмшиж байна. Тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч******* гаргасан тайлбартаа: Сургуулиа төгсөж, нийгэмдээ орох хүсэлтэй байна. Эрүүл мэндийн хувьд түнхний мултралтай. Цаашид эмчлүүлэх бодолтой байна. Буруу хэрэг хийснээ ойлгож, үнэхээр их харамсаж байна. Хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн 1902007290317 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Түшээ гүн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2-р жагсаалтанд багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,2 граммын жинтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр 31-14 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины ачааны тээшинд цүнхэн дотор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 2 тал\,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08 тал/,
  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-14 тал/,
  • Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 15-16, 17-18 тал/,
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 26 тал/,
  • Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4940 дугаартай /хх-ийн 32-35 тал/,
  • Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4942, 4943 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 43-44, 39-40 тал/,
  • Шүүх сэтгэц эмгэг судлалын №1065, 1075 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52, 55-56 тал/,
  • 31-14 УБЗ улсын дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 60 тал/,
  • Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 69-72 тал/,
  • Шүүгдэгч *******ын урьд нь ял шийтгүүлж байсан гэх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 97-102 тал\,
  • Шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 93 тал/,
  • Гэрч Б.Энхбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг \хх-ийн 27 тал\,
  • Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 99-100 тал/

Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг/ хх- ийн 103-104 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Эрүүгийн 1902007290317 дугаартай *******,******* нарт холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь хууль ёсны ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч *******,******* нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат, Д.Халзан, нар “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан Тоёота Приус-30 маркийн 3114 УБЗ улсын дугаартай автомашины үнэлгээг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Э.Доржбатын 2019 оны 10 сарын 23-ны өдөр үйлдсэн “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу “Дамно” ХХК нь 12.500.000 төгрөгөөр тогтоожээ /хх-н 60х/. Шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахдаа 11.000.000 төгрөгөөр тооцон хувь тэнцүүлэн гаргуулсан нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтыг зөвтгөн өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Энхбаясгалангийн эзэмшлийн 31-14 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 11 000 000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн 5 500 000 таван сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Энхбаясгалангийн эзэмшлийн 31-14 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 12 500 000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн 6 250 000 /зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч *******,*******, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат, Д.Халзан нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт 2019 оны 12 сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 58 /тавин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулж тооцсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

 

                   ШҮҮГЧИД                                                   Т.ЭНХМАА

 

 

                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ