| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
2025/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Э.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Эгийн Цад холбогдох 2412002860312 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Б багийн Г гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Эгийн Ц /РД:.. /
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед Ааймгийн Өсумын Б багийн Тгэх газарт байх хамаатны ах Ц.Цын гэрт эхнэр С.Этайгаа хэрүүл маргаан хийж улмаар төмөр сандлаар толгойн хэсэг рүү нь цохиж дух, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412002860312 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Эын мэдүүлсэн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн Өсумын Б багийн Тгэх газар нөхрийн нагац ах болох Ц ахынд нөхөр, 3 хүүхдийн хамт очсон. Бид гүү барьж айраг хийх гэж очсон юм. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орой 3 хүүхдээ сумын төв рүү гэр рүү явуулаад нөхөр, бид хоёр болон Ц ахын эхнэр М нартай дөрвүүлээ үлдсэн. 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бид унагаа барин тус тусын ажлаа хийж байгаад 15 цагийн үед би тухайн газраас 2-3 км зайд байх хамаатан Г гэх айлд очоод ирье гэхэд манай нөхөр Ц гүү саах, гүү тогтоох гээд ажил их байхад айл хэсэх гээд гэж хэлсэн. Тэгээд би тухайн айлд хурим найр болох гэж байна, оччихоод ирье гэхэд элдвээр хэлээд хараагаад байсан. Тухайн үед хамт байсан нагац ах болох Ц, түүний эхнэр М нар яв, яв, айл хурим найр хийх гээд байхад очилгүй яадаг юм гэж хэлээд нагац ах нь манай нөхрийн ахынх руу явсан. Эхнэр нь жижиг гэртээ айраг бүлэх гээд орсон. Бид тухайн айлын том гэрт нь байсан. Тэгээд би за больё, явахгүй, угаасаа 9 cap гараад манай ажлын хамт олон зугаалганд явах юм, тэрэндээ явъя гэхэд нөхөр чи тэрэнд явж яадаг юм, ууж, идэж, өөрийгөө зугаацуулах гээд гэж хэлэхэд би хамт олонтойгоо явалгүй яадаг юм, бүтэн жил ажиллачхаад тэглээ ч чамаас мөнгө гаргах гэж байгаа биш гэхэд өмнөх хэрүүл маргаан хийсэн болгоноо сөхөж яриад чи янхандах гэж л явна биз гэх зэргээр хэл амаар доромжлоод тэгээд төмөр сандлаар миний толгойн хэсэгт нэг удаа цохисон...гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйж эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10, 92-93 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цын мэдүүлсэн: “...Намайг айл руу явах хүртэл хэрүүл, маргаан гараагүй байсан. Эхнэр нь ойрхон байх айл руу яваад ирмээр байна гэж байсан. Нөхөр нь болох манай нагац дүү яах юм, ажил ихтэй байхад гээд ярилцаж байсан. Эхнэр, бид хоёр ойрхон айл хурим найр болох гэж байгаа, явалгүй яадаг юм гэж хэлж байсан. Тэгээд би айлд оччихоод замаараа хонио харчхаад ирэхэд хоорондоо маргалдаад эхнэр Эынх нь толгой хагарсан, тэгээд төв орж үзүүлнэ гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аын мэдүүлсэн: “...Би Этай нэг газар хамт ажилладаг байсан. Би хоорондын хэрүүл, маргааны талаар сайн мэдэхгүй. Э хааяа хэлэхдээ Цтой хэрүүл хийсэн гэж хэлдэг байсан. ...08 дугаар сард хөдөө сандлаар цохиулсан гэсэн. Өөр надад хэлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Оын мэдүүлсэн: “...08 дугаар сарын сүүлээр ирж толгойдоо оёдол тавиулсан. Би юу болсон талаар асуухад нөхөр Ц цохисон гэсэн. 2024 оны 05 дугаар сард...ажлынхан хамт сууж байхад хэрүүл, маргаан болоогүй. Бид 10 өнгөрөөд тараад явсан. Э хэнтэй явсан талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Цын мэдүүлсэн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 хуу/
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 49-51 хуу/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11798 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. С.Эын биед дух, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед А аймгийн Өсумын Б багийн Тгэх газарт байх хамаатны ах Ц.Цын гэрт эхнэр С.Этайгаа хэрүүл маргаан хийж улмаар төмөр сандлаар толгойн хэсэг рүү нь цохиж дух, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед Ааймгийн Өсумын Б багийн Тгэх газарт байх хамаатны ах Ц.Цын гэрт эхнэр С.Этайгаа хэрүүл маргаан хийж улмаар төмөр сандлаар толгойн хэсэг рүү нь цохиж дух, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Эын мэдүүлсэн “...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ааймгийн Өсумын Б багийн Тгэх газар нөхрийн нагац ах болох Ц ахынд нөхөр 3 хүүхдийн хамт очсон. Бид гүү барьж айраг хийх гэж очсон юм. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орой 3 хүүхдээ сумын төв рүү гэр рүү явуулаад нөхөр, бид хоёр болон Ц ахын эхнэр М нартай дөрвүүлээ үлдсэн. 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бид унагаа барин тус тусын ажлаа хийж байгаад 15 цагийн үед би тухайн газраас 2-3 км зайд байх хамаатан Г гэх айлд очоод ирье гэхэд манай нөхөр Ц гүү саах, гүү тогтоох гээд ажил их байхад айл хэсэх гээд гэж хэлсэн. Тэгээд би тухайн айлд хурим найр болох гэж байна, оччихоод ирье гэхэд элдвээр хэлээд хараагаад байсан. Тухайн үед хамт байсан нагац ах болох Ц, түүний эхнэр М нар яв, яв, айл хурим найр хийх гээд байхад очилгүй яадаг юм гэж хэлээд нагац ах нь манай нөхрийн ахынх руу явсан. Эхнэр нь жижиг гэртээ айраг бүлэх гээд орсон. Бид тухайн айлын том гэрт нь байсан. Тэгээд би за больё явахгүй, угаасаа 9 cap гараад манай ажлын хамт олон зугаалгад явах юм, тэрэндээ явъя гэхэд нөхөр чи тэрэнд явж яадаг юм, ууж, идэж, өөрийгөө зугаацуулах гээд гэж хэлэхэд би хамт олонтойгоо явалгүй яадаг юм, бүтэн жил ажиллачхаад тэглээ ч чамаас мөнгө гаргах гэж байгаа биш гэхэд өмнөх хэрүүл маргаан хийсэн болгоноо сөхөж яриад чи янхандах гэж л явна биз гэх зэргээр хэл амаар доромжлоод тэгээд төмөр сандлаар миний толгойн хэсэгт нэг удаа цохисон...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйж эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10, 92-93/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цын мэдүүлсэн “...Намайг айл руу явах хүртэл хэрүүл маргаан гараагүй байсан. Эхнэр нь ойрхон байх айл руу яваад ирмээр байна гэж байсан. Нөхөр нь болох манай нагац дүү яах юм, ажил ихтэй байхад гээд ярилцаж байсан. Эхнэр бид хоёр ойрхон айл хурим найр болох гэж байгаа, явалгүй яадаг юм гэж хэлж байсан. Тэгээд би айлд оччихоод замаараа хонио харчихаад ирэхэд хоорондоо маргалдаад эхнэр Эын толгой хагарсан. Тэгээд төв орж үзүүлнэ гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аын мэдүүлсэн “...Би Этай нэг газар хамт ажилладаг байсан. Би хоорондын хэрүүл маргааны талаар сайн мэдэхгүй. Э хааяа хэлэхдээ Цтой хэрүүл хийсэн гэж хэлдэг байсан. ...08 дугаар сард хөдөө сандлаар цохиулсан гэсэн. Өөр надад хэлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Оын мэдүүлсэн “...08 дугаар сарын сүүлээр ирж толгойдоо оёдол тавиулсан. Би юу болсон талаар асуухад нөхөр Ц цохисон гэсэн. 2024 оны 05 дугаар сард ...ажлынхан хамт сууж байхад хэрүүл, маргаан болоогүй. Бид 10 өнгөрөөд тараад явсан. Э хэнтэй явсан талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 хуу/
эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 49-51/,
хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11798 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Ц нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед А аймгийн Өсумын Б багиин Тгэх газарт байх хамаатны ах Ц.Цын гэрт эхнэр С.Этайгаа хэрүүл маргаан хийж улмаар төмөр сандлаар толгойн хэсэг рүү нь цохиж дух, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтлийг учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч С.Э нь мөрдөн байцаалтын шатанд “...Гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Цыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хэрэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулах баримт авагдаагүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Цын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Эгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР