Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/12

 

 

                                                                                    2025/ШЦТ/12

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

           Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

            Шүүгдэгч: Ж.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товогт Жийн Лд холбогдох 2412000000228 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Ааймгийн Ж сумын Х багийн С гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Товогт Жийн Л /РД:.../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Х багийн Ц гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 61,5 килограммыг түүж, шуудайлж бэлтгэсэн, улмаар тухайн самрыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 6,082,350 төгрөгийн шууд хохирол учруулж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг Т гэх газраас хууль бусаар 6 ширхэг, 0,378 м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас “Пронтер” маркийн 73-00 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 74,680 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412000000228 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Гэрч И.Ан мэдүүлсэн “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Л, П.Г нарын хамт Хбагийн Цгэх газраас самар түүхээр гарсан...Ууланд байх хугацаандаа бид 3 нийлээд 30 шуудай самар түүгээд түүсэн самраа арав арваар нь хувааж аваад уулнаас өөр өөрийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр зөөж гэр гэртээ авч ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 хуу/

 

Гэрч П.Гын мэдүүлсэн “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Л, И.А нарын хамт Хбагийн Цгэх газраас самар түүхээр гарсан...Ууланд байх хугацаандаа бид 3 нийлээд 30 шуудай самар түүгээд түүсэн самраа арав арваар нь хувааж аваад уулнаас өөр өөрийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр зөөж гэр гэртээ авч ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 хуу/

 

Гэрч О.Гийн мэдүүлсэн “...2024 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрийн үед Хбагийн айл өрхүүдээр явж хуш модны самар түүх хуулийн хугацаанаас өмнө түүж бэлтгэж болохгүй талаар ард иргэдэд хууль сурталчилж ажиллаж байх үед Хбагийн 2-3 иргэн надад Ж.Л гэх хүн самар түүгээд яваад байна гэж хэлсэн юм... Ж.Л би 10 шуудай боргоцой түүсэн бөгөөд түүсэн самраа ууланд нуусан гэж ярьж байсан...Тухайн үед бид нар хяналт, шалгалт хийгээд явж байсан болохоор Ж.Лг маргааш түүж бэлтгэсэн гэх боргоцойгоо авч ирэх талаар хэлсэн юм. Тэгтэл маргааш нь...Ж.Л нь түүж бэлтгэсэн 10 шуудай боргоцойгоо авч ирсэн... Тэгээд экологийн алба хаагч нар үзлэг шалгалт хийцгээсэн...цайруулаад жинлэхэд нийт 61,5 кг жинтэй цайруулсан самар болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

 

Гэрч О.Гийн мэдүүлсэн “...Би Л гэх хүнд галын түлээний гоожин бичиж өгсөн Хэрэглээний модны гоожин бичиж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174 хуу/

 

Гэрч Б.Жийн мэдүүлсэн “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Ж сумын Б багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд иргэн Ж.Л нь галын түлээний гоожингоор хэрэглээний мод тээвэрлэн явж байсныг илрүүлж, “Бонго-3” маркийн 23-85 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч П.Аийн мэдүүлсэн “...Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 169-170 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт “...1. Сибирь нарсны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу хуш модны үр юм. 2. Сибирь нь нарс нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байдаг... 9.Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 6,082,350 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 60-63 хуу/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дугаартай “...1...модны чийг тодорхойлох багажаар шинжлэхэд 10.6% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно... 4. Шинжлэгдэж буй модны 2-6, 8 гэж дугаарласан 6 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ 74,680 төгрөг, куб метр нь 0,378 м3... байна...” гэх дүгнэлт /хх-ийн 188-191 хуу/

 

2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх “...А аймгийн Ж сумын Х багийн Цгэх газраас хуш модны боргоцой түүхийг хориглосон цаг хугацаанд 10 шуудай хуш модны боргоцой бэлтгэн, хадгалсан..." гэх мэдээлэл /хх-ийн 1 хуу/

 

2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...Иргэн Ж.Лгийн хууль бусаар түүж бэлтгэсэн гэх хуш модны боргоцойнд үзлэгийг хийхээр тогтов. Ж.Лгийн авч ирсэн боргоцой нь 25 кг-ын ногоон өнгийн 1 шуудай цагаан өнгийн 9 шуудай, нийт 10 ширхэг шуудайнд хийж шуудайны амыг боосон байв. Тухайн 10 ширхэг шуудай боргоцойг жинлэхэд 1 шуудай боргоцой нь 16 кг-с 18 кг жинтэй байх бөгөөд уг 16 кг-с 18 кг жинтэй 10 шуудай боргоцойг самар цайруулах машинаар цайруулж, шуудайнд хийж жинлэхэд 61,5 кг цайруулсан самар болсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авахаар тогтов... 61,5 кг цайруулсан самрыг Ж.Лд түр хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 хуу/

 

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 239 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...Хушны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түүж бэлтгэнэ...” гэх албан бичиг /хх-ийн 40 хуу/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Ж сумын Б багийн нутаг Т гэх газраас иргэн Ж.Л нь хууль бусаар хэрэглээний мод мод бэлтгэсэн, тээвэрлэсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 148 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “...А аймгийн Ж сумын Б багийн Т гэх газарт хийхээр тогтов. Уг газар нь Ааймгийн Ж сумын төвөөс зүүн зүгт 5 км зайд байх бөгөөд ертөнцийн зүгээр хойш харсан уулын ам бүхий газар байв. Уг газарт очиход машины тод замтай унанги, хожуул ихтэй хойноос урагш сунаж тогтсон уулын ам бүхий шинэс төрлийн мод бүхий ам байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 151-156 хуу/

 

Яллагдагч Ж.Лгийн мэдүүлсэн “...Би дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зарим унасан самрыг түүсэн. Заримыг хуш модны мөчирт авирч доош унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83 хуу/

 

Яллагдагч Ж.Лгийн мэдүүлсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 203-204 хуу/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 хуу/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 хуу/

Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27 хуу/

Архангай аймгийн Ж сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 хуу/

Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого /хх-ийн 36 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Л нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд Ааймгийн Ж сумын Х багийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 61,5 килограммыг түүж, шуудайлж бэлтгэсэн, улмаар тухайн самрыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 6,082,350 төгрөгийн шууд хохирол учруулсан,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг Т гэх газраас хууль бусаар 6 ширхэг, 0,378 м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас “Пронтер” маркийн 73-00 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 74,680 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Л нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд Ааймгийн Ж сумын Хбагийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 61,5 килограммыг түүж, шуудайлж бэлтгэсэн, улмаар тухайн самрыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 6,082,350 төгрөгийн шууд хохирол учруулж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ааймгийн Ж сумын Б багийн нутаг Т гэх газраас хууль бусаар 6 ширхэг, 0,378 м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас “Пронтер” маркийн 73-00 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 74,680 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

гэрч И.Ан мэдүүлсэн “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Л, П.Г нарын хамт Хбагийн Цгэх газраас самар түүхээр гарсан... Ууланд байх хугацаандаа бид 3 нийлээд 30 шуудай самар түүгээд түүсэн самраа арав арваар нь хувааж аваад уулнаас өөр өөрийн мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр зөөж гэр гэртээ авч ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8/,

гэрч П.Гын мэдүүлсэн “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Л, И.А нарын хамт Х багийн Цгэх газраас самар түүхээр гарсан... Ууланд байх хугацаандаа бид 3 нийлээд 30 шуудай самар түүгээд түүсэн самраа арав арваар нь хувааж аваад уулнаас өөр өөрийн мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр зөөж гэр гэртээ авч ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12/,

гэрч О.Гийн мэдүүлсэн “...2024 оны 08 сарын 26, 27-ны өдрийн үед Х багийн айл өрхүүдээр явж хуш модны самар түүх хуулийн хугацаанаас өмнө түүж бэлтгэж болохгүй талаар ард иргэдэд хууль сурталчилж ажиллаж байх үед Хбагийн 2-3 иргэн надад Ж.Л гэх хүн самар түүгээд яваад байна гэж хэлсэн юм... Ж.Л “би 10 шуудай боргоцой түүсэн, түүсэн самраа ууланд нуусан" гэж ярьж байсан...Тухайн үед бид нар хяналт шалгалт хийгээд явж байсан болохоор Ж.Лг “маргааш түүж бэлтгэсэн” гэх боргоцойгоо авч ирэх” талаар хэлсэн юм. Тэгтэл маргааш нь... Ж.Л нь түүж бэлтгэсэн 10 шуудай боргоцойгоо авч ирсэн... Тэгээд экологийн алба хаагч нар үзлэг шалгалт хийцгээсэн... цайруулаад жинлэхэд нийт 61,5 кг жинтэй цайруулсан самар болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

гэрч О.Гийн мэдүүлсэн “...Би Л гэх хүнд галын түлээний гоожин бичиж өгсөн Хэрэглээний модны гоожин бичиж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174/,

гэрч Б.Жийн мэдүүлсэн “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд иргэн Ж.Л нь галын түлээний гоожингоор хэрэглээний мод тээвэрлэн явж байсныг илрүүлж, “Бонго-3” маркийн 23-85 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178/,

тргэний нэхэмжлэгч П.Аийн мэдүүлсэн “...Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 169-170/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт “...1. Сибирь нарсны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу хуш модны үр юм. 2. Сибирь нь нарс нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байдаг... 9. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 6,082,350 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 60-63/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дугаартай “...1...модны чийг тодорхойлох багажаар шинжлэхэд 10.6% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно... 4. Шинжлэгдэж буй модны 2-6, 8 гэж дугаарласан 6 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ 74,680 төгрөг, куб метр нь 0,378 м3... байна...” гэх дүгнэлт /хх-ийн 188-191/,

2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх “...Архангай аймгийн Ж сумын Хбагийн Цгэх газраас хуш модны боргоцой түүхийг хориглосон цаг хугацаанд 10 шуудай хуш модны боргоцой бэлтгэн, хадгалсан..." гэх мэдээлэл /хх-ийн 1/,

2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...Иргэн Ж.Лгийн хууль бусаар түүж бэлтгэсэн гэх хуш модны боргоцойнд үзлэгийг хийхээр тогтов. Ж.Лгийн авч ирсэн боргоцой нь 25 кг-ын ногоон өнгийн 1 шуудай цагаан өнгийн 9 шуудай, нийт 10 ширхэг шуудайнд хийж шуудайны амыг боосон байв. Тухайн 10 ширхэг шуудай боргоцойг жинлэхэд 1 шуудай боргоцой нь 16 кг-с 18 кг жинтэй байх бөгөөд уг 16 кг-с 18 кг жинтэй 10 шуудай боргоцойг самар цайруулах машинаар цайруулж, шуудайнд хийж жинлэхэд 61,5 кг цайруулсан самар болсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авахаар тогтов... 61,5 кг цайруулсан самрыг Ж.Лд түр хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/,

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 239 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...Хушны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түүж бэлтгэнэ...” гэх албан бичиг /хх-ийн 40/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Ж сумын Б багийн нутаг Т гэх газраас иргэн Ж.Л нь хууль бусаар хэрэглээний мод мод бэлтгэсэн, тээвэрлэсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 148/,

хэргийн газрын үзлэг хийсэн “...А аймгийн Ж сумын Б багийн Т гэх газарт хийхээр тогтов. Уг газар нь Ааймгийн Ж сумын төвөөс зүүн зүгт 5 км зайд байх бөгөөд ертөнцийн зүгээр хойш харсан уулын ам бүхий газар байв. Уг газарт очиход машины тод замтай унанги, хожуул ихтэй хойноос урагш сунаж тогтсон уулын ам бүхий шинэс төрлийн мод бүхий ам байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 151-156/,

яллагдагч Ж.Лгийн “...Би дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зарим унасан самрыг түүсэн. Заримыг хуш модны мөчирт авирч доош унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/,

яллагдагч Ж.Лгийн мэдүүлсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 203-204/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ж.Л нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” хэмээн хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.

 

Ойн тухай хуульд “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг,

“ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг,

“ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг,

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна,

 

Байгалийн ургамлын тухай хуульд “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг,

“Ховор ургамалд” байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална гэж тус тус хуульчилсан.

 

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар хуулиар хамгаалсан.

 

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар самар нь ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар хуульчилсан.

 

Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” гэж тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Ж.Л нь мод бэлтгэх 24050772 дугаартай эрхийн бичгээр Архангай аймгийн Ж сумын “Буйрт” гэх газраас түлээний 770 метр куб модыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 хоног бэлтгэж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 1 хоног тээвэрлэхээр зөвшөөрөл авсан байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно. 

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын зориулалтаар зөвшөөрөлтэйгөөр огтлолтоор  мод бэлтгэж болохоор хуульчилсан бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж  мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.

 

Шүүгдэгч Ж.Лгийн мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр зориулалтаар, мод бэлтгэх арга технологийг зөрчиж 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ж сумын Б багийн нутаг Т гэх газраас хууль бусаар 6 ширхэг, 0,378 м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас “Пронтер” маркийн 73-00 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 74,680 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Ойн тухай хуулийн 34,  35 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжээр гэмт хэрэг гэж үзэх үндэслэл болж байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Л нь мод бэлтгэх 24050772 дугаартай эрхийн бичгээр Архангай аймгийн Ж сумын “Буйрт” гэх газраас түлээний 770 метр куб модыг бэлтгэх зөвшөөрөлтэй боловч босоо мод бэлтгэж, ойн санд хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Ж.Л нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд Ааймгийн Ж сумын Хбагийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 61,5 килограммыг түүж, шуудайлж бэлтгэсэн, улмаар тухайн самрыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 6,082,350 төгрөгийн шууд хохирол учруулж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг Т гэх газраас хууль бусаар 6 ширхэг, 0,378 м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас “Пронтер” маркийн 73-00 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 74,680 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримтууд тогтоогдож байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Лг 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Хбагийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 61,5 килограммыг түүж, шуудайлж бэлтгэсэн, улмаар тухайн самрыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 6,082,350 төгрөгийн шууд хохирол учруулж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг Т гэх газраас хууль бусаар 6 ширхэг, 0,378 м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас “Пронтер” маркийн 73-00 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 74,680 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгч  Ж.Лг  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 2-4, 179-183 дугаар талд авагдсан гэрчээр хууль сануулж авсан Ж.Лгийн мэдүүлгийг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Лг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 73-00 БНД гэснийг бичиг техникийн алдаа гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас Байгаль экологи, ургамлын аймагт 6,082,350 төгрөгийн шууд хохирол, ойн санд 74,680 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно...” гэж Байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулжээ.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.Л нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох хушны самрыг ойгоос түүж, бэлтгэн, хадгалж байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 6,082,350 төгрөгийн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэж ойн санд 74,680  төгрөгийн шууд хохирол тус тус учруулжээ.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хавсралтаар Сибирь хуш /самар/-ны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг  98.900 төгрөгөөр тогтоосон үнэлгээг үндэслэж 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтээр самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 6,082,350  төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчинд учруулсан хохирлыг ойн санд учруулсан хохирол, ургамалд учруулсан хохирол гэж ангилж, ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.

 

Ойн тухай хуульд “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг,

“ойн сан” гэж ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг,

“ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг тус тус ойлгохоор тодорхойлжээ.

 

Мөн Ойн тухай хуульд зааснаар самар нь “ойн дагалт баялаг”-т хамаарч байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна гэжээ.

 

Харин Байгалийн ургамлын тухай хуулийн зорилт нь ой болон таримал ургамлаас бусад ургамал /цаашид “ургамал” гэх/-ыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

Дээрхээс дүгнэхэд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан бөгөөд Ойн тухай хуульд зааснаар самар нь “ойн дагалт баялаг”-т хамаарч байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан ойн санд учруулсан хохирол, 3-т заасан ургамалд учруулсан хохирлын аль хохирлоор тооцож нөхөн төлүүлэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу ойн санд учруулсан хохирлын хэмжээгээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Ж.Лгээс ойн санд учирсан хохирол болох 6,082,350 төгрөгийн ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 18,247,050 /арван найман сая хоёр зуун дөчин долоон мянга тавь/ төгрөгийг,

Мөн хуульд зааснаар ойн санд учирсан хохирол 74,680 төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 224,040 /хоёр зуун хорин дөрвөн мянга дөч/ төгрөгийг, нийт 18,471,090 /арван найман сая дөрвөн зуун далан нэгэн мянга ер/ төгрөгийг  гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

           

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Л нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэн хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон тул үйлдсэн гэмт хэрэг тус бүрд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж хуульчилсан.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалт хамаарахгүй бөгөөд шүүгдэгч Ж.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Ж.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Лгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.

 

Шүүгдэгч Ж.Лг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг, өөрийн оршин суух Архангай аймгийн Ж сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хориглож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэж, түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...”-ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 78 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай, 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 26 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дүгнэлтээр хуш модны самрыг стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох талаар дүгнэлт гарсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 2 шуудай 65 килограмм буюу 51 килограмм /хорогдсон жингээр/ Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн LXYPCML02NO169273 арлын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул эзэмшигч Ж.Лд, мөн шүүгдэгч Ж.Лгийн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 73-00 БНА  улсын дугаартай “Киа бонго пронтер” маркийн тээврийн хэрэгсэл нь Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаагаар Б.Цын эзэмшилд байх тул тус тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Цд тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Лгээс “Киа бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,700,000 төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 18,471,090 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, 6 ширхэг, 0,378 метр куб хэмжээтэй шинэс төрлийн  хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөх, цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлэв.

 

Шүүгдэгч Ж.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Товогт Жийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэн, хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх”,

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг, өөрийн оршин суух Архангай аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хориглосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Лд мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.Лгээс байгаль экологид учруулсан хохирол 18,471,090 /арван найман сая дөрвөн зуун далан нэгэн мянга ер/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 78 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай, 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 26 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 2 шуудай 65 килограмм буюу 51 килограмм /хорогдсон жингээр/ Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн LXYPCML02NO169273 арлын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.Лд буцаан олгож, шүүгдэгч Ж.Лгийн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 73-00 БНА  улсын дугаартай “Киа бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Цд буцаан олгож, шүүгдэгч Ж.Лгээс “Киа бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,700,000 төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 18,471,090 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, 6 ширхэг, 0,378 метр куб хэмжээтэй шинэс төрлийн  хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөх, цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч Ж.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОНИДДОЛГОР