Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 176

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Д.Ядамжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Даваанямын Баяраад холбогдох 2017 2503 0312 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний ­өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дайчдын хөшөө 1 дүгээр гудамжны 9 тоотод оршин хаягийн бүртгэлтэй, 

2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн 112 дугаар  захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, Боржигин овогт Даваанямын Баяраа, регистрийн дугаар УУ86111619.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Баяраа нь урьд булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж, тэнсэж хянан харгалзсан хугацаандаа давтан үйлдлээр:

2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах "Теди" төвийн 2 дугаар давхарт байх лангуундаа гар утасны худалдаа эрхэлж байсан хохирогч А.Дагиймаагаас "Самсунг Эс7" загварын гар утсыг нь үзье гэж аваад үзэж байгаа дүр үзүүлэн хохирогчийн анхаарал нь сарнисан үед нь хулгайлан авч явж, 750 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгө хулгайлсан,

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах "Теди" төвийн 4 дүгээр давхарт байх лангуундаа гар утасны худалдаа эрхлэж байсан хохирогч О.Алтанцэцэгээс "Самсунг Эс5" загварын гар утсыг нь үзье гэж аваад үзэж байгаа дүр үзүүлэн хохирогчийн анхаарал нь сарнисан үед нь хулгайлан авч явж, 300 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгө хулгайлсан,

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Кафе бене" дотор үйлчлүүлж байсан хохирогч С.Номинзулын "Айфоне 6" загварын гар утсыг өөр тийшээ харсан, анхаарал нь сарнисан байхад хулгайлж, 650 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгө хулгайлж, бусдад нийт 1 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баяраа мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг үнэн зөвөөр өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч А.Дагиймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг 30 минутын орчим "Теди" төв дэх өөрийн лангуун дээрээ ажлаа хийж байгаад нэг эмэгтэйд утас зарж байх хооронд хажуу талаас нэг жижигхэн биетэй залуу энэ утсыг аваад өгөөч үзье гэхээр нь авч өгчихөөд нөгөө утас худалдан авч байсан хүнд утасных нь хайрцгийг гаргаж өгчихөөд харахад нөгөө утас үзэж байсан залуу алга болчихсон байсан ба би хойноос нь гараад харахад байхгүй байсан. Тэр залуу жижигхэн 150 гаруй см өндөртэй, бүлтгэр нүдтэй, хар өтгөн хөмсөгтэй, хар өнгийн малгайтай куртиктай, хөх өнгийн өмдтэй, хар гуталтай 20 гаруй насны залуу байсан. Яг лангуун дотор хяналтын камер байхгүй, манай коридорын хэсгийг харуулсан камерын бичлэгт тухайн залуу манайхаас утас аваад гараад гүйж байгаа нь бичигдсэн байсан" гэх мэдүүлэг /хх-13-14х/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Итгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Лангуун дээрээ байж байтал 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д.Баяраа орж ирээд хямдхан утас авахгүй биз гээд хар хөх өнгийн самсунг галакси эс-7 загварын гар утас үзүүлсэн тэгэхээр нь би сэжиг төрөөд наадах чинь арай хулгайн утас юм биш биздээ гээд лавшруулаад асуусан чинь үгүй би энэ утсыг авч зараад дундаас нь хэдэн төгрөг харах гэж байгаа юм аа. Хулгайн юм бол огт биш гээд байсан. Тэгээд би уг утсыг 360.000 төгрөгөөр үнэ тохирч авсан” гэх мэдүүлэг /хх-107-108х/,

 

Д.Баяраагийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “... Миний бие тухайн өдөр буюу 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим байх Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо "Теди" төв рүү ороод утас сонирхоод явж байгаад 2 дугаар давхарт байх нэг утсны лангуу руу ороход 1 эмэгтэй худалдагч байсан бөгөөд энэ утсыг үзье гээд нэг утас заахад надад авч өгсөн. Би тэр утсыг нь аваад гартаа барьж байтал нөгөө эмэгтэй худалдагч нь доошоо тонгойх үед би лангуунаас нь гараад шууд доошоо буугаад зугтаасан. Тэр утсаа авч яваад Хархорин зах дээр очоод нэг ахаас утас авах уу гэхэд авна гэхээр нь нагаа утсаа үзүүлэхэд "Самсунг Эс7" гар утсыг 350 000 төгрөгнөөс дээш үнээр авахгүй гэхээр нь 10 цаас нэмчихээч гэж гуйгаад 360 000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгөөрөө хувцас хунар аваад үрсэн" гэх мэдүүлэг /хх-20-21х/,

 

Хохирогч О.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12 цаг 30 минутын орчим "Теди" төв дэх өөрийн лангуун дээрээ ажлаа хийж байгаад нэг залууд утас зараад наалт нааж өгч байтал, хажуу талаас нэг жижигхэн биетэй залуу энэ утсыг аваад өгөөч үзье гээд аваад симээ хийж үзэж байсан ба би нөгөө утас зарж байсан хүндээ баталгааны хуудас бичиж өгчихөөд эргээд харахад алга болчихсон байсан. Би хойноос нь гараад харахад алга болчихсон байсан. Хяналтын камерыг шүүж үзэхэд тэр залуу гараад явсны 4 минутын дараа би мэдээд хойноос нь гарсан байсан. Тэр залуу жижигхэн 150 гаруй см өндөртэй, бүлтгэр нүдтэй, хар өтгөн хөмсөгтэй, хар цамцтай, чихэндээ хоёр жижиг хас тэмдэгтэй төмөр ээмэг зүүсэн, хар саравчтай малгайтай, улаан куртиктай, 25 орчим насны туранхай залуу байсан. Лангуун дотор хяналтын камер байхгүй, манай коридорын хэсгийг харуулсан камерын бичлэгт тухайн залуу манайхаас утас аваад гараад гүйж байгаа нь бичигдсэн байсан" гэх мэдүүлэг /хх-34-35х/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Итгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр намайг лангуун дээрээ сууж байхад намхан туранхай залуу хүрч мрээд гар утас авах уу? гээд самсунг галакси эс-5 загварын шаргал өнгийн гар утас үзүүлсэн. Тэгэхээр нь би уг гар утсыг үзэж байгаад хулгайн утас биш биздээ ямар учраас зарах гэж байгаа юм бэ? гэж асуусан чинь үгүй үгүй миний утас байгаа юм. Саяхан авсан утас цоо шинээрээ байгаа дүүгийн бие муудаад мөнгөний хэрэг гараад яаралтай зарах хэрэгтэй болчихлоо 150 000 төгрөгөөр авчих гэхээр нь тэгэж авахгүй 100 000 төгрөгөөр авбал авъя гэсэн чинь ав ав гэхээр нь 100 000 төгрөгөөр худалдаж авсан. Юмыг яаж мэдэхэв хулгайн утас байж магадгүй гэж бодоод хоёуланг нь байлгаж байтал удалгүй цагдаатай цуг орж ирээд манай лангууны зургийг аваад явсан. Тэгээд хулгайн утас байна гэж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-107-108х/,

 

Д.Баяраагийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: "... Миний бие тухайн өдөр буюу 01 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг өнгөрч байсан байх Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо "Теди" төв рүү ороод утас сонирхоод явж байгаад 4 дүгээр давхарт байх нэг утасны лангуу руу ороход эмэгтэй худалдагч байсан бөгөөд тэр хүнээр 3 хүн үйлчлүүлж байсан. Тэгээд би энэ утсыг үзье гээд нэг утас заахад надад авч өгөхөөр нь хэд юм бэ гээд үнийг нь асуухад Солонгосоос ирсэн ориг утас, 250.000 төгрөгөөр өгнө гэхээр нь аваад үзэж байхад өөр үйлчлүүлэгч болох 2 хүн утас болохгүй байна гээд буцааж байсан ба өөр нэг хүн нь утасны дэлгэцэн дээр наалт наалгаж байсан бөгөөд наалтыг нь наах гээд цаашаа харж байх хоорнд нь би утсыг нь аваад гараад яваад өгсөн. Тэр утсаа авч яваад Хархорин зах дээр очоод нэг ахад 100.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь гутал хувцас авсан" гэх мэдүүлэг /хх-37-38х/,

 

Д.Баяраагийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: "...Миний 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яг өдөр цагаа сайн мэдэхгүй байна гар утас сонирхож явж байгаад Тэди худалдааны төвийн 4 давхрын баруун талын дунд хавиар нь байсан нэг лангуун дээр очиход нэг эмэгтэй хүн байсан ба саарал өнгийн том дэлгэцтэй самсунг галакси эс-5 загварын гар утсыг үзье гэсэн надад аваад өгсөн. Тэр эмэгтэй нэг ах, эгч хоёрт үйлчлээд завгүй анзаарахгүй байхаар нь би утсыг халаасандаа хийгээд аваад гарсан. Тэгээд тэндээс гараад Хархорин зах дээр очоод 7 давхар барилгын 1 давхарт байх гар утасны лангуун дээр худалдагч бор царайтай эрэгтэй хүнд 100 000 төгрөгөөр зарчихсан. Мөнгөөр нь гутал хувцас авсан" гэх мэдүүлэг /хх-60-61х/,

 

Хохирогч С.Номинзулын мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд "Ард" кинотеатрын урд уулзварын хажууд байх "Кафе бене" ресторанд найз Мөнх-Эрдэнийн хамт буланд нь байх цонхны дэргэд өндөр цонх дагуулж тавьсан тавцан дээр хичээлээ хийж байсан юм. Би үүд талд нь Мөнх-Эрдэнэ миний цаад талд нь сууж байсан юм. Тэр үедээ би өөрийн "Ай фоне 6" загварын гар утсаа баруун гар талдаа тавьчихаад хичээлээ хийж байсан юм. Тэгээд нэг харахад миний баруун гар талд тавьсан байсан 10 орчим минут харагдахгүй байж байгаад харахад утас алга болчихсон байсан бөгөөд тухайн газрын хяналтын камерыг нь шүүгээд үзэхэд хар өнгийн голдоо цагаан бичиг бүхий саравчтай малгайтай, улаан өнгийн куртиктай, улаан судалтай өмдтэй, улны хэсгээрээ цагаан өнгөтэй хар өнгийн пүүз өмссөн 25 орчим насны залуу наад талаас нь миний утсыг аваад бариад гарч байгаа бичлэг байсан ... тэр хүнийг би огт анзаарч хараагүй, зүүн талруугаа хазайсан байдалтай хичээлээ хийж байсан" гэх мэдүүлэг /хх-81-82х/,

 

Гэрч И.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Д.Баяраа гэх хүнийг танина. Урьд нь энэ хүн над дээр ирж нокиа загварын гар утас манайлангуунаас худалдаж авч байсан мөн өөрийгөө цэцэрлэгжүүлэлт хийдэг гээд надаар скайтелийн дугаар авахуулж байсан хүн байгаа юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монтел худалдааны төвийн 36 тоот лангуун дээрээ ажлаа хийж байтал уг Д.Баяраа гэж хүн ирээд шаргал өнгийн ай фоне 6 загварын гар утас үзүүлээд энэ утсыг таньд барьцаанд тавьчихъя 7 хоногийн дараа цалингаа буухаар ирээд авчихъя яаралтай мөнгөний хэрэг болоод байна 40 000 төгрөг өгчих гэхээр нь за тэг тэг гээд өгөөд явуулчихсан юм. Тэгээд уг утсыг нь байлгаж байсан нөгөө Баяраа гэдэг залуу огт ирж аахгүй байсан ба удалгүй цагдаатай цуг ирэхээр нь хулгайн гар утас гэдгийг нь мэдсэн. ...Би 40 000 төгрөг зээлсэн. Би мөнгөө нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-109 х/,

 

Д.Баяраагийн сэжигтнээр өгсөн: "...Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Цэцэг төвийн замын эсрэг талд байх "Кафе бене" нэртэй газарт унд уух гэж орсон чинь цонхон талын дунд хавьцаа ширээн дээх нэг эмэгтэй сууж байсан утсаа ширээн дээрээ тавьчихсан байсан ба өөр тийшээ харахаар нь утыг нь аваад гарсан юм. Тэр утас нь шаргал өнгийн Ай фоне 6 гэж утас байсан ба би уг Бөмбөгөр дээр аваачаад зарах гэсэн чинь Айди локтой юм байна сэлбэгэнд авъя гэхээр нь 20 000 төгрөгөөр зарсан юм. Хуучин бөмбөгөрийн 1 давхарт байх гар утасны засварын газарт 30 гаран насны шар царайтай эрэгтэй хүнд зарчихсан. Зарсан мөнгөөрөө идэж уугаад таарсан" гэх мэдүүлэг /хх-89х/, мөн түүний яллагдагчаар өгсөн: "... Би 20 000 төгрөгөөр худалдсан гэж андуурчихсан байна. Уг шаргал өнгийн ай фоне 6 кагварын гар утсыг хлгайлаад хулгайлсан өдөртөө буюу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монтел худалдааны төвд очоод 2 давхарт нь гараад 40 000 төгрөгөөр зарсан юм" гэх мэдүүлгүүд /хх-116х/,

 

Гэрч Б.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би Баярааг 2016 оны 09 дүгээр сараас хойш мэднэ. Д.Баяраатай найзаараа дамжуулж танилцаж байсан юм. Тэгээд тэрнээ хойш Баяраа бид хоёр цугтаа манайд амьдарч байсан юм. Д.Баяраа бол аягүй тусч ажилсаг, халамжтай, манай охинтой аймаар дотно байдаг. Танилцсанаас хойш элдэв бусын зан авир гаргаж байгаагүй их л гайгүй залуу байдаг юм. Хэвийн л зан ааштай хараал ерөөл хэлдэггүй элдэв муу ааш зан гаргаа байдаггүй. Д.Баяраа офицерт, эмээ, эгч, 3 дүүтэйгээ амьдардаг юм байна лээ. Аав ээж хоёр нь хоёулаа бага байхаднь нас барчихсан гэж хэлж байсан. Эмээ нь бие муутай өндөр настай хөгшин хүн байна лээ. Авъяас сонирхлын хувьд гэвэл хөл бөмбөг их тоглох дуртай юм байна лээ" гэх мэдүүлэг /хх-47х/,

 

Гэрч Ц.Өлзийбүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Баярааг 2016 оны 11 сараас эхлэн мэднэ. Намайг хөдөө ажлаар явж байгаад гэртээ ирсэн чинь манай эхнэрийн дүү Мөнхтуяатай сууж байгаа залуу гээд манай гэрт байж байсан. Тэрнээс хойш мэддэг болсон. Д.Баяраа нь ажил төрөл хийдэг гээд өглөө ажилдаа явлаа гэж гараад орйо орж ирдэг байсан юм. Зан аашийн хувьд гэвэл гайгүй хүний үгээр дуулгавартай ажил төрөл сайн хийдэг, аягүй тусархуу л залуу байсан. Би их гайгүй хүүхэд юмдаа л гэж бодож байсан" гэх мэдүүлэг /хх-48х/,

 

Гэрч Х.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би 1986 онд Дорнод аймагт ажиллаж амьдарч байсан юм. Тэгээд нэг гэртээ ирсэн чинь манай ээж Лхамхүү нэг нялх хүүхэд тэвэрчихсэн энэ ахын чинь хүүхэд. Хүн болгож авнаа гэж байсан. Түүнээс хойш манай ээж Баярааг өсгөж хүн болгосон. Баяраа нь цэцэрлэг сургуульд сураагүй. Ээжтэй хамт амьдраад гар хөлийн үзүүрт нь зарагдаад явдаг байсан. Гадуур хувиараа Хархорин зах дээр ачигч хүртэл хийдэг байсан. 2007 оноос хойш хэрэг төвөгт орооцолдоод 2009 онд Чойрт хоригдож байгаад 2016 оны 05 сард гарч ирсэн. Гарч ирснээсээ хойш манайд амьдраагүй гадуур эхнэр авсан гэж байгаад дахин хэрэгт холбогдсон байна лээ. Зан аашийн хувьд ер нь гайгүй хүүхэд, хөнгөн шингэн за, зүү гэсэн хүнд х л тусархуу санагддаг" гэсэн мэдүүлэг /хх-49х/,

 

Гэрч Н.Лхамхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би Баяраагийн аав Давааням гэх хүний төрсөн ээж нь буюу Баяраагийн эмээ нь юм. ...1986 онд 1 сар ч хүрээгүй байхад нь эх нь над дээр авчирч өгсөн юм. Баяраа нь бага насаа над дээр өссөн. Багадаа бол бараг явж чаддаггүй хэл муутай л хүүхэд байсан. Цэцэрлэгт яваагүй, сургууль соёлд огт сураагүй. Над дээр 17 нас хүртлээ байсан. Хархорин зах дээр ачигчийн ажил хийдэг байсан. Шоронгоос гарч ирээд манай гэрээр орж гарч байгаад нэг хүүхэнтэй танилцсан гээд манайд огт ирэхээ ч больсон. Зан аашийн хувьд хөнгөн хийсвэр, хүнд их итгэмтгий, хүн чанар сайтай хүн байгаа юм" гэх мэдүүлэг /хх-50х/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-9х/,

 

Камерын бичлэгийн үзлэгээр илэрсэн: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо "Теди" төвийн 2 дугаар давхрын лангуунуудын дунд хэсгийг харуулсан камерийн бичлэгийг гар утсаар бичиж авсан 02:21 минутын бичлэг байх ба бичлэгийг эхлүүлэхэд лангууны дунд коридороор хүмүүс холхин явж байх бөгөөд Д.Баяраа нь коридорын гол хэсэгт камерын зүг рүү хар өнгийн урд талдаа цагаан бичиг бүхий саравчтай малгай өмссөн, хар хөх өнгийн куртиктай, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай явж байх бөгөөд зүүн талын хэсэг рүү яван харагдахгүй болох ба 00:49 цагт буцаж камерт харагдах ба баруун талын лангуугаар харж явж байгаад 2 дах лангууны буюу А.Дагиймаагийн лангууруу 00:59 цагт ороод 01:52 цагт гарч ирэн камерын зүг рүү утас мэт зүйл барин гүйн ирээд камерт харагдахгүй болох бөгөөд бичлэг 02:29 цагт дуусч байв” Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-10х/,

 

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-96х/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-30х/,

 

Камерын бичлэгийн үзлэгээр илэрсэн: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо "Теди" төвийн 4 дүгээр давхрын лангуунуудын дунд хэсгийг харуулсан камерийн бичлэгийг гар утсаар бичиж авсан 21 секунтийн бичлэг байх ба бичлэг рүү ороход дэлгэцний дээд хэсэгт цаг заасан байх бөгөөд цаг 13:40:21 цаг болж байх бичлэгийг эхлүүлэхэд лангууны дунд коридороор хүмүүс холхин явж байх бөгөөд 13:40:35 цагт О.Алтанцэцэгийн урд талдаа цагаан бичиг бүхий саравчтай малгай өмссөн, улаан өнгийн куртиктай, хар өнгийн цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай 25-30 орчим насны залуу гарч ирэн камерын зүг рүү гүйн ирж алга болох бөгөөд бичлэг 13:40:38 цагт дуусч байв” Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-31х/,

 

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-97х/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-77х/,

 

Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-78х/,
 

 Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-99х/,

 

Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-117х/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23х/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-144-148х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-53х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Баяраа нь урьд булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж, тэнсэж хянан харгалзсан хугацаандаа давтан үйлдлээр:

2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах "Теди" төвийн 2 дугаар давхарт байх лангуундаа гар утасны худалдаа эрхэлж байсан хохирогч А.Дагиймаагаас "Самсунг Эс7" загварын гар утсыг нь үзье гэж аваад үзэж байгаа дүр үзүүлэн хохирогчийн анхаарал нь сарнисан үед нь хулгайлан авч явж, 750 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгө хулгайлсан,

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах "Теди" төвийн 4 дүгээр давхарт байх лангуундаа гар утасны худалдаа эрхлэж байсан хохирогч О.Алтанцэцэгээс "Самсунг Эс5" загварын гар утсыг нь үзье гэж аваад үзэж байгаа дүр үзүүлэн хохирогчийн анхаарал нь сарнисан үед нь хулгайлан авч явж, 300 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгө хулгайлсан,

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Кафе бене" дотор үйлчлүүлж байсан хохирогч С.Номинзулын "Айфоне 6" загварын гар утсыг өөр тийшээ харсан, анхаарал нь сарнисан байхад хулгайлж, 650 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгө хулгайлж, бусдад нийт 1 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Д.Баяраагийн өгсөн: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг үнэн зөвөөр өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Дагиймаагийн өгсөн: "... Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг 30 минутын орчим "Теди" төв дэх өөрийн лангуун дээрээ ажлаа хийж байгаад нэг эмэгтэйд утас зарж байх хооронд хажуу талаас нэг жижигхэн биетэй залуу энэ утсыг аваад өгөөч үзье гэхээр нь авч өгчихөөд нөгөө утас худалдан авч байсан хүнд утасных нь хайрцгийг гаргаж өгчихөөд харахад нөгөө утас үзэж байсан залуу алга болчихсон байсан ба би хойноос нь гараад харахад байхгүй байсан. Тэр залуу жижигхэн 150 гаруй см өндөртэй, бүлтгэр нүдтэй, хар өтгөн хөмсөгтэй, хар өнгийн малгайтай куртиктай, хөх өнгийн өмдтэй, хар гуталтай 20 гаруй насны залуу байсан. Яг лангуун дотор хяналтын камер байхгүй, манай коридорын хэсгийг харуулсан камерын бичлэгт тухайн залуу манайхаас утас аваад гараад гүйж байгаа нь бичигдсэн байсан" гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Итгэлийн өгсөн: "... Лангуун дээрээ байж байтал 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д.Баяраа орж ирээд хямдхан утас авахгүй биз гээд хар хөх өнгийн самсунг галакси эс-7 загварын гар утас үзүүлсэн тэгэхээр нь би сэжиг төрөөд наадах чинь арай хулгайн утас юм биш биздээ гээд лавшруулаад асуусан чинь үгүй би энэ утсыг авч зараад дундаас нь хэдэн төгрөг харах гэж байгаа юм аа. Хулгайн юм бол огт биш гээд байсан. Тэгээд би уг утсыг 360.000 төгрөгөөр үнэ тохирч авсан” гэх мэдүүлэг,

Д.Баяраагийн сэжигтнээр өгсөн: “... Миний бие тухайн өдөр буюу 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим байх Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо "Теди" төв рүү ороод утас сонирхоод явж байгаад 2 дугаар давхарт байх нэг утсны лангуу руу ороход 1 эмэгтэй худалдагч байсан бөгөөд энэ утсыг үзье гээд нэг утас заахад надад авч өгсөн. Би тэр утсыг нь аваад гартаа барьж байтал нөгөө эмэгтэй худалдагч нь доошоо тонгойх үед би лангуунаас нь гараад шууд доошоо буугаад зугтаасан. Тэр утсаа авч яваад Хархорин зах дээр очоод нэг ахаас утас авах уу гэхэд авна гэхээр нь нагаа утсаа үзүүлэхэд "Самсунг Эс7" гар утсыг 350 000 төгрөгнөөс дээш үнээр авахгүй гэхээр нь 10 цаас нэмчихээч гэж гуйгаад 360 000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгөөрөө хувцас хунар аваад үрсэн" гэх мэдүүлэг,

Хохирогч О.Алтанцэцэгийн өгсөн:Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12 цаг 30 минутын орчим "Теди" төв дэх өөрийн лангуун дээрээ ажлаа хийж байгаад нэг залууд утас зараад наалт нааж өгч байтал, хажуу талаас нэг жижигхэн биетэй залуу энэ утсыг аваад өгөөч үзье гээд аваад симээ хийж үзэж байсан ба би нөгөө утас зарж байсан хүндээ баталгааны хуудас бичиж өгчихөөд эргээд харахад алга болчихсон байсан. Би хойноос нь гараад харахад алга болчихсон байсан. Хяналтын камерыг шүүж үзэхэд тэр залуу гараад явсны 4 минутын дараа би мэдээд хойноос нь гарсан байсан. Тэр залуу жижигхэн 150 гаруй см өндөртэй, бүлтгэр нүдтэй, хар өтгөн хөмсөгтэй, хар цамцтай, чихэндээ хоёр жижиг хас тэмдэгтэй төмөр ээмэг зүүсэн, хар саравчтай малгайтай, улаан куртиктай, 25 орчим насны туранхай залуу байсан. Лангуун дотор хяналтын камер байхгүй, манай коридорын хэсгийг харуулсан камерын бичлэгт тухайн залуу манайхаас утас аваад гараад гүйж байгаа нь бичигдсэн байсан" гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Итгэлийн өгсөн: "... 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр намайг лангуун дээрээ сууж байхад намхан туранхай залуу хүрч мрээд гар утас авах уу? гээд самсунг галакси эс-5 загварын шаргал өнгийн гар утас үзүүлсэн. Тэгэхээр нь би уг гар утсыг үзэж байгаад хулгайн утас биш биздээ ямар учраас зарах гэж байгаа юм бэ? гэж асуусан чинь үгүй үгүй миний утас байгаа юм. Саяхан авсан утас цоо шинээрээ байгаа дүүгийн бие муудаад мөнгөний хэрэг гараад яаралтай зарах хэрэгтэй болчихлоо 150 000 төгрөгөөр авчих гэхээр нь тэгэж авахгүй 100 000 төгрөгөөр авбал авъя гэсэн чинь ав ав гэхээр нь 100 000 төгрөгөөр худалдаж авсан. Юмыг яаж мэдэхэв хулгайн утас байж магадгүй гэж бодоод хоёуланг нь байлгаж байтал удалгүй цагдаатай цуг орж ирээд манай лангууны зургийг аваад явсан. Тэгээд хулгайн утас байна гэж мэдсэн” гэх мэдүүлэг,

Д.Баяраагийн сэжигтнээр өгсөн: "... Миний бие тухайн өдөр буюу 01 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг өнгөрч байсан байх Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо "Теди" төв рүү ороод утас сонирхоод явж байгаад 4 дүгээр давхарт байх нэг утасны лангуу руу ороход эмэгтэй худалдагч байсан бөгөөд тэр хүнээр 3 хүн үйлчлүүлж байсан. Тэгээд би энэ утсыг үзье гээд нэг утас заахад надад авч өгөхөөр нь хэд юм бэ гээд үнийг нь асуухад Солонгосоос ирсэн ориг утас, 250.000 төгрөгөөр өгнө гэхээр нь аваад үзэж байхад өөр үйлчлүүлэгч болох 2 хүн утас болохгүй байна гээд буцааж байсан ба өөр нэг хүн нь утасны дэлгэцэн дээр наалт наалгаж байсан бөгөөд наалтыг нь наах гээд цаашаа харж байх хоорнд нь би утсыг нь аваад гараад яваад өгсөн. Тэр утсаа авч яваад Хархорин зах дээр очоод нэг ахад 100.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь гутал хувцас авсан" гэх мэдүүлэг,

Д.Баяраагийн яллагдагчаар өгсөн: "...Миний 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яг өдөр цагаа сайн мэдэхгүй байна гар утас сонирхож явж байгаад Тэди худалдааны төвийн 4 давхрын баруун талын дунд хавиар нь байсан нэг лангуун дээр очиход нэг эмэгтэй хүн байсан ба саарал өнгийн том дэлгэцтэй самсунг галакси эс-5 загварын гар утсыг үзье гэсэн надад аваад өгсөн. Тэр эмэгтэй нэг ах, эгч хоёрт үйлчлээд завгүй анзаарахгүй байхаар нь би утсыг халаасандаа хийгээд аваад гарсан. Тэгээд тэндээс гараад Хархорин зах дээр очоод 7 давхар барилгын 1 давхарт байх гар утасны лангуун дээр худалдагч бор царайтай эрэгтэй хүнд 100 000 төгрөгөөр зарчихсан. Мөнгөөр нь гутал хувцас авсан" гэх мэдүүлэг,

Хохирогч С.Номинзулын өгсөн: "... 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд "Ард" кинотеатрын урд уулзварын хажууд байх "Кафе бене" ресторанд найз Мөнх-Эрдэнийн хамт буланд нь байх цонхны дэргэд өндөр цонх дагуулж тавьсан тавцан дээр хичээлээ хийж байсан юм. Би үүд талд нь Мөнх-Эрдэнэ миний цаад талд нь сууж байсан юм. Тэр үедээ би өөрийн "Ай фоне 6" загварын гар утсаа баруун гар талдаа тавьчихаад хичээлээ хийж байсан юм. Тэгээд нэг харахад миний баруун гар талд тавьсан байсан 10 орчим минут харагдахгүй байж байгаад харахад утас алга болчихсон байсан бөгөөд тухайн газрын хяналтын камерыг нь шүүгээд үзэхэд хар өнгийн голдоо цагаан бичиг бүхий саравчтай малгайтай, улаан өнгийн куртиктай, улаан судалтай өмдтэй, улны хэсгээрээ цагаан өнгөтэй хар өнгийн пүүз өмссөн 25 орчим насны залуу наад талаас нь миний утсыг аваад бариад гарч байгаа бичлэг байсан ... тэр хүнийг би огт анзаарч хараагүй, зүүн талруугаа хазайсан байдалтай хичээлээ хийж байсан" гэх мэдүүлэг,

Гэрч И.Сувд-Эрдэнийн өгсөн: "... Д.Баяраа гэх хүнийг танина. Урьд нь энэ хүн над дээр ирж нокиа загварын гар утас манайлангуунаас худалдаж авч байсан мөн өөрийгөө цэцэрлэгжүүлэлт хийдэг гээд надаар скайтелийн дугаар авахуулж байсан хүн байгаа юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монтел худалдааны төвийн 36 тоот лангуун дээрээ ажлаа хийж байтал уг Д.Баяраа гэж хүн ирээд шаргал өнгийн ай фоне 6 загварын гар утас үзүүлээд энэ утсыг таньд барьцаанд тавьчихъя 7 хоногийн дараа цалингаа буухаар ирээд авчихъя яаралтай мөнгөний хэрэг болоод байна 40 000 төгрөг өгчих гэхээр нь за тэг тэг гээд өгөөд явуулчихсан юм. Тэгээд уг утсыг нь байлгаж байсан нөгөө Баяраа гэдэг залуу огт ирж аахгүй байсан ба удалгүй цагдаатай цуг ирэхээр нь хулгайн гар утас гэдгийг нь мэдсэн. ...Би 40 000 төгрөг зээлсэн. Би мөнгөө нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Д.Баяраагийн сэжигтнээр өгсөн: "...Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Цэцэг төвийн замын эсрэг талд байх "Кафе бене" нэртэй газарт унд уух гэж орсон чинь цонхон талын дунд хавьцаа ширээн дээх нэг эмэгтэй сууж байсан утсаа ширээн дээрээ тавьчихсан байсан ба өөр тийшээ харахаар нь утыг нь аваад гарсан юм. Тэр утас нь шаргал өнгийн Ай фоне 6 гэж утас байсан ба би уг Бөмбөгөр дээр аваачаад зарах гэсэн чинь Айди локтой юм байна сэлбэгэнд авъя гэхээр нь 20 000 төгрөгөөр зарсан юм. Хуучин бөмбөгөрийн 1 давхарт байх гар утасны засварын газарт 30 гаран насны шар царайтай эрэгтэй хүнд зарчихсан. Зарсан мөнгөөрөө идэж уугаад таарсан" гэх мэдүүлэг /хх-89х/, мөн түүний яллагдагчаар өгсөн: "... Би 20 000 төгрөгөөр худалдсан гэж андуурчихсан байна. Уг шаргал өнгийн ай фоне 6 кагварын гар утсыг хлгайлаад хулгайлсан өдөртөө буюу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монтел худалдааны төвд очоод 2 давхарт нь гараад 40 000 төгрөгөөр зарсан юм" гэх мэдүүлгүүд,

Гэрч Б.Мөнхтуяагийн өгсөн: "Би Баярааг 2016 оны 09 дүгээр сараас хойш мэднэ. Д.Баяраатай найзаараа дамжуулж танилцаж байсан юм. Тэгээд тэрнээ хойш Баяраа бид хоёр цугтаа манайд амьдарч байсан юм. Д.Баяраа бол аягүй тусч ажилсаг, халамжтай, манай охинтой аймаар дотно байдаг. Танилцсанаас хойш элдэв бусын зан авир гаргаж байгаагүй их л гайгүй залуу байдаг юм. Хэвийн л зан ааштай хараал ерөөл хэлдэггүй элдэв муу ааш зан гаргаа байдаггүй. Д.Баяраа офицерт, эмээ, эгч, 3 дүүтэйгээ амьдардаг юм байна лээ. Аав ээж хоёр нь хоёулаа бага байхаднь нас барчихсан гэж хэлж байсан. Эмээ нь бие муутай өндөр настай хөгшин хүн байна лээ. Авъяас сонирхлын хувьд гэвэл хөл бөмбөг их тоглох дуртай юм байна лээ" гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Өлзийбүрэнгийн өгсөн: "Баярааг 2016 оны 11 сараас эхлэн мэднэ. Намайг хөдөө ажлаар явж байгаад гэртээ ирсэн чинь манай эхнэрийн дүү Мөнхтуяатай сууж байгаа залуу гээд манай гэрт байж байсан. Тэрнээс хойш мэддэг болсон. Д.Баяраа нь ажил төрөл хийдэг гээд өглөө ажилдаа явлаа гэж гараад орйо орж ирдэг байсан юм. Зан аашийн хувьд гэвэл гайгүй хүний үгээр дуулгавартай ажил төрөл сайн хийдэг, аягүй тусархуу л залуу байсан. Би их гайгүй хүүхэд юмдаа л гэж бодож байсан" гэх мэдүүлэг,

Гэрч Х.Даваацэрэнгийн өгсөн: "Би 1986 онд Дорнод аймагт ажиллаж амьдарч байсан юм. Тэгээд нэг гэртээ ирсэн чинь манай ээж Лхамхүү нэг нялх хүүхэд тэвэрчихсэн энэ ахын чинь хүүхэд. Хүн болгож авнаа гэж байсан. Түүнээс хойш манай ээж Баярааг өсгөж хүн болгосон. Баяраа нь цэцэрлэг сургуульд сураагүй. Ээжтэй хамт амьдраад гар хөлийн үзүүрт нь зарагдаад явдаг байсан. Гадуур хувиараа Хархорин зах дээр ачигч хүртэл хийдэг байсан. 2007 оноос хойш хэрэг төвөгт орооцолдоод 2009 онд Чойрт хоригдож байгаад 2016 оны 05 сард гарч ирсэн. Гарч ирснээсээ хойш манайд амьдраагүй гадуур эхнэр авсан гэж байгаад дахин хэрэгт холбогдсон байна лээ. Зан аашийн хувьд ер нь гайгүй хүүхэд, хөнгөн шингэн за, зүү гэсэн хүнд х л тусархуу санагддаг" гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Лхамхүүгийн өгсөн: "Би Баяраагийн аав Давааням гэх хүний төрсөн ээж нь буюу Баяраагийн эмээ нь юм. ...1986 онд 1 сар ч хүрээгүй байхад нь эх нь над дээр авчирч өгсөн юм. Баяраа нь бага насаа над дээр өссөн. Багадаа бол бараг явж чаддаггүй хэл муутай л хүүхэд байсан. Цэцэрлэгт яваагүй, сургууль соёлд огт сураагүй. Над дээр 17 нас хүртлээ байсан. Хархорин зах дээр ачигчийн ажил хийдэг байсан. Шоронгоос гарч ирээд манай гэрээр орж гарч байгаад нэг хүүхэнтэй танилцсан гээд манайд огт ирэхээ ч больсон. Зан аашийн хувьд хөнгөн хийсвэр, хүнд их итгэмтгий, хүн чанар сайтай хүн байгаа юм" гэх мэдүүлгүүд,     

 Хавтаст хэрэгт цугларсан Эд зүйлийн үнэлгээ /хх-9х/, Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-10х/, Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-96х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-30х/, Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-31х/, Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-97х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-77х/, Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-78х/, Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-99х/, Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-117х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23х/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-144-148х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-53х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.Баяраа нь 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 257 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Тэнсэн харгалзах хугацаанд буюу 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн 112 дугаар  захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд Д.Баяраа нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн.

Иймд шүүгдэгч Д.Баяраагийн үйлдлийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2009, 2015 оны Өршөөлийн үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг нь Өршөөлд хамрагдаагүй хаалттай болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г  хэрэгт нь хавсаргаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 87 хоног цагдан хоригдсон  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.