| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
2025/ШЦТ/15
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Ц.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Цын Ст холбогдох 2412003060292 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт У хот С дүүрэг .. дугаар хороо .. тоотод оршин суух, урьд нь Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Цын С /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн И сумын Б багийн Ушилээр өөрийн эзэмшлийн 93-73 АРХ улсын дугаартай “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон давах гэж байхдаа урдаа байсан эргийг харалгүй дайрч уулын замын налуу хэсэг рүү онхолдож М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн тус дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4.б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, “Жолоочид дараах зүйлийг хориглоно: з-д батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Г.Аын амь насыг хохироож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412003060292 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нийн мэдүүлсэн: “...Би хэрэг болсон өдөр охин Гүнчингийн утсаар мэдсэн. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна. ...Надтай хамт амьдардаг байсан. ...Оршуулгын зардал гарахаар нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Гэрч Г.Лгийн мэдүүлсэн: “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуурай дүү Эгэх залуутай аймгийн төвд уулзахад манай хөдөө гэр болох И сумын Б багийн Угэх газар чоно их байна, малаа бэлчээхээр л бяруу, хонь идээд байна, яваад очвол үргээгээд өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд найз А, хуурай дүү Д, О, Энарын хамт Аын “Приус” маркийн машинтай 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө эрт гарсан. И сум руу ороод Сыг машинтай нь аваад зургуулаа 2 машинтай явсан. Өглөө 09 цагийн үед Угэх газар Ц гэх айлын гадна очоод жижиг машинаа үлдээгээд Сын “Ланд-80” маркийн машинтай уул руугаа өгссөн. О, Э2 морьтой явсан. 3 модтой уул үргээсэн боловч чоно гарч ирээгүй. Орой нар жаргах гэж байсан учраас буцахаар болоод Уртбулаг уруудаад Мод толгой гэх газар тухайн толгойн араар давах гээд өгсөж явсан чинь өөдөөс нар тусаад юм харагдахгүй байсан. Тэгтэл машин зогсох шиг болоод уулын налуу хэсэг рүү зүүн талаараа унаад 2 эргээд боссон. Бид нар сандралдаад машинаас гарсан. Урд сууж явсан Аын нүүр хэсэг цус болсон байдалтай ухаангүй болсон байсан. Би машинаас гараад хаалгыг нь онгойлгоод өргөөд газар буулгасан чинь ухаангүй байсан. Эсүлжээтэй газар руу гүйгээд явсан. С би найзыгаа алчихлаа гээд уйлаад байсан. Хэсэг хугацааны дараа И сумын эмнэлгийн машин ирээд эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Анх машинаас буулгаж байхад амьсгалахгүй байсан. ...С жолоо барьж явсан. Урд суудал дээр А сууж явсан. О, Д, Э, бид нар хойд суудал дээр сууж явсан. Бид нар бүгд суудлын хамгаалах бүс зүүгээгүй бөгөөд өгсөж байсан болохоор удаан явж байсан. Машин зогсох шиг болоод шууд зүүн тал руугаа унасан. Сүүлд босоод явсан газраа харахад хазгай, өгсүүр зам байсан. Машины зүүн талын 2 дугуй эрэг дээрээс гулгаж ороод машин унасан байсан. ...Яг нар жаргах гэж байсан үе бөгөөд урдаас нар тусаад урдах зам харагдахгүй байсан. ...Бид нар бүгд эрүүл байсан. Машин эвдэрсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч Б.Дн мэдүүлсэн: “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Л, А хоёртой Архангай аймгийн төвд таарсан. Би Лтэй Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар хамт тээврийн жолооч хийдэг. Тухайн өдөр Л ах надад хэлэхдээ И сум руу үргээлэгт хамт яваад өг гэж гуйсан. Би зөвшөөрсөн бөгөөд маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө эрт А ах ирж авсан. Замаараа Л ахыг түүний хуурай дүү О гэх залуутай байхад нь аваад дараа нь Эгэх залууг аваад И сум руу явсан. Сумын төв дээр ирээд С гэх ахыг авсан. Тэр хүн “Ланд-80” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид явсаар И сумын Б багийн Угэх газар танихгүй айлд ирээд тухайн айлаас Э, О хоёр морь унаад явсан. Жижиг машинаа үлдээгээд “Ланд-80” маркийн машинаараа уул руу өгсөөд 3 хэсэг модтой уул үргээгээд орой нар жаргах дөхөөд бид нар машин үлдээсэн айл руу Ууруудаад явж байгаад нэг толгойн ард хэсгээр давах гээд өгсөж байтал гэнэт машин зүүн тал руу буюу уулын налуу хэсэг рүү унаад нэг эргэсэн. Тэр үед хаалганы шил хагарч байсан бөгөөд үүний дараа юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд машин 4 дугуй дээрээ зогссон байсан. Би жолоочийн арын суудал дээр сууж явсан цонхоор гараад эргээд харахад ард сууж явсан Л, Э, О нар машинаас гарч байгаа харагдсан. Гэтэл Л ах орилоод найз баларлаа гэж байсан. Би машин тойроод очсон чинь урд сууж явсан Аын нүүр нь цус болчихсон хамар, амнаас нь цус гарч байсан. Тэгээд машинаас буулгаад Эсүлжээтэй газар олж эмнэлэг цагдаа дуудна гэж хэлээд явсан. Би А руу ойртож чадаагүй. С, Л хоёр хажууд нь байсан. Хэсэг хугацааны дараа И сумын эмнэлгийн машин ирээд араас нь цагдаа нар ирсэн. С жолоо барьж явсан, урд суудал дээр А сууж явсан. О, Л, Э, бид нар хойд суудал дээр сууж явсан. Бид нар бүгд суудлын хамгаалах бүс зүүгээгүй явсан. Би мэдэхгүй байна, өгсөж байсан бөгөөд нар урдаас тусаад юм харагдахгүй байна гэж байсан. Их зөөлөн явж байсан газрын налуу хэсэг байсан. Талийгаач А нас барсан, бусад нь ямар ч гэмтэл байхгүй. Бид нар бүгд эрүүл байсан бөгөөд ямар ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Машин эвдэрсэн зүйл огт байхгүй, хэвийн зүгээр байсан, автомат хурдны хайрцагтай машин байсан, осол бол өгсөж явахдаа урдаа байсан эргийг харалгүй очиж дайраад машины зүүн талын 2 дугуй гулгаж ороод замын налуу хэсэг рүү унасан байсныг сүүлд харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Гэрч Б.Эын мэдүүлсэн: “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн төвд хуурай ах Лтэй таараад хууч хөөрч байгаад хадам аавынд мал руу чоно ороод амраахгүй байна гэсэн. Би сургуулийн хүүхэд зөөх гээд аймгийн төвд ороод ирсэн байгаа яваад очих юм бол үргээх хүн байхгүй байх гэж хэлсэн. Л ахыг би анд дуртай гэдгийг мэддэг. Тэгээд 16-ны өдөр хөдөө явахаар болсон. 16-ны өглөө Л ах А ахтай хамт танихгүй хоёр залуутай ирсэн. Замаараа И сумын төвөөс С ахыг машинтай нь аваад 2 машинтай явсан. Өглөө 09 цагийн үед Урт булагт хадам аав Цгийн гэрт ирээд жижиг машинаа үлдээгээд би хамт ирсэн Отэй морь унаад явсан. Бусад нь С ахын “Ланд-80” маркийн машин суугаад явсан. Бид Уртбулаг өгсөөд 3 уулын ам үргээгээд орой болсон. Хамт явсан хадам ахад морио өгөөд О бид хоёр машинд суугаад Ууруудаж яваад Мод толгойн ард шилээр давах гээд өгсөж байтал гэнэт машин зүүн гар тал руу хазайгаад унасан. Машин 2 эргэсэн байх. Гараараа толгойгоо хамгаалаад юу болж байгааг мэдээгүй. Гэнэт машин зогссон бөгөөд ард сууж явсан Л, О, Д бид нар машинаас буусан чинь Л ах А яачихав гээд орилоод байсан. Намайг сүлжээтэй газар олоод дуудлага өг, түргэн дууд гэж хэлсэн. ...Эмнэлэгт дуудлага өгөөд, цагдаад дуудлага өгсөн. Буцаад ирэхэд урд сууж явсан А ах нас барсан байсан. С ах жолоо барьж явсан. Урд суудал дээр А ах сууж явсан. О, Л, Д, бид нар хойд суудал дээр сууж явсан. Бид нар бүгд суудлын хамгаалах бүс зүүгээгүй явсан. ...Урдаас нар тусаад юм харагдахгүй байсан. Надад гэмтсэн зүйл огт байхгүй. Бид нар бүгд эрүүл байсан. Машин эвдэрсэн зүйл огт байхгүй. Осол бол өгсөж явахдаа урдаа байсан эргийг харалгүй очиж дайраад машины зүүн талын 2 дугуй гулгаж ороод замын налуу хэсэг рүү унасан байсныг бид нар сүүлд нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Ш.Огийн мэдүүлсэн: “...Тухайн өглөө А намайг И сум руу үргээлгэ хийгээд ирье гэхээр нь би зөвшөөрсөн. Өглөө 07 цагийн үед явсан. Бид нар тавуулаа явсан бөгөөд замаараа И сумаас С ах “Ланд-80” маркийн машинтай явсан. Эгэх залуугийн хадам аавын гэрт ирээд 3 морь барьж эмээллээд Этүүний хадам ах гээд нэг залуу байсан бөгөөд бид гурав морьтой явсан. Бусад нь машинтай явсан. 3 уулын ам руу орж үргээгээд орой болсон. Унаж явсан морио Эын хадам ахад өгөөд бид хоёр машинд суугаад уул руу уруудаад явж байгаад уулын толгойн араар давах гээд өгсөж явтал гэнэт машин зүүн гар тал руу хазайгаад унасан. Машин 2 эргэж 4 дугуй дээрээ зогссон. Би ард сууж явсан. Хүмүүс эхлээд машинаас гарсан. Би буугаад ирэхэд урд сууж явсан А ахын нүүр нь цус болсон байдалтай ухаангүй байсан. Л ах машинаас буулгаад газар хэвтүүлсэн. Эдуудлага дуудахаар явсан. А ах газар дээрээ амьсгал хураасан. Хэсэг хугацааны дараа эмч ирж үзээд нас барсан байна гэдгийг хэлээд явсан. Араас нь цагдаа нар ирж хэргийн газар үзлэг хийсэн. С жолоо барьж явсан. Урд суудал дээр А сууж явсан. Э, Л, Д, бид нар хойд суудал дээр сууж явсан...Надад гэмтсэн зүйл байхгүй. Бүгд эрүүл байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй. ...Машин жолоодож явсан С ах нар тусаад юм харагдахгүй байна гэж байсан. Нар жаргаж байсан болохоор урдаас нар тусаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Яллагдагч Ц.Сын мэдүүлсэн “...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 хуу/
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Талийгаач нь гавлын дагз, баруун чамархай, суурь ясыг хамарсан цөмөрсөн хугарал, уг хугарлаас зүүн тийш турк эмээл дайрч, чамархай ясны хайрс хэсэг хүртэлх хөндлөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны баруун доод дэлбэнгийн голомтлог, тархины суурийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чихний язарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хуйх, баруун чамархай булчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаачид учирсан гэмтлүүд нь хэрэг болсон хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 83-88 хуу/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зураг /хх-ийн 3-8, 35-36 хуу/
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 354 дугаартай “Б.Дн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 47 хуу/
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай “Ш.Огийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 54 хуу/
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаартай “Б.Эын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 61 хуу/
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 357 дугаартай “Г.Лгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 68 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-73 хуу/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-82, 87-88 хуу/
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95 хуу/
Шүүх хуралдаан шинээр өгсөн шилжүүлгийн мэдээлэл 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн И сумын Б багийн Ушилээр өөрийн эзэмшлийн 93-73 АРХ улсын дугаартай “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон давах гэж байхдаа урдаа байсан эргийг харалгүй дайрч уулын замын налуу хэсэг рүү онхолдож М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн тус дүрмийн 3.4-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4.б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 'Жолоочид дараах зүйлийг хориглоно: з-д батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, ", 18.3-д заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Г.Аын амь насыг хохироож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн И сумын Б багийн Ушилээр өөрийн эзэмшлийн 93-73 АРХ улсын дугаартай “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон давах гэж байхдаа урдаа байсан эргийг харалгүй дайрч уулын замын налуу хэсэг рүү онхолдож М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн тус дүрмийн 3.4-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4.б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", “Жолоочид дараах зүйлийг хориглоно: з-д батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, ", 18.3-д заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Г.Аын амь насыг хохироож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нийн мэдүүлсэн “...Би хэрэг болсон өдөр охин Гүнчингийн утсаар мэдсэн. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна. ...Надтай хамт амьдардаг байсан. ...Оршуулгын зардал гарахаар нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
гэрч Г.Лгийн мэдүүлсэн “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуурай дүү Эгэх залуутай аймгийн төвд уулзахад манай хөдөө гэр болох И сумын Б багийн Угэх газар чоно их байна, малаа бэлчээхээр л бяруу, хонь идээд байна, яваад очвол үргээгээд өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд найз А, хуурай дүү Д, О, Энарын хамт Аын “Приус” маркийн машинтай 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө эрт гарсан. И сум руу ороод Сыг машинтай нь аваад зургуулаа 2 машинтай явсан. Өглөө 09 цагийн үед Угэх газар Ц гэх айлын гадна очоод жижиг машинаа үлдээгээд Сын “Ланд-80” маркийн машинтай уул руугаа өгссөн. О, Э2 морьтой явсан. 3 модтой уул үргээсэн боловч чоно гарч ирээгүй. Орой нар жаргах гэж байсан учраас буцахаар болоод Уртбулаг уруудаад Мод толгой гэх газар тухайн толгойн араар давах гээд өгсөж явсан чинь өөдөөс нар тусаад юм харагдахгүй байсан. Тэгтэл машин зогсох шиг болоод уулын налуу хэсэг рүү зүүн талаараа унаад 2 эргээд боссон. Бид нар сандралдаад машинаас гарсан. Урд сууж явсан Аын нүүр хэсэг цус болсон байдалтай ухаангүй болсон байсан. Би машинаас гараад хаалгыг нь онгойлгоод өргөөд газар буулгасан чинь ухаангүй байсан. Эсүлжээтэй газар руу гүйгээд явсан. С би найзыгаа алчихлаа гээд уйлаад байсан. Хэсэг хугацааны дараа И сумын эмнэлгийн машин ирээд эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Анх машинаас буулгаж байхад амьсгалахгүй байсан. ...С жолоо барьж явсан. Урд суудал дээр А сууж явсан. О, Д, Э, бид нар хойд суудал дээр сууж явсан. Бид нар бүгд суудлын хамгаалах бүс зүүгээгүй бөгөөд өгсөж байсан болохоор удаан явж байсан. Машин зогсох шиг болоод шууд зүүн тал руугаа унасан. Сүүлд босоод явсан газраа харахад хазгай, өгсүүр зам байсан. Машины зүүн талын 2 дугуй эрэг дээрээс гулгаж ороод машин унасан байсан. ...Яг нар жаргах гэж байсан үе бөгөөд урдаас нар тусаад урдах зам харагдахгүй байсан. ...Бид нар бүгд эрүүл байсан. Машин эвдэрсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
гэрч Б.Дн мэдүүлсэн “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Л, А хоёртой Архангай аймгийн төвд таарсан. Би Лтэй Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар хамт тээврийн жолооч хийдэг. Тухайн өдөр Л ах надад хэлэхдээ И сум руу үргээлэгт хамт яваад өг гэж гуйсан. Би зөвшөөрсөн бөгөөд маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө эрт А ах ирж авсан. Замаараа Л ахыг түүний хуурай дүү О гэх залуутай байхад нь аваад дараа нь Эгэх залууг аваад И сум руу явсан. Сумын төв дээр ирээд С гэх ахыг авсан. Тэр хүн “Ланд-80” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид явсаар И сумын Б багийн Угэх газар танихгүй айлд ирээд тухайн айлаас Э, О хоёр морь унаад явсан. Жижиг машинаа үлдээгээд “Ланд-80” маркийн машинаараа уул руу өгсөөд 3 хэсэг модтой уул үргээгээд орой нар жаргах дөхөөд бид нар машин үлдээсэн айл руу Ууруудаад явж байгаад нэг толгойн ард хэсгээр давах гээд өгсөж байтал гэнэт машин зүүн тал руу буюу уулын налуу хэсэг рүү унаад нэг эргэсэн. Тэр үед хаалганы шил хагарч байсан бөгөөд үүний дараа юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд машин 4 дугуй дээрээ зогссон байсан. Би жолоочийн арын суудал дээр сууж явсан цонхоор гараад эргээд харахад ард сууж явсан Л, Э, О нар машинаас гарч байгаа харагдсан. Гэтэл Л ах орилоод найз баларлаа гэж байсан. Би машин тойроод очсон чинь урд сууж явсан Аын нүүр нь цус болчихсон хамар, амнаас нь цус гарч байсан. Тэгээд машинаас буулгаад Эсүлжээтэй газар олж эмнэлэг цагдаа дуудна гэж хэлээд явсан. Би А руу ойртож чадаагүй. С, Л хоёр хажууд нь байсан. Хэсэг хугацааны дараа И сумын эмнэлгийн машин ирээд араас нь цагдаа нар ирсэн. С жолоо барьж явсан, урд суудал дээр А сууж явсан. О, Л, Э, бид нар хойд суудал дээр сууж явсан. Бид нар бүгд суудлын хамгаалах бүс зүүгээгүй явсан. Би мэдэхгүй байна, өгсөж байсан нар урдаас тусаад юм харагдахгүй байна гэж байсан. Их зөөлөн явж байсан газрын налуу хэсэг байсан. Талийгаач А нас барсан, бусад нь ямар ч гэмтэл байхгүй. Бид нар бүгд эрүүл байсан бөгөөд ямар ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Машин эвдэрсэн зүйл огт байхгүй, хэвийн зүгээр байсан, автомат хурдны хайрцагтай машин байсан, осол бол өгсөж явахдаа урдаа байсан эргийг харалгүй очиж дайраад машины зүүн талын 2 дугуй гулгаж ороод замын налуу хэсэг рүү унасан байсныг сүүлд харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
гэрч Б.Эын мэдүүлсэн “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн төвд хуурай ах Лтэй таараад хууч хөөрч байгаад хадам аавынд мал руу чоно ороод амраахгүй байна гэсэн. Би сургуулийн хүүхэд зөөх гээд аймгийн төвд ороод ирсэн байгаа яваад очих юм бол үргээх хүн байхгүй байх гэж хэлсэн. Л ахыг би анд дуртай гэдгийг мэддэг. Тэгээд 16-ны өдөр хөдөө явахаар болсон. 16-ны өглөө Л ах А ахтай хамт танихгүй хоёр залуутай ирсэн. Замаараа И сумын төвөөс С ахыг машинтай нь аваад 2 машинтай явсан. Өглөө 09 цагийн үед Урт булагт хадам аав Цгийн гэрт ирээд жижиг машинаа үлдээгээд би хамт ирсэн Отэй морь унаад явсан. Бусад нь С ахын “Ланд-80” маркийн машин суугаад явсан. Бид Уртбулаг өгсөөд 3 уулын ам үргээгээд орой болсон. Хамт явсан хадам ахад морио өгөөд О бид хоёр машинд суугаад Ууруудаж яваад Мод толгойн ард шилээр давах гээд өгсөж байтал гэнэт машин зүүн гар тал руу хазайгаад унасан. Машин 2 эргэсэн байх. Гараараа толгойгоо хамгаалаад юу болж байгааг мэдээгүй. Гэнэт машин зогссон бөгөөд ард сууж явсан Л, О, Д бид нар машинаас буусан чинь Л ах А яачихав гээд орилоод байсан. Намайг сүлжээтэй газар олоод дуудлага өг, түргэн дууд гэж хэлсэн. ...Эмнэлэгт дуудлага өгөөд, цагдаад дуудлага өгсөн. Буцаад ирэхэд урд сууж явсан А ах нас барсан байсан. С ах жолоо барьж явсан. Урд суудал дээр А ах сууж явсан. О, Л, Д бид нар хойд суудал дээр сууж явсан. Бид нар бүгд суудлын хамгаалах бүс зүүгээгүй явсан. ...Урдаас нар тусаад юм харагдахгүй байсан. Надад гэмтсэн зүйл огт байхгүй. Бид нар бүгд эрүүл байсан. Машин эвдэрсэн зүйл огт байхгүй. Осол бол өгсөж явахдаа урдаа байсан эргийг харалгүй очиж дайраад машины зүүн талын 2 дугуй гулгаж ороод замын налуу хэсэг рүү унасан байсныг бид нар сүүлд нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
гэрч Ш.Огийн мэдүүлсэн “...Тухайн өглөө А намайг И сум руу үргээлгэ хийгээд ирье гэхээр нь би зөвшөөрсөн. Өглөө 07 цагийн үед явсан. Бид нар тавуулаа явсан бөгөөд замаараа И сумаас С ах “Ланд-80” маркийн машинтай явсан. Эгэх залуугийн хадам аавын гэрт ирээд 3 морь барьж эмээллээд Этүүний хадам ах гээд нэг залуу байсан бөгөөд бид гурав морьтой явсан. Бусад нь машинтай явсан. 3 уулын ам руу орж үргээгээд орой болсон. Унаж явсан морио Эын хадам ахад өгөөд бид хоёр машинд суугаад уул руу уруудаад явж байгаад уулын толгойн араар давах гээд өгсөж явтал гэнэт машин зүүн гар тал руу хазайгаад унасан. Машин 2 эргэж 4 дугуй дээрээ зогссон. Би ард сууж явсан. Хүмүүс эхлээд машинаас гарсан. Би буугаад ирэхэд урд сууж явсан А ахын нүүр нь цус болсон байдалтай ухаангүй байсан. Л ах машинаас буулгаад газар хэвтүүлсэн. Эдуудлага дуудахаар явсан. А ах газар дээрээ амьсгал хураасан. Хэсэг хугацааны дараа эмч ирж үзээд нас барсан байна гэдгийг хэлээд явсан. Араас нь цагдаа нар ирж хэргийн газар үзлэг хийсэн. С жолоо барьж явсан. Урд суудал дээр А сууж явсан. Э, Л, Д, бид нар хойд суудал дээр сууж явсан...Надад гэмтсэн зүйл байхгүй. Бүгд эрүүл байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй. ...Машин жолоодож явсан С ах нар тусаад юм харагдахгүй байна гэж байсан. Нар жаргаж байсан болохоор урдаас нар тусаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
яллагдагч Ц.Сын мэдүүлсэн “...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141/,
тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-88/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зураг /хх-ийн 3-8, 35-36/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-73/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-82, 87-88/,
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан М Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.
Шүүгдэгч Ц.С нь М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн тус дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4.б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, “Жолоочид дараах зүйлийг хориглоно: з-д батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, ", 18.3-д заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч нь М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Г.Аын амь нас хохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн И сумын Б багийн Ушилээр өөрийн эзэмшлийн 93-73 АРХ улсын дугаартай “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон давах гэж байхдаа урдаа байсан эргийг харалгүй дайрч уулын замын налуу хэсэг рүү онхолдож М Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн тус дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4.б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, “Жолоочид дараах зүйлийг хориглоно: з-д батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, ", 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Г.Аын амь насыг хохироож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.С нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж тус тус хуульчилсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н нь хэрэгт 20,302,210 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 20,182,247 төгрөгийн баримт авагджээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай оршуулгын зардалтай хамааралтай баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон нийт 6,259,074 төгрөгийг тооцлоо.
Харин нотлох баримтын шаардлага хангаагүй, он, сар, өдөр, тамга тэмдэг дарагдаагүй зарлагын баримтууд, хэрэгт хамааралгүй бараа, үйлчилгээ зэрэг 13,923,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх талаар нэхэмжлэл гаргаагүй тул оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд төлсөн 13,500,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан 6,259,074 төгрөгт оруулан тооцож, шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд төлсөн мөнгөн дүн дээр идэшний үхэр хохиролд төлсөн гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.С нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Сын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Сыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ст зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Цын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг, өөрийн оршин суух Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Ст мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Ц.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,923,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР