Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Б.Батхишиг,

шүүгдэгч А.Еркиндик /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аралханы Еркиндикт холбогдох 201724000057 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн Хүрээ хотхон 204-104 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, ял шийтгэлгүй, Аралхан овогтой Еркиндик  /РД: УШ92022716/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Еркиндик нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны хойноосоо урагш чиглэлтэй замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /2.9 промилли/ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин Мерседес Бенз маркийн 75-96 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 8.4-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчин Ниссан санни маркийн 60-49 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Х.Ганболдын биемахбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан мөн Ниссан санни маркийн 60-49 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл шууд зардлын дүн 3.000.000 төгрөгний нийт 4.005.400 хохирол учруулсан мөн хохирогч Х.Ганболдын Ниссан санни маркийн 60-49 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргүүлсний улмаас Л.Пүрэвцэрэнгийн Ниссан Тийда маркийн 19-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тээврийн хэрэгслийн эвдрэл шууд зардлын дүн 2.050.000 төгрөгний нийт 2.237.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Еркиндик мэдүүлэхдээ: “Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би 5 хоногийн амралтай байсан учир ажилгүй байсан. Найз Төрхүү маань намайг дуудахаар түүнд дээр очоод хамт архи уусан. Би Төрхүү дээр очихдоо машинтайгаа явж байсан учир машинаа бариулахаар өөрийн дүү Батболдыгоо дуудсан. Батболд маань ирэхээр нь гараад машинаа халаагаад юм ярьж сууж байхдаа би өөрөө машинаа бариад явсан. 22 цагийн орчимд Гэсэр сүм рүү уруудах зам хальтаргаатай байсан учир осол гаргасан. Би өөрийн гэм буруутай үйлдэлээ ойлгож байгаа. Би уг нь машинаа бариулах гэж дүүгээ дуудсан байсан боловч машинаа халааж байх үед жолооныхаа ард сууж байснаа тэр чигтээ машинаа бариад явсан” гэв.

 

               Хохирогч Х.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цаг 30 минутын орчим гэртээ харих зорилгоор Гэсэр сүмийн уулзвараар дээш өгсөөд явж байсан хүүе хаая гэхийн завдалгүй өөдөөс машин ирж миний машины урд талаар мөргөн түс тас болоод л явсан тэгээд юу болсон талаар мэдэхгүй нэг мэдсэн бөөн утаа униар болоод явсан, тэгээд хаалгаа онгойлгоход хойд талын машины жолооч бололтой нэг залуу ирээд яасан ах'зүгээр үү гэж хэлэхээр нь ахынх нь цээж гар өвдөөд байна гэж хэлээд машинаас гараад зам дээр хэвтэх гэсэн чинь та түр байж байгаарай гэж хэлээд миний машины жолоочийн суудлын хивсийг авч толгой дээр дэрлүүлээд хэвтүүлсэн миний баруун гар өвдөж амьсгаа авч чадахгүй болсон байсан. Хоёр цагдаа ирээд та битгий босоорой түргэн дуудчихсан байгаа удахгүй ирнэ гэж хэлж байсан ... Машиныхаа үнэлгээг хийлгүүлмээр байна. Машинтай болмоор байна. Бие сэтгэл эрүүл мэндээрээ хохирсонд одоогоор гомдолтой байна. Одоогоор хохиролын хэмжээг нарийн гаргах боломж байхгүй байна. Эмчилгээний зардал гэж Еркиндик 390.000 төгрөг өгсөн. Хохиролоо барагдуулчих юм бол гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-121х/,

              

               Хохирогч Л.Пүрэвцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчим хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талаас гар өргөсөн нэг эмэгтэй охиныг аваад 3-4 дүгээр хороололд буулгах зорилгоор гэсэр сүмийн уулзвараар дээш өгсөөд хойшоо чиглэлд явж байсан миний машины урд талд Ниссан санни маркийн машин явж байсан тэгсэн гэнэт өөдөөс гэрэл гарахаар нь юу болж байна гэж бодон хурдаа хасаж зогсох үйлдэл хийх үед урд талд явж байсан Ниссан санни урсгал сөрж орж ирсэн машин мөргөхөд Саннигийн урд талд ертөнцийн зүгээр зүүн тийш харж хойд талаараа миний машины урд хэсгийг хүчтэй цохиж мөргөлдөн машинд эвдрэл учруулсан. Тэгээд осол болонгуут машинд хамт явж байсан охин буугаад явсан. Тэгэнгүүт би өөрийнхөө утаснаас 102-руу залгаж зам тээврийн осол гарлаа гэж дуудлага өгөөд байршилаа зааж хэлж өгсөн. Тэгээд миний урд талын Саннитай мөргөлдсөн машин замаас гараад 4-н дугуй нь дээш хараад онхолдсон байсан. Энэ машины арын цонхоор нэг хар хувцастай залуу мөлхөөд гарч ирж байсан. Тэгэнгүүт нь уг машинаас гарч ирсэн залууд хандаж чи машин барьж явсан юм уу би чамайг харсан шүү гээд худпаа хэлэхэд нөгөө залуу чи намайг гүжирдээд байна би машин барьж яваагүй харин чамайг ингэж хэлэх юм бол өөрөөр ярьна шүү чацаг минь гэж хэлэхээр буцаад Саннигийн машины жолооч руль дээрээ сууж байхаар нь очоод ах яаж байна гэхэд ёоёо гэж ёоолж байсан ... биедээ ямар нэг гэмтэл аваагүй учир шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй ... Одоо Еркиндикэд миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-118-119х/,

              

               Гэрч Б.Төрхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 17-18 цагийн орчим Арвай ресторан руу найз Еркиндикийг дуудаж уулзаад эхлээд нэг шил 0.75 литерийн ЕВОК нэртэй архи аваад уусан. Дараа нь 0.5 литрийн Соёрхол архи аваад талыг нь уугаад байж байхад дүү Батболд ирсэн. Тэгээд бид гурав ресторанаас гараад би Батболдод чи машин бариад явна шүү гэж хэлтэл Батболд за гэж хэлж байсан. Тэгээд Еркиндик дүүг суулгаагүй өөрөө жолоон дээрээ суусан байсан. Тэгээд би Еркиндикийн хажуу суудал дээр суусан. Батболд миний хойд талд сууж байсан тэгээд удаагүй хөдлөөд хотын төв рүү орно гээд гандангийн хойд талаар гараад гандангийн зүүн талаар доош гэсэр сүмийн уулзвар луу жаахан хурдтай уруудаж байхад нь гэнэт урагш харсан машин гололчихсон эсрэг урсгалд явж байх шиг байсан тэгсэн өөдөөс машин гарч ирээд хажуу тийш л дарах шиг болоод явсан ингээд нөгөө машинтай мөргөлдөж миний ухаан балартаад нэг мэдсэн Батболд намайг цонхоор татаж гаргасан ... Биед учирсан гэмтлүүд одоо бүрэн эдгэрсэн байгаа учир шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй байна ... Еркиндикээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-124 х/,

              

               Гэрч С.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 29-ний орой байсан намайг гэртээ байж байхад 20 цагийн орчим Төрхүү ах миний утас руу залгахаар нь авсан чинь чи хорооллын Ачлал их дэлгүүрийн замын эсрэг талд байрлах Арвай ресторанд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төрхүү ахаас яасан юм гэж асуухад чи зүгээр хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Арвай ресторанд ирэхэд уг ресторан дотор Еркиндик ах, Төрхүү ах хоёр сууж байсан. Энэ хоёрын ширээн дээр 0.5 граммийн Соёрхол архины шил байсан. Тэгээд ирсэн хойноо надаар Еркиндик ахын унаж явсан машиныг бариулах гэж дуудсан юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд намайг очсоноос хойш 30-40 минутын дараа ресторанаас гарсан. Тэгээд гараад Еркиндик ах халааснаасаа машиныхаа түлхүүрийг гаргаад ирэхээр нь би баръя түлхүүрээ өгчих гэж хэлсэн намайг түлхсэнээ ахын дүү би зүгээр машины ард талд суу гэхээр нь би жолоочийн эсрэг талын хойд талын суудал дээр суусан. Төрхүү ах урд талд жолоочийн эсрэг талын суудал дээр суусан. Тэгээд машинаа жаахан халааж байгаад Төрхүү ах за Батболдоо чи барь гэж хэлсэн Еркиндик ах зүгээр зүгээр би өөрөө баръя гээд хөдөлсөн. Тэгээд хөдлөөд Гандангийн хойд талаар гараад зүүн талаар нь дөнгөж уруудаж байх үед эхнэрийн утаснаас мессеж ирээд би утасруугаа хараад хариу мессеж бичиж байсан тэгсэн машин дайвалзах шиг болохоор нь юу болж байгаа юм бол гэж харахад машины бөгс ертөнцийн зүгээр зүүн тийш шарваад буцаж баруун тийш шарваад машин хөндлөн болж би урд талын сандлын тулж тэврээд зуурхад эсрэг урсгалд ирж байсан машинтай мөргөлдсөн тэгээд нэг мэдсэн би машины таазан дээр хэвтэж байсан ... Ямар нэг гэмтэл байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-125 х/,

               "Ухаа Шүрт Консалтинг" ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан /хх-80, 130х/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлтэд:

               “1. Х.Ганболдын биед зүүн уушгины бүрэн авчилт, цээжний хөндийд шингэн хуралдалт /10 мл/, баруун сарвууны 4-р хурууны 3-р шүвнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

               4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” гэжээ /хх-86х/,

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 670 тоот шинжээчийн дүгнэлтэд:

               “1. Шинжилгээнд ирүүлсэн “Еркиндик” гэж хаягласан цусанд 2.9 промилли спиртийн агууламж илрэв.

               2. Цусанд илэрсэн 2.9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-91х, А.Еркиндикын согтуурлын зэргийг тогтоосон /

 

               Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 05 өдрийн 01 дугаартай дүгнэлтэд:

               “1. М.Бенз ML 420 маркийн 75-96 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Аралханы Еркиндик нь Монгол Улсын ЗХД-ийн 8.4 Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно мөн дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

               2. Н.Санни маркийн 60-49 УНМ улсын дугаартай автомашины жолооч Халзанбандийн Ганболд нь Монгол Улсын ЗХД-ийн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

               3. Н.Тида маркийн 19-97 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Лэгцэгбалжирын Пүрэвцэрэн нь Монгол Улсын ЗХД-ийн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-93х/,

 

         Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19 өдрийн 1228 дугаартай дүгнэлт /хх-145х, А.Еркиндик цусны бүлэг /,

         Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03 өдрийн 1303 дугаартай дүгнэлт /хх-153х, урд салхины шилнээс дээж авсан цусны бүлэг /,

         Хохирогч Л.Пүрэвцэрэн, Х.Ганболд нарын гомдол саналгүй гэсэн хүсэлтүүд /хх-191, 198х/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /хх- 5-11х/,

 

Эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол, СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-193-194х/,

 

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-196-197х/,

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-173х/, ажил байдлын тодорхойлолт /хх-176-183х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч А.Еркиндик нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны хойноосоо урагш чиглэлтэй замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /2.9 промилли/ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин Мерседес Бенз маркийн 75-96 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 8.4-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчин Ниссан санни маркийн 60-49 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Х.Ганболдын биемахбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан мөн Ниссан санни маркийн 60-49 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл шууд зардлын дүн 3.000.000 төгрөгний нийт 4.005.400 хохирол учруулсан мөн хохирогч Х.Ганболдын Ниссан санни маркийн 60-49 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргүүлсний улмаас Л.Пүрэвцэрэнгийн Ниссан Тийда маркийн 19-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тээврийн хэрэгслийн эвдрэл шууд зардлын дүн 2.050.000 төгрөгний нийт 2.237.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Еркиндикийн өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би 5 хоногийн амралтай байсан учир ажилгүй байсан. Найз Төрхүү маань намайг дуудахаар түүнд дээр очоод хамт архи уусан. Би Төрхүү дээр очихдоо машинтайгаа явж байсан учир машинаа бариулахаар өөрийн дүү Батболдыгоо дуудсан. Батболд маань ирэхээр нь гараад машинаа халаагаад юм ярьж сууж байхдаа би өөрөө машинаа бариад явсан. 22 цагийн орчимд Гэсэр сүм рүү уруудах зам хальтаргаатай байсан учир осол гаргасан. Би өөрийн гэм буруутай үйлдэлээ ойлгож байгаа. Би уг нь машинаа бариулах гэж дүүгээ дуудсан байсан боловч машинаа халааж байх үед жолооныхаа ард сууж байснаа тэр чигтээ машинаа бариад явсан” гэх мэдүүлэг,

хохирогч Х.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цаг 30 минутын орчим гэртээ харих зорилгоор Гэсэр сүмийн уулзвараар дээш өгсөөд явж байсан хүүе хаая гэхийн завдалгүй өөдөөс машин ирж миний машины урд талаар мөргөн түс тас болоод л явсан тэгээд юу болсон талаар мэдэхгүй нэг мэдсэн бөөн утаа униар болоод явсан, тэгээд хаалгаа онгойлгоход хойд талын машины жолооч бололтой нэг залуу ирээд яасан ах'зүгээр үү гэж хэлэхээр нь ахынх нь цээж гар өвдөөд байна гэж хэлээд машинаас гараад зам дээр хэвтэх гэсэн чинь та түр байж байгаарай гэж хэлээд миний машины жолоочийн суудлын хивсийг авч толгой дээр дэрлүүлээд хэвтүүлсэн миний баруун гар өвдөж амьсгаа авч чадахгүй болсон байсан. Хоёр цагдаа ирээд та битгий босоорой түргэн дуудчихсан байгаа удахгүй ирнэ гэж хэлж байсан ... Машиныхаа үнэлгээг хийлгүүлмээр байна. Машинтай болмоор байна. Бие сэтгэл эрүүл мэндээрээ хохирсонд одоогоор гомдолтой байна. Одоогоор хохиролын хэмжээг нарийн гаргах боломж байхгүй байна. Эмчилгээний зардал гэж Еркиндик 390.000 төгрөг өгсөн. Хохиролоо барагдуулчих юм бол гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг, 

хохирогч Л.Пүрэвцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчим хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талаас гар өргөсөн нэг эмэгтэй охиныг аваад 3-4 дүгээр хороололд буулгах зорилгоор гэсэр сүмийн уулзвараар дээш өгсөөд хойшоо чиглэлд явж байсан миний машины урд талд Ниссан санни маркийн машин явж байсан тэгсэн гэнэт өөдөөс гэрэл гарахаар нь юу болж байна гэж бодон хурдаа хасаж зогсох үйлдэл хийх үед урд талд явж байсан Ниссан санни урсгал сөрж орж ирсэн машин мөргөхөд Саннигийн урд талд ертөнцийн зүгээр зүүн тийш харж хойд талаараа миний машины урд хэсгийг хүчтэй цохиж мөргөлдөн машинд эвдрэл учруулсан. Тэгээд осол болонгуут машинд хамт явж байсан охин буугаад явсан. Тэгэнгүүт би өөрийнхөө утаснаас 102-руу залгаж зам тээврийн осол гарлаа гэж дуудлага өгөөд байршилаа зааж хэлж өгсөн. Тэгээд миний урд талын Саннитай мөргөлдсөн машин замаас гараад 4-н дугуй нь дээш хараад онхолдсон байсан. Энэ машины арын цонхоор нэг хар хувцастай залуу мөлхөөд гарч ирж байсан. Тэгэнгүүт нь уг машинаас гарч ирсэн залууд хандаж чи машин барьж явсан юм уу би чамайг харсан шүү гээд худпаа хэлэхэд нөгөө залуу чи намайг гүжирдээд байна би машин барьж яваагүй харин чамайг ингэж хэлэх юм бол өөрөөр ярьна шүү чацаг минь гэж хэлэхээр буцаад Саннигийн машины жолооч руль дээрээ сууж байхаар нь очоод ах яаж байна гэхэд ёоёо гэж ёоолж байсан ... биедээ ямар нэг гэмтэл аваагүй учир шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй ... Одоо Еркиндикэд миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,          

гэрч Б.Төрхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 17-18 цагийн орчим Арвай ресторан руу найз Еркиндикийг дуудаж уулзаад эхлээд нэг шил 0.75 литерийн ЕВОК нэртэй архи аваад уусан. Дараа нь 0.5 литрийн Соёрхол архи аваад талыг нь уугаад байж байхад дүү Батболд ирсэн. Тэгээд бид гурав ресторанаас гараад би Батболдод чи машин бариад явна шүү гэж хэлтэл Батболд за гэж хэлж байсан. Тэгээд Еркиндик дүүг суулгаагүй өөрөө жолоон дээрээ суусан байсан. Тэгээд би Еркиндикийн хажуу суудал дээр суусан. Батболд миний хойд талд сууж байсан тэгээд удаагүй хөдлөөд хотын төв рүү орно гээд гандангийн хойд талаар гараад гандангийн зүүн талаар доош гэсэр сүмийн уулзвар луу жаахан хурдтай уруудаж байхад нь гэнэт урагш харсан машин гололчихсон эсрэг урсгалд явж байх шиг байсан тэгсэн өөдөөс машин гарч ирээд хажуу тийш л дарах шиг болоод явсан ингээд нөгөө машинтай мөргөлдөж миний ухаан балартаад нэг мэдсэн Батболд намайг цонхоор татаж гаргасан ... Биед учирсан гэмтлүүд одоо бүрэн эдгэрсэн байгаа учир шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй байна ... Еркиндикээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,                  

гэрч С.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 29-ний орой байсан намайг гэртээ байж байхад 20 цагийн орчим Төрхүү ах миний утас руу залгахаар нь авсан чинь чи хорооллын Ачлал их дэлгүүрийн замын эсрэг талд байрлах Арвай ресторанд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төрхүү ахаас яасан юм гэж асуухад чи зүгээр хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Арвай ресторанд ирэхэд уг ресторан дотор Еркиндик ах, Төрхүү ах хоёр сууж байсан. Энэ хоёрын ширээн дээр 0.5 граммийн Соёрхол архины шил байсан. Тэгээд ирсэн хойноо надаар Еркиндик ахын унаж явсан машиныг бариулах гэж дуудсан юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд намайг очсоноос хойш 30-40 минутын дараа ресторанаас гарсан. Тэгээд гараад Еркиндик ах халааснаасаа машиныхаа түлхүүрийг гаргаад ирэхээр нь би баръя түлхүүрээ өгчих гэж хэлсэн намайг түлхсэнээ ахын дүү би зүгээр машины ард талд суу гэхээр нь би жолоочийн эсрэг талын хойд талын суудал дээр суусан. Төрхүү ах урд талд жолоочийн эсрэг талын суудал дээр суусан. Тэгээд машинаа жаахан халааж байгаад Төрхүү ах за Батболдоо чи барь гэж хэлсэн Еркиндик ах зүгээр зүгээр би өөрөө баръя гээд хөдөлсөн. Тэгээд хөдлөөд Гандангийн хойд талаар гараад зүүн талаар нь дөнгөж уруудаж байх үед эхнэрийн утаснаас мессеж ирээд би утасруугаа хараад хариу мессеж бичиж байсан тэгсэн машин дайвалзах шиг болохоор нь юу болж байгаа юм бол гэж харахад машины бөгс ертөнцийн зүгээр зүүн тийш шарваад буцаж баруун тийш шарваад машин хөндлөн болж би урд талын сандлын тулж тэврээд зуурхад эсрэг урсгалд ирж байсан машинтай мөргөлдсөн тэгээд нэг мэдсэн би машины таазан дээр хэвтэж байсан ... Ямар нэг гэмтэл байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй гэж үзэж байна” гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан "Ухаа Шүрт Консалтинг" ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан /хх-80, 130х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлт /хх-86х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 670 тоот шинжээчийн дүгнэлт /хх-91х, А.Еркиндикын согтуурлын зэргийг тогтоосон/, Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 05 өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-93х/, Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19 өдрийн 1228 дугаартай дүгнэлт /хх-145х, А.Еркиндик цусны бүлэг/, Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03 өдрийн 1303 дугаартай дүгнэлт /хх-153х, урд салхины шилнээс дээж авсан цусны бүлэг/, Хохирогч Л.Пүрэвцэрэн, Х.Ганболд нарын гомдол саналгүй гэсэн хүсэлтүүд /хх-191, 198х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /хх- 5-11х/, Эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол, СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-193-194х/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-196-197х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-173х/, ажил байдлын тодорхойлолт /хх-176-183х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Тээврийн прокурорын газраас А.Еркиндикт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Л.Пүрэвцэрэн нь хохиролд 2.230.000 төгрөгийг, хохирогч Х.Ганболд нь хохиролд 4.390.000 төгрөгийг тус тус хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Еркиндикт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа хүндэвтэр гэмтт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1303, 1304 дугаартай ногоон өнгийн гялгар ууттай машины шилний бууруулагчийн тасархай болон тунгалаг өнгийн хуванцар дотор хатсан цусны үүрмэгүүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.